Нэгдyгээр бyлэг тэмyжиний уг гарал ба бага насны yе



бет2/5
Дата16.07.2016
өлшемі0.56 Mb.
#203171
1   2   3   4   5

Амьдыг залгих

Аюулт мангас мэт,

Сvvдрээ довтлох

Сvрхий араатан мэт,

Цугийг залгих

Цурхай загас мэт,

Ботго тормын

Бормийг хазах

Єл буур мэт,

Бороот єдєр

Довтлон халдах

Єлєн чоно мэт,

Нялх vрээ

Гилэн (хєєн) ядаж

Нядлан идэх

Нvгэлт ангир мэт

, Хэвтшийг хєдєлгєвєл

Гэдрэг довтлох

Хэрцгий цєєвєр (чоно) мэт,

Барьж идэх

Барс араатан мэт,

Балмад амьтад буюу

Сvvдрээс єєр нєхєргvй

Сvvлнээс єєр ташуургvй байхад

тайчууд нарын хєнєєлийг хvлээж, єшєєгєє хэн яаж авах вэ? гэж байхад, та нар юунд ийм хэрэг хийв?" гэж эртний vгийг иш татаж, євгєдийн vгийг vндэс болгож хєвvvдээ ихэд буруушаан зэмлэв.

79. Тэгж байтал, тайчуудын Таргудай Хирилтуг, шадар нєхдєє дагуулж, "Хурганы vс гуужив, тєлєгний бие тєлжив" (Єэлvний хєвvvд тэнхрэв) гэж довтлохоор ирэв. Тэднээс айж Єэлvн vжин хєвvvдийн хамт ой шугуйд дутаав. Бэлгvтэй мод хугалж шивээ барив. Хасар харван байлдаж, Хачиун, Тэмvгэ, Тэмvлvн гурвыг уулын завд нууж байхад тайчууд бархиран єгvvлрvvн: "Тэмvжин ахаа гаргаж єг. Бусад чинь хэрэггvй" гэхийг сонсоод

Тэмvжинийг сэм оргуулан ойд дутаалгав. Yvнийг тайчууд мэдээд нэхэн хєєхєд Тэмvжин, Тэргvvн єндрийн шугуйд шургаж орвол тайчууд нэвтрэн орж чадсангvй хvрээлэн сахив.

80. Тэмvжин, шугуй дотор гурав хонож одоо харъя гэж морио хєтєлж явахад мориноос эмээл нь мултран унав. Эргэж vзвэл эмээлийн олом хємєлдрєг хэвээр байтал мултарсан ажээ. "Олом мултарч болох гэвч, хємєлдрєг яахин мултарна. Тэнгэр ятгаж байгаа болов уу?" гэж бас гурав хоног хvлээв. Дахин гарахаар явахад шугуйгаас гарах замыг гэрийн чинээ цагаан чулуу бєглєн хэвтэж байна. "Тэнгэр ятгаж байгаа болов уу?" гэж буцаж бас гурав хонов. Бvгд ес хоног хоолгvй байж "Энэ мэт нэргvй vхэхээр гаръя" гээд зам бєглєн унасан гэрийн чинээ цагаан чулууг тойрон гарахад саад болох модыг сумч (сум хийдэг) хутгаараа огтлоод морио хєтєлж гармагц тайчууд угтан барьж авав.

81. Тэмvжинийг Таргудай-Хирилтуг барьж, улсдаа аваачаад засаглан шийтгэж айл бvрд нэжээд хонуулж

хэсvvлэн явна. Зуны тэргvvн сарын арван зургааны улаан тэргэл єдєр тайчууд Ононы эрэг дээр хуримлаж, нар шингэхэд тарав. Тэр хуримын vед Тэмvжинийг нэгэн хялбар дорой хєвvvн авчран сахиулж билээ. Хуримын ардыг тармагц, тэр хялбар хєвvvний толгойг бугуй (дєнгє)-гаар нэгэн удаа дэлдээд (цохиод) гvйж Ононы шугуй дотор хэвтвэл vзэгдэх болов уу гэж усны хариг (урсгалын хажуу дахь тогтмол ус)-т ороод гэдрэг хэвтэж дєнгєє ус уруу урсган нvvрээ ил гаргаж хэвтэв.

82. "Баригдсан хvнийг алдав" гэж тvvнийг сахиж байсан хvн их дуугаар хашхирахад тарсан тайчууд цуглан ирж, єдєр мэт саруул шєнє Ононы шугуйг нэгжин бэдрэв. Усны харигт хэвтэж байгаа Тэмvжинтэй сvлдvсний Сорхон-шар яг тохиолдон vзэж єгvvлрvvн: [усанд чилмий (ором)-гvй, огторгуйд мєргvй тул чиний ингэж хэвтэх зєв байна. А.то] "Чи ийм аргатай бєгєєд нvдэндээ галтай, нvvртээ гэрэлтэй хvн тул тайчууд ийнхvv атаархах ажээ. Чи ингээд хэвтэж бай. Би чамайг зааж єгєхгvй" гээд єнгєрєн одов. Цааш хэрхэн эрэхийг тайчууд нар зєвлєхєд, Сорхон-шар єгvvлрvvн: "Хvн бvр явсан мєрєєр гэдрэг явж, орчны газрыг дахин шалгаж vзье" гэвэл цєм "За" гэж зєвшєєрч, хvн бvр явсан мєрєєрєє явж эрэв. Бас Сорхон-шар, Тэмvжинийг дайрч "Ах дvv тайчvvд нар, ам шvдээ билvvдэж айсуй явна. Чи хатуужин хэвтэж бай" гээд єнгєрч одов.

83. Тайчууд нар эрж олсонгvй тул дахин явж эрэхийг зєвлєлдєхєд Сорхон-шар єгvvлрvvн: "Тайчууд, [ноѐд А.то] хєвvvд бид, гэгээн цагаан єдєр бvхэл хvнийг алдаад, одоо харанхуй шєнє хэрхэн олох билээ. Хvн бvр явсан мєрєєрєє дахин нэгэн удаа эрж тараад маргааш цуглаж эрье. Тэр дєнгєтэй хvн хаана холдох вэ" гэвэл бvгдээр "За" гэлдэж буцаж эрэхээр явав.

Сорхон-шар бас Тэмvжинд ирээд єгvvлрvvн: "Одоо нэгэн удаа эрж тараад маргааш эрэхээр болов. Биднийг тармагц эх ба дvv нарын зvг яв. Хэрэв хvн тохиолдвол намайг vзэв гэж бvv хэл" гээд явчив.

84. Тэднийг тармагц, тэмvжин дотроо сэтгэрvvн: "Саяын хэдэн єдєр айл хэсэж хоноход Сорхон-шарын гэрт хоновол тvvний хєвvvн Чимбай Чулуун хоѐр намайг єрєвдєн хайрлаж, шєнє гинж дєнгий минь суллаж хонуулах бvлгээ. Одоо бас Сорхон-шар намайг vзэж зааж єгсєнгvй єнгєрєв. Тэд намайг аврах биз" гэж Сорхон-шарын гэрийг зvглэн Онон мєрєн уруу явав.

85. Сорхон-шарын гэрийн тэмдэг нь шєнє турш vvр цайтал сvv самарч эсэг (айраг)-ээ бvлэх бvлгээ. Тэр тэмдгийг баримталж, бvлvvрийн чимээг чиглэж очоод гэрт нь орвол Сорхон-шар єгvvлрvvн: "Чамайг эх ба дvv нарын зvг яв гэж эс хэллvv, би. Чи юунд ирэв?" гэв. Тvvний хєвvvн Чимбай Чулуун хоѐр єгvvлрvvн: "Болжмор шувуу, харцагаас дутааж бутын ѐроолд хоргодвол бут тvvнийг хамгаалж аварна. Одоо бидэнд хvн хоргодож ирэхэд тэгж хэлж яаж болно" гэж эцгээ буруушааж, дєнгийг эвдэж галд тvлээд, Тэмvжинийг хойд унгаст хар (мухлаг) тэргэнд єгvvлж, "Амьтан хvнд бvv хэл" гэж Хадаан нэртэй охин дvvгээр асруулав.

86. Гуравдугаар єдєр [Дєнгєт хvн хаана холдох билээ? А.то] "Тvvнийг манайхан нуусан биз. Єєр зуураа айлуудыг нэгжье" гэж айл бvрийг нэгжсээр Сорхон-шарынд ирж, гэр тэрэг ба исэр (ор)-ийн дор хvртэл нэгжээд хойд унгаст тэргэнд очиж амсар дахь унгасыг таталж, Тэмvжиний хєлд хvрвэл, Сорхон-шар єгvvлрvvн: "Ийм халуун цагт унгасан дотор амьд хvн яаж байна? [Сэтгэлээ хантал эр. А.то] " гэвэл нэгжvvлийн хvмvvс бууж одов.

87. Тэр нэгжvvлийг одсон хойно Тэмvжинд Сорхон-шар єгvvлрvvн: "Намайг vнсээр хийсгэн алдав, чи. Одоо даруй эх ба дvv нарын зvг яв" гэж, ам цагаан эрмэг хулагч гvvг унуулж, тэлээ (хоѐр эхийг хєхдєг тарган) хургыг чанаж, хєхvvр (ундны тулам) ба нэг нум, хоѐр сум єгч, эмээл ба хэтгvйгээр явуулав.

88. Тэмvжин тэндээс явж урьдын шивээлсэн газарт ирээд євсний налархай (зурвас)-гаар мєшгєн Онон мєрєн єєд явж, єрнєєс урсах Химурга горхинд хvрэв. Химурга горхины єєд єгсєж, Бэдэр хошууны Хорчухуй болдог гэдэг газар хvрч эх, дvv нартай учрав.

89. Тэнд бvгдээр нийлэлдэж, Бурхан халдуны євєр Хvрэлх дотор урсах Сэнгvр горхины (Цэнхэрийн голын) Хар зvрхний Хєх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага, зурам алж идэн амьдрав.

90. Нэгэн єдєр гэрийн дэргэд байгаа найман шарга агтыг дээрэм ирж нvд vзтэл дээрэмдэж одоход Тэмvжин нар явган тул харсаар хоцров. Бэлгvтэй оготор хонгор морийг унаж, тарвага агнахаар явсан билээ. Yдэш нар шингэсний хойно оготор хонгор мориндоо тарвагануудыг дааж ядтал ачиж явган хєтєлж ирэв. "Шарга агтуудыг дээрэм авч одов" гэвэл, Бэлгvтэй, "Би нэхье" гэв. Хасар єгvvлрvvн: "Чи чадахгvй, би нэхье" гэв.

Тэмvжин єгvvлрvvн: "Та нар чадахгvй, би нэхье" гэж оготор хонгорыг унаад шарга агтыг євсний налархайгаар мєшгєн хєєж гурав хоног яваад нэгэн єглєє олон адуунд хvрвэл нэг гавшгай хєвvvн гvv сааж байна. Тvvнтэй уулзаж, шарга агтаа сураглавал, тэр хєвvvн єгvvлрvvн: "Энэ єглєє нар ургахын урьд найман шарга морийг vvгээр хєєж гарав. Мєрийг би зааж єгье" гээд оготор хонгорыг тавиулж орог шинхул морийг Тэмvжинд унуулав. Єєрєє хурдан ухаа морийг унаж, гэртээ харилгvй намбух (хєхvvр) суулгаа хээр боож тавив. Тэгээд єгvvлрvvн: "Нєхєр чи их мунгинаж яваа ажээ. Эрийн мун (бэрхшээл) нэгэн адил бий. Би чамд нєхєр болъѐ. Миний эцэг Наху баян гэдэг. Би тvvний ганц хєвvvн. Миний нэр Боорчи" гээд хоѐулаа мордож шарга морьдыг мєрєєр нь мєшгєж гурван хоног явав. Нэгэн vдэш нарны гэрэл уул ташиж бvхий цагт нэгэн хvрээ иргэнд хvрвэл, найман шарга морь нь тэр хvрээний захад євс идэж байна. Тэмvжин єгvvлрvvн: "Нєхєр чи эндээ бай. Манай шарга морьд тэр байна. Би тvvнийг хєєж ирье" гэвэл, Боорчи єгvvлрvvн: "Би чамд нєхєр болж ирээд энд яаж vлдэнэ" гээд хоѐулаа хамт довтолж ороод шарга морьдыг хєєж гарав.

91. Хойноос нь олон хvн цувалдан хєєв. Тэдний дотроос нэгэн цагаан морьтой [улаан дээлтэй. А.то] хvн уурга барьж ганцаар гvйцэж ирэхэд Боорчи єгvvлрvvн: "Нєхєр чи нум сумаа надад єг. Би харвалдъя гэвэл, Тэмvжин єгvvлрvvн: "Миний тєлєє чи эрсдvvзэй. Би харвалдъя" гэж эргэж харвалдав. Тэр цагаан морьтойн хvн уургаа дохисоор хоцорвол хойдох нєхєд нь уван цуван гvйцэж ирсэн боловч нэгэнт нар уул ташин шингэж бvрэнхий болсон тул тэд нэхэж чадахгvй хоцров.

92. Тэмvжин Боорчи хоѐр морьдоо авч тэр шєнє турш яваад гурван єдєр, гурван шєнє явж Боорчийн гэрт

ойртвол, Тэмvжин єгvvлрvvн: "Би чамгvй бол энэ морьдоо яаж авч чадах билээ? [Би хэдийг авах вэ? А.то] Чи хэдийг авах вэ?" гэвэл, Боорчи єгvvлрvvн "Би сайн нєхєр чамайг мунгинаж явна гэж тус болохоор ханилж явсан билээ. Би олз эрсэнгvй. Би Наху баяны ганц хєвvvн тул миний эцгийн зєєсєн хураасан хєрєнгє надад элбэг хvрнэ" гэж эс авав.

93. Хоѐулаа Наху баяны гэрт хvрвэл, хєвvvнээ алдав гэж нус нулимс болж байсан Наху баян хєвvvнээ ирснийг vзээд нэг уйлж, нэг загнаж, "Хєвvvн минь юу болсноо хэл" гэвэл Боорчи єгvvлрvvн: "Энэ сайн нєхєр мунгинаж явахыг vзээд хамт одсон билээ. Одоо ирэв" гээд мордож, хээр боож тавьсан намбух суулгаа авч ирэв. Тэмvжинд тэд тэлээ хурга алж хvнс бэлтгээд бас ганзагын тулам єгєв. Наху баян єгvvлрvvн: "Хоѐр залуус vvнээс хойш сайхан нєхєрлє, бие биеэ битгий орхи" гэв. Тэндээс Тэмvжин мордож гурван єдєр гурван шєнє яваад Сэнгvр горхинд байгаа гэртээ хvрэв. Тэмvжинийг ирэхэд Єэлvн эх, Хасар хийгээд дvv нарын зовнил тайлагдаж сэтгэл баясав.

94. Урьд Бєртэ vжинийг Тэмvжин есєн настай байхдаа vзэж ирснээс хойш дахин уулзаагvй билээ. Одоо Тэмvжин Бэлгvтэй хоѐр Бєртэ vжинийг эрэхээр Хэрлэн мєрєн уруу одов. Цэгцэр Чихургу хоѐрын завсар Хонгирадын Дэй сэцэн нутаглан байгаа ажээ. Дэй сэцэн, Тэмvжинийг vзэж маш их баясаж єгvvлрvvн: "Ах дvv тайчууд нар чамд атаархан хорсохыг би мэдэх тул чиний тухай сэтгэл зовнисоор цєхрєхєд хvрсэн билээ. Одоо чамтай уулзав" гээд Бєртэ vжинийг Тэмvжинд єгєв. Тэмvжин Бєртэ vжинийг авч хамт буцахад Дэй сэцэн vдэж яваад Хэрлэний Ураг цєл гэдэг газар хvрч [халуунд ядрах тул А.то] Хэрлэн уруу гэдрэг буцав. Дэй сэцэний гэргий Цотан охин Бєртэ vжинийг vзэж Хvрэлх дотор Сэнгvр горхинд бvхvйд хvргэж ирэв. 95. Цотанг хариулаад Боорчийг нєхєрлєе гэж урьж Бэлгvтэйг илгээв. Бэлгvтэйг ирмэгц Боорчи, эцэгтээ vл хэлэн бєгтєр хонгорыг унаад бор єрмєг (хэвнэг)-єє бєгтрєєд Бэлгvтэйн хамт явж ирэв. Боорчийн Тэмvжинтэй

нєхєрлєсєн ѐс тийм.

96. Тэмvжин нар Сэнгvр горхиноос нvvж, Хэрлэн мєрний эх Бvрги эрэгт бууж нутаглах цагт Цотан эхийн шитгvл (ємсгєл) гэж авчирсан хар булган дахыг авч Тэмvжин, Хасар, Бэлгvтэй гурвуулаа Есvхэй эцгийн хуучин дотно анд (нєхєр) Ван хантай уулзахаар очив. Эцгийн анд бол эцэг мэт биз гэж Ван ханыг Туул голын шугуйд нутаглан байхад хvрч очоод Тэмvжин єгvvлрvvн: "Эцгийн хуучин анд та, миний эцгийн адил буюу гэж би гэргий аваад ємсгєл хар булган дахыг чамд авчрав" гэж булган дахаа єгєв. Ван хан маш их баясаж єгvvлрvvн:

"Хар булган дахын чинь хариуд

Хагацсан улсыг чинь

Хамтатгаж єгье

Булган дахын чинь хариуд

Бутарсан улсыг чинь

Цуглуулж єгье.

Бєєр нь бєгсєнд байг

Цэр нь цээжинд байг

(Ах захтай болог)" гэв.

97. Тэндээс бvрги эрэгт нутаглан бvхийд Бурхан халдунаас Урианхайн Жарчиудай євгєн хєєрєг (тємрийн дархны vлээх тулам)-єє vvрч, Зэлмэ нэрт хєвvvнээ дагуулж ирээд єгvvлрvvн: "Тэргvvн Ононы Дэлvvн болдогт Тэмvжин чамайг тєрєхєд Булган єлгий єгсєн ба би энэ хєвvvн Зэлмээг чамд єгсєн боловч, балчир учраас гэрт аваачсан билээ. Одоо чи миний хєвvvн Зэлмээр

Эмээлээ тохуул

Yvдээ сєхvvл" гэж єгєв.

98. Хэрлэн мєрний эх Бvрги эрэгт нутаглан байтал нэгэн єглєє эрт vvр цайж байхад Єэлvн эхийн гэрт зарцлагдах Хуагчин эмгэн босож єгvvлрvvн: "Эх, эх vтэр бос. Газар дэлбэрэх мэт чимээ гарч, морины тєвєргєєн сонстоно. Аймшигт тайчууд айсуй биз. Эх даруй бос" гэв.

99. Єэлvн эх, "Хєвvvдийг даруй сэрvvлэгтvн" гээд єєрєє даруй босов. Тэмvжин нар даруй босоод морьдоо барьж, Тэмvжин, Єэлvн эх, Хасар, Хачиун, Тэмvгэ отчигин, Бэлгvтэй, Боорчи, Зэлмэ нар тус бvр нэг морь унаж,

Тэмvлvнийг Єэлvн эх євєртээ дvvрэв. Нэгэн моринд юм ачиж хєтлєв. Бєртэ vжинд морь дутав.

100. Тэмvжин ах дvv нар мордож, vvрээр бурхан халдуны зvг одов. Хуагчин ємгєн, Бєртэ vжинийг нууя гэж бvхээгтэй тэргэнд оруулж [эд бараагаа хийж тэргэнд сууж А.то] бєєр алаг vхэр хєллєж, Тvнхэлэг горхин єєд хєдєлж [уул єгсєн Тvнхэлэг горхиноо хvрэхэд А.то] сая vvр цайж харуй бvрий байтал, єєдєєс цэргийн хvмvvс хатиран ирж, "Чи юун хvн бэ?" гэж асуувал Хуагчин эмгэн єгvvлрvvн: "Би Тэмvжиний харьяат. Их гэрт хонь хяргахаар ирсэн билээ. Одоо [унгас тээж А.то] гэртээ харьж явна" гэв. Тэр цэргvvд єгvvлрvvн: "Тэмvvжин гэрт бий юу? Yгvй юу? Гэр нь хаана байна?" гэвэл, Хуагчин эмгэн єгvvлрvvн: "Гэр нь ойр байна. Тэмvжиний бий, vгvйг би мэдэхгvй, би хойд гэрээс гарч ирэв" гэв.

101. Тэд цэргvvд хатиран одов. Хуагчин эмгэн, бєєр алаг vхрээ гуядаж, яаравчлан явах гэтэл тэрэгний тэнхлэг хугарав. Тэнхлэг хугарсан учир, явганаар ойд дутааж оръѐ гэж байтал, хойноос мєн цэргvvд Бэлгvтэйн эхийг сундалж, хоѐр хєлий нь санжуулан давхиж ирээд, "Энэ тэргэн дотор юу байна?" гэж асуувал, Хуагчин эмгэн єгvvлрvvн: "Унгас бий" гэв. Тэр цэргvvдийн ахмад нь єгvvлрvvн: "Дvv нар бууж vзэгтvн" гэвэл, бусад нь бууж хаалттай тэрэгний хаалгыг нээвэл, дотор нь хатан сууж байна. Тvvнийг тэрэгнээс чирч гаргаад Хуагчин хоѐуланг сундалж Тэмvжиний хойноос євсний налархайгаар мєшгєж, Бурхан халдун єєд гарав.

102. Тэмvжинийг нэхэж Бурхан халдуныг гурав тойрон нэгживч олсонгvй. Урагш хойш явж эрвэл умбах шавар, битvv ой тулгарч, цатгалан могой шургах завсаргvй бэрх шугуй тул Тэмvжинийг мєрдєж олж чадсангvй. Энэхvv довтолсон цэргvvд бол гурван мэргид байсан ажээ. Удуйд мэргидийн Тогтоа, Увас (ухаа) мэргидийн Дайр-Yсvн, Хаад мэргидийн Хаатай Дармала гурвуул нийлж урьд Чилэдvгээс Єэлvн эхийг булааж авсны єшєєг нэхэхээр ирсэн ажээ. Одоо тэдгээр мэргид єгvvлэлдрvvн: "Єэлvнийг булаагдсаны єшєєг авахаар ирээд одоо эмсий нь булааж авав. Євєг эцгийн єшєєг авав бид" гэж гэртээ буцав.

103. [Тэд Бєртэ vжинийг аваачаад Чилэдvгийн дvv Чилэгэр бєхєд єгєв. А.то] Тэмvжин: "Тэр гурван мэргид гэртээ харих нь уу? Ууланд бvгэх нь vv? Гурван хоног дагаж яваад мэдэж ир" гэж Бэлгvтэй, Боорчи, Зэлмэ гурвыг илгээв. Тэмvжин єєрєє Бурхан халдун дээр бууж, євчvvгээ дэлдэж (цохиж) залбиран єгvvлрvvн:

"Солонго мэт сонсох

Соргог Хуагчины

Сонор хvчээр

Yен мэт vзэх

Yнэнч Хуагчины

Yзсэний ачаар

[Аюулт дайснаас

Амжин дутааж]

Бvтэн биеэ

Бvгэн нуугдаж

Бvдэг замыг

Мєрдєн дагаж

Бугын мєрийг

Мєшгєн хєєж

Бургасан гэрт

Буруулан нуугдаж

Бурхан халдунд

Амь хоргодов.

Харийн дайсан

Халдан довтлоход

Харцагаас дутаасан

Болжмор мэт

Хандгай бугын

Мєрийг дагаж

Хад хавчлын

Сvвийг эрж

Хулдун ууланд

Дутааж ирээд

Хальс холтсоор гэр барьж

Халуун амиа

Хамгаалав, би.

Бєглvv ойт

Бурхан уул

Бєєсєн чинээ амий минь

Бєєцийлєн аварч

Бєєрийн чинээ биеий минь

Бvтэн мэнд vлдээв.

Єшєєт дайснаас

Єршєєн аварч

Єнчин бидний

Ємєг болсон

Єндєр дээд

Бурхан халдун чамайг

Єглєє бvр мялааж байя!

Єдєр бvр тахиж байя!

Yрийн vрд

Yvрд тахим

Yе тутам

Yргэлж шvтье!"

гэж бvсээ хvзvvнд эрих мэт єлгєж, малгайгаа гарт сэгэлдэрч, гараар євчvvгээ дарж, наран єєд хандаж, Бурхан халдунд есєнтээ сєгдєж єчил єчин, сацалсацав.

ГУРАВДУГААР БYЛЭГ

МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ

104. Тэндээс Тэмvжин, Хасар, Бэлгvтэй гурвуул явж, Туул голын Хар шугуйд нутаглаж байгаа ван хан Тоорилд очиж єгvvлрvvн: "Санамсаргvй байтал гурван мэргид довтолж, эхнэр хvvхдийг минь булааж авав. Хан эцэг минь эхнэр хvvхдий минь аварч єгнє vv гэж ирэв" гэвэл, ван хан Тоорил хариу єгvvлрvvн: "Би ноднин жил чамд хэлсэн биш vv. Эцгийн адил эцэг гэж булган дах авчирч єгсєн тухайд би ингэж хэлсэн билээ

"Булган дахын чинь хариуд

Бутарсан улсы чинь

Бєєгнєрvvлж єгье

Хар булган дахын чинь хариуд

Хагацсан улсы чинь хамтатгаж єгье.

Цэрээ цээжинд байлга

Бєєрєє бєгсєнд байлга

(Ах захтай байг)"

гэж хэлсэн билээ.

Одоо тэр vгэндээ хvрч,

Булган дахын чинь хариуд

Бvгд мэргэдийг

Бvрэлгэн довтолж

Бєртэ vжинийг чинь

Буцааж єгье.

Хар булган дахын чинь хариу

Хамаг мэргидийг

Хамх цохиж

Хатан Бєртий чинь

Хариулж авчиръя.

Чи Жамуха дvvд хэл єг. Жамуха дvv Хорхунаг Жубур гэдэг газар бий. Би эндээс хоѐр тvмэн цэрэг авч баруун гар болон мордъѐ. Жамуха дvv хоѐр тvмэн цэрэг авч зvvн гар болон морилог. Бидний учрах болзоог Жамуха тогтоотугай" гэв.

105. Тэмvжин, Хасар, Бэлгvтэй гурвуулаа, Тоорил ханаас салж гэртээ ирээд Тэмvжин, Жамухад Хасар Бэлгvтэй хоѐрыг илгээж хэлvvлсэн нь:

"Єст мэргид ирж

Єрий минь євтгєв

Єврий минь хоослов.

Ємєг тvшиг болох

Єнєр тєрлийн та нар

Єшєєг авч єгнє vv.

Элэг зvрх минь

Эмтэрч байна.

Элгэн садан та нар

Энэ єгєєг авч єг" гэв.

Бас Хэрэйдийн Тоорил ханы vгийг Жамухад, уламжлан хэлсэн нь: "Эрт єдєр эцэг хан Есvхэйтэй эв нэгтэй явснаа санаж, одоо хоѐр тvмэн цэрэг авч баруун гар болон мордъѐ. Жамуха дvv хоѐр тvмэн цэрэг авч зvvн гар болон морилтугай. Хамтрах болзоог Жамуха дvv мэдтvгэй" гэснийг уламжлав. Эдгээр vгийг сонсож гvйцээд Жамуха єгvvлрvvн:

"Єнєє Тэмvжин анд

Єдий зовлон бэрхэд

Єртєгдсєнийг сонсоод би

Єр євдєж

Єршєєн санана

Элэг эмтэрч

Эмгэнэн гашуудна.

Эл єшєєг нэхэж

Эдгээр мэргид аймгийг

Эвдэн мєхєєж

Эхнэр Бєртийг

Эргvvлж авчиръя

Хамаг хаад мэргидийг

Хамх цохиж

Хатан Бєртийг

Хариулж авъяа

Давирах гєлмийн чимээг

Дайны хэнгэргийн дуу гэж

Ташааран дутаагч Тогтоа

Дайд Буур-хээрт

Ташаалдан суугаа биз.

Давхар хоромсгын амсар

Дарвалзан хєдлєхєд

Дайн тулаан болов гэж

Ташааран дутаагч

Дайр-Yсvн одоо

Давлагат Орхон Сэлэнгийн

Талхун аралд

Далдиран суугаа биз.

Хамхуул євс хийсэхэд

Халдах дайсан ирэв гэж

Хар ойр чиглэж

Хашхиран дутаагч муу

Хаатай Дармала одоо

Харжийн талд

Хааш ч vгvй байгаа биз.

Сайхан Хилго мєрєнд

Сахал євс их гэнэ

Сахал євс тvvгээр

Сал хийж болдог гэнэ.

Єнєє дєхмийг бодож

Євсєєр сал хийж

Єргєн Хилго мєрнийг

Єнгєрч хєндлєн гараад

Єєдгvй муусайн мэргидийн

Єнєєх муу Тогтоагийн

Єрх vvдий нь эвдэж

Єм цєм дайрч

Єнгєтэй эдий нь олзолж

Євєртлєх эмий нь булааж

Єсєх vрий нь тасалж

Єшєє хорсголоо авъя!

Хутагт эрхэм шvтээний нь

Хуга татаж эвдээд

Хувхай болгож хаяя!

Хотол их улсы нь

Хоосон болтол довтолъѐ" гэв.

106. Жамуха бас Тэмvжин анд, Тоорил хан ах хоѐрт хэлvvлсэн нь: "Одоо би

Хараа ихт (холоос харагдах) тугаа тахиж

Хар бухын арьсаар бvрсэн

Харгис дуутай хэнгэргээ дэлдэж

Хатан болд жадаа барьж

Халх хуягт дээлээ ємсєж

Хатгах зэвт сумаа онилж

Хар хул морио унаж

Хамаг олон цэргээ дагуулж

Хаад мэргэдийг халдан довтолж

Хатгалдан байлдахаар мордов би.

Yзэмжит сайхан тугаа тахиж

Yхрийн арьсан хэнгэргээ дэлдэж

Yргэлж хэлхэ хуягаа ємсєж

Yзvvр хурц илдээ барьж

Yнэхээр мэргэн сумаа онилж

Yлэмж сайн морио унаж

Yй тvмэн цэргээ дагуулж

Yхээнц муусайн мэргид иргэнтэй

Yхтэл тэмцэхээр нэгэнт мордов.

Тоорил хан ах мордож, Бурхан халдуны єврєєр Тэмvжин андыг дайрч аваад Онон мєрний эх Ботохан-бооржи гэдэг газар ирэгтvн. Би эндээс нэгэн тvмэн цэрэг авч мордоод замд Онон мєрєнд нутаглаж байгаа Тэмvжин андын харъяат нараас бас нэгэн тvмэн цэрэг авч, бvгд хоѐр тvмэн цэрэг болоод Ботохан-бооржид очиж нийлье" гэж илгээв. 107. Жамуха эдгээр vгийг Хасар Бэлгvтэй хоѐроос Тэмvжин сонсоод Тоорил ханд уламжлав. Тоорил хан,

Жамухын vгийг сонсмогц хоѐр тvмэн цэрэг авч мордоод Бурхан халдуны єврєєр Хэрлэний Бvрги эргийг чиглэн явав. Yvнийг Тэмvжин сонсоод Бvрги эргээс хєдєлж, Бурхан халдуны євєр Тvнхэлэг єєд нvvж Тана горхинд очиж буув. Тоорил хан, нэгэн тvмэн цэрэгтэй, Тоорил ханы дvv Жаха хамбу нэгэн тvмэн цэрэгтэй Химурга горхины Айл харгана гэдэг газар бууж бvхийд Тэмvжин, цэргээ авч очиж нийлэн буув.

108. Тэмvжин, Тоорил хан, Жаха хамбу гурвуул нийлэн хєдєлж, Ононы эх Ботохан-бооржи гэдэг газар хvрч

ирвэл энд Жамуха нэгэнт ирээд гурав хоног хvлээжээ. Тэмvжин, Тоорил, Жаха хамбу гурав бас цэргvvдээ засаж хvрэлцэн нийлэлдэж танилцав. Жамуха єгvvлрvvн: "Бороо тохиолдовч болзооноос хождохгvй, хур тохиолдовч хурлаас саатахгvй гэж монгол vгээр хэлэлцэж "За""гэж андгайлсан биш билvv? "За" гэсэн цагаас хожигдсон этгээдийг зэрэг дотроо хасъя гэсэн биш билvv?" гэвэл, Тоорил хан єгvvлрvvн: "Тогтсон болзооноос гурав єдєр хожимдсоны учир торгож буруушаахыг Жамуха дvv минь мэд" гэв. Болзоо хожидсон тухай ийм vгийг ярилцаж єнгєрєв.

109. Ботохан-бооржиос бvгдээр хєдєлж, Хилго мєрєнд хvрч сал уяж гэтлээд Буур-хээр гэдэг газар очиж Тогтоа бэхийн єрх дээрээс нємрєн бууж, эрхэм шvтээний нь эвдэн сvйтгэж, эм хvvхдий нь эзлэн булаав. Хутагт сахиусы нь хуга дайрч, хотол улсы нь хомрон довтолж хоосон болгов. Тогтоа бэхийг унтаж байхад дайран барьж болох байсан. Гэтэл Хилго мєрєнд нутаглах загасчин ба булга агнагчид, гєрєєчид "дайсан айсуй" гэж тэр шєнийн дотор Тогтоа бэхид хэл хvргэжээ. Энэ мэдээг сонсоод Тогтоа ба Увас мэргидийн Дайр Yсvн хоѐр хамтарч цєєн нєхдийн хамт Сэлэнгийг уруудаж Баргужин оронд дутаан одов.

110. Мэргидийн улс дvрвэж, тэр шєнє Сэлэнгийг уруудан дутаахад манай цэргvvд дvрвэсэн мэргидийг нэхэж довтлон дээрэмдэн явав. Тэмvжин, дvрвэж яваа хvмvvсийн дундуур "Бєртэ Бєртэ" гэж дуудан, эрж явтал, дvрвэж яваа иргэний дотор байсан Бєртэ vжин Тэмvжиний дууг сонсож таниад тэрэгнээс бууж Хуагчин эмгэн хоѐул гvйж ирээд, Тэмvжиний жолоо цулбуурыг барьж авав. Тэмvжин шєнийн саруулд vзвэл Бєртэ vжин мєн тул тэврэлдэн учрав. Тэмvжин мєн шєнє Тоорил хан Жамуха анд хоѐрт хvн илгээн хэлvvлсэн нь: "Эрсэн хvнээ олсон тул энэ шєнє довтлохоо зогсож энд бууя" гэв. Дvрвэж явсан мэргидvvд мєн шєнє хаана хvрсэн, тэр газраа бууж хонов. Бєртэ vжин мэргидийн гараас гарч Тэмvжинтэй уулзсан ѐс ийм бvлгээ.

111. Урьд Удуйд мэргидийн Тогтоа бэхи, Увас мэргидийн Дайр-Yсvн, Хаад мэргидийн хаатай Дармала гурвуул гурван зуун хvнийг дагуулж Тогтоа бэхийн дvv Их Чилэдvгийн гэргий Єэлvнийг Есvхэй баатарт булаагдсаны єшєєг авна гэж тэр нэг єглєє мордсон билээ. Тэр цагт Тэмvжинийг Бурхан халдунд дутаалгаж гурав дахин тойрч нэгжээд Тэмvжинийг олсонгvй. Харин Бєртэ vжинийг барин авч Чилэдvгийн дvv Чилэгэр бєхєд єгч асруулсан

ажээ. Тvvнээс хойш Бєртэ vжин Чилэгэр бєхийн гэрт байсаар билээ. Одоо Чилэгэр бєх дутааж гараад гэмшиж єгvvлрvvн:

"Хар муу хэрээ

Хальс холтос идэх заяатай байтал

Харлаг галууг идэхээр

Халдан тэмцэх мэт. Хариугvй муу Чилэгэр би

Харин ихийг санаж

Хатан vжинд халдаж

Хамаг мэргид иргэнийг

Хачлагдах аюулд учруулж

Халх нємєргvй болж

Харанхуй шєнє зугтан гарч

Хадны хавчилд хоргодон

Хайран амиа гээх

Хар толгойгоо алдах болов

Хулд муу шувуу

Хулгана оготно идэх заяатай байтал

Хун галууг идье гэж

Хошуугаа билvvдэх мэт

Хувхай муу Чилэгэр би

Хутагт vжин хатныг

Хувилан авч ирээд

Хотол олон мэргидэд

Хор хєнєєл болгов.

Хохир муу Чилэгэр би

Хохимой муу толгойгоо

Хоргодох газаргvй болов

Хорголын тєдий амиа

Арчлах газаргvй болов

Харанхуй хавчилд шургах уу

Хадны завсраар орох уу

Хаана очих билээ?"

гээд дутаасан ажээ.

112. Хаатай Дармалааг барин авчирч, хавтсан дєнгє ємсгєж Халдун ууланд явуулав. Бэлгvтэйн эх тэр айлд бий гэхийг сонсоод Бэлгvтэй, эхээ авъя гэж очоод гэрийн баруун vvдээр орвол тvvний эх навтархай нэхий дээлтэй бєгєєд гэрийн зvvн vvдээр гарч гадна хvнд єгvvлрvvн:

"Хайрт хєвvvд минь

Хаадын зэрэгт хvрч байтал

Харин би энд

Харц муу хvнд

Харъяалагдаж явна

Хан хєвvvдийн нvvрийг

Харж яахин vзэх билээ?"

гээд гvн шугуйд гvйж орсонд хойноос нь нэхэж эрээд олсонгvй. Yvнд Бэлгvтэй ноѐн, мэргид овгийн хvнийг vзвэл "Эхийг минь авчир" гэж харвах билээ. Бурхан халдунд Тэмvжин нарыг довтолсон гурван зуун мэргидийг Yрийн vрийг хvртэл



Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет