ОРОН СУУЦ ТҮРЭЭСЛЭХ, ТҮРЭЭСЛҮҮЛЭХ
ЖИШЭЭ ГЭРЭЭ
Анхааруулга: Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний энэхүү драфт нь гэрээний хамгийн ерөнхий нөхцөлүүдийг тусгасан жишээ драфт болохыг анхаарна уу.
Тухайн түрээсийн байрны онцлог, эсвэл түрээсийн нөхцлөөс хамаарч гэрээн дэх заалтууд өөрчлөгдөх, нэмэгдэх хасагдах шаардлага урган гардаг. Тухайлбал,
-Тавилгатай гэрээ, тавилгагүй гэрээ
-Барьцаа мөнгө 2 ба түүнээс дээш сар байх тохиолдол (голцуу үнэ өртөг бүхий тавилга эд хогшил орох тохиолдолд)
-Төлбөрийн нөхцөл: Төлбөрийг сараар хийх, улиралаар хийх гэх мэт
-Сар дундуур орох, сар дундуур гарах тохиолдолд өдрөөр тооцож төлбөрийг бодох тухай заалт
ТА БҮХЭН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БЭСТА АГЕНТЛАГААС
ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ АВАХ БОЛОМЖТОЙ.
БЭСТА АГЕНТЛАГ
Вэбсайт: www.besta.mn
Утас: 7730-0099, 9888-2211
Хаяг: БГД, 2-р хороо, Сөүлийн гудамж, Хатанбаатар билдинг 407 тоот
(Төмөр замын удирдах газрын замын ард талд)
/Гэрээний загвар дараагийн хуудсанд/
ОРОН СУУЦ ТҮРЭЭСЛЭХ, ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ГЭРЭЭ
201.. он ….. сар ….. өдөр Улаанбаатар
Энэхүү Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг доорх талууд Монгол Улсын Иргэний хуулийн 302, 410-р зүйлийг удирдлага болгон дараах нөхцөлүүдээр харилцан тохиролцож байгуулав:
а Монгол Улсын иргэн ………………................. овогтой ………………............ (цаашид “Түрээслэгч” тал гэнэ)
б. Монгол Улсын иргэн ………………................. овогтой ………………............ (цаашид “Түрээслүүлэгч” тал гэнэ)
НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1. Энэхүү ………………. дүүрэг, ….-р хороо, ……-р хороолол/хотхон, …… байрны …...тоотын нийт …… квадрат метр талбайтай, …… өрөө бүхий орон сууц нь ………………… улсын бүртгэлийн дугаартай, ………………… дугаартай өмчлөлийн эрхийн гэрчилгээтэй, ……………… овогтой ……………… –н хувийн өмч (цаашид “Орон сууц” гэнэ) мөн.
1.2. Түрээслэх хугацаа нь 201.. оны ...... дугаар сарын ......-ноос 201.. оны ...... дугаар сарын ......-ныг дуустал ...... сар ...... өдөр байна.
1.3. Орон сууцны нэг сарын түрээсийн төлбөр нь .......................... төгрөг (үсгээр: .....................................................................................................................) /НӨАТ тооцоогүй/ байх бөгөөд түрээслүүлэгч талаас ирүүлсэн нэхэмжлэх дээр үндэслэн нэг дор/....... сараар урьдчилан төлнө.
1.4. Түрээслэгч талаас түрээсийн үүргийн биелэлтийн барьцаанд нэг сарын хөлстэй тэнцэх .......................... төгрөгийг түрээслүүлэгчийн дансанд (2.3-т заасан) байршуулна. Гэрээний хугацаа дуусгавар болоход барьцааны хөрөнгийг түрээслүүлэгч тал түрээслэгч талд буцаан олгоно.
1.5. Гэрээний хугацаанд гарах хэрэглээний зардал болон бусад дагалдах зардлуудыг талууд харилцан тохиролцоно.
ХОЁР. ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
2.1. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно.
2.2. Гэрээ хүчин төгөлдөр болсон даруй түрээслэгч тал нь түрээслүүлэгч талаас ирүүлэх нэхэмжлэхэд үндэслэн түрээсийн төлбөрөө төлж үүргийн гүйцэтгэлээ хангах бөгөөд, дээрх үүргийн гүйцэтгэлтэй уялдан түрээслүүлэгч тал тус Орон сууцыг 201.. оны ...... дугаар сарын ......-ноос эхлэн түрээслэх бүх нөхцөлийг бүрдүүлж гэрээний үүргээ биелүүлнэ.
2.3. Түрээслэгч тал нь ...... сарын ......-нд доорх дансанд түрээсийн төлбөр ...................... төгрөгийг түрээслүүлэгч талд шилжүүлнэ.
Банкны нэр: ...................................................
Дансны дугаар: ...................................................
Дансны эзэмшигч: ...................................................
ГУРАВ. ТУСГАЙ ЗҮЙЛ
3.1. Гэрээний хүчинтэй хугацаанд тус Орон сууцыг худалдах, өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхийг хатуу хориглоно.
3.2. Гэрээний хүчинтэй хугацаанд түрээсийн төлбөр болох ............................ төгрөгийг /НӨАТ тооцоогүй/ талууд өөрчлөхгүй байхаар тохиролцсон ба гэрээний хугацаа дуусч дахин сунгах тохиолдолд түрээсийн төлбөрийг тухайн үеийн зах зээлийн ханшийг харгалзан өөрчилж болно.
3.3. Түрээслэгч тал ахуйн хэрэглээний эд зүйлс болон цахилгаан хэрэгслийг нэмж суурилуулах талаар хүсэлт гаргасан, түрээслүүлэгч тал уг хүсэлтийг зүй ёсны бөгөөд хүлээж авч болохуйц гэж үзсэн тохиолдолд түүнийг хүлээн авч зохистойгоор шийдвэрлэх бөгөөд үүдэн гарах зардлыг хариуцна.
3.4. Түрээслүүлэгч тал гэрээний үүргийн биелэлтийг хангуулахад зориулан барьцааны мөнгийг захиран зарцуулж болно.
ДӨРӨВ. ТҮРЭЭСЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
4.1 Түрээслэгч тал түрээсийн Орон сууцыг зориулалтын дагуу ашиглах.
4.2 Түрээслэгч тал нь түрээсийн хугацаа дуусмагц Орон сууцыг анх хүлээн авсан байдлаар нь хүлээлгэн өгөх үүрэгтэй.
4.3 Түрээсийн төлбөрийг энэхүү гэрээний 2.3-д заасан хугацаанд төлж барагдуулсан байх.
4.4 Хэрвээ түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө.
ТАВ. ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
5.1 Орон сууцыг 201.. оны ...... дугаар сарын ......-нд түрээслүүлэхэд бэлэн болгосон байна.
5.2 Орон сууцны цэвэр, бохир усны хоолой, угаалтуур, крант, хаалт болон цахилгаан шугам сүлжээ, монтажийг зохих хэмжээнд нь хүлээлгэн өгөх.
5.3 Ердийн хэрэглээний явцад үүссэн эд зүйлсийн элэгдэл хорогдол, эвдрэл, гэмтлийг өөрийн зардлаар засварлаж байх.
5.4 Тус Орон сууцны зохистой ашиглалтыг хангуулах, хэрэглээний зардал төлөгдөөгүй тохиолдолд түүнийг шаардах.
5.5 Түрээсийн хугацаанд тухайн Орон сууц нь түрээслэгч талын ашиглалтад бүрэн шилжих тул түрээслэгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхгүй.
ДОЛОО. ТАЛУУДЫН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА
7.1. Хэрвээ талууд гэрээний тусгай зүйлийн 3.1, 3.2-т заасныг зөрчсөн тохиолдолд буруутай тал нь түүнээс үүдэн гарсан хохирлыг санхүүгийн нотлох баримтыг үндэслэн барагдуулна.
7.2. Хэрвээ гэрээг хэрэгжүүлэх явцад, эсвэл гэрээний заалтыг утгачлахтай холбогдож ямарваа нэгэн маргаан гарвал талууд аль аль талдаа сэтгэл ханамжтай байх шийдлийг олохын тулд бие биеэ харилцан хүндэтгэж, хэлэлцээрийн журмаар шийдвэрлэнэ. Хэрэв талууд хэлэлцэн тохиролцож чадахгүйд хүрвэл Монгол Улсын хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
НАЙМ. ГЭРЭЭГ ЦУЦЛАХ
8.1. Орон сууцанд амьдрах таагүй нөхцөл байдал үүсч, түрээслэгч тал энэ тухай албан ѐсоор мэдэгдсэнээс хойш ажлын 5 өдрийн дотор түрээслүүлэгч тал ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол түрээслэгч тал гэрээг дангаараа цуцлах эрхтэй.
8.2. Түрээслүүлэгч тал гэрээний 5.1, 5.2, 5.3, 5.5-т заасныг биелүүлээгүйн улмаас түрээслэгч талд учирсан хохирлыг барагдуулаагүй бол түрээслэгч тал гэрээг дангаараа цуцлах эрхтэй.
8.3. Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ 2-оос дээш удаа зөрчсөн бол түрээслүүлэгч тал гэрээг дангаараа цуцлах эрхтэй.
8.4. Түрээслэгч нь энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүсвэл энэ тухайгаа түрээслүүлэгчид 1 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ. Энэ тохиолдолд түрээслүүлэгч барьцаа мөнгийг түрээслэгчид эргүүлэн олгоно.
ЕС. БУСАД
9.1. Энэхүү гэрээнд тусгаагүй аливаа асуудлаар маргаан гарвал талууд Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийг баримтална.
9.2. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ нь тус гэрээний нэгэн адил хүчинтэй байна.
9.3. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэх ба талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болно. Талууд тус бүр 1 хувийг хадгална.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН
Түрээслэгч тал:
Монгол Улсын иргэн
Иргэний үнэмлэхийн №
...........................................
Регистрийн №:
............................................
Овог: .................................
Нэр: ...................................
Гарын үсэг: ......................
|
Түрээслүүлэгч тал:
Монгол Улсын иргэн
Иргэний үнэмлэхийн №
...........................................
Регистрийн №:
............................................
Овог: .................................
Нэр: ...................................
Гарын үсэг: ......................
|
Достарыңызбен бөлісу: |