Увс аймаг ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, ТӨрийн албан хаагчийн хувийн хэрэг хөТЛӨх журам



бет5/5
Дата17.06.2016
өлшемі466 Kb.
#142899
1   2   3   4   5

Д.Баталгаажуулах арга зүй

1.Ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулах ажлыг дор дурдсан эрх зүйн актад заасны дагуу гүйцэтгэнэ.

А\Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3.2-т заасан ёсоор “Ажлын байрны тодрхойлолт болон албан тушаалын лавлах”- ыг ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн баталж мөрдүүлнэ”

б\Улсын Их Хуралд 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд лтомилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”- ын 12 дахь хэсэгт заасан ёсоор “Удирдах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байна”

в\Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга \захирал, эрхлэгч\ -ыг сонгон шалгаруулах журам”- ын 6-д заасан ёсоор “төсвийн байгууллагын дарга захирал, эрхлэгч\-ын албан тушаал \актын байр\-ын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байна.

г\Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 4 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны мэргэшлийн шалгалт авах болзол, журам”- ын 5 дугаар бүлгийн 1.4-т заасан ёсоор “Ажилтан шинээр авах ажлын байранд шинжилгээ хийж, ажлын байрны тодорхойлолт, түүнд тавигдах шаардлагыг шинэчлэн боловсруулсан байна. Шинээр орн тоо бий болсон тохиолдолд ажлын байрны тодрхойлолтыг шинээр боловсруулж баталгаажуулна”.

2.”Ажлын байрны тодорхойлолтын баталгаажуулалт” гэсэн бүрэлдэхүүн хэсгийн “Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг буюу багийн ахлагч” гэсний доорх “Албан тушаалын нэр” гэсний дараах зайд ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан Ажлын хэсэг буюу багийн ахлагчийн албан тушаалын нэр, түүний эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийнх нь нэрийг бичиж, үсэг зуруулан огноог бичсэн байна.

“Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх бүхий албан тушаалтан” гэсний доорх “Албан тушаалын нэр” гэсний дараах зайд ажлын байрны тодорхойлолтыг баталсан албан тушаалтны албан тушаалын нэр, түүний эцэг эхийн нэрийн эхний үсэг, өөрийнх нь нэрийг бичиж үсэг зуруулан огноог бичиж, тамга \буюу тэмдэг\- ыг дарж албан ёсоор баталгаажуулсан байна.



Гурав. Ажлын байрны тодорхойлолтыг хэрэглэх чиглэл

1.Төрийн албан хаагчийг шилж сонгох. Ажлын байрны тодорхойлолтыг төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах буюу тухайн албан тушаалд нэр дэвшигчийн мэдлэг чадварыг үнэлэх жишиг болгон дор дурдсан хууль тогтоомж, эрх зүйн актад заасны дагуу ашиглана.

а\Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 11 дэх хэсэгт заасан ёсоор “Томилох эрх бүхий этгээд нь энэ журмын 9-а-д заасан удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалд ажиллах удирдах ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт “Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ”, мөн журмын 14.в-д заасан ёсоор уг журмын 14-ийн “а”, “б”-д заасны дагуу тухайн орон тоог нөхөх боломжгүй тохиолдолд уг ажлын байранд ажиллах удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Төрийн албаны зөвлөл буюу салбар зөвлөлд ирүүлнэ.

б\Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 4 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны мэргэшлийн шалгалт авах болзол, журам”-ын 10.1-т заасан ёсоор “Төрийн жинхэнэ албан тушаалд ажилтан авах ажлын байрны захиалгыг харьяаллын дагуу ажлын байрны тодорхойлолтын хамт хүлээн авч, хянаж нэгтгэн, шалгалтын төв комисст хүргүүлэх.

в\Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга\захирал, эрхлэгч\-ыг сонгон шалгаруулах журам”-ын 10-т заасан ёсоор “төсвийн байгууллагын дарга \захирал, эрхлэгч\- сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь уг албан тушаалд ажиллах томилогдох албан тушаалтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ.

2.Үр дүнгийн гэрээ байгуулах. Ажлын байрны чиг үүрэг \зорилго, үндсэн зорилт, тэдгээрийн хүрээнд явуулах гол үйл ажиллагаа\-ийг дор дурдсан эрх зүйн актад заасны дагуу үр дүнгийн гэрээ байгуулахад үндэслэл болгон хэрэглэнэ

а\Төрийн албаны зөвлөлийн 2002 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулах заавар” ын 7.3-т заасан ёсоор “Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ байгуулах бэлтгэл ажлын хүрээнд ерөнхий менежерийн ажлын байрны тодорхойлолт боловсрогдон баталгаажсан байна.

б\Төрийн албаны зөвлөлийн 2002 оны 19 дугаар тогтоолоор баталсан “Ерөнхий менежер төрийн албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах заавар”- ын 1 дүгээр хавсралтын 2.2-т заасан ёсоор “Менежерийн баталгаажсан ажлын байрны тодорхойлолт нь үр дүнгийн гэрээ байгуулах үндэслэл болно”, мөн зааврын 2 дугаар хавсралтын 2.2-т заасан ёсоор “Төрийн албан хаагчийн баталгаажсан ажлын байрны тодорхойлолт нь төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах үндэслэл болно.

3.Төрийн албан хаагчийн сургалтын хэрэгцээг тодорхойлох. Ажлын байранд тавигдах шаародлага \боловсрол, мэргэжил, мэргэжил, туршлага, ур чадвар\- тай тухайн ажлын байран дээр ажиллаж буй ажилтныг харьцуулах замаар хувь хүн, нэгж, байгууллагын сургалтын хэрэгцээг тодорхойлоход ажлын байрны тодорхойлолтыг ашиглана.

4.Албан тушаал дэвшүүлэх, бууруулах зэрэг хүний нөөцийн удирдлагын зарим арга хэмжээ авах. Ажлын байрны тодорхойлолт нь дор дурдсан хууль тогтоомж, эрх зүйн актад заасны дагуу ажилтныг албан тушаал дэвшүүлэх, бууруулах, нийгмийн баталгааг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд үндэслэл болно. Тухайлбал:

а\ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн боловсруулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд тулгуурлан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 19.2-т заасан ёсоор “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ.

б\Төрийн албаны тухай хуулийн 23.1.1-т заасан ёсоор “Албан тушаал \ажлын байр\-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэл болно.

в\Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.2-т заасан ёсоор “Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг”- нь хөдөлмөрийн гэрээгээр тохирох гол нөхцлийн нэг мөн бөгөөд мөн хуулийн 51.1-д заасан ёсоор “Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно”.

5.Байгууллагын өөрчлөлт, шинэтгэлийг хэрэгжүүлэх. Ажлын байрны тодорхойлолт нь түүнд шинжилгээ, үнэлгээ хийхэд нэн чухал анхдагч материал болдог бөгөөд энэ утгаараа тухайн байгууллага, нэгжийн бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг боловсронгуй болгох, цалин хөлсийг шударгаар тогтоох урьдчилсан нөхцөлийг бүрдүүлдэг.



6.Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний мэдээ, тайлан гаргах. Ажлын байрны тодорхойлолт нь төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний мэдээ тайлан гаргах үндэс суурь болдог. Тухайлбал. Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын 9.1-д заасан ёсоор Төрийн албаны зөвлөлөөс баталсан стандарт, аргачлалын дагуу боловсруулж баталсан тухайн ажлын байрны тодорхойлолт нь төрийн албан хаагчийн хувийн хэрэгт байх үндсэн баримт бичгийн нэг болно.

----------------------------о О о----------------------------

Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет