ОЮУТНЫ БИЕ ДААЛТЫН АЖЛЫГ ҮЙЛДВЭРИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛД ХАНДУУЛАХ НЬ
Илтгэгч: Ахлах багш А.Бум-Аюуш
e-mail: bumaa_60@yahoo.com
Ахлах багш Ш.Дуламсүрэн
e-mail: duya_mom
“Ирээдүйд уншиж чаддаггүй хүнийг биш, суралцаж чаддаггүй хүнийг бичиг үсэггүй гэж тооцох болно.”
Элвин Тофлер
Хураангуй:
Шинэ зуунд Боловсролын тухай үзэл ойлголт шинэчлэгдэж боловсролын зорилгыг шинээр томъёолж боловсролын агуулга өргөжиж сургалтын арга технологи шинэчлэгдэж байгаа нь тодорхой харагдаж байна. Аливаа үйл ажиллагааг “Оролт“, “Чанарын хувиргалт“, “Гаралт“ гэсэн бүтцээр авч үзэж болно Боловсролын болон сургалтын үйл ажиллагааны хувьд оюутны мэдлэг чадвар төлөвшил, хандлага, “Чанарын хувиргалт“-д боловсрох болон сургалтын үйл явц, “Гаралт”-д оюутны эзэмшсэн мэдлэг чадвар төлөвшил, хандлага байдаг. Суралцагч бол хөгжлийн болон нийгэмшлийн чанаруудаараа бусдаасаа ялгаатай давтагдашгүй хувь хүн. Сургалт тэр хувь хүнд зоиулагдах юм бол хүмүүнлэг, ардчилсан зарчмыг хангахын дээр үр дүнд хүрнэ .
Түлхүүр үг: Цогц чадамж
Ямарч боловсролын цогц чадамжийг:
-
Мэдэхүйн цогц чадамж
-
Бүтээхүйн (хийж гүйцэтгэхүйн цогц чадамж)
-
Оршихуйн цогц чадамж (бие даан оршин тогтнох чадамж)
-
Нийгэмшихүйн цогц чадамж гэж ангилан үзэж байна .
Эдгээр цогц чадамжийг төлөвшүүлэхэд оюутны бие даасан ажлыг зохион байгуулах үйл ажиллагаа нь нэн тэргүүний үүрэг гүйцэтгэнэ .
Дээд боловсролын хуулинд хичээлийг лекц; сем; лаб; бд гэж хуваах болсон. 1кр цаг нь 7 хоногийн 1 цаг лекц, 2 цаг сем, 2 цаг лаб 1цаг бие даалт гэж тооцоход 1 цагийн лекц бүрэн эзэмшинэ гэвэл оюутан дор хаяж 2 цаг ОБДА хийх ёстой. Тухайлбал 2 кр 16-н 7 хоног ордог гэвэл 7 хоногийн хуваарилалт нь 2:1:1:2 эсвэл 2:1:0:3 г.м –ээр янз бүрийн хуваарилалттай байна. Эндээс 33,3 - 50% нь ОБДА-д ноогдох ёстой. Ийм учраас бие даалтын ажилгүй хичээл сургалтын төлөвлөгөөнд 1 ширхэг ч байхгүй. ОБДА нь багшийн даалгаврыг биелүүүлэх болон өөрийн хүсэл сонирхлын дагуу тодорхой график төлөвлөгөө гаргаж байнга ажиллахыг хэлнэ. Мэргэжлийн удиртгал хичээл явуулахад гол суурь мэдлэг нь юу байдаг тухай ойлгуулж түүнийг нөхүүлж эзэмшүүлэхэд байдаг. ОБДА-ыг хийж сургахын ач холбогдол нь:
-
Шинжлэх ухаан техник түргэн хөгжсөн үед бүгдийг сургаж чадахгүй юм. Үлдсэн хэсгийг нь өөрөөр нь суралцуулах
-
Чөлөөт цаг ихсэх тутам бие дааж сурсан хүн өөртөө болоод нийгэмд ашигтай ажиллана .
-
Дээд мэдрэлийн үйл ажиллагаатай холбоотой
1. Их цочиромтгой
2. Байнга ажиллах амархан ядрах хандлагыг арилгадаг .
-
Оюутан ОБДА-аар шинэ зүйл мэдэхэд оршино .
Өнөө үед оюутанд бие дааж суралцах арга барил, чадвар, дадал эзэмшүүлэх нь сургалтын гол зорилго болоод байна. Энэхүү зорилт нь мөн оюутны бие даалтын ажлын үндсэн зорилт болж оюутанд сурах олон үйл, үйлдлийг бие дааж хийх арга барил эзэмшүүлэх хэрэгтэй гэдгийг илэрхийлнэ.
-
Оюутны бие даах ажил гэдэг нь нэг талаас сургалтын стандарт, хөтөлбөр нөгөөтэйгүүр оюутны сонирхол, чадавхи зэргийг харгалзсан хичээлийн болон хичээлийн бус цагаар багшийн шууд бус удирдлага дор явагддаг оюутны бие дааж суралцах бүтээлч үйл ажиллагаа юм.
-
Бие даалтын ажлын ач холбогдол: Бие даалтын ажил хийж гүйцэтгэснээр оюутан лекц, семинарын хичээлийн явцад бүрэн эзэмшээгүй зүйлээ бүрэн гүйцэд өөрийн болгох, мэдлэгээ гүнзгийрүүлэх, өргөжүүлэх, авъяас чадавхаа нээн хөгжүүлэх, бие дааж сэтгэн бодох, өөрийнхөө үйл ажиллагааг зохион байгуулах, төлөвлөх, хянан жолоодох, бие дааж оновчтой шийдвэр гаргах, дүгнэлт хийх, зөрчилт байдлаас гарах арга барил эзэмших, хариуцлагатай байх, бусадтай хамтрах, цаг барих зэрэг олон талын арга барил эзэмших давуу талтай.
-
Бие даалтын ажлын агуулга: Бие даан гүйцэтгэх ажлын агуулга нь оюутан тухайн сургалтаар эзэмшсэн мэдлэгээ ижил болон шинэ нөхцөлд хэрэглэх замаар бататгах, гүнзгийрүүлэх, чадвар дадал эзэмших, улмаар бие даан сурч хөгжих, сурах үйлээ өөрөө удирдах арга барил эзэмшихэд чиглэсэн байдаг.
-
Бие даалтын ажил нь мэргэжлийн онцлогоос хамаарч, янз бүрийн хэлбэртэй байж болох бөгөөд сургалтын агуулга, цагийн хэмжээ, суралцагчийн ачаалал, сургалтын орчин нөхцөл зэргээс хамааруулан агуулгын хүнд хөнгөнийг тохируулсан байдаг. Хугацааны хувьд дундажаар 14-21 хоног байдаг.
Бие даалтын ажлын бүтэц:
-
Оршил хэсэгт оюутан энэ асуудлыг яагаад сонгож авсан үндэслэл, түүний онолын болон практик ач холбогдол, дэвшүүлж ажиллах зорилт, ямар арга, аргазүйг хэрэглэсэн зэргээ тодорхой бичнэ.
-
Үндсэн хэсэгт асуудлын мөн чанарыг гаргах, тулгуур ухагдахууны утга санаа, асуудлын судлагдсан байдлыг тоймлон гаргах, түүнд дүн шинжилгээ хийх, асуудлын бүтэц, төрөл, хэлбэр, уг асуудал амьдрал практикт ямар байгааг судалж дүн шинжилгээ хийсэн байх, ололттой болон шүүмжлэлттэй ямар зүйлс байгаа зэргийг бүрэн тусгана.
-
Дүгнэлт: хэсэгт дэвшүүлсэн зорилтыг хэрхэн шийдсэн, анхаарууштай асуудлыг судлан шийдэх явцад шинээр юу олж тогтоосон, цаашид яах талаар тодорхой саналууд зэргийг тусгана.
-
Стандарт : Microsoft Office Word-ын хуудасны тохиргоо дараах байдалтай байна. Хэмжээ А4 Үсгийн өндөр 12 pt Мөр хоорондын зай /Line spacing/ 1.5 line Зүүн талаас авах зай /left margin/ 3 см Бичлэг Баруун талаас авах зай /right margin/ 1.5 см Дээд талаас авах зай /top margin/ 2 см Доод талаас авах зай /bottom margin/ 2 см
Оюутны бие даалтын ажлыг үнэлэхдээ харгалзах үзүүлэлт нь
-
Багшийн тодорхойлсон стандартыг баримталсан байдал
-
Хугацаандаа гүйцэтгэсэн байдал,
-
Багшийн үнэлгээ /үндэслэл, зорилго, үзэл баримтлалаа тодорхойлсон байдал, шинэлэг тал, практик ач холбогдол, дэвшүүлсэн саналын үр дүн оновчтой байдал, холбогдох эх сурвалж, мэдээллийн ашиглалтын байдал/ зэрэг болно.
Манай цахилгаан систем мэргэжлийн хувьд оюутны бие даалтын ажлыг дараах үндсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ.
-
Тооцоо, судалгаа курсын төсөл хийх
-
Туршилт явуулах, лаборатори, дадлагын ажлын тайлан бичих
-
Реферат, эссэ, илтгэл бичих
-
Зохион бүтээх ажил ба эрдэм шинжилгээний ажил
Нэг. Тооцоо, судалгаа хийх
Курсийн төсөл,график тооцооны ажлуудын аргачлалыг тухайн хичээлийн багш удирдана. Энэ зорилгоор оюутанд тооцооны өгөгдлийг өөр хувилбаруудаар өгч бие даан гүйцэтгэх чадвар эзэмшүүлнэ. Зарим тохиолдолд багаар ажиллах явцдаа бусад багуудыг хэлэлцүүлэгтээ урьж оролцуулан хариултаа хамтран гаргах аргыг дэмжих хэрэгтэй юм. Хөндлөнгөөс ажиглаж байгаа хүнд энэ арга нь онцгойлоод байх зүйл биш мэт санагдаж болох ч оюутны хувьд асуудлыг өөр хооорондоо хэлэлцэх боломж олдож байгаа үнэхээр содон явдал болно. Ер нь оюутнууд аль болох олон төрлийн олон бодлого бодож байж чадвар дадал илүү сайн төлөвшдөг нь туршлагаар тогтоогдсон гэж хэлж болно.
Хоёр. Илтгэл, реферат, эссэ бичих
Тодорхой сэдвийн дагуу илтгэл, реферат, эссэ бичих нь бие даалтын ажлын нэг гол хэлбэр юм. Цахилгаан техник бидний амьдралд, Цахилгаан техник мэргэжлийн үндэс, Цахилгаан энергийн хэрэглээ гэх мэт түгээмэл сэдвүүдээр реферат бичүүлэх нь мэдлэг бататгах, олж авсан мэдлэгээ практикт хэрэглэх чадвартай болох, мэдээлэл олж авах, мэдээллээ боловсруулах чадвартай болоход чухал нөлөө үзүүүлдэг гэж ойлгодог юм. Реферат бичүүлэхдээ аль болох олон эх зохиол сурах бичиг ашиглаж тэднийг нэгтгэн дүгнэж өөрийн үзэл бодлыг шигтгэж өгөх замаар бүтээлчээр ажиллахад илүү анхаарах учиртай.
Орчуулга хийх, интернетээс мэдээлэл авах нь рефератын чанарыг сайжруулахад чухлаар нөлөөлнө.
Судалгаа-1. ШУТИС-ийн сургалтанд түлхүү хэрэглэдэг бие даалтанд ихэвчлэн ашиглагддаг сурах бичиг гарын авлаганд судалгаа хийж үзэхэд дараах байдалтай байна. Номын сангийн ном хангамжийн 32,8%-г ерөнхий эрдмийн, 52,4%-г мэргэжлийн болон мэргэшүүлэх, 14,7%-г бусад ном сурах бичиг эзэлж байна.
Гурав: Туршилт хийх, лаборатори, дадлагын ажлын тайлан бичиж хамгаалах
Сэтгэл судлаачид лекцийг идэвхгүй сонсох үед мэдээллийн 5%-ийг, идэвхгүй уншилтаас 10%-ийг, сонсох үзэх хэрэгслээс 20%-ийг, бүлгийн хэлэлцүүлгээс 50%-ийг, дадлага хийх ажлаас 70%-ийг, өөрөө сурагч багшаар ажиллахад 90%-ийг тус тус тогтоодог гэдгийг баталжээ. Иймд оюутнаар хийлгэх лаборатори практикийн ажил нь онцгой ач холбогдолтой юм. Ингэснээр оюутнуудад К2, К3, К4 цогц чадамжийг төлөвшүүлэх илүү боломж нээгдэх болно. Энэ зорилгоор цахилгаан систем мэргэжлээр 12 лабораторийн газарт сургалт явагдаж буй судалгааг авч үзлээ. Одоогийн байдлаар лабораторийн ашиглалт 60-100%-тай байна.
Мөн хичээлийн электрон файль бүрдүүлсэн нь оюутнууд зайнаас суралцах нөхцөл боломжийг бүрдүүж байна. Лаборатори, практикийн ажил гүйцэтгэж, тайлан бичиж хамгаалах нь мэдлэгээ практикт хэрэглэх чадвар эзэмшихээс гадна багаар ажиллах чадвар эзэмшихэд чухал нөлөө үзүүлдэг билээ.
Дөрөв. Зохион бүтээх ажил ба судалгаа шинжилгээний ажил явуулах
Энэ нь тодорхой сэдвээр удирдагч багшийн хамт оюутнууд ганцаарчилсан болон багаараа судалгаа хийж оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх явдал юм.Ингэснээр эрчим хүчний салбар болон үйлдвэрүүдийн тулгамдсан асуудлыг хөндөж санал дэвшүүлдэг билээ.Жишээ нь:Цахилгаан шугам сүлжээний энергийн алдагдлыг бууруулах арга зам болон цахилгаан системийн горимын тооцоо судалгааны ажлуудыг олон хувилбартайгаар инженерийн түвшинд хийж байна.Үүний зэрэгцээ манай сургуулийн хувьд цахилгаан техникийн үндэс хичээлийг судалж буй 250 орчим оюутан байдаг.Эдгээр оюутнуудын бие даалтын ажлаар цахилгаан хэлхээнд тооцоо хийх график тооцооны ажлыг 30-н хувилбараар өгч дүгнэлт гаргуулж тулгамдсан асуудалд санал гаргах чадвартай болгох зорилттой ажиллаж байна.
Мөн цахилгаан техникийн онол-1 ба цахилгаан техникийн үндэс хичээл судалж буй 2-р ангийн оюутнуудын дунд “Цахилгаан техникийн”эчнээ олимпиадыг сургуулийн хэмжээнд жил бүр зохион байгуулж 3-н үе шаттай зохион явуулсаар байгаа. Энэ нь инженерийн чиглэлээр суралцагч оюутан нь цахилгаан техникийн мэдлэггүйгээр цахилгаан ба электрон төхөөрөмжтэй ажиллах боломжгүй тул мэдлэгийг өргөтгөх,бататгах ,оюутны сэтгэн бодох чадварыг дээшлүүлж техник сэтгэлгээг хөгжүүлж дадал чадвар олгоход чиглэнэ. Үүний зэрэгцээ олимпиадад оролцогч оюутнууд баг бүрдүүлж техникийн бүтээл хийж үзэсгэлэн гаргадаг нь цахилгаан техникийн онолын мэдлэгийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх дадал чадвартай болж байгаа болно.
Судалгаа -2. Манай сургуульд 2014 оны байдлаар 1046 оюутан өдрөөр суралцаж байгаагаас янз бүрийн хэлбэрээр зохиогдсон ОЭШХ-д оролцсон байдлыг түүвэр судалгааны үндсэн дээр диаграммаар харуулбал
Эндээс үзэхэд манай сургуулийн оюутнуудын судалгаа шинжилгээний ажлын оролцоо хангалтгүй байна. Энэ талаар зохих үр дүнд хүрэх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ оюутны идэвх сонирхлын дагуу баг бүрдүүлж сүүлийн хоёр жил робокон тэмцээнд оролцож тусгай байрын шагнал авч байсан. Энэ мэтээр оюутны бүтээлч сэтгэлгэлгээг улам хөгжүүлэх хэрэгтэй байна
Санал асуулга 1-ээс гарах дүгнэлт: Бие даалтын ажил гүйцэтгэхийн тулд интернет мэдээлэл ашиглалтын тухай асуухад судалгаанд оролцогсодын 35.5% нь ОБДА өгөхийн өмнө интернетэд суудаггүй гэсэн үзүүлэлт гарч байгаа нь ОБДА-д компьютер, интернет ашиглалт шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна.
Санал асуулга 2-оос гарах дүгнэлт: Сургалтанд лабораторийн хүртэмж ямар байгааг асуухад лаборатори нь чадвар эзэмшүүлэхэд хүрэлцэхгүй байна гэж судалгаанд оролцогсодын 34.5% нь хүрэлцэхгүй байна гэж хариулсан. Эндээс харахад сургалтын төлөвлөгөөнд байгаа хичээлүүдийг лабораторижуулах шаардлагатай байна гэдгийг харуулж байгаа юм.
Санал асуулга 3-оос гарах дүгнэлт: Мэргэжлийн сэтгүүлүүдийн ашиглалт ямар байгаа талаар асуухад хангалттай ашиглагддаг гэж судалгаанд оролцогсодын 20.1% нь харуулж байна. Эндээс бие даалтын ажил гүйцэтгэхэд мэргэжлийн сэтгүүлүүдийн ашиглалт хангалтгүй гэсэн дүгнэлт гаргаж байна.
Дүгнэлт
-
Судалгааны үр дүнгээс бие дааж оюутнууд мэдлэг эзэмших иж бүрдлийг хангахад мэргэшүүлэх хичээлүүдийн түвшинд үйлдвэрийн тулгамдсан асуудалд хандуулж судалгаа тооцооны ажлууд хийх асуудлыг боловсронгуй болгох нь чухал байна.
-
Бие даалтын ажлыг боловсронгуй болгож мэдлэг эзэмшүүлэх талаар иж бүрдлийг хангасан шинэ арга барилыг эрчимтэй эзэмших хэрэгтэй байна.
Ашигласан ном зохиол
-
“Боловсролын бодлогын импорт” ННФ 2007
-
“Боловсрол судлал” 2003, 2004, 2005, 2006 2010 цуврал
-
Даржаа.Ц, Бурмаа.А. “Сорил туршилтаар мэдлэг бүтээлгэх арга зүй” УБ 2007
-
“Примерное положение о работе обучающегося над рефератом” ФШ 2007
Достарыңызбен бөлісу: |