Онон голын сав газар дахь байгаль орчин, тогтвортой хөгжил



Дата16.07.2016
өлшемі0.67 Mb.


Онон голын сав газар дахь



байгаль орчин, тогтвортой хөгжил”

эрдэм шинжилгээний бага хурал

/Ажлын удирдамж/


Үндэслэл: Бурхан Халдун уулын баруун хойд сугаас эх авдаг Онон гол түүний сав газрын голууд нь Оросын Холбооны улсад орших Ингода, Шилка зэрэг голуудтай нэгдэн Амар мөрнийг үүсгэдэг билээ.

Онон гол болон түүний томоохон цутгал болох Балж голын сав газруудын өвөрмөц биологийн олон янз байдал, сав нутгийн байгаль экологид үзүүлэх нөлөө, түүх соёлын өвийг харгалзан үзэж Засгийн газраас Онон Балжийн байгалийн цогцолборт газрыг 2000 онд анх байгуулсан юм.


Зорилго: Онон голын сав газарт хийгдсэн судалгааны ажлыг нийтийн хүртээл болгож хэвлэх, бодлого боловсруулагчид болон залуу судлаачдын анхаарлыг энэ сав нутаг руу татах, цаашид хийгдэх судалгаа шинжилгээний ажлын шаардлага, чиглэлийг тодорхойлох зорилгоор МУИС болон ШУА-ын холбогдох хүрээлэнгүүдтэй хамтран эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байна.
Оролцогчид: Их дээд сургуулийн багш, судлаачид, ШУА, төрийн болон ТББ, олон улсын байгууллага.
Зохион байгуулах зарчим: ШУА-ын Биологийн Хүрээлэн, Газарзүйн Хүрээлэн, Гео-Экологийн Хүрээлэн, МУИС-ын Биологи болон Газарзүй, Геологийн факультетууд, ОББЦГ-аас бүрдсэн ажлын хэсэг эрдэм шинжилгээний илтгэлүүдийг хүлээн авч судалгааны чанар, илтгэлийн агуулга чанарт үндэслэн бага хурлын үеэр хэлэлцүүлэх болон хэвлэлтэнд оруулах бүтээлүүдийг сонгон шалгаруулна.
Их дээд сургууль, ШУА болон бусад холбогдох байгууллагуудаар дамжуулан бага хуралд оролцох, бүтээлээ дэвшүүлэхийг хүссэн хүмүүст бүтээлд тавих шаардлагыг тусгасан урилгыг бага хурлын товлосон хугацаанаас дор хаяж 25 хоногийн өмнө тараана.
Илтгэл, бүтээлүүдийг 11 сарын 20 өдрийн өмнө хүлээж авах ба ажлын хэсгийн шалгаруулалтанд тэнцсэн илтгэгч нартай бага хурал эхлэхээс 5 хоногийн өмнө холбоо барьж хуралд илтгэгчээр эсвэл оролцогчоор урина.
Бага хуралд дараах чиглэлээр ирүүлсэн бүтээлүүдэд түлхүү анхаарал тавих болно. Үүнд:

  • Онон-Балжийн сав газрын тогтвортой хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлууд

  • Сав газрын экосистем түүний үүргийн талаар хийгдсэн судалгаа

  • Биологийн олон янз байдлын судалгааны салбарт хийгдсэн ажлууд ялангуяа хорвор ховордсон амьтан ургамлын талаар хийгдсэн судалгаа шинжилгээний ажлууд

  • Сав газарт уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж байгаа нөлөөлөл, түүнтэй дасан зохицох асуудал

  • Сав газрын усны менежментийн асуудал

  • ОБ-ын БЦГ болон Амар мөрний сав газарт багтах бусад ТХГ-уудын талаарх үнэлгээ, цаашдын үйл ажиллагааны чиг хандлага


Илтгэлд тавигдах шаардлага:

Илтгэлийг монгол хэлээр эрдэм шинжилгээний өгүүллэгийн шаардлага хангах түвшинд дээд тал нь нэг хэвлэлийн хуудсанд багтаан бичсэн байх ба бүтээлийн хураангуйг гадаадын аль нэг хэлээр MS Word процессорын 1500 тэмдэгтэд багтаан бичсэн байна.

Илтгэлийг Arial үсгийн шрифтээр MS Word 2003 хувилбарт хөрвөх процессор ашиглан бичсэн байна. Arial Mon, Mon Arial зэрэг Монгол үсэгт тохируулан гаргасан шрифтээр бичигдсэн бүтээлийг хэвлэлтийн шаардлага хангаагүйд тооцох болно.

Сонгогдсон илтгэлүүдийг эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд оруулж хурал зохион байгуулснаас хойш 90 хоногийн дотор холбогдох судлаачид, байгууллагад тараана.


Тус бага хурлыг МУИСын хурлын зааланд 2008 оны 12 дугаар сар 6-нд нэг өдөрт багтаан явуулна.
Эрдэм шинжилгээний бага хуралд тавигдах илтгэл, бүтээлийг 11 дүгээр сарын 20-ны дотор info@wwf.mn; batkhuyag@wwf.mn хаягуудаар илгээх буюу Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын ажилтан Б. Батхуяг, Б. Ганхуяг нарт электрон хэлбэрээр авчирч өгч болно. Холбогдох асуудлаар 311659, 319985 утсаар хандана уу.

Зохион байгуулах комисс
Каталог: downloads
downloads -> Атты халықаралық ғылыми-практикалық конференция өтеді. Конференция жұмысының бағыттары
downloads -> Конференция жұмысының бағыттары: Лингвомәдени концептология және ұрпақтың мәдени сабақтастығы
downloads -> Ғалымның тарих мектебі сөз басы әйгілі Себастьян Бранд «Дүниедегінің бәрі де өткінші, бәрі де тозады, тек ғылым ғана мәңгілік, бәрінен де озады»
downloads -> Қазақстан республикасы білім және ғылым министрлігі мемлекет тарихы институты
downloads -> Начальник группы государственных закупок юридического отдела Азнабаев Ж. Т
downloads -> Қостанай облысының 2015-2019 жылдарға арналған әлеуметтік-экономикалық даму болжамының негізгі көрсеткіштері
downloads -> Қостанай облысының 2014-2018 жылдарға арналған әлеуметтік-экономикалық даму болжамының негізгі көрсеткіштері
downloads -> Служит для передачи платежных инструкций, в которых клиент-перевододатель и/или клиент-получатель являются нефинансовыми институтами


Достарыңызбен бөлісу:




©dereksiz.org 2020
әкімшілігінің қараңыз

    Басты бет