Орон сууц түрээслэх гэрээ



Дата17.01.2022
өлшемі128.4 Kb.
#454608

(3)Орон сууц түрээслэх гэрээ

Орон сууц түрээслэх гэрээ

Анхны баримт бичиг


Барилгын нэр / Хаяг

Барилгын нэр





Хаяг





Хийц

Нийтийн Цуваа байр Байшин Бусад

бүтээц


Модон Модон бус

( )


Баригдсан жил

он

Их засвар

( )

онд хийгдсэн



давхар

Айлын тоо

айл


Орон сууц

Хаалганы тоот

тоот

Өрөөний ЗБ

( )LDK / DK / K / Нэг өрөө

талбай

м2(үүнээс гадна тагт: м2

тоноглол


Бие засах өрөө Ванн

Дүш Угаалтуур

Угаалгын машины суурь Ус халаагч Газ/цахилгаан/индукц плитка Сэрүүцүүлэгч

Гэрэл чийдэн Автомат түгжээ

Кабель ТВ, Дижитал ТВ Интернэт

Шуудангийн хайрцаг Илгээмжийн хайрцаг Түлхүүр



Тусдаа (усаар зайлуулдаг/усаар бус) / Нийтийн (усаар зайлуулдаг/усаар бус)

yes/no yes/no yes/no yes/no yes/no yes/no yes/no yes/no yes/no yes/no yes/no yes/no yes/no yes/no yes/no

yes/no


(Түлхүүрийн № /ш







Цахилгааны хүчин чадал Газ

Цэвэр ус

Бохир ус

( ) ампер

байгаа (шугамын/зөөврийн) / байхгүй Шугамын/зөөврийн/худаг

Байгаа (шугамын/цэвэршүүлэгчтэй) / байхгүй


Дагалдах байгууламжууд



Машины зогсоол Дугуйны зогсоол Мотоциклын зогсоол Агуулах

Ногоон хашаа



yes/no yes/no yes/no yes/no yes/no yes/no

yes/no


нийт ш (номер: ) нийт ш (номер: ) нийт ш (номер: )



(1)Түрээслэх орон сууц






  1. Гэрээний хугацаа

Эхлэх

он

сар

өдрөөс

жил

сар


Дуусах

он

сар

өдөр хүртэл

(Гэрээг цуцлах мэдэгдэл өгөх хугацаа)..........он.......сар........өдрөөс........он.......сар. өдөр хүртэл

  1. Түрээсийн төлбөр

    Түрээс/үйлчилгээний зардал

    Төлөх хугацаа

    Төлбөрийн арга

    Түрээс


    иен


    Тухайн сар/дараа сарын төлбөр

    Сар болгоны өдөр

    хүртэл


    Дансаар


    /бэлнээр

    Хүлээн авах банк:

    Хадгаламж / Энгийн / Харилцах Данс:

    Данс эзэмшигчийн нэр: Шилжүүлгийн шимтгэл: Түрээслүүлэгч / Түрээслэгч төлөх

    Үйлчилгээ



    иен


    Тухайн сар/дараа сарын төлбөр

    Сар болгоны өдөр



    хүртэл

    Бэлнээр хүлээж авах:

    Барьцаа мөнгө

    Түрээсийн төлбөрийн

    сартай дүйцэх дүн иен

    Бусад нэг удаагийн төлбөр




    Дагалдах байгууламжийн түрээс




    Бусад




  2. Түрээслүүлэгч ба менежмент




Түрээслүүлэгч (ААН/төлөөлөгч)

Хаяг 〒

Нэр Утас:




Хаяг 〒







Менежмент

Нэр Утас:







(ААН/төлөөлөгч)

Орон сууц түрээслэгчийн бүртгэлийн дугаар:










Газар нутаг, зам тээврийн сайдын (

)

тоот


※ Түрээслэгч ба барилгын эзэмшигч өөр тохиолдолд доорх хүснэгтийг бөглөх

  1. Түрээслэгч ба түүнтэй хамтран амьдрагч







Түрээслэгч

Хамтран

амьдрагч

Овог нэр


(Овог нэр):

(Нас): настай

(Утас):


(Овог нэр): (Овог нэр): (Овог нэр):




(Нас):

(Нас):


(Нас):

Нийт

хүн


Онцгой тохиолдолд холбогдох

Хаяг 〒

Овог нэр:

Түрээслэгчтэй ямар хамааралтай:

Утас:








  1. Батлан даагч ба түүний хариуцах мөнгөн дүнгийн хязгаар

Батлан даагч



Хаяг 〒

Овог нэр: Утас:

мөнгөн дүнгийн хязгаар



  1. дүгээр зүйл: Гэрээ байгуулах


Түрээслүүлэгч (цаашид "А" тал гэх) болон Түрээслэгч (цаашид "Б" тал гэх) нь Анхны баримт бичиг (1)-д заасан түрээсийн объект (цаашид "байр" гэх)-ыг доорх нөхцөлүүдийн дагуу түрээсийн гэрээ (цаашид "энэхүү гэрээ" гэх)-г байгуулав.

  1. дугаар зүйл: Гэрээний хугацаа ба сунгалт


  1. Гэрээний хугацаа нь Анхны баримт бичиг (2)-т заасны дагуу байна.

  2. А ба Б талууд хэлэлцэж энэхүү гэрээг сунгаж болно.



  1. дугаар зүйл: Ашиглалтын зорилго


Байрыг зөвхөн оршин суух зориулалтаар ашиглана.

  1. дүгээр зүйл: Түрээсийн төлбөр


  1. Б тал нь Анхны баримт бичиг (3)-т заасан журмын дагуу түрээсийн төлбөрийг А талд төлнө.

  2. Нэг сараас доош хугацаатай түрээсийн төлбөрийг сарын 30 хоногт тооцож өдрийн тоогоор төлнө.

  3. А ба Б талууд дараах зүйлсийн аль нэгэнд хамрагдах тохиолдолд түрээсийн төлбөрийг тохиролцож болно.

    1. Газар, барилга байгууламжид ногдох татвар ба бусад зардлуудад өсөлт, бууралт гарч түрээсийн төлбөр нь зохисгүй болсон тохиолдолд

    2. Газар, барилга байгууламжийн үнийн өсөлт бууралт, эдийн засгийн үзүүлэлтүүдээс шалтгаалан түрээсийн төлбөр нь зохисгүй болсон тохиолдолд

    3. Ойр хавь дахь орон сууцны ижил төрлийн түрээстэй харьцуулахад түрээс нь тохиромжтой биш болсон тохиолдолд.



  1. дугаар зүйл: Үйлчилгээний зардал


  1. Б тал нь шат болон хонгил зэрэг нийтийн эзэмшлийн талбайн эрчим хүчний зардал, цэвэр бохир усны төлбөр, цэвэрлэгээний зардлыг (цаашид “үйлчилгээний төлбөр” гэх) А талд төлнө.

  2. Дээрх үйлчилгээний төлбөрийг Анхны баримт бичиг (3)-т заасны дагуу төлнө.

  3. Нэг сараас доош хугацаатай үйлчилгээний төлбөрийг сарын 30 хоногт тооцож өдрийн тоогоор төлнө.

  4. А болон Б тал нь засвар үйлчилгээний өртөг нэмэгдэх, буурахтай холбоотойгоор үйлчилгээний төлбөр зохимжгүй болсон үед үйлчилгээний зардлыг тохиролцож болно.



  1. дугаар зүйл: Барьцаа мөнгө


  1. Б тал нь энэхүү гэрээнээс үүссэн өр төлбөрийн төлөлтийн баталгаажуулах үүднээс Анхны баримт бичиг (3)-т заасны дагуу А талд барьцаа мөнгийг хадгалуулна.

  2. А тал нь Б талыг энэхүү гэрээний үүргээ гүйцэтгэх чадамжгүй болсон тохиолдолд барьцаа мөнгийг хохирол барагдуулах зорилгоор суутгаж болно. Энэ тохиолдолд зөвхөн түрээсэлсэн байраа хүлээлгэж өгсний дараа барьцаа мөнгөний тооцоо хийгдэнэ.

  3. А тал нь Б талыг тухайн объектыг хүлээлгэж өгсөн бол барьцаа мөнгийг хоцроохгүйгээр буцааж төлнө. Гэхдээ объектыг хүлээлгэж өгөх үед төлбөрийн хоцрогдол, энэ гэрээний 15 дугаар зүйлд заасан анхны нөхцөл байдлыг сэргээхэд зориулсан зардал, бусад энэхүү гэрээний гүйцэтгэлтэй холбоотой зардлууд гарсан бол А тал нь уг зардал төлбөрийг барьцаа мөнгөнөөс суутгаж үлдсэнийг нь буцаана.

  4. Өмнөх хэсэгт дурдсан тохиолдолд, А тал нь тухайн барьцаа мөнгөнөөс суутгасан задаргааг тодорхой зааж өгөх ёстой.



  1. дугаар зүйл: Нийгмийн эсрэг хүчнээс зайлсхийх


  1. А бол он Б тал ууд д араах з үйл сийг харил цан баталгаажуулна.

    1. Тухайн этгээд нь гэмт хэргийн бүлэг ба түүнтэй хамааралтай компани, чуулган зохион байгуулагч хүн буюу тэдгээртэй адилтгах этгээд, эсхүл тэдгээрийн гишүүн (цаашид "нийгмийн эсрэг хүчин" хэмээн нэрлэнэ) биш байх.

    1. Тухайн этгээдийн ажилтан (бизнес эрхлэгч, захирал, гүйцэтгэх албан тушаалтан буюу түүнтэй адилтгах хүнийг хэлнэ) нь нийгмийн эсрэг хүчин биш байх.

    2. Нийгмийн эсрэг хүчинд өөрсдийн нэрийг ашиглуулан энэхүү гэрээг байгуулахыг хориглоно.

    3. Тухайн этгээд нь гуравдагч этгээдийг ашиглан дараах үйлдлийг хийж болохгүй.

А. Харилцан хүч хэрэглүүлэх, заналхийлэх үйлдлүүд Б. Худал хуурмаг болон хүч хэрэглэн харилцан үйл

ажиллагаанд саад хийх,итгэл алдах үйлдлүүд



  1. Б тал нь А талын зөвшөөрсөн эсэхээс үл хамааран тухайн түрээсэлсэн байрыг нийгмийн эсрэг хүчинд бүхэлд нь буюу хэсэгчлэн түрээсийн эрхийг шилжүүлэх буюу түрээслэхийг хориглоно.



  1. дугаар зүйл: Хориглох буюу хязгаарласан үйлдлүүд


  1. А талын бичгээр өгсөн зөвшөөрөл авалгүйгээр Б тал нь байрны бүх хэсгийг буюу хэсэгчлэн бусдад түрээсийн эрхийг шилжүүлэх буюу давхар түрээслэх эрхгүй.

  2. А талын бичгээр өгсөн зөвшөөрөл авалгүйгээр Б тал нь байрыг нэмж барих, шинэчлэн засварлах, нүүлгэн шилжүүлэх, хэв шинж болон засаг чимэглэлийг өөрчлөх, байрны эзэмшил газарт үйлдвэрлэл явуулахыг хориглоно.

  3. Б тал нь байрыг ашиглахдаа хавсралтад жагсаасан үйлдлүүдийг хориглоно.

  4. Б тал нь байрыг ашиглахдаа А талын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хавсралт 2-т заасан үйлдлийг хориглоно.

  5. Б тал нь байрыг ашиглахдаа хавсралт 3-т жагсаасан үйлсийг үйлдэхээр бол бол А талд мэдэгдэх ёстой.



  1. дүгээр зүйл: Гэрээний хугацаанд байранд засвар хийх


  1. А тал нь В талыг байр ашиглахад шаардлагатай засварын ажлыг гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд хэрэв Б талын хариуцлагаас үүдсэн зардал бол Б тал хариуцах бөгөөд бусад тохиолдолд А тал хариуцна.

  2. Дээрх заалтын дагуу А тал засвар хийхээр бол Б талд урьдчилан мэдэгдэнэ. Энэ тохиолдолд Б тал нь хүндэтгэх шалтгаан байхгүй тохиолдолд засвар хийлгэхээс татгалзаж болохгүй.

  3. Б тал нь байранд засвар хийх шаардлагатай хэсгийг олж илрүүлсэн тохиолдолд А талд энэ тухайн мэдэгдэж, засвар хийх талаар хэлэлцэнэ.

  4. Дээрх заалтын дагуу мэдэгдэл хийгдсэнээр засвар хийх шаардлагатай болсон байсан ч А тал нь хүндэтгэх шалтгаангүйгээр засвар хийхгүй тохиолдолд Б тал өөрөө засах боломжтой. Энэ тохиолдолд засах зардал нь 9-1 дүгээр зүйлийн дагуу байна.

  5. Б тал нь хавсралт хүснэгтийн 4-т заасны дагуу 9-1- ийг үндэслэн А талд засвар хийх хүсэлт гаргахын зэрэгцээ өөрөө засвар хийж болно. Б тал нь өөрөө засах шаардлагатай тохиолдолд засвар хийхэд шаардах зардлыг Б тал хариуцах ба А талаас зөвшөөрөл авах, мэдэгдэх шаардлагагүй.



  1. дугаар зүйл: Гэрээг цуцлах


  1. Б тал нь доорх гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд А тал нь тодорхой хугацаанд уг зөрчлөө засахыг сануулсан боловч уг хугацаанд багтан зөрчлөө засаж гэрээнд заагдсан үүргээ биелүүлж чадахгүй нь тодорхой болсон бол энэхүү гэрээг цуцалж болно.

    1. 4-1-т заасан түрээсийн төлбөр төлөх үүрэг

    2. 5-2-т заасан үйлчилгээний төлбөр төлөх үүрэг

    1. 9-1-т заасан Б талын хариуцах зардал төлөх үүрэг

  1. Б тал нь доорх гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд А тал нь тодорхой хугацаанд уг зөрчлөө засахыг сануулсан боловч уг хугацаанд багтан зөрчлөө засаж гэрээнд заагдсан үүргээ биелүүлж чадахгүй нь тодорхой болсон бөгөөд цаашид энэхүү гэрээг гүйцэтгэхэд хүндрэлтэй гэж үзсэн бол энэхүү гэрээг цуцалж болно.

    1. Байрыг 3 дугаар зүйлд заасан зорилгоор ашиглах үүрэг

    2. 8-р зүйлд заасан үүрэг (8-3-т заасан үүргэнээс хавсрал т 1-6-аас 8 хүртэлх үйл длүүд үүнд хамаарахгүй)

    3. Энэхүү гэрээнд тусгасан Б талын бусад үүрэг

  2. А болон Б талуудын аль нэг нь дараах нөхцөлтэй таарч байвал нөгөө талдаа сануулга өгөлгүйгээр энэхүү гэрээг цуцалж болно.

    1. 7-1-д заасан зүйлсийг зөрчсөн гэж үзвэл

    2. Гэрээ байгуулагдсаны дараа өөрөө эсвэл ажилтан нь нийгмийн эсрэг хүчинтэй хамаарал бүхий этгээд байвал

  3. Б талыг 7-2-р зүйлийг зөрчсөн эсвэл хавсралт 1-6-аас 8 хүртэлх үйлдлүүдийг хийсэн тохиолдолд А тал нь ямар нэгэн сануулгагүйгээр энэхүү гэрээг цуцалж болно.



  1. дүгээр зүйл: Б талаас цуцлах


  1. Б тал нь энэхүү гэрээг цуцлахаар бол хамгийн багадаа 1 сарын өмнө мэдэгдэнэ.

  2. 11-1-р заалтаас үл хамааран Б тал нь гэрээ цуцлах мэдэгдэл гаргасан өдрөөс хойш 1 сарын түрээсийн төлбөрийг (энэхүү гэрээг цуцалсны дараах түрээсийн төлбөрийг багтаасан) А талд төлснөөр гэрээ цуцлах мэдэгдэл гаргасан өдрөөс 1 сарын дотор хэзээ ч энэхүү гэрээг цуцлах боломжтой.



  1. дүгээр зүйл: Хэсэгчилсэн эвдрэл гэмтлээс


шалтгаалан түрээсийн төлбөр буулгах

  1. Байр нь хэсэгчлэн эвдэрснээс болон бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болсон ба уг шалтгаан нь Б талаас үүдэлтэй биш бол түрээсийн төлбөрийг тухайн эвдрэлд харгалзуулан үнэ буулгана. Энэ тохиолдолд А ба Б талууд бууруулах үнэ, хугацаа болон бусад хэлэлцээр хийж болно.

  2. Хэрэв байрны зарим хэсгийг алдсан, бусад шалтгаанаар ашиглах боломжгүй бөгөөд үлдсэн хэсэг нь хэрэглэгч түрээслэгчийн зорилгод хүрч чадахгүй бол энэхүү гэрээг цуцалж болно.



  1. дугаар зүйл: Гэрээний төгсгөл


Хэрэв байр нь бүхэлдээ эвдрэх ба бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болох тохиолдолд энэхүү гэрээг дуусгавар болгоно.

  1. дүгээр зүйл: Байр хүлээлгэж өгөх


  1. Б тал нь гэрээ дуусгавар болох өдөр хүртэл байрыг заавал хүлээлгэж өгөх ёстой (10 дугаар зүйлийн заалтуудын дагуу гэрээг цуцалсан тохиолдолд нэн даруй).

  2. Б тал нь 14-1-т зааснаар хүлээлгэж өгөх үед хүлээлгэн өгөх өдрөө А талд урьдчилан мэдэгдэнэ.



  1. дугаар зүйл: Хүлээлгэж өгөхдөө анхны нөхцөлийг сэргээх


  1. Энгийн хэрэглээний явцад гарсан ба насжилттай холбоотой элэгдэл хорогдлоос бусад тохиолдолд Б тал нь байрны анхны нөхцөлийг сэргээж хүлээлгэж өгнө. Харин Б талаас хамааралгүйгээр үүссэн эвдрэлийг нөхөн сэргээх шаардлагагүй.

  2. Байр хүлээлцэх үед, гэрээнд тусгай гэрээг хавсаргасан бол уг тусгай гэрээг оролцуулан хавсралт 5-д заасан заалтын дагуу Б талын гүйцэтгэх анхны байдалд хэрхэн сэргээх талаар А ба Б талууд хэлэлцэж болно.



16-р зүйл: Байранд нэвтрэх


  1. А тал нь байрны галын аюулаас урьдчилан сэргийлэх, бүтээцийн бүрэн бүтэн байдал болон бусад үйлчилгээний зорилгоор байранд нэвтрэх шаардлага үүссэн бол Б талаас зөвшөөрөл авч орно.

  2. Б тал нь хүндэтгэх шалтгаангүйгээр А талыг 16-1-т заасан шалтгааны дагуу байранд нэвтрэхийг татгалзаж болохгүй.

  3. Энэхүү гэрээг дуусгавар болсны дараа уг байрыг түрээслэхээр эсхүл авахаар төлөвлөж буй этгээд нь байр үзэхийг хүсвэл Б талаас зөвшөөрөл авсны үндсэн дээр А тал ба үзэгч нь байранд нэвтэрч орж болно.

  4. А тал нь галын осол газар авахаас урьдчилан сэргийлэх болон бусад онцгой байдлыг үед Б талаас зөвшөөрөл авалгүйгээр байранд нэвтэрч болно. Хэрэв А тал нь Б талын эзгүйд зөвшөөрөлгүйгээр байранд нэвтэрсэн бол энэ тухайгаа заавал мэдэгдэнэ.



  1. дугаар зүйл: Батлан даагч


  1. Батлан даагч (цаашид "В тал" гэх) нь энэхүү гэрээнээс үүдсэн Б талын өрийг хамтран хариуцна. Гэрээг шинэчилсэн тохиолдолд мөн адил байна.

  2. В талын хариуцах мөнгөн дүн нь Анхны баримт бичиг

(6) болон тамга гарын үсэгтэй хэсэгт заасан хэмжээгээр хязгаарлагдана.

  1. В талын хариуцах төлбөрийн үүрэг нь Б тал эсвэл В тал нас барсан тохиолдолд мөнгөн дүнгээр тодорхойлогдоно.

  2. Хэрэв В тал А талаас түрээсийн төлбөр, үйлчилгээний зардал, зөрчлийн ба хохирлын хэмжээ, төлбөрийн үлдэгдэл зэрэг Б талын төлбөртэй холбоотой мэдээллийг хүсвэл А тал уг мэдээллийг удаахгүйгээр гаргаж өгнө.



  1. дүгээр зүйл: Хэлэлцээ хийх


А ба Б талууд нь энэхүү гэрээнд заагдаагүй асуудал болон энэхүү гэрээний зүйл заалтыг тайлбарлахтай холбоотой эргэлзээ, үл ойлголцол гарвал Иргэний хууль болон бусад хууль тогтоомж, практикт нийцүүлэн шударга ёсны дагуу зөвшилцөж шийднэ.

19-р зүйл: Тусгай гэрээ


  1. р зүйл хүртэлх заалтуудаас гадна энэхүү гэрээний тусгай гэрээ нь дараах нөхцөлтэй байна.





  1. Галт зэвсэг, хүйтэн мэс,тэсрэх бодис, шатамхай бодис зэргийг үйлдвэрлэх,хадгалах.

  2. Мөнгөний том сейф бол он хүнд зүйлс зөөж оруулах,байрлуулах.

  3. Бохир усны хоолойг гэмтээх шингэн урсгахгүй байх.

  4. ТВ, хөгжим чанга дуутай хэрэглэх, төгөлдөр хуур зэрэг хөгжмийн зэмсэг тоглох дуугаргах.

  5. Зэрлэг амьтан, хорт могой зэрэг бусдад түвэг удах амьтан тэжээхгүй байх.

  6. Байрыг нийгмийн эсрэг хүчинд ашиглуулахгүй байх.

  7. Байр болон түүний орчин тойронд балмад үг үйлдэл гаргахгүй байх,оршин суугч болон зорчин явагчдад айлгаж цочоох сэтгэгдэл үлдээхгүй байх.

  8. Байранд нийгмийн эсрэг хүчнийг орогнуулах, олон давтан орж гаргуулах.
Хавсралт 1 (Гэрээний 8-3-р зүйлтэй хамааралтай)



Хавсралт 2 (Гэрээний 8-4-р зүйлтэй хамааралтай)

Хавсралт 3 (Гэрээний 8-5-р зүйлтэй хамааралтай)

Хавсралт 4 (Гэрээний 9-5-р зүйлтэй хамааралтай)







Хавсралт 5 (Гэрээний 15-р зүйлтэй хамааралтай)

[Анхны байдалд сэргээх нөхцөлүүд]

Байрны анхны байдалд сэргээх нөхцөл нь доорх II-т заасан “Тусгай гэрээ”-нээс бусад тохиолдолд Түрээсийн орон сууцыг анхны байдалд сэргээх зардлын ерөнхий журмын дагуу байна. Үүнд:



  • Түрээслэгчийн хариуцлагаас санаатай, санаандгүй үүссэн хохирол, сануулга зөрчих болон бусад гамгүй эдэлгээ зэргээс үүдсэн хохирлыг түрээслэгч хариуцна. Харин байгалийн гамшгаас үүдсэн давагдашгүй хүчин зүйлсээс үүдсэн хохирол, дээд айл гэх мэт түрээслэгчтэй хамааралгүй гуравдагч этгээдийн үүсгэсэн хохирлын хувьд түрээслэгч хариуцахгүй.

  • Барилга болон тоног төхөөрөмжийн марлын элэгдэл, цаг хугацааны элэгдэл зэрэг ердийн элэгдэл хорогдлыг түрээслүүлэгч хариуцна.

Бусад дэлгэрэнгүй агуулга нь Газар нутаг,зам тээврийн яамнаас гаргасан “Анхны байдалд сэргээх зөвлөмж (Шинэчилсэн найруулга)”-ийн хавсралт 1, 2-ын дагуу байх бөгөөд ерөнхий агуулга нь доорх I хэсэгт заасны дагуу байна.

    1. Анхны байдалд сэргээх нөхцөл

(Иргэний хуулийн 90-р зүйл болон Хэрэглэгчтэй хийх гэрээний тухай хуулийн 8-р зүйлийн 2 дахь хэсэг, 9 ба 10-р зүйлийн

заалтыг зөрчихгүй бөгөөд доорх II хэсэгт заасан “Тусгай гэрээ” байгуулсан тохиолдолд тэрхүү заалтыг мөрдлөг болгоно.)




      1. Түрээслүүлэгч ба Түрээслэгчийн хариуцах засварын хүснэгт

        Түрээслүүлэгчийн хариуцах

        Түрээслэгчийн хариуцах хэсэг

        [Шал (татами,модон шал,хивс зэрэг)]

        1. Татами солих,эргүүлэх (эвдэрч гэмтээгүй ч дараагийн түрээслэгч хүлээн авах зорилгоор)

        2. Модон шалыг тослох

        3. Шал болон хивсэн дээр тавилга тавьсан ор мөр болон хонхорхой

        4. Татамигийн өнгө алдах, модон шалны өнгө гандах (нарны туяа, барилгын эвдрэлээс шалтгаалсан ус

        дусах зэргээс үүссэн)

        1. Хивсэн дээр шингэн асгаснаас үүдсэн толбо,хөгцрөлт. (Асгасны дараа цэвэрлээгүйгээс)

        2. Хөргөгчийн доор хөгцрөлт үүссэн бол (хөгцийг цэвэрлээгүй орхисноос шаланд эвдрэл учруулсан бол)

        3. Нүүлгэлтийн явцад үүссэн зураас гэмтэл

        4. Модон шалны өнгө гандах (Түрээслэгчийн болгоомжгүйгээс борооны ус зэрэг нэвтэрсэн тохиолдолд)

        [Хана,тааз,хөшиг]

        1. ТВ,хөргөгч зэргийн ард талд үүсэх хар толбо (цахилгаан хөлрөлт)

        2. Хананд хадсан зураг, постерийн ул мөр

        3. Хананд гарсан хадаасны нүх (хөнгөн)

        4. Сэрүүцүүлэгч (түрээслэгчийн өмч)-н суурилуулсан ул мөр, боолтны нүх.

        5. Ханын цаасны өнгө алдалт (нарны туяа зэрэг марлын элэгдэлд орсон)

        1. Түрээслэгч нь өдөр тутмын цэвэрлэгээг орхигдуулснаас болсон гал тогооны бохирдол(дор бүр нь цэвэрлээгүйгээс үүдсэн тосны бохирдол зэрэг)

        2. Түрээслэгч нь цэвэрлээгүй орхисон цантсан хэсгийн мөөгөнцөр,толбо (түрээслүүлэгчид мэдэгдээгүй ба арчиж аваагүй байдлаас хана тааз г.м ялзарсан бол)

        3. Сэрүүцүүлэгчээс ус гоожиж түрээслэгч цэвэрлээгүй улмаас хана ялзарсан.

        4. Тамхи ба түүний бохь, үнэр (Тамхинаас болж хөшигний өнгө гандах,үнэр шингэсэн бол)

        5. Хананд гарсан хадаас, шурагны ор (Хүнд юм өлгөх зорилгоор хийсэн бол)

        6. Түрээслэгчийн таазанд суулгасан гэрлийн ор мөр

        7. Сараачих зэрэг санамсаргүй гаргасан гэмтэл

        [Түлхүүр цоож,тусгаарлагч хана,багана]

        1. Ялааны тор солих (эвдэрч гэмтээгүй ч дараагийн түрээслэгч хүлээн авах зорилгоор)

        2. Газар хөдлөлтөөс хагарсан шил

        3. Бэхжүүлсэн цонхны шилнил цууралт (бүтээцээс болж маралын элэгдэлд орсон)

        1. Гэрийн тэжээвэр амьтнаас шалтгаалсан багананд гарсан сэв зураас,үнэр (багана,хөшигт сэв зураас гарч үнэр шингэсэн бол)

        2. Сараачих зэрэг санамсаргүй гаргасан гэмтэл

        [Тоног төхөөрөмж ба бусад]

        1. Мэргэжлийн цэвэрлэгээний газраар байрыг нийтэд нь цэвэрлүүлэх.(түрээслэгч нь ердийн цэвэрлэгээ хийсэн тохиолдолд)

        2. Сэрүүцүүлэгчийн дотор талыг цэвэрлэх (тамхины утаа шингээгүй бол)

        3. Ариутгал (Гал тогоо,жорлон)

        4. Ванн солих (эвдэрч гэмтээгүй ч дараагийн түрээслэгч хүлээн авах зорилгоор)

        5. Түлхүүр цоож солих (бүрэн бүтэн байгаа бол)

        6. Төхөөрөмжийн эвдрэл, ажиллагаагүй болох (марлын элэгдэлд орсон тохиолдолд)

        1. Плитка ба агааржуулагчnaн орчны тосон бохир, толбо (түрээслэгч цэвэрлээгүйгээс үүдсэн бол)

        2. Ванн,жорлон,тосгуурын толбо,мөөгөнцөр зэрэг (түрээслэгчийн арчилгаа цэвэрлэгээ дутсанаас үүссэн бол)

        3. Өдөр тутмын буруу хэрэглээ ба арчилгаанаас үүдсэн тоноглолын эвдрэл.

        4. Түлхүүр хаях,эвдэлснээс үүдэх зардал

        5. Цэцэрлэгт ургасан хогийн ургамал)

      2. Түрээслэгчийн хариуцах нэгж




Хариуцах

Түрээслэгчийн хариуцах хэсэг

Насжилтын тооцоолол

Шал

Гэмтсэн хэсгийн засвар


Татами


1 хавтгай

Гэмтсэн хэсэг их бол тухайн гэмтсэн хавтгай бүрийг.(тухайн гэмтлээс шалтгаалан хэсэгчлэн солих эсэхийг шийднэ)


(Татами бүрээс) Насжилт тооцохгүй.



Хивс, хулдаас

Гэмтсэн хэсэг их бол өрөөний бүх хэсгийг.

(Татами /Хивс/Хулдаас)

6 жилийн дараа үнэлгээ нь 1 иен болох тооцоолол хийнэ.



Модон шал


М2-р тооцно.

Гэмтсэн хэсэг их бол өрөөний бүх хэсгийг.


(Модон шал)

Засварт насжилт тооцохгүй. (Модон шалны гэмтсэн хэсэг ихтэй

бөгөөд солих шаардлагатай бол тухайн барилгын насжилтын 1 иен болох

жилээр тооцно)


Хана/Тааз(хөшиг)


Гэмтсэн хэсгийн засвар


Хана (ханын цаас)



М2-р тооцох боловч түрээслэгч этгээдийн гэмтээсэн хэсгийг багтаасан 1 хавтгай хүртэлх шинээр солих зардлыг түрээслэгч этгээд хариуцах болно.

(Хана,хөшиг)

6 жилийн дараа үнэлгээ нь 1 иен болох тооцоолол хийнэ.



Тамхины бохь, үнэр



Утаат тамхинаас шалтгаалан тухайн байрны бүх хэсгийн хөшиг зэрэг нь өнгө солигдох,үнэр шингэсэн тохиолдолд байрны бүх хэсэгт цэвэрлэгээ хийх,шинэчлэн солих зардлыг түрээслэгч тал хариуцна.

хаалга цоож/ багана

Гэмтсэн хэсгийн засвар

Тусгаарлагч хана

1 хавтгай



(Тусгаарлагч ханын цаас,сараалжин хана)

Насжилт тооцохгүй


Багана

1 ширхэг


(Тусгаарлагч хана, сараалжин хана зэрэг хаалга хэсэг,багана)

Насжилт тооцохгүй.


Бусад тоног



тоноглол засварлах

Тоноглол

Засварлах хэсэг, шинээр солих зардал


(Тоноглол)

тухайн барилгын насжилтын 1 иен болох жилээр шулуун ба муруйн аргаар тооцоолно.



Түлхүүр буцаах

Түлхүүр


Засварлах хэсэг

Гээгдүүлсэн бол цоожны гол солих



Түлхүүр гээгдүүлсэн тохиолдолд насжилт тооцохгүй.Шинээр солих зардлыг түрээслэгч хариуцна.

ердийн цэвэрлэгээ

Цэвэрлэгээ

*Ердийн цэвэрлэгээ ба нүүж гарахдаа цэвэрлэгээ хийгдээгүй бол



Хэсэгчлэн ба байрны бүх хэсэг



Насжилт тооцохгүй.

Түрээслэгч ердийн цэвэрлэгээг гүйцэтгээгүй тохиолдолд хэсэгчлэн ба байрны бүх хэсэгт цэвэрлэгээ хийлгэх зардлыг түрээслэгч хариуцна.



Тоног төхөөрөмжийн насжилт ба түрээслэгчийн хариуцах зардлын харьцаа (Элэгдлийн хугацаа нь 6 жил болон 8 жил, тогтвортой үнээр тооцох аргаар)

Түрээслэгчийн хариуцах зардлын харьцаа (Анхны байдалд сэргээх үүрэг үүссэн тохиолдолд)



Насжилт

(жилээр)



      1. Анхны байдалд сэргээх засварын ажлын хөлсний жишиг нэгж үнэ.

(Барилгаас шалтгаалан хоосон зайд “хамрагдах хэсэг”, “нэгж”, “нэгж үнэ (иен)” оруулна уу.)

Хамрагдах хэсэг

нэгж

Нэгж үнэ (иен)

Шал











Тааз/Хана












Элемент/багана











Тоноглол ба бусад



Нийтийн











Хаалга/хонгил












Гал тогоо











Ванн/ариун цэврийн өрөө/ жорлон












Бусад











* Энэхүү нэгж үнэ нь жишиг үнэ бөгөөд нүүж орох үед түрээслэгч, түрээслүүлэгч нар хариуцах мөнгөн дүнг таниулах зорилготой.

* Иймд,нүүж гарах үеийн материалын үнэ, түүний нөөц бололцооны өөрчлөлт,эвдрэл гэмтлийн хэмжээ,анхны байдалд сэргээн засварлах аргачлал зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж түрээслэгч болон түрээслүүлэгч нар хоорондоо зөвшилцсөн нэгж үнээр анхны байдалд сэргээх зардлыг тооцно.


    1. Тусгай гэрээ


Анхны байдалд сэргээн засварлах зардалтай холбоотой ерөнхий журам нь дээрх бичсэнээр боловч түрээслэгч нь онцгой

нөхцөлд доорх зардлуудыг түрээслэгч хариуцахыг зөвшөөрнө (Иргэний хуулийн 90-р зүйл болон Хэрэглэгчтэй хийх гэрээний тухай хуулийн 8-р зүйлийн 2 дахь хэсэг, 9 ба 10-р зүйлсийг зөрчихгүй агуулгатай тохиолдолд).

Хаалт дотор түрээслүүлэгчийн хариуцах ёстой байсан зардлыг түрээслэгч хариуцах болсон шалтгааныг оруулна.





А тал:

Б тал :


(тамга)

(тамга)



Тамга тэмдгээр баталгаажуулах хэсэг




Достарыңызбен бөлісу:




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет