“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”


Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао манай оронд албан ёсны айлчлал хийв



бет8/10
Дата27.06.2016
өлшемі0.67 Mb.
#162071
1   2   3   4   5   6   7   8   9   10

Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао манай оронд албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын 16 жилийн дараа манайд хийж буй албан ёсны айлчлал юм.

Айлчлалын үеэр “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын гэрээ”, “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Боловсролын үнэмлэх, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийг сэргээж, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай протокол”, 300.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээр болон “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр зэрэг 9 баримт бичигт гарын үсэг зурсан болно.

Мөн Хятадын талаас 50.0 сая юанийн буцалтгүй тусламжийг манай нийгэм, эдийн засгийн хөгжилд зориулан олгох, батлан хамгаалах салбарт 10.0 сая юанийн тусламж үзүүлэхээр болов. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 500.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээ мэдэгдсэн болно.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ноён Вэнь Зябао Улаанбаатар хотноо нээгдсэн Хятадын Соёлын төвийн нээлтэд оролцов.


БНХАУ-ын Шаньси мужийн дарга Юань Чуньцин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлав.

УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн урилгаар ӨМӨЗО-ны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ӨМӨЗО-ны намын хорооны дарга Ху Чуньхуа манай оронд айлчлав.  


БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Хятадын Саняа хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Соёлын сайд нарын 7 дугаар уулзалтад оролцох үеэр “Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын Соёлын яам хооронд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.
ТУХН-ийн орнуудтай: Монголын соёлын өдрүүдийг БНКазУ-д энэ оны 10 дугаар сард зохион байгуулах, түүнд 50-60 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүлээн авах хүсэлтэй байгаагаа Казахстаны талаас мэдэгдээд байна. Мөн манай улсад уламжлал болон зохиогдох Гадаадын монголч залуу эрдэмтдийн зуны сургалтын урилга, хөтөлбөрийг Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлэв. Монголын цэргийн албан хаагчдыг Казахстанд сургах талаар яриа хэлэлцээ хийх зорилгоор БХЯ-ны төлөөлөгчдийг БНКазУ-д айлчлуулахаар боллоо.
Манай улсад суугаа Казахстаны ЭСЯ-наас лалын шашин сурталчилсан үйл ажиллагааг дэмжиж, оролцож байгаа нь манай улсын болон олон улсын хууль дүрэм зөрчиж байгааг нөхөрсөг байдлаар тэдэнд анхааруулж, цаашид ийм үйлдэл хийхгүй байхыг зөвлөв.
Киргизэд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан парламентын засаглалын асуудлаар манай туршлагыг харгалзан хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын улс төрчид, шинжээчид болон мэргэжилтнүүдийн хэсгийг тус улсад томилон ирүүлэх хүсэлт бүхий захидлыг Киргизийн Түр Засгийн газрын тэргүүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлснийг нааштай авч үзэх талаар ЕТГ-аас байр сууриа илэрхийллээ.
Бээжинд суугаа Украины ЭСЯамнаас Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэ оны 2 дугаар хагаст хүлээн авч айлчлуулахад бэлэн байгааг ноот бичгээр мэдэгдээд байна. Украины шинэ элчин сайд Юрий Костенко 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчид ИЖБ-гээ барив. Түүнлэн Украин 2015 оноос НҮБ- ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдох, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөлд дахин сонгогдох хүсэлтийг манай талд тавьж, дэмжлэг хүсээд байна.
Узбекстаны ГХЯ-ны орлогч сайдаас хоёр талын харилцаа хөгжүүлэх арга хэмжээний талаар ГХЯ-ны ТНБД-д захидал ирүүллээ. Үүний мөрөөр хоёр талын ГХЯ-дын зөвлөлдөх уулзалтыг Ташкент хотноо зохион байгуулав. Узбекстаны Эрүүл мэндийн сайд ДЭМБ-ын гүйцэтгэх хороонд нэрээ дэвшүүлж, манай талаас дэмжлэг хүсээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гүржийн Ерөнхийлөгчид илгээлт явуулж оны эхний хагас жилд Гүржид айлчлах боломжгүйгээ илэрхийлэв. Гүржийн Гадаад харилцааны сайд Григол Вашадзэ НҮБ-ын ЕА-н 65 дугаар чуулганд оролцох үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай уулзах хүсэлт тавиад байна.
Азербайжан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын бус гишүүнээр 2012-2013 онд сонгогдох хүсэлтэйгээ мэдэгдэж, манай талаас дэмжлэг хүсэв.
Европын улсуудтай харилцсан талаар
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Холбоонд, Ерөнхий сайд С.Батболд Австри, Унгарт, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ХБНГУ, Италид тус тус айлчлал хийв.
Чехийн Засгийн газрын дарга Я.Фишер, Португалын Гадаад хэргийн сайд Л.Амадо, Италийн Эдийн засгийн дэд сайд А.Урсо нар тус тус манай улсад айлчлав. Мөн Монгол-Унгар, Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж, Монгол-Чех, Монгол-Турк, Монгол-Франц, Монгол-Литвийн ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт, Британийн ГХХНЯ, Германы ГХЯ болон Италийн ЭЗХЯ-ны төлөөлөгчдийн манайд хийсэн айлчлалуудыг үр дүнтэй зохион байгууллаа.
Европын Холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах хоёр, гуравдугаар шатны яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулав.
Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Европын Комиссоос 2011-2013 онд манай улсад хэрэгжүүлэх баримжаалсан хөтөлбөрийг 3 дугаар сард баталж, 15.0 сая еврогийн санхүүжилт хийхээр болсон. Манай Засгийн газрын зорилтыг харгалзан энэхүү санхүүжилтээс 8.0 сая еврог Европын Холбооны стандарт, хэм хэмжээг нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд зориулахаар болов.
ЕАБХАБ-тай хамтран “Орчин үеийн боолчлолын эсрэг тэмцэл: Үндэсний, бүс нутгийн болон олон улсын туршлага” олон улсын бага хурлыг зохион байгуулав.
ХБНГУ, ИБУИНВУ, Франц Улс зэрэг Европын Холбоо, НАТО-д голлох үүрэгтэй улс оронтой улс төрийн яриа, хэлэлцээг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, улмаар худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилтыг хэрэгжүүлэв.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын ХБНГУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр талын бизнес уулзалтыг зохион байгуулж, Германы бизнесийн төлөөлөгчид манай улсад айлчлав.
Монгол, Германы Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээ, Монгол, Германы соёлын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болов. Хэлэлцээний дүнд Германы тал 2010-2011 онд нийт 27.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон бол зөвлөлдөх уулзалтаар Монгол оюутан, залуусыг инженер, техникийн чиглэлээр ХБНГУ-д сургах “Хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр”-ийг байгуулав.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай харилцах хүрээнд Давосын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Йоркийн гүн, хунтайж Эндрью, “Рио Тинто” компанийн удирдах зөвлөлийн дарга Йан Дү Плесситэй тус тус уулзсан бөгөөд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Йоркийн гүн, хунтайж Эндрьюд түүний Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн “Алтан гэрэгэ” шагнал гардуулав.
БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын ИБУИНВУ-д хийсэн айлчлал нь хоёр талын харилцаанд ач холбогдолтой болов. Тус айлчлалаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кэмбрижийн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг манай улсад нэвтрүүлэх асуудлыг ярилцаж, энэ чиглэлээр манай 2 магистрыг хамтарсан санхүүжилтийн хэлбэрээр энэ оноос эхлэн бэлтгэхээр зарчмын хувьд тохиролцов.
Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийг ойг тусгай төлөвлөгөөний дагуу хоёр талд тэмдэглэн өнгөрүүлэв.
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Франц Улсын Гадаад болон Европын яамдын Харилцан ойлголцох санамж бичгийн дагуу хоёр Гадаад хэргийн яамдын IV удаагийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатарт амжилттай зохион байгуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 10 дугаар сарын 3-5-нд Брюссельд болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа Хойд Европын зарим улсад айлчлахтай холбогдуулан Финланд, Дани улсад айлчлах товыг тогтоод байна.

“Монголын баруун бүсийн эмчилгээ, оношлогооны төвийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхэд зориулж 6.0 сая еврогийн хүүгүй зээлийг Бельгийн Засгийн газраас авахаар албан ёсны хүсэлт тавиад байна.


Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Люксембургийн Засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүдийг өргөжүүлэх хүрээнд Зүрх, судасны төв төслийн гурав дахь шатыг хэрэгжүүлэх саналыг манай талаас тавьж, уг төслийг Хавдар судлалын үндэсний төв болон хамрагдаагүй бусад аймагт үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шийдвэрийг Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг зарчмын хувьд гаргав.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Португал Улсын Гадаад хэргийн сайд Луйш Амадогийн манай улсад хийсэн айлчлалын үеэр “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Португал Улсын Засгийн газрын хооронд боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, залуучууд, спорт, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр”, “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Португалын Гадаад хэргийн яам хооронд хамтран ажиллах, харилцан ойлголцох санамж бичиг”-т хоёр тал гарын үсэг зурав.


Лиссабон хотноо гаргахаар төлөвлөж байгаа Монголын орчин үеийн зургийн хоёр үзэсгэлэнгийн танилцуулгыг ГХЯ-ны ТНБД-ын захидлын хамт Португалын Гадаадын хэргийн сайдад гардуулсан.
Зүүн Европын уламжлалт харилцаатай орнууд болох Польш, Чех, Унгар, Болгар, Румын, Словактай харилцаагаа батжуулах, тодорхой агуулгатай болгох чиглэлд анхаарав. Монгол Улс эдгээр улс оронтой дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ оны 4 дүгээр сард тохиосон бөгөөд ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд ач холбогдол өгч, тодорхой арга хэмжээнүүдийг жилийн турш хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү арга хэмжээнд оролцсон тухайн орны төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхан, Гадаад харилцааны сайдтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудлаар санал солилцов.
Чехийн талын шалтгааны улмаас хойшлогдоод байсан БНЧУ-ын Засгийн газрын дарга Я.Фишерийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалыг хэрэгжүүлэв. Айлчлалын хүрээнд БСШУЯ, Чехийн Соёлын яам хооронд соёлын салбарт 2010-2012 онд хамтран ажиллах тухай хэлэлцээр, БСШУЯ, Чехийн Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хооронд 2010-2013 онд боловсрол, шинжлэх ухаан болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт тус тус гарын үсэг зурав.
Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Унгарт албан ёсны айлчлал хийв. Улаанбаатарт болсон Монгол, Унгарын эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит III хуралдаанаар унгарын тал 25 сая ам.долларын урт хугацааны хүүгүй зээлийг Биокомбинатыг шинэчлэхэд зориулан олгохоор шийдвэрлэж, холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурав.
Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулах асуудлаар хоёр орны холбогдох яамны шинжээчид Будапешт, Улаанбаатар хотноо хэлэлцээ хийж, хэлэлцээрийн үндсэн нөхцөлийг тохирон санамж бичигт гарын үсэг зурав.

Монгол, Унгарын Татварын байгууллагууд хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурахаар төслөө харилцан солилцов. Хоёр тал Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2010-2013 онд хамтран ажиллах хөтөлбөр байгуулахаар төслөө мөн солилцов.


Өрийн асуудлыг зохицуулах тухай хоёр орны Засгийн газар хоорондын 2008 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах санал Болгарын талаас тавьж, төслөө 5 дугаар сард ирүүлэв. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит V хуралдааныг Улаанбаатарт зохион байгууллаа.
Румыны ГХЯ-ны ТНБД Ромулус Дору Костеа хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд манай оронд айлчилж, энэ үеэр Боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт 2010-2012 онд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хөтөлбөр, Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Монгол, Литвийн ГХЯ-д хооронд анх удаа зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, хоёр орны ГХЯ-д хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулав.


Ази Номхон далайн улсуудтай харилцсан талаар
Японтой: Энэ оны 1 дүгээр сард Монгол, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ) байгуулах асуудлаар хоёр орны Засгийн газар хоорондын ажил хэргийн түвшний зөвлөлдөх уулзалт болов. Зөвлөлдөх уулзалтын дүнд хоёр тал ЭЗТХ байгуулах боломж, үндэслэлийг боловсруулах хамтарсан судалгааны баг байгуулахаар тохиролцов.
Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалтын мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарт төрөөс баримталж буй бодлогыг танилцуулах зорилгоор 3 дугаар сард Японы Засгийн газар, хувийн хэвшлийн нийт 40 гаруй төлөөлөгчийг өөрийн оронд хүлээн авч айлчлуулав.
Гадаад харилцааны яамны ТНБД-ын урилгаар Японы Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга А.Сайки айлчилж, хоёр орны харилцааг “стратегийн түншлэл” гэж томъёолох, түүний гол агуулга нь эдийн засгийн хамтын ажиллагаа гэж онцолсон нь чухал ач холбогдолтой болов.
Японы хэвлэл мэдээллийн 16 байгууллагын 22 төлөөлөгч манай оронд ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд мөн холбогдох сайд нартай уулзаж, улс орны амьдралын олон сэдвээр сурвалжлага хийж, мэдээлэл бүрдүүлсэн нь сурталчилгааны чухал ажил боллоо.
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих нийт 1.3 тэрбум иенийн үнийн дүн бүхий “Цэнгэг усны нөөц, биологийн төрөл зүйлийн төв”, “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг” төслийн талаар Монгол, Японы Засгийн газар хоорондын ноот солилцох, хэлэлцээрт гарын үсэг зурав.
БНСУ-тай: УИХ-ын дарга Д.Дэмбэрэл БНСУ-д, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ли Юн Сөн манай оронд тус тус айлчилсан нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээн дэх чухал арга хэмжээ болов.
БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Боловсрол, спорт, аялал жуулчлалын дэд сайд Ким Дэ Ги, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нар харилцан айлчлал хийв. Айлчлалаар БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхээр тохирч, буцалтгүй тусламжаар сургалт үйлдвэрлэлийн төв барих төслийн баримт бичиг байгуулав. Оюутны хотхон байгуулах асуудлаар БНСУ-ын талаас мэргэжилтэн, баг илгээхээр тохирсон зэргээр боловсролын салбарын хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарлаа.

20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын өдөр тутмын “Жүнан Илбо” сонинд томоохон хэмжээний ярилцлага өгсөн бөгөөд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан солонгосын иргэдийг төр, засгийн одон медалиар шагнасан. Түүнчлэн 6 дугаар сарын 17-25-нд Улаанбаатар хотод “Солонгосын долоо хоног” арга хэмжээг зохион байгуулав.


“Иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНСУ хоорондын Гэрээ”-ний Батламж жуух бичгийг солилцож, протоколд гарын үсэг зурсан бөгөөд 5 дугаар сарын 8-наас эхлэн мөрдөж байна.
БНСУ-ын Засгийн газраас манай улсад үзүүлэх буцалтгүй тусламжийн хэмжээ нэмэгдлээ. КОЙКА байгууллага Монгол Улсын Засгийн газарт туслалцаа үзүүлэх стратегийн чиглэлийн баримт бичиг боловсруулж, 2011-2013 онд үзүүлэх тусламжийн хэмжээ 51.3 сая орчим ам. доллар болох төлөвтэй байна.

УИХ-ын даргын айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Жөн Үн Чхан тус улс 2010 онд манай улсад 13.0 сая ам. долларын тусламж үзүүлэх тухай мэдэгдэв.


БНАСАУ-тай: Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак Ы Чхүн-ий урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газраас БНАСАУ-д тусламж болгон хүргүүлсэн 11 тонн махыг гардууллаа.
БНАСАУ-ын “Дэсөн” эдийн засгийн корпорацийн Дэд ерөнхийлөгч Лим Ген Ман тэргүүтэй төлөөлөгчид айлчилж, БНАСАУ-ын Ражин далайн боомтыг хамтран ашиглах, тус эдийн засгийн чөлөөт бүс дэх нефть боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах боломж мөн газар тариалан, ажиллах хүч, мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар санал солилцов.

Түүнчлэн БНАСАУ-ын хөдөө аж ахуй, барилга, худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн төлөөлөгчид манай улсад ирж, манай компаниудтай уулзалт хийсэн.

2010 онд барилга, төмөр зам, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль хамгаалал, зам, гүүр, уул уурхай зэрэг салбарт 2271 мэргэжилтэн, мэргэшсэн ажилчдыг БНАСАУ-аас авахаар тохиров.
Батлан хамгаалах салбарын харилцааны хүрээнд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Солонгосын 30 мэргэшсэн ажилчин ажиллаж 200 га талбайд улаан буудай, хүнсний ногоо тариалж байна. БХЯ-ны шугамаар 2 оюутан БНАСАУ-д суралцахаар болж, хэлний бэлтгэл хангаж байна.

Мөн БХЯ-ны “Алдар” нийгэмлэгийн чөлөөт бөхийн 6 тамирчин Солонгосын ардын арми-ийн “4.25” нийгэмлэгтэй хамтарсан бэлтгэл хийв.


БХЭУ-тай: Энэтхэгтэй дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын харилцаанд тодорхой ажил хийж гүйцэтгэлээ.
Улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи болон соёлын салбарт хамтран ажиллах Монгол-Энэтхэгийн хамтарсан хорооны II хуралдаан шинэ Дели хотноо болов.
Энэтхэгийн Лок Сабха (парламентын доод танхим)-гийн спикер хатагтай Мэйра Кумар манай улсад айлчлав.

Энэтхэгийн Уул уурхайн асуудал эрхэлсэн ТНБД хатагтай Ш.С.Наир тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчилж, Монгол-Энэтхэгийн бизнесийн III уулзалт, хоёр талын уул уурхайн компаниудын ганцаарчилсан уулзалтыг хийж эрдэс баялгийн салбарт ойрын үед хэрэгжүүлэх арга хэмжээг тохиролцов.


Энэтхэгийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч NIIT болон Angeligue Int компанийн төлөөлөгчид Улаанбаатар хотноо ажиллаж, Энэтхэгийн Засгийн газраас олгохоор болсон 20.0 сая ам. долларын зээлээр Монголд хэрэгжүүлэх сургалт-аутсорсингийн төслийн асуудлаар холбогдох байгууллагатай уулзаж энэхүү дээрх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, хэрэгжилтийн үе шатын талаар санамж бичиг байгуулав.      
Тайлангийн хугацаанд хоёр орны Батлан хамгаалах яамдын III зөвлөлдөх уулзалт болов. Мөн Энэтхэгийн Хил хамгаалах газрын дарга Р.Шривастава тэргүүтэй төлөөлөгчид манай Хил хамгаалах ерөнхий газрын урилгаар Монгол Улсад айлчиллаа.

Бусад улс оронтой: БНСВУ-аас Монгол Улсад олгож буй буцалтгүй тусламжийн 300.0 мянган ам. доллараар худалдан авах түргэн тусламжийн автомашины асуудал, тусламжийн 1000 тонн цагаан будааны асуудлуудыг шийдвэрлэхэд нааштай ахиц гаргаж ажиллав.
Ерөнхий сайд С.Батболд Лаосын Ерөнхийлөгч Чуммали Саяасонтай Баогийн чуулга уулзалтын үеэр хоёр талын уулзалт хийв.
ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тэргүүтэй төлөөлөгчид Лаост албан ёсны айлчлал хийж, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, цагаан будаа тариалах 10000 га хүртэл талбайг Саваннакет, Чампасак, Аттапе мужаас түрээсээр авах зарчмын тохиролцоонд хүрч, айлчлалын дүнгийн тухай санамж бичигт үсэг зурав. Мөн Монгол Улсын Засгийн газраас БНАЛАУ-ын Засгийн газарт 1000 хонь бэлэглэж буйг уламжилсан батламж гардуулав.
Тайландын Үндэсний Ассамблей дахь Сенатын танхимын Байнгын хорооны дарга Тирават Куллаванижаяа тэргүүтэй төлөөлөгчид, Тайландын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч тэргүүтэй шинжээчдийн ажлын хэсэг тус тус манай улсад ажиллав. Хөрөнгө оруулагчдад зарласан “Чойр-Сайншанд”-ын хооронд барих замын тендэрт анх удаа Тайландын “Italian-Thai Development Public Co., Ltd” компани оролцов.
Токио хотноо болсон Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын 4 дүгээр уулзалтад оролцсон ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Цогтбаатар Тайландын Гадаад хэргийн сайд Касит Пиромятай уулзах үеэр тайландын тал тус улсын их, дээд сургуулиудад жил бүр 5-аас доошгүй монгол оюутныг бакалавр, магистрын сургалтад хамруулахад зарчмын хувьд бэлэн байгаагаа мэдэгдсэн бөгөөд тэтгэлгийг энэ оноос ашиглаж эхлээд байна.
Энэ жил тохиож буй Монгол, Сингапурын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдын түвшинд цахилгаан утас солилцов. Сингапурын төр, хувийн хэвшлийн бизнесийн хүрээнийхэн манай улстай хамтран ажиллах сонирхол нэмэгдэж байна. Сингапурын Олон улсын энтерпрайз агентлагийн төлөөлөгчид манай оронд ажиллаж, холбогдох яам, газрын албан тушаалтнуудтай уулзав.

Сингапурын Темасек Холдингс Ерөөгийн төмрийн хүдрийн ордыг эзэмшиж, олборлолт явуулж байгаа Лун Минг (Lung Ming) компанийн 150.0 сая ам. долларын үнэ бүхий хувьцааг эзэмшиж буй бөгөөд Өмнөговь Энержи Ресурсес компанид 439.0 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.


Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн захирагч хатагтай Мари Башир манай улсад айлчлахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. Амбан захирагчийг УИХ-ын дэд дарга Н.Энхболд хүлээн авч уулзсан бөгөөд тус муж өөрийн зардлаар Монголоос 2 оюутан уул уурхайн нарийн мэргэжлээр Сиднейн Их сургуульд сургахаар болов.
Канберра дахь ЭСЯ-ны санаачилгаар Австралийн Сидней хотноо “Монголын уул уурхайн хөрөнгө оруулалт” чуулга уулзалт зохион байгуулав.
Энэ жил тохиож буй Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Шинэ Зеландын Ерөнхий сайд Ж.Ки-гээс Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод, Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд М.МакКалид тус тус баярын цахилгаан солилцов.
Монгол Улсын Ерөнхий сайд Боао-гийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Афганистаны Дэд ерөнхийлөгчтэй уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов. Батлан хамгаалахын сайд Л.Болд Афганистанд ажиллахдаа Ерөнхийлөгч Х. Карзай-д илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг түүний төлөөний хүнд гардууллаа.
Америк, Ойрхи Дорнод, Африкийн улсуудтай харилцсан талаар
АНУ-тай: Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Төрийн департамент хоорондын ээлжит долдугаар зөвлөлдөх уулзалт Вашингтон хотноо болов.
АНУ-ын Төрийн Департаментын Олон нийтийн дипломат үйл ажиллагаа, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ж.Макхэйл, Хятад, Монголын товчооны дарга Д.Критенбринк нар манай улсад айлчлав.
Монгол Улсыг АНУ-д таниулах, хоёр талын хамтын ажиллагаа өрнүүлэх зорилгоор АНУ-д лобби компани шалгаруулах ажлын хүрээнд “Гэйж интернэйшнл” компани, “Паттон Боггс” компанийн тухай танилцуулга, гэрээний төсөлд Сангийн яамнаас санал авч, улмаар лобби компанитай хамтран ажиллахад шаардагдах хөрөнгийг төсвийн тодотголоор ГХЯ-ны төсөвт тусгахаар шийдвэрлэв.  
БСШУ-ны сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр Төрийн сан, АНУ-ын Фулбрайтын сан хооронд хамтарсан сан байгуулах тухай хамтарсан мэдэгдэл гаргав. Асуудлыг урагшлуулах үүднээс талууд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байна.        
Ерөнхий сайд С.Батболдоос АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан З.Бжезинскид Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсан урилга хүргүүлж, айлчлалыг энэ оны 7 дугаар сард хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  
АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хоттой эгч дүүгийн харилцаа тогтоох Дорнод аймгийн саналыг Вашингтон дахь ЭСЯ-аар дамжуулан айлын талд тавьж, ажил хэрэг болгох чиглэлээр ажиллаж байна.

 

Канадтай: Монгол Улсын Ерөнхий сайдын Канад Улсад хийх албан ёсны айлчлалыг 9 дүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганд оролцохын өмнө эсхүл дараа нь хэрэгжүүлэхээр айлын талтай зарчмын тохиролцоонд хүрэв.


 ЭБЭХ-ний сайд Д.Зоригт тэргүүтэй төлөөлөгчид Канадад ажлын айлчилж, эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны чиглэлийг илүү тодорхой болгох, эрдэс баялгийн нөөцийн бүртгэх стандартын аргачлалыг олон улсын жишигт хүргэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичгийг зурахаар тохиролцов. Мөн Монгол, Канадын харилцааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг батлахаар болов.
Канадын Төрийн албаны комиссын Ерөнхийлөгч хатагтай Мариа Баррадос тэргүүтэй төлөөлөгчид, Канадын ГХОУХД-ын Хойд Азийн товчооны ерөнхий Захирал Ф.Калверт манай улсад тус тус айлчлав.
Ойрхи Дорнодын улсуудтай: ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Кувейтийн Гадаад хэргийн дэд сайд Халид С.Аль-Жараллагийн урилгаар Кувейтэд ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр ТНБД Д.Цогтбаатар Кувейтийн Гадаад хэргийн дэд сайд Халид С. Аль-Жаралла нар Дипломат төлөөлөгчийн газар байгуулахад газар харилцан олгох тухай хоёр улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Кувейтээс газрын тос импортлох асуудлаар яриа хэлцээг урагшлуулах зорилгоор Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид Кувейтэд айлчлав.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Израилийн Ерөнхийлөгч Шимон Перест Монголд айлчлахыг урьсан захидлыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар тус улсад ажлын айлчлал хийхдээ гардуулав. Монгол, Израилийн Засгийн газар хооронд 2007-2010 онд соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хугацааг 3 жилээр сунгах, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Израиль Улсын Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг энэ онд зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.
Латин Америк, Африкийн орнуудтай харилцсан талаар
Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд 5 дугаар сарын 27-ны өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зурж, Бүгд Найрамдах Доминиканы Улс нь манай улсын дипломат харилцаа тогтоосон 150 дахь орон болов.
Чили болон Коста-Рикагийн шинэ Ерөнхийлөгч нар үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан, Гана Улсын тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан тус тус баяр хүргэв. Мөн Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас Уругвай Улсын Гадаад хэргийн сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Луис Алмарго Лемест баяр хүргэв.


Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа
ОХУ-ын БНБуриад Улсын Ерөнхийлөгч В.В.Наговицыны урилгаар 2 дугаар сард Буриад Улсад айлчилсан ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарын айлчлалын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг зохион байгуулав. Мөн тус улсын Засгийн газрын даргын эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан сайд А.Е.Чепикийн 3 дугаар сард манай улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх протокол, байгаль орчин болон мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг тус тус байгууллаа.

Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5   6   7   8   9   10




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет