Увс аймаг ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, ТӨрийн албан хаагчийн хувийн хэрэг хөТЛӨх журам



бет1/5
Дата17.06.2016
өлшемі466 Kb.
#142899
  1   2   3   4   5
УВС АЙМАГ

АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ,
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ

/ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2004 ОНЫ 18, 34 ДҮГЭЭР ТОГТООЛУУД/


ГАРЫН АВЛАГА

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

2014 ОН

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ
2004.06.15 Дугаар 18 Улаанбаатар

хот.
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


Төрийн албаны тухай хуулийн 37.4-т заасныг үндэслэн Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.”Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Төрийн албан хаагчийн хувийн хэргийг 2004 онд багтаан шинээр батлагдсан журмын дагуу бүрдүүлэн хөтлөхийг төсвийн байгууллагын ерөнхий менежерүүдэд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Төрийн захиргааны албаны зөвлөлийн 1995 оны 11 дүгээр сарын 9 ний өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн

2004 оны 18 дугаар тогтоолын хавсралт



ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГ

ХӨТЛӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Төрийн албан хаагчийн хувийн хэрэг \цаашид хувийн хэрэг гэх\ нь төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдсон бүртгэл, судалгааны нэгдсэн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг мөн.

2.Хувийн хэрэг нь төрийн албан хаагчийн тухай болон түүний төрийн албан тушаал эрхэлсэн тухай мэдээлэл агуулсан, лавлагаа, хяналтын шинжтэй баримт бичиг байна.

3.Хувийн хэргийг энэхүү журмын дагуу хөтөлнө

4.Төрийн албан хаагч бүрд зөвхөн нэг хувийн хэрэг хөтөлнө.

5.Төрийн албан хаагч шилжин явахад түүний хувийн хэргийг тухайн байгууллагад нь шилжүүлж өгнө. Энэ заалт тусгай албаны гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа албан хаагчид үл хамаарна.

6.Төрийн байгууллагад хувийн хэрэг хөтлөх асуудлыг хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтан эрхэлнэ.

7.Хувийн хэрэгт төрийн албан хаагчийн улс төрийн үзэл баримтлал, шашин шүтлэг, хувийн амьдралын нууцтай холбоотой мэдээлэл оруулахыг хориглоно. Энэ заалт хууль тогтоомжид заасан төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагын дагуу хийгдэх нэмэгдэл судалгаанд үл хамаарна.
Хоёр. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг
8.Хувийн хэргийг бүрдүүлэх, хөтлөх, нэмэгдэл хуудас бичих, баяжуулах, хадгалах нь хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтны үндсэн үүрэг байна.
9.Хувийн хэрэг нь дараах үндсэн баримт бичгээс бүрдэнэ.
9.1.Албан тушаал \ажлын байр\- ын баталгаажсан тодорхойлолт
-Төрийн албаны зөвлөлөөс баталсан стандарт, аргачлалын дагуу боловсруулж, баталсан тухайн албан тушаал\ажлын байр\-ын тодорхойлолт

-Албан тушаал\ажлын байр\- ын тодорхойлолтод тухайн албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг, уг албан тушаалд тавих ерөнхий ба тусгай шаардлага зэргийг тусгасан байна.


9.2.Төрийн албан хаагчийн анкет
-Төрийн албан хаагчийн анкетыг энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан маягт \маят 1\ ын дагуу энэ журмын 5 дугаар хавсралтад заасан “Анкет бичих санамж”ийг ашиглаж бичнэ.

-Төрийн албан хаагчийн анкетын асуулт бүрийг бүрэн хариулж бичнэ. Байгууллага, албан тушаалын нэрийг товчлон бичиж болохгүй. Төрийн албан хаагчийн анкетын эцэст түүнд орсон мэдээлэл үнэн зөв болохыг баталж бичсэн хүн гарын үсгээ зурж огноо бичнэ\

-Төрийн албан хаагчийн анкет үнэн зөв бичигдсэн эсэхийг хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтан тухайн хүний иргэний үнэмлэх, намтар, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ \үнэмлэх сертификат\ тай тулган шалгаж баталгаажуулна.

-Төрийн албан хаагчийн анкет дахь мэдээлэл өөрчлөгдсөн тухай бүр ажилтан ажиллаж байгаа байгууллагынхаа хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтанд мэдэгдэж хувийн хэрэгтээ нэмэлт, баяжилт хийлгэж байх үүрэгтэй.

-Төрийн албан хаагчийн анкетанд тухайн байгууллагад ажилд орох үед авахуулсан зураг \4х6 хэмжээний малгайгүй эгц харсан\ наана.

-Төрийн албан хаагчийн анкетанд нэмэлт бичилт хийх боломжгүй тохиолдолд түүнийг шинэчилж байна.

-Төрийн албан хаагчийн анкетын Хөдөлмөр эрхлэлтийн байдал гэсэн хэсэгт албан хаагчийн албан тушаал өөрчлөгдсөн тохиолдол бүрд холбогдох тогтоол, шийдвэрийг үндэслэн тэмдэглэл хийж байна.
9.3.Нэмэгдэл хуудас \Маягт № 2\
-Төрийн албан хаагчийн анкетанд ороогүй боловч зайлшгүй мэдэж байвал зохих зарим мэдээллийг тусгай байх зорилгоор энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан нэмэгдэл хуудсыг ашиглана.

-Төрийн албан хаагчийн анкетанд баяжилт хийх болон нэмэгдэл хуудасны бичилтийг холбогдох мэдээллийн эх үүсвэр \тогтоол, шийдвэр, албан хаагчийн өөрийн нь өгсөн мэдээлэл зэрэг\-ийг үндэслэн хийж байна.


9.4.Хувь хүний намтар
-Хувь хүний намтрыг үнэн зөв бичүүлэхийн тулд энэхүү журмын 6 дугаар хавсралтад заасан “Хувь хүний намтар бичих санамж”ийг албан хаагчид урьдчилан өгч танилцуулсан байна.

-Хувь хүний намтрын А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр өмнө нь үдэхэд зориулсан 3,5 см ийн зайтай бичүүлнэ.

-Хувь хүний намтрыг санамжийн дагуу тухайн албан хаагчаар үнэн зөв бичүүлсний дараа хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж \ажилтан\- анкеттай нь тулгаж шалгасан байна.
9.5.Бүтээлийн жагсаалт
-Бүтээлийн жагсаалтад туурвин нийтлүүлж, нийтийн хүртээл болгосон ном, зохиол, судалгаа шинжилгээний өгүүлэл, илтгэл, өөрөө санаачлан болон биечлэн оролцож боловсруулж зохих журмын дагуу батлуулсан үзэл баримтлал, хөтөлбөр, төсөл, үндсэн чиглэл, зохих журмын дагуу баталгаажсан шинэ бүтээл оновчтой санал зэргийг дараах хүснэгтийн дагуу гаргуулж хувийн хэрэгт хавсаргана.




Бүтээлийн нэр

Бүтээлийн төрөл

Бүтээл гаргасан огноо

Тайлбар















Тайлбарт гадаад хэлнээс орчуулсан болон хамтран зохиогчийн тухай тэмдэглэнэ.


9.6.Ажил байдлын тодорхойлолт
-Ажил байдлын тодорхойлолтыг тухайн албан хаагчийг албан тушаалд томилох, албан тушаал дэвшүүлэх, шилжүүлэх, албан тушаалаас чөлөөлөх, халах, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт болон төрийн албаны мэргэшлийн шалгаруулалтад орох тохиолдолд гаргаж байна.

-Тодорхойлолтод албан хаагчийн боловсрол, ур чадвар, мэргэшлийн бэлтгэл, туршлага, ажил хэрэгч шинж чанар зэрэг нь тухайн албан тушаалын шаардлагыг хэрхэн хангаж байсныг давуу ба сул талын тодорхой жишээ баримттайгаар тусгасан байна.

-Тодорхойлолтын төслийг уг албан хаагчийг шууд удирдаж байсан албан тушаалтан бичиж, тухайн ажилтныг байлцуулан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтан баталгаажуулан гарын үсэг зурсан байна.

-Тухайн албан хаагч тодорхойлолтод бичсэн зүйлтэй санал нийлээгүй тохиолдолд өөрийн тайлбар бичиж тодорхойлолтод хавсарган хувийн хэрэгтээ хадгалуулж болно.

-Тодорхойлолтыг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр хоёр хуудсанд багтаан бичнэ.
9.7.Төрийн жинхэнэ албанд орсон тухай нотлох баримт бичиг
-Төрийн албаны тухай хуулийн 17.3-д заасны дагуу төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэнийг нотлох баримт бичиг

-Төрийн албаны тухай хуулийн 12.1-д заасны дагуу жинхэнэ албанд анх ороходоо тангараг өргөсөн хуудас


9.8.Эзэмшсэн боловсрол, мэргэжлийн гэрчилгээ, дипломын зохих журмын дагуу баталгаажуулсан хуулбар
-Боловсрол, мэргэшлийн диплом, гэрчилгээ \үнэмлэх, сертификат\- ний хуулбарыг үндсэн эхээс нь хийж нотариатаар гэрчлүүлсэн байна.
9.9.Хууль тогтоомжоор зөвшөөрсөн бусад материал
-Хуульд заасан нөхцөл, болзлын дагуу тухайн ажилтны эрүүл мэндийн болон бусад байдлын талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас тодорхойлолт авч хувийн хэарэгт хавсаргаж болно.
9.1О.Биеийн зураг \4х6\

-Төрийн албан хаагчийн анкетад нааснаас гадна 4х6 см ийн хэмжээний 2 хувь зургийг хувийн хэрэгт хадгална.


9.11.Албан хаагчийн танилцуулга
-Эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцээд уг албан тушаалд нэр дэвшигчийн талаар бичсэн танилцуулгыг энэ журмын 4 дүгээр хавсралтын дагуу бичиж, тухайн албан тушаалтны хувийн хэрэгт хавсаргаж болно.

-Танилцуулгын төслийг тухайн албан тушаалд нэр дэвшигчийг судалж байгаа ажилтан бэлтгэж эрх бүхий албан тушаалтнаар зөвшөөрүүлсэн байна.

-Танилцуулгад нэр дэвшигчийн тухайн үеийн зургийг наана.
9.12.Албан тушаалын карт
-Ажлын байр \албан тушаал\-ын тодорхойлолт бүхий албан тушаал бүрд албан тушаалын картыг энэ журмын 3 дугаар хавсралтад заасан маягт \маягт 3\- ын дагуу нэмж бичнэ.

-Албан тушаалын карт нь үндсэн хоёр хэсгээс бүтнэ. Эхний хэсэгт байгууллага, нэгжийн нэр, тухайн албан тушаалын нэр, ангилал, зэрэглэл, уг албан тушаалыг бий болгосон шийдвэрийн нэр, огноо зэргийг бичнэ.

-Албан тушаалын картын хоёрдахь хэсэгт тухайн албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдын овог эцэг \эх\-ийн болон өөрийн нэр, томилсон, өөрчилсөн шийдвэрийн нэр, дугаар, огноо, өөрчилсөн шалтгааныг энэ журмын 3 дугаар хавсралтад заасан маягтын дагуу тэмдэглэнэ.
Гурав. Төрийн албан хаагчийн хувийн хэргийг бүрдүүлэх, баяжуулах, хадгалах
10.Хувийн хэрэг дэх баримт бичгийг бүрдүүлэх, баяжуулах, хадгалахад дор дурдсан журмыг баримтална.

10.1.Хувийн хэргийг анх бүрдүүлэхдээ бүх баримт бичгийг энэ журмын 9.1-9.12 д заасан дарааллын дагуу байрлуулан товьёог бичиж үдэж хавсаргана.

Хувийн хэрэгт байгаа баримт бичгийн товьёог

----------------------- --------------------------

\эцэг буюу эхийн нэр\ \нэр\





Баримт бичгийн нэр

Бичигдсэн буюу нэмэлт, баяжилт хийсэн огноо

Хуудасны тоо

Баяжуулсан буюу нэмэлт хийсэн тухай тэмдэглэл

Хувийн хэргийг бүрдүүлсэн буюу баяжилт хийсэн хүний нэр

1

Албан тушаалын тодорхойлолт

2000.03.11

2







2

анкет

2000.03.17

2004.12.08



2

Зэрэг дэв шинэчилсэн

Р.Дорж

3

Нэмэлт хуудас

2004.01.13

1







4

Хувь хүний намтар

2000.03.11

3







5

Гэх мэт












10.2.Энэхүү товьёог нь төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдлийг хянах, төрийн албан хаагчийн шилжилт, хөдөлгөөний үед хувийн хэргийг хүлээлгэн өгөх, шилжүүлэх үед ашиглагдах хэрэгсэл болно.

10.3.Төрийн албан хаагчийн өгсөн мэадээлэл, өргөдөл, хүсэлт, түүний талаар бусад хүмүүсээс өгсөн мэдээллээс шалгагдсан зүйлийг хувийн хэрэг дэх аль нэг мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдол бүрд хувийн хэрэгт нэмэлт, баяжилт хийж, тухай бүр товьёогт нэмэлт оруулан товьёогийн холбогдох баганад тэмдэглэл хийнэ.

10.4.Хувийн хэргийн бүрдэл баримт бичиг болон маягтыг хөтлөх, баяжуулах үйл явцын дэс:






Төрийн албанд анх орох

Төрийн алба дотроо шилжих

Төрийн албанд байхдаа

Төрийн албанаас гарахад

Хувийн хэрэг

нээнэ

Баяжилт хийнэ

Баяжилт хийнэ

Хадгална

Албан тушаалын карт

бичнэ

Баяжилт хийнэ




Баяжуулна

10.5.Хувийн хэрэгт баяжилт хийсэн буюу нэмэгдэл хуудсанд тэмдэглэл хийсэн ажилтан тухай бүр төрийн албан хаагчийн анкетын холбогдох хэсэгт гарын үсэг зурж огноог тэмдэглэж байхын хамт үүнтэй холбогдсон баримт бичгийг хавсарган дугаарлаж, хувийн хэргийн товьёог тэмдэглэнэ.

10.6.Хувийн хэргийг байгууллага, нэгж, албан тушаалын ангилал, дараалалд оруулж, хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжид нууцын журмаар төмөр шүүгээнд хадгална. Төрийн албанаас гарсан, цэрэгт татагдсан, сургуульд явсан албан хаагчийн хувийн хэргийг тусад нь архивын журмаар хадгална.
Дөрөв. Хувийн хэргийг шилжүүлэх, хувийн хэрэгтэй танилцах
11.Хувийн хэргийг шилжүүлэх, хувийн хэрэгтэй танилцахад хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжийн дарга \нэгж байхгүй тохиолдолд байгууллагын дарга\ дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ.

11.1.Хувийн хэрэг болон түүний дотор шаардлагатай баримт бичгийг бусдад танилцуулах, баримт бичгээс хуулбар хийх зөвшөөрөл олгох.

11.2.Төрийн албан хаагч өөрийнхөө хувийн хэргийг үзэхийг хүсвэл түүнд анхны шаардлагаар үзүүлэх.

11.3.Хувийн хэргийг өөр байгууллага, хүмүүст шилжүүлэх тохиолдолд комисс томилж, актаар хүлээлцүүлэх

11.4.Хувийн хэргээс хэрэгцээгүй гэж үзсэн баримт бичгийг устгах шаардлага гарвал холбогдох нэгж , архивийн ажилтны санал авч акт үйлдэж гүйцэтгэх .

11.5.Хувийн хэрэг хөтлөх, баяжуулах, хадгалах ажлын явц байдалд хяналт тавих

12.Хувийн хэрэгтэй танилцах явцад баримт бичгийг засварлах, нэмж бичих, хувийн хэргээс баримт бичиг авах, нэмж хийх, баримт бичиг зөвшөөрөлгүй хуулбарлаж авах, хувийн хэргийг бусдад дамжуулахыг хориглоно.

13.Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан хувийн хэргээс ямар баримт материал, хэнд хэзээ танилцуулсныг тусгайлан тэмдэглэж байна.


“Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын 1 дүгээр хавсралт

---------------------------------- -----------------------

Маягтыг өөрийн гараар, Биеийн байцаалт

хар буюу хар хөх өнгийн ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АНКЕТ бичих санамж

бэхээр бөглөнө Маягт № 1 ашиглаарай

-------------------------

























































Регистрийн дугаар Иргэний үнэмлэхийн

дугаар



















































Ниймгийн даатгалын Эрүүл мэндийн даатгалын

дэвтрийн дугаар гэрчилгээний дугаар



Зураг


4х6



1.ХУВЬ ХҮНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
1.1 Эцэг\эх\-ийн нэр_______________________ Нэр____________________

1.2.Хүйс_________ 1.3.Төрсөн_____он_______сар___________өдөр

1.4. Төрсөн. аймаг, хот____________________сум, дүүрэг_________________

төрсөн газар_________________ овог ______________________________

1.5.Үндэс, угсаа___________________1.6.Нийгмийн гарал________________

1.7.Гэр бүлийн байдал (зөвхөн гэр бүлийн бүртгэлд байгаа хүмүүсийг бичнэ):



Таны юу болох

Гэооорарарарарар Гэр бүлийн гишүүдийн эцэг \эх\-ийн нь болон өөрийн нь нэр

Төрсөн он

Төрсөн аймаг, хот, сум, дүүрэг

Одоо эрхэлж буй ажил



























































































1.8.Садан төрлийн байдал (Таны эцэг, эх төрсөн ах, эгч дүү, өрх тусгаарласан хүүхэд болон таны эхнэр\нөхөр\-ийн эцэг эхийг оруулна):

Таны юу болох

Гэооорарарарарар Садан төрлийн хүмүүсийн эцэг \эх\-ийн нь болон өөрийн нь нэр

Төрсөн он

Төрсөн аймаг, хот, сум, дүүрэг

Одоо эрхэлж буй ажил







































































































































1.9.Оршин суугаа хаяг_____________________________________________ аймаг, хот__________________сум, дүүрэг

гэрийн хаяг____________________________________________________________________________________________

Утас, үүрэг утас______________________________Факс_____________И-мэйл хаяг_______________________________

1.10.Шуудангийн хаяг____________________________________________Индекс_________________________________

1.11.Онцгой шаардлага гарвал харилцах хүний нэр__________________________түүний утас_______________________




2.БОЛОВСРОЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
2.1.Боловсрол\тусгай , дунд, дээд боловсрол, дипломын, бакалаврын болон магистрийн зэргийг оролцуулан\


Сургуулийн нэр

Орсон он сар өдөр

Төгссөн он, сар өдөр

Эзэмшсэн боловсрол, мэргэжил, гэрчилгээ, дипломын дугаар








































































2.2.Боловсролын доктор болон шинжлэх ухааны докторын зэрэг




Зэрэг

Хамгаалсан газар

Он сар

Гэрчилгээ, дипломын дугаар




































Боловсролын доктор зэрэг хамгаалсан сэдэв________________________________________________________________


Шинжлэх ухааны доктор хамгаалсан сэдэв________________________________________________________________
3.МЭРГЭШЛИЙН БЭЛТГЭЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
3.1.Мэргэшлийн бэлтгэл / Мэргэжлийн болон бусад чиглэлээр нарийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байдлыг бичнэ /


Хаана, ямар байгууллагад

Эхэлсэн, дууссан он, сар өдөр

Хугацаа

\хоногоор\



Ямар чиглэлээр

Үнэмлэх, гэрчилгээний дугаар, олгосон он, сар, өдөр


























































































3..2.Албан тушаалын зэрэг дэв, цол



Албан тушаалын ангилал, зэрэглэл

Зэрэг дэв, цолын нэр

Зарлиг, захирамж, тушаалын нэр, он, сар, өдөр, дугаар

Үнэмлэхний дугаар




































3..3. Эрдмийн цол\дэд профессор, академийн гишүүнийг оролцуулна\




Цол

Цол олгосон байгууллага

Он, сар

Гэрчилгээ, дипломын дугаар






































4.УР ЧАДВАРЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
4.1.Ур чадвар \та өөрийн ур чадварын түвшинг 1-3 баллаар үнэлнэ үү\ \1- тааруу, 2-дунд, 3-сайн\


Хувь хүний ур чадвар

түвшин




Бүлгээр ажиллах ур чадвар

Түвшин

Өөрийгөө танин мэдэх



-Өөрийн эрхэмлэн дээдлэх зүйлс ба тэргүүлэх чиглэлээ тодорхойлох

1 2 3




Үр нөлөөтэй баг бүрдүүлэх

1 2 3

-Танин мэадэх хэв маягаа тогтоох

1 2 3




Бусдын эрх мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэж, дэмжлэх

1 2 3

-Өөрчлөлтийг хүлээн аьах

1 2 3




Мэдлэг мэдээллээ бусадтай хуваалцах

1 2 3

Стрессээ тайлах



-Стрессийн хүчин зүйлсийг намжаах

1 2 3




Бусад ур чадвар

Түвшин

-Цагийг зүй зохистой ашиглах

1 2 3




-Үүрэг хүлээх

1 2 3

-Эрх мэдлээ төлөөлүүлэх

1 2 3




-Хариуцлага хүлээх

1 2 3

Асуудлаа бүтээлчээр шийдвэрлэх

-Зүй зохистой хандлагыг хэрэглэх

1 2 3




-Нийтийн зорилгод тууштай байх

1 2 3

-Бүтээлч хандлагыг ашиглах

1 2 3




-Өөрийгөө хөгжүүлэх

1 2 3

-Шинэ санаачлагыг дэмжих

1 2 3




-Асуудал боловсруулах

1 2 3

Хүмүүс хоорондын харилцааны ур чадвар

түвшин




-Оновчтой шийдвэр гаргах

1 2 3

Бусадтай бие биенийгээ дэмжсэн харилцаа холбоо тогтоох

-Халамжлах

1 2 3




Дээр дурдсахнаас бусад ур чадвараасаа заримыг нэрлэнэ үү

Түвшин

-Зөвлөгөө өгөх

1 2 3




-Бусдыг сонсох

1 2 3




Эрх мэдлийнхээ хүрээнд бусдөд нөлөөлөх

-Эрх мэдлээ хэрэгжүүлэх

1 2 3










-Бусдад нөлөөлөх

1 2 3




-Бусдад бүрэн эрх олгох

1 2 3




Бусдад урам хайрлах

-Үр нөлөөгүй үйл ажиллагааг илрүүлэх

1 2 3










-Урам зориг оруулах орчин бий болгох

1 2 3




-Амжилтыг урамшуулах

1 2 3




Зөрчлийг зохицуулах

-Шалтгааныг тогтоох

1 2 3










-Тохирох стратегийг сонгох

1 2 3




-Сөргөлдөх явдлыг арилгах

1 2 3



4.2.Гадаад хэлний мэдлэг \түвшинг “ +” гэж тэмдэглэнэ\




Гадаад хэлний нэр

Сонсож ойлгох

ярих

унших

бичих

дунд

сайн

онц

дунд

сайн

онц

дунд

сайн

онц

дунд

сайн

онц



































































































































































































4.3.Компьютерийн болон тоног төхөөрөмж, технологи эзэмшсэн байдал \түвшинг +” гэж тэмдэглэнэ\



Эзэмшсэн программын нэр

Түвшин




Эзэмшсэн оффиссийн тоног төхөөрөмж, технологийн нэр

Түвшин

дунд

сайн

Онц




дунгд

сайн

онц
















Интернетийн орчинд ажөиллах













Дотоод сүлжээ ашиглах




























Скайнер




























Принтер




























Хувилагч




























Факс




























Гэрэл зургийн болон видео бичлэгийн аппарат г.м











5.ТУРШЛАГЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ


Ажилласан байгууллага, газар түүний хэлтэс, алба

Албан тушаал

Ажилд орсон он сар өдөр

Ажлаас гарсан он сар өдөр




































































































































































































































Дээрх мэдээлэл үнэн зөв болохыг баталж \гарын үсэг\_______________


200___он___сар____өдөр

Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх

журам”-ын 2 дугаар хавсралт



Достарыңызбен бөлісу:
  1   2   3   4   5




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет