Нэгдyгээр бyлэг тэмyжиний уг гарал ба бага насны yе



бет4/5
Дата16.07.2016
өлшемі0.56 Mb.
#203171
1   2   3   4   5

145. Чингис хаан, тэр байлдаанд хvзvvний судсыг шархтаж цус тогтохгvй ядран зовж, нар шингэхэд мєн байлдааны газар буув. Чингисийн бєглєрсєн цусыг Зэлмэ амаар шимж, уруулаа цусдаж, бус (єєр) хvнийг итгэхгvй, єєрєє сахиж суусаар шєнє дvл болов. Цусыг ам дvvрэн балгаж асгасаар шєнє дvл єнгєрвєл Чингис хааны ухаан сэргэж єгvvлрvvн: "Цус хатаж гvйцэв. Би ундаасаж байна" гэв. Тэндээс Зэлмэ, малгай гутал, дээл хувцсаа бvгдийг тайлж, гагцхvv дотууж (дотуур ємд)-тай чармаа нvцгэнээр эсрэг дайсны дунд гvйн орж, цаана хvрээлж буусан иргэний тэргэн дээр авирч гараад эсэг (цэгээ) эрж олсонгvй. Учир нь, дvрвэж яваа айлууд гvvгээ саалгvй тавьсан ажээ. Эсэг олдохгvй тул нэгэн их хєхvvртэй таргийг авчраад Зэлмэ єєрєє бас ус олж авчирч таргийг зуурч Чингис хаанд уулгав.

Чингис хаан, гурвантаа амран ууж єгvvлрvvн: "Дотор минь саруул болов" гээд єндийж суутал, vvр цайж гэгээн болсон ажээ. Зэлмийн шимж асгасан цус, тэдний суусан орчны газрыг намаг болгожээ. Yvнийг Чингис хаан vзэж єгvvлрvvн: "Энэ юу вэ? Хол асгахгvй яасан юм бэ?" гэв. Yvнд Зэлмэ єгvvлрvvн: "Чамайг зовуурь байхад хол

явахаас эргэлзэн айж сандран, залгихыг залгиад, асгахыг асгаад байсан билээ. Хэвэлд минь бас vлэмж оров" гэв.

Чингис хаан бас єгvvлрvvн: "Намайг ийм болж хэвтэн байтал чи яагаад нvцгэн гvйж одов? Чи баригдвал намайг энд ингэж хэвтэнэ гэж хэлэх байсан биш vv?" гэвэл, Зэлмэ єгvvлрvvн: "Би ингэж бодсон билээ. Нvцгэн яваад хэрэв баригдвал, би тэдэнд ингэж хэлнэ: Би танд орох дуртай билээ. Гэтэл манайхан vvнийг мэдэж, намайг барьж алъя гэж хувцсыг минь цєм тайлж, гагцхvv ємдийг тайлаагvй байтал, би мултарч танд дутааж ирэв гэж хэлнэ. Миний vгийг тэд vнэмшиж надад хувцас єгч асарна. Би тэгэхэд нэг морь олж унаад хvрч ирж чадах биш vv? Би ингэж бодоод хааны зовсон биеийг амруулъя гэж нvд цавчих зуур шийдэж одсон билээ" гэв. Чингис хаан єгvvлрvvн: "Би одоо юу гэх вэ? Намайг урьд гурван мэргидэд хєнєєгдєж, Бурхан халдунд хоргодож, гурвантаа нэгжvvлэхэд чи миний амийг нэг авч гарлаа. Одоо чи бас хальж бvхий цусыг амаар шимж аминд минь нэг оров. Бас цангаж ядран байхад амиа єрж нvд vзсээр дайсны дотор орж ундаан авчирч аминд минь оров. Энэ гурван ачийг чинь vvрд мартахгvй" гэж зарлиг болов.

146. Єдєр болоход vзвэл, байлдахад бэлэн хоносон дайсны цэргvvд шєнєдєє бутран дутаажээ. Харин хvрээлж буусад иргэд, цэргийн хамт хурдан нvvж vл чадах учраас хєдєлсєнгvй хоцорчээ. Дvрэвсэн улсыг хурааж авчиръя гэж Чингис хаан, хоносон газраас мордож, дvрэвсэн улсыг хураан явахад нэгэн улаан дээлтэй эм хvн "Тэмvжин, Тэмvжин" гэж их дуугаар уйлан хайлан бархирахыг Чингис хаан єєрєє сонсож: "Ямар хvний эм ийнхvv уйлж байна?" гэж асуулгахаар хvн илгээв. Тэр хvн очиж асуувал тэр эм єгvvлрvvн: "Би Сорхон-шарын охин. Хадаан нэртэй. Эрийг минь энд цэргvvд барьж алах гэж байна. Эрийг минь аварч аль гэж Тэмvжинийг дуудаж уйлав" гэв. Тэр хvн буцаж ирээд Чингис хаанд тvvний vгийг єгvvлбэл, Чингис хаан сонсоод давхин очиж мориноос буугаад Хадаантай тэврэлдэв. Гэтэл эрий нь манай цэргvvд тэр завсар нэгэнт алжээ. Тэр улсыг хувааж аваад, Чингис хаан, их цэргийн хамт мєн тэнд бууж хонов. Хадааныг урин ирvvлж дэргэдээ суулгав. Маргаашийн єдєр

тайчуудын Тєдєгэгийн харъяат байсан Сорхон-шар, Зэв хоѐр хvрч ирэв. Чингис хаан, Сорхон-шард єгvvлрvvн: "Хvзvvнд минь угласан

Хvнд модыг

Хєсєр хаясан

Заханд минь угласан

Заадас дєнгийг

Зайлуулж єгсєн

Эцэг мэт ачит

Эрхэм ах та

Ингэж юунд их хождож ирэв?"

гэв. Сорхон-шар єгvvлрvvн: "Би чамд дотроо гvн итгэсээр билээ. Яараад яах вэ? Хэрэв яарч урьд ирвэл

тайчуудын ноѐд миний хоцорсон эм, хєвvvд ба адуу малыг vнсээр хийсгэх нь магад тул би яарсангvй. Одоо хаандаа нийлж ирэв" гэв. Энэ vгийг сонсож, Чингис хаан: "Зєв" гэв.

147. Бас Чингис хаан єгvvлрvvн: "Хvйтэн гэдэг газар урагшлах, ухрах зэргээр байлдаж байхад уулан дээрээс харваж, миний байлдааны ам цагаан хул морины аман хvзvvг хэн шартуулсан бэ?" гэвэл тэр vгийг сонсож, Зэв єгvvлрvvн: "Уулан дээрээс харвасан хvн би билээ. Одоо хаан намайг

Алъя гэвэл ал

Алганы тєдий газрыг

Алаг болгож vмхийрэх

Алд бие байна.

Аваръя гэж санаад

Амий минь соѐрхвол

Халд гэсэн газарт чинь

Харайж очоод би

Хар усыг цалгитал

Хад чулууг хэмхэртэл

Харь дайсныг довтолж

Хаан чамд тусалъя.

Цээлийн усыг цалгитал

Цэгээн чулууг хагартал

Чин зоригийг гаргаж,

Чингис чамд тусалъя.

Хvр гэсэн газарт чинь

Хvрч очоод би

Хvр чулууг хэмхэлье

Хvний зvрхийг шанталъя!"

гэв. Чингис хаан єгvvлрvvн: "Дайсны хvн дайсагнаж хорлож явснаа нууж худал хэлэх бvлгээ. Гэтэл чи дайсагнаж хорлосноо нуухгvй шударга хэлж байна. Ийм хvнтэй нєхєрлєж болно. Чиний Зургаадай нэрийг халж, байлдааны ам цагаан хул морины минь аман хvзvvг зэвээр харвасан тул Зэв гэж нэр єгье. Миний дэргэд зэв мэт хамгаалж яв" гэж зарлиг болов. Тайчуудаас Зэвийн ирж нєхєрлєсєн ѐс ийм билээ. (Чингис єєрийн шархатсанаа далдалж, морио шархатсан мэтээр хэлж байгаа бололтой.)

ТАВДУГААР БYЛЭГ

ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ

148. Чингис хаан, тэнд тайчуудыг довтолж Аучу баатар, Ходун орчан, Худуудар зэргийн тайчуудын язгууртныг ургийн ураг хvртэл vнсэн товрог болгож хядав. Улс иргэний нь нvvлгэж, Чингис хаан, Хубхаяа (Ухаа хаяа) гэдэг газар ирж євєлжив.

149. [Суут богд Чингис хаан, зах нутаг нутаглаж явахын цагт нэгэн єдєр дотоод есєн сайдаа авч мєр хайж, бараа харж яваад зарлиг болруун: "Аль ч зvгээс ямар ч дайсан ирэх магадгvй, есєн сайд минь гурван хэсэг болж яв" гэж зарлиг болов. Эдний зарлигийг дагаж Зэлмэ, Чуу мэргэн, Шигихутуг гурвуул нэг хэсэг болов. Боорчи,

Борохул, Мухулай гурвуул нэг хэсэг болов. Сvлдvсний Сорхон-шар, бэсvдийн Зэв, ойрдын Хар хирvгэ гурав нэг хэсэг болж гэрт vлдэв. Эзэн бусад зургаан сайдаа авч мєр хайж, бараа харж, Чахарай хааныг арлаж, Жалман ханыг єлгийлж явтал эзний дороос

Халтар тэх

Харайн гvйхэд эзэн

Толбот бор мориороо

Довтлон гvйцэж

Агссан нумаа

Ангайлган татаж

Алтан сумаа

Алдлан тэлж

Алаг тэхийг

Атиртал харваж

Алсан даруйд

Ар дахь сайд нь

Амдан бууж

Авч ганзагалахыг завдтал

Эзэн зарлиг болов: "Yvнийг та нар vтэр євчиж шар. Би тэр Шар дэвсэг дээр гарч бараа харъя" гээд одов. Тэнд эзний нойр хvрч, толбот бор морины дэл дээр ташуураа тулж унтаад нэг зvvд зvvдлэв. Чингис хаан сэрээд зургаан сайддаа ирж зарлиг болруун:

"Би нэг зvvд зvvдлэв

Бор зvрх минь

Бол бол хийв

Богино хавирга минь

Шир шир хийв.

Болшгvй дайсан

Ирэх нь бололтой.

Єндєр уулын цаадах

Єргєн шар талд

Гурван хар тугтай

Гурван зуун дайсан байна.

Гурван зуун дайсны

Хошууч баатар нь

Зээрд морио унаж

Зэвт сумаа дэлж

Бат хуягаа ємсєж

Бараан сахлаа илж

Баруун тийш ширвэж

Зvvн тийш ажиглаж

Зvv мэт жирвэлзэж

Утас мэт улалзаж явна.

Энэ зvvд минь хэрэв vнэн бол зургаан сайд минь та нар яах вэ? гэж асуув.

Шигихутуг хэлэв:

"Хол ойрыг харагч

Хоѐр хурц нvдээрээ

Монгол аймгийг

Мохтол


Мэргэд аймгийг

Мэгдэртэл

Тайчууд аймгийг

Далдиртал

Сарын газрыг

Саравчлан харж

Жилийн газрыг

Жилэвчлэн vзэж

Хар нvдний цэцгийгээр

Хаан чамдаа тусалъя

Эргэх нvдний харцаар

Эзэн чамдаа тусалъя" гэв.

Зэлмэ хэлэв:

"Yхэх амиа

Хайрлахгvй

Yгvйрэх малаа

Харамлахгvй

Yзэгдэх дайсныг

Халтиртал дайрч

Замдаа тохиолдсоныг

Зад цохиж

Мєртєє тохиолдсоныг

Мєлт цохиж

Хар тугий нь

Хамран авч

Барьсан хvний нь

Байлдан алж

Хийсэх тvгий нь

Гишгэн дэвсэж

Уранхай тугий нь

Уландаа гишгэж

Дайсны сvрийг

Даран сєнєєж

Дахин босох

Чадлы нь мєхєєе" гэв.

Чуу мэргэн хэлэв:

"Довтлон орох чадалгvй боловч

Тогтсоныг бататгах чадалтай би

Эрчлэн дайрах чадалгvй боловч

Эвдэрснийг сэлбэх чадалтай би.

Уульхай зантай Чуу мэргэн би,

Уулгалан орох цаг болоход

Ухрах зугтах магадгvйг

Урьдаас хаандаа хэлье.

Улс орноо тогтоосон хойно

Учиртай vгээрээ тусалж чадна.

Харь дайсныг довтлох цагт

Хаан эзэн Чингис чамд

Хашир миний боломжит vг

Хааяа боловч тус болно" гэв.

Боорчи хэлэв:

"Єрсєлдєн ирэх дайсны

Ємнєх замыг бєглєж

Халдан ирэх дайсны

Харайх замыг хааж

Ачит эзэн чиний

Амь биеийг хамгаалж

Алтан жолоогий чинь

Алдалгvй дагаж

Хандсан зvгт чинь

Хагацалгvй явъя" гэв.

Борохул хэлэв:

"Харвах сумны

Халхавч болж

Хангинах зэвийн

Бамбай болж

Итгэлт эзэн чиний

Идэх биед

Ирт мэс

Бvv хvргэе" гэв.



Мухулай хэлэв:

"Дайсныг дарж

Олзыг оруулж

Ирэх дайсны

Ирийг мохоож

Буцах дайсныг

Бултыг хядаж

Хvлэг мориныхоо

Сvvл дээгvvр

Хvдэн манан татуулж

Унасан мориныхоо

Дэл дээгvvр

Ургах сайхан нарны

Улаан гэрлийг цацруулж

Байлдаан бvхэнд ялсан

Баяртай сайхан мэдээг

Баатар чамдаа хvргэе" гэв.

Чингис:


Шилдэг зургаан сайдын

Шийдвэртэй vгийг сонсож

Шарсан тэхийн махнаас

Шаламгайлан идэж дуусаад

Шаргал морины цулбуурыг Шигихутугт єгч

"Yзсэн зvvдний минь

Yнэн худлыг мэд"

гэж явуулав.

Шигихутуг, шунхан шаргал морий нь унаад

Тал газар тавиулж

Тайга газар алхуулж

Хєндий газар хатируулж

Хєвч газар сажлуулж

Шар дэвсэгт хvрээд

Шалгаж сайтар харвал

Бараан тугийг хийсгэсэн

Балмад дайсны цэрэг

Бачмаг тулгарахад

Баатар Шигихутуг

Байсан газрын зvг

Бачимдан давхиж ирээд:

"Шар дэвсэг дээр

Цочмог гарч очвол

Гурван зуун дайсантай

Бачмаг тулгарч уулзав

Тайчуудыг

Таньсангvй

Мэргидийг

Мэдсэнгvй

Монголыг


Мохтол харж чадсангvй

Хойшоо ганцхан хяламхийж vзэхэд эзний зvvдэнд vзсэн дайсантай адил мэт байна" гэв. Тэгэхэд зургаан сайд хуягаа ємсєж, бамбайгаа зvvж, байлдаанд бэлдэж байтал дайсны цэрэг хvрч ирэв.

Сайд баатар Боорчи

Саарал мориндоо мордож

Самуун дайсны ємнєєс

Самбааг олж очоод

Санаа зоригийн асууруун:

"Та, юун хvн бэ? Ёст хvн бол ѐсоо хэл! Нэрт хvн болнэрээ хэл" гэвэл тэд єгvvлрvvн:

"Нэрээ асуулцахаар

Ирээгvй бид,

Нэвширтэл байлдахаар

Ирлээ бид"

Боорчи хэлэв:

"Надад учраа хэлбэл

Найрамдлаар єршєєж болно

Наадах тулах санаатай бол

Нарны галтайд эхэлье" гэв.

Тэгэхэд цаадах хvн хэлрvvн:

"Танд хэлэх сайн нэр

Бидэнд vгvй

Тарвагачин загасчин хvн бид" гэв.

Тэгэхэд Шигихутуг єгvvлрvvн: "Тэднээс vг асуух хэрэггvй. Таньсан тайчууд байна. Татгалзалгvй байлдъя" гэв. Борохул буун гvйж, бор бамбайгаа авч, Богд эзнээ хамгаалан зогсов. Зэлмэ, хєндлєн этгээдээс илд барьж ороод Мєртєє тохиолдсоныг

Зам гартал цавчиж

Гурван хар тугий нь

Гулд татаж аваад

Уулан дээр аваачиж

Уруу харуулан хатгав.

Чуу мэргэн хэдийнээ дутаажээ. Боорчи урагшаа алалдаж явах зуур хойшоо Чуу мэргэнийг харж єгvvлрvvн: "Yй Чуу мэргэн, байз! Эзэн хаан тєлєє ингэж зvтгэдэг билvv! Нvхнээс гарсан алагдаага мэт годхийн зугтах чинь юу вэ?" гэвэл, Чуу мэргэн эргэж ирээд инээж єгvvлрvvн: "Зэргэлдэн байлдъя гэхэд, зэв дутаад байна" гэвэл, эзэн алтан саадгаасаа шунхт зэвээ сугалж єгєв. Чуу мэргэн, шунхан зэвийг сумлан татаж, суниалган дэлж, эрхийдэн сойж, эргvvлэн татаж, суниалган дэлж, эрхийдэн сойж, эргvvлэн чиглvvлж, дайсны тэргvvнийг тас харваж, зээрд халзан морийг барьж ирээд эзэнд унуулав. Эзэн тэр морийг унаж vзвэл нисэх шувуу, хийсэх салхи мэт байв. Тэгээд зєрчих дайсныг цєхрvvлэн дарж, хатгалдах дайсныг загас болгож байтал, Борохулын толгойд сум тусвал, тэр доош унаж, нумаа тэмтэрч аваад салдархилан тvшиж бамбайгаа алдалгvй барьж зогсоно. Боорчи урагшаа алалдаж байх зуур, хойшоо харж тvvнд єгvvлрvvн: "Эр хvн ганц суманд унадаг билvv? Эврээ цохиолсан ишиг мэт, эргэлзэн салганах чинь юу вэ?" гэвэл, Борохул, мориныхоо буруу талаас харайж мордоод халхавчаа барьж хайхралгvй байлдаж явав. Тэгээд халдаж ирсэн дайсан алагдсан хvнийхээ хvvрийг авч дутаав. Эзэн зарлиг болруун:

"Буруу хандсан дайсныг яах билээ?" гэвэл Боорчи єгvvлрvvн:

"Бурхан болсон хvнийг

Буянаар vддэг

Буруу хандсан дайсныг

Зэр зэвээр vддэг.

Нэхье" гэвэл, тэр vгийг эзэн зєвшєєрч нэхэв. Цайтын цагаан талд дайсныг гvйцээд, олон хонинд орсон чоно мэт цавчиж нэг зуун хvнийг алав. Хоѐр зуун хvн дутаав. Энэ байлдаанд зуун морь, тавин хуяг олзолж авав.

Тэр цагт Чингис хаан, тэнгэр эцэгтээ мєргєе гэж довцог єндєр дээр гарч,тохмоо дэлгэж тавиад бvсээ хvзvvндээ єлгєж залбиран єчив:

"Эрэмгий сайнаар

Эзэн эс боллоо, би.

Эрхт тэнгэр

Эцгийн хайраар

Эзэн боллоо, би.

Эцэг тэнгэрийн ачаар

Эсрэг дайснаа дарлаа, би.

Хамрагч сайнаар

Хаан эс боллоо, би.

Хан тэнгэр эцгийн

Хайраар эзэн боллоо, би.

Хан тэнгэр эцгийн єршєєлєєр

Харь дайсныг дарлаа, би"

гэж мєргєв. Тэндээс мордож явахад эзэн, зургаан сайдаа магтан дуулав.

Эхлээд Шигихутугийг магтсан нь:

"Мэргидийг мэгдvvлж

Монголыг мохоож

Тайчуудыг таньж

Дайсныг даралцсан

Татаарын Шигихутуг минь" гэж магтав.

Зэлмийг магтсан нь

"Ороо гєрєєсний

Отлого болсон

(Ан гєрєєсийг

Анаж мэддэг)

Омогт дайсны

Зvрхийг чичрvvлсэн

Унах морьгvй болоход

Унаа авчирч єгсєн

Ундаасан цангах цагт

Уух дарс єгсєн

Сэргэг бага нойртой

Сэцэн мэргэн ухаантай

Улс тєрийн тєлєє

Урьд цагаас зvтгэсэн

Урианханы сайн Зэлмэ минь" гэж магтав.

Чуу мэргэнийг магтсан нь:

"Зарлигийг минь алдалгvй дагаж

Заасныг минь эндэлгvй гvйцэтгэж

Дайсны тэргvvнийг

Тас харваж

Унасан зээрд морий нь

Уулгалан булааж

Хатгалдах дайсныг

Хага цохиж

Зєрчилдєх дайсныг

Цєм цохисон

Зvрчидийн Чуу мэргэн минь" гэж магтав.

Борохулыг магтсан нь:

"Харвах суманд

Халхавч болсон

Сурхирах суманд

Саравч болсон

Толгойгоо шархтахад

Тохмоо эс алдсан

Хушиний сайн Борохул минь" гэж магтав.

Мухулайг магтсан нь:

"Дайсныг даралцаж

Олзыг оруулалцаж

Ирэх дайсны

Ирийг мохож

Буцах дайсны

Бовийг хянгардаж

Хvлэг мориныхоо сvvл дээгvvр

Хvдэн манан татуулж

Унасан мориныхоо дэл дээгvvр

Ургах нарыг гийгvvлж

Дайсны хєрєнгєнєєс

Тасархай утас орхилгvй

Хугархай зvv гээлгvй

Хураан авч ирсэн

Жалайрын сайн Мухулай минь" гэж магтав.

Боорчийг магтсан нь:

"Намайг залуу байх цагт

Найман шаргыг эрэх vед

Наран ургах хирд

Надтай уулзсанаас хойш

Насад vнэнээр зvтгэсэн

Наху баяны хєвvvн

Найрт хvлэг Боорчи минь!

Айл зуур явахад

Алаг бяруу мэт номхон байвч

Алалцах дайсантай уулзахад

Арслан барс мэт догширч

Аюулт дайсныг дарахын тєлєє

Амь биеэ vл хайрлагч

Ачит хvлэг Боорчи минь!

Ханилж явах цагт

Хар бяруу мэт номхон байвч

Хатгалдах дайсантай тулах цагт

Харцага шонхор мэт догширч

Харийн дайсныг дарахын тєлєє

Халуун амиа vл бодогч

Хайрт хvлэг Боорчи минь!

Инээлдэн явах цагт

Ижил бяруу мэт номхон байвч

Ирэх дайсан учрахад

Идэт араатан мэт догширч

Идэмхий дайсныг дарахын тєлєє

Итгэлт биеэ vл хайрлагч

Ивээлт нєхєр Боорчи минь!

Наадан явах цагт

Намрын унага мэт эелдэг боловч

Нанчилдах дайсантай учрахад

Начин шонхор мэт довтолж

Насан ямагт зvтэгсэн

Найз хvлэг Боорчи минь!

Харил буцалгvй явагч

Хаан эзнээ дагагч

Хайрт хvлэг Боорчи минь" гэж магтан дуулав.

Эзэн зургаан сайдаа магтан дуусахад Боорчи, эзнээ магтаж дуулсан нь:

"Есvхэй баатар эцэгтэй

Есєн єрлєг тvшмэлтэй

Ер бvгдийг эрхэндээ оруулсан

Ертєнцийн эзэн Чингис хаан минь!

Єэлvн хатан эхтэй

Єрлєг есєн тvшмэлтэй

Єгэдэй, Толуй хєвvvнтэй

Єршєєл хайр ихтэй

Єнгє бvрийн улсыг

Ємнєє сєгдvvлсэн

Єшєєтєн дайсан бvгдийг

Єлмий дороо гишгэсэн

Єндєр дээд эзэн хаан минь!

Хан эзэн чамайг байхад

Харийн дайснаас

Халшрах явдалгvй.

Эзэн баатар чамайг байхад

Эзэрхэг дайснаас

Эмээх явдалгvй.

Хамаг бvгд хамтарч

Хамаатан садан мэт эвлэлдэж

Харийн дайсныг хамх цохъѐ

Халуун зуураа цэнгэлдэн сууж,

Хун галуу мэт

Хуралдан цэнгэе

Худалч хvний vгэнд

Бvvр оръѐ

Харцага шонхор мэт

Харайлан дvvлэн явъя

Хатгалдах дайнд

Халуун амиа

Бvv хайрлая.

Ангир шувуу мэт

Амраг vрээ бvv хєнєєе. . .

Алалцах дайсанд

Амиа бvv хайрлая.

Элэг садан дотроо

Эв найрамдлыг бvv алдъя

Эзэрхэх дайсантай тулахад

Энэ биеэ бvv хайрлая"

Хvлэг Боорчийн дуулсан vг энэ билээ.

Суут богд Чингис хаан, vд зуур явж гурван зуун тайчуудыг дарж эсэн мэнд гэртээ ирж энх амгалан суув. А.то] Нvцгэн баарины Ширээт євгєн, хєвvvн Алаг Наяа хоѐртой элбэж тайчуудын ноѐн Таргудай Хирилтугийг ойд хоргодож байхад олж бариад, тэр, морь унаж vл чадах тарган тул тэргэнд суулгаж [Тэмvжинд хvргэхээр] авч явахад Таргудай-Хирилтугийн хєвvvд, дvv нар нэхэж булаан авахаар ирэв. Тэднийг ирмэгц Ширээт євгєн, хєдлєн ядах Таргудайг хєлбєрvvлэн унагаж, гэдрэг харуулан хэвтvvлж, гэдсэн дээр нь сандайлж суугаад, хутгаа сугалж єгvvлрvvн: "Хєвvvд дvv нар чинь, чамайг булааж авахаар ирэв. Хан чамайг одоо би эс алавч, чамд нэгэнт

халдсан тул намайг алах болно. Чамайг алавч, нэгэн адил алагдах болно. Иймийн тул чамаар дэр хийж vхье" гэж хутгын ирийг Таргудайн хоолойд тулгавал, Таргудай-Хирилтуг, дvv нар хєвvvддээ их дуугаар уйлан єгvvлрvvн: "Ширээт, намайг алах гэж байна. Намайг нэгэнт албал миний хvvрээр та нар юу хийх вэ? Намайг алаагvй байхад даруй буцагтун. Тэмvжин, намайг алахгvй. Тэмvжинийг эзэнгvй нутагт орхигдоод байхад нvдэндээ галтай, нvvртээ гэрэлтэй, сэргэлэн авьяастай хєвvvн гэж би олж авчраад, эмнэг vрээ даага сургах мэт сургаж

хvмvvжvvлж явсан билээ. Тэр цагт тvvнийг хялбар vхvvлж чадах боловч єршєєж єсгєсєн юм. Одоо Тэмvжин, тvvнийг ухаандаа ойлгож, сэтгэлдээ сэнхэрч байгаа биз. Тэмvжин, намайг алахгvй. Та хєвvvд, дvv нар минь vхэт (тvргэн) харигтун. Ширээт, намайг алуузай" гэж их дуугаар уйлан бархирвал хєвvvд, дvv нар нь сонсож хэлэлцэв: "Эцгийнхээ амийг аваръя гэж ирсэн билээ. Гэтэл, эцгий минь энэ Ширээт євгєн албал хоосон амьгvй биеэр бид юу хийх вэ? Одоо алаагvйд буцъя" гэж харив. Тэднийг далд ормогц тайчуудаас зугтаж одсон, Ширээт євгєний хєвvvн Алаг Наяа хоѐр, эцэгтээ буцаж ирэв. Ширээт євгєн, хєвvvдтэй хамт нийлээд, Таргуйдайг аван хєдєлж, Хутухул-Нуга гэдэг газар хvрэв. Тэнд Наяа єгvvлрvvн: "Бид энэ Таргудайг барьж очвол, Чингис хаан, биднийг хан эзнээ барьж ирсэн итгэмжгvй ард гэж биднийг итгэж нєхєрлєхгvй, харин хан эзэндээ халдсан харц ард гэж барьж алах биз. Одоо Таргудайг эндээс тавьж буцаагаад бид Чингис хаанд биеэр очиж ингэж хэлье: "Бид Чингис хаан чамд хvчээ єгєхєєр ирэв. Бид, Таргудайг барьж ирж явтал, хан эзнээ харсаар байж, х арийн хvнд яаж барьж єгєх вэ гэж халшран єрєвдєж замдаа тавьж буцаагаад, єєрсдєє таныг бишрэн дагахаар ирэв" гэж хэлье гэвэл Наяагийн vгийг эцэг, хєвvvд зєвшєєрч, Таргудай-Хирилтугийг Хутухул-нугаас тавьж явуулаад, Ширээт євгєн, Алаг Наяа хоѐр хєвvvний хамт, Чингис хаанд хvрч ирэв. Тэдний ирсэн учрыг асуувал, Ширээт євгєн, Чингис хаанд єгvvлрvvн: "Бид, Таргудай-Хирилтугийг авчирч явсан боловч замд эзнээ харсаар байж, харийн хvнд яаж барьж єгєх вэ гэж тавьж буцаагаад, бид єєрєє Чингис хаанд хvчээ єгєхєєр ирэв" гэв.

Чингис хаан єгvvлрvvн:

"Хан эзэн Таргудайг

Халдаж авчирсан бєгєєс

Хандаа халдсан

Харц ардад

Итгэж vл болох тул

Харин та нарыг

Хамаатан садны

Хамт алах бvлгээ.

Хан эзнээ хайрласан

Халуун сэтгэл чинь

Харин зєв" гээд Наяаг дотночлон єршєєв.

150. Тvvний хойно, Чингис хааныг Дэрсvд гэдэг газар байхад Хэрэйдийн Жаха хамбу нєхєрлєхєєр ирэв. Тэр цагт мэргид хатгалдахаар ирвэл, Чингис хаан, Жаха хамбу хоѐр хатгалдан байлдаж няцаав. Тэнд тvмэн тvбэгэн, олан Дунгайд Хэрэйдийн бутарсан иргэн Чингис хаанд дагаар ирэв. Хэрэйдийн Ван хан, урьд Есvхэй баатартай сайхан ханилж анд бололцсон билээ. Анд бололцсон учрыг хэлбэл, Ван хан, Хурчахус буйруг хан эцгийн дvv нарыг

алаад авга Гvр хантай эвдрэн тэмцэлдэж, Хараун хавцал гэдэг газар шурган хоргодож, тэндээс зуун хvнтэй арайхан зугтаж, Есvхэй ханд ирвэл, Есvхэй хан, тvvнийг асран тэтгэж, єєрийн биеэр цэрэг авч мордоод, Гvр ханыг Хашин оронд дутаалгаж, албат иргэд ба эд малыг Ван ханд євч єгсний тул анд амраг бололцсон билээ. 151. Тvvний хойно Ван ханы дvv Эрх хар, ах Ван ханд алагдахаас айж дутаан, Найманы Инанча ханд очив.

Инанча хан, цэрэг мордуулж ирэхэд Ван хан зайлж, гурван хот дамжин тэнэж, хар Хятадын Гvр ханд очив. Тэр хантай бас эв тасраад Уйгурын хот, Тангудын балгасаар хэсvvчлэн явж, таван ямаа шєрєглєн сааж, тэмээний цус ханаж идсээр арай гэж Гvсэvр нуурт хvрч ирвэл, урьд Есvхэй баатартай анд барилдсаныг Чингис хаан сэтгэж, Дахай баатар, Сvхэхэй жэvн хоѐрыг элч болгон угтуулж, бас дараа нь Хэрлэний эхнээс, Чингис хаан єєрєє тосож аваад єлсєж турж ирэв гэж Ван ханд (харъяат ардаас) гувчуур татаж єгєєд єєрийн хvрээнд агуулж тэжээв. Тэр євєл хамт нvvж Чингис хаан Хубахаяад євєлжив.

152. Тэр цагт Ван ханы дvv ноѐдын хэлэлцсэн нь:

"Энэ хан ах мань

Yр садан биднийг

Yнсээр хийсгэж болох

Yмхий санаа євєртєлсєн

Yл бvтэх хvн байна

Хайран ах дvvгээ

Хамран алж барав

Хар Хятадад бас

Хамгаалал гуйж шургав

Хамаг улсаа хайрлахгvй

Харгислаж зовоов.

Yvнийг яах билээ? Урьд долоон настай байхдаа мэргид иргэнд баригдаж, харлаг ишгэн дах ємсєж, Сэлэнгийн Буур хээрт очоод Мэргидийн газар будаа нvдэж амьдарч явсан билээ. Хурчахус буйруг хан эцэг нь мэргид

иргэнийг байлдан дайлж, хєвvvнээ аварч ирсэн. Гэтэл энэ Тоорил бас Татаарын Ажай ханд арван гурван настай байхдаа эхийн хамт баригдаж очоод тvvний тэмээг хариулж явжээ. Тэндээс Ажай ханы хоньчийн хамт оргож гэртээ ирэв. Тvvний хойно найманаас айн дутааж, Сартаул газрын Чуй мєрнєє хар Хятадын Гvр ханд очив. Тэнд нэг жил болоод бас зайлж, Уйгур нутгаар тэнэж, Тангуд газраар зайлж, таван ямаа шєрєглєн (ямааг дэлэвчлэх буюу ишигний хошууг шєрєглєн) сааж, тэмээний цус ханаж идсээр ганц сохор халиун морьтой, Тэмvжинд ядаж ирвэл, Тэмvжин хєвvvн, гувчуур татаж тvvнийг тэжээв. Гэтэл, одоо тэр ингэж явснаа мартаад ємхий элэг євєртєлж явна" гэж хэлэлцэв. Энэ хэлэлцсэн vгийг Ван ханд Алтан ашуг уламжлан айлтгав. Алтан ашугийн хэлсэн нь: "Би энэ хуувь ярианд оролцсон билээ. Гэтэл, хан чамайг тэвчиж чадахгvй тул хамаг сонссоноо

айлтгав" гэжээ. Тэр vгийг хэлэлцсэн Элхудур, Хулбари, Арин тайж зэргийн дvv ноѐдыг Ван хан бариулав. Ван ханы дvv Жаха хамбу амжин дутааж, Найманд очив. Баривчлан авсан дvv нараа Ван хан нэгэн гэрт оруулж

єгvvлрvvн: "Уйгар нутгаар тангуд газраар яаж явсан гэж та нар хэлсэн бэ? Та нар муусайн юу гэж бодов?" гээд нvvрт нь нулимж, гэрт байсан ард цємийг босгон нулимуулж, тэдний хvлгийг тавиулав.

153. Тэр євєл євєлжиж, нохой жилийн (1202 оны) намар, Чингис хаан, цагаан татаар, алчи татаар, тутауд татаар, алухай татаар нартай Далан нэмvргэ гэдэг газар байлдахын урьд Чингис хаан, цааз тогтоож зарласан нь:

"Дайсныг дарах цагт олзонд бvv саатагтун. Дайсан нэгэнд дарагдвал тэдний юм хэзээ ч бидний олз болох тул хуваалдаж амжина. Хэрэв бид ухрахад хvрвэл анх довтолсон байрандаа даруй эгж ирвэл зохино. Уг байрандаа эгж ирээгvй хvнийг алтугай" гэж ийм засаг тогтоож зарлав. Далан нэмvргэ гэдэг газар татаартай байлдаж



Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет