Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод заасан стратегийн зорилтуудыг хэрэгжилтийн явц, байдал хэнтий аймаг



бет3/5
Дата25.07.2016
өлшемі423 Kb.
#221200
1   2   3   4   5
4.0. Нийгмийн салбар




4.1. Эрүүл мэнд






Сум, өрхийн эмнэлгийн анхан шатны тусламж хүргэх, шинжилгээ, оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалт хийх, шүдний өвчин эмчлэх, бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол, сүрьеэгээс сэргийлэх, эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах чадамжийг цогц байдлаар хөгжүүлнэ 4.5

2007, 2008 онд төгссөн дадлагажигч 28 эмчээс сумын эмнэлэгт 17, өрхийн эмнэлэгт 4 эмч хуваарилаж сум, өрхийн эмнэлэг их эмчээр бүрэн хангагдаж, анхан шатны тусламжийн хүртээмж чанар сайжирлаа. Жирэмсэн эхчүүдийн 83 хувийг мэргэжлийн эмчийн хяналтанд төрүүлж байна. 2009 оны байдлаар дархлаажуулалтын хамралт 99.2 хувьтай байна. Үүнд: БЦЖ 99.2, Тавт 100, Саа 100, УГУ 100, ВГВ 99,2 хувьтай байна.Дархлаажуулалтын 10 хоногоор 7,15 настай хүүхдүүдийг сахуу татрангийн 2-т вакцинд хамруулсан ба нөхөн дархлаажуулалтыг зохион байгуулав.

ЭМЯ, ХӨСҮТ –тэй хамтран ВГВ-ийн дархлал тогтоцийн түвшинг үнэлэх судалгаанд 3 сумын 4-6 насны 250 хүүхдийг хамруулав. Томуугийн 780 хүн тун вакциныг эмнэлгийн болон мэргэжлийн хяналт, онцгой байдлын эмч мэргэжилтэн, ажилтан албан хаагчдад хийж мэдээг хүргүүлэв Мөн 5-т вакциныг нэвтрүүлж 448 хүүхдийг 100% хамруулсан байна.

Сүрьеэгийн диспансерийн хяналтанд 129 тохиолдол илэрсэн. Үүнд идэвхитэй хэлбэрийн сүрьеэ - 47, дахилт 10, уушигны бусад хэлбэрийн сүрьеэ – 72 Нийт урьдчилан сэргийлэх үзлэг 6120 үзлэгийн хувь - 110 %. Сүрьеэгийн диспансер сумдын эмнэлгийн дарга нартай гэрээ байгуулан, 5 суманд сайн дурын идэвхитэнг ажиллуулж, цэрний шинжилгээг зөөвөрлөж, нийт 173 хүнийг хамруулж, уушигны идэвхитэй хэлбэрийн сүрьеэ 7-г илрүүлж, сорьц хадгалах бага оврын хөргөгч, цэр тээвэрлэх саваар хангалаа. Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгээс хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хоолтой эмчилгээнд 30 хүн хамруулж, 20 хүнд гэрээр эм хүргэлт хийсэн. ДЗОУБ, ЭМЯамнаас зарласан улсын уралдаанд 2-р байр эзэлж, ДЗОУБ-аас хийсэн хяналт үнэлгээнд хангалттай үнэлгээ авсан. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лабораторийн мэргэжилтэнг урьж нийт 34 хүнд лабораторийн сургалт хийсэн. Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт болон БЗДХ–с урьдчилан сэргийлэх эрсдэлтэй зан үйлийг өөрчлөх сургалт явуулсан. Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх үзлэг шинжилгээг эрсдэлтэй өртөж болох бүлгийн хүмүүсийн дунд хийсэн.

СДЗШТөв нь 817 хүнд зөвлөгөө өгч, 2217 хүнд сургалт явуулсан. ДОХ/ХДХВ өвчинтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөрийн хүрээнд: ХДХВ/ДОХ -той тэмцэх дэлхийн өдрийг угтаж “Амьдар, амьдрахад нь тусал” уриан дор ДЗОУБ, ЭМГ, Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс, Сан бүрд олон сувгийн телевизтэй хамтран зохион байгуулсан.



ЭМЯ-ны 12/243 тоот тушаал “НҮЭМ болон БЗДХ-ын тусламж үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах замаар ХДХВ/ДОХ-ын халдварын эрсдэлийг бууруулах” төслийн хүрээнд БЗХ-аас урьдчилан сэргийлэх /тэмбүү, ХДХВ илрүүлэх/ шинжилгээг хяналтанд орсон 1636 жирэмсэнд 28-32 долоо хоногтойд хийсэн. ЭМГ-ын даргын 37 тоот тушаал гарч, төлөвлөгөөний дагуу өрх, сумдын эх баригч бага эмч нарт сургалт хийж өрхийн 10 эмч, НЭмнэлэг, сумын 30 эх баригч хамрагдсан

30






Аймаг, дүүргийн болон улсын клиникийн нэгдсэн эмнэлэг, мэргэжлийн төвүүдийн үйл ажиллагааны чадамжийг хөгжүүлнэ 4.5

Аймгийн нэгдсэн эмнэлэгийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн удирдлагын багийн сонгон шалгаруулалт явуулж, чанарын менежерийг бие даасан орон тоогоор ажиллуулав.НЭ-ийн өргөтгөлийн барилга ашиглалтанд орж хүлээн авах, эрчимт эмчилгээ, мэс заслын I.II, төрөх эмэгтэйчүүдийн тасгийг байршуулан эмч ажиллагсад, үйлчлүүлэгчдэд тав тухтай эрүүл мэндийн орчин нөхцлийг бүрдүүлсэн. Нэгдсэн эмнэлэгийн тасгууд дотоод сүлжээ, интернетээр холбогдож, сургалтын өрөө, хүлээн авахыг компьютероор бүрэн хангалаа. АНУ-ын Project CUKE хүмүүнлэгийн сангаас мэс заслын ор, 1 удаагийн хагалгааны материал, ДЗОУБ, Глобаль сангийн санхүүжилтээр Улаан тууз, хүүхэд, сүрьеэгийн тасгуудыг тохижуулж, рентген аппарат, флюр аппарат, гематологийн ВС-2800 хагас автомат анализатор, биохимийн VIAUAL-маркийн анализатор, гал тогоо, угаалга, ариутгалын ком иж бүрдэл тоног төхөөрөмж, эмнэлгийн бус тоног төхөөрөмж ширээ сандал зэрэг нийт 1.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж тоног төхөөрөмжийн хангалт 80 %-д хүрлээ. Үйл ажиллагааны чадамж дээшлүүлэхийн тулд сувилахуйн алба нь 4 секторт хуваагдан эмчилгээний тасгуудыг палатны системийн зохион байгуулалтанд оруулж ажил амралтын цагийг хөдөлмөрийн хуульд нийцүүлэн ажилласан нь үр дүнгээ өгч байна.

30






Эрүүл мэндийн байгууллагыг мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай боловсон хүчнээр хангана 4.5

ЭМСалбарт 156 их эмч Эмч мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах тасралтгүй болон богино хэмжээний сургалтуудад хамруулан. 10 эмчийг мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд хамруулав. ЭМШУИС-ийн багш, мэргэжилтэнг урьж ирүүлэн орон нутагт эмнэл зүйн болон ёс зүй, харилцааны сургалтуудад давхардсан тоогоор 350 эмч мэргэжилтнүүдийг хамруулсан. Мөн ажлын байр солилцуулах, туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулсан. Нэгдсэн эмнэлгийн их эмчийн хангалт 95 %-тай байна.

30






Хүн амын өвчлөл, цаг бусын нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг ахиулна. Эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлнэ 4.5

НЭМ-ийн талаар төрөөс баримтлах бодлого, МУЗГ-ын үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЗГ-ын 224 дүгээр тогтоолын сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу иргэдэд ЭМБоловсрол олгох, эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлэх, дадал хэвшилд сургах чиглэлээр сар бүр нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулан давхардсан тоогоор 62606 иргэдийг сургалт сурталчилгаанд хамруулав.

30






Эрүүл мэндийн салбарт удирдлага, санхүүжилтийн нэгдмэл тогтолцоог хөгжүүлнэ 4.5

2009 оны эхний хагас жилийн тайлан төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, эрхлэгч, нябо нарыг оролцуулан ЭМГазрын зөвлөлийн өргөтгөсөн хурал зохион байгуулсан. ЭМСайдын 2009 оны 74 тоот тушаалыг үндэслэн ЭМГазрын даргын 2009 оны 34 тоот тушаалаар ЭМБ-уудын нягтлан бодогч нарыг сэлгэн ажиллуулсан. Эрүүл мэндийн газрын дарга нь аймгийн Засаг даргатай 5.803.0 сая төгрөгийн санхүүжилттэйгээр үйл ажиллагаа явуулах өртөг бүхий З4 бүтээгдэхүүн нийлүүлэх “Менежерийн гэрээ”-г байгуулан хэрэгжүүлсэн ба “Менежерийн гэрээ”-ний биелэлт 89.6 хувьтай дүгнэгдсэн.

30






Хүн амыг аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр ханган эрүүл мэндийн шаардлагатай, зохистой технологийг нэвтрүүлж, салбарын дэд бүтцийг сайжруулна 4.5

Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ЭМСайдын 2006 оны 03-р сарын 02-ны өдрийн 53 тоот тушаал "ЭЭСангийн ажиллах журам"-ыг үндэслэн ЭМГазар, сумын Засаг дарга, сумын эмнэлэг, ЭЭСангийн эрхлэгч нартай дөрвөлсөн гэрээ байгуулан ажиллаж байна. МУЗГ-ын 50 дугаар тогтоолын дагуу өрхийн эмнэлэг, ЭЭСангийн хөрөнгийг орон нутгийн өмчлөлд бүртгэх талаар Аймгийн ИТХТэргүүлэгчдийн тогтоол гаргуулсан.Хүн амыг аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах ажлын хүрээнд Нэгдсэн эмнэлэгт эмийн тендер зарлан эм ханган нийлүүлэх байгууллагуудаас эмийг тендерээр авч эмчилгээнд зарцуулав. НДХэлтэстэй сумын эмнэлгийн эрхлэгч гэрээ байгуулан ЭЭСангаар дамжуулан иргэдэд хөнгөлөлттэй жороор үйлчлэх асуудалд онцгой анхаарч ажилласнаар 2 сумаас бусдад нь энэ үйл ажиллагаа тогтмолжиж иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцэж байна. Эмч мэргэжилтнүүдэд “Эмийн зохистой хэрэглээ” сэдвээр сургалт явуулж 65 мэргэжилтнийг хамруулсан.

30




4.2 Боловсрол






Суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ 4.4

2009 оны байдлаар аймгийн хэмжээнд байгаа нийт 6 настай 1361 хүүхдийн 922 буюу 67,7%-ийг цэцэрлэгт, 177 буюу 13%-ийг хувилбарт сургалтанд, нийт 1099 буюу 80,7%-ийг ЕБС-д бэлтгэж өгсөн. 2009-2010 оны хичээлийн жилд хамрагдвал зохих 2-5 насны нийт 5237 хүүхдээс 3022 буюу 57,7% нь цэцэрлэгийн үндсэн сургалтанд, 1090 буюу 20,8% нь хувилбарт сургалтанд, нийт 4112 хүүхэд буюу 78,5% нь хамрагдаж, БСШУ-ны сайдтай байгуулсан гэрээний зорилтоос 0,5 хувиар давуулан биелүүлсэн.

Хэнтий аймгийн бүх сумдад Гэгээрэл төвийн үйл ажиллагаа тогтмолжсон ба сургууль завсардагчдаас гадна иргэдэд амьдрах ухааны болон бусад сургалтуудыг зохион байгуулж байна. Бичиг үсгийн боловсрол олгох сургалтанд нийт 307 хүн хамрагдсан бөгөөд үүний 25.4 хувь нь эмэгтэй. Бичиг үсэг үл мэдэгч 163 хүнийг бичиг үсэгтэй болгосон бөгөөд үүний 34.3 хувь нь эмэгтэй. Бичиг үсэг үл мэдэгчдийн нийт хүн амд эзлэх хувь 1.5. Сургалтыг АББ-ын багш нар удирдан зохион байгуулсан бөгөөд сургалтыг олон улсын төсөл /Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр/ хөтөлбөрөөс гадна улсын төсвөөс санхүүжүүлсэн бөгөөд сургалтанд нийт 3.060.000 төгрөг зарцуулсан. Дүйцсэн сургалтын хөтөлбөрт хамрагдсан сурагчдаас 2007-2008 оны хичээлийн жилд 71 хүүхэд суурь боловсрол эзэмшсэн бол 2008-2009 оны хичээлийн жилд 117 хүүхэд суурь боловсрол эзэмшиж үүнээс 21 төгсөгч дараагийн шатны боловсрол эзэмших сургалтанд хамрагдаад байна.



Хэнтий аймгийн төрийн өмчийн 25 ЕБ-ын сургуульд 7830 суралцагч, хувийн өмчийн 1 ЕБ-ын сургуульд 131 суралцагч нийтдээ бага ангийн 7961 суралцагч үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байна. Ерөнхий боловсролын 26 сургуулиас зориулалтын гал тогоотой сургууль 8 байгаа боловч үдийн цайнд хамрагддаг сурагчиддаа гал тогоогоороо үйлчлэх боломжтой үйл ажиллагаагаа явуулж байгаа сургууль 1 байна, 18 сургууль зориулалтын гал тогоо байхгүй, ЕБС-ийн гал тогоо тоног төхөөрөмж дутагдалтай байна. Аймгийн БСГ-аас 2009 онд ЕБ-ын сургуулиудын үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж үнэлгээ дүгнэлт гарган, холбогдох зөрчил дутагдлуудыг арилгах талаар зөвлөн туслах ажлыг хийж гүйцэтгэсэн. ЕБ-ын 26 сургуулийн үдийн цай хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж, түүнийг хэрэгжүүлэх журмын дагуу үнэлгээ хийсэн бөгөөд аймгийн дундаж үнэлгээ 80.02%-тай дүгнэгдлээ. Төсөл хөтөлбөрийн хүрээнд Баянмөнх, Норовлин сумдын сургуулийн гал тогоо, Өмнөдэлгэр сумын сургуулийн дотуур байрны гал тогооны тоног төхөөрөмжид нийт 9,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

30






Боловсролын бүх түвшний стандарт, сургалтын хөтөлбөрийг тухайн үеийн суралцагчийн хэрэгцээ, нийгмийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно 4.4

Орон нутгийн хэмжээнд боловсруулах боломжгүй. БСШУЯ-наас боловсруулан гаргадаг.

-






Багшийн мэргэжил, арга зүйн хөгжил болон цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлнэ 4.4

Багш нарын мэргэжлийг дээшлүүлэх нь багшийн хөгжлийн цаашилбал аймгийн боловсролын хөгжлийн тулгуур гэж үзэн хөрөнгө санхүүгийн бололцоогооо дайчлан БСШУЯ, МУБИС, олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж 6,5 сая төгрөг зарцуулж, улсын хэмжээний сургалтанд 130, бүсийн сургалтанд 852, аймаг, орон нутгийн хэмжээний сургалтанд давхардсан тоогоор 912 багшийг хамруулж, мэргэжил боловсролыг нь дээшлүүлээд байна. Мөн удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтанд 125 хүн хамрагдаад байна. Мэргэжил боловсролыг дээшлүүлэх сургалтанд хамруулахаас гадна жил бүр зохион байгуулдаг "Тэргүүний багш", "Бүтээлч багш" шалгаруулж, багш нарын бүтээлийн үзэсгэлэн гаргаж эцэг, эх, хөдөлмөрчдөд сурталчилсан. Үүнээс гадна багш бүр өөсрдийгөө хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж, компьютер, англи хэл, монгол бичиг, IQ болон өөрсдийн авъяас сонирхолын дагуу 90 гаруй багш мэдлэг чадвараа дээшлүүлсэн. Мөн Дорнод дээд сургуультай хамтран бакалаврын боловсрол олгох эчнээ сургалтанд 16 багшийг хамруулснаас гадна МУБИС-ийн Данийн Их сургуультай хамтран "OUTREACH" төслийн сургалтанд 12 сургуулийн 33 багш хамрагдсанаас 20 багш магистрын зэрэг хамгааллаа. 27 цэцэрлэг, 1 ясли, 26 сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч нарт 3 удаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд тохилог орчин чухал байдаг тул аймгийн төвийн 4 сургууль, сумдын 9 сургууль багшийг ажлын байрандаа хөгжих бололцоогоор хангаж, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр, Боловсролын хөгжлийн хөтөлбөрөөс 26 сургуульд 6 настай хүүхдийн сандал, ширээ, сургалтын хэрэглэгдэхүүн, компьютер, дижитал аппарат, техник хэрэгслэлээр хангав. Мөн Боловсролын хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банкнаас сумдын 3 сургуульд иж бүрэн электрон номын сан олгосон нь сурагч багш нарын сурч ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлж өглөө. Аймгийн төвийн 4 сургууль, сумдын 4 сургууль интернэтэд холбогдон цахим мэдээллийг ашигласнаар багш нар сүүлийн үеийн мэдээллийг олж авахаас гадна харилцан туршлага солилцох чухал алхам боллоо. БСГ, АЗДТГ, МХГ хамтран боловсролын салбарын 16 байгууллагад боловсролын талаар хууль тогтоомж, орчны стандартын хэрэгжилт, сурлагын чанар төсөл хөтөлбөрүүдийн явц, үр дүнг тооцон үнэлж дүгнэж, арга зүйн зөвлөгөө өгч ажилласнаар БСШУЯ-ны шагналаар 50, БСГ-ын шагналаар 72 багш, аймгийн Засаг даргын шагналаар 32 багш, удирдах ажилтныг шагнаж урамшууллаа.2009 онд шинээр их, дээд сургууль төгссөн 22 багшийг бүртгэж 16-г нь ажлын байраар хангаж, СӨБ-ын багшийн хангалт 54%, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багшийн хангалт 98,4% боллоо. Мөн улирлын үр дүнгийн гэрээний мөнгийг бүх сургуулиудад олгосноор үр бүтээлтэй ажилласан багш, удирдах ажилтнуудыг урамшуулах боломжтой болсноос гадна БТХ-ийн 43.1.6, 7дугаар зүйлд заасны дагуу 5 жил тутамд нэг удаа олгодог тэтгэмжийг 2009 онд нийт 79 багшид 9446,6 сая төгрөг олголоо. Аймгийн Засаг даргын санаачлагаар багшийн ажлыг бодитой үнэлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2010 оноос эхлэн жил бүр аймгийн "Тэргүүний багш" шалгаруулахаар болж, журмын төслийг хэлэлцэж байна.Мөн БСШУ-ны сайдын 2010 оны 21 дүгээр тушаалын дагуу Боловсрол, соёл ,шинжлэх ухааны салбарын байгууллагуудын албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах хуваарийн дагуу хуваарилалтыг хийж байна. Манай аймагт нийт 57 орон сууцны хуваарилалт ирсний дагуу саналыг авч байна.

30






Боловсролын тогтолцоог боловсронгуй болгох, чанарыг дээшлүүлэх замаар олон улсын жишигт ойртуулахад төрийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлнэ 4.4

2009 онд боловсролын салбарт улсын төсвийн болон ОУ-ын төсөл хөтөлбөрийн хүрээнд нийт 4,2 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаас 721,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 сумын сургуулийн дотуур байрны барих, засварлахад зарцуулагдаж байна. Мөн ХБУ тосгоны сургуулийн дотуур байрны шинэ барилгыг ХЯБХ-ийн хүрээнд 135 сая төгрөгөөр барьж ашиглалтанд оруулаад байна. Аймгийн хэмжээнд сургуулийн дотуур байранд 1220 хүүхэд амьдарч байгаа бөгөөд энэ нь нийт дотуур байранд амьдрах шаардлагатай хүүхдийн 83,6 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн онтой харьцуулвал 2,5 хувиар нэмэгдсэн байна.

30






Иргэд боловсролоо сайжруулж, аж‎èë мэргэжлээрээ‎ хөрвөн суралцаж байх бодит боломж олгосон боловсролын н‎ээлттэй агуулга, уян хатан арга хэ‎ëбэрийг бий болгож х‎эрэгжүүлнэ 4.4

Тус зорилтын хүрээнд аймгийн хэмжээнд ЕБС-ийн багшийн хангалт 98,4% СӨБ-ын багшийн хангалт 54%-тай байгаад дүн шинжилгээ хийн цэцэрлэгийн мэргэжлийн багшийн хангалтыг сайжруулахад голлон анхаарч, аймгийн Засаг даргын 2008-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд уг асуудлыг тусган хэрэгжүүлж байна. 2008-2009 оны хичээлийн жилд УБ болон Дорнод ДС-д цэцэрлэгийн багшийн сургалтанд 11 багш, МУБИС-ийн СӨБ-ын багш бэлтгэх хөрвөх сургалтанд 6 багш, суралцаж байна. 2009-2010 оны хичээлийн жилд ч ЕБС-д илүүдэлтэй байгаа бага ангийн 10 багшийг МУБИС-аас шинээр зохион байгуулж байгаа мэргэшлээр хөрвөх сургалтанд сургахаар бүртгээд байна. Мөн төрийн байгууллагын албан хаагчдын мэдлэг ,мэргэжлийг дээшлүүлэхийн тулд сургалтын төлбөрийг орон нутгийн төсвөөс хариуцан жил бүр 5 хүнийг Удирдлагын академид сургаж байна. Мөн ХУИС-ийн магистрын сургалтыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, нийт 60-аад төрийн албан хаагч хамрагдаж байна.

30






Сургууль төвтэй менежментийг хөгжүүлж, сургалтын байгууллагын бүтэц, хэв шинж, байршлын зураглалыг шинэчлэн зохионо 4.4

Орон нутгийн хэмжээнд гарах боломжгүй

-






Зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлагыг хангахуйц судалгаа, боловсруулалтын өрсөлдөх чадвартай хэвшлүүдийг бий болгож хөгжүүлнэ 4.7

Орон нутгийн хэмжээнд гарах боломжгүй

-






Үндэсний инновац, бүтээмжийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлд түүний оруулах хувь нэмрийг дээшлүүлнэ 4.7

Орон нутгийн хэмжээнд боловсруулах боломжгүй

-






Судалгаа, боловсруулалтын ажлын үр дүнг хамгаалах, ашиглах эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгоно 4.7

Орон нутгийн хэмжээнд боловсруулах боломжгүй

-






Шинжлэх ухаан, технологийн гадаад хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлнэ 4.7

Орон нутгийн хэмжээнд боловсруулах боломжгүй

-




4.3. Соёл






Үндэсний соёлыг эрчимтэй хөгжүүлэх эдийн засаг, зохион байгуулалтын тааламжтай орчинг бүрдүүлнэ 4.6

Үндэсний соёлыг эрчимтэй хөгжүүлэхэд анхаарч Монгол улсын Засгийн газраас батласан үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах хөтөлбөрийн хүрээнд 2010 онд Улсын хамгаалалтанд байгаа Сэцэн ханы ордны барилгыг цогцолбороор нь сэргээн засварлахаар болоод байна. Монгол улсын Засгийн газрын 175 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтанд байгаа 4 байгууламжийн хамгаалалтын бүс, солбилцлын цэг, координатыг тогтоолоо.

Баян-Адарга сумын "Дуурлиг нарс"-ны Хүннүгийн булшинд хайгуул малтлага хийхээр зөвшөөрөл авсан Мон-Солонгос эрдэм шинжилгээний багийн гишүүд 8 сарын 25 ныг дуустал хугацаанд ажиллах гэрээ хийж тайланг сумын Засаг даргад тайлагнасан байна. Улсын хамгаалалтанд байдаг Баянхутаг сумын "Сэрвэн хаалганы бичиг"-ийн ойр орчмын булш хиргэсүүрийг ухсан байсныг илрүүлж, зохих арга хэмжээ авлаа.


30






Хүн амд соёл, урлагийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангах талаар дорвитой ахиц гаргана 4.6

Хүн амд соёл урлагаар үйлчилгээг хүртсэн үйлчлүүлэгчдийн тоо өнгөрсөн оноос 71 хувиар өсч, соёлын салбарт 108.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. “Монгол бичиг” үндэсний хөтөлбөрийн зорилтыг үндэслэн боловсруулсан аймгийн дэд хөтөлбөрийг аймгийн Засаг даргын 39 тоот захирамжаар баталгаажуулж үндсэн 4 зорилтын хүрээнд боловсруулан ажиллаж байна. Нийт сургуулиудад хяналт шинжилгээ үнэлгээ хийхэд шалгуулагч сурагчдын тоо, мэдлэгийн түвшин, хичээл зааж буй багш нарын тоо өссөн бөгөөд 2008 онтой харьцуулахад 2009 онд шалгуулагчдын сурлагын амжилт 6,2%, чанар 16,7%, мэдлэг эзэмшилтийн түвшин 13,8%-иар ахисан байна.

“Морин хуур” хөтөлбөрийн хүрээнд “Цэц Монгол" морин хуурын чуулга Аймгийн Засаг даргын дэмжлэгээр Хан Хэнтий хөгжлийн сангаас 700.0 мянган төгрөгийн туслалцаа үзүүлэн 6 мастер хуур, өөрсдийн хүч бололцоог дайчлан 20-иод морин хууртай болоод байна.

"Монгол хөөмий" хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэд хөтөлбөр болон төлөвлөгөөг боловсрууллаа. Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчдийн дунд 1 сарын хугацаатай хөөмийн сургалт явуулж, сургалтанд 5 уран бүтээлч хамрагдлаа. 2009 оны 5 сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Монгол Хөөмийн олон улсын симпозиум-ИХ НААДАМД АДБ-ийн “Хан Хэнтий” чуулгын хөөмийч Б. Энхбаяр, Л.Энхнаран нар оролцсон.

"Монголын уламжлалт Бий, биелгээ" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид "Хэнтийн дэг багт цам" бүжиг, 3 уран бүтээлчдийн "Намбат бүжгийн дэг" тоглолт, "Хөдөөгийн одод" Монголын урлагийн их чуулган зэрэг тоглолт зохион байгуулан шинэ уран бүтээл туурвин өргөн олонд толилуулж, мөн Говьсүмбэр аймгийн "Боржигон" чуулга, Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" ХДТеатрийн уран бүтээлчидтэй туршлага солилцох уулзалт хийж, шинэ уран бүтээлээ толилууллаа. “Цөвүүн цагийн хяруу” рок мюзиклл тоглолтыг шинээр туурвин хөрш зэргэлдээх аймгуудад аялан тоглолт хийлээ. 2009.12.17-19нд Монголын Уламжлалт Язгуур урлагийн “Бий биелэгээ” холбоотой хамтран зохион байгуулсан сургалтанд бүжгийн багш 12, Соёлын төвийн төвийн эрхлэгч 20 нийт 32 соёлын ажилтанг хамруулан Аймгийн “Бий, биелгээ” холбооны салбар хороо байгууллаа.



30






Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет