Нэгдyгээр бyлэг тэмyжиний уг гарал ба бага насны yе



бет3/5
Дата16.07.2016
өлшемі0.56 Mb.
#203171
1   2   3   4   5

Yнсийг хийстэл хядаж

Yлдсэн эм хvvхдийг

Yvдний зарц болгож

Yзэсгэлэн сайтай заримыг

Yvрд дотнолж авав.

113. Тоорил хаан, Жамуха хоѐрыг Тэмvжин бишрэн єгvvлрvvн:

"Эцэг хан Тоорил

Эрхэм анд Жамуха нар

Эв хvчийг нэгтгэж

Эрхт тэнгэрийн єршєєлєєр

Эх дэлхийн ивээлээр

Эртний єшєєт мэргидийн

Элэг зvрхийг эмтэлж

Эрхэм тєрлийг сєнєєж

Эзэмших гэрийг хоосолж

Элдэв зvйлийг олзлов" гэв.

Мэргид иргэнийг тийнхvv дайлж буцав.

114. Удуйд мэргидийн дvрвэж дутаасны хойно тэдний нутаг дээр булган малгайтай, бугын арьсан гуталтай, булган хєємий дээлтэй, нvдэндээ аглтай, нvvртээ цогтой Хvчv гэдэг нэртэй, таван настай хєвvvн хоцорсныг манай цэргvvд олж авчраад Єэлvн эхэд бэлэг болгон єгєв.

115. Тэмvжин, Тоорил хан, Жамуха гурвуул нийлж

Олон мэргидийн оцгор гэрийг эвдэж

Олигтой эмсийг олзолж

Орхон Сэлэнгэ хоѐрын

Ой талаас буцав.

Талхун арлаас хєдєлж, Тэмvжин, Жамуха хоѐр Хорхунаг Жубурыг чиглэн явав. Тоорил хан, Бурхан халдуны хяраар Єхєрт шугуйг дайран Гацуурт (Гацууртай) сvвчид, Улиат (Улиастай) сvвчид гэдэг газрыг дайрч, ан гєрєє хийсээр Туулголын Хар шугуйд буцаж харив.

116. Тэмvжин Жамуха хоѐр, Хорхунагийн хєндийд нийлэн бууж, эртний анд бололцсоноо дурдаж улам дотно болж найралдъя гэлцэв. Анх урьд анд бололцоход Тэмvжин арван нэгэн настай байсан билээ. Тэр цагт Жамуха нэгэн гурын шагайг Тэмvжинд єгч, Тэмvжин нэгэн цутгамал шагайг Жамухад єгч, Ононы мєсєн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ. Тvvний хойд хавар алангир нумаар харваж байхад Жамуха, бярууны хоѐр эврийг нааж нvхэлж хийсэн дуут сумаа Тэмvжинд єгч, Тэмvжин, арц модон годил (болцуу)-оо Жамухад єгч анд бололцов. Хоѐр удаа анд бололцсон ѐс ийм билээ.

117. Ахас дээдсийн vгийг сонсвол

Аливаа хvн харилцан

Анд нєхєр бололцвол

Амь биедээ

Арч болж


Аль алиндаа

Тvшиг болж

Амраглан ханилах ѐстой

Одоо бид амраглан ялъя

гэж Тэмvжин, мэргидийн Тогтоагаас олзолж авсан алтан бvсээ Жамуха андад бvслvvлж, Тогтоагийн эсгэл (эрмэг буюу агсам) халиуныг Жамуха андад унуулав. Жамуха хариуд нь Увас мэргидийн Дайр-Yсvнээс олзолж авсан алтан бvсээ Тэмvжинд бvслvvлж, мєн Дайр-Yсvний эвэрт ишгэн цагаан морийг Тэмvжинд унуулав. Ийнхvv анд бололцож

Хорхунаг Жубурын хєндийд

Хулдгар хуны євєрт

Саглагар модны дор

Сайхан хурим vйлдэж

Сайтар бvжиглэн жаргаж

Санаа сэтгэл нэгдэж

Сайхан нєхєд болоод

Шєнє нэгэн хєнжилд орж хонох бvлгээ.

118. Тэмvжин Жамуха хоѐр янаг найртай байж, нэгэн жил хагас хамт сууж, нэгэн єдєр тэр нутгаас нvvе гэлцэж, зуны тэргvvн сарын арван зургааны улаан тэргэл (дvгрэг сартай) єдєр нvvв. Тэмvжин Жамуха хоѐр,

тэрэгнvvдийн урд явж байтал Жамуха єгvvлрvvн

"Тэмvжин анд аа!

Ууланд шахан бууя.

Адуучинд гэр болтугай!

[Ай зєв vv? А.то]

Голд шахан бууя

Хоньчин хургачин нарт

Хоол болтугай!

[Хориггvй биш vv? А.то] гэв.

(Хагас нь адууны бэлчээрийг таатж ууланд бууя, хагас нь хонины бэлчээрийг татаж голд бууя гэсэн vг бололтой). Тэмvжин, Жамухын энэ vгийг ухан ядаж хариу юу ч хэлсэнгvй хоцроод нvvдлийн тэргийг хvлээж Єэлvн эхэд єгvvлрvvн:

"Жамуха анд надад хэлэв:

Ууланд шахан бууя,

Адуучинд гэр болтугай!

Ай зєв vv?

Голд шахан бууя,

Хоньчин хургачин нарт

Хоол болтугай!

Хориггvй биш vv?

гэж єгvvлэв. Би энэ vгийг ухаж ядаж хариу юу ч эс хэлэв. Эхээс асууя гэж ирэв би" гэв. Єэлvн эхийг vг хэлж амжаагvй байтал, Бєртэ vжин єгvvлрvvн: "Жамуха анд амархан уйддаг гэдэг билээ. Одоо биднээс уйдах цаг нь болсон биз. Тугаар (сая)-ын Жамуха андын хэлсэн нь биднийг жишээлсэн vг буюу. Бид бvv бууя. Энэ хєдєлсєєр шулуухан Жамухаас хагацаж шєнє турш явъя" гэв.

119. Бєртэ vжиний vгийг зєвшєєж vл буун шєнє турш явж зуур мєрт тайчуудыг дайрав. Тайчууд айж мєн шєнє хєдєлж Жамухын зvг одов. Тайчуудын бэсvдийн нутаг дээр Хєхєчv нэртэй нэгэн єчvvхэн хєвvvн хоцорсныг

манайхан олж аваад Єэлvн эхэд єгч тэжээлгэв. 120. Тэмvжин нар тэр шєнє дvлэн явж єдєр гийхэд vзвэл, жалайр аймгийн Хачиун-Тохураун, Хархай-Тохураун, Харалдай-Тохураун ах дvv гурвуул шєнє дvлэн нvvж дагалдан ирэв. Дархад аймгийн Хадаан, Далдурхан ах дvv тавуул, бас Мэнгиту хианы хєвvvн Yнгvр нар, чаншиут, баяуд харьяат нараа дагуулж ирэв. Барулас аймгаас Хубилай, Худус ах дvv нар ирэв. Мангуд аймгаас Жатай, Доголху чэрби ах дvv хоѐул ирэв. Боорчийн дvv Yгэлэн чэрби, Арулад аймгаас хагацаж ах Боорчидоо нийлж ирэв. Зэлмийн дvv Чаурхан, Сvбээдэй баатар, Урианхай аймгаас салж Зэлмэд нийлэн ирэв. Бэсvд аймгаас Дэгэй, Хvчvгvр ах дvv хоѐр ирэв. Сvлдvс аймгаас

Чилэгvтэй-Тахи, Тайчиудай ах дvv нар ирэв. Жалайр аймгийн Сэцэ-Домог, Архай-Хасар Бала хоѐр хєвvvнээ дагуулж ирэв. Хонхотанаас Сvйхэтv чэрби ирэв. Сvхэгэнээс Жэгэй хондгарын хєвvvн Сvхэхэй-Жаун ирэв.

Нэvдэйн Цагаан гоо ирэв. Олхуноуд аймгаас Хингиадай, Горлос аймгийн Сэчиvр, Дvрвэд аймгийн Мєчи бvдvvн нар ирэв. Ихирэс аймгийн Буту, энд хvргэн болж байсан тул хамт ирэв. Ноѐхон аймгийн Жунсо ирэв. Оронар аймгаас Зургаан ирэв. Тэгээд барулас аймгаас Сохо сэцэн, Харачар хєвvvнтэйгээ ирэв. Бас Баарин аймгийн Хорчи, Yсvн євгєн, Хєхєчєс, Мэнэн баарингаа дагуулж нэгэн хvрээ болж ирэв.

121. Хорчи ирж єгvvлрvvн: "Бид Бодончар богдын барьж авсан эмээс тєрсєн тул Жамухатай хэвэл нэгтэй, хэлхээ бэхтэй хvмvvс билээ. Иймийн тул Жамухаас хагацаж болохгvй. Гэвч заарин тэнгэр ирж нvдэнд минь зааж

vзvvлсэн нь, ухаагчин vнээ ирж Жамухыг тойрон явж, Жамухыг ба гэр тэргий нь мєргєсєєр єрєєсєн эврээ хугалж солжир эвэртэй болоод "Эврий минь єг" гэж Жамухын зvг мєєрч шороо сацлан байна. Бас нэгэн мухар ухаа

vхрийг их гэрт тэргэнд хєллєжээ. Тэр vхэр их тэргvvр (зам)-ээр Тэмvжиний хойноос зvтгэн явж мєєрєн хэлэх нь: "Тэнгэр газар эелдэж (зєвлєж)

Тэмvжинг улсын эзэн болтугай" гэж

Тээж хvргэж явна" гэж мєєрнє.

Ийнхvv миний нvдэнд заарин тэнгэр ирж зааж vзvvлэв.

"Тэмvжин чи, улсын эзэн болбол намайг урьдаас зааж хэлсэн тул хэрхэн жаргуулах вэ?" гэж асуувал, Тэмvжин єгvvлрvvн: "Yнэхээр би улсын эзэн болбол чамайг тvмний ноѐн болгоѐ" гэв. Хорчи єгvvлрvvн: "Єдий их тєрийн vйлийг урьдаас заасан намайг тvмний ноѐн болгох нь ямар жаргалан бэ? Намайг тvмний ноѐн болгоод бvх улсаас гоо сайхан охид гучийг шил эм болгох эрхийг олго. Бас миний юу хэлсэн бvхнийг анхаарч сонс!" гэв. 122. Хунан тэргvvтэн Гэнигэс нэгэн хvрээ болж, бас Даридай отчигин нэгэн хvрээ болж ирэв. Жадаран аймгийн Мулхалху ирэв. Унжин сахайт нэгэн хvрээ болж ирэв. Жамухаас ийнхvv салж хєдлєєд Химурга горхины

Айл-харгана гэдэг газар хvрч буув. Тэр цагт бас Жамухаас салж Жvрхиний Сорхату-Жvрхийн хєвvvн Сача бэхи, Тайчу хоѐр нэгэн хvрээ болж, Нэгvvн тайжийн хєвvvн Хучар бэхи нэгэн хvрээ болж, Хотала хааны хєвvvн Алтан отчигин нэгэн хvрээ болж, Жамухаас салж хєдлєєд Тэмvжинийг Химурга горхины Айл-харганад бууж байхад нийлэн ирэв. Тэмvжин нар тэндээс нvvж Хvрэлх доторх Сэнгvр горхины Хар зvрхний Хєх нуурт очиж буув. 123. Алтан, Хучар, Сача бэхи бvгдээр зєвлєлдєж Тэмvжинд єгvvлрvvн: "Чамайг хаан болгоѐ. Тэмvжин чамайг хаан болгож бид

Олон дайнд

Оройлон явж

Онц гуа


Охидыг олзолж

Ордон сайхан

Гэрийг авч

Олны хаан

Тэмvжинд єгье.

Харийн иргэнийг

Халдан довтолж

Хацар гуа

Хатдыг олзолж

Хатир сайт

Агтыг хєєж

Авчирч єгье.

Ороо гєрєєсийг

Авлах цагт

Отож ойртуулж

Єгье бид.

Хээрийн гєрєєсийг

Хэтэж авлахад

Хэвлий нь нийлтэл

Шахаж єгье.

Гууны гєрєєсийг

Агнах цагт

Гуяы нь нийлтэл

Шахаж єгье.

Хатгалдах дайн

Болох цагт

Хан тэмvжин чиний

Хатуу зарлигийг

Хайхрахгvй явбал

Хатан эмээс

Хагацуулан салгаж

Хамаг юмыг

Хамран авч

Хар толгойгий минь

Хаяж одогтун.

Энх цагт


Эзэн Тэмvжин чиний

Эе зарлигийг

Эс дагах бол

Эзэлсэн ардыг авч

Эм хєвvvдийг булааж

Энэ биеийг минь

Эзгvй газар

Хєєж орхи" гэв.

Ийм vгийг хэлж, ийнхvv ам алдаж, Тэмvжинийг Чингис хаан гэж нэрийдэж хаан болгов (Чингис хаан гэх нь Тэнгис хаан, Далай хаан гэсэн vг бололтой.)

124. Чингис хаан болоод Боорчийн хvv Yгэлэн чэрби, Хачиун-Тохураун ба ах дvv Жэтэй, Доголху дєрєвт хоромсго агсуулав. Єнгvр, Сvйхэтv чэрби, Хадаан-Далдуурхан гурав єгvvлрvvн:

"Єглєєний зоогийг

Єнєд осолдохгvй

Yдийн ундыг

Yvрд тасалдахгvй

гvйцэтгэж байя" гэсэн тул буурч (тогооч) болгов.

Дэгэй єгvvлрvvн:

"Алаг сайхан хоньдыг

Ар дvvрэн бэлчээж

Хонин олон сvргийг

Хот дvvрэн єсгєж

Ховдог тєрсєн би чинь

Хос цувдай хvртэл

Хошгиног мах идэж

Єдєр тутам єнжихгvй

Хоног тутам хожимдохгvй

Шилдэг иргийг алж

Шимтэй шєлийг бэлтгэж явъя"

гэсэн тул Дэгэйгээр хонь адуулгав. Тvvний дvv Хvчvгvр єгvvлрvvн:

"Цуургатай тэрэгний

Цуурга цvvг

Цуцран эвдрэхгvй болгож

Тэнхлэгтэй тэргийг

Тэргvvр замд

Тээглэн саатахгvй болгож

Тэрэг гэрийн ажлыг

Тэгшлэн засаж явъя"

гэсэн тул Хvчvгvрийг тэрэгчийн тушаалд томилов. Гэр доторх гэргий хvvхэд ба зарц нарыг Додай чирбиэр захируулав. Хасарын захиргаанд илд агсаж явахаар Хубилай, Чилгутай, Хархай-Тохураун гурвыг томилж: "Хvч тvрэмгийлэгчдийн

Хvзvvг хянгардаж

Омог ихтний

Омрууг огтолж яв" гэв.

Бэлгvтэй, Харалдай-Тохураун хоѐрыг: "Агт хариултугай. Агтчин болтугай" гэв. Тайчуудын Хуту, Моричи,

Мулхалху гурвыг "Адуу адуултугай" гэв. Архай Хасар, Тахар, Сvхэхай, Чаурхан дєрвийг "Холын холбогч, ойрын оточ (хол ойрыг сурвалжлах газарч) болтугай гэв. Сvбээдэй баатар єгvvлрvvн:

"Хулгана оготно мэт

Хураасан хєрєнгийг хадгалж

Хар хэрээ мэт

Хамаг юмыг харамлаж

Нємрєх эсгий мэт

Нєхєєс бамбай болж

Гэр орныг хамгаалж

Хэрсгээ бvрээс болъѐ" гэв.

125. Тэндээс Чингис хаан, хан болж Боорчи Зэлмэ хоѐрт єгvvлрvvн:

"Сvvдрээс єєр

Нєхєргvй байхад

Сvvдэр минь болж

Сvvлнээс єєр

Ташуургvй байхад

Сvvл минь болж

Сэтгэлий минь сэргээж

Санаагий минь амруулсан

Зvрхний дотно нєхєд минь

Та хоѐр хамгаас урьд ирж нєхєрлєсєн тул хамгийг ахална" гэв. Бас Чингис хаан єгvvлрvvн: "Тэнгэрт єршєєгдєж, газарт ивээгдэж, Жамухаас салж намайг сэтгэж нєхєрлєе гэж ирсэн анхны єлзийт нєхєд минь алинаас ч илvv хvндтэй байх учиртай тул ийнхvv та нарыг зохих зохих тушаалд томилов" гэв.

126. Чингис хааныг хаан болгов гэж Хэрэйдийн Тоорил ханд Тахай Сvхэхэй хоѐрыг илгээвэл, Тоорил хаан єгvvлрvvн: "Тэмvжин хєвvvний минь, хан болгосон нь маш зєв. Монголчууд, хангvй байж яаж болно.

Энэ шийдвэрээ эвдэхгvй

Эв зангиагаа таслахгvй

Эх захаа алдахгvй

Эгнэгт журамтай бай" гэв.

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ

ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ 127. Архай Хасар, Чаурхан хоѐрыг Жамухад элч болгож очуулбал, Жамуха єгvvлрvvн: "Алтан Хучар хоѐрт очиж хэл: Алтан, Хучар та нар Тэмvжин анд (найз) бид хоѐрын завсарт сvвээг сvлбэж, хавиргыг хатгаж юунд салгав? Тэмvжин бид хоѐрыг хамт байхад тvvнийг хан эс болгосон байтал, одоо ямар санаагаар тvvнийг хан болгов? Алтан, Хучар та хоѐр хэлсэн vгэндээ хvрч Тэмvжин андын сэтгэлийг амруулж, андад сайн нєхєр болж яв" гэж хэлvvлжээ.

128. Тvvний хойно, Жалама (уул)-ын євєр Єлгий булаг гэдэг газар нутаглан суугаа, Жамухын дvv Тайчар, Саарь-хээр гэдэг газар байгаа манай Жєчи-Дармалагийн адууг дээрэмдэхээр явж Жєчи-Дармалагийн адууг Тайчар дээрэмдэн одов. Yvнд Жєчи-Дармала, адуугаа дээрэмдэгдээд нєхєд нь зvрх шантарч явахгvй болмогц Жєчи-Дармала єєрєє ганцаар нэхэж, шєнє адууны захад хvрээд мориныхоо дэл дээр элгээрээ хэвтэж очоод Тайчарын нурууг хуга харван алж адуугаа буцааж аваад иржээ.

129. "Дvvгээ Тайчарыг алагдав гэж Жамуха, Жадараны арван гурван отгийг нэгтгэн тэргvvлж, гурван тvмэн цэргийг авч Алагууд, Тургагууд уулыг давж, Чингис хаанд халдахаар айсуй" гэж Ихирэс овгийн Мvлхэ-тотаг, Боролдай хоѐр Чингис хааныг Хvрэлхэд байхад хэлж ирэв. Энэ мэдээг аваад Чингис хаан, арван гурван

хvрээнээсээ гурван тvмэн цэргийг авч, Жамухыг угтаж мордоод Даланбалжуд гэдэг газар байлдав. Чингис хаан, Жамухад шахагдаж Онон мєрний Зээрэн гэдэг хавчилд шургаж оров. Yvнд Жамуха єгvvлрvvн: "Ононы Зээрэг хавчилд тэднийг бид шургуулав" гэж буцахдаа чинос овгийн залуусыг далан тогоонд буцалгаж, Нэvдэй цагаан гуагийн толгойг огтолж морины сvvлд чирч оджээ.

130. Жамухыг харьсны хойно тэндээс Уруд аймгийн Жvрчидэй, Мангуд аймгийн Хуйлдар нар харъяат аймгаа дагуулж Жамухаас салаад Чингис хааныг тvшиж ирэв. Хонхотаны Мэнлиг эцэг, Жамухыг дагаж байсан бєгєєд одоо долоон хєвvvнээ дагуулан, Жамухаас хагацаж, Чингис хаанд нийлэн ирэв. Жамухаас єдий улс иргэн салж, Чингис єєртєє ирэв гэж баясаж Чингис хаан, Єэлvн vжин, Хасар, Жvрхиний Сача бэхи, Тайчу нар Ононы шугуйд нийлж хуримлав. Чингис хаан, Єэлvн vжин, Хасар, Сача бэхи нарт тэргvvлэн нэжээд хундага барив. Дараа нь Сача бэхийн бага эхнэр Эбэхэйд тэргvvлэн хундаглахад Хорижин хатан, Хуурчин хатан хоѐр уурлаж, "бидэнд тэргvvлэн барихгvй, яагаад Эбэхэйд эхлэн хундаглав" гэж тогооч Шихvрийг занчив. Тогооч Шихvр занчигдаад "Есvхэй баатар, Нэгvvн тайж хоѐр vгvйн тул ингэж занчигдав" гэж их дуугаар уйлжээ.

131. Тэр хуримыг манай талаас Бэлгvтэй засаад, Чингис хааны морийг барьж байв. Жvрхинээс Бvри-бєх тэр хуримыг засаж байв. Гэтэл хатагин овгийн нэгэн хvн, бидний морины уяанаас цулбуур хулгайлж аваад баригдав.

Бvри-бєх тэр хvнийг ємєєрч, Бэлгvтэйтэй хэрэлдэв. Бэлгvтэй vргэлж барилдах тул баруун ханцуйгаа мулталж, гараа нvцгэн гаргаж явах бvлгээ. Бэлгvтэйн нvцгэн мєрийг Бvри-бєх илдээр хага цавчив. Бэлгvтэй ингэж

цавчигдсан боловч, огт ажиггvй цусаа цувриулж явахыг, сvvдэрт суугаад хуримлаж байсан Чингис хаан vзэж гарч ирээд єгvvлрvvн: "Хэнд ингэж цавчигдав" гэхэд Бэлгvтэй єгvvлрvvн: "Єглєє ийм болсон билээ. Миний тєлєє ах дvv нар муудалцах болуузай! Би алзахгvй. Миний бие ялаарь байна. Ах дvv нар сая ижилдэн найрамдаж байгаа тул миний тєлєє ах битгий муудалц, хоромхон байзна" гэв.

132. Чингис хаан, Бэлгvтэйн ятгасан vгийг vл хайхарч, хоѐр этгээд (хоѐр тал)-ээс модны гишvvдийг хуга татаж, айргийн бvлvvрийг сугачиж аваад зодолдож, Жvрхин нарыг ялж Хорижин хатан Хуурчин хатан хоѐрыг булааж авав. [Хасар харвах тутам нэг хvнийг унагаж байв. Бэлгvтэй хєхvvртэй айргаар цохилцож явав. Тайчууд нар Бэлгvтэйг барьж аваад хасаг тэрэгнээс хvлж тавив. Унтсан хойно Бэлгvтэй, хасгийг vvрсээр хvрч ирэв. А.то] Жvрхин нар найрамдан зохилдъѐ гэснийг бид зєвшєєрч, Хорижин хатан, Хуурчин хатан хоѐрыг буцааж єгєв. Тэр цагт Хятадын Алтан хаан, Татаарын Мэгvжин сvvлтийг эедээ vл орох тул Вангин чансанд цэрэг єгч, тэдэнтэй даруй байлд гэж явуулжээ. Вангин чансан, Мэгvжин-сvvлт тэргvvтэн Татаартай байлдаж, Улз гэдэг газар єєд адуу малын хамт тvрэн хєєж айсуй гэх мэдээг авав. Тэр мэдээг аваад,

133. Чингис хаан єгvvлрvvн: "Хэдийнээс Татаар бол бидний эцэг євгєдийг алсан єстєн иргэн билээ. Одоо энэ алалдаанд хавсралцъя" гээд Тоорил ханд элч зарж "Алтан хааны Вангин чансан, Мэгvжин-сvvлт тэргvvтэй Татаарыг Улз єєд тvрж айсуй гэнэ. Эцэг євгєдийг хорлосон єшєєт Татаартай байлдъя. Тоорил хан эцэг даруй иртvгэй" гэж явуулав. Энэ хэлийг аваад Тоорил хан єгvvлрvvн: "Хєвvvн (Чингис) минь зєв vг хэлж ирvvлжээ. Бид хавсран байлдъя" гээд гуравдугаар єдєр цэргээ цуглуулж мордоод Тоорил даруй Чингисийг угтан хvрч ирэв. Чингис хаан, Тоорил хан хоѐр Сача бэхи тэргvvтэй Жvрхин нарт хэлvvлсэн нь: "Энэ байлдаанд хавсарч, эртний эцэг євгєдийг минь хорлосон Татаартай байлдахаар хамт мордъѐ" гэж элч явуулаад зургаан єдєр хvлээвч тэд ирсэнгvй. Хvлээж ядаад Чингис хаан, Тоорил хан хоѐр, цэргээ авч Вангин чансантай хавсрахаар Улз єєд явж очвол, Улзын Хусуту шитvэн, Нарату шитvэн гэдэг газар Татаарын Мэгvжин-сvvлт тэргvvтэн татаар нар хороо бэхлэлтийг барьжээ. Чингис хаан, Тоорил хан хоѐр тэрхvv Мэгvжин-сvvлт нарыг бэхлэлтээс нь барьж,

Мэгvжин-сvvлтийг тэнд нь алаад мєнгєн єлгий ба тана эрдэнийн чимэгт хєнжлий нь Чингис хаан олзлон авав. 134. Мэгvжин-сvvлтийг алав гэж Чингис хаан, Тоорил хан хоѐр мэдэгдвэл, Вангин чансан сонсоод маш баясаж чаутхури (чаутхурийг, хятадаар хvчит ноѐн гэсэн vг гэж Рашид Эддин тайлбарлажээ) гэдэг цол шагнав.

Хэрэйдийн Тоорилд ван цол шагнав. Вангин чансан, ван цол єгсєн тvvнээс хойш Тоорилыг ван гэж нэрийдэх болов. Вангин чансан єгvvлрvvн: "Мэгvжин-сvvлтийг хавсран алж, та нар Алтан хаанд их тус хийв. Энэ тусыг чинь Алтан хаанд хэлье би. Чингис хаанд vvнээс илvv цол шагнахыг Алтан хаан мэдтvгэй" гэв. Вангин чансан тийнхvv баясаж буцав. Чингис хаан Ван хаан хоѐр Татаарыг хувааж аваад гэртээ харьж буув.

135. Татаарын хоргодож байсан Нарату шитvэний нутаг дээр нэгэн єчvvхэн хvvхэд орхигдсоныг бидний цэргvvд олжээ. Yзвэл, дєртэй алтан ээмэг зvvсэн ба булгаар доторлосон даж торгон элгэвч (хантааз) ємссєн ажээ. Тэр хvvхдийг Чингис хаан авчирч, Єэлvн эхэд бэлэг гэж єгєв. Єэлvн эх єгvvлрvvн: "Сайн хvний хєвvvн биз. Язгуур сайт хvний ураг биз. Таван хєвvvний дараах зургадугаар хєвvvн болгоѐ гээд Шигихутаг гэдэг нэр єгч асрав. 136. Чингис хааны аураг гэр (ар гэр) Харилт нуурт байсан билээ. Жvрхин нар, Чингисийн ар гэрт хоцорсон

хvмvvсийг довтолж, тавин хvний хувцсыг тоноод арван хvнийг алжээ. Жvрхин нар ингэж сvйтгэв гэж бидний ар гэрт хоцрогсод, Чингис хаанд мэдэгдвэл, Чингис хаан маш хилэгнэж єгvvлрvvн: "Жvрхин нар биднийг яагаад ингэж байгаа билээ? Ононы шугуйд хуримлаж байхад тогооч Шихvрийг тэд занчив. Бэлгvтэйн мєрийг цавчив. Найрамдъя гэхэд бид Хорижин хатан, Хуурчин хатан хоѐрыг буцааж єгсєн билээ. Тvvний хойно эцэг євгєдий минь хорлосон эртний єшєєт Татаарыг хавсран байлдъя гээд Жvрхин нарыг зургаан єдєр хvлээсэн боловч, тэд ирсэнгvй. Одоо бас дайсны хажуугаар дайсан болов" гээд Чингис хаан, Жvрхинтэй байлдахаар морилов. Жvрхин нарыг Хэрлэний Хєдєє аралын Долоон болдог гэдэг газар байхад дайран орвол Сача бэхи Тайчу хоѐр, цєєн хvмvvсийг авч дутаав. Хойноос нь нэхэж Тэлэтv ам гэдэг газар гvйцэж, Сача бэхи Тайчу хоѐрыг барив. Бариад Чингис хаан, Сача Тайчу хоѐрт єгvvлрvvн: "Урьд бид юу гэж хэлэлцсэн билээ?" гэвэл, Сача Тайчу хоѐр єгvvлрvvн: "Бид хэлсэн vгэндээ хvрээгvй бол vгэнд минь хvргэ" гэвэл, тэдний урьд хэлсэн vгийг сануулж, хэлсэн vгэнд нь хvргэж тэднийг бvтээж алав.

137. Сача Тайчу хоѐрыг дуусгаад Жvрхиний иргэнийг хєдєлгєж ирэхэд тэдний дотор Жалайрын Тэлэгэтv баяны хєвvvн Гvн гуа, Чулуун хайч, Зэвгээ гурав байв. Гvн гуа, Мухулай (Мухули) Буха хоѐр хєвvvнээ Чингист.

уулзуулан єгч єгvvлрvvн:

"Босгын чинь

Боол болтугай!

Босгоноос чинь

Бултаж зайлбал

Борвий нь огтол!

Yvдний чинь

Ємч болтугай!

Yvднээс чинь

Дутааж зайлбал

Элгий нь эмтэл!"

гэв. Чулуун хайч Тvнгэ Хаши хоѐр хєвvvнээ уулзуулан єгч єгvvлрvvн:

"Алтан босгы чинь

Ашид сахиж байг.

Алтан босгоноос чинь

Ангид одох бол

Амий нь тасалж ал

Єргєн vvдийг чинь

Єргєж єгч байг

Єргєн vvднээс чинь

Єєр зvг явбал

Єрий нь эмтэлж ал"

гэв. Зэвгээг Хасарт єгєв. Зэвгээ Жvрхиний нутгаас Борохул нэрт хєвvvнийг олж авснаа Єэлvн эхэд уулзаж єгєв. 138. Єэлvн эх, мэргидийн олж авсан Хvчv нэрт хєвvvн ба тайчуудын бэсvдийн нутгаас олж авсан Хєхєчv,

Татаарын нутгаас олж авсан Шигихутуг, Жvрхиний нутгаас олж авсан Борохул энэ дєрвєн хєвvvнийг гэр дотроо асарч байв. Єэлvн эх хєвvvддээ єгvvлрvvн: "Эднийг єдєр vзэх нvд, шєнє сонсох чих болгоѐ" гэв.

139. Жvрхин овгийн уг гарал нь Хабул ханы долоон хєвvvний ах нь Охинбархаг бvлгээ. Тvvний хєвvvн Сорхату Жvрхи, Жvрхиний эцэг, Хабул ханы хєвvvдийн ахмад тул харъяат иргэдийн дотроос

Эрхийдээ эрчимтэй

Элгэндээ шvvстэй

Уушгиндаа ууртай

Уруулдаа хилэнтэй

Хvчит бєх ба

Эрдэмт эрсийг

ялгаж хєвvvндээ єгєв. Ийнхvv уур омогтой, чанга зvрхтэй хvмvvс нийлсэн тул Жvрхин гэж нэрлэжээ. [Эрийн эр тєрсєн А.то] Чингис хаан, ийм омогт жvрхин нарыг доройтуулан дарж, олон арды нь єєрийн иргэн болгов. 140. Чингис хаан, нэгэн єдєр Бvри-бєх, Бэлгvтэй хоѐрыг барилдуулъя гэв. Бvри-бєх Жvрхинд байсан билээ.

Бvри-бєх, урьд Бэлгvтэйг єрєєсєн гараар барьж, єрєєсєн хєлєєр ташиж унагаад хєдєлгєлгvй дарж чадах бvлгээ. Бvри-бєх, улсын нэртэй бєх байсан. Энэ удаа Бvри-бєх Бэлгvтэй хоѐрыг барилдуулахад Бvри-бєх vл ялагдах хvн байтал унаж єгєв. Бэлгvтэй, Бvри-бєхийг арай гэж мєрлєн дарж саарь бvс дээр гараад Чингис хааныг нvдээр хяламхийж харвал Чингис хаан хємхийгєє зуув. Бэлгvтэй ухаан олж Бvри-бєхийг агдлан барьж, цээж бєгснєєс угзран татаж нуруугий нь хугалав. Бvри-бєх, нуруугаа хугалуулаад єгvvлрvvн: "Бэлгvтэйд би vл ялагдах билээ. Хаанаас айж аргадаж зориуд унаад амиа алдав, би" гээд vхэв. Тvvний нурууг Бэлгvтэй хугалж чирч аваачаад

хаяв. Хабул ханы долоон хєвvvний ахмад нь Охинбархаг, хоѐрдугаар нь Бартан баатар бvлгээ. Тvvний хєвvvн Есvхэй баатар. Гуравдугаар нь Хутугт Монхор, тvvний хєвvvн Бvри-бєх, Бvри-бєх барилдахдаа Бартан баатрын хєвvvдээс илvv бєгєєд Бархагийн зоригт хєвvvдтэй нєхєрлєж явдаг бvлгээ. Улсын бєх Бvри ийнхvv Бэлгvтэйд нуруугаа хугалуулж vхэв.

141. Тvvний хойно, тахиа жил (1201 дvгээр онд) хатагин салжиуд хамтаар, Багу чорхи тэргvvтэй хатагин нар, Чирхитэй баатар тэргvvтэй салжиуд нар, Дєрвэний татаартай найрамдсан Хачиун бэхи тэргvvтэй дєрвэн нар, Алчи, татаарын Жали Буха тэргvvтэй татаар нар, Тvгэ маха тэргvvтэй ихирэсvvд, хонгирадын Тэрхэг Эмэл Алхуй нар, Чоѐг цагаан тэргvvтэй горлосууд, найманаас Хvчvгvд, Найманы Буйруг хан, мэргэдийн Тогтоа бэхийн

хєвvvд Хуту, ойрдын Худуга бэхи, тайчуудын Таргудай Хирилтуг, Ходун орчан [Монголын А.то] Аучу баатар нар, бусад тайчууд нар, Алхуй булаг гэдэг газар чуулаад жажирдай овгийн Жамухыг хан єргємжлєхєєр хэлэлцэж, азарга гvvг алж андгайлан тангараглаад тэндээс Эргvнэ мєрєн уруу нууж, Эргvнэд цутгах Хан мєрний шанаагийн Агуу нугад Жамухыг гvр хан болгож єргємжлєв. Жамухыг гvр хан (бvгдийн хан) єргємжлєєд, Чингис хаан Ван хан хоѐртой байлдахаар мордъѐ гэлцэв. Ийнхvv байлдах гэснийг горлосын Хоридай гэдэг хvн, Чингис хааныг Хvрэлх гэдэг газар байхад хvрч ирж хэлэв. Энэ хэлийг Чингис хаан аваад Ван ханд мэдэгдвэл, Ван хан сонсоод цэргээ авч даруй Чингис хаанд хvрч ирэв.

142. Ван ханыг ирмэгц, Чингис хаан Ванхан хоѐр хамтарч, Жамухын эсрэг байлдахаар морилъѐ гэж Хэрлэн мєрєн уруу мордож, Чингис хаан, Алтан, Хучар, Даридай гурвыг манлайд явуулав. Ван хан Сэнгvн, Жаха хамбу, Билгэ бэх гурвыг манлайд явуулав. Энэ манлай явагчдын тvрvvнд бас харуул гаргаж Энэгэн Гvйлэтv гэдэг газар нэгэн суурин харуул тавив. Тvvний цаана Чихурху гэдэг газар нэгэн суурин харуул тавив. Бидний манлай болж

тэргvvлэн явсан Алтан, Хучар, Сэнгvн нар Утхия гэдэг газар хvрч бууя гэж байтал, Чихурхуд тавьсан харуулаас хvн давхиж ирж "Дайсан айсуй" гэж мэдээлэв. Тэр мэдээг аваад, дайснаас тодорхой хэл мэдээ авъя гэж буулгvй угтан явж, дайсны тэргvvтэй уулзаж, "Хэн бэ?" гэж асуувал Жамухын манлай болгож явуулсан Монголын Аучу баатар, найамны Буйруг хан, мээргидийн Тогтоа бэхийн хєвvvн Хуту, ойрдын Худуга бэхи энэ дєрєв явж байна. Бидний манлай, тэдэнтэй хашхиралдан хэлэлцэж, маргааш байлдахаар тогтоод vдэш болоход буцаж голд нийлэн бууж хонов.

143. Тvvний маргааш хоѐр этгээд Хvйтэн гэдэг газар учирч бие биеэ шахалцан давших, ухрах зэргээр байлдаж байв. Мєн Буйруг хан, Худуга хоѐр зад (хур оруулах, шуурга шууруулах)-ын аргыг мэдэх ажээ. Тэр хоѐр зад барьтал мєн vvсгэсэн арга нь тэдэн дээр бууж балчигт гулгаж явах аргагvй болоход "Бидэнд тэнгэрийн хилэн болов" гээд бутран дутаажээ.

144. Найманы Буйруг хан, Алтайн євєр Улугтаг гэдэг газрыг зорин салж хєдєлжээ. Мэргидийн Тогтоагийн хєвvvн Хуту, Сэлэнгийг зорин хєдєлжээ. Ойрдын Худуга бэхи, ой модыг хvсэж Шисгисийг зорин хєдєлжээ. Жамуха єєрєє хан єргємжилсєн иргэдийг дээрэмдээд Эргvнэ уруу буцаж хєдєлжээ. Тэднийг тэгж бутрахад Ван хан, Эргvнэ уруу Жамухыг нэхэв. Чингис хаан, Ононы зvг тайчуудын Аучу баатрыг нэхэв. Аучу баатар, улсдаа хvрээд, улсаа дvрвvvлж хєдєлгєєд Аучу баатар, Ходун орчан нар vлдсэн шилдэг цэргээ засаж, Ононы цаана байлдахаар

хvлээж байжээ. Чингис хаан хvрээд тайчуудтай байлдав. Зууралдан ихэд байлдсаар vдэш болоход мєн байлдсан газар хонов. Дvрэвсэн айлууд байлдсан цэргvvдтэй хамт хvрээлж хонов.



Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет