МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ
2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ОРЛОГЫГ НЬ ТУХАЙ БҮР ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖГҮЙ АЖИЛ,
ҮЙЛЧИЛГЭЭ ХУВИАРАА ЭРХЛЭГЧ ИРГЭНИЙ ОРЛОГЫН АЛБАН
ТАТВАРЫН ТУХАЙ
(Шинэчилсэн найруулга)
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын хууль тогтоомж
2.1. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар /цаашид “албан татвар” гэх/-ын хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Албан татвар төлөгч
3.1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцлээр зохицуулагдаагүй төрөл бүрийн ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид “иргэн” гэх/ албан татвар төлөгч байна.
4.1. Иргэний зөвхөн хувиараа эрхэлж байгаа дараахь ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:
4.1.1. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ; 4.1.2. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцлээр зохицуулагдаагүй бусад ажил, үйлчилгээ.
5 дугаар зүйл. Албан татварын хувь, хэмжээ
5.1. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй дараахь ажил, үйлчилгээ эрхлэгч иргэнд сар тутам дор дурдсан хэмжээгээр албан татвар ногдуулна:
|
Ажил, үйлчилгээний төрөл
|
У
Албан татварын хэмжээ (тєгрєгєєр)
лаанбаатар хотод
|
Налайх, Багануур,
Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумдад болон байнгын ажиллагаатай боомттой сумдад
|
Бусад аймгийн
төвийн сумдад
|
Бусад газарт
|
|
А
|
1
|
2
|
3
|
4
|
1.
|
Уран зураг, баримал, сийлбэр, бэлэг дурсгалын зүйл, гоёлын зүйл, төрөл бүрийн тоглоом хийж худалдах
Чимэглэлийн болон тасалгааны ургамал, цэцэг тарьж худалдах
Бэлэг дурсгалын зүйлд дурсгалын үг бичих, засал хийх
|
3000
1200
2400
|
2000
900
2000
|
1000
600
1000
|
500
200
200
|
2.
|
Гэр ахуйн зориулалттай техник, багаж хэрэгсэл, эд хогшил засварлах
Радио, телевиз засварлах
Цаг засварлах
|
4500
6000
3000
|
3500
4000
2000
|
2500
2000
1000
|
1500
1000
500
|
3.
|
Дарханы үйлчилгээ:
- алт, мөнгөний
- бусад
|
16000
8000
|
14000
7000
|
12000
6000
|
10000
5000
|
4.
|
Багшлах, давтлага өгөх, дасгалжуулах, эх бэлтгэх, материал олшруулах
|
2000
|
1600
|
1200
|
1000
|
5.
|
Гэрэл зургийн үйлчилгээ, захиалгаар кино зураг авах, дүрс бичлэг хийх, видео киноны хальс төлбөртэйгээр ашиглуулах, видео кино үзүүлэх
Дуу бичлэгийн хальс төлбөртэйгээр ашиглуулах
Видео, аудио бичлэг хуулж худалдах
|
7000
2400
10000
|
5500
2000
6000
|
4000
1600
4000
|
2000
1000
1000
|
6.
|
Төлбөрт тоглоом тоглуулах /билльярдаас бусад/
|
12000
|
9000
|
4500
|
3000
|
7.
|
Гутал, хувцасны засвар, үйлчилгээ:
- засварлах, будах
- оёж худалдах
- гутал тослох
|
4000
6000
900
|
2800
4000
400
|
2400
3000
200
|
2000
2500
100
|
8.
|
Автомашин угаах
|
3000
|
2000
|
|
|
9.
|
Ачаа тээш боох, ачиж буулгах, зөөж хүргэх үйлчилгээ
Ердийн хөсгөөр үйлчилгээ үзүүлэх
|
2800
5000
|
2000
3000
|
1200
1500
|
1000
|
10.
|
Бараа, түүхий эд хадгалах
|
15000
|
10000
|
|
|
11.
|
ТҮЦ-д худалдаа хийх
|
6000
|
4000
|
2000
|
1000
|
12.
|
Лангуугаар худалдаа хийх
/Энэ заалтад 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
|
6000
|
4000
|
2000
|
1000
|
13.
|
Валютын худалдаа эрхлэх
|
25000
|
15000
|
10000
|
5000
|
14.
|
Мэрэг төлөг үзэх
|
1200
|
1000
|
800
|
400
|
15.
|
Жижиг худалдаа хийх
/самар, жимс, сүү, тараг, айраг, зайрмаг, ном, сонин, сэтгүүл, түлээ, нүүрс, техникийн тос г.м./
|
2400
|
2000
|
1600
|
600
|
5.2. Энэ хуулийн 5.1-д заасан ажил, үйлчилгээг нэг сар хүртэл хугацаагаар эрхлэх тохиолдолд сард ногдуулах албан татварын хэмжээг тухайн сарын хуанлийн хоногт хувааж, дүнг ажил, үйлчилгээ эрхлэх хоногийн тоогоор үржүүлэн ногдох албан татварын хэмжээг тодорхойлно.
5.3. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцлээр зохицуулагдаагүй дараахь ажил, үйлчилгээ эрхлэгч иргэний албан татвар ногдуулах орлогыг жишгээр тодорхойлох аргачлалыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална:
5.3.1. автомашин болон тээврийн бусад хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийх;
5.3.2. барилгын засал, чимэглэл, засвар, үйлчилгээ хийх, зураг төсөл зохиох;
5.3.3. билльярд тоглуулах;
5.3.4. гуанз, цайны газар, буфет, кафе, зуушны газар ажиллуулах;
5.3.5. чингэлэг, тээврийн хэрэгсэл дээрээс худалдаа хийх;
5.3.6. эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эмийн худалдаа хийх;
5.3.7. төрөл бүрийн хүнсний зүйл үйлдвэрлэж, худалдах;
5.3.8. хот, сумын дотор автомашинаар зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ хийх;
5.3.9. сум, аймаг, хот, хооронд автомашинаар зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ хийх;
/Энэ заалтад 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
5.3.10. авто зогсоол ажиллуулах;
5.3.11. малын арьс шир, ноос, ноолуур болон бусад түүхий эдийг зуучлан цуглуулж, худалдах;
5.3.12. цахилгаан ба хийн гагнуурын үйлчилгээ;
5.3.13. хөрөө рам ажиллуулах;
5.3.14. төрөл бүрийн гар утасны худалдаа, засвар, үйлчилгээ эрхлэх;
5.3.15. тээврийн хэрэгсэл, сэлбэгийн худалдаа хийх;
5.3.16. интернетийн үйлчилгээ;
5.3.17. нүдний шилний худалдаа, засвар, үйлчилгээ;
5.3.18. үсчин, гоо сайхны үйлчилгээ.
/Энэ заалтыг 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/.
5.4. Энэ хуулийн 5.3-д заасан ажил, үйлчилгээний татвар ногдуулах орлогод Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцож албан татвар ногдуулна.
5.5. Улс хооронд зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ хийх тухай бүрд дор дурдсан хэмжээгээр албан татвар ногдуулна:
Ажил үйлчилгээний төрөл
| Албан татварын хэмжээ /төгрөгөөр/ |
|
Замын-Үүд, Алтанбулаг боомтоор
|
Бусад боомтоор
|
1. Улс хооронд зорчигч тээврийн
үйлчилгээ хийх тухай бүрд:
|
|
|
а/ 4 хүртэл хүний суудалтай
автомашинаар
|
10000
|
6000
|
б/ 8 хүртэл хүний суудалтай автомашинаар
|
12000
|
8000
|
в/ 16 хүртэл хүний суудалтай автомашинаар
|
14000
|
10000
|
г/ автобусаар
|
18000
|
12000
|
2. Улс хооронд ачаа тээвэрлэх үйлчилгээ хийх тухай бүрд:
|
|
|
а/ 1-З тн-ын даацтай автомашинаар
|
16000
|
10000
|
б/ З-5 тн-ын даацтай автомашинаар
|
18000
|
12000
|
в/ 5-8 тн-ын даацтай автомашинаар
|
20000
|
14000
|
г/ 8-аас дээш тн-ын даацтай автомашинаар
|
22000
|
16000
|
д/ трактораар
|
10000
|
4000
|
/Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/.
5.6. Автомашины суудлын хэмжээ, даац 2 ангилалд давхардсан тохиолдолд өмнөх ангиллаар тооцож албан татвар ногдуулна.
/Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/.
6 дугаар зүйл. Албан татвар төлөгчийг бүртгэх, гэрчилгээ олгох
6.1. Энэ хуулийн 5.1-д заасан ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэн нь тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд бүртгүүлж, албан татварыг бэлнээр буюу бэлэн бусаар төлж, энэ тухай гэрчилгээ авна.
6.2. Энэхүү хуулийн 5.3-д заасан ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэн нь тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд бүртгүүлж, Улаанбаатар хотод 10000 төгрөг, Налайх, Багануур, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд болон байнгын ажиллагаатай боомттой сумдад 8000 төгрөг, бусад аймгийн төвийн сумдад 6000 төгрөг, бусад газарт 4000 төгрөгийг сар бүр бэлнээр буюу бэлэн бусаар урьдчилгаа хэлбэрээр төлж, албан татвар төлөгчийн гэрчилгээ авч тэмдэглүүлэн татварын тайлангаар дараа тооцоо хийж байна.
/Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.
6.3. Энэ хуулийн 6.1, 6.2-д заасан гэрчилгээний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.4. Албан татвар төлөгч нь энэ хуулийн 6.1, 6.2-д заасан гэрчилгээг ажил, үйлчилгээ хийх үед ажлын байр болон тээврийн хэрэгсэлдээ ил байрлуулж, тогтоосон гудамж, талбайд болон хилийн боомтоор нэвтрэх үед биедээ авч явна.
6.5. Энэ хуулийн 5.3.9-д зааснаас бусад ажил, үйлчилгээнд ногдох албан татвар төлсөн тухай гэрчилгээ нь нийслэл болон тухайн сумын нутаг дэвсгэр дээр хүчинтэй байна.
6.6. Энэ хуулийн 6.1-д заасан гэрчилгээнд заасан хугацааны ажил, үйлчилгээний орлогыг Хүн амын орлогын албан татварын хуулийн 10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмаар орлого, татвар тодорхойлох хуудсаар тооцох жилийн орлогын дүнд оруулахгүй.
6.7. Гэрчилгээ авалгүйгээр ажил, үйлчилгээ эрхэлж, энэ хуульд заасан журмыг зөрчсөн бол түүнд татварын болон захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7 дугаар зүйл. Албан татвар төсөвт төлөх, тайлагнах
7.1. Энэ хуулийн 6.2-д заасан урьдчилгаа татварыг дараа сарын 15-ны дотор, 5.4-д заасан татварыг дараа улирлын эхний сарын 15-ны дотор тус тус төсөвт төлнө.
7.2. Улирал, жилийн эцсийн татварын тооцоогоор албан татвар төлөгчийн төлсөн урьдчилгаа татвар нь энэ хуулийн 5.4-д заасан татварын дүнгээс бага байвал зөрүүг төсөвт төлнө.
7.3. Улирал, жилийн эцсийн татварын тооцоогоор албан татвар төлөгчийн төлсөн урьдчилгаа татвар нь энэ хуулийн 5.4-д заасан татварын дүнгээс их байвал Үндэсний татварын алба дараа улирал, жилд төлөх энэ төрлийн татварт суутган тооцно.
7.4. Энэ хуулийн 5.3-д хэсэгт заасан ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэн улирлын албан татварын тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд тушааж, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс баталсан аргачлалын дагуу албан татвар ногдуулах орлогоо тодорхойлж, албан татварын эцсийн тооцоо хийнэ.
8 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
8.1. Энэ хууль 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Достарыңызбен бөлісу: |