Хоёр . Хүүхдийн эрхийг хамгаалах, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх
-
Аймгийн хэмжээнд хүүхдийг хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хуульчдын “ Мэргэшсэн баг “ байгуулан 4 дэх жилдээ үр дүнтэй ажиллаж байна
Гэмт хэрэгт холбогдогч хүүхэд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-аар буурсан байна. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийг батлан даалтанд авч эцэг эх , хүүхэдтэй амлалтын гэрээ байгуулан ажиллаж байгаа нь үр дүнтэй болж гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо буурч байна.
-
Мэргэшсэн баг ХТХ-тэй хамтарч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд :
-
Хууль зүй дотоод хэргийн яам, Хүний эрхийн хөгжил төвөөс тус аймагт хэрэгжүүлж буй “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч / гэрч/ -ийг хамгаалах стратегийн өмгөөлөл “ төслийн хүрээнд Даланзадгад сумын МСҮТ, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидад сургалт зохион байгуулж нийт 380 гаруй хүүхэд хамрагдлаа.
-
Аймгийн хэмжээний сургууль бүрээс хүүхдийн эрхийн талаар судалгаа, санал асуулга явуулж кейсийн сан бүрдүүлэн ажиллаж байна.
-
Аймгийн хэмжээд хөгжлийн бэрхшээлтэй 574 хүүхэд байна. Үүнээс хүнд архаг өвчтэй хүүхэд 31 байна.
-
ХХҮХ-тэй хамтарч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдэд “ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамгаалал “ сэдвээр сургалт зохион байгуулж 64 хүн оролцож санал бодлоо солилцлоо.
-
Аймгийн БТСГ-тай хамтарч хүүхдийн баяраар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дунд “ Аав ээж би “ тэмцээн зохион байгуулсан нь хүүхдийн оролцоог хангасан ажил боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамгаалах эрх зүйн үндэс ” сэдэвт сургалтанд 43 хүн хамрагдлаа.
Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр Даланзадгад сумын албан байгууллагын ажилчин албан хаагчдад 4 удаагийн сургалт зохион байгуулж нийт 120 гаруй хүн хамрагдлаа.
2010 оны эхний хагас жилийн судалгаагаар хөдөлмөр эрхлэгч хүүхэд 56 байна.
Хөдөлмөр эрхлэгч 56 хүүхдийн 55 нь буюу 99% -нь мал маллаж эдгээр хүүхдүүдийн 98.2% хувь нь албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр боловсрол нөхөн эзэмшиж байна.
Даланзадгад сумын АББ-ын дүйцсэн хөтөлбөрөөр суралцсан 4 сурагч суурь боловсрол нөхөн эзэмшиж дараагийн шатны сургуульд дэвшин суралцахаар боллооАймаг сумдын засаг дарга нарын нэрэмжит шүдлэн, дааганы уралдаанд оролцсон 26 хүүхдийг Түшиг даатгалд даатгууллаа.
Аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч,сумдын хэсгийн төлөөлөгч нарт “ Хүүхдийн хөдөлмөр- эрх хамгаалал “ сэдвээр 1 өдрийн сургалт зохион байгуулж 50 гаруй хүн хамрагдлаа.
-
Япон –Монголын хамтарсан “ Шинэ монгол “ ахлах сургуультай хамтарч зудад нэрвэгдсэн өрхийн хүүхдүүдэд 1 сая төгрөгний тусламж үзүүлэн , захидал илгээж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж доорхи ажлуудыг зохион байгууллаа. Үүнд :
-
Сэврэй сумын малчин Ж. Нямдэжид 5-р ангид сурдаг хүүгийн хамт амьдардаг. Гэр нь шатсан, айлын малын гэрт амьдарч байсан.. Энэ өрхөд 4 ханатай шинэ гэр олгосон
-
Манлай сумын Өехий багийн малчин өрх толгойлсон эмэгтэй П. Булганчимэгийн хүү Б. Мэндбаярын эмчилгээний зардалд 200.0 мян. төгрөг
-
Ханхонгор сумын малчин Х. Осортогоогийнд 88.0 мян. төгрөгний гурил будаа
-
Булган сумын Дэн багийн малчин Н. Ганболд 4 хүүхэдтэй малаа бараад Даланзадгад сумын төвд нүүж ирсэн. Н. Ган болдынд 88.0 мян. төгрөгний хүнсний зүйл олголоо.
Гурав. Хүүхдэд чанартай боловсрол олгох чиглэлээр:
-
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 18 сургуульд 10429 суралцаж , 6 настай 793 хүүхэд шинээр сургуульд элсэн суралцаж хамран сургалт өмнөх хичээлийн жилээс 4.4%-иар өссөн байна.
-
Энэ хичээлийн жилд бүрэн дунд боловсролыг 515, суурь боловсролыг 1083 хүүхэд эзэмшин төгсч байна
-
Сургуульд хамрагдаагүй буюу сургууль завсардсан 172 хүүхэд АББ-ын дүйцсэн хөтөлбөрт хамрагдан боловсрол нөхөн эзэмшиж байна.
ЕБС-ийн “ Үдийн цай “ дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний чанарт хяналт тавих зөвлөл байгуулагдаж Даланзадгад сумын ЕБС, цэцэрлэгүүдэд хяналт хийж зөвөлгөө өгч ажиллалаа. Хүүхдийн эрүүл мэндийн талаар:
-
ХТХ-ээс 15-18 насны хүүхдүүдийн ДОХ, БЗХӨ,ХДХВ-ийн талаарх мэдлэг хандлагыг шалгах тестыг 500 хүүхдээс авч дүгнэлт гарган төсөл бичлээ.
-
АНУ-ын Энх тайвны корпусын санхүүжилтээр” Өсвөр үеийн 15-18 насны хүүхдүүдийг БЗХӨ, ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх нь” 1500$- ын mөсөвт өртөгтэй төсөл хэрэгжүүлж эхлээд байна
-
Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1 -р бүрэн дунд сургууль, 24,2,11,9-р цэцэрлэгүүдэд эмч ажиллаж эхэлсэн нь хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад чухал нөлөө үзүүлж хүүхдийн өвчлөл буурсан.
-
Вакцинжуулалтын сарын ажлын хүрээнд товлолын вакцинжуулалтаас хоцорсон 11, томуугийн H1N1-ийн вакцинд хамрагдаагүй 1081 хүүхдүүдийг нөхөн хамруулах ажлыг зохион байгууллаа.
-
0-5 насны хүүхэдтэй 250 гаруй эцэг эхчүүдэд эрүүл мэндийн сургалт зохион байгуулж орон нутгийн Алтан говь, 21-р суваг телевизээр “ Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тухай “ сэдвээр 4 удаа нэвтрүүлэг хийлээ .
-
6 сартайгаас 5 настай хүүхдийг А амин дэмээр хангах ажлыг зохион байгуулж нийт 4855 хүүхэд хамрагдлаа.
Тав. Хүүхэд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх талаар:
Аймгийн хэмжээнд 112 ХӨУБ-д 2211 хүүхэд хамрагдаж байна . Энэ нь өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад ХӨУБ -6 , гишүүн хүүхдийн тоо 110 хүүхдээр нэмэгдсэн байна.
-
Даланзадгад сумын ЕБС-ын 4 сургууль, МСҮТ-ийн ХӨУБ-дын хүүхдүүдэд арга зүйн сургалт 3 удаа зохион байгуулж 160 гаруй хүүхэд хамрагдсан .
-
Оюу толгой төлөөлөгчийн газартай хамтарч Даланзадгад сумын ЕБС-ийн 11-р ангийн 360 хүүхдэд “ Мэргэжил бүхэн сайхан “ уулзалт ярилцлагыг зохион байгуулсан. Уулзалтанд Оюу толгой төслийн туслах ажилтан Ц. Мягмарцэрэн, аймгийн зохиолчдын эвлэлийн холбооны тэргүүн Ү. Батням , ХТХ-ийн дарга Б. Наранцэцэг, мэргэжилтэн П. Оюунчимэг нар оролцлоо.
Даланзадгад сумын ЕБС-ийн Скаутын бүлэг тайлан тоглолтоо хийж хүүхдүүдийн дунд СКАУТ-ын бүлгийн шинэчилсэн элсэлт зохион байгууллаа.
-
Аймгийн ХТЗ-ийн бүрэлдэхүүнд 3 сурагч, Хүүхдийн төлөө сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд 1 сурагч төлөөлөн сонгогдсон
-
“ Надад хэлэх үг байна “ аймгийн хүүхдийн нэгдсэн чуулган зохион байгуулж 18 ЕБС –ийн 60 гаруй төлөөлөгч оролцон өөрсдийн санал бодлоо гаргалаа. Чуулганы төлөөлөгчдийн саналыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.
-
Даланзадгад сумын хүүхдийн чуулган зохион байгуулж 150 хүүхэд оролцлоо.
Зургаа . Хүүхдийн байгууллагын чадавхийг сайжруулах талаар:
-
Аймгийн Засаг даргын 2010 оны а/221-р захирамжаар Хүүхдийн төлөө хэлтэс үйл ажиллагаагаа явуулах өөрийн байртай боллоо.
-
Сургуулийн нийгмийн ажилтнууд, аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүн хүүхдүүдэд “ Хүүхэд хамгаалал “ , “ Хүүхдийн оролцоо - хөгжил “ , “ Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь “ сэдвээр сургалт зохион байгуулж 1 20 хүн хамрагдлаа. Мөн сургалтаар
-
Сумдын Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын үнэлгээ
-
Миний паспорт аяныг зохион байгуулах талаар мэдээлэл, арга зүйн зөвөлгөө өглөө.
“ Хүүхдэд ээлтэй хот “ аяныг зарлан Данзадгад сумын хэмжээнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй болон, гэмт хэрэгт холбогдсон, хохирогч болсон хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулснаар эцэг эх хамт олон хүүхдийн хамгаалал, хөгжил, авьяас чадварын хөгжүүлэхэд тодорхой ажлууд зохион байгуулж үр дүн гарсан.
-
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч гэрчийн өмгөөллийн стратеги “ төслийн хүрээнд орон нутгийн ТВ-ээр нийт иргэд, ЕБС, МСҮТ-ийн ахлах ангийн хүүхдүүдэд сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болж байна.
-
Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийг батлан даалтанд авч эцэг эх , хүүхэдтэй амлалтын гэрээ байгуулан ажиллаж байгаа нь үр дүнтэй болж гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо буурч байна.
-
Гэр бүл, олон нийт, байгууллагын ажлын уйлдаа холбоо сайжирч байна.
-
Хүүхдийн хөгжил оролцоо нэмэгдэж, хүүхэд хамгааллын ажил үйлчилгээний хүртээмж сайжирч байна.
|
7
|
Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр
№ 25
|
2008-2012
|
|
Нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдах 617 өрхийг сонгон авч өрх бүрээр судалгааг нарийвчлан гаргаж Иргэний нийгмийн байгууллагуудаар мониторинг хийлгэн сумдын амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулж хүнсний нэмэлт олгох эрх олголоо. Хөтөлбөрт хамрагдах эрх авсан иргэдэд үйлчилгээ үзүүлэх худалдаа үйлчилгээний дэлгүүрүүдийг сонгон шалгаруулах тендэр зарлан шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байгаа дэлгүүрүүдийг шалгаруулав. Хүнсний талоныг иргэд олгох, хүнсний бүтээгдэхүүнийг олгох төлөөр заавар зөвлөмж өгөх сургалтанд ХХҮХ-ийн мэргэжилтэн оролцож талон тараах ажлыг зохион байгууллаа. 11-р сард 464 хүнд, 12-р сард 463 хүнд нийт 12978000 төгрөгийн хүнсний талоныг тараан олгож тендэрт шалгарсан дэлгүүрүүдээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийг олголоо. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх, зөв зарцуулах, талонаар хүнсний бүтээгдэхүүн худалдан авах тухай сургалтанд хамруулж мэдээллээр хангав. / хэрэгжилт-100 хувь/
|
Хөтөлбөрийн хэрэгжилт заасан хугацаанаас хоцорч буюу 2009 оны 6-р сараас эхлэн хөтөлбөртхамрагдах иргэдийн нэрс гаргах, иргэний нийгмийн байгууллагаас мониторинг үнэлгээ хийлгэх, амьжиргааг зэмжих зөвлөлөөр хэлэлцүүлэх ажлыг хийж 2009 оны 11,12-р сард иргэдэд талон олгох ажил хийгдлээ.
/Хөтөлбөрийн хэрэгжилт-50 хувь/
|
8
|
Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр
№ 25
|
2008-2012
|
|
Хүн худалдаадах гэмт хэргийн хор хохирлын талаар Улаанбаатар хотоос мэргэшсэн багш нар ирж сумдын нийгмийн ажилтан, сумдын сургуулиудын нийгмийн ажилчдын дунд 2 өдрийн сургалт зохион явуулсан. Сургалтанд хамрагдсан сумдын нийгмийн ажилтан, сумын хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн салбар хорооны хамтран Хүний наймааны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн иргэд, хилийн сумдын засвавуудад ажиллаж амьдарч байгаа иргэдэд сургалт зохион байгуулж гарын авлага тараасан. Сургалтын үеэр дан ганц хүний наймааны гэмт хэргийн талаар мэдээ мэдээлэл өгөхөөс гадна иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч мэдээ мэдээлэл өгсөн.
Долоо хоног бүрийн тав дахь аймаг, сумдын Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн салбар хорооны нарын бичгийн дарга нар долоо хоногийн тав дахь өдөр бүр иргэдийг хүлээн авч хүний эрхийн чиглэлээр хууль зүйн зөвлөгөө өгч байна.
Хэрэгжилт 50
|
Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооноос зохион байгуулсан салбар хорооны нарын бичгийн дарга нарын Хууль зүй, дотоод хэргийн яаманд болсон 2 өдрийн сургалтанд хамруулсан. Яамнаас өгсөн ажлын чиглэлийн дагуу агентлагууд болон сумдын салбар хороог арга зүйн удирдлагаар хангаж ажиллаж байна
Хэрэгэилт 70
|
9
|
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах үндэсний хөтөлбөр
2005/75
|
2007-2010
|
|
Тайлант хугацаанд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрчимжүүлэх тухай” аймгийн засаг даргын 2009 оны 01 тоот албан даалгаврыг батлуулан гаргуулж хэрэгжилтийг хангуулах ажлын зохион байгуулж байна . Эхний хагас жилийн байдлаар хэрэгжилтийг тооцож үзэхэд 15 сумын ЗДТгазар дээр хөдөлмөрийн ажюулгүй ажиллагаа эрүүл ахуйн салбар хороо шинэчлэгдэн байгуулагдаж ,ажлын төлөвлөгөө гарган ажиллаж эхэлсэн байна. Сумд өөрийн нутаг дэвсргэрийн харьяа алабн байгууллага аж ахуйн нэгжүүдэд хуулийн хэрэгжилтийг сайжруулах ,хөдөлмөрийн ажюулгүй байдлыг хагаагүйн улмаас гарсан осол эндэгдэлд судалгаа хийж хуулийг хэрэгжүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Эхний хагас жилийн байдлаар албан даалгаврын хэрэгжилт 60 гаруй хувьтай байна. Албан даалгаврыг гарган хэрэгжүүлснээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйг сайжруулах үндэсний хөтөлбөрийнхэрэгжилт сайжирч байна.Орон нутгийн онцлогтой уялдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалттай 16 аж ахуйн нэгж байгууллагын Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан 40 гаруй инженер, техникийн ажилтнуудын дунд “ Уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг Хамгийн их хэмнэлт нь аюулгүй ажиллагаа, хамгийн том эрсдэл нь осол, аваарь" уриан дор “Таван толгой” ХК дээр зохион байгуулж МХЕГ-аас 3 байцаагчийг урилгаар оролцуулан хичээл заалгаж телевизийн нэвтрүүлэг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр сурталчиллаа. Мөн сургалтанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн хамгаалах хувцас хэрэгсэл, хэмжлийн багаж, тоног төхөөрөмжийн үзүүлэх сургууль зохион байгуулж, гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Сургалтанд оролцогсдоос үйлдвэрлэлийн ослыг бууруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллах талаар 6 заалт бүхий уриалгыг нийт аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан гаргалаа.2009 оны эхний хагас жилийн байдлаар нийт 205 байгууллага, аж ахуйн нэгжид хяналт хийж 175 зөрчлийг илрүүлэн 128 зөрчлийг бүрэн арилгаж, 39 заалт бүхий 13 акт, 31 залт бүхий 8 дүгнэлт, 322 заалт бүхий 39 албан шаардлага гаргаснаас өнөөгийн байдлаар 22 албан шаардлагын 177 заалтыг хэрэгжүүлэх шатандаа явж байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад шалгалтанд хамрагдсан байгууллага 10-аар нэмэгдэж, зөрчил 37.9 хувь буюу 28-аар буурсан үзүүлэлттэй байгаа нь хөтөлбөрүүдийн хэрэгжилт зохих шатандаа хэрэгжиж байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Тайлант хугацаанд хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтыг байгууллага, аж ахуйн нэгж, ажил олгогчдоос хөдөлмөрийн харилцааг зохион байгуулахдаа Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон бусад хууль, эрх зүйн акт, дүрэм, журам, стандартыг чанд мөрдүүлэх, ХААЭА-н сургалт, сурталчилгааг үр дүнтэй зохион байгуулж, хяналтаар илрүүлсэн зөрчлийг арилгуулж, хууль эрх зүйн зөвлөгөө өгсөний дээр ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, аюулгүй ажиллагааг хангуулж, орон нутагт гарсан үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөлийг судлан бүртгэх ажлыг зохион байгуулж ирлээ. Оны эхний хагаст сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон шинээр томилогдсон албан хаагчдын ажлын чиг үүргийг жигдрүүлэх, Барилга угсралт болон барилгын материал үйлдвэрлэлийн салбар, уул урхайн салбарууд болон Нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлт зарцуулалт, 2008 онд ажлын байрны аттестатчилалд хангалтгүй дүн үзүүлсэн болон хамрагдаагүй аж аж ахуйн нэгжүүдийг бүрэн хамруулж дүн мэдээг нэгтгэн холбогдох газруудад хүргэж ажиллалаа. Мөн 2008 онд явагдсан ажлын байрны аттестатчилалд хангалтгүй дүн үзүүлсэн 2 байгууллага болон аттестатчилалд хамрагдаагүй барилгын 4, уул уурхайн 7 аж ахуйн нэгж байгууллагын 80, шинээр бий болсон 7 нийт 87 ажлын байранд аттестатчилал зохион байгуулж 2008 оны аттестатчилалын дүнтэй нэгтгэн МХЕГ –т хүргүүллээ. Энэхүү нэгдсэн дүнгээр аймгийн хэмжээнд ажлын байрны аттестатчилалд төрийн болон төрийн өмчийн оролцоотой 224, ОНӨ-ийн 28, хувийн хэмшлийн 185, гадаадын хөрөнгө оруулалттай 21, нийт 458 байгууллага, аж ахуйн нэгжийн 1980 ажлын байр хамрагдан 6 байгууллага дүүрэн хангалттай, 452 байгууллагын ажлын байрууд хангалттай дүгнэгдлээ. 2009 оны эхний хагаст аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэлд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ашиглагдаж байгаа 10 байгууллагын 70 тоног төхөөрөмжид гэрчилгээ олгож баталгаажуулж ажиллалаа. Мөн ажил олгогчдын дунд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр 2 удаагийн сургалт зохион байгуулж 240 хүнийг хамруулсан байна. Мөн 3-р сард ажил олгогчдын дунд хөдөлмөрийн хуулийг хэрэгжилийг сайжруулах, албан даалгаврын хэрэгжилтийн явцтай танилцах сургалт зохион байгуулж 30 гаруй албан байгууллага аж ахуйн нэгж хамрагдан оролцов. Сургалтаар хөдөлмөр тухай хуульд заагдсан хөжглийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд юуг анхаарах талаар зөвлөмж өгч гарын авлага тараав. Аймгийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн 3 талт салбар хороо байгуулан ажиллаж байна. / хэрэгжилт -100 хувь/
|
Орон нутгийн онцлогтой уялдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалттай 16 аж ахуйн нэгж байгууллагын Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан 40 гаруй инженер, техникийн ажилтнуудын дунд “ Уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг Хамгийн их хэмнэлт нь аюулгүй ажиллагаа, хамгийн том эрсдэл нь осол, аваарь" уриан дор “Таван толгой” ХК дээр зохион байгуулж МХЕГ-аас 3 байцаагчийг урилгаар оролцуулан хичээл заалгаж телевизийн нэвтрүүлэг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр сурталчиллаа.
Тайлант хугацаанд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрчимжүүлэх тухай” аймгийн засаг даргын 2009 оны 01 тоот албан даалгаврыг батлуулан гаргуулж хэрэгжилтийг хангуулах ажлын зохион байгуулж байна . Аймгийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн 3 талт салбар хороо байгуулан ажиллаж байна.Ажил олгогчдын дунд хөдөлмөрийн хуулийг хэрэгжилийг сайжруулах, албан даалгаврын хэрэгжилтийн явцтай танилцах сургалт зохион байгуулж 30 гаруй албан байгууллага аж ахуйн нэгж хамрагдан оролцов. 2008 онд явагдсан ажлын байрны аттестатчилалд хангалтгүй дүн үзүүлсэн 2 байгууллага болон аттестатчилалд хамрагдаагүй барилгын 4, уул уурхайн 7 аж ахуйн нэгж байгууллагын 80, шинээр бий болсон 7 нийт 87 ажлын байранд аттестатчилал зохион байгуулж 2008 оны аттестатчилалын дүнтэй нэгтгэн МХЕГ –т хүргүүллээ. Аймгийн хэмжээнд ажлын байрны аттестатчилалд төрийн болон төрийн өмчийн оролцоотой 224, ОНӨ-ийн 28, хувийн хэмшлийн 185, гадаадын хөрөнгө оруулалттай 21, нийт 458 байгууллага, аж ахуйн нэгжийн 1980 ажлын байр хамрагдан 6 байгууллага дүүрэн хангалттай, 452 байгууллагын ажлын байрууд хангалттай дүгнэгдлээ. Мөн ажил олгогчдын дунд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр 2 удаагийн сургалт зохион байгуулж 240 хүнийг хамруулсан байна.
/ хэрэгжилт-80 хувь//
|
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт
|
1
|
Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
1999/64
|
1999-2010
|
|
1, 2010 оны 01 дугаар сараас хувийн хэвшлийн 22 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй гэрээ байгуулан бүтээгдэхүүн нийлүүлэх албан даалгаврыг хүлээлгэн өгч ажлын гүйцэтгэлийг улирал, хагас, бүтэн жилээр дүгнэж байх шийдвэр гарган ажиллаж байна.
/ 50 % /
2009 онд явагдсан Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн стандартын улсын үзлэгт 19 МЭҮН хамрагдан хоёрдугаар зэрэглэлд- 5, гуравдугаар зэрэглэлд -14 мал эмнэлгийн анхан шатны нэгжүүд тэнцсэн бөгөөд тусгай зөвшөөрөл нь түр цуцлагдсан-2, шинээр байгуулагдан ажиллахаар материалаа бүрдүүлэн өгөөд байгаа-2, бүгд 4 мал эмнэлгийн нэгжийн тусгай зөвшөөрлийн асуудал шийдвэрлэгдэн одоогийн байдлаар 21 анхан шатны хувийн хэвшлийн мал эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна.
3, 2010 оны төлөвлөгөөт шинжилгээг /35,0 мянган толгой малд/ 7, 8-р сард багтаан хийхээр төлөвлөж байгаа ба 09-р сард тэмээний архаг халдварт өвчний тандалт шинжилгээнд 12015 тэмээ хамруулахаар төлөвлөгдөөд байна. Шүлхий өвчний тандалтын шинжилгээнд 14 сумын 24 багийн 64 өрх суурийн 23395 толгой малд үзлэг хийж, 768 малаас цусны дээж авч, иилдсийг ялган хадгалж Солонгос улсад үйлдвэрлэсэн шүлхийн вирусын бүтцийн бус уургийн эсрэг бием илрүүлэх Елиза урвалын цомог ашиглан “А010” өвчний халдварыг илрүүлэх ийлдсийн шинжилгээ мөн бруцеллёз өвчний шинжилгээг “Роз бенгалийн урвал”-аар шинжилсэн болно
4, Сумдын мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдийн орон нутагтаа голомтлон гардаг халдварт өвчний эпизоотологийн судалгаандаа үндэслэн гаргаж ирүүлсэн төлөвлөгөө захиалгад тулгуурлан /189,7 мян.толгой малын/ вакцин тарилгыг графикт хугацаанд нь хүргүүлээд байна.Галзуу өвчин аймгийн ихэнх сумдад тархсаны улмаас 138,9 мянган толгой малд урьдчилан сэргийлэх арга хэмжээг шаардлагаар авч хэрэгжүүлээд байна
5, Гоц халдварт А010 өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад 55,0 мянган бод мал хамрагдах төлөвлөгөөтэй байсан боловч Дорнод аймгийн Халхгол, Матад сумдад гарсан шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор УМЭҮГ-ын шийдвэрээр манай аймгийн Манлай, Ханбогд сумдын тэмээ-25158, үхэр-2774, хонь- 890, ямаа-1360 бүгд- 30182 толгой мал хамруулан вакцинжуулаад байна
6, Хувийн мал эмнэлгүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх, боловсон хүчний хангамж хүрэлцээг сайжруулах зорилгоор орон нутгийн зардал, гэрээгээр 3 оюутан МЭБС-д суралцаж байна.
Мандал-овоо, Булган, Цогт-овоо, Баян-овоо зэрэг 4 сумын мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд Мерси Кори олон улсын байгууллагатай хамтран Малын сэг зэм устгах төслийн шалгаруулалтанд оролцон 14 сая төгрөгийн төсөл аван хэрэгжүүлсэн байна6
|
Аймгийн хэмжээнд “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг 7 заалттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг жилээр төлөвлөн ХХААЖДҮГ-ын даргаар батлуулан хэрэгжилтийг жилээр тооцон ажиллаж байна. Мөн Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх 2008-2015 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ХХААЖДҮГ-ын Мал эмнэлгийн албанаас төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.
1999 онд анх хувьчлагдсан 15 МЭҮН-ээс гадна малын их, бага эмч нарын санаачлагаар хувийн хэвшлийн мал эмнэлэг 10 гаруй шинээр байгуулагдан үйл ажиллагаа тогтвортой эрхэлж байна. Тэдний үйл ажиллагааг дэмжих, стандартын зохих шаардлагыг хангуулах, материаллаг баазыг бэхжүүлэх талаар мал эмнэлгийн алба нь мэргэжлийн хяналтын алба, орон нутгийн засаг захиргаа, хүнс хөдөө аж ахуй эрхэлсэн төрийн захиргааны төв орон нутгийн байгууллагатай хамтран тодорхой бодлого баримтлан ажиллаж байна.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн үеэс хойш тус аймаг нь бруцеллёзийн вакцин хэрэглээгүй бүс гэдэг давуу талаа үндэслэн давтан шинжилгээний аргаар эрүүлжүүлэх тодорхой бодлогыг орон нутагтаа баримтлан ажиллаж жил дутам 2 сумын малд бруцеллёзийн төлөвлөгөөт шинжилгээний арга хэмжээг авч хэрэгжүүлэх замаар уг өвчнөөр тайван бүс нутаг болох зорилт тавин ажиллаж тодорхой амжилтанд хүрээд байна.2006-2007 онд бруцеллёз өвчний тандалт шинжилгээг 15 сумын 53 багийн 7847 малд МЭХүрээлэн, УМЭАЦ-ийн Төв лабораторитой хамтран хийж гүйцэтгэхэд өвчтэй, сэжигтэй мал илрээгүй болно. Бруцеллёз өвчний шинжилгээний сүүлийн 20 жилийн судалгаа, тандалт шинжилгээний дүн болон бруцеллёз өвчнөөр тайван бүс нутаг болохоо баталгаажуулах тухай хүсэлтээ холбогдох газарт хүргүүлээд байна.Ям, сүрьеэ өвчний харшил сорилын шинжилгээг жил бүр 500-1000 толгой адуу, үхэрт түүвэр байдлаар хийж байгаа бөгөөд сүүлийн 15-20 жилийн байдлаар эерэг урвал үзүүлсэн мал илрээгүй байна. Гоц халдварт А010 өвчин 2000 онд манай оронд дэгдсэнээс хойш тус аймаг эрсдэл бүхий бүсийн мэдрэмтгий мал сүргийг вакцинжуулан дархлаажуулах арга хэмжээг жил дараалан зохион байгуулан амжилттай хэрэгжүүлснээр А010 өвчнөөр тайван байгаа болно. Мөн шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг сүүлийн 2 жилд 500-1000 тунг захиалан хийж байна.Гоц халдварт өвчин гарсан үед авч хэрэгжүүлэх бэлэн байдлын сургалт, үзүүлэх сургалтыг ОБХэлтэс, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор зохион байгуулж байна.Гоц халдвартын зардлыг сумын төсөвт тусгах асуудал хэрэгжихгүй байна.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд жил дутам 250,0 – 304,0 мян.толгой мал хамруулан төлөвлөгөөт арга хэмжээг 100,0- 101,5%-иар биелүүлэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг улирлаар хуваарилан олгож мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлийг ханган ажиллаж байна.Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд графикт хугацаандаа чанартай хийгдэж байна.Паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд жил дутам 250,0-670,0 мянган толгой малыг хамруулан төлөвлөгөөт арга хэмжээг 100,0-105,7%-иар ханган ажиллаж ирсэн. 2004-2008 онд Баяндалай суманд Японы Жайка-гийн “Мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах “ төсөл амжилттай хэрэгжиж 3 багийн 13 малчдын бүлгийн 187 малчин өрхийг хамруулан паразиттах өвчний эсрэг эмчилгээ үйлчилгээний үр ашигтай системийг нэвтрүүлэх замаар мал угаалгын ванн 3-ыг шинээр бариулан ашиглалтанд оруулан малчдын бүлгийн дунд мал эмнэлгийн үйлчилгээний сан байгуулан түүнээсээ мал эмнэлгийн үйлчилгээний төлбөрөө шууд төлөх болсон нь анхан шатны мал эмнэлгүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэн жигдрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон. 2006 онд Мерси Кори олон улсын байгууллагын санхүүжилтээр аймгийн МЭАЦ-ийн Лабораторийн барилгад иж бүрэн засвар, тоног төхөөрөмжийн зардалд 65,0 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн.
|
2
|
Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр
2003/160
|
2015 оныг дуустал
|
|
Мал бүхий иргэд мал аж ахуй эрхлэгчдэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, хөгжүүлэх талаар сургалт сурталчилгааг тогмол явуулж тэдний сонирхсон аж ахуй, өндөр ашиг шимт мал , тухайн орон нутагт дасан зохицох чадвар сайтай байхыг чухалчилж байна.Аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2О1О оны үндсэн чиглэлд тусгасан Мал үржлийн ажлын экстейшний үйлчилгээ, мөн зохиомол хээлтүүлгийн салбар байгуулан ажиллуулах, Шилмэл малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулан ажиллуулах зэрэг арга хэмжээг төлөвлөж хөрөнгө мөнгөний асуудлаа шийдвэрлүүлж байна.Тус аймгийн хэмжээнд Эрчимжсэн МАА эрхлэлт байгаль, цаг агаар, бэлчээр тэжээллэг, усны асуудлаас болоод эхлэл төдий байна.
Эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилгоор аймгийн жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сангаас малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн үйлдвэрлэл байгуулахад Номгон сумын Бат-Амгалан хөрх хоршоонд 20.0 сая төгрөг, Хүрмэн сумын иргэн Энхбатад 40,1 сая төгрөгний зээлд хамруулж дэмжлэг үзүүлээд байна.
|
Зах зээлийн алслагдсан бүс нутаг тус аймагт бэлчээрийн уламжлалт МАА-г зонхилсон хэвээр байлгаж,нутгийн малыг өөр дотор нь сонгон үржүүлэх буй шилмэл омгийн малаар сүргийн чанарыг сайжруулах чиглэл баримтлаж байна.
Бүс нутагт эдийн засаг, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмж, чадавхыг нэмэгдүүлэх, мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангах, экологийн цэвэр, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой аймгийн хөдөө аж ахуйн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна
Аймгийн хэмжээнд Баяндалай, Баяновоо, Хүрмэн, Ханбогд сумдад 2-12 тооны сүүний чиглэлийн Хартарлан, Симменталь, Талын улаан, Алатау үүлдрийн үхрүүд мөн Даланзадгад сумын “Говийн оргил” хоршоо, “Андгай” ХХК төв сурин газрын ойролцоо саалийн үнээний ферм байгуулж аймгийн хэмжээнд 5О-иад үхэр байран болон хагас байран маллагааны чиглэлээр өсгөн үржүүлж төв суурин газрын хүн ам болон сургуулийн хүүхдийн “Үдийн цай хөтөлбөр”-т нийлүүлж байна Нэг үнээнээс дунджаар 5-7 литр сүү ашиглаж байна.
-Ноос махны чиглэлийн нарийн ноост үржлийн хуц, эм хонийг “Говийн оргил” хоршоо үржүүлэх зорилго тавьж одоогийн байдлаар 2О гаруй хонийг үржүүлж байна.
-Нутгийн адууны хурдыг сайжруулах чиглэлээр хурдан удмын “Арав” азрагыг авчран нутгийн бие томтой сайн угсааны гүүг шилж сонгон хээлтүүлэх ажлыг хийн говь нутгийн адууны хурдлах чадварыг сайжруулж байна. -Махны нөцийг нэмэгдүүлэх зорилгоор өрх аж ахуйн хэлбэрээр гахай үржүүлэх санаачлага нилээд суманд өрнөж үр ашгаа өгсөөр байна.Тухайлбал: Гурвантэс сум 7О гаруй мэгж,Даланзадгад,Номгон,Мандаловоо сумдад 8-2О хүртлэх тооны гахай
хэрэгжилт
30%
|
3
|
Ногоон хувьсгал
1997/199
|
2005-2008
2008-2012
|
|
2010 онд нийт 162.1 га талбайд тариалалт хийсэн.
Хүлэмж, зоорийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх зорилгоор Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 04 сарын 08-ны өдрийн 26 дугаар тогтоолоор “Газар тариаланг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам”-ыг боловсруулан батлуулсан ХХААХҮилдвэрийн сайд Т.Бадамжунайд хүсэлт тавьсаны дагуу 20 хүлэмжийг энэ 7 сард нийлүүлэхээр болсон. БНХАУ-д үйлдвэрлэсэн хүлэмжийн үнийн судалгааг гаргаж Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтэст хүргүүлсэн.
Хөтөлбөрийн хүрээнд 23.5 кг нарийн ногооны үр, хор шүршигч 20 ширхэгийг ХХААХҮЯамнаас татан авч сумдад хуваарь хийн олгосон ба 3 тонн бордоог олгоно. Аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний хэлтэстэй хамтран 50 иргэнд дуслын усалгааны систем, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр сургалт зохион байгуулсан.
2010 оны 3 дугаар сарын 1-2-нд Атар газар эзэмшиж газар тариалангийн салбар үүсч хөгжсаний 50 жилийн ойн арга хэмжээг Даланзадгад хотод зохион байгуулж 70 хүнийг оролцуулсан.
Номгон, Даланзадгад сум Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн зохион байгуулсан
Агропарк төслийн шугамаар олгосоон 15 хүлэмжийн 1800 м2 ,талбайд тариалалт хийгдсэн.
30%
|
|
4
|
Малын чанар сайжруулах хөтөлбөр
2006/93
|
2006-2015
|
|
1, Говь Гурван сайхан” үүлдэр,түүний тохиромжтой хэвшлийн эрлийз ямаа 131.3 мянга,хоёр омгийн тэмээ 5.3 мянгад тус тус хүрч нутгийн шилмэл 100 гаруй мянган хонь ямааг Баяндалай, Гурвантэс,Номгон, Ханхонгор, Цогт-Овоо, Ханбогд зэрэг сумдад чиглэлтэйгээр үржүүлж байна
Хээлтүүлэгч малын чанарыг сайжруулахын тулд цөм сүрэг бүхий өсвөр хээлтүүлэгч бойжуулах өрхийн мал сүрэгт ашиг шимийн судалгааг шинэчлэн явуулж худалдан борлуулах эрхийн гэрчилгээг 33 малчин өрхөд шинэчлэн олгов Энэ судалгааг хийснээр баталгаажсан хээлтүүлэгчийг үржилд ашиглах, худалдан борлуулах,малын таваарлаг чанарыг сайжруулах үндэс нь болж өгөх юм.
-
Нийт мал сүргийн 15.5 хувийг цөм сүрэг эзэлж тоо толгой нь 262.5 мянгад хүрч сүүлийн гурван жилийн дундажтай харьцуулбал 14.6 хувиар өссөн байна
Малд үзлэг ангилалт хийж, цөм сүрэг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах тухай “ аймгийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн а/210 тоот захирамж гаргуулан Хүрмэн, Баяндалай, Ноён Сэврэй ,Гурвантэс зэрэг сумдад үржүүлж буй 35.0 малд үзлэг ангилалт явуулж арвин ашиг шимт цэвэр, эрлийз, нутгийн шилдэг омгийн малын цөм сүрэг, үржилд ашиглаж байгаа нийт хээлтүүлэгчийн ашиг шимийн түвшинг тодорхойлж, үзлэг ангилалт хийн цөм сүргийг бүрдүүлэх, баталгаажуулах ажлыг зохион байгууллаа.
Энэ жил хээлтүүлэгч мал маш их дутагдалтай байгаа учраас аймагт зохиомол хээлтүүлгийн салбар байгуулж ажиллуулахааар зардлыг төлөвлөөд засаг даргын захирамж гаргуулаад үйл ажиллагааг эхлэхээр болоод байна Энэ ажлын хүрээнд малын зохиомол хээлтүүлгийн техникч бэлтгэх сургалтыг орон нутагт явуулахаар захиалгыг улсын мал эмнэлэг үржлийн газарт өгөөд байна
Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд, Хүнс ХААХҮСайдын хамтарсан 03.17-р тушаалаар батлагдсан малчдын амьдралыг сайжруулах зорилготой “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “хөтөлбөрт манай аймгийн 5 сумын 30 өрх хамрагдаж байна Энэ хөтөлбөрт хамрагдсанаар тухайн өрх малжиж, малын чанар, бүтээмжийг сайжруулах улмаар малын гаралтай түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлого,амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд оршино
Сум орон нутаг өөрсдийн бололцоо нөхцөл болон Тогтвортой амжиргаа төслийн хүрээнд бэлчээр хашиж хамгаалах, малын тэжээлийн ургамал тариалах төсөлд хамрагдаж аймгийн хэмжээнд 24.7га талбайд малын тэжээлийн ургамал тариалж, 10 га бэлчээрийг хашиж хамгаалаад байна.
Мөн аймгийн жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сангаас малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн үйлдвэрлэл байгуулахад Номгон сумын Бат-Амгалан хөрх хоршоонд 20.0 сая төгрөг, Хүрмэн сумын иргэн Энхбатад 40,1 сая төгрөгний зээлд хамруулж дэмжлэг үзүүлээд байна.
Аймгийн хэмжээнд энэ жил 24.6 га-д тэжээлийн ургамал тариалсан.
|
Тус аймагт үржүүлж байгаа “Ханын хэцийн хүрэн”,”Галбын улаан” омгийн тэмээнд бүртгэл судалгааг шинэчлэн хөтөлж удам гарвалийг тогтоож, цөм сүргийн малд үзлэг ангилалт явуулж чанарын түвшинг тодорхойлов.Тухайн сум орон нутгийн онцлогт тохирсон зонхилох төрлийн шилмэл малаар цөм сүрэг бүрдүүлж ноолуурын чиглэлийн “Говь Гурван сайхан” үүлдэр,түүний тохиромжтой хэвшлийн эрлийз ямаа 131.3 мянга,хоёр омгийн тэмээ 5.3 мянгад тус тус хүрч нутгийн шилмэл 100 гаруй мянган хонь ямааг Баяндалай,Гурвантэс,Номгон,Ханхонгор,Цогт-Овоо,Ханбогд зэрэг сумдад чиглэлтэйгээр үржүүлж бүртгэлжүүлсний зэрэгцээ Даланзадгад,Цогт-Овоо,Булган,Ханхонгор, Баяндалай сумдад мал аж ахуй-,газар тариалангийн хосолсон аж ахуйг хөгжүүлж эхлээд байна.
Бүх төрлийн хээлтүүлэгч 14.1 мян малын 97 хувийг хянан баталгаажуулав. Хээлтүүлэгч малын баталгаажилт өмнөх гурван жилийн дунджаас 2.0 хувиар өсөв.
-Сумдад байгаа цөм сүргийн мал бүхий өсвөр хээлтүүлэгч бойжуулан борлуулах эрх бүхий өрхүүдийн үржлийн мал сүрэгт үржил ашиг шимийн судалгааг шинэчлэн явуулав..Шинээр 910 хээлтүүлэгч мал сонгон тавив.
-Хүнс ХАА-н газраас Булган сум дахь МААЭШХ-гийн Говийн Бүсийн Салбар зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтарч ноолуурын чиглэлийн “Говь Гурван сайхан”үүлдрийн 5.0 мянган ямаанд үзлэг ангилалт хийж баталгаажуулсны зэрэгцээ Цогт-Овоо сумын Овоогийн хэцийн улаан ямаанд үзлэг явуулж хэв шинжийг тодорхойлж цаашид энэ ямаанд үржил селекцийн ажлыг системтэй явуулах судалгаа шинжилгээний ажлыг хийж эхлээд байна
- Малын Удмын сангийн Үндэсний төвд “Говь Гурван сайхан”үүлдрийн ухнын гүн хөлдөөсөн үрийг хадгалуулав.
Хүнс ХАА-н сайдын 2008 оны 4 сарын 21-ны өдрийн “Мал сүрэгт үзлэг ангилалт явуулах тухай” 78-р тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор үзлэг ангилалтыг аймгийн Засаг даргын захирамжын дагуу сум орон нутгийн хэмжээнд үржилд ашиглаж байгаа нийт хээлтүүлэгч, цөм сүрэгт бүртгэгдэх үржлийн мал,цөм сүргийн үржлийн төвийн малыг хамруулан зохион байгуулав.Үүнд: Хүнс ХАА-н газар болон Цөм сүргийн Үржлийн төвөөс мэргэжилтний ажлын хэсэг 10 суманд ажиллаж 13967 хонь, 17480 ямаа нийт 31447 малыг үзлэ.г ангилалтад хамруулав.Мөн малын биеийн хэмжээ авч,амьдын жинг жинлэж тарга хүчийг тодорхойлох,хээлтүүлэгч шинээр тавих зэрэг ажлууд хийгдэв.
хэрэгжилт
Тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх зорилтыг тавьж, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх сонирхол бүхий иргэдийг төсөл хөтөлбөрт хамруулах замаар хэрэгжүүлэх арга замыг төлөвлөн ажиллаж байна.
Малын тэжээл үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн дэд хөтөлбөрийг төсөл байдлаар боловсруулан, бүх сумдаас санал авч байна. Малын тэжээлийн ургамал тариалах талбай авах ургацын төлөвлөгөөг сумдад өгөв.
Малын тэжээлийн ургамал тариалах сонирхолтой иргэдэд тэжээлийн ургамал тариалах чиглэлээр 5 сумын 25 малчинд зөвлөгөө, төсөл бичих зөвлөгөө өгч ажилласан.
-
Аймгийн Хүнс ХАА-н салбарын удирдах ажилтаны зөвлөгөөн болж сум бүрт 1 га бэлчээрийг хашиж хамгаалах төлөвлөгөө өгсөн. Үүний дагуу сум бүр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлээд байна
|
5
|
“Экологийн цэвэр бүтээгдэхүүн”
хөтөлбөр
2006.03.22.
№50.
|
2006-2015
|
|
2009 оны “Говь фестиваль” арга хэмжээнд Говь гурван сайхан” цай шалгарч одоо ч үйлдвэрлэл нь явагдаж байгаа бөгөөд тухайн цайны ургамалыг орон нутгийн Гурван сайхан уулнаас түүн хатааж бэлтгэн савладаг юм .
Аймгийн төвд жилд 2,2 мянган тонн мах боловсруулах хүчин чадалтай үйлдвэр, 400 тонн мах, махан бүтээгдхүүн, 600 тонн хүнсний ногоо, жимс хадгалах орчин үеийн шаардлага хангасан хүнсний бүтээгдхүүний агуулах, 60 га усалгаатай талбайд тэжээлийн эрдэнэшиш тарих, 100 мэгжтэй гахайн аж ахуй байгуулах махны үйлдвэрийн цогц төслийн техник эдийн засгийн үндэслэлийг “Шинэ агро” ХХК-аар хийлгэж, махны үйлдвэр барих ажлын эхлэлийг хангуулаад байна.
30%
|
Тус аймаг нь 2006 оноос эхлэх “Говь фестиваль” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж хэвшсэн. Уг арга хэмжээгээр орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд оролцож өөрийн үйлвэрлэлийн бүтээгдэхүүнээ сурталчлан худалдаалдаг. Шалгарсан бүтээгдэхүүнийг дэмжиж хөгжүүлэх талаар хамтран ажиллаж байна.
30%
|
6
|
“Иод дутлын эмгэгтэй тэмцэх” үндэсний хөтөлбөр 2007.04.04 №85
|
2007-2011
|
|
Дотоод шүүрлийн кабенитийн эмчээс сум өрхөд иоджуулсан давсний хэрэглээг үнэлэх 45 тестийг тарааж , судалгааны зорилгоор 300 өрхөөр давсний иод үзэхэд хэрэглээ 93 % тай гарсан байна. Мөн 7-11 насны 332 хүүхэд, төрөх насны 504 хүнд бамбайн тандалтын үзлэг хийсэн байна. Баймбан эмгэгтэй 13 хүнд үнэгүй эм олгосон. Анхан шатны эмнэлгээс бамбайн тандалтын үзлэгийг 582 хүнд хийж 7 хүнийг нарийн мэргэжилийн эмчийн хяналтанд шилжүүлсэн байна. Мөн иоджуулсан давсний хэрэглээ түүний ач холбогдлийн талаар 200 сурталчилгааний материал тарааж, 2009 айл өрх, 66 дэлгүүр, 6 гал тогоо бүхий газруудад иоджуулсан давсний хэрэглээнд хяналт тавьсан байна. Аймгийн хэмжээгээр Говь гурван сайхан компан и 22 тн иоджуулсан давс үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлсэн байна.Мэргэжлийн хяналтын алба зарагдаж байгаа давсанд хяналтыг 3 удаа, 3 өрхийн эмнэлэг, сумын эмнэлэгт 45 хурдавчилсан тестийг олгосон. 7-11 насны 1292 хүүхэд, 30 төрөх насны хүнд тандалтүзлэг хийж бамбайн тархалтыг 8.9 хувьтайг тогтоосон.
|
|
Достарыңызбен бөлісу: |