Засгийн газрын үндэсний хөТӨЛБӨРҮҮдийн хэрэгжилтэд хийсэн хяналт- шинжилгээ үнэлгээний дүнгийн танилцуулга



бет1/8
Дата16.06.2016
өлшемі0.88 Mb.
#138896
  1   2   3   4   5   6   7   8
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын тухай

Ерөнхий байдал 2011.01.12

Засгийн газраас батлагдсан 2010 онд хэрэгжиж байгаа 88 үндэсний хөтөлбөрийг манай аймаг хяналтад авч дунджаар 85 хувийн хэрэгжилттэй байна. Хэрэгжилтийн дүн мэдээнээс харахад эрүүл мэндийн салбараас бусад салбарт батлагдаж байгаа хөтөлбөрүүд хөрөнгө санхүүжилт байхгүй байгаа нь хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байна.

Төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт, хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой болгох, холбогдох салбар, салбарын яамд хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нэгдсэн жилийн төлөвлөгөө гарган зорилтод ажлуудыг тодорхой болгож уялдаа холбоог сайжруулан удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах шаардлагатай байна.

Хүнс хөдөө аж ахуй, Боловсрол шинжлэх ухааны салбарт хэрэгжиж буй хөтөлбөрүүд нь холбогдох яам, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, нэгдсэн удирдлага зохион байгуулалт сул байгаа нь бодит үр дүнд ахиц гарахгүй байна.

Төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, үйл ажиллагааны чиглэл зорилт, хүрэх түвшин шалгуур үзүүлэлтийг тодорхой болгож аймгийн дэд хөтөлбөрийг шинэчлэн батлах



Төрийн захиргааны хүрээнд

1/ Төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох

2/ Багийн хөгжлийг дэмжих

3/ Нэг цэгийн үйлчилгээг байгуулах

4/ Байгалийн гамшгийн аюулыг бууруулах

5/ Монгол улсад бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох

6/ МУ-ын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Үүнээс “ Нэг цэгийн үйлчилгээг байгуулах дунд хугацааны”, “Төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох” хөтөлбөрүүдийн хугацаа дуусч байгаа ч тухайн хөтөлбөрүүдийн хувьд тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй байгаа нь ирэх онд аймгийн дэд хөтөлбөр батлуулан богино хугацаанд хэрэгжүүлэх.

Багийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн дэд хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж нийт 1 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөв болон хөрөнгө оруулагчдын хандив тусламжаар хөрөнгийг босгон амжилттай хэрэгжиж байна.

Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн хувьд энэ онд холбогдох яам болон гадаад улс орон, бүс нутгийн шинжтэй сургалт семинарт хариуцсан бодлогын мэргэжилтэн хамрагдаж судалгаа мэдээлэл, туршлагыг судалсан тул 2011 онд аймгийн дэд хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж ажиллах.



Хууль эрх зүйн хүрээнд

1/ Авилгатай тэмцэх

2/ Архидан согтуурахаас сэргийлэхэд хянат тавих

3/ МУ-д хүний эрхийг хангах

4/ Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх

5/ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

6/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх

7/ Архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Үүнээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж дуусч байгаа. Хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад суманд гэрлэн дохиог суурилуулж хэвийн ажиллагаанд оруулсан. Мөн аймгийн төвийн замд 4 телекамер суурилуулагдан замын хөдөлгөөнийг хянадаг болсон зэрэг ололттой олон ажлууд тогтмолжсон байна.

Төлбөрийн чадваргүй иргэнд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Эрх зүйн туслалцааны төв” байгуулагдан үйл ажиллагаа нь тогтмолжиж иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг эрх зүйн ажилтан, хууль зүйн яамнаас төсөв хөрөнгө нь санхүүжигдэн өмгөөлөгч байнгын ажиллаж иргэдийн энэ төвөөр үйлчлүүлэх мэдлэг мэдээлэл мэдэгдэхүйц ахицтай сайн хэрэгжиж байна.

Авилгатай тэмцэх хөтөлбөрийн хувьд холбогдох дээд байгууллагаас нэгдсэн чиглэл удирдамж муутай, аймаг орон нутагт хүрч ажиллах нь муу, хууль эрх зүйн орчин бүрдээгүй нэгдсэн зохион байгуулалт зохицуулалт байхгүй нийгэмд хамгийн тулгамдаж буй асуудал мөн боловч дорвитой ажил зохион байгуулахгүй тунхаглалын шинжтэй байгааг анхаарах.

Архидан согтуурахаас сэргийлэхэд хянат тавих хөтөлбөрийн хүрээнд захиргааны байгууллага, цагдаагийн хэлтэс бусад холбогдох байгууллагуудын уялдаа холбоо сайжирч холбогдох ажлын хэсгүүд байгуулагдан тогтмолжиж ажиллаж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт сэтгэц наркологийн тасгийг нээж мэргэжилийн эмч, сувилагчийг бэлтгэн архинд донтох болон архины хамааралтай хүмүүстэй ажиллах ажлыг тогтмолжуулсан зэрэг ололттой ажлууд байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын хүрээнд

1/ Ус хөтөлбөрийн 2 –р шат

2/ Хог хаягдлыг бууруулах тухай хөтөлбөр *

3/ Монгол орны ховор ургамалыг хамгаалах, зохистой ашиглах *

4/ Ойн үндэсний хөтөлбөр

5/ Идлэг шонхорыг хамгаалах хөтөлбөр *

6/ Цөлжилттэй тэмцэх

7/ Ногоон хэрэм

8/ Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай *

9/ Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах

10/ Биологийн төрөл зүйлийг хамгаалах

11/ ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах *

12/ Ус цаг уур орчны шинжилгээний салбарыг 2015 он хүртэл хугацаанд хөгжүүлэх

13/ Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөр

14/ Агаарыг хамгаалах *

15/ Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Тухайн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд холбогдох хэлтэс, бодлогын мэргэжилтэн зорилт үйл ажиллагааг барьж нэгдсэн нэг төлөвлөгөөтэй бодлого барьж ажиллах тал дээр дутмаг байна. Харьяа газрын тайлан мэдээг дамжуулах л үүрэгтэй байгаад цаашид анхаарах.

“Хог хаягдлыг бууруулах тухай”, “Монгол орны ховор ургамалыг хамгаалах, зохистой ашиглах”, “Идлэг шонхорыг хамгаалах хөтөлбөр”, “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай”, “Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах” зэрэг хөтөлбөр хугацаа дуусч хаагдаж байна.

Ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд гадны төслөөр нийт 200 га д 96000 мод тарьж ойжуулалт хийгдсэн.

“Цөлжилттэй тэмцэх”, “Ойн тухай”, “ Усны тухай” аймгийн дэд хөтөлбөр, “Байгаль орчины мастер төлөвлөгөө” зэрэг холбогдох бодлогын бичиг баримтуудыг батлуулсан байна. Цаашид хэрэгжилтийг хангах урт богино хугацааны төлөвлөгөөтэй ажиллах.

Мөн ногоон хэрэм төслөөс гадна манай аймгийн хувьд 2005 оноос мод тарьсан иргэнд урамшуулал олгох журам батлагдаж нийт 210844 модыг тоолж нийт 274468 төгрөгийн урамшууллыг орон нутгийн төсвөөс шийдэж олгосоноор иргэдийн байгаль орчноо хамгаалах, булаг шанд хаших, орчиндоо мод тарих, хамгаалах идэвхи сэргэсэн үр дүнтэй ажил болсон байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийн хувьд холбогдох дээд яам тамгын газраас нэгдсэн бодлого төлөвлөгөө, удирдлага зохион байгуулалт чиглэл байхгүй тунхаглалын шинжтэй дорвитай ажил хийгдэхгүй байна.



Нийгмийн бодлогын чиглэлээр:

Боловсрол соёл шинжлэх ухааны салбарт

1/ Зайны сургалт*

2/ Бичиг үсгийн боловсрол

3/ Морин хуур уртын дуу

4/ Монгол хөөмий

5/ Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах

6/ Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багш бэлтгэх, мэргэшил

дээшлүүлэх

7/ Англи хэлний боловсролын

8/ Монголын уламжлалт бие биелгээ

9/ Монгол бичиг

10/ Боловсрол үндэсний хөтөлбөр зэрэг хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Зайны сургалт хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дуусч хаагдаж байгаа ч хөтөлбөрийн тусгайлсан хөрөнгө шийдэгдээгүй, боловсон хүчин байхгүй бодлогын дорвитой сайн ажил зохион байгуулагдаж тогтмолжиж чадаагүй байгаа нь холбогдох хэлтэс, салбарын бодлогын мэргэжилтэн, боловсрол соёлын газрын хоорондын уялдаа холбоо муу бодлого хариуцсан мэргэжилтэн тогтвор суурьшилгүй ойрхон олон солигдсонтой холбоотой.

Бичиг үсгийн боловсрол хөтөлбөр хэрэгжсэнээр бичиг үсэг үл мэдэгчдийн тоо жилээс жилд буурч зорилтоо биелүүлэн ажилласан байна. .

Бусад хөтөлбөрийн хувьд хэрэгжилт дундаж үзүүлэлттэй хөрөнгө санхүү муутай яамны удирдлага зохион байгуулалтаар хангах ажил дутмаг урсгал маягаар байгаад анхаарах

Эрүүл мэндийн салбарын хүрээнд

1/ Амны хөндийн эрүүл мэнд

2/ Халдварт өвчинтэй тэмцэх*

3/ Рашаан сувилалыг хөгжүүлэх*

4/ Нөхөн үржихүнй эрүүл мэнд

5/ Орчны эрүүл мэнд *

6/ Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах

7/ МУ-ын төрөөс донорын цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах аюулгүй байдлыг хангах

8/ Осол гэмтлээс сэргийлэх

9/ Сэтгэцийн эрүүл мэнд

10/ Үндэсний спортыг хөгжүүлэх

11/ Зайлсхийж болох сохрол ба хараа сулралаас сэргийлэх* хөтөлбөрүүд тус тус хэрэгжиж байна.

Бусад салбарын хөтөлбөртэй харьцуулахад тодорхой хэмжээний төсөв хөрөнгө эрүүл мэндийн салбарын хөтөлбөрүүдэд төсөвт суудаг боловч үр дүнтэй үйл аижллагаа явуулахад хүрэлцээтэй бус нэрийн төдий байдаг.

Шаардлагатай хөтөлбөрүүдийг орон нутгийн онцлогод тохируулан аймгийн дэд хөтөлбөрүүдийг батлуулан, мөн эрүүл мэндийн мастер төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж ажилласан байна.

Амны хөндийн эрүүл мэнд хөтөлбөрийн хувьд гадны төслийн байгууллагуудад хандаж шүдний кабинетийг орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн ханган шинэ залуу болловсон хүчнийг сургаж дадлагажуулсан зэрэг ололттой тал байгаа ч сургалт сурталчилгаа, цаг үеийн шинжтэй үзлэгийг хийж байгаа нь хангалттай бус. Тиймээс амны хөндийн эрүүл мэндийг хэрхэн сахих байнгын дадал хэвшлийг бий болгох, өвчлөлийг үе шаттай бууруулах талаар бодлогын мэргэжилтэн, салбарын түвшинд тодорхой бодлого барьж ажиллахгүй байгаад анхаарах.

“Халдварт өвчинтэй тэмцэх”, “Рашаан сувилалыг хөгжүүлэх”, “Орчны эрүүл мэнд” хөтөлбөрийн хувьд хугацаа дуусч хаагдаж байгаа.

Орчны эрүүл мэнд хөтөлбөрийн хугацаа дуусч хаагдаж байгаа ч цаашид аймгийн дэд хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэх мөн хяналтын тогтолцоог сайжруулах болон энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, бодлого барьж байгаа мэргэжилтэн, мэргэжилийн хяналтын газрын уялдаа холбоог сайжруулж хэрэгжүүлэх шаардлагатай.

Осол гэмтэл хүчирхийлэлээс сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилт хангалттай бус байгаа нь холбогдох байгууллагуудын уялдаа холбоо муу , дээд байгууллагын нэгдсэн зохион байгуулалт удирдамж чиглэл байхгүй урсгалаараа байгаатай холбоотой.

Сэтгэцийн эрүүл мэнд хөтөлбөрийн хувьд шаардлагатай хөрөнгө санхүү төсөв байхгүй салбарын байгууллага холбогдох яам урсгал маягаар үйл ажиллагааг явуулж бодит үр дүн нөлөө гарахгүй байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын хүрээнд

1/ Өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих

2/ Жендэрийн тэгш байдлыг хангах

3/ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

4/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих

5/ Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах

6/ нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх

8/ Хүн худалдах, садар самуунд уруу татахаас урьдчилан сэргийлэх

9/ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

“Өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих”, “Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах” хөтөлбөрүүд хэрэгжих хугацаа дуусч хаагдаж байгаа.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” мөн халамжийн чиглэлтэй хөтөлбөрөөс бусад хөтөлбөр нь тодорхой санхүүжилт байхгүй байгаа нь хүссэн үр дүнд хүрэхэд саад учирдаг. Жендэрийн тэгш байдлыг хангах хөтөлбөрийн хувьд удирдамж чиглэл холбогдох дээд байгууллагуудын уялдаа холбоо нэгдсэн бодлого ойлголт сул байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тодорхой үр дүнд хүрсэн тогтмолжсон ажлын ахиц дэвшил гарсан жил байлаа.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах хөтөлбөрийн дагуу ажлыг эрчимжүүлэх аймгийн Засаг даргын албан даалгаварыг өнгөрсөн онд гаргаж хэрэгжүүлсэн. Мөн бүх сумын ЗДТГ-т хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны салбар хороог байгуулан ажлыг тогтмолжуулаад байна.

Хүнс хөдөө аж ахуйн салбарт

1/ Малын эрүүл мэнд *

2/ Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих

3/ Ногоон хувьсгал

4/ Малын чанар сайжруулах

5/ Экологийн цэвэр бүтээгдэхүүн

6/ Иод дутлын эмгэгтэй тэмцэх

7/ Малын тэжээл

8/ Атрын 3-р аян *

9/ Хүнсний баталгаат байдал

10/ Төрөөс малчдын талаар баримтлах бодлого

11/ Чацаргана

12/ Монгол мал хөтөлбөрүүд хэрэгжиж байгаагаас “Малын эрүүл мэнд”, “Атрын 3-р аян” хөтөлбөр хугацаа дуусч байна.

Аймгийн хөдөө аж ахуйн хөгжлийн хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж ажиллаж байна. Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хувьд холбогдох яамны хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөөнд байгаль цаг уур бүс нутгийн шинжтэйгээр манай аймаг байдаггүй учраас тодорхой хөрөнгө санхүү, удирдамж чиглэлгүй ч боломж нөхцлийг судлан малын тэжээлийн тариалалтын зээлийг 2 иргэн ААН –д ЖДҮ-ийг дэмжих сангаас олгоод байна. Малын тэжээл хөтөлбөрийн хэрэгжилт сайжирч тариалалтын төсөл амжилттай хэрэгжвэл энэ хөтөлбөр хэрэгжих боломжтой болно.

Монгол мал хөтөлбөрийн хүрээнд “Малчин” аймгийн дэд хөтөлбөрийг батлуулан ажиллаж байна.

Хүнсний баталгаат байдал хөтөлбөрийн хүрээнд аймгийн дэд хөтөлбөрийг батлуулан жилийн ажлын төлөвлөгөөг Засаг даргаар батлуулан амжилттай хэрэгжүүлсэн байна.



Хөгжлийн бодлогын хүрээнд

1/ Сум суурин газрын дулаан хангамж*

2/ Арьс шир *

3/ 40000 орон сууц *

4/ Чанарын болон байгаль орчны удирдлага менежментийг дэмжих

5/ Шингэрүүлсэн шатдаг хий *

6/ Ариун цэврийн байгууламжийг сайжруулах

7/ Нэг суурин нэг бүтээгдэхүүн

8/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны хүний нөөцийг хөгжүүлэх *

9/ Ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих

10/ Монгол улсыг үйлдвэржүүлэх

11/ Төрийн албан хаагчдын орон сууц

12/ Жижиг дунд үйлдвэрийг дэмжих

13/ Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх

14/ Хоршоо хөгжүүлэх

15/ Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Үүнээс “Сум суурин газрын дулаан хангамж”, “Арьс шир”, “40000 орон сууц”, “Шингэрүүлсэн шатдаг хий”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны хүний нөөцийг хөгжүүлэх” хөтөлбөрүүдийн хугацаа дуусч хаагдаж байгаа.

Хөгжлийн бодлогын хүрээн дэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд улсын болон орон нутгийн төсөв, хөрөнгө оруулагчдын хандив тусламжаар нэлээдгүй олон ажлыг зохион байгуулж тодорхой үр дүнд хүрсэн байна.

Мөн салбарын холбогдох тендерүүд оройтож зарлагдах, хөрөнгө оруулалт шийдэгдэхгүй удаашрах, тендерийн гүйцэтгэлийн хяналт сул эрх зүйн зохицуулалт хариуцлага тооцох механизм хэрэгжидгүй зэргээс ажил удаашрах, ажлын чанар хангалтгүй байх тохиолдлууд гарч байна.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, нэг суурин нэг бүтээгдэхүүн, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах зэрэг хөтөлбөрүүд өмнө оноос ахицтай сайн хэрэгжсэн.

Төрийн албан хаагчийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвөөс 1,2 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна.



Дүгнэлт

Эрх бүхий дээд байгууллага үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө, төсөв санхүү, удирдлага зохион байгуулалтыг тодорхой батлах хэрэгтэй нь харагдаж байна. Эрүүл мэндийн салбараас бусад салбарын хөтөлбөрүүдийн хувьд төсөв хөрөнгөгүй дээд байгууллагын уялдаа холбоо, нэгдсэн удирдлага чиглэлгүй урсгал маягтай байгаад анхаарах.

Хөтөлбөрүүдэд хяналт шинжилгээ үнэлгээ хийхэд хөтөлбөрийн удирдагчаас хөтөлбөрт үнэлгээ өгөхөд шаардагдах шалгуур үзүүлэлтийг жил бүрийн эхэнд баталж, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой тусгаж байх шаардлагатай байна.

Бодлого хариуцсан мэргэжилтнүүд харьяа салбар газар агентлагуудын уялдаа холбоо хамтын ажиллагаа нэгдсэн бодлого чиглэлтэй ажиллаж чадахгүй байгаад анхаарч цаашид ахиц гаргаж ажиллах.

Цаашид хөтөлбөрүүдийг толгойлон хэрэгжүүлж байгаа яамд удирдлага, чиглэл нэгдсэн бодлогоор хангаж ажиллах, орон нутгийн төсөвт төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө санхүүг нь суулгахад анхаарах, орон нутагт жигд тодорхой хуваарилах шаардлагатай. Тухайн яаманд тухайн хөтөлбөрийн төсөв хөрөнгө маш ихээр байгаа хэрнээ орон нутгийн төсөвт хөтөлбөр хэрэгжүүлэх огт төсөв суудаггүй батлагддагт анхаарах.

ТЗУХ-ХШҮТ-ийн мэргэжилтэн В.Отгонбат

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ

Өмнөговь 2010он





Хөтөлбөр, төслийн нэр, батлагдсан огноо, шийдвэрийн дугаар

Бие

лүүлэх хугацаа




Хяналтад авсан заалт


Хэрэгжилтийн явц


Тухайн жилд хийсэн ажлын явц

(хувь)


йих

Хөтөлбөр, төсөл хэрэгжсэнээс хойш хийсэн ажлын явц (хувь)


А

1

2

3

4

5

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

1

Төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох хөтөлбөр

1999/96


1999-2005

2006-2010






Өмнөговь аймагт нийт 123 төрийн байгууллагад 2572 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас улс төрийн албан хаагч 93, төрийн захиргааны 374, төрийн тусгай 61, төрийн үйлчилгээний 2044 албан хаагчид байна. 2010 оны 05 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд Төрийн албаны зөвлөлөөс багш ирүүлэн “Төрийн албаны стандарт хангалтыг хэрэгжүүлэх, стратеги төлөвлөгөө боловсруулах чиглээр 2 өдрийн сургалтыг зохион байгуулж 15 сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтэн, төрийн албан хаагчид нийт 85 хүн хамруулсан. Мөн байгууллагуудын хэмжээнд ажлын байран дээрх сургалт зохион байгуулах ажил тогтмолжсон болно.

2010 онд удирдлагын академид засгийн газрын захиалгат сургалтанд 6 төрийн албан хаагчийг хамруулсан болон урт хугацааны сургалтанд 4 төрийн албан хаагч буюу 4 менежерийг хамруулахаар санал болгоод байна.

Өмнөговь аймаг төрийн албан хаагчдаа гадаадын өндөр хөгжилтөй улс оронд туршлага судлуулах хүрээнд 2010 оны 02 сарын 14-28-ны өдрүүдэд Итали улсын Милан хотод Хөгжлийн Бодлогын Хэлтсийн Уул уурхай, байгаль орчны бодлогын мэргэжилтэн, 2010 оны 04 сарын 10-24-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Веьтнам улсад жижиг дунд бизнес эрхлэх чиглэлээр Хөгжлийн Бодлогын Хэлтсийн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ, худалдааны бодлогын мэргэжилтэн, Европын өндөр хөгжилтэй оронд туршлага судлах, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс аймгийн Засаг даргаар ахлуулсан 19 төлөөлөгч Франц, Герман орноор 2010 оны 05 сарын 13-20-ны өрүүдэд тус тус туршлага судлаад ирлээ.Мөн өөрийн аймаг, нутаг орноо танилцуулах үүднээс 07 сард Франц, Германы Элчин сайд нарыг аймагтаа урих албан тоотыг хүргүүлээд байна. 2010 оны 05 сарын 25-28-ний өдрүүдэд Кёнжү мужад NEAR Холбооны ажлын хорооны хурал болон гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хуралд аймгийн ЗДТГ-ын дарга, гадаад харилцааны мэргэжилтэн нар оролцлоо. Мөн УА-ийн урт богино хугацааны сургалтуудад аймгийн Засаг даргын Тамгын газар болон иргэдийн хурлын тэргүүлэгчид гэх мэт 6 албан хаагч 5-10 хоногын сургалтанд хамрагдлаа. Мөн урт хугацааны буюу менежерийн сургалтанд одоогийн байдлаар 11 албан хаагч сурч байгаа, 2010 оны 06 дугаар сарын 13-нд УА-ийн элсэлтын шалгалтыг зохион явуулж шалгалтанд тэнцсэн 8 албан хаагчийг онооны дараалалаар нь жагсаан дээш нь хүргүүлээд байна. 2010 онд Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг 4 удаа зохион байгуулж 48 иргэн оролцож нийт 27 иргэн тэнцэж нөөцөд бүртгэгдсэн.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулахтай холбогдуулан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа иргэдэд “Амжилтын томъёо” төрийн бус байгуулагаар 2 өдрийн сургалтыг зохион явуулуулж мөн 06 дугаар сарын 25-нд Төрийн албаны зөвлөлийн гишүүнтэй хамтран шалгалтын талаар мэдээлэл сургалт өгөн 2010 оны 06 дугаар сарын 26, 27-нд төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зохион явууллаа. Шалгалтанд нийт158 хүн оролцсоноос108 хүн тэнцэж нөөцөд бүртгэгдээд байна.




2008-2010 оны хооронд шат дараатайгаар ерөнхий менежерийн сулгалтыг явуулж нийт 7 удаагийн сургалтаар 129 ерөнхий менежер хамрагдан гэрчилгээ аваад уг сургалтыг дуусгаад байна. /жич: багш нарын оюуны үнэлгээ байгүйгээс цааш үргэлжлүүлэх боломжгүй болоод байна./ Ерөнхийдөө 600 гаруй төрийн албан хаагч нарт 5, 6 сэдвээр хичээл заагдаад байгаа. /аймгийн хэмжээнд/

Монгол улсын төрөөс төрийн албаны шинэчлэлийн стратегийн хүрээнд Төрийн албаны зөвлөл, Шведийн Төрийн захиргааны олон улсын институттэй хамтран “Суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал” төслийн сургалтыг амжилттай хэрэгжүүлж, орон нутагт сургагч багш нарыг бэлтгэн менежерүүдэд сургалт хийж байгаа нь чухал ач холбогдолтой ажил болж байна. Орон нутгийн сургалтууд хөтөлбөр төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаж байна. Мөн орон нутгийн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс зарласан мастер сургагч багш бэлтгэх сургалтын сонгон шалгаруулалтыг орон нутагт зохион байгуулж Н.Амарзаяа шалгараад байна.

Мөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Шведийн Төрийн захиргааны олон улсын институттэй хамтран явуулж буй “Суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал” сургалтанд энэ жил нийт 91 менежерийг хамруулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Төрийн албан хаагчдын ажлын байран дээрх сургалтуудыг тухайн салбар салбартаа төлөвлөөгөө гарган амжилттай зохион байгуулж байна.

Аймгийн хэмжээнд төрийн албан хаагчийн бүртгэл судалгааг түргэн шуурхай явуулах, хүний нөөцийн холбогдолтой мэдээллийг цахим электрон хэлбэрт шилжүүлэхэд анхаарч, хүний нөөцийн удирдлагын мэдээллийн програм хангамжийг 37 байгууллага, 15 сумын нийт 52 байгууллагыг холбож, хүний нөөцийн асуудал хариуцан ажиллаж байгаа 100 төрийн албан хаагчийг сургаж дадлагажуулав.

2009 онд ажил үйлсээрээ шалгаран, бусдыгаа манлайлан ажиллаж байгаа иргэдийг урамшуулах, хөдөлмөр бүтээлийг нь үнэлэх ажлыг дэмжиж төрийн дээд шагнал, одон, медалиар 29, салбарын яамдын шагналаар 75 хүнийг шагнуулж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шагналаар 46 хүнийг шагнаж урамшууллаа. Төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоог хангахын тулд урт хугацааны зээлд 70 төрийн албан хаагчийг хамруулан олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон байраар хангаад байна. Мөн Хөдөө сумдад ажиллах мэргэжилтэй боловсон хүчний хангамж хүрэлцээг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор “Оюу толгой” төсөлтэй хамтран “Эмчийн орон сууц хөтөлбөр”-ийг 11 суманд хэрэгжүүлж 22 эмчийг орон сууцаар хангаж, “Эмчийн тэтгэлэгт хөтөлбөр”-өөр 33.5 сая төгрөгийн тэтгэлэгийг 18 эмч мэргэжилтэнд олгосон нь дутагдалтай байсан эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулахад ач холбогдлоо өгч байна. 2009 оныг аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудын төлөвлөлтийг боловсронгуй болгох, төрийн албаны стандарт хангалтыг сайжруулах жил болгон, орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдсан бүх сургалт арга хэмжээг энэ чиглэлээр зохион байгуулсан нь зохих үр дүнгээ өгч байна. Төрийн албан хаагчдыг ажлын байрандаа суралцах нөхцөл бололцоог бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан сургалтад 2009 онд давхардсан тоогоор 2526 төрийн албан хаагч хамрагдсан нь нийт төрийн албан хаагчдын 98 гаруй хувийг эзэлж байна. Энэхүү арга хэмжээ нь төрийн албан хаагчид цаг үеийн мэдээлэл, төрийн хууль, дүрмийн шинэчлэлтийг цаг алдалгүй авч байгаа гэсэн үг юм. Улсын Их хурлаас баталсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам" болон "Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал, эрхлэгч/-ыг сонгон шалгаруулах журам" -ын дагуу 2009 онд аймгийн хэмжээнд удирдах албан тушаалтны ажлын байрны 8 сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаж, тэнцсэн 37 иргэнээс 8 иргэнийг ажлын байранд нь томилуулж, 29 иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын нөөцөд, 267 иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэснээр аймгийн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэд 368 болоод байна. 2009 онд Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг 2 удаа зохион байгуулж нийт 601 иргэн бүртгүүлж 267 иргэн тэнцэж нөөцөд бүртгэгдээд байна.




2.

Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр

2008.01.09

№7


2008-2015




Аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2010 оны үндсэн чиглэлд 2 багийн төвийг шинээр барих, 8 багийн төвийг засварлах, 13 багийн Засаг даргын унаагаар хангах төсвийг батлуулаад байна. 2010 оны эхний хагас жилийн байдлаар багийн төвийн зураг төсвийг хийлгэхээр захиалгаа өгөөд байгаа бөгөөд зураг төсөв хийгдсэний дараагаар шинээр барих багийн тендер зарлахаар бэлтгэж байна. Мөн УИХурлын гишүүдийн дэмжлэгээр нэр бүхий 6 багийн төвийг шинээр барихаар болж одоогоор зураг төсөв хийлгэж байна. Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний эхний шатны төлөвлөгөөг 2008-2011 оноор төлөвлөн бүх аймгуудад хүргүүлсэний мөрөөр аймгийн хэмжээнд багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил бүр гаргаж аймгийн Засаг даргын захирамжаар батлан хэрэгжүүлж байна. 2009 онд нийт 22 ажил бүхий төлөвлөгөө гарган 90 хувьтай хэрэгжүүлж, 2010 оны төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна. Мөн багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд жил бүрийн хийсэн ажлын хэрэгжилтийг нэгтгэн жижиг хэмжээний ном болгон бүх сумдад хүргүүлж ажиллаж байгаагийн зэрэгцээ аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болон аймийн ИТХТ-ийн хуралд тайлагнаж ажиллаж байна. Аймгийн ИТХТ-ийн 2007 оны 113 дугаар тогтоолоор “Багийн хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг батлан 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Багийн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр тооцож аймгийн ИТХТ-ийн хуралд танилцуулж ажиллаж байгаа бөгөөд 2010 оны хэрэгжилтийг 07 сард багтаан аймгийн ИТХТ-ийн хуралд танилцуулахаар бэлтгээд байна. Аймгийн хэмжээнд хөгжлийн жишиг баг тодруулах болзлыг гаргаж батлуулахаар бэлтгэж байна. Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд багийг ээлж дараатай хөгжүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 900 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 5 багийн төвийг шинээр барьж, 32 багийн Засаг даргыг унаагаар хангасны зэрэгцээ хөрөнгө оруулалтын бусад ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд хийгдэх ажлын 30 хувийг улсын төсвөөс санхүүжүүлнэ хэмээн заагдсаны дагуу жил бүрийн төсөвт улсын төсвөөс санхүүжихээр заагдсан арга хэмжээнүүдийг тасвийн төсөлдз тусган явуулдаг хэдий ч хасагдаж батлагдсаар байна. Цаашид Засгийн газраас багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг аймаг бүрт хүргэж хувиарлах тал дээр анхаарах хэрэгтэй байна. 90%

Мөн аймгийн Засаг даргын 2009 оны 580 тоот захирамжаар баталсан “Аймгийн тэргүүний баг” шалгаруулах журмын дагуу 2009 оны аймгийн тэргүүний багийг шалгаруулж аймгийн Засаг даргын шагнал гардууллаа

Аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2009 оны үндсэн чиглэлд багийг хөгжүүлэх чиглэлээр 80,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөн Цогтцэций сумын Цагаан овоо багийн төвийг шинээр барих, Ханбогд сумын Гавилууд, Мандал-овоо сумын Мандал, Баяновоо сумын Налих, Цогт-овоо сумын Бортээг, Хүрмэн сумын Тулга, Номгон сумын Төхөм зэрэг 6 багийн төвийг засварлах ажил хийгдлээ. Түүнчлэн сум баг хандив тусламж төсөл хөтөлбөрийн хүрээнд багийн төвийг хөгжүүлэх тохижуулах ажлыг санаачлан хийж ажилласаны үр дүнд 2009 онд 250,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж ажилласан байна.

Хөтөлбөрийн хүрээнд багийн албан хаагчдыг багийн төвдөө суурьшиж үйл ажиллагаа явуулах шаардлага тавьж ажиллаж байгаа бөгөөд багийн төвдөө оршин сууж байгаа албан хаагчдын тоо 2008 оноос 26-аар нэмэгдсэн байна.

Багийн Засаг дарга нарыг арга зүй мэдээллээр хангах, сургаж дадлагажуулах үүднээс нэгдсэн сургалтыг 06 сард аймгийн төвд 2 хоногийн хугацаанд зохион байгуулж сургалт арга зүйгээр хангалаа. Мөн төвийн бүсийн төрийн албан хаагчдын сургалтын үеэр багийн ИНХурлын дарга нарын сургалтыг зохион байгуулж тэднийг арга зүй мэдээллээр хангах ажил хийгдсэн нь чухал үр дүнтэй ажил боллоо.

Багийн холбоог засварлах, үйл ажиллагааг нь сайжруулах чиглэлээр Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ны Өмнөговь аймаг дахь салбартай харилцан хамтын ажиллагаагаа бэхжүүлж, багийн холбоог засварлах, ашиглалтгүй холбоог хураан авах, ашиглах боломжтой холбоог хэрэгцээт газарт нь суурилуулах, багийн холбооны хураамжийг 2010 оны төсөвт суутгуулаад ажиллаж байна.


3

Нэг цэгийн үйлчилгээг байгуулах дунд хугацааны хөтөлбөр

№ 264


2007-2010




2010 оны эхний хагас жилд НЦҮ-гээр давхардсан тоогоор 26901иргэн үйлчлүүлсэн бөгөөд үйлчилгээний төрлийг доор дурдвал:

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд: 2500 иргэн

Халамжийн үйлчилгээнд: 18182 /эх орны хишиг бияүүлэх болон бусад

Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээнд: 2119 иргэн

Газрын харилцааны үйлчилгээнд: 3600 иргэн

3. Маягтын дагуу бүртгэн тайланг явуулсан бөгөөд үйлчлүүлэгчдийн нас 17-60, эмэгтэйчүүд, их дээд сургууль төгсөж ирсэн хүүхдүүд болон уул уурхайн компаниуд шинээр үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан ажилгүйдэлд бүртгүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Ямарч төрлийн үйлчилгээ авахаар ирж буй иргэдийн 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байна




НЦҮ-байгуулснаар бий болсон давуу талууд нь:

-Олон төрлийн үйлчилгээг нэг доороос авах боломж бүрдсэн

-Төрийн үйлчилгээ иргэдэд ил тод нээлттэй, хүртээмжтэй, шуурхай болсон

НЦҮ-г байгуулаагүй байхад бүх үйлчилгээ нэг доороос авч байна.




4

Байгалийн гамшгийн аюулыг бууруулах үндэсний хөтөлбөр. 1999/25

1999-2000

2001-2005

2006-2015





Үндэсний хөтөлбөрт тусгагдсан заалтыг хэрэгжүүлэх хүрээнд: Аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн а/101 дугаар захирамж гаргуулан, сум, албад, ард иргэдэд гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулж явуулах зардлын тооцоог хавсралтаар гаргуулсан. Энэ оны 06 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Ханбогд суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг, Ханхонгор суманд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг 06 дугаар сарын 23, 24-ны өдрүүдэд зохион байгуулж явууллаа.

Хоёр сургуулиар онцгой байдлын асуудал хариуцсан орон тооны бус штаб 26, Мэргэжлийн ангийн бүрэлдхүүн 129, ард иргэд 202, нийт 357 хүн, машин 22, мотоцикл 3 дайчлагдан оролцож, 30 минутаас 1 цаг 00 минутад цугларсан.



Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхээр томилогдсон хүн хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгахад үүрэг гүйцэтгэх боломжтой;

-Бүх нийтийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж үзэхэд 30 минутаас 1 цаг 00 минутад цугларч өнөөгийн тавигдаж байгаа шаардлагыг хангав. Нийт иргэд байгаль, цаг агаарын болон техник, технологийн холбогдолтой гамшиг осол, гал түймрийн аюул, хүн, мал, амьтны олон улсын хөл хориот өвчнөөс урьдчилан сэргийлэх, аврах, учирсан хохирол, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагааг цагийн байдал үүсгэж ажиллуулахад хангалттай, удирдлагаас шийдвэр гаргаж байгаа байдал хангалттай байна.




5

Монгол улсад бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох үндэсний хөтөлбөр

2008.02.27 №78



2008-2012




Аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нь 21 аймгийг хамарсан онлайн сүлжээнд 20009 оны 2 лугаар хагасд холбогдсон бөгөөд тус аймгийн иргэдийн гэр бүл бүртгэл шилжилт хөдөлгөөний мэдээллийг тухай бүр оруулан хэвийн ажиллаж байна. ЭХЭУБТасаг нь 2010 оны 8 дугаар сараас эхлэн сүлжээнд холбогдох бөгөөд одоогоор бэлтгэл ажил хийгдэж байна. ИРгэний шинэчилсэн бүртгэл 3 үе шаттайгаар хэрэгжиж байна. 2010 оны 3 сарын 1 ээс 4 сарын 1 ний хооронд зөрчил арилгах аян 6 сарын 1 ээс 7 сарын 1 туршилтын үе, 7 сарын 5 аас 10 сарын 30 нд




6

МУ-ын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр













Хууль зүйн хэлтэс

1

Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр 2002/ 41







Аймгийн хэмжээнд төрийн албан хаагдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр “Сахилга хариуцлагын нэгдсэн зөвлөгөөн”-ийг 2010 оны 03 дугаар сард “Аймгийн 2009 оны төсөв, санхүүгийн үйл ажиллагааны үр дүн цаашдын зорилт”, “Санхүүгийн тайлангийн баталгаажих аудитын дүнгийн тухай”, “Санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн тухай”, “Орон нутгийн өмчийн тооллогын дүн, өмчийн үр өгөөжийн тухай”, “Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, гүйцэтгэлийн тухай”, “Төрийн албаны стандартын хэрэгжилтийн тухай” зэрэг илтгэл, мэдээллүүд тус хэлтсээс “Захиргааны шийдвэрийн эрх зүйн үндэслэл, архив албан хэрэг хөтлөлтийн стандартын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдэвт илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлсэн.

Тус зөвлөгөөнд аймаг, сумдын удирдлага, албан байгууллагын дарга эрхлэгч, нягтлан бодогч нийт 150 төрийн албан хаагч оролцсон бөгөөд төрийн албан хаагчдийн санхүү, төсвийн сахилга хариуцлага, төрийн албаны стандарт зэрэг сахилга хариуцлагыг сайжруулах тухай хэлэлцэн цаашид анхаарах асуудлын талаар зөвлөлдсөн Аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан.

Тус зөвлөгөөнд нийт 225 төрийн албан хаагч оролцсон.

“Аймгийн авлигатай тэмцэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны 2010 оны төлөвлөгөө”-г батлуулан сум, байгууллагуудад хүргүүлсэн.

Сум бүр “Авлигатай тэмцэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны 2010 оны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.

Авлигаас урьдчилан сэргийлэх, шударга ёсыг тогтоох, Шударга ёс, эрхэмлэх зүйлс болон ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэх, Авлигыг үүсгэж болзошгүй дүрэм журмыг хянах, хариуцлагын тогтолцоо бий болгох, Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллах, Авлигын эсрэг хууль тогтоомж, төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах 5 хэсэг 52 заалт бүхий төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.



Аймгийн хэмжээнд авлига хүнд сурталтай тэмцэх, ил тод байдлыг бий болгох төлөвлөгөөг боловсруулан батлуулж төлөвлөгөөний дагуу нийт 21 төрлийн ажлыг зохион байгуулж байна.

2009 оны байдлаар албан тушаалын болон авлигийн гэмт хэрэг гараагүй байна. Авилгалын хэрэг 2008 онд 1 хэрэг шалгагдан 2009 онд шийдвэрлэгдсэн.

Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, хууль хяналтын байгууллага , ИТХ-ын дарга, сумдын Засаг дарга, хэсгийн төлөөлөгчид, төрийн байгууллагын дарга, эрхлэгч, албан хаагчдын оролцсон “Сахилга хариуцлагыг өөрөөсөө эхэлье” гэсэн уриатай “Хариуцлага, сахилга дэг журамгүй байдлыг ажил амьдралын орчноос зайлуулъя” сэдэвт сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг 2008 оны 12 сарын 23-ны өдөр Даланзадгад хотноо хийж зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Б.Бадраа илтгэл тавьж, Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын захиргааны шийдвэрийн эрх зүйн зөрчил, Санхүү, төсвийн сахилга, хариуцлагын өнөөгийн байдал, Сахилга хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх ажлын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлуудын тухай илтгэлүүдийг сонсож зөвлөгөөний төлөөлөгчид сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэрэг эрх зүйн зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх талаар санал дүгнэлтээ гарган зөвлөмжийн хүрээнд нийт 9 төрлийн ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.


2

Архидан согтуурахаас сэргийлэхэд хяналт тавих үндэсний хөтөлбөр.

2003/48


2003-2007 2008-2012




Аймгийн Засаг даргын 2010 оны а/238 дугаар захирамжаар Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, сурталчлах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулж байгаа газруудад шалгалт хийх ажлын хэсгийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Хууль Зүйн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс, Сумдын Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.Сумдад Засаг даргын Тамгын газар, Захиргааны зөвлөл, Хүнсний аюулгүй байдлын комисс, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, Цагдаагийн тасаг, хэсэг хамтран зохион байгуулсан байна.Тус шалгалтаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, Засгийн газрын “Согтууруулах ундааны техникийн зохицуулалт MNTR1:2008 болон холбогдох стандартын шалгуур үзүүлэлтийн хүрээнд стандарт, Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай, Патентын тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийлээ. Хууль зүй дотоод хэргийн сайдын “Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, сурталчлах түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулж байгаа газруудад хийх шалгалтын удирдамж”-ийн дагуу 2 архины үйлдвэр, согтууруулах ундаа худалдан борлуулах 96 хүнсний дэлгүүр, согтууруулах ундаагаар үйлчлэх 18 цэг хамрагдсан. Хуулийн хэрэгжилтийг шалган зөрчил, дутагдлыг илрүүлэн Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газраас зөрчил гаргасан иргэдэд захиргааны хэрэг бүртгэлт явуулж байна. Мөн согтууруулах ундаа үйлдвэрлэгч, худалдаалагч, үйлчлэгч газруудад Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг тайлбарлан, холбогдох стандарт, дүрэм журмыг сурталчилсан.

Аймгийн Засаг даргын 2007 оны 04 сарын 09-ны өдрийн 128 дугаар захирамжаар “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Архины хамааралтай хүмүүстэй ажиллах” ажлын хэсэг Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагын дарга холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Архинд донтох өвчтэй хүмүүсийн харьцуулсан судалгааг сүүлийн 3 жилээр гарган үнэлэлт дүгнэлт өгч түүний дагуу цаашид хийх ажлаа төлөвлөн хэрэгжүүлж ажиллалаа. Удаа дараа эрүүлжүүлэгдэж баривчлах шийтгэл эдэлсэн 8 иргэнийг аймгийн Сэтгэц наркологийн төвд архины хордлого тайлах, архинаас гаргах сайн дурын эмчилгээнд хамруулав. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тусгагдсан ажлын хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц наркалогийн тасгийг мэргэжлийн эмч, сувилагчтай болгон үйл ажиллагааг нь тогтмолжуулж, архинд донтох өвчтэй, архаг архичин, архины хамааралтай хүмүүстэй ажиллах ажлыг эрчимжүүллээ.


3

Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр. УИХ-ын тогтоол 2003/41

2003-



Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сум, харьяа байгууллагуудаас авч нэгтгэн ХЗДХЯ-ны баталсан журмын дагуу тайлагнах.


Төрийн бус байгууллагуудыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд түшиглэн ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор төрийн бус байгууллагын төлөөллийг Иргэдийн хурлын Тэргүүлэгчидтэй чөлөөтэй уулзаж үзэл бодлоо хуваалцах боломжыг бүрдүүлж өгсөн.

Аймгийн удирдлага хүний эрхий чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин идэвхижүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах зорилт дэвшүүлэн зорилтын хүрээнд орон нутагт зохион байгуулж байгаа сургалт, нээлттэй хэлэлцүүлэг, зөвлөгөөн, зорилтот аянд тогтмол оролцуулан сургалтанд хамрагдсан төрийн бус байгууллагын төлөөллөлд гарын авлага, сертивикат, ажлын чиглэл өгч ажиллаж байна. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооноос зохион байгуулсан салбар хорооны нарын бичгийн дарга нарын Хууль зүй, дотоод хэргийн яаманд болсон 2 өдрийн сургалтанд Аймгийн салбар хорооны нарын бичгийн даргыг хамруулсан. 2010 оны 5 дугаар сарын 6нд Сумдад ажиллаж буй салбар хороодын ажилтнуудад энэ чиглэлээр мэргэшүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалт зохион байгуулж 2010-2011 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуупыг танилцуулан ажлын чиглэл өгсөн. Арьс, үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийн талаар ХЗХ-ийн хүний эрхийн мэргэжилтэн, даланзадгад сумын нийгмийн ажилтан Мөнгөнцэцэг нар төрийн болон төрийн бус байгууллагын хүний эрхийн асуудал хариуцсан ажилтнуудын дунд сургалт зохион байгуулж мэдээ мэдээлэл өгсөн. Төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх төвүүдийн үйл ажиллагааг тогтмолжуулж идэвхжүүлэх ажлыг тогтмол явуулж байгаа ба тайлант хугацаанд төлбөрийн чадваргүй 5 иргэнд үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа үзүүлж, 405 иргэнд зөвлөгөө, 126 иргэнд эрх зүйн туслалцаа үзүүлсэн.

Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах журмын дагуу аймгийн Цагдаагийн хэлтсийн “Хүүхэд хамгаалал”-ын өрөөг зориулалтын дагуу ашиглахад хяналт тавиж, эхний хагас жилийн ажлын үр дүнг зөвлөлөөр хэлэлцүүлэн Цагдаагийн хэлтсийн “Хүүхэд хамгаалал”-ын өрөөг зориулалтын дагуу зөв ашиглаж байна гэсэн дүгнэлтэд хүрч сайн үнэлгээ өгсөн.

Аймаг, сумын Засаг даргын нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэрүүд хөтөлбөрийн зорилтод нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, гаргасан зөрчлийг цаг тухайд нь арилгуулахаар захирамж шийдвэр бүрийг хянан ажиллаж байна. 2010 онд Аймаг, сумын Засаг даргын нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэр гаргаагүй байна.

Тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангийн хүнгүй ганц бие ахмад настан, ХБИ, бүрэн хараагүй 0-18 хүртэлх насны хүүхэд, сэтгэцийн өвчтэй зэрэг нийгмийн эмзэг бүлгийн 617 иргэнийг хоол тэжээлийн хөтөлбөрт хамруулан хоолны талон олгосон


Улсын Их хурлын 2003 оны 41, Засгийн газрын 2009 оны 69 дүгээр тогтоолын дагуу Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөг боловсруулан батлуулж төлөвлөгөөний дагуу нийт 45 төрлийн ажлыг зохион байгуулж байна.

Аймгийн удирдлага хүний эрхий чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин идэвхижүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Зорилтын хүрээнд орон нутагт зохион байгуулж байгаа сургалт, нээлттэй хэлэлцүүлэг, зөвлөгөөн, зорилтот аянд тогтмол оролцуулан сургалтанд хамрагдсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөлд гарын авлага, сертивикат, ажлын чиглэл өгч ажиллаж байна.

Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах журмын дагуу аймгийн Цагдаагийн хэлтсийн “Хүүхэд хамгаалал”-ын өрөөг зориулалтын дагуу ашиглахад хяналт тавиж, эхний хагас жилийн ажлын үр дүнг зөвлөлөөр хэлэлцүүлэн Цагдаагийн хэлтсийн “Хүүхэд хамгаалал”-ын өрөөг зориулалтын дагуу зөв ашиглаж байна гэсэн дүгнэлтэд хүрч сайн үнэлгээ өгсөн.

Аймаг, сумын Засаг даргын нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэрүүд хөтөлбөрийн зорилтод нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, гаргасан зөрчлийг цаг тухайд нь арилгуулахаар захирамж шийдвэр бүрийг хянан ажиллаж байна.

Жил бүр тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангийн хүнгүй ганц бие ахмад настан, ХБИ, бүрэн хараагүй 0-18 хүртэлх насны хүүхэд, сэтгэцийн өвчтэй зэрэг нийгмийн эмзэг бүлгийн 617 иргэнийг хоол тэжээлийн хөтөлбөрт хамруулан хоолны талон олгосон. Хилийн заставуудад ажиллаж амьдарч байгаа , хилчид, албан хаагчид, тэдний гэр бүлийхний эрүүл мэнд, соёл урлагийн үйлчилгээ авах, сурч боловсрох эрхийг хангах, сургуульд бэлтгэх үйлчилгээнд хамруулах ажлын хүрээнд Хил хамгаалах туслах хүчний аймгийн болон сумдын салбар зөвлөл, түншийн холбоо, хилийн цэргийн удирдлага бүрэлдэхүүнийг хамруулан бүсчилсэн сургалтыг оны 2, 4 дүгээр улиралд зохион байгуулж хэвшээд байна.



Достарыңызбен бөлісу:
  1   2   3   4   5   6   7   8




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет