Нэгдyгээр бyлэг тэмyжиний уг гарал ба бага насны yе



бет5/5
Дата16.07.2016
өлшемі0.56 Mb.
#203171
1   2   3   4   5

тэднийг дутаалгав. Тэднийг нэхэн байлдаж, Улхуй шилvгэлжид гэдэг газар эзлэн дагуулав. Цагаан татаар, алчи татаар, тутауд татаар, алухай татаар нарын эрхтэн (дээд язгууртан)-ийг дарж харъяат нарыг эзлэх цагт

тогтоосон цаазыг Алтан Хучар Даридай гурвуул зєрчиж, олзонд шунан байлдаанаас саатжээ. Хэлсэн vгэндээ хvрсэнгvй, тогтоосон цаазыгдагасангvй гэж Зэв Хубилай хоѐрыг явуулж, тэдний олзолсон адуу ба юмыг бvрнээ

хураан авахуулав.

154. Татаарыг сєнєєж, бvгдийг эзэлсэн хойно, улс иргэний нь яах тухай Чингис хаан, алтан ургаа цуглуулж нэг гэрт ороод их зєвлєлдєєнийг хийв. Тэдний зєвлєсєн нь:

"Эрт цагаас нааш

Эцэг євгєдийг минь хорлосон

Энэ муусайн татааруудыг

Эгнэгт дуусгахын тул

Тэрэгний булд хэмжиж

Yгvй хийж устгая.

Yлдсэн эхнэр хvvхдийг

Yvд бvрд хувааж

Yvрдийн боол болгоѐ"

гэж зєвлєлдєж тогтоод, гэрээс гарвал татаарын Их-Чэрэн, Бэлгvтэйгээс асууруун: "Та нар ямар vг зєвлєлдєв?" гэвэл Бэлгvтэй єгvvлрvvн: "Та бvгдийг тэнхлэгийн цvvд хэмжиж, тvvнээс єндєр нуруутныг цємийг хядахаар тогтов" гэв. Бэлгvтэйн энэ vгийг сонсоод Их-Чэрэн, олон татаарт тунхаг зарлаж, хороо бэхлэлтэд цуглуулав. Тэдний бэхлэлтийг эвдэхийн тул манай цэргvvд маш хохиров. Бэхлэлтэд цугласан татааруудыг арай гэж эзлэн авч тэнхлэгт чацуулан хядахад татаар нар хvн тутам "Дэр авч vхье" гэж хутга ханцуйлж байсан тул тvvнээс бас манай цэргvvд их хохирчээ. Тэдгээр татаар нарыг тэнхлэгт чацуулан хядаж дуусаад Чингис хаан зарлиг болруун: "Бид ургаараа их зєвлєлдєєн хийснийг Бэлгvтэй гаргаж хэлээд бидний цэргvvдэд маш их хохирлыг учруулав. Yvнээс хойш их эе зєвлєлдєєнд Бэлгvтэйг бvv оруул. Зєвлєлдєєн хийж байхад, Бэлгvтэй, гаднах vйлийг захирч, хэрvvл ба хулгай худлын заргыг шvvж байтугай. Зєвлєлдєєн тєгсєж, сархад уусны хойно Бэлгvтэй Даридай хоѐр сая орж болно" гэж зарлиг болов.

155. Тэр цагт татаарын Их-Чэрэнгийн охин Есvгэнийг Чингис хаан єєрийн хатан болгож авав. Есvгэн хатан Чингис хааны єршєєлд орж єгvvлрvvн: "Хаан соѐрхвол, намайг хvнд бодож асрах биз. Миний эгч Есvй надаас дээр, хан хvнд зохиолдох гоо бvлгээ. Гагцхvv саяын будлианд хааш одсоныг мэдэхгvй" гэвэл Чингис хаан

єгvvлрvvн: "Эгч чинь vнэхээр чамаас гоо бол тvvнийг эрvvлье. Эгчээ ирвэл чи зайлж сууриа єгєх vv?" гэв. Есvгэн хатан єгvvлрvvн: "Хаан соѐрхож, эгчийг минь авчирч уулзуулбал, би эгчдээ даруй зайлъя" гэв. Энэ vгэнд Чингис хаан тунхаг зарлаж эрvvлбэл Есvй хатан, єєрийн хvргэнтэй хат ойд дутааж явахыг бидний цэргvvд vзэж Есvй хатныг барьж авчирсан ба эр нь дутаажээ. Есvгэн хатан, эгчээ vзээд хэлсэн vгэндээ хvрч босоод суусан

сууриндаа суулгаж, єєрєє доод этгээд (доод тал)-д суув. Есvгэн хатны хэлсэнтэй адил, Есvй хатан vнэхээр гоо тул Чингис хаан анхааран єршєєж, хатдын зэрэгт суулгав.

156. Татаар нарыг довтлон дуусгаж, нэгэн єдєр Чингис хаан, гэрийн гадна Есvй хатан, Есvгэн хатан хоѐрын дунд сууж унд ууж байтал, Есvй хатан ихэд санаа алдав. Yvнд Чингис хаан дотроо сэжиг авч, Боорчи Мухулай хоѐр ноѐныг урьж ирvvлээд єгvvлрvvн: "Та хоѐр энд чуулсан бvх ардыг аймаг аймгаар нь болго. Бус аймгийн хvнийг єєрийн аймагт бvv vлдээгтvн" гэж зарлиг болов. Тэгээд бvх ардыг аймаг аймгаар ялгавал нэгэн залуу сайн эр аймаггvй vлджээ. "Чи юун хvн бэ?" гэж асуувал, тэр хvн єгvvлрvvн: "Татаарын Их-Чэрэнгийн охин Есvйг авсан хvргэн билээ. Дайсанд талагдахад айж дутаан явсан бvлгээ. Одоо дайн амарлив гэж сэтгэж ирээд олон ардын дотор танигдахгvй биз гэж санаж явлаа" гэв. Энэ vгийг Чингис хаанд мэдvvлбэл, хаан зарлиг болруун: "Тэр хvн хорт сэтгэл євєрлєж ганцаар тэнэсээр одоо энд ирсэн ажээ. Тэр мэт этгээдийг хэдийний тэнхлэгт чацуулж хядсан биш vv. Юунаас буцна. Нvднээс далд болго" гэсэнд тvvнийг даруй алав.

157. Мєн нохой жил (1202) Чингис хааныг татаартай байлдаж бай цагт Ван хан, мэргидийг довтлохоор мордож, Тогтоа бэхийг Баргуужин тєхvмийн зvг vлдэн хєєж, Тогтоагийн их хєвvvн Тєгс бэхийг алж, Тогтоагийн Хутугтай Чаалун хоѐр охиныг ба хатдыг олзлон авч, Хуту Чулуун хоѐр хєвvvний нь харъяат иргэдийн хамт эзлэн авсан боловч, энэ олзноос Чингис хаанд юухныг ч эс єгєв.

158. Тvvний хойно Чингис хаан, Ван хан хоѐр найманы хvчvгvдийн Буйруг хантай байлдахаар морилж, Улуг тагийн Сохог ус гэдэг газарт хvрвэл, Буйруг хан байлдан ядаж, Алтай даван хєдлєв. Чингис хаан Ван хан хоѐр Сохог уснаас Буйруг ханыг нэхэж Алтай давуулан Хумшингирийн Yрvнгv гол уруу хєєж явав. Гэтэл, тэдний

Еди-Тоблуг нэрт ноѐн, харуул харж яваад бидний харуулын цэрэгт хєєгдєж уул єєд дутаахад олом нь тасарч баригдав. Буйруг ханыг Yрvнгv гол уруу хєєн оруулж, Хишилбаши нуурт гvйцэж тvvнийг тэнд сєнєєв.

159. Тэндээс Чингис хаан Ван хан хоѐр буцаж ирэхэд найманы Хvгсэv сабраг баатар, Байдраг голын билчирт цэрэг засаж байлдахаар тосож байсан ажээ. Чингис хаан Ван хан хоѐр мєн байлдахаар цэргээ засаж иртэл,

нэгэнт vдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгааж хонов. Гэтэл, шєнийн цаг Ван хаан, буусан газартаа гал тvлж орхиод, Хар сvvл голыг єгсєн хєдєлжээ.

160. Тэр шєнє Жамуха, Ван хантай хамт хєдєлж яваад Ван ханд єгvvлрvvн: "Тэмvжинд хэдийнээс наймантай харилцаатай байсан билээ. Одоо бидэнтэй хамт эс хєдлєв.

Хан! Хан! Би бол

Хамаагvй хол нисэхгvй

Хайргуна шувуу мэт

Хамт нэг газар байна.

Харин миний анд Тэмvжин бол

Харьж нисэх шувуу мэт

Хааш яаш урван єднє.

Хан чамаас одоо салж

Харь найманд очих гэж

Харсаар зориуд хоцров"

гэвэл, Жамухын vгийг сонсож, Убчигдайн Хvрэн баатар єгvvлрvvн: "Чи юун дэмий зусардаж, шударга ах дvvгээ ховлон хачилж байна вэ?" гэв.

161. Чингис хаан, тэр шєнє тэнд хоноод маргааш єглєє байлдах гэж босвол Ван ханы буусан газар хов хоосон болсон тул "Харин чи биднийг мэхэлж бууцанд хаясан байна" гээд Чингис хаан хєдєлж, Эдэр Алтайн бэлчрээр гэтэлж сааталгvй явсаар Саарь хээрт очиж буув. Тэндээс Чингис хаан Хасар хоѐр, найманууд ямар тєвєг учруулсныг мэдсэн боловч, vvнийг нэг ч хvнд хэлсэнгvй.

162. Найманы Хvгсэv Сабраг баатар, Ван ханы хойноос нэхэж, Сэнгvмийн эм, хєвvvд ба эд хєрєнгє, албат ардыг цєм булаан авч, бас Ван ханыг Тэлэгэтv амсар гэдэг газар байхад нэхэн байлдаж, зарим албат иргэн ба адуу малыг булаан аваад буцжээ. Ван ханыг дагаж явсан мэргидийн Тогтоагийн Хуту Чулуун хоѐр хєвvvн, тэр завшааныг тохиолдуулж, албат иргэнээ авч Сэлэнгийг чиглэн хєдлєєд эцэгтээ нийлэн очив.

163. Ван хан, найманы Хvгсэv сабраг баатарт дийлэгдээд Чингис хаанд элч явуулж хэлvvлсэн нь: "Найманд эд хєрєнгє ба эм, хєвvvдээ булаагдав, би. Хєвvvн чамаас дєрвєн хvлэг баатраа ирvvлэхийг гуйя. Миний албат иргэн ба эд хєрєнгийг аварч єгнє vv" гэжээ. Чингис хаан цэрэг засаж, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дєрвєн хvлэг баатраа цэргийн хамт илгээв. Энэ дєрвєн хvлэг баатрыг ирэхийн урьд Улаан хус гэдэг газар Сэнгvм байлдаан хийж байгаад мориныхоо гуяыг шархдуулж баригдахад хvрч байтал, Чингисийн дєрвєн хvлэг очиж тvvнийг

авраад албат хєрєнгє ба эм, хєвvvд бvгдийг аварч єгєв. Тэр цагт Ван хан єгvvлрvvн: "Урьд Тэмvжиний сайн эцэг Есvхэй баатар миний бутарсан улсыг аварч цуглуулж єгсєн билээ. Одоо хєвvvн Тэмvжин бас дєрвєн хvлэг баатраа явуулж, миний алдагдсан улсыг аварч олж єгєв. Ач хариулахыг тэнгэр газрын ивээл мэдтvгэй" гэв. 164. Бас Ван хан єгvvлрvvн:

"Анд Есvхэй баатар минь

Алдагдан барсан улсы минь

Аварч цуглуулж єгсєн билээ.

Тvvний ууган хєвvvн

Тэмvжин Чингис хаан

Тэнэж бутарсан улсы минь



Тэтгэж хурааж єгєв.

本文档下载自文档库(www.wendangku.net)-专业的文档下载网站,提供各行业及各学科最新最全的文档下载,包括word文档,pdf文档下载,考试资料,教学课件,参考资料下载,学术论文下载,研究报告,工作范文,资格考试资料下载等,是您文档下载的首选网站。转载请保留出处

Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет