Гурав дахь удаагийн “Хосолмол соёлт гэр бүлийнхний хайрыг хуваалцъя” үзэсгэлэн Шалгаруулалтын агуулга



Дата25.06.2016
өлшемі32.47 Kb.
#157560
2012 Данвон урлагийн үзэсгэлэн

DANWON ART FESTIVAL 2012

Данвон урлагийн үзэсгэлэн 2012 Ансан

Гурав дахь удаагийн “Хосолмол соёлт гэр бүлийнхний хайрыг хуваалцъя” үзэсгэлэн



Шалгаруулалтын агуулга

Данвон Гим Хунду зураачийн уран бүтээлийг олон нийтэд таниулан, нөгөөтэйгүүр тус улсад амьдарч буй хосолмол соёлт гэр бүлийнхэн болон гадаад ажилчдын уран бүтээлийг танилцуулан, бие биенийгээ туслаж дэмжсэн, хайрласан, аз жаргалтай нийгмийг цогцлоохын зэрэгцээ чадварлаг уран бүтээлчдийг нээн илрүүлэх зорилготой болно.

2012 Данвон урлагийн үзэсгэлэн нь гурав дахь удаагаа “ Хосолмол соёлт гэр бүлийнхний хайрыг хуваалцъя” гэсэн сэдвээр зохиогдох гэж буй тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
■ Энгийн шалгаруулалт

° Салбар


Зураг : Солонгос зураг, өрнө дахины уран зураг, усан будган зураг, барламал зураг, гэрэл зураг, гар урлал, үндэсний гар урлал

Биет зүйл : Сийлбэр, гар урлал, үндэсний гар урлал

° Хэмжээ

Зураг : 36см x 51 см -ээс дээш ~ 130 см x 162 см илүүгүй байх.

Биет зүйл : 2м(өргөн) x 2 м(урт) x 2м(өндөр) илүүгүй байх.

° .Үзэсгэлэнд оролцох

Нэг хүн нэг бүтээлээр оролцоно.

° Үзэсгэлэнд оролцох төлбөр : Төлөхгүй.

° Үзэсгэлэнд оролцох эрх


  • Тус улсад оршин сууж буй хосолмол соёлт гэр бүл, гадаад ажилчин

- Насны хязгаар байхгүй.

■ Бүтээл хүлээж авах хугацаа

° 2012.09.01(бямба)~09.07(баасан)

■ Бүтээл хүлээн авах байгууллага

Шуудангийн дугаар 425-801. Гёнги аймаг Ансан хот Данвон дүүрэг

Гужан 1-р хороо (경기도 안산시 단원구 고잔1동) 525-7



Данвон урлагийн үзэсгэлэнгийн хэрэг эрхлэх газар

(단원전시관 사무국) (tel: 031-413-5566)

■ .Үзэсгэлэнд бүтээлээ оролцуулах хүсэлт гаргах

° Данвон урлагийн үзэсгэлэнгийн цахим хуудас http://www.danwon.org

“Хосолмол соёлт гэр бүлийнхний хайрыг хуваалцъя(다문화가정 사랑

나눔 전)”үзэсгэлэнгийн файлыг татна уу.


■..Шалгаруулалтын хариу

2012.09.11(мягмар )

Данвон урлагийн үзэсгэлэн-Цахим хуудас http://www.danwon.org–нд холбогдон “Хосолмол соёлт гэр бүлийн хайрыг хуваалцъя(дамүнхуагажон саран нанүм)” үзэсгэлэн

■..Шалгарсан бүтээлийг үзэсгэлэнд тавих хугацаа болон үзэсгэлэнгийн байршил

° Үзэсгэлэнгийн хугацаа : 2012.10.12(баасан) ~ 10.14(ням)

° Үзэсгэлэнгийн байр : Данвон урлагийн үзэсгэлэнгийн гадаа үзэсгэлэнгийн

талбай

■..Шагнал гардуулах



° 2012.10.13(бямба)

■..Шагнал

° Алтан медаль : 1хүн 3.000.000вон

(“Хосолмол соёлт гэр бүлийнхний хайрыг хуваалцъя” шагнал)

° Мөнгөн медаль : 2хүн 1.000.000вон

° Хүрэл медаль : 4хүн 300.000вон

Тусгай шагнал : Хүний тоо заахгүй.

Оролцогчийн шагнал : Хүний тоо заахгүй.

■..Үзэсгэлэнгийн бүтээл буцааж олгох хугацаа : 2012.10.29(даваа) ~ 10.30(мягмар)

10:00~16:00



* Товлосон хугацаанд хүрч ирэн бүтээлээ аваагүй тохиолдолд хариуцахгүй

болохыг мэдэгдье.

■..Лавлах

Данвон урлагийн үзэсгэлэн. “Хосолмол соёлт гэр бүлийнхний хайрыг хуваалцъя” үзэсгэлэнгийн удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газар

Утас : 031-413-5566, 481-2472

Факс : 031-481-2475

◆ Зохион байгуулагч : Ансан хот, Данвон урлагийн үзэсгэлэнгийн зохион

байгуулах зөвлөл

◆ Зохион явуулагч : Данвон урлагийн үзэсгэлэнгийн удирдах зөвлөл

◆ Ивээн тэтгэгч : Солонгосын урлагийн холбоо, БНСУ дахь улс орон бүрийн



Элчин сайдын яам

Достарыңызбен бөлісу:




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет