Авилгалын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенц


VIII бүлэг. Төгсгөлийн заалтууд



бет4/4
Дата21.06.2016
өлшемі0.98 Mb.
#152735
1   2   3   4
VIII бүлэг. Төгсгөлийн заалтууд

 

65 дугаар зүйл. Конвенцийг хэрэгжүүлэх



 

1. Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу хүлээх өөрийн үүргийн хэрэгжилтийг хангахын тулд шаардлагатай арга хэмжээг, түүний дотор хууль тогтоох болон захиргааны арга хэмжээг дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн авна.

 

2. Оролцогч улс бүр авилгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд энэхүү конвенцид тусгасан арга хэмжээнээс илүү хатуу буюу илүү чанга арга хэмжээ авч болно.



 

66 дугаар зүйл. Маргаан шийдвэрлэх

 

1. Оролцогч улсууд энэхүү конвенцийг тайлбарлах буюу хэрэглэхтэй холбогдох маргааныг хэлэлцээ хийх замаар зохицуулахыг чармайна.



 

2. Энэхүү конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар хоёр буюу түүнээс дээш оролцогч улсын хооронд гарсан бөгөөд хэлэлцээний замаар боломжит хугацааны дотор зохицуулж чадаагүй аливаа маргааныг тэдгээрийн аль нэгний хүсэлтээр арбитрт шилжүүлнэ. Хэрэв арбитрт хүсэлт гаргасан өдрөөс хойш зургаан сарын дотор талууд арбитрыг зохион байгуулах талаар тохиролцож чадаагүй бол аль нэг талын хүсэлтээр маргааныг Олон улсын шүүхэд уг шүүхийн дүрмийн дагуу шилжүүлж болно.

 

3. Улс бүр энэхүү конвенцид гарын үсэг зурах, буюу түүнийг соёрхон батлах, эсхүл түүнд нэгдэн орохдоо энэ зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй гэж үзэж байгаа талаар мэдэгдэж болно. Ийм тайлбар хийсэн оролцогч улсын хувьд бусад оролцогч улс нь энэ зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй.



 

4. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тайлбар хийсэн аливаа оролцогч улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх замаар тайлбараасаа хэдийд ч татгалзаж болно.

 

67 дугаар зүйл. Гарын үсэг зурах, соёрхон батлах,

хүлээн зөвшөөрөх, батлах, нэгдэн орох


 

1. Энэхүү конвенц 2003 оны 12 дугаар сарын 9-нөөс 11-ний өдөр Мексик Улсын Мерида хотод, түүнээс хойш 2005 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүртэл Нью-Йорк хот дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Төв байранд бүх улс гарын үсэг зурахад нээлттэй байна.

 

2. Мөн энэхүү конвенц бүс нутгийн эдийн засгийн нэгдсэн байгууллагын наад зах нь нэг гишүүн улс энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу энэхүү конвенцид гарын үсэг зурсан тохиолдолд тухайн байгууллагын хувьд гарын үсэг зурахад нээлттэй байна.



 

3. Энэхүү конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх эсхүл батлана. Батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн эсхүл батласан тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна. Аливаа бүс нутгийн эдийн засгийн нэгдсэн байгууллагын наад зах нь нэг гишүүн улс батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн эсхүл батласан тухай баримт бичгээ хадгалуулсан бол тухайн байгууллага мөн хадгалуулж болно. Ийм байгууллага батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн эсхүл батласан тухай баримт бичигтээ энэхүү конвенцоор зохицуулж буй асуудлын хувьд өөрийн эрх хэмжээгээ мэдэгдэнэ. Ийм байгууллага мөн өөрийн эрх хэмжээнд оруулсан аливаа холбогдох өөрчлөлтийн талаар хадгалагчид мэдэгдэнэ.

 

4. Энэхүү конвенц аль ч улс эсхүл гишүүн улсынх нь наад зах нь нэг нь энэхүү хэлэлцээрт оролцогч тал болох бүсийн эдийн засгийн нэгдсэн байгууллага нэгдэн ороход нээлттэй байна. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна. Нэгдэн орох үедээ бүсийн эдийн засгийн нэгдсэн байгууллага энэхүү конвенцоор зохицуулж буй асуудлын хувьд өөрийн эрх хэмжээгээ мэдэгдэнэ. Ийм байгууллага мөн өөрийн эрх хэмжээнд оруулсан аливаа холбогдох өөрчлөлтийн талаар хадгалагчид мэдэгдэнэ.



 

68 дугаар зүйл. Хүчин төгөлдөр болох

 

1. Энэхүү конвенц нь гуч дахь батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулсан өдрөөс хойш ер дэх өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Энэ хэсгийн зорилгод бүсийн эдийн засгийн нэгдсэн байгууллагын хадгалуулсан аливаа баримт бичгийг тухайн байгууллагын гишүүн улсуудын хадгалуулсан баримт бичигт нэмэлт гэж тооцохгүй.



 

2. Энэхүү конвенцийн гуч дахь батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулсны дараа энэхүү конвенцийг соёрхон баталж, хүлээн зөвшөөрч, баталж, түүнд нэгдэн орж буй улс буюу бүсийн эдийн засгийн нэгдсэн байгууллага тус бүрийн хувьд энэхүү конвенц тухайн улс буюу бүсийн эдийн засгийн нэгдсэн байгууллага батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулсан өдрөөс хойш гуч дахь өдрөөс эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу энэхүү конвенц хүчин төгөлдөр болох өдрийн аль сүүлд болох өдөр энэхүү конвенц хүчин төгөлдөр болно.

 

69 дүгээр зүйл. Нэмэлт өөрчлөлт оруулах



 

1. Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш таван жилийн дараа аль нэг оролцогч улс авиваа нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад өгч болох бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга уг саналыг авч үзэж шийдвэр гаргуулахаар оролцогч улсууд болон Оролцогч улсуудын бага хуралд дамжуулна. Оролцогч улсуудын бага хурал нэмэлт өөрчлөлт тус бүрийн хувьд зөвшилцөлд хүрэх бүхий л чармайлт гаргана. Зөвшилцөлд хүрэх бүх чармайлт барагдаж ямарваа тохиролцоонд хүрээгүй бол уг нэмэлт өөрчлөлтийг эцэст нь Оролцогч улсуудын бага хурлын чуулганд оролцож, санал өгч буй оролцогч улсуудын гуравны хоёрын саналаар батлана.

 

2. Бүсийн эдийн засгийн нэгдсэн байгууллага эрх хэмжээнийхээ хүрээний асуудлаар энэхүү конвенцид оролцогч улс болох гишүүн улсынхаа тоотой тэнцэх саналын тоогоор энэ зүйлийн дагуу санал өгөх эрхээ эдэлнэ. Ийм байгууллагууд гишүүн улсууд нь санал өгөх эрхээ эдэлж байгаа бол санал өгөх эрхгүй бөгөөд ийм журам мөн эсрэгээр үйлчилнэ.



 

3. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу баталсан нэмэлт өөрчлөлтийг оролцогч улсууд соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлана.

 

4. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу баталсан нэмэлт өөрчлөлт нь оролцогч улсын хувьд батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн буюу батласан тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулсан өдрөөс хойш ер хоногийн дараа хүчин төгөлдөр болно.



 

5. Аливаа нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болоход түүнийг заавал биелүүлэх зөвшөөрлөө илэрхийлсэн оролцогч улсууд түүнийг заавал биелүүлнэ. Бусад оролцогч улс энэхүү конвенцийн заалт болон өмнө нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн буюу батласан нэмэлт өөрчлөлтийг заавал биелүүлэх хэвээр байна.

 

70 дугаар зүйл. Цуцлах



 

1. Аливаа оролцогч улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэх замаар энэхүү конвенцийг цуцалж болно. Цуцлах тухай мэдэгдлийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа цуцлалт хүчин төгөлдөр болно.

 

2. Бүсийн эдийн засгийн нэгдсэн байгууллага түүний бүх гишүүн улс энэхүү конвенцийг цуцалсан тохиолдолд энэхүү конвенцийн оролцогч тал байхаа болино.



 

71 дүгээр зүйл. Хадгалагч ба хэл

 

1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү конвенцийн томилогдсон хадгалагч байна.



 

2. Англи, араб, испани, хятад, орос, франц хэлээрх адил хүчинтэй эх бичвэр бүхий энэхүү конвенцийн жинхэнэ эхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

 

Хэмээснийг нотлон тус тусын засгийн газраас зохих ёсоор олгосон эрх бүхий дор гарын үсэг зурагчид энэхүү конвенцид гарын үсэг зурцгаав.



 

 

 



 

 



Достарыңызбен бөлісу:
1   2   3   4




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет