"мэдээлэл, холбооны сүлжээ" ххк-ийн гүйцэтгэх захирал



Дата04.07.2016
өлшемі142.16 Kb.
#178228



БАТЛАВ

“МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ”

ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ


БАТЛАВ

“………………………….”

ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ


……………….......... ...................................

П.МАРГАД-ЭРДЭНЭ ……………………….


БАЙР, ЦАМХАГИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ

Дугаар ESR13/…

2013 оны … сарын … өдөр Улаанбаатар хот

Нэг. Гэрээний талууд


Нэг талаас: “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХХК /цаашид “Түрээслүүлэгч” гэх/ ийг төлөөлж Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч. Золбаяр, Маркетинг, гэрээ хэлцлийн хэлтсийн дарга Л.Нямгэрэл нар, нөгөө талаас: “ ………………..” ХХК-ийг /цаашид “Түрээслэгч гэх/-ийг төлөөлж .................................................... /хамтад нь “Талууд” гэх/ нар дараах нөхцлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

Хоёр. Ерөнхий зүйл


    1. Энэхүү гэрээний зорилго нь Түрээслүүлэгч нь Түрээслэгчид өөрийн өмчлөлийн байр, цамхагийг Түрээслэгчийн тоног төхөөрөмж, антенн, зай тэжээлийн байгууламж тавих зориулалтаар ашиглуулахтай холбогдох харилцааг Монгол Улсын Иргэний хууль, Харилцаа холбооны тухай хууль болон салбарын үйл ажиллагаатай холбоотой бусад дүрэм журмуудын дагуу зохицуулахад оршино.

    2. Энэхүү гэрээ нь 2013 оны 01-р сарын 01-ээс 2014 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчилнэ. Гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг цуцлах талаар санал тавиагүй бол гэрээний хугацаа дахин нэг жилээр ижил нөхцлөөр сунгагдсанд тооцно.

    3. Түрээслүүлэгч нь Түрээслэгчийн тоног төхөөрөмж, антенн, зай тэжээлийн байгууламжийг хавсралтад заасны дагуу өөрийн өмчлөлийн байранд байрлуулна. /цаашид “түрээсийн байр” гэх/

    4. Энэхүү гэрээний нөхцөлүүд 2.2-т заасан хугацаанд ямарваа нэг өөрчлөлтгүйгээр

мөрдөгдөнө.

Гурав. Талуудын эрх үүрэг

3.1 Түрээслүүлэгчийн хүлээх үүрэг

3.1.1 Түрээсийн байрны нөхцөл болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг Түрээслэгчийн өмнө бүрэн хариуцна.

3.1.2 Түрээслүүлэгч нь Түрээслэгч талд төвлөрсөн эрчим, цахилгааны эх үүсвэртэй газар 220В /380В/-ын тэжээлийн эх үүсвэрт холбох цэгийг зааж өгөх ба тоног төхөөрөмж ба антенныг байрлуулах талбай болон тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажил хийх нөхцөл боломжоор хангана.

3.1.3Түрээслэгчийн хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, түрээсийн байрыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах болон ийнхүү ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа явуулахад нь Түрээслэгчид ямарваа нэгэн саад тотгор учруулахгүй байна.

3.1.4Түрээслэгчийн тоног төхөөрөмж, антенн болон шугам кабель тавьсан хэсэгт ямар нэгэн ажил үйлчилгээ хийх тохиолдолд Түрээслэгчид ажлын 3 хоногийн өмнө мэдэгдэж, төлөөлөгчийг нь байлцуулна.

3.1.5Түрээслэгчийн тоног төхөөрөмж, антенн, кабелийг зөвшөөрөлгүйгээр анх байрлуулсан байрнаас өөрчилж болохгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд Түрээслэгчид урьдчилан мэдэгдэж хэлэлцээрийн журмаар шийдвэрлэнэ.

3.1.6Түрээсийн байранд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс бусад Түрээслүүлэгчийн болон бусад түрээслэгч байгууллагуудын буруутай үйл ажиллагаатай холбогдон гарсан элдэв осол, аюул гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоож, буруутай этгээдийг тогтоож, хор уршгийг арилгуулах арга хэмжээг нэн даруй авч, хохирлыг барагдуулна.

3.1.7Түрээсийн байранд бусад байгууллагын тоног төхөөрөмж, антенн байрлуулах тохиолдолд Түрээслэгчид урьдчилан мэдэгдэж, техникийн шаардлага болон ашиглалт үйлчилгээ хийх байр талбайн хэмжээ зэргийг харгалзан үзэж, Түрээслэгчийн шаардлагад нийцсэн байдлаар хохирол учруулахгүй байрлуулна.

3.1.8Антенн, тоног төхөөрөмжид төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийх тохиолдолд Түрээслэгч нь Түрээслүүлэгч талаас албан бичгээр зөвшөөрөл авч түрээсийн байранд нэвтрэх үед түрээслэгчийн ажилтан бичиг баримтаа шалгуулан саадгүй нэвтрэх ба энэ талаар тусгай тэмдэглэл хөтөлнө.

3.1.9 Антенн, тоног төхөөрөмжид гарсан гэмтэл саатлын үед түрээслэгчийн ажилтан бичиг баримтаа шалгуулан түрээсийн байранд саадгүй нэвтрэх ба энэ талаар тусгай тэмдэглэл хөтөлнө.

3.1.10Түрээсийн байр, Түрээслэгчийн антенн, тоног төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан, осол аваар гарах нөхцөл бүрдсэн болон бусад шаардлагатай тохиолдолд урьдчилан Түрээслэгч талын Сүлжээ хяналтын төвийн 70102215, 70102357, 70102300 дугаар утсанд нэн даруй мэдэгдэнэ.

3.1.11Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас Түрээслэгчид учирсан аливаа хохирлыг хариуцна.

3.1.12Энэхүү гэрээнд заасны дагуу Түрээслэгчийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх үед Түрээслүүлэгчийн шуурхай удирдлагын төв болон аймгийн сүлжээний газрын ахлах инженерүүд байнгын бэлэн байдалд байж, түрээслэгчид шаардлагатай зөвшөөрлийг цаг тухайд нь олгож байна. Түрээслүүлэгч нь шаардлагатай холбоо барих утасны дугаар, хаягийг Түрээслэгчид өгнө.

3.1.13 Хуульд заасан бусад үүрэг хүлээнэ.



    1. Түрээслүүлэгчийн эдлэх эрх

      1. Түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөхийг шаардах.

      2. Түрээсийн байрны ашиглалтанд хяналт тавьж, байрыг энэ гэрээний 2.1-д заасан зориулалтын дагуу ашиглахыг Түрээслэгчээс шаардаж, ашиглалтын байдалд хяналт тавих.

      3. Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой буюу удаа дараа зөрчсөн тохиолдолд энэ гэрээний 5.3–р зүйлд заасны дагуу гэрээг цуцлах.

      4. Түрээслэгч түрээсийн төлбөрөө энэхүү гэрээний 4.3-д заасан хугацаанаас хойш ажлын 21 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд төлбөрөө бүрэн барагдуулах хүртэл төхөөрөмжийн хэвийг ажиллагааг хангах үүрэг хүлээхгүй ба Түрээслэгчид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр төхөөрөмжийг тэжээлээс түр салгах эрх эдэлнэ.

      5. Гэрээний хугацаа дууссан, эсхүл энэ гэрээний 7.3, 7.4–д заасны дагуу гэрээг цуцалснаас хойш 30 хоногийн дотор Түрээслэгч түрээсийн байрыг чөлөөлөөгүй бол түрээсийн төлбөрийг байр чөлөөлөх хүртэлх хугацаанд төлөхийг шаардах ба түүнийг хуульд заасан журмын дагуу албадан гаргана

      6. Хуульд заасан бусад эрх эдэлнэ.

    2. Түрээслэгчийн хүлээх үүрэг

      1. Анхны угсралт суурилуултын ажлыг хийхдээ Түрээслүүлэгчийн гаргаж өгсөн техникийн нөхцөл, зөвшөөрсөн зургийн дагуу гүйцэтгэж, тоног төхөөрөмж, антеннаа байрлуулан ашиглалтанд оруулахаас өмнө Түрээслүүлэгчийн холбогдох инженер техникийн ажилтанд мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд Түрээслэгч нь өөрийн зардлаар авч явж, ажил гүйцэтгэсэн акт үйлдэж хүлээлгэж өгнө.

      2. Түрээсийн байрыг энэ гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж, түрээсийн хугацаа дуусахад ердийн элэгдэлтэй байдлаар Түрээслүүлэгчид хүлээлгэн өгнө.

      3. Түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд саадгүй төлнө.

      4. Түрээсийн байрны доторх температур Түрээслэгчийн тоног төхөөрөмж байрлуулсанаас хойш хэвийн хэмжээнээс илүү халалт үүсвэл Түрээсийн байранд төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээг авна.

      5. Ашиглалтын явцад өөрийн буруугаас түрээсийн байранд болон тухайн газар байрлуулсан бусад байгууллагуудын тоног төхөөрөмжинд эвдрэл, гэмтэл саатал учруулвал хохирлыг хариуцан арилгана.

      6. Түрээслэгчийн тоног төхөөрөмжийн давтамж Түрээслүүлэгчийн болон бусад түрээслэгч байгууллагуудын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд нөлөөлөхөөр байгаа тохиолдолд Түрээслэгч өөр өөрийн зардлаар нөлөөллийг арилгах арга хэмжээг авна.

      7. Гэрээний хугацаа дууссан буюу энэ гэрээний 4–р зүйлд заасны дагуу гэрээг цуцалснаас хойш 30 хоногийн дотор түрээсийн байрыг чөлөөлж актаар хүлээлгэн өгнө.

      8. Түрээсийн байрыг гуравдагч этгээдэд түрээслүүлэхгүй.

      9. Түрээсийн байр, Түрээслэгч талын антенн, тоног төхөөрөмжинд гэмтэл, саатал гарсан буюу гарах нөхцөл бүрдсэн тохиолдолд Түрээслүүлэгч талын “Шуурхай удирдлагын төв”-ийн 70112219 дугаар утсанд нэн даруй мэдэгдэнэ.

3.3.10Түрээсийн байранд тавьсан түрээслэгч талын тоног төхөөрөмж, зай тэжээл, антенны

байгууламжинд гэмтэл гарч гуравдагч этгээд болон түрээслэгч талын ажилтны эрүүл



мэнд, эд хөрөнгөд гарсан хохирлыг түрээслэгч тал бүрэн хариуцаж шийдвэрлэнэ.

    1. Түрээслэгчийн эдлэх эрх

      1. Түрээслүүлэгчээс уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ гэрээний 5–р зүйлд зааснаар гэрээг цуцлах хүсэлтээ гаргах

      2. Түрээслүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд төлбөр төлөх явцыг түдгэлзүүлэх.

      3. Тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх болон гэмтэл саатлын үед мөн шинээр тоног төхөөрөмж суурилуулах тохиолдолд Түрээслэгчийн ажилтан бичиг баримт /ажилтны үнэмлэх/-аа үзүүлж, бүртгүүлэн Түрээсийн байранд саадгүй нэвтрэх.

      4. Түрээслэгч тал өөрийн хэрэгцээний дагуу байранд нэмэлт засвар үйлчилгээг Түрээслүүлэгч талтай тохиролцон хийнэ.

      5. Түрээслэгч тал гэрээг цуцалсны дараа түрээсийн байранд эвдрэл гаргахгүйгээр өөрийн эд хогшлоо нүүлгэх эрхтэй.

      6. Хууль тогтоомжид заасан бусад эрх эдэлнэ.

Дөрөв. Түрээсийн төлбөр, түүнийг төлөх

    1. Талууд хавсралтад заасан антенн, тоног төхөөрөмж байрлуулсны түрээсийн төлбөрийг сар бүрийн 5-ны дотор тооцоо нийлэн, мөн хугацаанд Түрээслүүлэгч нь нэхэмжлэхийг Түрээслэгчид илгээх бөгөөд Түрээслэгч нь сар бүрийн 10-ны дотор Түрээслүүлэгчийн нэхэмжлэхийг үндэслэн шилжүүлнэ. Түрээсийн байранд тавих антенн, тоног төхөөрөмж, түрээсийн төлбөрийн тооцоог гэрээнд хавсаргав.

    2. Түрээсийн төлбөрт дараах зүйлүүд орно. Үүнд: тоног төхөөрөмж тавьж, талбай ашигласны хөлс, байрны дулаан, цамхагт антенн байрлуулсан төлбөр, харуул хамгаалалт, түрээсийн байрны засвар үйлчилгээ орно.

    3. Түрээслэгч нь Багцын гэрээний хавсралтад заасан төлбөрүүдийг ХХЗХорооны 2011 оны 42-р тушаалын хавсралт 1, 2 -аар баталсан тарифын дагуу тухайн сарын 10-ны дотор Түрээслүүлэгчийн нэхэмжлэхийг үндэслэн төлөх бөгөөд энэхүү гэрээний хавсралтанд заасан төлбөр төлж эхлэх хугацаанаас эхлэн түрээсийн төлбөрийг тооцно.

    4. Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг энэхүү гэрээний 4.1-т заасан хугацаанаас хойш ажлын 21 хоногийн дотор төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөөгүй төлбөрийн дүнгийн 0,1 хувиар тооцож Түрээслүүлэгчид алданги төлөх бөгөөд Түрээслүүлэгч тал үйлчилгээг зогсоох тухай мэдэгдэл өгсний үндсэн дээр үйлчилгээг зогсооно. Алдангийн нийт дүн нэхэмжилсэн төлбөрийн 10 хувиас хэтрэхгүй байна.

    5. Түрээсийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор суурилуулалтын ажлыг хийж талуудын холбогдох инженер техникийн ажилтнууд акт үйлдэж хүлээж авах ба энэ хугацаанд гэрээ хэрэгжээгүй тохиолдолд түрээслэгч тухайн байрлалын нэг сарын төлбөрийг төлж, гэрээний тухайн хэсгийг хүчингүй болсонд тооцож, гэрээнд нэмэлт оруулна.

    6. Хэрэглэсэн цахилгааны төлбөр түрээсийн төлбөрт ороогүй ба эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон байранд хувьсах тэжээлийн 2 фаз /3 фаз/-ын тоолуурын заалт, гүйдлийн трансформаторын итгэлцүүрийг үндэслэн хэрэглэсэн эрчим хүчний үнийг тухайн орон нутагт мөрдөж байгаа тарифаар тооцож, авсан ачаалалд ноогдох эрчим хүчний алдагдлын хамт, орон нутагт нь МХС ХХК-ний салбарт нэхэмжлэхийн дагуу төлнө. /Төлбөр нэхэмжлэгчийг хавсралтаар тохирч болно/

    7. Түрээслүүлэгчийн эзэмшлийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс тогтмол тэжээл ашигласан тохиолдолд төхөөрөмжийн ашиглах чадлын хэмжээ, ашигт үйлийн коэффициентийг талууд харилцан тохирсноор сарын цахилгааны төлбөрийн хэмжээг тооцож, Хавсралтад заасан тогтмол төлбөрийг Түрээслэгч нь төлнө.

Тав. Талуудын хамтран хүлээх хариуцлага

    1. Түрээслэгч нь тоног төхөөрөмж, антенныг хураах, шилжүүлэх, нэмж суурилуулахдаа түрээслүүлэгчид албан бичгээр мэдэгдэж гэрээнд нэмэгдэл хийж баталгаажуулах ба ажлаа гүйцэтгэсний дараа акт үйлдэж хүлээлгэж өгнө. Гэрээ байгуулаагүй болон Түрээслүүлэгчийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр сүлжээний аль ч хэсэгт аливаа тоног төхөөрөмж суурилуулж, нэмэлт өөрчлөлт, холболт хийхийг хориглоно.

    2. Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол төлөөгүй хэтэрсэн хоног тутам түрээсийн төлбөрийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Түрээслүүлэгчид төлнө.

    3. Түрээслүүлэгч энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлтэл хоног тутам түрээсийн төлбөрийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Түрээслэгчид төлнө.

    4. Алданги төлсөн нь Талуудыг үндсэн үүрэг болон учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

    5. Учирсан хохирол гэдэгт Талуудын аль нэг нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талд учирсан бодит хохирлыг ойлгоно

    6. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй Тал нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс бусад тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

    7. Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ аль нэг талынхаа албан ёсны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд хэсэгчилсэн буюу бүрэн хэмжээгээр шилжүүлэх эрхгүй.

    8. Талууд харилцан бие биедээ гаргасан гомдлын шаардлага, санал хүсэлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан үзэж хариуг өгөх үүрэгтэй. Хэрэв дурдсан хугацаанд хариу өгөөгүй бол гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Зургаа. Давагдашгүй хүчин зүйл.

    1. Холбогдох хууль тогтоомжинд заасан гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас Талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор бичгээр мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.

    2. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь хуанлийн нэг сараас дээш хугацаагаар үргэлжилбэл Талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

    3. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн, эсэргүүцлийн хөдөлгөөн, дайн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.

    4. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас Талууд гэрээний үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй бол хариуцлага хүлээхгүй болно.

Долоо. Бусад зүйл

    1. Талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд санаачлагч тал нь 21 хоногоос доошгүй хугацааны өмнө урьдчилан бичгээр мэдэгдэх ба сунгах тохиолдолд талууд бичгээр харилцан тохирч сунгана.

    2. Энэхүү гэрээнд хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр үйлдсэн гэрээний хэлбэрээр нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд эх хувьд засварласан буюу бусад аргаар оруулсан аливаа нэмэлт өөрчлөлтийг хүчингүйд тооцно.

    3. Талуудын аль нэг нь энэхүү түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүсвэл энэ тухайгаа нөгөө талдаа нэг сараас доошгүй хугацааны өмнө албан бичгээр мэдэгдэх ба талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Хэрэв цуцлах бол талуудаас томилогдсон албан тушаалтнууд энэ тухай акт үйлдэх бөгөөд Байр талбайг чөлөөлсөн өдрийг үндэслэн гэрээг дуусгавар болсонд тооцож төлбөр тооцоог зогсооно.

    4. Аль нэг тал нь гэрээний үүргээ зөрчсөн болон зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал нь гэрээг цуцлах эрхтэй тул энэ тухайгаа 14 хоногийн өмнө албан бичгээр мэдэгдэх ба мэдэгдэл авснаас хойш 15 хоногийн дараа гэрээ цуцлагдах бөгөөд энэ хугацааны төлбөрийг буруутай тал хариуцна.

    5. Талууд энэхүү гэрээг байгуулсан тухай болон гэрээг хэрэгжүүлэх явцад шууд болон шууд бус замаар олж мэдсэн байгууллага, хувийн нууцад аливаа мэдээ, мэдээллийг бусдад бичгэн болон аман хэлбэрээр задруулахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.

    6. Энэхүү гэрээний 7.5-д заасан нөхцлийг аль нэг тал зөрчсөн тохиолдолд үүнтэй холбоотойгоор үүсэх аливаа хохирлыг бүрэн барагдуулна.

    7. Энэ гэрээнд тодорхойлон заагаагүйгээс бусад хугацааг хуанлийн хоногоор бодох бөгөөд Талуудын төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчид, өмчлөгчид нь өөрчлөгдсөнөөс үл хамааран энэхүү гэрээ нь үйлчлэх хугацааны туршдаа хүчин төгөлдөр байна.

    8. Гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг цуцлах талаар санал тавиагүй бол гэрээний хугацаа энэ гэрээний 2.2-д заасан хугацаагаар ижил нөхцлөөр сунгагдсанд тооцно

    9. Гэрээний Хавсралтууд нь энэхүү гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний адил хүчин төгөлдөр байна.

    10. Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд энэхүү гэрээг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр баримт гэж үзэж байгаа учир нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй гэж тохиров.

Найм. Маргаан шийдвэрлэх

    1. Энэ гэрээтэй холбогдон үүсч болох аливаа маргаан, санал зөрөлдөөнийг Талууд хэлэлцээний журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг шүүхээр шийдвэрлүүлнэ.

    2. Энэ гэрээнд шууд заагаагүй аливаа асуудлыг Монгол Улсын дагаж мөрдөж буй Иргэний хууль, Харилцаа холбооны тухай хууль болон бусад тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

    3. Энэ гэрээг монгол хэл дээр 2 хувь үйлдэх ба талууд нэг нэг хувийг хадгална. Гэрээний хувь тус бүр хуулийн өмнө адил хүчин төгөлдөр байна.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ТАЛУУДЫГ ТӨЛӨӨЛЖ:


Талууд энэхүү гэрээнд заасан бүхий л нөхцөл, заалтуудыг хүлээн зөвшөөрч байгаагаа нотлон доор гарын үсэг зурж, баталгаажуулав.


“Мэдээлэл холбооны сүлжээ”

ХХК-ийг төлөөлж:

Бодлого, төлөвлөлтийн газрын дарга

.............................................. Ч. Золбаяр


Маркетинг, гэрээ хэлцлийн хэлтсийн дарга

.............................................. Л.Нямгэрэл


Гэрээг хянасан хуулийн зөвлөх

..............................................Э.Анхбаяр

Хаяг: ЧД, 211213 Улаанбаатар

Сүхбаатарын гудамж–1, ШХ-2027

Утас/Факс: 70112605

Улсын бүртгэлийн дугаар: 90110140074

Регистерийн дугаар: 5081092

Харилцах данс: Голомт банк 1102899097 төг

1102899107 ам доллар


“...............................” ХХК-ийг төлөөлж:

ххххххххххххххх


…………………………
хххххххххххххххххххххххх
.....................................

Хаяг:


Улаанбаатар хот

Утас:


Факс:

Улсын бүртгэлийн дугаар:

Регистерийн дугаар:


............................. ХХК болон Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ний

ESR 13/.... тоот гэрээний Хавсралт.1

................................... төхөөрөмжийг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ний

байрны техникийн өрөөнд байрлуулсан түрээсийн сарын төлбөр




Аймаг сумын нэр

Байрлал

Зогсуур

Нийт үнэ


/төгрөг/

Тоо /ш/

Хэмжээ /өргөн, урт, өндөр/ см

Нэг бүрийн үнэ

1





























 

Нийт дүн

 













Дээрхи төлбөрт НӨАТ ороогүй болно.



“Мэдээлэл холбооны сүлжээ”

ХХК-ийг төлөөлж:


Маркетинг, гэрээ хэлцлийн хэлтсийн дарга
..........................................................

Л.Нямгэрэл


Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга
.........................................................

С.Сайнтуяа





.................................... ХХК-ийг төлөөлж:
…………………………


Маркетинг, гэрээ хэлцлийн хэлтсийн мэргэжилтэн
........................................................

Н.Болормаа





_____________ ____________

Түрээслүүлэгч Түрээслэгч






Достарыңызбен бөлісу:




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет