Батлав. Монголын Арванбайт Боулингийн Холбооны Ерөнхийлөгч Н. Тамир



Дата04.07.2016
өлшемі40.16 Kb.
#178234
Батлав.Монголын Арванбайт Боулингийн Холбооны

Ерөнхийлөгч Н.Тамир


Хүүхдийн болон Гэр бүлийн ФРУТТА лигийн тэмцээний удирдамж


Зорилго : Боулингийн спортыг сурталчлан таниулах,өсвөр насны хүүхдүүдийг энэ спортод татан оруулах,гэр бүлийн бүлээн дулаан харьцааг спортын өрсөлдөөнтэй хослуулах,хичээлэгсдийн хүрээг тэлэх зорилгоор сар бүр зохион явуулж байсан гэр бүлийн лигийн тэмцээнийг өргөжүүлэн,хүүхдийн лигийн тэмцээнийг хамтатган явуулах боллоо.Цуврал тэмцээнийг Монголын Арванбайт Боулингийн Холбоо,Үндэсний соёл амралтын хүрээлэн,АПУ Трейдинг ХХК-тай хамтран,АПУ компанийн үйлдвэрлэдэг ФРУТТА брэндийн нэрээр зохион явуулна.
Хүүхдийн лигийн тэмцээн :

Хугацаа 2012.07.24-ний мягмар гаригт 17:00 цагаас эхэлнэ

/Тэмцээний бүртгэл 18:30 мин хүртэл явагдана/

Байр Олон улсын стандартын 8 зам бүхий Паркийн боулинг төвд

Тэмцээний хураамж : Нэг хүүхэд 10.000 төг
Шагнал : 1-р байр Фрутта брэндийн гарын бэлэг,батламж,

алтан медаль,мөнгөн шагнал

2-р байр Фрутта брэндийн гарын бэлэг,батламж,

мөнгөн медаль,мөнгөн шагнал

3-р байр Фрутта брэндийн гарын бэлэг,батламж,

хүрэл медаль,мөнгөн шагнал



Өндөр онооны шагнал : Хамгийн өндөр оноо авсан охид,хөвгүүд тус бүр

нэг тоглогчид олгоно./Фрутта брэндийн шагнал/


Дүрэм : Тэмцээн 13 хүртэлх болон 13-16 нас гэсэн 2 ангиллаар явагдана.

/Оролцогч хүүхдүүд гэрчилгээнийхээ хуулбарыг авчрах/ Хүүхэд бүр 2 тоглолт хийж

ангилал тус бүрт эхний 6 тоглогч дахин 1 тоглолт нэмж гүйцэтгэн,3 тоглолтын нийлбэрээр,мөн ангилал тус бүрт эхний 3 байрын эздийг тодруулна.
Хүүхэд бүрт олгогдох чансааны оноо : 1-р байр 50 оноо

2-р байр 45 оноо

3-р байр 40 оноо

4-6-р байр 35 оноо

7-12-р байр 30 оноо

13-16-р байр 25 оноо

17-24-р байр 20 оноо

25-30-р байр 15 оноо



Гэр бүлийн лигийн тэмцээн :

Хугацаа 2012.07.24-ний мягмар гаригт 19:00 цагаас эхэлнэ

/Тэмцээний бүртгэл 20:30 мин хүртэл явагдана/

Тэмцээний хураамж : Хүүхэд 10.000 төг,том хүн 15.000 төг


Дүрэм : Тэмцээн хос тоглолтын төрлөөр зохиогдоно.Оролцогчид аав ээж,аав хүүхэд,ээж хүүхэд,залуу хосууд,ах дүү/овог нэг байх/,эгч дүү /овог нэг байх/гэсэн

6 хувилбаруудаас сонголт хийж,багаа бүрдүүлнэ.Тоглогч бүр 2 тоглолт гүйцэтгэн, тоглогчдын 4 тоглолтын онооны нийлбэр дүнгээр эхний 8 байрт шалгарсан багууд дараагийн шатанд өрсөлдөнө.Шигшээ тэмцээнд багийн гишүүд нэг зам дээр ээлжилж шидэх дүрмээр явагдах бөгөөд 1-5,3-7 ба 2-6 4-8 гэсэн оноолтоор тоглон,эхэлж

2 хожил авсан багууд цааш тоглон эхний 3 байрын эздийг тодруулна.
Бонус оноо олгох журам :
1.Оролцогч багт 13 хүртэлх насны хүүхэд байвал тухайн хүүхдийн авсан оноон дээр

урьдчилсан тоглолт тус бүрт +40 оноо,шигшээ тоглолт тус бүрт +20 оноо нэмнэ.

2.Оролцогч багт 13-аас дээш насны хүүхэд байвал тухайн хүүхдийн авсан оноон

дээр урьдчилсан тоглолт тус бүрт +30 оноо,шигшээ тоглолт тус бүрт +15 оноо

нэмж тооцно.

3.Шигшээ тоглолтонд аль аль нь хүүхэдтэй багууд хоорондоо таарсан тохиолдолд

13 хүртэлх насны хүүхэдтэй багийн авсан оноон дээр +10 оноо нэмж тооцно.
Тэмцээнийг МАБХ-ноос томилогдсон зэрэгтэй шүүгчид дүрмийн хүрээнд удирдан явуулна.
Хувцаслалт : Оролцогчид богино ханцуй бүхий футболк,цайвар болон хар бараан

өнгийн даавуун өмдтэй тоглоно.Сорочкон цамц,жинсэн өмдтэй тоглуулахгүй.



Шагнал : 1-р байр Фрутта брэндийн багц гарын бэлэг,батламж,

мөнгөн шагнал,тоглолтын эрх

2-р байр Фрутта брэндмйн багц гарын бэлэг,батламж,

мөнгөн шагнал,тоглолтын эрх

3-р байр Фрутта брэндийн багц гарын бэлэг,батламж,

мөнгөн шагнал,тоглолтын эрх



Өндөр онооны шагнал : Хамгийн өндөр оноо авсан эрэгтэй,эмэгтэй тус бүр

нэг тоглогчид ҮСАХ-гээс тусгай шагнал олгоно.



Тоглогч бүрт олгогдох чансааны оноо : 1-р байр 60 оноо

2-р байр 55 оноо

3-р байр 50 оноо

4-р байр 45 оноо

5-8-р байр 40 оноо

9-12-р байр 35 оноо

13-16-р байр 20 оноо

17-24-р байр 15 оноо



Чансааны бонус оноо : Урьдчилсан тоглолтонд 190-199 оноо авсан эмэгтэйчүүд,

210-229 оноо авсан эрэгтэйчүүд 40 оноо,200-гаас дээш оноо

авсан эмэгтэйчүүд,230-аас дээш оноо авсан эрэгтэйчүүд

60 оноог чансааны оноон дээрээ нэмж авах боломжтой.


Босго оноо : Нэг удаагийн тоглолтонд спортын дэд мастер цолтон 150,зэрэгтэй

тоглогчид 140 оноо,бусад тоглогчид 130-аас доош оноог авбал



чансааны онооноос тухай бүр 10 оноо хасна.


Монголын Арванбайт Боулингийн Холбооны

Мэргэжлийн Зөвлөл

МАБХ-ны албан ёсны вэб сайт


www.ododsport.mn
Монголын спортын анхны төрөлжсөн видео портал

Достарыңызбен бөлісу:




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет