Түрээсийн гэрээ 201 оны дугаар № Улаанбаатар хот сарын ны өдөр Энэхүү ТҮрээсийн гэрээ



Дата27.07.2022
өлшемі19.85 Kb.
#459812
Түрээсийн гэрээ загвар


ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ

201_ оны __ дугаар № Улаанбаатар хот


сарын __ -ны өдөр

Энэхүү ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ (цаашид “Гэрээ” гэх)-г нэг талаас _________________ (цаашид “Түрээслүүлэгч” гэх), нөгөө талаас ____________________ (цаашид “Түрээслэгч” гэх) нар (хамтад нь “Талууд” гэх) Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг удирдлага болгон дараах нөхцлийг харилцан тохиролцон байгуулав.



  1. Нийтлэг заалт

    1. Энэхүү Гэрээгээр Түрээслүүлэгч нь ________________ хаягт байрлах _____ хөрөнгийг /цаашид Хөрөнгө гэх/ Түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх, нөгөө талаас Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөх, Талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулна.



  1. Гэрээний хугацаа

    1. Энэхүү Гэрээ нь 201_ оны ___ дугаар сарын ___-ний өдрөөс ____ оны __ дугаар сарын __-ны өдрийг дуустал __ сар/ жилийн хугацаатай байна.

  2. Түрээсийн төлбөр

    1. Түрээсийн төлбөр нь сарын ______________ төгрөг байна. Түрээсийн төлбөрийг __ сар/жилээр нь бодож авах ба Түрээслэгч нь нийт __________ (_______________) төгрөгийг төлнө. Түрээслэгч сар бүрийн ашиглалтыг төлбөрийг хариуцна.

  3. Түрээслүүлэгчийн эрх, үүрэг

      1. Түрээслүүлэгч нь ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгийг Түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд шилжүүлэх үүрэгтэй.

      2. Түрээслүүлэгч нь хөрөнгийн түрээсийн төлбөрийг Түрээслэгчээс шаардах эрхтэй.

      3. Түрээслэгч Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.




  1. Түрээслэгчийн эрх, үүрэг

      1. Хөрөнгийг Гэрээнд заасан нөхцөл болон зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй.

      2. Гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

      3. Гэрээ дуусгавар болоход хөрөнгийн хэвийн элэгдэл хорогдолыг тооцон, бүрэн бүтэн байдлаар буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэй.

      4. Энэхүү Гэрээтэй холбоотой аливаа зардалыг Түрээслэгч хариуцах мөн хөрөнгийн ашиглалтын бүхийл зардалыг хариуцах үүрэгтэй.

      5. Түрээслэгч Түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй хөрөнгийг бусдад давхар түрээслэх, худалдаалахыг хориглоно.




  1. Талуудын хүлээх хариуцлага.

    1. Талууд энэхүү гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги төлнө.

    2. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай тал нь нөгөө талд төлөх үүрэгтэй.

    3. Хэрэв талуудын хооронд маргаан гарвал талууд эвийн журмаар шийдвэрлэх ба маргаанаа шийдвэрлэж чадахгүйд хүрвэл ҮНДЭСНИЙ БА ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ АРБИТРААР эцэслэн шийдвэрлүүлэх бөгөөд арбитрын ажиллагаанд тус арбитрын маргаан хянан шийдвэрлэх журмыг баримтална.



  1. Гэрээ цуцлах

    1. Гэрээний аль нэг тал Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Гэрээг нэг талын санаачлагаар цуцлана.

    2. Гэрээг цуцалсан тохиолдолд гэм буруутай тал бусдад учирсан хохирол болон нөгөө талд учирсан хохирлыг өөрийн зардлаар арилгана.

    3. Талууд Гэрээг цуцалсан тохиолдолд Түрээслэгч хөрөнгийг бүрэн бүтэн, эвдрэл, гэмтэлгүй Түрээслүүлэгчийн өмчлөлд 7 хоногийн дотор шилжүүлэх өгнө.




  1. Бусад

    1. Талууд энэхүү Гэрээнд гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болно.

    2. Талууд Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

    3. Гэрээний нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж Талуудын гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болно.




  1. Талууд


Түрээслүүлэгч: Түрээслэгч:
Гарын үсэг_________ /____________/ Гарын үсэг_________ /_____________/
Утас________________________ Утас ____________________



Достарыңызбен бөлісу:




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет