Орчуулсан О. Мягмар, Сэтгэл судлал арга зүйн тэнхмийн багш



Дата21.06.2016
өлшемі149.03 Kb.
#152730
Acceptance and commitment therapy for the treatment of stress among social workers: A randomized controlled trial

Нийгмийн ажилтны стрессийг бууруулахад хүлээн зөвшөөрч амлах сэтгэл заслыг хэрэглэх нь: (Хяналтын бүлэгтэй харьцуулсан судалгаа)



Орчуулсан О.Мягмар, Сэтгэл судлал арга зүйн тэнхмийн багш

Я.Ариунболор,Сэтгэл судлал,арга зүйн тэнхмийн магтстрант

Хураангуй

Архаг стресс хувь хүний эрүүл мэндэд хортой төдийгүй хөдөлмөрийн бүтээмжийг бууруулах нөлөөтэй учраас албан байгууллага цаашлаад нийгэмд сөрөг үр дагавартай. Энэ судалгааг Хүлээн Зөвшөөрч Амлах1 сэтгэц заслын зарчимд суурилсан стресс бууруулах богино хугацааны нөлөөллийн үр дүнг судлах зорилготой хийсэн ба Шведийн нийгмийн ажилтнуудыг (n=106) оролцуулан судалсан. Оролцогчдыг стрессийн төвшингөөр нь ангилж үзэхэд тэдний 2/3 нь их стресстэй байсан ба сэтгэц заслын дүнд стресс, ажлаас халшрах шинж багасч ерөнхий сэтгэцийн эрүүл мэндийн байдал сайжирсан. Харин стресс багатай бүлгийн хувьд статистикийн хувьд ач холбогдол бүхий өөрчлөлт илрээгүй. Стрессийн төвшин өндөртэй байсан бүлгийн 42%-д нь статистик ач холбогдлын зэрэг өндөр буюу эрс өөрчлөлт гарсан. Иймд бид туршсан нөлөөллөө стресс, ажлаас халшрах шинж тэмдгийг бууруулах болоод сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг сайжруулахад нөлөөтэй байна гэж дүгнэлээ.

Үндэслэл

Шведэд таван ажилтан тутмын нэг нь ажлаас шалтгаалсан стресс, тавгүйтлийн асуудалтай байна (Swedish Work Environment Authority, 2008) гэсэн дүн гарчээ. Стрессийн холбогдолтой эрүүл мэндийн асуудал, ажлын бүтээмжийн хорогдлыг мөнгөн дүнгээр тооцвол жил бүр 8 тэрбум Швед крон (Swedish Government Offices, 2001)буюу 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай учирдаг байна. Стресс тайлагдалгүй удаан үргэлжилсэн тохиолдолд ажлаас халшрах хам шинж болдог ба ажилтны эрүүл мэндэд ноцтой уршиг учруулахаас гадна хөдөлмөрийн бүтээмжийг үгүй болгодог.


Шведэд нийгмийн ажилтан мэргэжлийн бүлгийн хувьд их ачаалал, хязгаарлагдмал нөөцтэйн дээр ажлыг нь дутуу үнэлдэг, шийдвэр гаргах эрх мэдэл бага байдаг учраас ажлаасаа авах сэтгэл ханамж бага, стресс ихтэй байдаг гэжээ. (Evans et al., 2006; Lloyd et al., 2002; Tham & Meagher, 2009) . Ерөнхийдөө энэ нийгмийн ажилтнуудын стрессийн түвшин тогтмол өндөр гардаг, тэдний хувьд сэтгэлийн түгшүүр, стрессээс гадна ядрах, толгой эргэх, булчин чангарах зэрэг биеийн зовиур ч бас их илэрдэг (Himle, Jayaratne, & Thyness,1993) гэсэн судалгаанууд байна. Тийм ч учраас өвчний улмаас ажлаасаа урт хугацаагаар чөлөө авах нь их байдаг гэжээ (SwedishWork Environment Authority, 2008).
Хүлээн зөвшөөрч амлах сэтгэц засал (ХАСЗ) бол Харилцааны цар хүрээний онол2, зарчимд тулгуурласан зан үйлийн заслын орчин үед дэлгэрээд байгаа нэг хэлбэр юм. Хүлээн зөвшөөрч амлах сэтгэц заслын гол зорилго нь сэтгэл зүйн уян хатан байдлыг дараах зургаан үйл явцаар дамжуулан сайжруулдаг: хүлээн зөвшөөрөх, саармагжуулах (дефюз -defusion), өөрийн тухайн байдлыг ойлгох, үйлдлийн амлалт, үнэт зүйл, одоо цагтаа байх гэсэн ойлголт багтдаг (Hayes, Strosahl et al., 2004). Хүн таагүй мэдрэмж, бодлоосоо зугтаж, болиулахыг оролддож дахин давтсанаар уг сөрөг мэдрэмжийн хүч нөлөө, давтамж, үргэлжлэх хугацаа нь улам ихэсдэг. Сэтгэл зүйн уян хатан байдлыг сайжруулснаар хүн өөрт төрдөг таагүй бодол, мэдрэмжээсээ зугтах, хянахыг оролддохыг багасгахыг зорьдог.

ХАСЗ-ын арга нь сэтгэцийн бэрхшээлийн олон төрлийн асуудалд эерэг үр нөлөөтэй байгаа тухай судалгаанууд байна (Hayes et al., 2006; Öst, 2008). Гэхдээ энэ аргын шүүмжлэлтэй тал нь уламжлалт танин мэдэхүй- зан үйлийн сэтгэл заслын арга шиг судалгааны стандарт арга зүй байхгүй байгаа явдал юм. ХАСЗ-ын заслын аргаар стресс төрүүлэгч, дотоод таагүй мэдрэмжээ алга болгох, дарах гэж оролдохгүй харин тэр мэдрэмж төрж байгааг хүлээн зөвшөөрөхөд сургадаг. Бүлгүүдэд үзүүлсэн нөлөөлөл (интервенц) тус бүр 3 цаг: дараалсан 2 долоо хоногт нэг нэг удаа , 3 дахь удаагийнхыг нь 3 сарын дараа. ХАСЗ-ын аргыг Стресс бууруулахад хэрэглэх анхны хувилбарыг (Bond & Hayes, 2002) Шведэд тохиргоо (адаптаци) хийж боловсруулсан (Livheim, 2008). Анхны хувилбараасаа ялгаатай нь гэрийн даалгавар, өдөр тутам хийх дасгалд арай илүү цаг төлөвлөсөн.


Дүгнэж үзвэл нийгмийн ажилтнууд стресс ба стрессийн шалтгаантэй эрүүл мэндийн тулгамдсан асуудал ихтэй байдаг учраас стресс бууруулах нөлөөллийн ач холбогдол, үр шимийг хүртэнэ гэж үзсэн учраас судалгааг ийнхүү явуулсан. Нөлөөллийн анхдагч үр дүнгээр стрессийн түвшин, сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлээд, харин хоёрдогч үр дүнгээр ажлаас халшрах, гүйцэтгэлээс хамаарсан өөрийн үнэлэмж( performance based self-esteem), ажлын шаардлага ба шийдвэр гаргалтыг хувьсагчаар тооцсон. Түүний дээр сэтгэл зүйн уян хатан байдлыг дээрх үзүүлэлтүүдтэй харилцан хамаарлыг нь шалгахаар авсан. Мөн сэтгэл засалчийн нөлөө байгаа эсэхийг шалгах зорилгоор туршлагатай болон туршлага багатай сэтгэл зүйчдийг санамсаргүйг түүврийн аргаар сонгосон.

Судалгааны хүрээнд дэвшүүлсэн таамаглал:

Нэгдүгээрт, хяналтын бүлэгтэй харьцуулахад нөлөөлөл үзүүлсэн (интервенц хийсэн) бүлэгт бүхэлдээ дээр дурдсан үзүүлэлтүүдээр эерэг өөрчлөлт гарсан байна.

Хоёрдугаарт, стрессийн түвшин өндөртэй дэд бүлэгт, стресс багатай дэд бүлэгт гарснаас арай илүү өөрчлөлт гарна.

Гуравдугаарт ажлын туршлагатай сэтгэл зүйчдийн ажилласан бүлэгт туршлага багатайгаасаа илүү эерэг өөрчлөлт гарна.

Дөрөвдүгээрт, сэтгэл зүйн уян хатан байдал нь дээрх үзүүлэлтүүдтэй шууд эерэг хамааралтай байна.


Арга зүй
Судалгааны оролцогчид

Шведийн Стокхолм хотод ажилладаг бүх нийгмийн ажилтнуудыг (N=1228) судалгааны мэдээлэл өгөх уулзалтад урьсан. Тэднээс 108 нь уулзалтад ирснээс 106 нь судалгаанд оролцохыг зөвшөөрч таниулах хуудаст гарын үсэг зурж, анхны үнэлгээний хуудсыг бөглөсөн. Оролцогчдод урамшуулал өгөөгүй. Судалгаанд оролцогчид нь ажлын газар, нас, хүйсийн байдлаараа Стокхолм хотын нийгмийн ажилтнуудыг төлөөлж чадах түүвэр гэж үзсэн. Дундаж нас 44 (SD=11.1, тархалт 24-64 нас), эмэгтэй 89%, байнгын орон тоонд ажилладаг 95%. Долоо хоногийн дундаж ажлын цаг 38 цаг, ажилласан жилийн дундаж 10 жил (M=9.8, SD=9.9, 0-38 жил). Бүх оролцогчид коллеж, дээд болон их сургууль төгссөн. Оролцогчдын ихэнх нь (61%) гэрлэсэн буюу хамтран амьдардаг бас хүүхэдтэй. Нийт судалгаанд оролцогчдын 1/3 нь ажиллах хугацаандаа эрүүл мэндийн шалтгаантай урт хугацааны чөлөө авч байсан ба түүний талаас илүү нь стресс, түгшүүр, сэтгэл гутрал болоод стрессийн шалтгаантай өвчний улмаас байна. Судалгаа явагдаж байх үед оролцогчдын 9% (10) сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдаж, 13% нь эмнэлзүйн эмчилгээнд явж байв.

.

Судалгааны хэрэглэгдэхүүн

Бүх сорилыг нөлөөлөл (интервенц ) эхлэхээс 2 долоо хоногийн өмнө болон дууссанаас хойш 2 долоо хоногийн дараа давтан авсан.



Анхдагч үр дүн

Стрессийн түвшингийн өөрийн үнэлгээ (Perceived Stress Scale; Cohen, Kamarck, & Mermelstein, 1983)

Стрессийн түвшингийн өөрийн үнэлгээний Швед хувилбар, психометрийн үзүүлэлт, нийц, тохирц чанар нь батлагдсан. (Eskin & Parr, 1996). 14 асуулт бүхий энэ судалгаанд Кронбах альфа нь интервенцийн өмнө болон хойно 0.85, 0.87 байсан.

Сэтгэцийн эрүүл мэндийн байдлын асуумж (GHQ-12; Banks et al., 1980). 12 асуулт бүхий өөрийн сэтгэцийн эрүүл мэндийг үнэлэх асуумж. Кронбах альфа нь интервенцийн өмнө болон хойно 0.83, 0.84


Хоёрдогч үр дүн

Маслахын ажлаас халшрах хам шинжийн илрүүлэг, (MBI; Maslach & Jackson, 1981). 3 дэд хэсэгтэй: emotional exhaustion (EE), depersonalization (DE) and personal accomplishment (PA). Нийт 22 асуулттай (0-34)

Гүйцэтгэлд суурилсан өөрийн үнэлгээний шкал (Pbse-scale; Hallsten,

Josephson, & Torgén, 2005). Энэ нь ажлаас халшралтыг хэмжих хавсарга арга болж хэрэглэгддэг. 4 асуулттай дээд нийт оноо нь 20.

Ажлын шаардлага, шийдвэр гаргалт, дэмжлэгийг илрүлэх асуумж (The Demand Control Support Questionnaire (DCSQ; Sanne,Torp, Mykletun, & Dahl, 2005). Тус бүр 11 асуулттай.

Хүлээн зөвшөөрөхүй ба үйлдлийн асуумж, (The Acceptance and Action Questionnaire AAQ; Hayes, Strosahl et al., 2004) –аар сэтгэл зүйн уян хатан байдлыг хэмжинэ. Нийт 6 асуулттай, дээд оноо нь 42.


Сэтгэц засал
Хүлээн зөвшөөрч амлах сэтгэл заслын стресс бууруулах интервенцийг Шведийн хувилбар болгон боловсруулж (Bond, 2004; Bond & Hayes, 2002). Заслын протоколыг үзэх боломжтой (Livheim, 2008). Заслын явцад гол ойлголтуудыг тайлбарласан зүйрлэл оролцуулан харилцан ярилцах дасгалтай. Тус бүр 3 цаг үргэлжлэх 4 удаагийн уулзалттай. Бүлгийн хэмжээ нь 7-30 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд уулзалт бүр тухайлсан сэдэвтэй. Уулзалт хооронд оролцогчид биеийн дасгал хөдөлгөөн болоод анхаарал төвлөрүүлэх дасгал бүхий гэрийн даалгавар авна. Эхний удаагийн уулзалтаар стресс, хүлээн зөвшөөрөх, хэл ярианы тухай үзнэ. Дараагийн уулзалт үнэт зүйлсийн тухай, гурав дахь нь өөр өнцгөөс харах, уян хатан байдлын тухай, сүүлийн уулзалт нь энэрэл нигүүлсэл, харилцаа, өөрчлөлтөө тогтоон барих тухай байна.
Сэтгэл зүйчид

Дөрвөн сэтгэл зүйч хос хосоороо ажилласан. Хоёр нь лицензтэй сэтгэл зүйчид, нөгөө хоёр нь сэтгэл зүйн магистрант байсан. Энэ судалгааг хөтлөн явуулж байгаа хоёр сэтгэл зүйчид судалгааны арга зүй, загварыг мэдэж байсан ба нөгөө хоёр нь энэ талаар мэдээлэлгүй байсан. Сэтгэл зүйчид бүгд танин мэдэхүйн зан үйлийн заслаар мэргэшсэн, энэ судалгаанд хэрэглэх интервенцийг хэрхэн явуулах тухай сургалтанд суусан. Уулзалт бүрийн дараа хийсэн үйлдлийнхээ бүрэн эсэхийг шалгах асуултаар баталгаажуулж тэмдэглэж байсан. checklist



Судалгааны явц

Стрессийн өөрийн үнэлгээний дүнг үндэслэн Шведийн дундаж үзүүлэлтээр (24.4 оноо; Eskin & Parr, 1996) зааглан оролцогчдыг стрессийн түвшин өндөр (n=68), хэвийн буюу нам (n=38) гэсэн 2 бүлэгт хуваасан. Эхний сорилоор стресс ихтэй хэсэгт орсон бүлгээ сорилын болон хяналтын бүлэгт санамсаргүй түүврийн аргаар буюу алхамчлан тоолж хуваарилсан. Стресс багатай бүлгийн гишүүд цөөн байсан нөгөө бүлгүүдтэй харьцуулахад дөхмийг бодолцон хуваалгүй тэр хэвээр нь үлдээсэн.


Нийт оролцогчид

(n=106)

autoshape 3autoshape 4


autoshape 5autoshape 7autoshape 8autoshape 9autoshape 10autoshape 11autoshape 12autoshape 13autoshape 14autoshape 15autoshape 16autoshape 17autoshape 18autoshape 19


autoshape 6

Интервенц хийснээс 2 долоо хоногийн дараа сорилыг давтан авсан. Тэр үед хүлээлгийн бүлэг буюу хяналтын бүлэгт интервенцийг эхлүүлсэн. Заслын стресс ихтэй болоод багатай бүлэгт үзүүлж байгаа нөлөөг харьцуулах зорилгоор тус бүрт нь бодолт хийж үзсэн. Мөн стрессийн түвшин өндөртэй 2 бүлэгтээ 2 ондоо сэтгэл зүйчдийн баг хуваарилж үзүүлж байгаа сэтгэц засалд сэтгэл зүйчийн нөлөөг илрүүлэхийг зорьсон.


Статистик боловсруулалт
Судалгааны дундаас нь орхисон, дутуу бөглөсөн тохиолдлыг хамгийн сүүлийн үнэлгээнд тэмдэглэгдсэнээр нь нөхөж бодоод тооцсон. Өөрөөр хэлбэл интервенцийн дараагийн сорилд хариулт орхисон бол анхны сорилын хариултаар нь тооцоод явсан. Чөлөөт T-тестээр бүлэг хоорондын анхдагч сорилын онооны утгын ялгааг олсон. Харин заслын дараа авсан сорилоор гарсан оноог бүлэг хооронд харьцуулахдаа анхдагч сорилын variance-ыг ковариат буюу хавсрага нөлөөлөгчөөр авч бодсон. Статистик ач холбогдол бүхий өөрчлөлтийг Өөрийн стрессийн үнэлгээний оноог бодохдоо хэрэглэсэн. Ингэхдээ Jacobson and Truax (1991) –ны арга буюу нэгдүгээрт, гарсан өөрчлөлт нь хэмжилтийн алдаанаас үл хамааран статистик тохирц хангалттай сайн байх, тухайн өөрчлөлтийн дүнд гарсан оноо нь “эрүүл мэнд сайн”, “сайжирсан” гэдэг үнэлгээ өгөхүйц байна уу гэдгийг шалгасан. Энэ тохиолдолд бид Eskin, Parr (1996) нарын өөрийн стрессийн жишиг онооны дундаж утга, стандарт хазайлтыг стресс өндөртэй бүлгийнхний онооны дундаж утга, стандарт хазайлтын хамт Jacobson нарын томъёонд орлуулан босго оноог гаргасан. Бүлэг тус бүрт байгаа тухайн босго оноог давсан оролцогчдын харьцааг хи-квадрат тестээр бодсон. Пирсоны корреляцийн коэфициент бодсон.

Анхдагч боловсруулалтаа хийхдээ хариулт, мэдээллээ шалгасан. Интервенцийн өмнө болон дараах сорилын хариулт бүгд хэвийн тархалттай байсан ба статистик бодолтыг SPSS 17 ашиглан хийсэн.


Үр дүн

Нийт 4 удаагийн уулзалтаас дор хаяж 3 удаад нь оролцсон байх тохиолдолд судалгааны мэдээллийн боловсруулалтын шаардлага хангах ёстой. Нийт 12 оролцогч хасагдсанаас 9 нь ажлын ачааллын улмаас зав гаргаж чадаагүй, үлдсэн нь өвчтэй, амжаагүй шалтгаантай байлаа. Тэдний хувьд хүн ам зүйн онцлог гэх зүйл байгаагүй боловч бүгд шахам гэр бүлтэй (92%) хүмүүс байсан.

Анхдагч үр дүн

Сорилын бүлэг өөрийн стрессийн үнэлгээ нь (M=22.2, SD =7.5, n=70) хяналтын бүлэгтэй харьцуулахад (M =27.5, SD= 7.1, n=36) статистик ач холбогдол бүхий хэмжээгээр ( p= 0.001, Кохены d=72) багассан байна. Мөн сорилын бүлгийн сэтгэцийн тулгамдсан асуудлын түвшин хяналтын бүлгийнхээс бага болсон үр дүн гарсан (p=0.21; d=0.38).

Хоёрдогч үр дүн

Сорилын бүлэг нь хяналтын бүлэгтэй харьцуулахад ажлаас халшрах шинж тэмдэг бага бөгөөд интервенцийн өмнө авсан үнэлгээнээс буурсан үр дүн гарсан. Мөн ажлаас халшрах хам шинжийг илрүүлэх бусад асуулгаар ч мөн энэ үр дүн батлагдсан.


Дүгнэлт

Энэ судалгаагаар Хүлээн зөвшөөрч амлах сэтгэл заслын аргыг стресс бууруулах богино нөлөөлөл(интервенци ) болгон үр дүнг нь судалсан. Нийт дөрвөн таамаглал дэвшүүлсэн. Нэгдүгээр таамаглалын дагуу интервенцийн үр дүнд стрессийн түвшин буурч, сэтгэцийн эрүүл мэндийн байдал дээшилсний дээр ажлаас халшрах, сэтгэл тогтворгүй байдал зэрэг дэд үзүүлэлтэд эерэг өөрчлөлт гарсан. Чамгүй их (22/70) судлуулагчид анхны түвшнээсээ эрс сайжирсан. Хоёрдугаар таамаглал ёсоор стресс ихтэй бүлэгт нөгөөгөөсөө илүү нөлөөлсөн. Тухайлбал стресс ихтэй бүлгийн 42%-д нь онц өөрчлөлт илэрсэн бол стресс багатай бүлгийн 12% -т эерэг өөрчлөлт гарсан байна. Мөн сэтгэл зүйчийн нөлөө гэсэн гуравдугаар таамаглал батлагдаагүй буюу сэтгэл зүйчдийн туршлага, нөлөөнөөс шалтгаалсан өөрчлөлт илрээгүй. Дөрөвдүгээр таамаглалын дагуу сэтгэл зүйн уян хатан байдал ба стресс, эрүүл мэндийн эерэг өөрчлөлтүүд хооронд шууд хамаарал байгаа нь тогтоогдсон.

Дүгнэж үзвэл хүлээн зөвшөөрч амлах аргыг ажлын стрессийг бууруулахад ашиглах нь үр дүнтэй байна. Нийт 12 цаг үргэлжилсэн, хэрэглэгдэхүүний хувьд тараах материал шаардагдах, бүлгээр нь явуулсан энэ интервенц харьцангуй зардал багатай бөгөөд ажлын байранд нь ч хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна (Flaxman & Bond, 2010). Судалгаанаас гарсан үр дүн нь өмнө хийгдсэн стрессийг бууруулах (Dahl,

Wilson, & Nilsson, 2004), ажлаас халшрах шинж тэмдгийг бууруулах (Dahl,

Wilson, & Nilsson, 2004) тухай ижил төрлийн судалгааны дүнтэй нийцэж байгаа юм. Энэ сэдвээр хийгдсэн судалгаа дундаас судалгаанд оролцогчдоо стрессийн түвшингээр ангилж үр дүнг тооцсоноороо анхдагч юм. Үр дүнд нь стрессийн түвшин өндөртэй бүлэгт илүү үр дүн өгч байгааг илрүүлсэн. Харин стрессийн түвшин бага үнэлэгдсэн хэсэгт гарсан өөрчлөлт бага байсныг тайлбарлахдаа угаас өөрчлөлт илэрхий гарахуйц асуудал бага байсан, нөгөө талаас тэдгээр хүмүүс стресс тайлах өөрсдийн гэсэн арга барил сайтай хүмүүс гэж үзэж болох юм. Тэгэхээр байгууллагын ажилтнуудад стрессийн үнэлгээ хийгээд хамгийн хэрэгцээтэй байгаа хэсэгт нь л хүргэвэл илүү үр дүнтэй юм. Мөн интервенцийн үр нөлөө нь хувь сэтгэл зүйчээс гэхээсээ удирдамж, арга зүйгээсээ илүү хамаардаг болохыг судалгаанаас харлаа. Судалгаанд ажилласан сэтгэл зүйчид нь 5 хүртэлх жилийн ажлын туршлагатай байсныг дурдах нь зүйтэй. Мөн түүнчлэн хүлээн зөвшөөрч амлах аргын стресс бууруулах интервенцийг ингэж богино хувилбарын баталгаат чанар, психометр үр дүнг нь тооцоогүй байгаа тул цаашдын судалгааанд зан үйлийн болоод ажиглалтын хэмжүүрийг оруулахыг зөвлөж байна. Хэдийгээр энэ судалгаагаар тухайн сонгосон интервенц маань эерэг үр дүнтэй гарсан ч арга зүйн хувьд дутагдалтай талуудыг дурдах ёстой. Үүнд: өөр ямар нэг интервенцтэй харьцуулж судлаагүй, үр дүнг нь урт хугацаанд харьцуулаагүй, мөн дутуу орхисон мэдээллийг өмнөх хариугаар нь оруулан тооцсон нь судалгааны үр дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна. Төгсгөлд нь стресс багатай бүлгийн хувьд оролцогчдын тоо цөө байсан учраас гарсан хувь хэмжээг тайлбарлахдаа болгоомжтой хандах ёстой

References

Biglan, A., Hayes, S. C., & Pistorello, J. (2008). Acceptance and commitment: implications

for prevention science. Prevention Science, 9, 132e152. doi:10.1007/

s11121-008-0099-4.

Bond, F.W. (2004). ACT for stress. In S. C. Hayes,&K. D. Strosahl (Eds.), A practical guide

to acceptance and commitment therapy (pp. 275e294). New York, USA: Springer.

Bond, F. W., & Bunce, D. (2000). Mediators of change in emotion-focused and

problem-focused worksite stress management interventions. Journal of Occupational

Health Psychology, 5, 156e163. doi:10.1037//1076-8998.5.1.156.

Bond, F. W., & Bunce, D. (2003). The role of acceptance and job control in mental

health, job satisfaction, and work performance. Journal of Applied Psychology, 88,

1057e1067. doi:10.1037/0021-9010.88.6.1057.

Bond, F. W., Flaxman, P. E., & Bunce, D. (2008). The influence of psychological

flexibility on work redesign: mediated moderation of a work reorganization

intervention. Journal of Applied Psychology, 93, 645e654. doi:10.1037/0021-

9010.93.3.645.

Bond, F. W., & Hayes, S. C. (2002). ACT at work. In F. W. Bond, & W. Dryden (Eds.),

Handbook of brief cognitive behavior therapy (pp. 117e140). Chichester, England:

John Wiley & Sons.

Bride, R. (2007). Prevalence of secondary traumatic stress among social workers.

Social Work, 52, 63e70.

Bunce, D. (1997). What factors are associated with the outcome of individualfocused

worksite stress management interventions? Journal of Occupational

and Organizational Psychology, 70, 1e17.

Chawla, N., & Ostafin, B. (2007). Experiential avoidance as a functional dimensional

approach to psychopathology: an empirical review. Journal of Clinical

Psychology, 63, 871e890. doi:10.1002/jclp.20400.

Cohen, S., Kamarck, T., & Mermelstein, R. (1983). A global measure of perceived

stress. Journal of Health and Social Behavior, 24, 385e396.

Dahl, J. A., Wilson, K. G., & Nilsson, A. (2004). Acceptance and commitment therapy

and the treatment of persons at risk for long-term disability resulting from

stress and pain symptoms: a preliminary randomized trial. Behavior Therapy, 35,

785e801. doi:10.1016/S0005-7894(04)80020-0.

Eskin, M., & Parr, D. (1996). Introducing a Swedish version of an instrument measuring

mental stress. Unpublished manual, Stockholm University, Department of

Psychology, Sweden.

Evans, S., Huxley, P., Gately, C., Webber, M., Mears, A., Pajak, S., et al. (2006). Mental

health, burnout and job satisfaction among mental health social workers in

England and Wales. British Journal of Psychiatry, 18, 75e80. doi:10.1192/

bjp.188.1.75.

Flaxman, P. E., & Bond, F. W. (2010). A randomised worksite comparison of acceptance

and commitment therapy and stress inoculation training. Behaviour

Research and Therapy, 48, 816e820. doi:10.1016/j.brat.2010.05.004.

Hallsten, L., Josephson, M., & Torgén, M. (2005). Performance-based self-esteem: A

driving force in burnout processes and its assessment. (Work & health report no.

2005:4). Stockholm, Sweden: National Institute for working life. Retrieved

from: https://guoa.ub.gu.se/dspace/bitstream/2077/4355/1/ah2005_04.pdf.

Hardy, G. E., Woods, D., & Wall, T. D. (2003). The impact of psychological distress on

absence from work. Journal of Applied Psychology, 88, 306e314. doi:10.1037/

0021-9010.88.2.306.

Hayes, S. C., Bissett, R., Roget, N., Padilla, M., Kohlenberg, B. S., Fisher, G., et al.

(2004). The impact of acceptance and commitment training on stigmatizing

attitudes and professional burnout of substance abuse counsellors. Behavior

Therapy, 35, 821e836. doi:10.1016/S0005-7894(04)80022-4.

Hayes, S. C., Luoma, J. B., Bond, F. W., Masuda, A., & Lillis, J. (2006). Acceptance and

commitment therapy: model, processes and outcomes. Behaviour Research and

Therapy, 44, 1e25. doi:10.1016/j.brat.2005.06.006.

Hayes, S. C., Masuda, A., Bisset, R., Luoma, J., & Guerrero, L. F. (2004). DBT, FAP, and

ACT: how empirically oriented are the new behavior therapy technologies?

Behavior Therapy, 35, 35e54. doi:10.1016/S0005-7894(04)80003-0.

Hayes, S. C., Strosahl, K. D., & Wilson, K. G. (1999). Acceptance and commitment

therapy. An experiential approach to behavior change. New York: The Guilford

Press.


Hayes, S. C., Strosahl, K., Wilson, K. G., Bissett, R. T., Pistorello, J., Toarmino, D., et al.

(2004). Measuring experiential avoidance: a preliminary test of a working

model. Psychological Record, 54, 553e578.

Hesser, H., Westin, V., Hayes, S. C., & Andersson, G. (2009). Clients’ in-session

acceptance and cognitive defusion behaviors in acceptance-based treatment

of tinnitus distress. Behaviour Research and Therapy, 47, 523e528. doi:10.1016/

j.brat.2009.02.002.

Himle, D. P., Jayaratne, S., & Thyness, P. A. (1993). The impact of setting on workrelated

stress and performance among Norwegian social workers. International

Social Work, 36, 221e231.

Hofmann, S. G., & Asmundson, G. J. G. (2008). Acceptance and mindfulness-based

therapy: new wave or old hat? Clinical Psychology Review, 28, 1e16.

doi:10.1016/j.cpr.2007.09.003.

H. Brinkborg et al. / Behaviour Research and Therapy 49 (2011) 389e398 397

Jacobson, N. S., & Truax, P. (1991). Clinical significance: a statistical approach to

defining meaningful change in psychotherapy research. Journal of Consulting

and Clinical Psychology, 59, 12e19.

Karasek, R., Kawakami, N., Brisson, C., Houtman, I., & Bongers, P. (1998). The Job

Content Questionnaire (JCQ): an instrument for internationally comparative

assessment of psychosocial job characteristics. Journal of Occupational Health

Psychology, 3, 322e355.

Kessler, R. C., & Frank, R. G. (1997). The impact of psychiatric disorders on work loss

days. Psychological Medicine, 27, 861e873. doi:10.1017/S0033291797004807.

Kessler, R. C., Merikangas, K. R., & Wang, P. S. (2008). The prevalence and correlates

of workplace depression in the National Comorbidity Survey Replication.

Journal of Occupational & Environmental Medicine, 50, 381e390. doi:10.1097/

JOM.0b013e31816ba9b8.

Lane, P. (2008). Handling drop-out in longitudinal clinical trials: a comparison of

the LOCF and MMRM approaches. Pharmaceutical Statistics, 7, 93e106.

doi:10.1002/pst.267.

Livheim, F. (2004). Acceptance and Committment Therapy i skolan e att hantera

stress. En randomiserad, kontrollerad studie [Acceptance and Commitment Therapy

in school: To prevent stress. A randomized controlled trial.]. Unpublished master

thesis, Uppsala University.

Livheim, F. (2008). ACT e Att hantera stress och främja hälsa [ACT e To prevent stress

and promote health]. Unpublished manual, Retrieved from The Research Centre

for Psycho-Social Health (FORUM). Website: http://www.forumforskning.se/

utbildningar/vara-utbildningar/act-att-hantera-stress-och-framja-halsa.

Lloyd, C., King, R., & Chenoweth, L. (2002). Social work, stress and burnout:

a review. Journal of Mental Health, 11(3), 255e265. doi:10.1080/096382300

20023642.

Lundgren, T., & Parling, T. (2010). Acceptance and action questionnaire, AAQ-II.

Unpublished instrument, Uppsala University: Department of Psychology.

Maslach, C., & Jackson, S. E. (1981). The measurement of experienced burnout.

Journal of Occupational Behaviour, 2, 99e113.

Murphy, L. R. (1996). Stress management in work settings: a critical review.

American Journal of Health Promotion, 11, 112e135.

Öst, L.-G. (2008). Efficacy of the third wave of behavioral therapies: a systematic

review and meta-analysis. Behaviour Research and Therapy, 46, 296e321.

doi:10.1016/j.brat.2007.12.005.

Sanne, B., Torp, S., Mykletun, A., & Dahl, A. A. (2005). The Swedish Demande

ControleSupport Questionnaire (DCSQ): factor structure, item analyses, and

internal consistency in a large population. Scandinavian Journal of Public Health, 33,

166e174. doi:10.1080/14034940410019217.

Swedish Work Environment Authority. (2008). Arbetsorsakade besvär 2008. [Workrelated

disorders 2008] (Arbetsmiljöstatistik Report No. 2008:5). Retrieved from:

http://www.av.se/dokument/statistik/officiell_stat/ARBORS2008.pdf.

Tham, P. (2007). Why are they leaving? Factors affecting intention to leave among

social workers in child welfare. British Journal of Social Work, 37, 1225e1246.

doi:10.1093/bjsw/bcl054.




1 Итгэл хүлээлгэх сэтгэл заслын арга- (Acceptance Commitment Therapy), Танин мэдэхүй зан үйлийн заслын аргын айд хамаарах, гол үндэслэгч нь Стивен Хэйс (Hayes.S) нар

2 Харилцан хүрээллийн онол- (Relational Frame Theory)


Достарыңызбен бөлісу:




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет