Багшийн сургалтын ажлын арга барилыг судлах менежментийн ухааны арга зїйн їндэс



Дата12.06.2016
өлшемі95.86 Kb.
#130871





Багшийн сургалтын ажлын арга барилыг судлах

менежментийн ухааны арга зїйн їндэс

Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Пїрэвдорж

(Боловсролын удирдахуйн ухааны тэнхим )
Хувьсан єєрчлєгдєж буй орчин, тїїнд дасан зохицох тухай ойлголт орчин цагийн менежментийн хєгжлийн мєн чанарыг илэрхийлж байна. Улс тєр, эдийн засаг, хїн ам мэтийн макро орчинд гарсан єєрчлєлт боловсрол зэрэг бусад супер тогтолцоо хэрхэн оршихын угтвар нєхцєл болно. Энэ зїй тогтлыг тогтолцооны онол, тогтолцооны шинжилгээнд тулгуурлан судалдаг. Тогтолцооны бїхэллэг, иерархи, динамик, синергетик зэрэг олон шинж чанарыг байгаль, техникийн ухаан нээн илрїїлсээр байна. Манай орны тухайд Боловсрол судлал шинжлэх ухааны салбар болохынхоо хувьд арга хэлбэрээ тєдийлєн сайн олж амжаагїй; бихейворизм хийгээд коммунист хїмїїжлийн онолд суурилсан сурган хїмїїжїїлэх ухаан їеэ єнгєрєєсєн; олон улсын хэмжээнд тогтсон сургалтын уламжлалт онолыг судалж эзэмших эхэн їед яваа зэрэг хїчин зїйлээс шалтгаалж боловсролын аливаа судалгаанд шинжлэх ухааны суурь зарчим арга зїй нэн чухал болсоор байна. Тийм суурь зарчмын нэг нь шинжлэх ухааны менежмент юм. Энэ удаад багшийн сургалтын ажлын арга барилд менежментийн ухааны їїднээс хандах ямар бололцоо байж болох вэ гэдгийг эрэгцїїлэхийг оролдсон болно. Багшийн ажил шинжлэх ухаанд їндэслэхийн хамт урлаг, уран сайхны сэтгэхїйд ихээхэн хамжээгээр тулгуурладаг учраас тїїнд бїтээлч эрэгцїїлэл (Reflection) нэн чухал юм. Хэрэв манай багш нар бїтээлч эрэгцїїлэлийг їйл ажиллагаандаа амжилттай хэрэгжїїлж сэтгэхїй, арга барилдаа єєрчлєлт гаргаж чадвал тэдэнд онолын мэдлэг тэр бїр дутахгїй бєгєєд боловсролын шинэчлэлїйл ажиллагааны хїрээнд хэрэгжих їндэс суурь бїрдэж хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн їйлчилгээ гэдэг утга агуулга руу жинхэнэ утгаараа орох болов уу.

Багш, суралцагчийн оновчтой сайн харилцаа сургалтын1 їйл ажиллагааг хэвийн явуулах сургуулийн амьдралын чухал хїчин зїйл юм. Багш, шавийн барилдлага суларч байна. Хїїхэд багшдаа хїндэтгэлгїй ханддаг болсон гэж сэтгэл зовнисон хїмїїс сїїлийн їед цєєнгїй тохиолдох болжээ. Їїнтэй холбоотойгоор:




  • Номын багшаа хїндэтгэн мєнх барилдлагатай явах уламжлал суларсан уу

  • Монгол хїний ёс жудаг бїдгэрсэн її

  • Хїїхдийн нийгэмшил, ёс зїй дордсон уу мэтийн олон асуулт гарна.

Багшаа хїндэтгэх эл асуудалд нєгєє талаас нь бас хандаж болох юм. Тухайлбал:




  • Багш нь шавийнхаа хїндэтгэлийг хэзээ хїртэх вэ

  • Багш алдар хїндлэлийг тэднээс хїсэн хїлээсээр суух уу

  • Багш тийнхїї хїндлїїлэхийн тулд юу хийх ёстой вэ мэт асуулт бас гарна.

Эдгээр хоёр талтай олон асуултын учрыг шинжлэх ухаанд тулгуурлан эрэлхийлэх нь тїїний їнэн зєв шийдэд дєхєх хамгийн дєт зам байж мэдэх юм. Багшийг менежер гэх онол баримтлал бий. Тэгвэл менежер гэж хэнийг хэлэх вэ, тїїнийг шинжлэх ухааны менежментэд хэрхэн їндэслэсэн байдаг вэ. Ном сурах бичигт дурдсаныг тоймлон їзвэл менежер нь:



    • Менежментийн ухаанаар мэргэшсэн

    • Менежерийн албан тушаал дээр ажилладаг

    • Менежерийн стандарт, ёс зїйг сахидаг гэх зэрэг їндсэн шалгуурыг тоочсон байдаг.

Ардчилал, зах зээлийн орчинд хїмїїсийг шинжлэх ухааны менежментэд їндэслэн удирдах нь нотолгоогїй їнэн зїйл юм. Багш бол сургалтыг хєтлєн удирддаг гэдэгтэй хэн хїнгїй санал нийлэх нь тодорхой. Тэгвэл єнєєгийн Монгол улс тїїний єсвєр їеийнхнийг ардчилал, зах зээлээс ангид сэтгэх боломжгїй бєгєєд тэдний анги танхимын сургалтыг менежментийн ухаанд їндэслэн удирдахаас єєр аргагїй юм. Багш нар маань ч менежер гэгдэхээс єєр замгїй. Энэ нь мэдээжийн хэрэг багшийн албан тушаалыг менежер болгочих гэсэн їг хараахан биш бєгєєд харин багш бїр менежментийн ухаанд суралцаж сургалтын їйл ажиллагаагаа тїїний онол баримтлал, арга ухаанд тулгуурлахыг хэлж буй юм. Ийм байр сууринаас хандвал сургууль багш нарын сургалтын їйл ажиллагаанд олон шинэ зїйл хєндєгдєх нь ойлгомжтой. Боловсролын тогтолцоог шинэчлэхээр тасралтгїй шїїмжилж байгаа иргэдийн хэрэгцээ сонирхлын нилээд хэсэг нь чухамхїї їїнтэй холбоотой байж ч мэдэх юм. Тийм учраас менежментийн ухаанд суралцах явдал боловсролын шинэчлэлийн нэгэн амин чухал асуудал мєн.

Жишээ болгох, санаа авахуулах їїднээс багшийн ажлын менжментэнд холбогдох нэгээхэн асуудлыг энд єнгєц боловч хєндєцгєєе. Сурагч багшдаа хїндэтгэлтэйгээр хандах асуудлыг дээр єгїїлсэн. Тэгвэл эл асуудлыг менежментийн їїднээс менежерийн ажлын арга барил, хошуучлах чадвартай холбож їздэг.
Хошуучлалын онолын гурван хандлага бий. Їїнд:


  • Хувийн шинж чанарын хандлага

  • Зан їйлийн хандлага

  • Ситуацийн хандлага.

Башийн сургалтын ажлын арга барилыг судлахад эдгээр онолын дотроос зан їйлийн хандлагыг хэрхэн ашиглах боломж байна вэ гэдгийг хамтдаа эрэлхийлцгээе.



Зорилгоо хэрэгжїїлэхээр хїмїїст нєлєєлєх, єдєєхийн тулд тэдэнд хандах удирдагчийн зан їйлийн ерийн байдлыг удирдлагын арга барил гэж ойлгодог. Бїрэн эрхээ тєлєєлєн шилжїїлсэн байдал, засаглах хэлбэр, хїмїїст хандах хїмїїнлэг харилцаа бїгдээрээ удирдлагын арга барилд хамаарна. Багшийн сургалтын ажлын арга барилыг автократ (захирангуй), либерал (эвлэрэнгїй) гэсэн хоёр туйлтай, тэдгээрийн дунд ардчилсан арга барил оршдог гэж тєсєєлєе. Тэгвэл багшийн сургалтын ажлын арга барилын континум нэгдїгээр зурагт їзїїлсэн хэлбэртэй байна.

Зураг 1 Багшийн арга барилын котинум

Автократ арга барилтай багш захиран тушаах шинжтэй. Тэрээр хїїхдэд санаа бодлоо тулган хїлээлгэх замаар харьцдаг. Ийм багш хїрэлцэхїйц хэмжээний засаглалтай байхыг эрмэлзэнэ. Тэд юуны ємнє шалгалт шїїлгээр далайлган, эцэг эхэд нь хэлнэ, хурлаар оруулна гэх зэргээр сїрдїїлэх тїїгээр ч зогсохгїй загнах, шоглох мэтээр хїчирхийлэхээс ч буцахгїй зан їйлийн хандлага давамгайлна. Автократ багш хїїхэдтэй харьцахдаа урьдал болгодог баримтлалыг хошуучлалын судалгаагаар нэрд гарсан Дуглас МакГрегорын "Х" онолыг баримтлан илэрхийлбэл:


  • Хїїхэд хичээллэх дургїй болж єгвєл тїїнээс зугтаадаг

  • Хїїхэд залхуу учраас тэднийг албадаж, сїрдїїлж, захирч, хянаж байвал зохино

  • Хїїхэд бэлэнчлэх, хариуцлагаас зайлсхийх бас шударга бус хандлагад хялбархан єртдєг

  • Хїїхдийг захирч тэдэнд юу сурахыг нэг бїрчлэн зааж єгєх ёстой

  • Цєєхєн хїїхэд їнэн голоосоо хичээдэг

  • Хїїхдийн оюун ухааны хязгаарлагдмал чадвар нь шинжлэх ухаанд суралцах боломжийг мєхєсдїїлдэг

  • Хїїхэд єєртєє итгэл муутай эсвэл онгиргон хєєрїї байдаг

Ийм баримтлал бїхий арга барилтай багш ихэвчлэн сургалтын бихейворист онолыг баримталж, бїрэн эрхийг аль болохуйц тєвлєрїїлж хїїхдийг захиран хянаж тэд асуудлаа єєрєє шийдэх боломжийг хязгаарладаг байна.

Харин Либерал арга барилтай багш автократаас зарчмын ялгаатай нь МакГрегорын "У" онолоос тодорхой харагдана. Тухайлбал:


  • Хїїхэд хичээллэх угийн дургїй биш сургалтын сайн нєхцєл, сайн харилцааг эерэгээр хїлээн авна

  • Єєрсдєє оролцож хїлээн авсан мэдлэгээ чадвар болгон хувиргаж єєрийгээ идэвхжїїлж єєрийгээ захирч чаддаг

  • Хїїхэд хариуцлага хїлээхэд суралцаж чадна

  • Ихэнх хїїхэд бїтээлч чанар, мэргэн ухаан, нэр хїндтэй байх чадвартай

  • Сургалтын агуулга сонирхолгїй, нас биений онцлогт нийцээгїй учраас тэдний идэвх санаачлагыг боогдуулдаг

  • Хїїхэдтэй хїїхэд мэт харьцаж ганцаарчлан ажиллаж итгэл хїлээлгэвэл сайн суралцах бїрэн їндэстэй

  • Орчин цагийн сургалтын орчин, нєхцєл хїїхдийн мэдлэг, чадварыг бїрэн дїїрэн ашигладаггїй

Энэхїї баримтлалаар бол багш хїїхдийн єєрийгээ илэрхийлэх тїїний дээд эрэмбийн хэрэгцээг эрхэмлэж байна. Либерал арга барилтай багш хїїхдэд санаа бодлоо тулгахаас зайлсхийж хамтран хэлэлцэхийг чухалчилж сурагчдынхаа санал бодлыг хїндэтгэдэг. Їїний їрээр сургалтанд хїїхдийн оролцоо, гїйцэтгэх ажлын эрх чєлєє нэмэгдэж багшийн хошуучлах боломж сайжирч суралцагч багшаа хїндэтгэх тїїнчлэн багш шавийн барилдлагааны эерэг їндэс бїрдэнэ. Энэ бїхэн бол онолын їндэс ерєнхий зїй тогтол юм. Їїнийг манай єнєєгийн амьдрал дээр судалж їзэх хэрэгтэй. Бид Архангай, Говь-Алтай, Увс, Дундговь, Дорнод, Хэнтий зэрэг 15 аймгийн 89 сумаас ирсэн 116 багш, сургуулийн удирдах ажилтантай хамтран судалгаа хийж хэлэлцїїлэг хийж їзэхэд манай багш нарын ажлын арга барил, хошуучлалын талаар дор дурдсан хандлага ажиглагдаж байв.

Судалгааны нэгдсэн їнэлгээний дїнгээс їзэхэд энд дурдсан багшийн ажлын арга барилын чиг хандлага чухал боловч багшийн ажлын арга барилд ийм нийтлэг зїй тогтол байгааг багш нар єєрсдєє хїлээн зєвшєєрсєн нь анхаарал татна.

Хошуучлалын талаар дээр їеэс судалгаа хийсэн эрдэмтэдийн нэг бол Курт Левин юм. Левин судалгаа хийхдээ 10 настай хєвгїїдийг хэд хэдэн бїлэг болгоод тэдгээрийн ахлагчаар автократ, либерал арга барил бїхий насанд хїрэгчдийг тавьжээ. Laissez-faire - гэдэг франц їг "Бїї оролд, орхи" гэсэн утгатай юм байна. Либерал удирдагч иймэрхїї зарчмыг баримталдаг. Тэр захирагдагчдад зорилтоо тодорхойлох, хянахад бараг бїрэн эрх чєлєє єгдєг. Автократ удирдагч либералыг бодвол илїї их ажил хийлгэсэн нь Левиний хийсэн судалгаанаас харагджээ. Харин Левиний туршилтын автократ удирдлагатай бїлгийн хїїхдїїд мотиваци бага, чин санаагїй, нєхєрсєг байдал бага, бїлгийн сэтгэхїй байхгїй, илїї хэрцгий, бусдаас хамаарсан бас тїгшїїртэй байжээ. Либерал удирдлагын їед ажлын хэмжээ, чанар аль аль нь буурсан байна. Энэ бол удирдагчийн арга барилын талаарх туршилтын нэг баримт бєгєєд їїнд тайлбар хийх нь илїїц болов уу.

Мичиганы их сургуулийн профессор Рэнсис Лайкарт нєхдийнхээ хамт хїмїїсийн янз бїрийн бїлгийг харьцуулан судалж удирдлагын арга барилын талаар єєр нэг хувилбар санал болгосон байдаг. Удирдлагын арга барил ямарч тохиолдолд эсвэл ажилд, эсвэл хїнд тєвлєрсєн чиг хандалагатай байдаг гэсэн дїгнэлтийг Лайкерт хийжээ. Тїїнийг їндэслэн багшийн ажлын арга барилын нэг туйл нь сургалтанд ("Х" онол) нєгєє нь хїїхдэд ("У" онол) тєвлєрдєг гэж болно (Зураг 2).

Зураг 2 Лайкертын континуумд їндэслэсэн багшийн арга барил

Ийнхїї эсвэл ажлаа боддог эсвэл хїнээ боддог хоёр хандлагын аль алийг зохих хэмжээгээр нэгэн зэрэг баримтлах боломж їндсэндээ байхгїй юм. Удирдлагын арга барилыг хїмїїст ба ажилд тєвлєрсєн гэж эрс заагладаг баримтлал алдаатай болохыг олон судлаач анзаарч ситуацийн хандлага гэдэг шинжлэх ухааны шинэ чиглэл бий болгожээ.

Ситуацийн шинжилгээнд дор дурдсан онол-загварыг голчлон хэрэглэсэн байдаг. Їїнд:



  • Фидлерийн ситуацийн загвар

  • Герси Бланчардын мєчлєгийн онол

  • Митчел, Хаусийн "Зам - зорилго" гэсэн хандлага

  • Врум - Йеттоны удирдагчийн шийдвэр гаргах загвар зэрэг болно.

Эдгээр онол баримлалаас харахад багшийн сургалтын ажлын арга барилыг автократ, либерал эсвэл сургалтанд тєвлєрдєг, хїїхдэд тєвлєрдєг гэх нь харьцангуй ойлголт юм. Энэ нь олонх тохиолдолд давтагддаг ерєнхий хандлагыг илэрхийлэхээс биш хэн, хэзээ, хаана, ямар нєхцєлд гэх мэтээс шалтгаалах ситуацлаг шинжтэй. Хэрэв їїнийг туйлшруулбал хилсдїїлэг хэлмэгдїїлгийн хэрэгсэл болгох їндэс байдгийг сайтар анхаарах нь чухал юм. Тийм учраас багшийн сургалтын ажлын арга барилыг ситуацийн талаас нь нарийвчлан судлах хэрэгтэй.

Сїїлийн хорь шахам жилд хэрэгжїїлсэн шинэчлэлийн їр дїнд боловсролын їйлчилгээнд оролцогчдын хуучин хандлага єєрчлєгдєж бїх чиглэлд шинэ уур амьсгал орж байна. Їїний гол їр дїн нь хїний эрх, эрх чєлєєг хїндэтгэн иргэдийнхээ хїсэл сонирхлыг хангахуйц боловсролын чанартай їйлчилгээ їзїїлэх явдал гэдгийг хїлээн зєвшєєрсєнд оршино. Энэхїї чанартай їйлчилгээ олон зїйлээс шалтгаалах нь мэдээж. Гэхдээ тэрхїї їйлчилгээг їзїїлдэг багш нарын сургалтын ажлын арга барил, хошуучлал їїнд шийдвэрлэх їїрэгтэйг дахин хэлмээр байна. Юу заах вэ, Юу сурах вэ, Сурсан зїйлээс юуг нь хэрхэн шалгах вэ гэсэн асуудалд тєвлєрєн киррикюлим, стандартыг голчлох нь зїй ёсны боловч хэрхэн заах вэ гэдгийг зєвхєн дидактикаар хязгаарлаж боломгїй. Орчин цагийн сургалтын їр дїнг нэмэгдїїлэхийн тулд багш, сурагчийн харилцаа хошуучлал, мотиваци, коммуникаци, багшийн имиже зэрэг олон асуудалд анхаарал тавих нь нэн чухал болов.

Мэдээллийн эх їїсвэр


Ч.Пїрэвдорж Байгууллагын менежмент (Сурах бичиг), 65 хэлэлийн хуудас,2006

Ч.Пїрэвдорж Б.Жадамбаа Г.Нямдаваа Сургуулийн зєвлєл тїїний

менежментийн їндэс , 2003

Х.Пїрэвдагва Менежерийн ур чадвар, 1999

Ричард Л.Дафт Менеджмент: Пер с англ.-Питер,2002

Литер Ф.Друкер Задачи менеджмента в XXI веке: Пер с англ.-Вильямс,2001

Patrick J. Montana, Bruce H. Charnow, Management Third edition, ????????, 2000

Douglas McGregor The Human Side of Enterprise 1960





1?Сургах, сурах хэмээх нь тус тусдаа їйл мэт боловч тэдгээр нь нэг л зорилгын тєлєє байдаг учраас нэгдмэл юм. Тэдгээр їйлийг аль тал руу нь хэлтийлгэж сэтгэснээс болж янз бїрийн їзэл онол гардаг байж болох юм. Зохиогч энэ хоёр їйлийн нэгдлийг илїїд їзсэн бєгєєд тїїнээ энд сургалт гэдэг ухагдахуунд багтаасан болно



Достарыңызбен бөлісу:




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет