Засгийн газрын үндэсний хөТӨЛБӨРҮҮдийн хэрэгжилтэд хийсэн хяналт- шинжилгээ үнэлгээний дүнгийн танилцуулга


Нийгмийн хөгжлийн хэлтсийн хүрээнд



бет4/8
Дата16.06.2016
өлшемі0.88 Mb.
#138896
1   2   3   4   5   6   7   8
Нийгмийн хөгжлийн хэлтсийн хүрээнд

1

Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр

2006.11.21.№282



2006-2010




Аймгийн өсвөр үе залуучуудын хөгжлийн дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн олон талт ажлуудыг зохион байгуулж байна. Аймгийн ардчилсан эмэгтэйүүдийн холбооноос санаачлан Даланзадгад сумын багуудын дунд урлагийн наадам зохион байгуулж 200 гаруй залуучуудыг хамруулан шинэ залуу авьяастнуудыг шинээр төрүүлэн гаргах ажлыг зохион байгуулав. Аймгийн залуучуудын холбоотой хамтран нийгмийн идэвх оролцоо сайтай мэдлэг боловсрол өндөртэй ирээдүйтэй залуучуудыг шалгаруулан монголын залуучуудын холбооны тэргүүний залуу, хөдөлмөрийн алдар зэрэг шагналуудыг 8 залууд олгов. Мөн Залуучуудын холбоотой хамтран “Төрсөн нутгийн хөгжил-бидний ирээдүй “ илтгэлийн уралдааныг 18-25 насны залуучуудын дунд зарлан дүгнэв. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан “тэнгэрийн бүсгүй” цэнгүүнийг зохион байгуулж олон залуучуудын оролцуулсан арга зохион байгуулав. Хилийн цэргийн 0131-р ангийн залуу ажилтнуудаас санаачлан “Нийтийн цэнгээнт бүжиг хөдөлгөөн” сэдэвт арга хэмжээг аймгийн БТСхороонд 7 хоног бүр зохион байгуулж залуучуудыг өргөнөөр хамруулж байна. Залуу гэр бүлийг дэмжих хүрээн гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх, гэр бүлийн зөв хүмүүжил олгох сургалтыг орон нутгийн хэвлэл мэдээллээр цуврал хэлбэрээр нэвтрүүлж залуу гэр бүлийг мэдээллээр хангаж байна.Аймгийн ЗДТгазраас санаачлан 16-20 насны залуучуудын дунд “Хүний эрх” сэдвээр хэлэцүүлэг зохион байгуулж 20 гаруй залуучууд оролцов. Залуучуудын дунд шинээр байгуулагдан ажиллаж байгаа “Шинжлэх ухааны дэлгүүр” ТББ-аас санаачлан “Өмнөговийн хөгжилд бидний оролцоо” сэдэвт илтгэлийн уралдаан зарлаж 16-20 насны 30 гарйу залуучууд оролцон өөрсдийн илтгэх чадвар, орон нутгийнхээ хөгжилд оруулах хувь нэмрээ илэрхийлж сурсан мэдсэн төрсөн нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд оруулах хүсэл тэмүүлэлтэй явдагаа харууллаа. Аймгийн ардчилсан социалист залуучуудын холбооноос “Нутгийн хөгжил залуучуудын оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулж 100 гаруй залуучуудыг оролцуулав. Их дээд сургуульд суралцагч оюутан залуучуудыг зуны амралтаар нь хөдөлмөр эрхлүүлэх бодлого барьж одоогийн байдлаар 50 гаруй оюутнуудыг жуулчны баазууд, дэлгүүрүүдэд зуучдан ажиллуулаад байна Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн “Итгэл найдвар”төв, ”Амжилтын томъёо” Бизнесийн хөгжлийг дэмжих төв, “Улаан тууз” төв зэрэг ТББуудтай хамтран ажиллаж залуучууд өсвөр үе, азлуучуудыг төрөл бүрийн сургалтад хамруулж байна. МСҮТөвийн дотуур байр, 1-р 11 жилийн дотуур байрны хүүхдүүд, ХЦ-ын 0131-р ангийн цэрэг залуучуудын дунд нийт 170 иргэнд БЗДХ, ХДХВ, ДОХ түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох ба үе тэнгийн найз нараа болон өөрсдийгөө хамгаалья сэдэвт сургалтуудыг зохион байгуулав. “Бизнесээ эхлэл” , “Бизнес санаа хөгжүүлэх”, “Бизнес төлөвлөгөө боловсруулах”, оролцооны аргад тулгуурласан сургалт, “Эдийн засгийн анхан шатны мэдлэг олгох” сургалтуудыг зохион байгуулж нийт 86 иргэн хамрагдсанаас 68 иргэн нь 35-аас доош насны залуучууд байлаа. ХХҮХэлтэс нь 278 иргэнийг мэргэжил ур чадварын сургалтанд хамруулсан. 100 хүнд ажил хайх, чиг баримжаа олгох сургалт явуулсан.

Малчин залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан малчдад Залуу малчдыг гэрээ байгуулан ажиллуулж туршлагатай малчдын туршлагыг судлуулан тэдэнд мал маллагааны арга туршлагаас зааж сурган залуу малчдыг малжуулах зорилгоор гэрээт малчдын малыг маллуулан ажлын хөлсөнд мал олгохоор гэрээ байгуулаад ажиллаж байна. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааг Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг өсвөр үе, залуучуудын дунд түгээн дэлгэрүүлж ажиллаж байна. Боловсрол соёлын төвийн “Гэгээрэл” төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй ба сургуулиас завсардсан хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн салбар зөвлөлтэй хамтран явуулсан сургалт явуулж байна. Япон улсын Засгийн газар, Японы “Итгэл” сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “ Сайн дурын зөвлөлгөө шинжилгээг Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн /МГБССН/ харьяа өсвөр үе, залуучуудын төвүүдээр дамжуулан үзүүлэх” төслийн хүрээнд МГБССНийгэмлэг, хүний хөгжлийн Оюуны чадвар төвтэй хамтран зохион байгуулсан орон нутгийн зохицуулагч нар болон үе тэнгийн зөвлөгч нарыг чадваржуулан ажиллаж ирлээ. Аймгийн залуучуудын холбоо, аймгийн ардчилсан социалист залуучуудын холбоотой хамтран залуучуудын нийгмийн асуудлыг сайжруулах мэргжлийн чиг баримжаа олгох болон мэргэшүүлэх, мэдээлэл олгох сургалтуудыг зохион байгуулав.

/ хэрэгжилт-100 хувь/


2007 оныг өсвөр үе залуучуудыг хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, өсвөр үе залуучуудыг хөгжлийг дэмжих ажлын 2007-2008 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж аймгийн залуучуудын чуулганыг жил бүр зохион байгуулж ажиллаж ирсэн байна. 2008 оны 11-р сард Аймгийн ИТХуралд Хурлын тогтоол, ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулан өндөр үнэлгээ авсан байна.

/ хэрэгжилт-70 хувь/



2

Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр

2005/234


2009-2012

2013-2015






Өмнөговь аймаг нь 47784 хүн ам, 14320 өрхтэй. Хүн амыг хүйсээр нь авч үзвэл 49 хувь нь эрэгтэй, 51 хувь нь эмэгтэйчүүд байна. нийт хүн амын 33,4 хувь буюу 15986 хүн аймгийн төв Даланзадгад суманд амьдарч байна. Хүн амын дундаж наслалт 67 байгаа бөгөөд 5000 гаруй ахмад настан ,18 хүртэлх насны нийт 19054 хүүхэд байгаа нь хүн амын 42,8 хувийг эзэлж байна. Хөдөлмөрийн насны хүн ам буюу эдийн засгийн идэвхитэй хүн ам 29708 буюу аймгийн нийт хүн амын 62,1 хувийг эзэлж байна. Эдийн засгийн идэвхитэй хүн амд ажил эрхлээгүй хүн амын эзлэх хувь 13,5 байна. Хөдөлмөр эрхлэгчдийн харьцаанд эмэгдэйчүүд дийлэнх хувийг эзэлж байна.Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оруулж байгаа үүрэг роль хувь нэмрийг үнэлж алдаршуулах, сурталчлах, улмаар үүрэг хариуцлагыг улам дээшлүүлэх зорилгоор аймгийн манлайлагч эмэгтэйчүүдийн чуулган зохион байгуулж байна. Тус аймгийн хувьд аймгийн ИТХурлын хүйсийн харьцаа 0,12, сумдын ИТХурлын хүйсийн харьцаа 0,21 хувьтай албан газрын дарга эрхлэгч, шийдвэр гаргах түвшингийн хүйсийн харьцаа 0,16 хувьтай, гүйцэтгэх албан тушаалын / төрийн захиргааны хувьд/ 0,3 хувьтай байгаа нь нийгмийн хүйс тэнцвэргүй байгааг харуулж байна. Хөдөөгийн хөгжил дэх жендерийн тэгш байдлыг хангах зорилгоор сум багийн засаг дарга нар, төрийн ажилтнуудад жендерийн асуудлаар сургалтыг бүсчилэн үе шаттай явуулах, хөдөөгийн хөгжил дэх жендерийн тэгш байдлыг хангах зорилгоор сум багийн засаг дарга нар, төрийн ажилтнуудад жендерийн асуудлаар сургалтыг бүсчилэн үе шаттай явуулах, орон нутагт жендерийн судалгаа явуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт суртчилгаа хийхэд иргэний нийгмийн байгууллагуудыг гэрээгээр болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар татан оролцуулж хамтран ажиллах, жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, аймаг дүүргийн салбар хороодын үйл ажиллагаанд тодорхой хөрөнгө шийдвэрлүүлэх талаар дэмжлэг үзүүлэх, аймаг нийслэлийн салбар хороодын дарга нар жендерийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг шаталсан сургалтанд хамруулах, мэргэшүүлэх асуудлыг 2009-2012 оны мөрийн хөтөлбөр үндсэн чиглэлд суулган хэрэгжүүлж байна. Орон нутгийн хэвлэл мэдээллээр “гэр бүл дэх жендэр” теле цуврал сургалтыг ядуулж бүх нийтийн жендэрийн боловсролыг дээшлүүлж байна. Аймгийн хэмжээний сургууль завсардсан хүүхдүүдэд судалгаа хийж үзэхэд 70 хувь хөвгүүд байгаа нь суурь боловсрол олгох явцад эцэг эхчүүд охиддоо илүү анхаарал тавьж хөвгүүдийг 2-рт тавьж байгаа нь их дээд сургууль суралцагсадад эзлэх охидын хувь илүү байгаагаар тайлбарлаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангид хөвгүүд олон байснаа дунд ахлах ангид охидын эзлэх хувь илүүрхэх хандлага хэвээр байна. Аймгийн хэмжээнд 2901 эмэгтэйчүүд өрх толгойлон амьдарч байгаа судалгаа гарсан бөгөөд эдгээрийн 63,5 хувь нь 3 ба түүнээс дээш ам бүлтэй буюу өөрөөсөө гадна 2-оос дээш хүнийг нуруун дээрээ үүрч байгаа тооцоо судалгаа гарч байна. Нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага өндөрсөхийн хамт гэр бүлгүй эмэгтэйчүүд ихээхэн олширч байгаад дүгнэлт хийж үзэхэд өндөр боловсрол жзжмшсэн эмэгтэйчүүд боловсрол багатай эрэгтэйчүүдийн харьцаа ихэссэнээс үүдсэн гэж үзэж байна аймгийн нийт өрхийн 20 гаруй хувийг өрх толгойлсон эмэгтэйчүүд эзэлж байна. Үүнээс үзэхэд эмэгтэйчүүд нийгэмд ямар байр суурь эзэлж, нуруун дээрээ ямар аяаа үүрч байгааг харуулж байгаа тул эмэгтэйчүүдээр бахархах тэдний нийгэм дэх үүрэг ролийг олон нийтэд таниулах зүй ёсны шаардлага гарч байгаа тул аймгийн манлайлагч эмэгтэйчүүдийн чуулганыг 2009 оэы 3-р сард санаачлан зохион байгуулж 108 эмэгтэй оролцон нийгэмд хандсан урилага гарган ажиллаа. / хэрэгжилт 100 хувь/

Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнээс хойш аймагт жендэрийн тэгш байдлыг хангах салбар хороо байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Жил бүрийн хөдөлмөр эрхлэгчид, ЕБС-д суралцагсад, нийт өрх, ажилгүйчүүүд, ахмад настан, сургуулийн өмнөх настан болон нийт төрөлтөд жендэрийн судалгаа хийж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

/ хэрэгжилт-60 хувь/



3

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөр

2002/92


2002-2006

2007-2010



2 үе




Аймгийн хөдөлмөрийн биржийг үр дүнтэй ажиллуулах арга хэмжээ авч, мэдээлэл сурталчилгааг сайжруулан ажилласнаар 2009 онд тус хэлтэст бүртгэлтэй ажилгүй 1299 иргэнийг баталгаат ажлын байранд зуучлан ажлын байртай болгосон байна. Ажилд зуучлагдсан иргэдийн 80 орчим хувь нь аж ахуйн нэгж, нөхөрлөл, компанип, үлдэх хувь нь төсөвт болон хувийн байгууллагад зуучлагдан орсон байна. Төв суурин газар тохижуулах, байгаль хамгаалахад чиглэсэн нийтийг хамарсан ажлуудыг Сэврэй, Даланзадгад, Цогт-Овоо, Баян-Овоо сумдад Баяжилт, Далан, Зам, Сумын төв, Тохижилт зэрэг нэртэйгээр зохион байгуулж 750 иргэнийг ажлын түр байраар хангалаа. Тус аймагт шинээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа Энержи ресурс компани тус аймгийн 560 гаруй иргэнийг хөдөлмөрийн биржээр дамжуулан ажилд авсан нь хамгийн олон иргэнийг ажлын байраар хангасан байгууллагаар шалгараад байна. Тус аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ЭНК, Пүшин Мон, Трейжа Маунтайн Интернэшнл, ЗБАА, Азийн болор, Говийн их баян, Энержи ресурс, Өмнөд говийн элс, Говь гардин, Холч Монгол зэрэг ХХК-ууд тус хэлтэст бүртгэлтэй идэвхитэй ажил хайгч, байнгын бүртгэлтэй 1243 ажилгүй иргэдийг ажлын байраар ханган ажилласан байна. Тус аймагт уул уурхайн салбар түлхүү хөгжиж байгаа нь иргэдийг ажлын байраар хангах, шинэ ажлын байр бий болгоход ихээхэн тлүхэц болж байна. Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшинг тооцож үзэхэд 2.2 хувьтай байна. Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүй байгаа нийгмийн эмзэг бүлгийн иргэд, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн болон ажилгүй иргэд, тухайн онд ерөнхий боловсролын сургуулийн 8,10 дугаар анги төгссөн хугацаат цэргийн албанаас халагдсан ажил, сургуульгүй иргэнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжил олгох болон давтан сургалтад хамруулан мэргэшүүлэх, үйл ажиллагааг явуулах тендэрт шалгарсан Эверланд, Төлөвшил, Сарнай, МСҮТ, Хайрхан, Германы сургалтын төв, зэрэг сургалтын байгууллагуудтай хамтран оёдол эсгүүр, зүймэл даавуун урлал, асаргаа үйлчилгээ, барилгын засал чимэглэл, хүнд машин механизм, гоо засалч, тогооч, зөөгчийнг мэргэжлээр сургалтуудыг зохион байгуулж 370 гаруй иргэнийг харуулсан байна. Сургалтанд хамрагдсан иргэд мэргэжилтэй болсноор амьжиргаагаа дээшлүүлж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх баталгаагаар хангагдаад байна. Аймгийн МСҮТөв нь үсчин гоо сайханч, барилгын нарийн мэргэжил, оёдол эсгүүр, бичиг хэрэг, комьпюторын засварчин, талх нарийн боов, тогоочийн мэргэжлээр 120 гаруй мэргэжилтэй ажилчин бэлгэж төгсгөлөө. Одоогийн байдлаар төгсөгчдөөс 20 гаруй хүүхэд захиалгат ажлын байранд ажилд зуучлагдан орж байна. мөн тус аймгийн хилийн 0131 дугаар отряд, дотоодын цэргийн 0167-р ангийн 100 гаруй дайчдыг хүнд машин механизм, барилгын өргөн мэргэжил зэрэг чиглэлээр сурган цэргийн албанд суралцахын зэрэгцээ мэргэжил эзэмших нөхцөл бололцоог ханган ажилласан нь үр дүнтэй ажил боллоо. /хэрэгжилт -100 хувь/

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад жил бүрийн аймаг хөгжүүлэх үндсэн чиглэл, засаг даргын мөрийн хөтөлбөрт хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг бий болгох, ажил сургуульгүй залуучууд 8,11-р анги төгссөн болон, цэргийн албанаас халагдсан залуучууддад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтууд, нийтийг хамарсан ажлуудыг зохион байгуулах асуудлыг үе шаттай оруулж жил бүр хэрэгжилтийг тооцон ажиллаж ирсний дээр, аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын байр дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна хөтөлбөрийн хэрэгжилтэнд тусгагдсан асуудлыг хяналтандаа авч хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2,2 хувьтай байна.

/ хэрэгжилт-80 хувь/


4

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр

2006/283


2006-2010




Албан байгуулагуудад ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй 31 иргэнийг тогтоон аймгийн эмнэлэг магадлах комиссоор оруулан хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоолгов. Мөн 15 суманд нийт 30 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг бий болгон ажиллаж байна. Аймгийн ХХҮХэлтсийн дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Оёдлын цех байгуулан 6 ажлын байрыг бий болгов. Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс аймгийн МХГазартай хамтран ажилласанаар 25 –аас дээш ажиллагсадтай албан байгууллагад хуульд заасан хувь хэмжээгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах талаар санал тавьсан бөгөөд 5 байгууллагаас санал ирж нийт 11 хүнийг ажилд зуучлан оруулав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвөлгөөнийг зохион байгуулж, тэдний хийсэн гар урлалын бүтээлээр үзэсгэлэн худалдаа гаргаж нийтэд сурталчлан 570.0 төгрөгийн борлуулалтыг хийв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оёдлын бүлгийн ажиллах нөхцөл боломжийг судлан үйл ажиллагаагаа явуулах ажлын байраар хангаж, 5000000 төгрөгийн төслийг дэмжин ХХҮГазарт тодорхойлолтыг хүргүүлсэн байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 137 иргэдийг өөрсдийнх нь хүсэл сонирхолд нийцүүлэн нийтийг хамарсан ажилд татан оролцуулсан байна. Мерси кор олон улсын байгууллагын санаачлагаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш боломжийн төлөө 3 сарын аяныг 8-10-р сард зохион байгуулж 20 гаруй ажлыг төлөвлөн үр дүнтэй хэрэгжүүлснээр 3 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан байна. Аймгийн баяр наадмыг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санаачлагаар аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнг засварлах нийтийг хамарсан ажлыг зохионб йагуулж 60 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцон 20 тн хог цэвэрлэн аймгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулав. Мөн Мерси кор байгууллагын бүэгээр ажиллах сургалтанд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ахмад настны 5 бүлэг 4 агруй иргэн хамрагдаж Аймгийн ХХҮХэлтсийн олон нийтийн оролцоог дэмжих халамж үйлчилгээг иргэдэд гэрээгээр хүргэн өөрсдийн орлогыг тодорхой хувиар нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн аймгийн засаг даргын санаачлагаар Хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэнд хөргүүр, тэмээний носсны "Хамтын бүтээл" төсөлд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд зохион байгуулагдав.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчинг бий болгох зорилгоор Нэгдсэн эмнэлэг, ХААН банк, ХЖТеатр, Цоглог худалдааны төв, Монос эмийн сан, зэрэг байгууллагуудыг сонгон ажиллаж байгаа ажлын хөлсийг нь тус хэлтэс санхүүжүүлээд байна. Эрдмийн гэгээ сургууль, ХААН банкууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу шатыг хийгээд байна.Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөдөө олгогдсон нийгмийн хамгааллын хуулиудын заалтуудыг мэддэггүйгэс эрх ашиг нь хохирч, хуулиар олгогдсон протез, хиймэл эрхтэн хийлгэх, амралт сувилалд явах, эмчлүүлэх, тэтгэвэр, тэтгэмж авах, түлээ нүүрсний болон бусад хөнгөлөлтүүдээ эдлэж чадахгүй байгаа учраас тэдэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хууль, халамжийн тухай хуулийг сурталчлах зорилгоор орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Алтан говь”, “21-р суваг” телевизүүдээр хуулийн сурталчилгааны теле нэвтрүүлэг бэлтгэж явууллаа. Энэхүү нэвтрүүлгийг мэдээлэл авч чадахгүй байгаа хэвтрийн өвчтэй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэдэд хүрсэн үр дүнтэй нэвтрүүлэг болсон гэж үзэж байна.Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулганыг 2009 оны 5-р сарын 13-ны өдөр “Нутгийн удирдлага”-ын ордонд зохион байгуулж сумдын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 70 хүн оролцов. Зөвөлгөөнөөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, орон нутгийн захиргаа,ТББ-уудаас авч хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээнүүдийг танилцуулж тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэв. Мөн зөвөлгөөний үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзэж сонирхов. Зөвөлгөөний бэлтгэл болгон сум бүрээс 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дэргэдэх сувилалд амруулан эмчилгээ, сувилгаа хийлгэж урлагийн тоглолтонд бэлтгүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэв. Зөвөлгөөний зардалд 600,0 төгрөг зарцуулав. / Хоол,цай, урлагийн тоглолтын бэлтгэл, бичиг хэргийн зардалд/ зөвөлгөөний үеэр хөгжлийн бэохшээлтэй иргэдээс гарсан санал хүсэлтийг хэрэгжүүлэхээр ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.Мерси кор олон улссын байгууллагын санаачлагаар “ Колимбия- хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш боломжийн төлөө 3 сарын аян зохион байгуулж 20 гаруй ажлыг төлөвлөн хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах сургалт сурталчилгааны ажил зохион байлгахын зэрэгцээ “саадгүй өдөр”-1,2 арга хэмжээг зохион байгуулж давхардсан тоогоор 400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулав. /Хэрэгжилтийн хувь-100 хувь/



Хөтөлбөрийг хэрэгжиж эхэлснээс хойш аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих дэд хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХурлын 2007 оны 12 дугаар сарын 21 –ны өдрийн 114 дүгээр тогтоолоор дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 24 заалт бүхий ажлыг хэрэгжүүлэхээр тусгагдсан бөгөөд 2009 онд 100 хувь хэргжүүлж дууссан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн эрхээ хамгаалах талаар ойлголттой болж, аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үзвэр үйлчилгээний газруудад тэдний эрх ашгийг хамгаалсан нийгмийн орчин буюу зам талбай, өрөө тасалгаа байгуулах, тэднийг ажлын байраар хангах, мэргэшүүлэх, сургалт сурталчилгаанд хамруулах тодорхой ажлууд хийгдэж байна.

Хэрэгжилтийн хувь -70 хувь



5

Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр 2007.06.20 №15

2007-2012




Үндэсний спортын IV их наадмыг зохион байгуулах зардалд 9 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцуулж 8 төрлийн тэмцээн явуулж, улсад шилдэг баг тамирчдаа оролцуулж улсад 2-р байранд орлоо. Үндэсний спортын IҮ их наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Үндэсний сур, Үндэсний бөхийн 2 дасгалжуулагчийг аймгийн Засаг даргаас 6,8 сая төгрөгөөр цалинжуулан ажиллуулж байна. - Аймгийн Засаг даргын шийдвэрээр 15 сумын сургуульд Үндэсний бөхийн дэвжээ, 8 зодог шуудаг гарын авлага зэргийг 33 сая төгрөгөөр авлаа. - 3:4 сард Үндэсний бөхийн спортыг хөгжүүлж, дэлгэрүүлэх зорилгоор Ноён, Цогт-цэций, Манлай, Ханбогд, Баян-овоо, Номгон суманд аймгийн БТСГазар, Үндэсний бөхийн холбоо хамтран бөхийн барилдаан зохион явуулсан бөгөөд 1 сая төгрийг зарцуулав.

70%





6

Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр. 2002/245

2002-

2010





Монгол улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 20-р зүйлд заасны дагуу Аймгийн засаг даргаар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөлийг 2009.05.05 ны өдрийн 221 тоот захирамжаар шинэчлэн байгуулж аймгийн ХТЗөвлөлд 3. Хүүхдийн сангийн удирдах зөвлөлд 1 хүүхдийн төлөөлөл орж шийдвэр гаргах түвшинд хүүхдийн оролцоог ханган ажиллаж байна.

Аймгийн 15 суманд Засаг даргаар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөл ажиллаж байна.

Аймгийн ерөнхий боловсролын 16 сургуульд хүүхэд хөгжлийн төв ажиллаж үйл ажиллагаа нь тогтмолжиж байна.

Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн 7-р зүйлийн 7.6,7.7,12-р зүйлийн 12.4 дэх заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн хэлтэстэй хамтарч Даланзадгад сумын албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд “ Хүүхэд бидний ирээдүй “ аяныг зохион байгуулан 28 байгууллагад цом аялаад байна. Аяны хүрээнд :

Байгууллага , аж ахуйн нэгж бүр эцэг эхийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна.

Байгууллагууд “ Хүүхдийн сан” – г бий болгож хүүхэд хамгааллын үйлчилгээнд зарцуулж байна

Ажилчин албан хаагчдын хүүхдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулахаас гадна хүүхдийн дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж байна.

Аяны үйл ажиллагаанд 867 хүүхэд 382 эцэг эх хамрагдлаа. Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн 13-р зүйлийн 13.2 дахь заалтыг хэрэгжүүлэн Даланзадгад сумын ЕБС, цэцэрлэгүүдийн дунд “ Хүүхдэд ээлтэй хот “ аяныг зохион байгуулж ЕБС-иудаас 1-р бүрэн дунд сургууль, МСҮТ,цэцэрлэгүүдээс 24,11-р цэцэрлэгүүд шалгарч батламж гардан авлаа.

Байгууллагын эцэг эхийн зөвлөлийн дарга нарын уулзалт зохион байгуулж 42 хүн оролцож арга туршлагаа солилцон цаашид хамтран ажиллах талаар зөвлөлдсөн нь үр дүнтэй боллоо.

МУБИС, НҮБ-ын Хүүхдийн сан, аймгийн ЗДТГ-тай хамтран төр ТББ, ЕБС, цэцэрлэгийн удирдлагуудыг оролцуулан “ Аймгийн хүүхдийн тулгамдсан асуудлууд” сэдвээр нөлөөллийн уулзалт зохион байгуулж хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон нь үр дүнтэй боллоо.

Хүүхдийн аж байдлын 32 төрлийн судалгааг шинэчлэн баяжуулж , шинээр 5 төрлийн судалгаа хийлээ. Үүнд :


  • Тэргэнцэр шаардлагатай хүүхдийн судалгаа

  • Зуданд нэрвэгдсэн өрхийн судалгаа

  • Оторт яваа айл өрхийн судалгаа

  • 2010-2011 оны хичээлийн жилд 1-р ангид элсэх хүүхдийн

  • Өрх толгойлон болон айлд амьдардаг хүүхдийн судалгааг шинээр хийлээ

2010 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд :

  • Бүтэн өнчин хүүхэд 43

  • Хагас өнчин хүүхэд 761

  • Бие даан түр өрх толгойлон амьдарч буй 279

  • Айлд амьдардаг хүүхэд 249

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 574

  • Хөдөлмөр эрхлэгч хүүхэд 56

  • 2010-211 оны хичээлийн жилд 1-р ангид элсэх хүүхэд 104

Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр:

2010 оны эхний хагас жилийн байдлаар: Хүүхдийн хөгжил оролцоог хангах үйл ажиллагаанд нийт 547 хүүхэд хамрагдсанаас улсын уралдаанд 221 хүүхэд оролцлоо

Аймгийн хүүхдийн байгууллагын 6.25 хэвлэлийн хуудас бүхий түүхийн ном эмхэтгэн 200 ширхэгийг хэвлүүлж олны хүртээл болголоо.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр доорх ажлуудыг зохион байгууллаа.



  1. Хүүхдийн урлагийн тоглолт,” Ботгохон “ бүжгийн чуулгын тайлан тоглолт

  2. Цэцэрлэгийн хүүхдүүдийн гимнастикийн үзүүлэх тоглолт

  3. Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд Дү-дү машины уралдаан

  4. Даага , шүдлэн насны уралдаан

  5. Дугуйн уралдаан / 4 насны ангилалаар /

  6. Үндэсний бөхийн барилдаан / 4 насны ангилалаар / зохион байгуулж нийт давхардсан тоогоор 5000 гаруй хүүхэд, эцэг эхчүүд оролцлоо.


Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5   6   7   8




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет