-
|
Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээний бүх хүрээнд эрүүл ахуй, ариун цэврийн зохистой орчин бүрдүүлж, хүн амыг аюулгүй, хүрэлцээтэй хүнс тэжээлээр хангана 5.2.1.4
|
"Хүнсний баталгаат байдал" үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Аймгийн "Хүнсний баталгаат байдал" дэд хөтөлбөрийг боловсруулан засаг даргын зөвлөлийн 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 97 дугаар тогтоолоор батлуулаад байна. Аймгийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 402 цэг байгаагаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээ эрхэлж буй 220 аж ахуйн нэгжийн 273 цэг салбар үйл ажиллагаа явуулж байна. Хэрлэн суманд “Худалдааны газар, түүний үйлчилгээ ЕШ” MNS 5021:2007 улсын стандартын хэрэгжилтийн байдалд шалгалт хийхэд шалгалтанд хамрагдсан 59 хүнсний дэлгүүрүүдээс 6 хүнсний дэлгүүр 90-100 хувь буюу шаардлага бүрэн хангасан, 25 хүнсний дэлгүүр 80-89 хувь буюу шаардлага харьцангүй хангасан, 19 хүнсний дэлгүүр 65-79 хувь буюу шаардлага хангаагүй, 9 хүнсний дэлгүүр 64 хувиасдоош буюу хангалтгүй дүгнэгдлээ.
Худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим, чанар аюулгүй байдал, хүнсний сав баглаа боодолд шалгалт хийхэд 19 аж ахуйн нэгж, 2 ХХЭ иргэний нийт 449.48 мянган төгрөгийн хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгуулав.
“Хоолны газарын ангилал зэрэглэл, үндсэн шаардлага MNS 4946:2005 улсын стандартын хэрэгжилтийн байдалд шалгалт хийхэд шалгалтанд хамрагдсан 16 баарнаас 5 баар 80-89 хувь буюу шаардлага харьцангүй хангасан, 5 баар 65-79 хувь буюу шаардлага хангаагүй, 6 баар 64 хувиас доош буюу хангалтгүй дүгнэгдлээ.
Шалгалтанд хамрагдсан баарнуудын 11 нь буюу 68.7 хувь нь цэвэр бохир усны нэгдсэн системд холбогдсон, 5 баар холбогдоогүй байна.
Өмнөдэлгэр сумын Ашид-Өрнөх ХХК, Ноён жаргалант ЗБН, ХХЭ Алтангэрэл, Биндэр сумын Хөгжил бүлэг, Дадал сумын Дэвших бүлгийн талхны цехүүд шалгалтанд хамрагдлаа. Шалгалтанд хамрагдсан талхны цехүүд 1-2 ажиллагсадтай, ажиллагсад эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан байна. Бэлэн бүтээгдэхүүнээ лабораторийн шинжилгээнд хамруулж улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй, ажлын байр нь бохир, цэвэр ус, халаалтын системд холбогдоогүй, талх үйлдвэрлэх технологийн заавар, жор орцын норм боловсруулаагүй, халуун боловсруулалтын хэсэгт уур хуримтлуулах агааржуулах төхөөрөмж суурилуулаагүй, хаяг шошго стандартын шаардлага хангаагүй, зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна. Дээрх зөрчлүүдийг арилгах талаар талх үйлдвэрлэгч нарт болон сумдын удирдлага нарт гэрээрээ талх үйлдвэрлэж байгаа хүмүүсийг ажлын байртай болоход дэмжлэг туслалцаа үзүүлэх, цаашид гэртээ талх үйлдвэрлэж нийтийн хэрэгцээнд нийлүүлдэг байдлыг таслан зогсоох талаар анхаарч ажиллахыг зөвлөлөө.
|
30
|
|
3.0. Дэд бүтцийн салбар
|
|
3.1. Эрчим хүч
|
|
-
|
Монгол Улсын “Эрчим хүчний нэгдсэн систем”-ийг байгуулж, эрчим хүчний салбарын ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэн, хөгжлийн нэн таатай орчинг бий болгоно. Эрчим хүчний салбарыг эрчим хүч экспортолдог чадамжтай болгоно 5.3.2
|
"Эрчим хүчний нэгдсэн сүлжээ" хөтөлбөрт тусгагдсан Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээг Зүүн бүсийн эрчим хүчний сүлжээтэй холбох ажлын хүрээнд Өндөрхаан-Баруун-Уртын 240 км 110 квт-ын ЦДАШ-ын ажил дуусч эрчим хүчний нэгдсэн сүлжээ үүсгэлээ. Аймгийн бүх сумд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоод байна. Мөн Түлш, эрчим хүчний яам, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгоны цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэхээр болсон. Зураг төсвийг эрчим хүчний зураг, төсвийн Мон цахир ХХК, кадастрын зураглалыг аймгийн ГХБХБГазартай хамтран хийж байна.
|
30
|
|
-
|
Сум, суурин газрын болон малчдын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулна 5.3.2
|
2009 оны жилийн эцсийн тоогоор 6824 малчин өрхтөй бөгөөд үүнээс ямар нэгэн цахилгааны эх үүсгүүртэй 4068 өрх байна. 100000 нарны гэр үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Засгийн газрын хөнгөлөлттэй үнээр 50 ваттын нарны зайн эх үүсгүүрийг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвтэй хамтран 2003-2009 онд захиалгаар 1086 ширхэгийг малчин өрхөд түгээгээд байна. Мөн зах зээлээс иргэд 2224 ширхэг нарны цахилгаан үүсгүүр худалдан авсан бөгөөд нийтдээ 3292 малчин өрх нарны зайн үүсгүүрээс хангагдсан байна. 307 малчин өрх салхины эх үүсгүүр, 469 өрх бага оврын мотор болон бусад эх үүсгүүрээр хангагдсан байна. Эрчим хүчний газраас Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах” төслийн хүрээнд 2010 онд 20 000 малчин өрхийг НЦҮ-ээр хангах тендер зарлаж, зохих бэлтгэл хангаж байгаа бөгөөд манай аймгаас эхний ээлжинд 236 өрх НЦҮ захиалах судалгааг гаргаж хүргүүлээд байна.
|
30
|
|
-
|
Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн үр ашгийг сайжруулж, хөгжлийн нэн таатай орчинг бий болгоно 5.3.2
|
Хэнтий аймаг эрчим хүчний нэгдсэн систэмийн хүрээнд Зүүн бүсийн эрчим хүчний систэмд давхар холбогдсноор эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдлоо
|
50
|
|
-
|
Нүүрс хийжүүлж, бага оврын цахилгаан станцуудыг түлшээр хангана 5.3.3
|
“Шингэрүүлсэн шатдаг хий” хөтөлбөрийн хүрээнд манай аймагт 25-200 м3 багтаамжтай хий цэнэглэх станц байгуулахаар төлөвлөсөн бөгөөд уг ажил одоогоор эхлээгүй байна. Харин Өндөрхаан хотод Даншваанжил ХХК-ийн салбар шатдаг хийгээр иргэдэд үйлчлэх цэг байгуулагдаад байна. Тус цэг нь иргэдэд шатдаг хийн тоног төхөөрөмж худалдах, баллоныг цэнэглэж өгөх үйлчилгээг эрхэлж байна.
|
10
|
|
-
|
Кокс-хими болон нүүрс, эрчим хүч, химийн үйлдвэрийн цогцолборыг байгуулж ажиллуулна 5.3.3
|
Манай аймгийн хувьд ийм үйлдвэрлэл байхгүй
|
-
|
|
-
|
Нүүрсний цэвэр технологт тулгуурласан том хүчин чадлын цахилгаан станц барьж, нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн гаргах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн эзэмшинэ 5.3.3
|
Манай аймгийн хувьд ийм үйлдвэрлэл байхгүй
|
-
|
|
3.3. Барилга
|
|
-
|
Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог хөгжүүлж, хот, суурингийн оршин суугчдад таатай орчин бүрдүүлнэ 5.3.5
|
Засгийн газрын 201-р тогтоолоор Зүүн бүсийн тулгуур төв "Өндөрхаан хотын ерөнхий төлөвлөгөө батлагдаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Өндөрхаан хотын төвийн хэсгийн хэсэгчилсэн төлөвлөгөө хийлгэх зардлыг тооцож хөрөнгийн саналыг 2009 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар санал тавьсан боловч шийдэгдээгүй тул хөрөнгийн өөр эх үүсвэрийг судалж байна. Хотын оршин суугчдын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр 2009 онд 1.4 км хатуу хучилттай авто замыг 329.2 сая төгрөгөөр барьж замын дагуух цэцэрлэгжүүлэлт бүхий хашаа хайс, явган хүний замын тохижилтод 18.0 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцуулав. Мөн Өндөрхаан хотод 23.8 сая төгрөгийн өртөгтэй усан оргилуур барьж, нийтийн зориулалттай амралт тоглоомын талбай тохижуулахад 13.0 сая төгрөг зарцууллаа.
|
30
|
|
-
|
Орчин үеийн чанарын шаардлага бүхий барилга, шинэ нэр төрлийн барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуйн салбарыг бий болгон хөгжүүлнэ 5.3.5
|
Өндөрхаан хотод "Ганцог" ХХК БНХАУлсад үйлдвэрлэсэн хоногт 50 000 шахмал тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай, автомат удирдлагатай иж бүрэн үйлдвэрийг оруулж ирэн үйлдвэрлэлээ эхлэн 2009 онд зах зээлийн эрэлтээс шалтгаалан 150 000 ширхэг тоосго үйлдвэрллээ. Энэ онд тус аж ахуйд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 10.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олголоо. Даацын бус үнсэн болон пенобетон блок үйлдвэрлэхээр иргэдээс ирүүлсэн төслүүдээс 2 төслийг шалгаруулж хөнгөлттэй зээл олгов. Орон нутгийн нөөцөд түшиглэсэн тоосгоны болон, цементийн үйлдвэр барих хөрөнгийн асуудлыг ЗТБХБЯамнд тавьж сайдын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээнд тусгуулав. Нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагааны хүрээнд 2007 оноос Өндөрхаан хотын "Хэнтий-Ус" ХХК-ны харъяа нэг болон хоёрдугаар уурын зуухнуудад ОНХНААХөгжүүлэх-2 үе шатны Мон-1907 төслийн хүрээнд “DZL” маркийн тогоо нийлүүлэх, суурилуулах ажил, гадна дулааны газар доорхи 3371 метр шугам болон Өндөрхаан хотын цэвэр усны 13125 метр шугамыг хуванцар хоолойгоор, бохир усны 3400 метр даралттай шугам, 3815 метр даралтгүй шугамыг хуванцар хойлойгоор бүрэн шинэчиллэх ажлыг “Хасу Мегаватт” ХХК гүйцэтгэснийг 2009 оны 3 сард Улсын техникийн комиссоор ашиглалтанд хүлээж авсан. Өндөрхаан хотын 3 дугаар багт ус түгээх цэг нэгийг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд уг ус түгээх цэгийн 350 метр цэвэр усны шугам угсралтын ажлыг Хэнтий-Ус ХХК хийж гүйцэтгэлээ.
|
30
|
|
-
|
Хүн амын орон сууцны хангамжийг эрс сайжруулна. “Орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 5.3.5
|
40000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд баригдах 200 айлын орон сууц барих дэд төсөл болосруулж хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу төлөвлөж газрын байршлыг тогтоон техникийн нөхцлийг олгон зураг төсөв нь хийгдсэн. 2009 онд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Өндөрхаан хотод 21, Бор-Өндөрхотод УБҮ-ийн хөрөнгөөр 21 айлын орон сууц баригдан тус тус ашиглалтад орж, 48 айлын орон сууцны барилга угсралтын ажил хийгдэж байна, 40 айл, 4 айлын 12 сууц баригдахаар гүйцэтгэгчийн тендер зарлагдаж 40 айлын орон сууцны барилгын ажил эхэлсэн. Нийтийн эзэмшлийн орон сууц барих хүсэлтэй аж ахуйн нэгжид төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаагаар олгох газрын төлөвлөгөөг гарган баталж газрыг олгож байна
|
30
|
|
-
|
Хот суурингийн газар ашиглалтыг сайжруулж, эд хөрөнгийн бүртгэлийн тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгоно 5.3.5
|
ЗТБХБСайдын тушаалааар баталсан журмын дагуу барилга байгууламж бүрт хувийн хэрэг хөтлөх ажлыг 2009 онд шинээр баригдан ашиглалтад орсон барилгуудаас эхэлж 2010 онд бүх барилга байгууламжийг бүртгэх зорилгоор барилга байгууламж бүрт хөтлөх хувийн хэргийн дэвтрийг захиалаад байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш өссөн дүнгээр нийт 8515 өрх айл 1288.13 га газрыг үнэгүй газрыг өмчлүүлээд байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 07 дугаар тогтоолоор үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газрыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтаар олгох байршил, хэмжээг тогтоож өгсөн бөгөөд аймгийн хэмжээнд нийт 2904 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар олгож 27.7 сая, үр тарианы зориулалтаар 12204 га газрыг олгож 60.1 сая нийт 87.8 сая төгрөгийг орон нутгийн төсөв оруулсан.
|
10
|
|
-
|
Хот байгуулалтыг улам боловсронгуй болгож, барилгын шинэ нэр төрлийн бараа, хийцийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ 5.3.5
|
Хот байгуулалтыг боловсронгуй болгох түлхэц болохоор цементийн үйлдвэр барих техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж эхлээд байна. ШШГА-ны харъяа барилгын улаан тоосгоны үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр Ганцог ХХКомпани хоногт 50 000 ширхэг тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай өнгөлгөөний шахмал тоосгоны үйлдвэрлэж эхлэв. Мөн барилгын төмөр бетон эдэлхүүний үйлдвэр болон тоосго, цементийн үйлдвэр байгуулах хөрөнгийн асуудлыг тавьж ЗТБХБСайдын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээнд тусгуулаад байна.
|
30
|
|
3.4. Тээвэр
|
|
-
|
Зам, тээврийн салбарын хөгжлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоно 5.3.1
|
Эрх зүйн орчинг яамны түвшинд боловсруулна.
|
-
|
|
-
|
Авто замын сүлжээг өргөжүүлнэ 5.3.1
|
2004-2009 онд "Мянганы зам", Япон улсын Засгийн газрын “зүүн чиглэлийн гол авто зам барих, тоног төхөөрөмж нийлүүлэх” төслийн хүрээнд Хэрлэнгийн гүүр-Өндөрхааны чиглэлийн 165 км хатуу хучилттай автозам, Цэнхэрийн голын 60,7 метр төмөр бетон гүүр, Өндөрхаан-Сүмбэр чиглэлийн 50 км хатуу хучилттай автозам, Мөрөн-Өндөрхаан чиглэлийн 28 км хатуу хучилттай автозам, Хэрлэн голын 268.8 у/м төмөр бетон гүүрийг барьж ашиглалтанд оруулсан бол 2009 оноос Өндөрхаан-Сүмбэрийн дараагийн 50 км замыг үргэлжлүүлэн барьж байна. Уг замын ажилд 2009 онд 1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр трасс татах, газар шорооны ажлыг хийгдсэн. Өндөрхаан хот доторх автозамын сүлжээг өргөжүүлэх зорилгоор 1,4 км хатуу хучилттай зам ашиглалтанд оруулаад байна.
|
50
|
|
-
|
Авто замын салбарт дэвшилтэд техник технологи нэвтрүүлж, авто зам, замын байгууламжийн чанарыг дээшлүүлж, ашиглалт, үйлчилгээг сайжруулна 5.3.1
|
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Зүүн чиглэлийн гол автозам барих, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн хүрээнд Хэнтий аймгийн зам засвар арчлалтын “Харгуй” ХХК-д 2 тэрбум гаруй төгрөгийн 19 төрлийн автозамын техник, асфальтбетон завод, чулуу бутлуурын заводыг буцалтгүй тусламжаар олгосон. Ингэснээр Харгуй ХХК-нь улсын чанартай 250 км хатуу хучилттай автозамын засвар арчлалт, ашиглалт, үйлчилгээг чанартай гүйцэтгэн хариуцан ажиллаж байна.
|
30
|
|
-
|
Төмөр замын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна 5.3.1
|
Тус аймагт төмөр замын сүлжээ байхгүй.
|
-
|
|
-
|
Агаарын тээврийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, дэд бүтцийг хөгжүүлэн, үйлчилгээг өргөжүүлж, агаарын тээврийг олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, хувийн хэвшлийн оролцоо давамгайлсан салбар болгон хөгжүүлнэ 5.3.1
|
Агаарын тээврийн үйлчилгээ байхгүй.
|
-
|
|
-
|
Далайн болон усан замын тээвэрт хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт хийх таатай орчинг бүрдүүлж, үйл ажиллагааг нь өргөтгөнө 5.3.1
|
Далайн болон усан замын тээвэр байхгүй
|
-
|
|
-
|
Улаанбаатар хотын авто замын сүлжээ, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулна 5.3.1
|
Аймагт хамааралгүй заалт
|
-
|
|
-
|
Авто тээврийн хэрэгслээс хүрээлэн байгаа орчин, хүн ам, замын хөдөлгөөнд үзүүлэх сөрөг нөлөөллийг эрс бууруулна 5.3.1
|
2009 онд 5112 авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг үзлэг, оношлогоонд оруулснаас 3270-н тээврийн хэрэгсэл зөрчилтэй байсан бөгөөд үүнээс 1830 автомашиныг давтан үзлэг, оношлогоонд оруулж техникийн зөрчлийг арилгуулсан.
|
30
|
|
-
|
Авто, төмөр замын сүлжээг өргөтгөн, агаарын болон усан замын тээврийг хөгжүүлж, аймаг, нийслэл болон бүсийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар бүрэн холбоно 5.3.1
|
Аймгийн төв Өндөрхаан хот, Мөрөн, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумд Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбогдсон. 2004-2009 онд Хэрлэнгийн гүүр-Өндөрхааны чиглэлийн 165 км, Мөрөн-Өндөрхаан чиглэлийн 28 км, Өндөрхаан-Сүмбэр чиглэлийн 50 км хатуу хучилттай автозам баригдаж ашиглалтанд орсон бол Өндөрхаан-Сүмбэр чиглэлийн дараагийн 50 км замыг үргэлжлүүлэн барьж байна.
|
50
|
|
3.5. Мэдээлэл
|
|
-
|
Мэдээлэл харилцааны технологийн салбарын программ хангамж, технологи, эрх зүй, бүтэц, зохион байгуулалт, санхүү, эдийн засгийн болон хүний нөөцийн нэн таатай орчинг бүрдүүлнэ 5.3.4
|
Эрх зүйн орчинг дээд байгууллагаас боловсруулна. Аймгаас биелэлт гарах боломжгүй.
|
-
|
|
-
|
Мэдээлэл харилцааны технологийн ололтыг нийгэм, эдийн засгийн бүх салбарт өргөн нэвтрүүлнэ 5.3.4
|
2010 оны эхний хагас жилийн байдлаар манай аймгийн Өлзийт, Тахилгат тосгоноос бусад 17 сум, 2 хот, 2 тосгон нийт 21 сум суурин газарт үүрэн телефоны Mobicom, Skytel, Unitel, G-Mobile, F-zone сүлжээ, давхардсан тоогоор 47 цэг ашиглалтанд ороод байна. Mobicom 14, Skytel 10, Unitel 7, G-Mobile 15, F-zone 1 суманд нэвтрээд байна. Энэ онд G-Mobile корпораци шинээр 5 суманд сүлжээгээ оруулахаар судалгаа, эдийн засгийн тооцоог гаргаснаар дээрх сүлжээ бүх суманд ашиглагдах боломжтой болох юм.
2008 оны жилийн эцэст үүрэн телефоны хэрэглэгч 11.5 мянга байсан бол 2009 онд 34.3 мянга болж өнгөрсөн оноос нэмэгдсэн байна.
|
30
|
|
-
|
Мэдээлэл, харилцааны технологийн салбарын программ-техник, мэдээлэл хангамж, технологи, бүтэц, зохион байгуулалт, санхүү, эдийн засаг, хүний нөөцийн болон эрх зүйн орчинг боловсронгуй болгож, шинэчлэн сайжруулна 5.3.4
|
Эрх зүйн орчинг дээд байгууллагаас боловсруулна. Аймгаас биелэлт гарах боломжгүй.
|
-
|
|
-
|
Төрийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог шинэтгэж, бодитой, үнэмшилтэй цахим мэдээллийн тогтолцоо, сан байгуулна 7.2
|
Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогооолоор батлагдсан Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи хэрэгжүүлэх нь үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2008 оны 12 сард аймгийн Архивын тасагт архивын баримтын тоо бүртгэл, эрэлт хайлтын ЕРМС программыг суулгуулсан. Уг программыг хэрэгжүүлэх явцад хөмрөгийн данс бүртгэлд зөрчил илэрч дахин данс бүртгэл шинэчлэх шаардлагын үүднээс тус программыг ашиглах асуудал одоогийн байдлаар зогсч данс бүртгэл шинэчлэх ажил эхлээд байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хууль батлагдаж Иргэний бүртгэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн бүртгэл нэгдэж /Онлайн/ сүлжээнд орсоноор мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болж Иргэний бүртгэлийн мэдээллиийн санг 21 аймаг төдийгүй аймгийн төвийн сумдын хэмжээнд 8-төрлийн бүртгэл, дотоод шилжилт хөдөлгөөн, иргэний үнэмлэхийн бүртгэл, гадаад паспортын бүртгэл, архивын лавлагаа гаргах, харах боломжоор хангагдаад байна
|
30
|
|
3.5. Аялал жуулчлал
|
|
-
|
Жуулчин тээвэрлэх болон жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж, аялал жуулчлалын гол бүс нутгийн зам харилцаа, холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулна 5.2.1.5
|
Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-ын 2005 оны 72 дугаар тогтоолоор аймгийн аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрөөр аялал жуулчлалын 3 маршрутыг баталсан бөгөөд уг маршрутын дагуу жуулчид ихээр ирж түүхийн болон соёлын үзвэр үзэж байна. 2008-2009 онд 16 жуулчны бааз тогтвортой үйл ажиллагаа явуулж давхардсан тоогоор 2000 гаруй жуулчин хүлээн авсан ба орон нутгийн төсөвт 60.5 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн.
|
30
|
|
-
|
Аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж байгуулан, аялагч, жуулчдын сонирхлыг татсан аяллын төрлүүдийг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлнэ 5.2.1.5
|
Аймгийн аялал жуучлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төлөвлөгөөг шинэчлэх хөгжлийн цогц бодлого, төлөвлөгөөтэй/2009-2021/ уялдуулан 2009-2010 онд хэрэгжүүлэх богино хугацааны ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн аялал жуулчлалын салбар хөрөнгө оруулагчдын олон улсын уулзалт зөвлөгөөнийг 2010 онд зохион байгуулагдахаар төлөвлөж, уг зөвлөгөөнөөр Дадал суманд аялал жуулчлалын томоохон цогцолбор, хөшөө байгуулах хөрөнгө оруулагч нарыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох зорилт тавьж байна
|
30
|
|
-
|
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэж сайжруулна 5.2.1.5
|
Аймгийн 2009-2021 он хүртэл хөгжүүлэх цогц бодлого боловсруулан уг бодлогын баримт бичигт зүүн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тусгаад байна.
|
10
|
|
|