Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Эрүүл мэндийн сайдын хамтарсан
оны А-17/16 дугаар тушаалын хавсралт
2012.01.11
Полихлорт бифенилийн бүртгэл хөтлөх, цуглуулах, тээвэрлэх,
хадгалах, устгах, импортлох, экспортлох,
хил дамжуулан тээвэрлэх журам
Íýã. Íèéòëýã ¿íäýñëýë
1.1. Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцийн 3 дугаар зүйлийн 1, 2, 6 дахь хэсэг, 6 дугаар зүйл, А хавсралтûí 2 дахь хэсэг, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1.7, 6.5 дахь заалтад заасны дагуу полихлорт бифенилтэй (ПХБ) холбоотой хàðèëöààã çîõèöóóëàõ болон “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд эíýõ¿¿ æóðìûí çîðèëãî íü îðøèíî.
1.2. Полихлорт бифенилийн (ПХБ) бүртгэл хөтлөх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэхтэй холбогдсон ¿éë àæèëëàãààã çîõèöóóëàõàä ýíýõ¿¿ æóðìûã ìºðäөíº.
Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт
2.1. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1. “Полихлорт бифенил” (ПХБ) гэж:
- полихлорт бифенилүүд,
- полихлорт терфенилүүд,
- монометил-тетрахлор дифенил метан, монометил-дихлор дифенил метан, монометил-дибром дифенил метан,
- дээр дурдсан нэг буюу түүнээс дээш бодисыг нийлбэр агууламжаараа 50 *ppm-ээс (50 мг/кг) дээш агуулсан бүх төрлийн хольцыг;
2.1.2. “ПХБ-ийн агууламж” гэж ПХБ-ийн изомеруудын нийлбэр утгыг;
2.1.3. “ПХБ агуулсан тоног төхөөрөмж” гэж итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон ПХБ агуулсан аливаа тоног төхөөрөмж (ашиглаж байгаа трансформатор, тосон таслуур, конденсатор болон бусад тоног төхөөрөмж) болон дагалдах бичиг баримтаар ПХБ агуулаагүй гэдэг нь нотлогдоогүй тоног төхөөрөмжийг;
2.1.4. “ПХБ агуулсан хаягдал” гэж ПХБ агуулсан ашиглалтаас гарсан тоног төхөөрөмж болон бусад бүх шингэн, хатуу хаягдлыг;
2.1.5. “эзэмшигч” гэж ПХБ агуулсан тоног төхөөрөмж болон түүнийг агуулсан хаягдал эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;
2.1.6. “хоргүйжүүлэх” гэж ПХБ агуулсан тоног төхөөрөмж, хэрэгсэл, материал, шингэнийг дахин ашиглах зорилгоор химийн аргаар устгах үйл ажиллагааг (ПХБ агуулсан шингэнийг ПХБ агуулаагүй шингэнээр солих үүнд хамаарна);
*0,1%(жин) = 1000ppm
2.1.7. “устгах” гэж хоргүйжүүлэх боломжгүй ПХБ агуулсан тоног төхөөрөмж, хэрэгсэл, материал, шингэнийг биологийн ба физик-химийн аргаар устгах, шатаах болон газрын доорх хуурай чулуулаг давхаргад булшлах үйл ажиллагааг;
2.1.8. “устгах байгууламж” гэж энэхүү журмын 2.1.6, 2.1.7-д заасан аргаар ПХБ агуулсан хаягдлыг устгах тусгай зөвшөөрөл бүхий байгууламжийг;
2.1.9. “түр хадгалах байгууламж” гэж энэхүү журмын 2.1.8-д заасан устгах байгууламжийн дэргэдэх ПХБ агуулсан хаягдлыг устгах хүртэл түр хугацаагаар хадгалах зориулалтын газрыг;
2.1.10. “итгэмжлэгдсэн лаборатори” гэж дээжинд ПХБ-ийн агуулга, найрлагыг батлагдсан аргазүйгээр тодорхойлох чиглэлээр эрх бүхий байгууллагаар итгэмжлэгдсэн лабораторийг.
Гурав. ПХБ агуулсан тоног төхөөрөмж ба ПХБ
агуулсан хаягдлын бүртгэл хөтлөх
3.1. Эзэмшигч нь ПХБ агуулсан, 5 л-ээс дээш эзлэхүүнтэй тоног төхөөрөмж (тухайн төхөөрөмж хэд хэдэн хэсгээс бүрдэж байвал нийлбэр эзлэхүүнээр тооцно) болон ПХБ агуулсан хаягдлыг 2013 оны 12 дугаар сарын 31-ээс өмнө тооллогод хамруулж, улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлсэн байна.
3.2. Тооллогод хамрагдсан төхөөрөмж бүрийг нэг бүрчлэн дугаарлан, шинжилгээний дээж авч, итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээг хийнэ. Бүртгэлийн дугаар нь 5 оронтой тоогоор 55 х 95 мм хэмжээтэй цагаан дэвсгэр дээр хараар бичсэн шошго (хавсралт 1-ийн A) байна.
3.3. Бүртгэлийн дугаарыг ПХБ-ийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг хариуцагч олгоно.
3.4. Хавсралт 2-т өгөгдсөн хүснэгтэд заасан мэдээллийг тоног төхөөрөмж бүрээр бүртгэж, улсын нэгдсэн бүртгэлд оруулна.
3.5. Тооллогод хамрагдсан төхөөрөмжийг ПХБ-ийн агууламжаас хамааруулан доорх байдлаар шошгожуулна:
- 50 ppm-ээс их ПХБ агуулсан тоног төхөөрөмжийг хавсралт 1-ийн Б-д заасан;
- 50 ppm-ээс бага ПХБ агуулсан тоног төхөөрөмжийг хавсралт 1-ийн В-д заасан;
3.6. 50 ppm-ээс их ПХБ агуулсан тоног төхөөрөмж дээр тавигдах шошго нь 100 х 145 мм хэмжээтэй, хар хүрээтэй байна. “Аюултай” гэсэн үгийг улаан дэвсгэр дээр цагаан өнгөөр, том үсгээр бичсэн байх ба хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой, шууд хаяж болохгүй гэсэн тэмдэг, тэмдэглэгээ болон тос зөвшөөрөлгүйгээр сольж, нэмж болохгүй гэсэн анхааруулгыг цагаан дэвсгэр дээр хар өнгөөр бичнэ. Огноог тэмдэглэнэ.
3.7. 50 ppm-ээс бага ПХБ агуулсан тоног төхөөрөмж дээр тавигдах шошго нь 60 х 120 мм хэмжээтэй, хар хүрээтэй байна. “Энэ төхөөрөмж 50 ppm-ээс бага ПХБ агуулсан тостой” гэсэн үгийг ногоон дэвсгэр дээр хар өнгөөр бичсэн байх ба ПХБ агуулсан тос нэмж, сольж болохгүй гэсэн анхааруулгыг цагаан дэвсгэр дээр хар өнгөөр бичнэ. Огноог тэмдэглэнэ.
3.8. ПХБ-ийн агууламжийг нарийвчилсан шинжилгээгээр тогтоох зорилгоор дээж авсан төхөөрөмж дээр хавсралт 1-ийн Г-д заасан шошгыг түр байрлуулах ба шинжилгээний дүн гарсны дараа ПХБ-ийн агууламжаас нь хамааруулан энэхүү журмын 3.5-т заасан шошгоны аль нэгийг байршуулна.
3.9. Энэхүү журмын 3.8-д заасан хаяг нь 60 х 120 мм хэмжээтэй, хар хүрээтэй байна. “Анхаар!” гэсэн үгийг шар дэвсгэр дээр хар өнгөөр, том үсгээр бичсэн байх ба ПХБ-ийн шинжилгээний дээж авсан гэсэн анхааруулгыг цагаан дэвсгэр дээр хар өнгөөр бичнэ. Огноог тэмдэглэнэ.
3.10. ПХБ-ийг цэвэрлэсэн төхөөрөмж дээр тухайн төхөөрөмжийг цэвэрлэсэн байгууллага, огноо болон ПХБ-ийн цэвэрлэхээс өмнөх болон цэвэрлэсний дараах агууламжийн талаарх мэдээлэл бүхий хавсралт 1-ийн Д-д заасан шошгыг байршуулна. Огноог тэмдэглэнэ.
3.11. ПХБ агуулсан хаягдлаас дээж авч, шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторид хийлгэх ба хавсралт 2-т өгөгдсөн хүснэгтэд заасан мэдээллийг бүртгэж, улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд оруулна.
3.12. ПХБ агуулсан хаягдал агуулж буй сав болон хаягдал тоног төхөөрөмж дээр ПХБ-ийн агууламжаас нь хамааруулан энэхүү журмын 3.5-д заасан шошгоны аль нэгийг байршуулна.
3.13. Шошгоны бүрэн бүтэн байдлыг эзэмшигч хариуцна.
Дөрөв. ПХБ-ийн агууламжийг тодорхойлох
4.1. Итгэмжлэгдсэн лабораторид хийгдсэн шинжилгээний үр дүнгээр ПХБ-ийн агууламжийг тодорхойлно.
4.2. ПХБ-ийн шинжилгээний дээж авах, шинжилгээ хийх арга нь олон улсын болон үндэсний стандартаар баталгаажсан байна.
4.3. Эзэмшигч нь 2013 оны 12 дугаар сарын 31-ээс өмнө ПХБ агуулсан тоног төхөөрөмж болон ПХБ агуулсан хаягдал бүрийг шинжилгээнд хамруулж, агууламжийг нь тодорхойлуулсан байна.
Тав. ПХБ-ийн бүртгэл мэдээллийн сан
5.1. ПХБ-ийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцаж ажиллуулна.
5.2. Эзэмшигч нь ПХБ-ийг хоргүйжүүлэх, устгах, тос болон тоног төхөөрөмжийг солих гэх мэт үйл ажиллагаатай холбоотойгоор гарсан өөрчлөлт бүрийг мэдээллэж, бүртгэлийг шинэчлүүлж байх үүргийг хүлээнэ.
Зургаа. ПХБ агуулсан тоног төхөөрөмжийг хоргүйжүүлэх,
устгах хүртэл түр ашиглах
6.1. Полихлорт бифенил агуулсан тоног төхөөрөмж эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дараах тоног төхөөрөмжийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр 2017 оны 12 сарын 31 хүртэл түр ашиглаж болно:
1/ 500 ppm (500 мг/кг) буюу түүнээс дээш ПХБ агуулсан тоног төхөөрөмж;
2/ ундны усны эх үүсвэр, хүнсний болон тэжээлийн үйлдвэр, хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг, өндөр настны асрамжийн газраас 100 м хүртэл зайд байрлаж буй 50 ppm –ээс их 500 ppm-ээс бага ПХБ агуулсан тоног төхөөрөмж.
6.2. Энэхүү журмын 6.1-д зааснаас бусад тохиолдолд ПХБ агуулсан тоног төхөөрөмжийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр 2019 оны 12 дугаар сарын 31 хүртэл түр ашиглаж болно.
6.3. ПХБ агуулсан тоног төхөөрөмж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор дараах мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:
6.3.1. тухайн жилд солих тоног төхөөрөмжийн жагсаалт;
6.3.2. ПХБ-ийг хоргүйжүүлэх, устгах хуваарьт орсон тоног төхөөрөмжийн жагсаалт;
6.3.3. үргэлжлүүлэн ашиглах тоног төхөөрөмжийн жагсаалт;
6.3.4. хадгалагдаж буй ПХБ агуулсан хаягдлын хэмжээ (нэр төрлөөр) болон үүнээс тухайн жил устгах хэмжээ.
6.4. Энэхүү журмын 6.3.1-т заасан жагсаалт нь тоног төхөөрөмж бүрийн дараах мэдээллийг агуулсан байна:
- тоног төхөөрөмжийн улсын нэгдсэн бүртгэлийн дугаар;
- тоног төхөөрөмжийн нэр төрөл, үйлдвэрлэгчийн цувралын дугаар (серийн дугаар), хүчин чадал, байрлал;
- тосны хэмжээ ба тосон дахь ПХБ-ийн агууламж (агууламж нь тос солих, нэмэх гэх мэт үйл ажиллагааны улмаас өөрчлөгдсөн бол шинжилгээг шинээр хийлгэсэн байх шаардлагатай ба өөрчлөлт гараагүй тохиолдолд дахин хийлгэх шаардлагагүй бөгөөд өмнө хийгдсэн шинжилгээний дүнг баримтална).
6.5. Энэхүү журмын 6.3-т заасан мэдээллийг ирүүлэхдээ 6.3.3-т заасан тоног төхөөрөмжийг түр ашиглах зөвшөөрөл авах хүсэлтээ иргэн өргөдлөөр, аж ахуйн нэгж, байгууллага албан бичгээр гаргана.
6.6. ПХБ агуулсан тоног төхөөрөмжийг заагдсан хугацаа хүртэл түр ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дараах үүргийг хүлээнэ:
6.6.1. итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр ПХБ-ийн агууламжийг тодорхойлуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байх;
6.6.2. тоног төхөөрөмжийг шошгожуулж, шошгыг ил харагдахуйц газар байрлуулсан байх;
6.6.3. тоног төхөөрөмжөөс ПХБ алдагдахгүй байх нөхцөлийг бүрэн хангасан байх;
6.6.4. ПХБ-ийг хоргүйжүүлэхээс бусад зорилгоор тоног төхөөрөмжөөс тосыг юүлж, солихгүй байх;
6.6.5. ПХБ агуулсан хаягдлыг ПХБ-ийг устгах, хоргүйжүүлэхээс бусад зорилгоор ашиглаж, дахин боловсруулахгүй байх.
6.7. ПХБ агуулсан тоног төхөөрөмжид хоргүйжүүлэх, устгах хуваариас өмнө эвдрэл гэмтлийн улмаас тос алдагдсан тохиолдолд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
6.7.1. Алдагдлыг зогсоох арга хэмжээг яаралтай авч, бохирдлыг цэвэрлэн, битүү саванд хийж, устгах байгууламжид хүргүүлэх;
6.7.2. ПХБ-ийг хоргүйжүүлээгүй тохиолдолд тоног төхөөрөмжийг задалж, тостой шууд харьцаж ажиллахгүй байх.
6.8. ПХБ агуулсан тоног төхөөрөмжөөс байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эзэмшигч хариуцаж гүйцэтгэх үүрэгтэй ба зардлыг өөрөө бүрэн хариуцна.
Долоо. ПХБ агуулсан тоног төхөөрөмж ба ПХБ агуулсан
хаягдлыг хадгалах
7.1. ПХБ-ийн агууламж нь 50 ppm-ээс их 100 л ба түүнээс дээш эзлэхүүнтэй шингэн, 100 кг ба түүнээс дээш жинтэй хатуу бүтээгдэхүүнийг хадгалахад энэхүү журам хамаарна.
7.2. ПХБ агуулсан тоног төхөөрөмж эзэмшигч нь тухайн төхөөрөмжийг ашиглалтаас гарснаас хойш доорх хугацааны дотор ПХБ түр хадгалах болон устгах тусгай зөвшөөрөл бүхий байгууламж руу шилжүүлнэ:
- дэд бүтэц сайтай газар байрлаж байгаа бол 30 хоногийн дотор;
- дэд бүтэц муутай газар байрлаж байгаа бол 1 жилийн дотор.
7.3. ПХБ агуулсан хаягдлыг хадгалах байгууламж нь ундны усны эх үүсвэр, хүнсний болон тэжээлийн үйлдвэр, хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг, өндөр настны асрамжийн газраас 100 м хүртэл зайд байрлаж болохгүй.
7.4. ПХБ агуулсан хаягдлыг дараах хугацаагаар хадгалахыг зөвшөөрнө:
- ПХБ агуулсан тоног төхөөрөмж ашиглалтаас гарснаас хойш тухайн төхөөрөмжийг эзэмшигчийн агуулахад 1 жил хүртэл;
- түр хадгалах байгууламжид 1 жил хүртэл;
- ПХБ устгах байгууламжид устгах хүртэл 2 жил.
7.5. ПХБ агуулсан хаягдлыг дараах газар хадгалж болно:
- байшин, чингэлэг зэрэг битүү газар
- 1.8 м-ээс доошгүй өндөртэй хамгаалалтын хашаа бүхий талбай.
7.6. ПХБ-ийн түр хадгалах агуулахыг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага нь жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор хадгалж буй ПХБ агуулсан шингэн болон хатуу хаягдлын хэмжээ, түүн дэх ПХБ-ийн агууламжийн талаарх мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
7.7. ПХБ агуулсан шингэн хаягдлыг дараах шаардлагыг хангасан саванд хадгална:
7.7.1. 1,6 мм-ээс багагүй зузаантай гангаар хийгдсэн, зэврэлтээс хамгаалсан доторлогоотой, 2 жижиг ам бүхий 205 л хүртэл эзлэхүүнтэй бортого;
7.7.2. энэхүү журмын 7.7.1-д зааснаас бусад сав (гадны нөлөөлөл болон асгарч алдагдахаас хамгаалагдсан бат бөх, ган болон бусад металлаар хийгдсэн байна).
7.8. ПХБ агуулсан хатуу хаягдлыг дараах шаардлагыг хангасан саванд хадгална:
7.8.1. 1,3 мм-ээс багагүй зузаантай гангаар хийгдсэн, зэврэлтээс хамгаалсан доторлогоотой, ПХБ-д тэсвэртэй материалаар хийсэн жийргэвч бүхий битүүмжлэл сайтай, ган тагтай, 205 л хүртэл эзлэхүүнтэй бортого;
7.8.2. энэхүү журмын 7.8.1-д зааснаас бусад сав (гадны нөлөөлөл болон асгарч алдагдахаас хамгаалагдсан бат бөх, ган болон бусад металлаар хийгдсэн байна).
7.9. ПХБ агуулсан шингэн бүхий сав болон тоног төхөөрөмж хадгалах агуулахад тавигдах шаардлага:
7.9.1. агуулах нь ган болон ПХБ-д тэсвэртэй бусад материалаар бүрхсэн шалтай байна.
7.9.2. агуулахын шал нь дараах эзлэхүүнтэй шингэнийг гадагш алдахгүйгээр цуглуулах багтаамжтай байхаар хийгдсэн байна:
- ПХБ агуулсан шингэн бүхий нэг төхөөрөмж эсвэл нэг сав хадгалах тохиолдолд түүний эзлэхүүнээс 25%-иар их;
- ПХБ агуулсан шингэн бүхий 2 буюу түүнээс дээш төхөөрөмж эсвэл сав хадгалах тохиолдолд хамгийн их эзлэхүүнтэй төхөөрөмж эсвэл савны эзлэхүүнээс 2 дахин их, эсвэл төхөөрөмж ба савны нийт эзлэхүүнээс 25%-иар их.
7.10. Агуулахын шал нь асгарсан шингэнийг цуглуулах сантай ПХБ-д тэсвэртэй материалаар хийгдсэн хоолойгоор холбогдсон байна.
7.11. ПХБ агуулсан бортого болон савыг 2-оос дээш үеэр давхарлан өрж болохгүй ба эгнээ хооронд тээвэрлэж, зөөх боломжтой байхаар çàì ãàðãàж áàéðëóóëнà. Гàðöûã õààхыг хориглоно.
7.12. ПХБ болон түүнийг агуулсан бүтээгдэхүүн асгарах, гал авалцахаас сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж, агуулахад утаа ба дулаан мэдрэгч, дохиоллыг байрлуулна.
7.13. ПХБ болон түүнийг агуулсан бүтээгдэхүүнийг бусад бараа бүтээгдэхүүнтэй хамт хадгалж болохгүй.
7.14. ПХБ агуулсан тоног төхөөрөмж, савыг ил задгай хадгалах тохиолдолд хур тунадаснаас хамгаалсан хамгаалалтын дээвэртэй байна.
7.15. ПХБ-ийн агуулах нь ãàäíû õ¿í ¿ë íýâòðýõ õààëò, öîîæòîé áàéõ áà çºâõºí õàðèóöàã÷ ýòãýýäèéí õóâèéí òýìäýã á¿õèé ëàöààð áèò¿¿ìæëýãäñýí áàéíà.
7.16. Агуулахыг эзэмшигч агуулахын бүрэн бүтэн байдал, хамгаалалтыг хариуцах ба аливаа эвдрэл, гэмтэл гарвал яаралтай засах үүргийг хүлээнэ.
7.17. ПХБ алдагдвал бохирдлыг яаралтай цэвэрлэнэ.
7.18. Галын болон гамшиг, ослын үед ажиллах төлөвлөгөөг боловсруулж, жил бүр шинэчлэн баталж байх ба ажиллагсдад тухай бүр нь танилцуулсан байна.
7.19. Аãóóëàõ íü гал унтраах багаж, хэрэгсэл, ПХБ алдагдсан үед ашиглах шингээгч материалаар (үнс, нунтаг цемент гэх мэт) хангагдсан байна.
7.20. Агуулахад зөвхөн зөвшөөрөлтэй ажилтан орох ба уг ажилтан нь нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хувцсаар хангагдсан, осол аюулаас урьдчилан сэргийлэх болон алдагдсан үед авах арга хэмжээний талаар тодорхой мэдлэг эзэмшсэн байна.
7.21. ПХБ-ын агуулах нь “онцгой хортой” химийн бодисын ангилалд хамаарах анхааруулах тэмдэг, дохио үг, аюулын тэмдэглэгээ бүхий хаягийг орох хаалганы хажууд харагдахуйцаар байршуулсан байна.
Найм. ПХБ-ийг хоргүйжүүлэх, устгах
8.1. ПХБ агуулсан хаягдлыг хоргүйжүүлэх, устгах үйл ажиллагааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага эрхэлнэ.
8.2. ПХБ агуулсан хаягдлыг хоргүйжүүлэх, устгах арга технологи нь олон улсын стандарт болон боломжит арга технологийн шаардлагыг хангасан байна.
8.3. 50 ppm-ээс их ПХБ агуулсан тоног төхөөрөмжийг 20 ppm-ээс бага болтол хоргүйжүүлнэ.
8.4. ПХБ агуулсан тосыг ПХБ агуулаагүй тосоор сольж болно.
8.5. Тоног төхөөрөмжийг хоргүйжүүлсний дараа түүний шошгыг энэхүү журмын хавсралт 1-ийн Д-д заасан шошгоор солино.
8.6. Тоног төхөөрөмжийг эзэмшигч нь хоргүйжүүлсэн өдрөөс хойш 180 хоногийн дараа шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторид дахин хийлгэж, хоргүйжүүлэлтийн дүнг баталгаажуулна. Хэрэв тосон дахь ПХБ-ийн агууламж 50 ppm-ээс их байгаа нь шинжилгээгээр тогтоогдвол, хоргүйжүүлэх ажиллагааг дахин хийнэ.
-
50 ppm–ээс их ПХБ агуулсан тоног төхөөрөмж, хаягдлыг 2019 оны 12 дугаар сарын 31 гэхэд хоргүйжүүлж эсвэл устгасан байна.
Ес. ПХБ-ийг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх
9.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно:
9.1.1. ПХБ-ийн агууламж нь 2 ppm болон түүнээс дээш тос агуулсан тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг;
9.1.2. ПХБ-ийн шинжилгээнд хамрагдаагүй тос, тосолгооны материал болон тос агуулсан тоног төхөөрөмжийг импортоор оруулахыг.
9.2. Тос, тосолгооны материал, тос агуулсан тоног төхөөрөмжийг импортлоход ПХБ-ийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнг үндэслэж, улсын хилээр нэвтрүүлнэ.
9.3. ПХБ-ийн агууламж нь 2 ppm буюу түүнээс дээш тос агуулсан тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаны улмаас саатуулагдсан бол хоргүйжүүлэх, устгах зардлыг импортлогч этгээд хариуцна.
9.4. ПХБ агуулсан хаягдлыг экспортлох зөвшөөрлийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах нөхцөлд олгоно:
- ПХБ агуулсан хаягдлын импорт тухайн улсад хүлээн зөвшөөрөгдсөн;
- ПХБ агуулсан хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар хоргүйжүүлэх, устгах эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжтэй гэрээ хийгдсэн.
9.5. ПХБ агуулсан хаягдлыг экспортлохыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага хүсэлтээ бичгээр гаргах ба үүндээ дараах баримт бичгийг хавсаргана:
9.5.1. ПХБ агуулсан хаягдлыг импортлогч этгээдтэй байгуулсан гэрээ;
9.5.2. Тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон ПХБ агуулсан хаягдлыг импортлох зөвшөөрөл.
Арав. ПХБ агуулсан тоног төхөөрөмж болон ПХБ агуулсан
хаягдлыг тээвэрлэх
ПХБ агуулсан тоног төхөөрөмж болон ПХБ агуулсан хаягдлыг тээвэрлэхэд “Химийн хорт болон аюултай бодис õàäãàëàõ, òýýâýðëýõ, àøèãëàõ, óñòãàõ æóðàì”-ыг мөрдлөг болгоно.
Арван нэг. Хориглох үйл ажиллагаа
11.1. Доорх агууламжтай ПХБ-ийг байгальд шууд хаяхыг хориглоно:
- 2 ppm болон түүнээс дээш ПХБ агуулсан шингэнийг;
- 50 ppm болон түүнээс дээш ПХБ агуулсан хатуу материалыг.
11.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дахин ашиглах зорилгоор тоног төхөөрөмжөөс ПХБ агуулсан тосыг юүлж авахыг хориглоно.
11.3. Энэ журмын 6.1, 6.2-т зааснаас бусад тохиолдолд, ПХБ агуулсан тос болон хаягдлыг ашиглахыг хориглоно.
11.4. 50 ppm буюу түүнээс дээш ПХБ агуулсан тоног төхөөрөмж болон хаягдлыг бусдад шилжүүлэх, худалдах, худалдан авахыг хориглоно.
Àðâàí хî¸ð. Õºäºëìºð õàìãààëàë, õóâèéí õàìãààëàõ õýðýãñýë
12.1. ПХБ-тэй харьцдаг ажиллагсад түүний хор аюул, аюулгүй ажиллагаа, болзошгүй ослын үед авах арга хэмжээний талаарх сургалтад хамрагдсан байна.
12.2 ПХБ болон түүнийг агуулсан тоног төхөөрөмж, хаягдалтай шууд харьцах үед дараах хувийн хамгаалах хэрэгслийг ºìñсөн байна:
12.2.1 хèìèéí áîäèñò òýñâýðòýé êîìáèíåçîí;
12.2.2 пîëèýòèëеí, ïîëèâèíèë, ïîëèòåòðàôтîðîýòèëåí, áóòèëèéí ðåçèí, íèòðèòèéí ðåçèí ýñâýë íåîïðеíэн материалаар хийсэн нîðäîãã¿é, òîõîé õ¿ðòýë óðòòàé íýã óäààãèéí áýýëèé (PVC ýñâýë ëàòåêñ áýýëèé àøèãëàæ ¿ë áîëíî);
12.2.3 хàìãààëàëòûí í¿äíèé øèë (äýýðýýñ øèíãýí ãîîæèõ магадлалтай íºõöºëä àæèëëàõ áîë í¿¿ðíèé õàìãààëàëò áîëîí õàìãààëàëòûí ìàëãàé өмсөх);
12.2.4 õèìèéí áîäèñò тэсвэртэй материалаар хийсэн бèò¿¿ ãóòàë;
12.2.5 тîäîðõîé õýìæýýãýýð óóðøèëò ìýäýãäýæ áàéâàë óóðøèëòûí ò¿âøèíãýýñ øàëòãààëàí õëîðò íýãäë¿¿äèéã ø¿¿õýä òîõèðîìæòîé хошуувч, шаардлагатай бол амьсгалын àïïàðàò бүхий баг.
12.3 Бîõèðäñîí õàìãààëàõ õýðýãñýë, õóâöñûã áîõèðäëûí çýðãýýñ нь õàìààð÷ öýâýðëýõ, ýñâýë áóñàä àæèë÷иä áîëîí áàéãàëü îð÷èíд ýðñäýë ó÷ðóóëàõã¿éãýýð óñòãàна.
12.4 Аж ахуйн нэгж, байгууллага нь ажиллагсдыг хувийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүргийг хүлээнэ.
Хавсралт 1
-
|
¹ 00õõõõõ
|
|
|
|
ÏÕÁ-èéí ¿íäýñíèé òîîëëîãî ÁÎÀÆß
|
|
|
|
|
Îãíîî:
|
А/ Тооллогын дугаар
-
Б/ 50 ppm-ээс их ПХБ агуулсан тоног төхөөрөмжийн шошго
-
Ýíý òºõººðºìæ 50 ððì-ýýñ áàãà ÏÕÁ (ïîëèõëîðò áèôåíèë) àãóóëñàí òîñòîé!
|
ÏÕÁ àãóóëñàí òîñ ñîëих, íýìэхийг хориглоно!
|
В/ 50 ppm-ээс бага ПХБ агуулсан тоног төхөөрөмжийн шошго
-
АНХААР
|
|
ÏÕÁ (ïîëèõëîðò áèôåíèë)-èéí øèíæèëãýýíèé äýýæ àâñàí.
Îãíîî:
|
Г/ ПХБ-ийн агууламжийг нарийвчилсан шинжилгээгээр тогтоох
зорилгоор дээж авсан төхөөрөмжийн шошго
-
Ýíý òºõººðºìæèéí òîñûã ÏÕÁ-ýýñ öýâýðëýñýí áîëíî
|
……… …………………… öýâýðëýâ
|
Öýâýðëýхийн өмнөх àãóóëàìæ ……………
Öýâýðëýñíèé äàðààõ àãóóëàìæ ……………
|
Îãíîî:
|
Д / ПХБ-ийг цэвэрлэсэн төхөөрөмжийн шошго
Хавсралт 2
Достарыңызбен бөлісу: |