5
|
Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр
2006/263
|
2006-2011
|
|
“Эрх зүйн туслалцааны төв” байгуулагдан дараахь ажлыг зохион байгууллаа. Тус төвд эрх зүйн ажилтан Ц.Сарантуяа, өмгөөлөгч Л.Угтахбаяр нар ажиллаж байна. 2010 онд эхний хагас жилийн байдлаар 405 иргэнд зөвлөгөө өгч, 126 иргэнд туслалцаа үзүүлэн, төлбөрийн чадваргүй 5 иргэнд өмгөөллийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Тус төвд эрх зүйн зөвлөгөө авахаар нийт 405 иргэн хандснаас төрлөөр нь ангилвал
1. Иргэний эрх зүйн маргаанаар 189 иргэн
2. Эрүүгийн гэмт хэргийн тухай 114 иргэн
3. Бусад холбогдох хууль тогтоомжоор 102 иргэн хандсан байна.
Мөн эрх зүйн ач холбогдол бүхий анхан шатны баримт бичиг боловсруулуулахаар 126 иргэн хандсан байна.
|
2009 онд 594 иргэнд зөвлөгөө өгч, 267 иргэнд туслалцаа үзүүлэн, төлбөрийн чадваргүй 45 иргэнд өмгөөллийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Тус төвд эрх зүйн зөвлөгөө авахаар нийт 594 иргэн хандснаас төрлөөр нь ангилвал
1. Иргэний эрх зүйн маргаанаар 163 иргэн
2. Эрүүгийн гэмт хэргийн тухай 138 иргэн
3. Бусад холбогдох хууль тогтоожмоор 293 иргэн хандсан байна.
Мөн эрх зүйн ач холбогдол бүхий анхан шатны баримт бичиг боловсруулуулахаар 267 иргэн хандсан байна. Төрийн албан хаагч бүр Хууль сурталчлагч байх тогтолцоог бүрдүүлэх зорилготой ажилаа үргэлжлүүлж иргэдэд эрх зүйн зөвлөгөө туслалцаа тогтмол үзүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Мөн сумдад эрх зүйн мэдээллийн төв байгуулах бэлтгэл ажил хангаж, зарим сумдад сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын даргын өрөөнд танхим байгуулан ажиллуулснаараа иргэн бүр хүссэн мэдээллээ олж авах нөхцлийг бүрдүүлсэн. Орон нутгийн телевизээр “Эрх зүйн туслалцааны төв”-ийн тухай мэдээллийг 3 удаа захиалгат нэвтрүүлэг хийлгэж, шууд нэвтрүүлгийг 1 удаа зохион байгуулан үйл ажиллагаагаа сурталчилсний үр дүнд тус төвд хандах иргэдийн тоо улам бүр өсөж байна.
|
6
|
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр
2006/315
|
2006-2010
|
|
2010 оны 6 дугаар сарыг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилансэргийлэх сар”-ийн хүрээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм”-ийн сургалтыг 26 байгууллагын 1092 иргэнд зохион байгуулж, "Согтуу жолооч” Зам тээврийн осол” сэдэвт 2 шторк хийлгэхээр “Алтан говь” телевизэд захиалга өгөөд байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 6 төрлийн гарын авлага материал бэлтгэн 240 ширхэг гарын авлага бэлтгэн тараасан.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд Тээвэр, Авто замын газар, Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр согтууруулан ундааны зүйл хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршиг, хамгаалах малгай, гэрэл, гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам” зэрэг сэдвүүдээр 8 цагийн яриа хийсэн бөгөөд 10 сумдын 1200 гаруй хүүхдэд “Явган зорчигч” гэсэн сэдвээр 10 цагийн сургалт хийсэн.
Орон нутгийн телевизүүдэд 12 удаагийн 12 цагийн яриа ухуулга яриа, сэрэмжлүүлэх мэдээлэл хийж, “Монгол говь” сонинд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, тайланг 1 удаа хэвлүүлж, 5963 ш санамж, сэрэмжлүүлэг, гарын авлага материал хэвлэн олон нийтэд хүргэж, хууль эрх зүйн актыг сурталчлах, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж ажиллав.
Даланзадгад сумын худалдааны төвд гэрлэн дохио хэвийн ажиллаж байна. Аймгийн төвийн замд дүрс бичлэгийн хяналтын 4 телекамер суурилуулах тендер зарлагдсан бөгөөд тус тендер хүчингүй болсон.
Камер суурилуулахаар “Сек тек сервис” ХХК-тай гэрээ байгуулан аймгийн төвийн 5 давхар байшингийн дээвэр дээр 1, “Даланзадгад” зочид буудлын дээвэр дээр 1, Радио өргөн нэврүүлэх станцад 1 нийт 3 телекамерийн суурилуулалтын ажил хийгдэж дууссан. Тус камерууд ажиллаж байна.
|
Монгол улсын Засгийн газын 2006 оны 315 дугаар тогтоолоор батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Аймгийн Засаг даргын 2007 оны 54 дүгээр захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Тус ажлын хэсэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг сар, улирлаар төлөвлөн, сум, холбогдох байгууллагуудыг ажлын чиг үүргээр ханган, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна. Цогтцэций, Ханбогд, Гурвантэс суманд тасаг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус тасгийн албан хаагчдын албан болон хувийн орон байр, ажлын байрны асуудлыг шийдвэрлүүлэхээр сумын удирдлагууд, тус сумын нутаг дэвсгэрт байрлах аж ахуй нэгжүүдэд асуудал тавиад байна. Нэг тасаг 7-8 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Даланзадгад сумын төвийн авто замын гурван уулзварт шинээр гэрлэн дохио тавиулах, дээрх замуудад нэн шаардлагатай байгаа 102 ширхэг тэмдэг, авто замын уулзвар гарцууд, тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт явган хүний гарцын шугам болон хөдөлгөөний эсрэг урсгалийг тусгаарласан хэвтээ тэмдэглэл зэрэг нийт 370 м.кв талбай бүхий хэвтээ тэмдэглэл зэргийг хийж дуусгасан. Даланзадгад сумын төвд Гэрлэн дохио суурьлуулсан.
|
7
|
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007/225
|
2007-2009 2010-2012
2013-2015
|
|
Тус хэлтсээс 5 дугаар сарыг “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог дээшлүүлэх сар” болгон зарласан.
Гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийн сургагч багш “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн үйл ажиллагааг чадавхижуулах” сургалтыг сургуулийн нийгмийн ажилтнууд, цагдаа, хэсгийн төлөөлөгч, өрхийн эмч, хүүхдийн эрхийн мэргэжилтэн, ХЦ-ийн алба хаагч нийт 35 төрийн албан хаагчдийг хамруулан зохион байгуулж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийг байгуулсан.
“Хүний эрх хөгжил” төвөөс “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч/гэрч хамгаалх стратегийн өмгөөлөл” сэдэвт 2 өдрийн сургалтыг аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, Цагдаагийн албан хаагч, эмнэлгийн ажилтан, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөл, Хилийн цэргийн албан хаагч, төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 26 хүнийг хамруулсан сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтаар хүн худалдаалах гэмт хэргийн талаархи ойлголт, аймгийн хэмжээнд түүнээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар асуудлыг ярилцан хэрхэн хамтран ажиллах талаар цаашдын зорилгоо тодорхойлсон сургалт болсон.
“Бидний ирээдүй хүүхэд” сэдэвт бүтээлч ажлын аянг Монгол улсын Засгийн газрын 2008 оны 07 сарын 09-ны өдрийн 284 тоот тогтоолоор баталсан ”Хүүхэд хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”, гэр бүл нийгэм хамт олонд түшиглэсэн хүүхэд хамгааллын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх, хүүхдийн ядуурал ялгаатай байдлыг арилгах, иргэд олон нийтийн зүгээс хүүхдийн эрхийн зөрчлийг олон нийтийн байгууллагад мэдээлдэг тогтолцоог бий болгох, хүүхдүүд үзэл бодлоо илэрхийлэх боломж нөхцлөөр хангахад чиглэгдсэн ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор тус аяны удирдамжийг 2009 оны 09 сарын 21-ны өдөр Аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн даргаар батлуулан аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг албан газруудын дунд 2 үе шаттайгаар зохион байгуулсан. Нэгдүгээр үе шат нь 2009 оны 10 сарын 01-ны өдрөөс 12 сарын 24-ны өдрийг хүртэл нийт 12 байгууллага, Хоёрдугаар үе шат нь 2010 оны 02 сарын 26-ны өдрөөс 05 сарын 21-ны өдрийг хүртэл 12 байгууллага нийт тус аянд 24 байгууллага хамрагдлаа.
Тус аянд оролцсон байгууллагууд нь 216 заалт бүхий 24 төлөвлөгөө боловсруулан батлуулж тухайн байгууллагын эцэг эхчүүдийн 1291 хүүхэд, ЕБС-ийн 2788 сурагчдыг хамруулан, 74 удаагийн хөгжөөнт цэнгээнт тэмцээн уралдаанийг зохион, сургалт ярилцлагыг 23 удаа хийж, 2 удаа санал асуулга явуулан нийт 4079 хүүхдэд 28 төрлийн 2350 гарын авлага материал тарааж “Хүүхдийн төлөө бидний уриа” гарган, Хөгжлийн бэрхшээлтэй 12 хүүхдэд мөнгөн тусламж үзүүлэн, ЕБС-ын 1 сурагчийг сургууль төгсгөл нь ивээн тэтгэхээр болсон зэрэг үр дүнтэй ажил болсон.
“Эрх зүйн туслалцааны төв”-д Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар зөвлөгөөг 84 үйлчлүүлэгч авсан байна.
|
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн 2007 оны 240 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар Хууль Зүйн хэлтсийн даргаар ахлуулсан 12 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.
Мөн сумдад “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг жил бүрийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд тусгуулан хууль хяналтын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийг Цагдаа, өрхийн эмнэлэг, сургуулийн нийгмийн ажилтан, хуулийн ажилтан зэрэг төрөл мэргэжлийн ажилтнуудыг хамруулан байгуулж мэргэжил арга зүйгээр ханган ажилласнаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын хамрах хүрээ өргөжсөн.
|
8
|
Архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр
2006.04.03. №64
|
2009-2012
|
|
Төрийн архивт 1.000.000 төгрөгний хөрөнгө оруулалтаар 1 канон, 1 скайнарыг авч суурилуулсан бөгөөд үүний үр дүнд төрийн архивын программ суурьлуулахаар саналаа архивын ерөнхий газарт хүргүүлээд байна. Сургалтанд 25 ажилтанг хамруулаад байна. Цахим санг төрийн архивт үүсгэн нийт 60 гаруй хадгаламжын нэгж цахим хэлбэрт оруулаад байна. Аймгийн засаг даргын захирамж, аймгийн засаг даргын тамгын газрын даргын тушаал зэрэг нийт 2563 хадгаламжын нэгж хамрагдаад байна
|
|
Байгаль орчин, аялал жуулчлалын хүрээнд:
|
1
|
Ус хөтөлбөр ба Усны үндэсний хөтөлбөр II үе шат
1999/43 ба 2002/ 236
|
1999-2010
|
|
Хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Зүүн сайхан ууланд газрын генераторыг байрлуулж 2010 оны 5-р сарын 8, 7-р сарын 28-29-ны өдрүүдэд үүлэнд нөлөөлөх ажлыг хийж байна.
2. . Аймгийн хэмжээнд ойн зурвас болон тусгай хамгаалалттай газрын гадна байгаа 202 булагт энгийн хамгаалалтын бүсийг сум бүрийн онцлогоос шалтгаалан 0.5-5км хооронд тогтоосон.
3. 7 сумын 7 булгийн эхийг хамгаалах ажлыг гүйцэтгэх тендерийг зарлаж гүйцэтгэгчээр “ Тэс өөр” ХХК шалгарч материалыг Усны газарт хүргүүлэн санхүүжилтийг авч эхлэж байна.
4. Гэр хороололд 784 м шугам татаж 17 хэрэглэгчийг цэвэр усны шугамтай холбосноос Даланзадгад сумын Баруун сайхан, Дунд сайханд 1780м шугам шинээр татаж 2 усан сан байгуулан ажиллаж байна. Жилийн эцсийн худгийн тоо ашиглалтын тайлан гарсан.
Жилийн эцсийн худгийн тоо ашиглалтын тайлан мэдээг тогтмол гаргаж, 2009 оны жилийн эцсийн худгийн тоо ашиглалтын мэдээгээр аймгийн хэмжээнд худгийн тоо ашиглалтын тайлангаар 5409 худаг тоологдсоноос өрөмдмөл -439, богино яндант—321, бетон хашлагат уурхайн—664, энгийн уурхайн 3985 худаг тоологдов. Төв сууринд 168, бэлчээрт 4875, ашиглалтгүй 366 худаг байна. Худгийн тоо өнгөрсөн оноос 12 худгаар нэмэгдсэн. Өрөмдмөл худаг 2, энгийн уурхайн 392 худаг засварлаж, өрөмдмөл 22, энгийн уурхайн 128 худаг шинээр гаргасан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр гаргаж байгаа худгийн ажилд явцын хяналт хийгээд Ханхонгор, Цогтовоо, Манлай сумдад ажилласан.
|
Усжуулагдаагүй бэлчээрийг усжуулж, 5худгийг гаргаад байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7 булгийн эхийг хашиж хамгаалах ажил хийгдэж байгаа болно. Жил бүр болдог “Дэлхийн усны өдөр”-өөр усны талаар мэдээ, мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгч заншсан. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг шаардлагатай мэдээ, мэдээллээр тасралтгүй хангаж ажиллаж байна, Аймагт усны чиглэлээр З компани үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ онд Их ертөнц ХХК шинээр байгуулагдаад байна. БОАЖГазраас байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах талаар санал солилцож, ярилцлагыг хийсэн. Энэ ярилцлагын үеэр бэлчээрийн доройтол, бэлчээрийн усан хангамжийн талаар ярилцаж цаашид анхаарч ажиллах зүйл дээр тохиролцож ажиллахаар болсон, Сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимтэй хөгжиж газрын доорхи усны хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаагаатай холбоотойгоор гүний усны удирдлага зохицуулалт зайлшгүй хийх шаардлага үүсээд байгаа болно. Дэлхийн банкны зөвлөх Алберт Тунхофь, ТИСургуулийн багш Буянхишиг, Усны газрын доктор Жадамбаа нарын хүмүүс ирж мэдээлэл сургалт хийж, харилцан санал бодлоо солилцсон. Говийн бүсийн гүний усны удирдлага сэдэвт сургалтыг 2 удаа зохион байгуулж нийтдээ 30 гаруй төрийн болон төрийн бус, мэргэжлийн байгууллагын хүмүүс хамрагдсан
Хэрэгжилт 90%
|
2
|
Хог хаягдлыг бууруулах тухай хөтөлбөр
1999/50
|
1999-2010
|
|
2008 онд аймгийн ИТХ-аас батлагдсан 46 дугаар тогтоолыг хэрэгжилтыг ханган ажиллаж байна.ЭнержиРесурс ХХк, Оюутолгой ХХК, Саудс сэндс гоби ХХК, Олон овоот ХХК-д 3R системээр ажиллаж хогыг ангийлан ялгалт хийж байна. Төмөр, дугуй, мод, хуванцар сав, цаасыг ялгаж нутгийн иргэд болон дотоодын үйлдвэр, түүхий эдийн захуудад нийлүүлэн ажиллаж байна. Цогтцэций сумын 7 иргэн ХХҮХ-ийн Хөдөлмөрийг дэмжих санд төсөл бичиж сумын төвийн нэгдсэн хогийн цэгийн ангилан ялгалтыг хийж байна.
|
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлйн тухай” хууль 2003 онд шинээр батлагдснаар хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, ялган ангилах, боловсруулах, дахин ашиглах, устгах үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин нь бүрэн бүрдсэн. Энэ хуулийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулж байна. 2007 онд Манлай Баяндалай, Хүрмэн, Ноён сумд 2007-2017 оны Байгаль орчны мастер төлөвлөгөөг боловсруулан сумынхаа ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байгаа ба үүнд хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах талаар тодорхой заалт тусган хэрэгжүүлж байна.
Өмнөговь аймгийн “Байгаль орчны мастер төлөвлөгөөг 2008 онд баталсан ба энэ төлөвлөгөөнд мөн хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн.
Аймаг, сумдын Засаг даргын 4 жилийн мөрийн хөтөлбөрт хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, устгах талаар зорилтуудыг дэвшүүлэн жил бүрийн үндсэн чиглэлд тухайн жилд хийх ажлаа төлөвлөж ажилласан. Цогтовоо, Мандал-овоо, Цогтцэций сумдаас бусад сумд хог хаягдлыг хувийн унаа бүхий иргэд болон ердийн хөсөгтэй иргэдтэй гэрээ хийн зөөвөрлөж байна. Номгон, Баяндалай, Гурвантэс, Мандаловоо зэрэг шил, хуванцар савыг ялган зах зээлд нийлүүлэх, үнсээр блок цохих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг болсон. 2006 оноос Даланзадгад хотод Гүний ус" ХХК-наас 7680 тн хогийг /цаас, үнс, хуванцар, гялгар уут, барилгын хог, шатаах хог/ 7-8 ангилалаар ангилан ялгаад байна. Мөн цагаан сарын шиний нэгнийг угтаж, "Хоггүй шинэлцгээе" хөдөлгөөн өрнүүлэн хаягдал гялгар уутыг 1кг-ыг нь 250-500 төгрөгөөр худалдан авч 228.4 кг-ийг цуглуулав. Үнсээр 2000 ширхэг блок үйлдвэрлээд байна. Хэрэгжилт 90%
|
|
|
|
|
Хуучин ашиглаж байсан хатуу хог хаягдлын цэгийг ашиглаж байна. Аялал жуулчлалын болон уул уурхайн компаниудын шингэн болон хатуу хаягдлын цэгийг эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын заасан цэгтбайршил, хэмжээг нь тогтоож сумын засаг даргын захирамж гаргуулан ажиллаж байна. Нийт гарч буй хог хаягдлын 85% ахуйн хог хаягдал буюу хатуу хаягдал 5% шингэн буюу хоолны үлдэгдэл, 10% хөдөө аж ахуйн хаягдал байна.
|
Төв суурин газрын хатуу болон шингэн хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох ажлыг эхлүүлж мэдээллийн санд оруулж байна. Хог хаягдлын талаарх статистик мэдээллийг жил бүр сумдаас авч нэгтгэдэг боловч төдийлөн шаардлагын түвшинд хүрсэн мэдээлэл болж чадахгүй байгаа.
|
Орон нутагт хог хаягдлыг сумын Эрчим хүчний байгууллагад харицуулан ажиллаж байна. Хатуу хог хаягдлын цэгийг шуух,дарж булшлах ажилд уул уурхайн компаниудыг татан оролцуулаж байна. 2010 онд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн байгаль хамгаалах төлөвлөгөөнд орчиноо цэвэр байлгах, сумын хэмжээнд нийтийг хамарсан цэвэрлэгээг зохион байгуулах ажлыг тусгуулан хамтран ажиллаж байна.
Тогтвортой амьжиргаа-2 төслийн хүрээнд Гурвантэс, Цогт-овоо, Мандал-овоо, Цогтцэций, Номгон, Ханбогд, Даланзадгад сумд хог тээвэрлэлтийн зориулалтын автомашинтай болж тээвэрлэлтийг хийж байна.Иргэн аж ахуйн нэгжээс хогийн хураамж авч хог тээвэрлэлтэнд ашиглаж байна.
|
Хог хаягдлыг ангилах ажлыг олон нийтэд сурталчлах зорилгоор 15 сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, газрын даамал, УТХГ-ын байгаль хамгаалагч нарын нэгдсэн сургалт семинараар Даланзадгад хотын туршлагыг танилцуулж, цаашид бүх сумдад дэлгэрүүлэх заавар зөвлөмж өгөв. 2009 онд Таван толгой ХХК нь уурхайчдын баяраар бүтээлч ажил хийх санал гарган Даланзадгад суманд шинээр үүссэн 90 га талбайд тархсан хогийг түрж 60 га газар болгон багасгалаа. Энэ ажлыг хийхэд 10,0 сая төгрөгний шатахууны зардал гаргаж өөрийн техник тоног төхөөрөмжөөр 3 өдөр, шөнө ажиллаа.
Гурвантэс, Цогт-овоо, Мандал-овоо, Цогтцэций сумд хогийн зориулалтын машинтай болсон. Хог хаягдлын хураамжийг хурааж хог тээвэрлэлтэнд ашиглаж байна.
|
Олон-овоот гоулд ХХК хаягдал кекийг шахаж хоргүйжүүлэн лабараторийн дүгнэлт гаргуулж баталгаажуулсаны үндсэн дээр ургамалжуулан нөхөн сэргээх ажлыг хийж байна.в Эмнэлгийн аюултай хог хаягдлыг Эрүүл мэндийн Сайд, Байгаль орчн сайдын хамтарсан журмын дагуу ангилан ялгалт хийж устгалтыг хийж байна
|
Аймгийн Засаг даргын 2009 оны 224 тоот захирамжаар иргэд гар аргаар алт олборлоход Химийн хорт бодис хэрэглэж байгаатай холбогдуулан ажлын хэсэг байгуулагдсан. Даланзадгад сумын Ёлын 2-р гудамжинд Мөнгөн ус ашиглаж байгаа мэдээллийн дагуу холбогдох албад газартай хамтран шалгалт хийж , хэмжилт дээжийг авч,улсын мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж Lumeh-900 багажыг химийн мэргэжилтэнтэй нь ирүүлж хэмжилт хийлгэлээ. Атом спекторийн багажаар 17 цэгт хэмжилт хийхэд 5 газар мөнгөн ус илэрч зааварчилгааны дагуу аймгийн ОБГазар саармагжуулалтыг хийж орчныг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж холбогдох эзэдэд эрүү үүсгэн шалгаж байна. Мөнгөн ус, цианидын хор аюулын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээ, мэдээлэл, шторкийг хийж байна
Мөнгөн ус, Цианидаар бохирдсон шламыг тээвэрлэх, саармагжуулах ажил 6-р сараас эхлэсэн. Одоогийн байдлаар зүүн сумдын бохирдсон хөрсийг бүрэн саармагжууулж шламыг Буман трейд ХХК-д тээвэрлэн булшлах ажлыг хийлээ.
|
3
|
Монгол орны ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, үйл ажиллагааны хөтөлбөр
2002/105
|
2002-2010
|
|
-МУИС-ийн Ургамал судлалын тэнхимийн багш доктор Сурантай хамтран Мандал-овоо, Хүрмэн, Номгон сумдын ховор ургамлын тархацыг тогтоох ажлыг хийсэн.Уул уурхайн компаниуд ургамлын монгиторинг хяналтыг байнгы хийж нбөөць тархацыг нь судлаж байна.
- Сумдын ховор болон эмийн ургамлын судалгааг гаргуулан мэдээллийн санд бүртгэх ажлыг хийсэн,
2010 онд үйлдюэрлэлийн зориулалтаар ашиглах ургамлын судагааг гарган -БОАЖЯ-нд хүргүүлсэн ба үйлдвэрлэлийн зориулалтаар Монос ХХК загасгал ашиглах зөвшөөрөл ирүүлсэн ба нөөц нь хомс учир ашиглуулах зөвшөөрлийг олгоогүй болно.
-Оюу толгой ХХК, Саудс сэндс гоби ХХК,Олон овоот ХХК, Говь гарден ХХК, Ногоон хэрэм төсөл орон нутагт ургадаг ховор ургамлыг нөхөн сэргээх, үрийг нөөцлөх, тарималжуулах ажлыг хийж байна.
- Саудс сэндс гоби ХХК ургамлын үрийг Гурвантэс сумын ЕБС-ийн сурагчидаар түүлгэж байна.в Олон овоот гоулд ХХК нь захиргаа аж ахуйн ажилчдыг оролцуулан түүж бэлтгэж байна.
|
Тус аймгийн нутаг дэвсгэрт ургадаг цагаан гоёог хамгаалах талаар тодорхой санал боловсруулан холбогдох газарт хүргүүлсэн бөгөөд цаашид нэн ховор, ховор ургамлы экологи эдийн засгийн үнэлгээг нэмэгдүүлэн тавих торгуулийн хэмжээг өсгөх саналыг уламжилсан. Хуулийн хэрэгжилтэнд шалгалт хийж онцгой газруудад харуул хамгаалалт гарган ажиллаж байна.
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ургаж байгаа нэн ховор болон ховор ургамлын судалгааг авч мэдээллийн сан үүсгэсэн. Ховор ургамлын тархац байршлыг харуулсан мэдээллийн сан бүрдүүлэх талаар Геоэколгийн хүрээлэнгээс мэдээлэл авахаар саналаа тавьсан. Ховор болон ховордож байгаа ургамлын хэв шинжийг тодорхойлох ажлыг хийхээр 2010 оны ажлын төлөвлөгөөнд оруулан ажиллаж байна.
-Ханхонгор сумын Бага булаг хэмээх газарт иргэн Бараадууз говийн нөхцөлд ургадаг төрөл бүрийн ургамлыг тарималжуулах ажлыг амжилттай туршин хэрэгжүүлж байна.
Оюу толгой ХХК, Олон овоот гоулд ХХК, Өмнийн говийн элс ХХК, Говь гарден ХХК-д ховор эмийн ургамлыг тарималжуулж: байгаа
- Ховор ургамлын талаар сурталчилгааны боршур гарган бүх сум иргэдэд тараан сурталчлаад байна Байгаль хамгаалах нөхөрлөл, клубуудын гишүүдээр дамжуулан ховор, нэн ховор ургамлуудыг танин мэдэх тойрон аялал болон сургалт зохион байгуулаад байна.
Хэрэгжилт 70%
|
4
|
Ойн тухай үндэсний хөтөлбөр
2001/248
|
2006-2010
2011-2015
|
|
1/. “Цөлжилтийг сааруулахад иргэн бидний оролцоо “ хэлэлцүүлгийг аймгийн хэмжээнд зохион байгуулж явууллаа. Бүх нийтээр мод тарих хөдөлгөөний аймгийн хэмжээнд зохион байгуулж ш модыг суулгалаа.Аймгийн хэмэннд загийг орлох түлшний үйлдвэр байхгүй болно.
2/. Говийн нөхцөлд ургадаг мод, бутлаг ургамал болон уул уурхайн ашиглалтанд өртөж устаж болох ургамлын үрийг ОюутолгойХХК, Саудс сэндс гоби ХХК, ЭнержиРесурс ХХК, Олон овоот гоулд ХХК-д нөөцтэй болсон. Мөн мод үржүүлгийн талбатай болж нутгийн мод, модлог ургамлыг тарьж байна. БОАЖГазраас Даланзадгад сумын төв цэцэрлэгт ургаж буй 6 төрлийн модыг хаягжуулж түүхчилсан самбарыг хийлээ. Мандал-овоо сумын Онгийн гол ирж байгаатай уялдуулан Олон бургасанд амьдрах чадвартай байгаа 16 бургасны амьдрах боломжтойг тогтоон Онгийн голын усыг боож суваг татан бургас руу оруулах ажлыг хийлээ.
4/. Монгол-Солонгосын Ногоон хэрэм “ төсөлтэй хамтран ажиллаж мод тарих , суулгах, услах талаар Цэцэрлэгийн багш, сумдын байгаль хамгаалагч нарт хичээл заалгалаа. БНСУ-ийн ОУ-ийн KOIKA сургалтын төвөөс зохион байгуулсан “ Ой менежментийг сайжруулах” мэргэжил дээшлүүлэх сургалтанд БОАЖГ-аас 1 мэргэжилтэнг оролцууллаа. Иргэдийн экологийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр Говийн бүсийн радиод Ногоон дэлхий-номин говь буланг үргэжлүүлэх ажиллуулахаар гэрээг сунгаж 10 удаагийн нэвтрүүлгийг хийгээд байна.Мөн “ Уур амьсгалын өөрчлөлт” буланг улиралд 1 удаа хийхээр гэрээ байгуулан 1 удаагийн нэвтрүүлэг хийлээ. “Монголь говь сонинд “ УУр амьсгалын өөрчлалт” булан ажиллуулж 7 удаагийн нийтлэлийг хэвлүүлэн ажиллаж байна. Даланзадгад сумын Iiарван жилийн 5-9 ангийн 150 гаруй хүүхэд, III арван жилийн сургуулийн 1-11-р ангийн 1155 бүгд 1300 гаруй сурагчидад батлагдсан хөтөлбөрийн дагуу т” Төсөлт” цаг дээр Усны хэрэглээ, мод тарихын ач холбогдол, Мод тарих, услах, гэр ахуйн нөхцөлд хиймийн бодисын хэрэглээ, Хог хаягдал, Хог хяагдлаас хүний эрүүл мэндэд үзүүлж буй хор хөнөөл, Уул уурхайн хог хаягдла, химийн бодисын хор хөнөөл зэрэг сурагчдын өөрсдийн сонирхсон сэдвээр хичээл заалаа. Хөдөө орон нутагт сумдын байгаль хамгаалагч нар биологийн багш нартай хамтран экологийн хичээлийг явуулж байна.
|
Загийг орлох түлшний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор шахмал түлш, коксын үйлдвэрлэл дэмжих, хорголон түлшний зуухны үйлдвэрлэлийг өргөжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Эдгээр арга хэмжээ нь аймгийн хэмжээний зах зээлд тодорхой байр суурийг эзэлж чадахгүй байна. Харин сүүлийн 3 жилд хийн түлш хэрэглэгчийн тоо өсөж байгаа нь заг, бутыг түлшинд хэрэглэхгүй байх тааттай боломжийг бүрдүүлж байна.
Ойг хамгаалах шинэ менежментийг нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байсан ба 2007 оны хуулиар нөхөрлөлд ойн сан бүхий газрыг эзэмшүүлэхээр болсон нь нэгэн дэвшил юм. Тус аймгийн хувьд нийт ой нь заг бөгөөд энэ нь хамгаалалтын бүсийн ойд хамрагддаг тул нөхөрлөлд гэрээгээр эзэмшүүлэхэд бэрхшээлтэй асуудал гардаг.
Ойжуулалт, цөлжилттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхийн тулд 2004-2008 онд дор дурьдсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд:
-
2005 онд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр ургаж байгаа таримал модны тооллогыг хийж суурь тоотой болсон. Үүнээс хойш үр дүнг нэтгэдэг болсон: /өссөн дүнгээр/
-
2004 онд 153192 ш
-
2005 онд 268070 ш
-
2006 онд 352098 ш
-
2007 онд 466796 ш
-
Мод тарих, ойжуулах, цөлжилтэй тэмцэх ажлын ач холбогдолыг олон нийтэд сурталчилж, тэднийг мод тарьж, ургуулах идэвх сонирхолтой болгох үүднээс 2006 оны 03 сард аймгийн мод үржүүлэгчдийн зөвлөгөөнийг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан. Энэ зөвлөлгөөнд сумдын байгаль орчны байцаагч, тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч, мод тарих сонирхолтой иргэдийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцож, уг зөвлөгөөнөөс орон нутгийн ард иргэдэд хандсан бүх нийтээр мод тарих уриалга гарган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан.
-
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны 84-р тогтоолоор "Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох журам"-ыг батлуулан мөрдөж ажилласан бөгөөд хэрэгжүүлэх явцад улам боловсронгуй болгох зайлшгүй шаардлагын үүднээс 2007 оны сүүлчээр уг журмыг шинэчлэн найруулж дахин өөрчлөлт оруулж батлуулаад мөрдөж байна. Энэ ажлын үр дүнд:
-
2006 онд 68 иргэн, 25 аж ахуйн нэгж, байгууллага 66287 мод тарьж, 40000 ш-ийг ургуулсан
-
2007 онд 171 иргэн, 40 аж ахуйн нэгж, байгууллага 195913 мод тарьж, 114698 ш-ийг ургуулсан
2006 онд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тарьж ургуулсан модны урамшуулал болох 40,0 сая төгрөгийг Засгийн газраас 2007 оны аймгийн төсөв тусгаж өгсний үр дүнд энэ урамшууллыг эзэд нь тараан өгсөн. 2008 оны хавар аймгийн комисс дээрх тарьсан модыг нэг бүрчлэн бүх сумдад хяналтын тооллого хийж 55.3 мянган мод ургаагүй байсныг тогтоов. Урамшуулал олгох журмыг шинэчлэн боловсруулж ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулаад байгаа бөгөөд бүх сумдад товхимол болгон хүргүүлж, сурталчлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
2006-2007 онд тарьсан модыг аймгийн комисс дахин бүх сумдад хяналтын тооллого хийж 55.3 мянган мод ургаагүй байсныг тогтоов.
Аймгийн Засаг даргын 2008 оны 8-р сарын 01-ны 368 дугаар захирамжаар модны урамшуулалд нийтдээ 110.9 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс олгохоор шийдвэрлэн эзэд нь олгоод байна.
-
Цөлжилттэй тэмцэх ажилд гадаадын улс орнуудыг татан орлцуулах талаар ихэд анхаарч ажилласны үр дүнд:
Засгийн газраас батлан гаргасан "Ногоон хэрэм" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2005 онд БНСолонгос улсын Олон улсын Ротари байгууллага Монгол улсын Засгийн газартай хамтран "Монголыг ногооноор нь байлгая" төсөл хэрэгжүүлж, Ханхонгор сумын нутагт 60 га талбай хашиж, 30 га талбайд 7200 ш мод тарин "Монгол Солонгосын Ротари клубын нэрэмжит цэцэрлэг" байгуулах, 2006 онд Булган суманд 10 га талбай хашиж 2000 мод, Ханхонгор сумын Жуулчин говь жуулчны баазын орчимд 15000 мод тарих ажлуудыг хийж гүйцэтгэв.
Мөн 2007 оноос БНСУ-ын хөрөнгө оруулалтаар шар шорооны нүүдэл, ойжуулалтын ажлын чиглэлээр төсөл хэрэжүүлж эхэлсэн бөгөөд уг төслөөр Даланзадгад сумын нисэх буудлын орчимд мод үржүүлгийн хоёр хүлэмж байгуулан, гүн өрмийн худаг гарган, 2008 онд Даланзадгад хотын хойд хэсэгт 100 га талбайг ойжуулахаар төлөвлөсний дагуу 2 хэсэг 50 га талбайг хашиж, нийтдээ 50 гаруй мянган тарьц суулгацыг тарьж дуусаад байна. Энэхүү 2 хэсэг талбайд нийтдээ 4 гүн өрмийн худаг гарган усалгааны асуудлыг бүрэн шийдвэрлэх ажлыг хийгээд байна.
"Ногоон хэрэм" үндэсний хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 2008 онд Даланзадгад хотын хойд хэсэгт 100 га талбайг ойжуулахаар төлөвлөсний дагуу 2 хэсэг 50 га талбайг хашиж, нийтдээ 50 гаруй мянган тарьц суулгацийг тарьж дуусаад байна. Энэхүү 2 хэсэг талбайд нийтдээ 4 гүн өрмийн худаг гарган усалгааны асуудлыг бүрэн шийдвэрлэв. Мөн Улсын төсвийн хөрөнгөөр 100 га талбайд ойг нөхөн сэргээх ажлыг хийх, мод тарих төсөл сонгон шалгаруулж, 7 сумын 9 аж ахуйн нэгж, нөхөрлөл, иргэнтэй гэрээ байгуулан ажлыг хийж гүйцэтгүүлээд байна. БОАЖЯамны Ойн газраас 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 40 га талбайд 25,000 мянган мод тарьж, 50 кг үр, 170,0 мянган тарьц суулгац бэлтгэх ажлыг гүйцэтгүүлэхээр аймгийн БОАЖГ-тай гэрээ байгуулж ажиллав. БОАЖГазар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд гүйцэтгэгчээр “Их говийн төгөл” ХХК-ийг сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажилласан байна. Гэрээний хэрэгжилтийг намрын тооллогоор тусгай комисс тооллого хийхэд анх 25200 ширхэг хайлаас, сухай тарьсанаас нэг га талбайд 530 ширхэг нийт 21200 ширхэг мод ургасан ба ургалт 84,1 хувийн амьдралттай байгаа нь тогтоогдсон байна.
“Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн “Ногоон хэрэм”-ын зурвас /трасс/-ын байршлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 68 дугаар тогтоолоор баталгаажууллаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд БНСолонгос, Монгол улсын хамтран хэрэгжүүлж буй “Ногоон хэрэм” төслийн дагуу 2009 онд 50 га талбайг шинээр хашиж, хамгаалан 25305 ширхэг мод тарьснаас 9036 ширхэг мод буюу 35,7 % нь ургасан дүнтэй байна. /хайлаас 16278 ширхэг тарьсанаас 6944 ширхэг нь, чацаргана 4788 ширхэг тарьсанаас 801 нь, сухай 4239 ширхэг тарьсанаас 1291 нь/
Тус талбайд 6,5 л/сек, 8 л/секундын ундрагатай 2 гүн өрмийн худаг гарган дуслын систем тавьж усалгааны асуудлыг шийдвэрлэлээ. Мөн үүнээс гадна 2008 онд тарьсан 100 га талбайд нөхөн сэргээлт хийж хайлаас 33113 ширхэг, чацаргана 5662 ширхэгийг тарьсан нь 82,5 хувьтай ургасан.
Бүх нийтээр мод тарих сарын ажлыг 04 сарын 25-аас 05 сарын 25-ны хооронд зохион байгуулан, сум бүр сарын ажлыг зохион байгуулах төлөвлөгөө гарган, аж ахуй нэгж байгууллага, иргэн бүр мод тарих хөдөлгөөн өрнүүлж ажилласны үр дүнд аймгийн хэмжээнд улсын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, иргэд байгууллагын санаачлагаар 90812 мод таригдаж, 74 хувьтай ургасан байна. Сарын ажлын үеээр Даланзадгад сумын 3-р 10-н жилийн сургуулийн Шонхор клубын сурагчид манлайлан 2008-2009 оны хичээлийн жилд багш , сурагч бүр нэг мод тарих хөдөлгөөн өрнүүлж 2008 онд 1300ш мод, 2009 онд 2000ш хайлаас суулгаж амьдралт 98% -тай ургуулав.
Хэрэгжилт 90%
|
5
|
Идлэг шонхорыг хамгаалах үндэсний хөтөлбөр
2003/121
|
2003-2010
|
|
2010 онд Арабын Емират улсаас тусгай зориулалтаар шонхор шувуу барих хүсэлт ирсэнийг Өмнөговь аймгийн нутагт барих бодломжгүй гэсэн хариуг БОАЖЯ-д хүргүүлэн ажиллаж байна.
|
Аймгийн ИТХТ-ийн 2009 оны 12-р сарын 128 тоот тогтоолоор идлэг шонхор шувууг 2010-2012 оныг дуустал тусгай зориулалтаар барихыг хориглосон тогтоол гаргасны дагуу БОАЖГазарт тогтоолын хувийг хүргүүлэн ажиллаа.
Хэрэгжилт 90%
|
6
|
Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр
2003/141
|
2003-
2011 цааш
|
|
2, “Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны 2008 оны суурь судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн. Цааш нь нарийвчилсан судалгааг хэсэгчилсэн байдлаар хийлгэх ажлыг төлөвлөөд байгаа.
3, 2008-2009 онд Улсын төсвийн хөрөнгөөр 14 булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг хийж гүйцэтгэсэн. Манлай, Ханбогд, Цогтцэций, Мандал-овоо, Сэврэй, Ханхонгор сумдад булгийн эхийг хамгаалж усны эх үүсвэрийг ундрагыг сайжруулахаар гүйцэтгэгч байгууллага шалгаруулах тендерийн материалыг бүрдүүлэн тендер зарлан ажиллаж байна
4, 2007 онд Өнгөрсөн 2006 онд мод тарьж ургуулсан иргэн, ААН, байгууллагад модны урамшуулал 40.0 сая төгрөгийг хувиарлан “Хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэх жил”-ийн нээлтээр бүх сумдад гардуулан өгөв. 2007 онд 171 иргэн, 40 аж ахуйн нэгж, байгуулагтай 204329 ширхэг мод тарих гэрээ байгуулж, 114698 ширхэг мод ургасан дүнтэй байна. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 118-аар, тарьж ургуулсан модны тоо 75000-аар тус тус нэмэгдсэн байна.
Аймгийн Нөхөрлөлийн хөгжлийн наадам, Хоршоологчдын зөвлөлгөөнөөр Мод тарихын ач холбогдол, мод тарьсан иргэнд олгох урамшууллын талаар яриа таниулга хийсэн.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуй нэгж, байгуулагад урамшуулал олгох журам”-ийн шинэчлэн найруулсан төслийг боловсруулан батлуулаад байна.
|
Өмнөговь аймгийг ойжуулах дунд хугацааны/ 2010-2015/ хөтөлбөрийг боловсруулан хэлэлцүүлэх ажлыг хийж байна. Энэхүү өөрчлөлтийн талаар үндэсний семинарт тус аймгаас 7 төлөөлөгчид оролцож, өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн.
16 нас хүрсэн иргэн бүр жилд 1 мод, Байгууллага бүр жилд 5 мод тарих даалгаврыг сүм бүрт хүргүүлсэн. Цөлжилтөд нэрвэгдэж байгаа газар нутгийн бэлчээр, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах чиглэлээр “Цөлжилттэй тэмцэх аймгийн дэд хөтөлбөр”, Ойн тухай аймгийн дэд хөтөлбөр” Усны тухай аймгийн дэд хөтөлбөр” Түлш” хөтөлбөр, аймгийн Байгаль орчны мастер төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичигт, мөн аймаг, сумдын Засаг даргын мөрийн хөтөлбөр, тухайн жилийн үндсэн чиглэлүүдэд холбогдох заалтуудыг тусган хэрэгжүүлж байна.
Хэрэгжилт 50%
|
7
|
Ногоон хэрэм үндэсний хөтөлбөр. 2005/44
|
2005-2035
|
|
2010 онд 50 га талбайг нэмж шинээр ойжуулахаар ажиллаж байгаа бөгөөд МУын Ерөнхийлөгчийн зарилгын дагуу “Монголоо ногооруулъя аяны хүрээнд 05 сарын 08 өдрийг бүх нийтээр мод тарих өдөр болгон зарлаж Даланзадгад сумын хэмжээнд 2800 гаруй мод, бүх аж ахуй нэгж болон албан байгууллага төв саданд 500 гаруй мод нийт 8756 мод тарив. 2010 оны эхний хагас жилийн байдлаар тарьсан модныг мэдээг нэгтгэх ажил хийгдэж байна.
| -
Уг хөтөлбөрийн хүрээнд 2004 онд 153192 ш, 2005 онд 268070 ш, 2006 онд 352098 ш, 2007 онд 466796 ш тодыг иргэн аж ахуй нэгжийн оролцоотойгоор тарьж ургуулсан байна.
-
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны 84-р тогтоолоор "Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох журам"-ыг батлуулан мөрдөж ажилласан бөгөөд хэрэгжүүлэх явцад улам боловсронгуй болгох зайлшгүй шаардлагын үүднээс 2007 оны сүүлчээр уг журмыг шинэчлэн найруулж дахин өөрчлөлт оруулж батлуулаад мөрдөж байна. Энэ ажлын үр дүнд:
-
2006 онд 68 иргэн, 25 аж ахуйн нэгж, байгууллага 66287 мод тарьж, 40000 ш-ийг ургуулсан
-
2007 онд 171 иргэн, 40 аж ахуйн нэгж, байгууллага 195913 мод тарьж, 114698 ш-ийг ургуулсан
2006 онд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тарьж ургуулсан модны урамшуулал болох 40,0 сая төгрөгийг Засгийн газраас 2007 оны аймгийн төсөв тусгаж өгсний үр дүнд энэ урамшууллыг эзэд нь тараан өгсөн. 2008 оны хавар аймгийн комисс дээрх тарьсан модыг нэг бүрчлэн бүх сумдад хяналтын тооллого хийж 55.3 мянган мод ургаагүй байсныг тогтоов. Урамшуулал олгох журмыг шинэчлэн боловсруулж ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулаад байгаа бөгөөд бүх сумдад товхимол болгон хүргүүлж, сурталчлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын 2008 оны 8-р сарын 01-ны 368 дугаар захирамжаар модны урамшуулалд нийтдээ 110.9 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс олгохоор шийдвэрлэн эзэд нь олгоод байна.
-
БОАЖЯамны Ойн газраас 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 40 га талбайд 25,000 мянган мод тарьж, 50 кг үр, 170,0 мянган тарьц суулгац бэлтгэх ажлыг гүйцэтгүүлэхээр аймгийн БОАЖГ-тай гэрээ байгуулсны дагуу 25200 ширхэг хайлаас, сухай тарьсанаас нэг га талбайд 530 ширхэг нийт 21200 ширхэг мод ургасан ба ургалт 84,1 хувийн амьдралттай байна.
-
2009 онд 2000ш хайлаас суулгаж амьдралт 98% -тай ургуулав.
Хэрэгжилт 90%
|
8
|
Удаан задардаг органик бохирдуулаг-чийн тухай үндэсний хөтөлбөр
2006/99
|
2007- 2010
|
|
Даланзадгад сумын Ёлын 2-р гудамжинд Мөнгөн ус ашиглаж байгаа мэдээллийн дагуу холбогдох албад газартай хамтран шалгалт хийж , хэмжилт дээжийг авч,улсын мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж Lumeh-900 багажыг химийн мэргэжилтэнтэй нь ирүүлж хэмжилт хийлгэлээ. Атом спекторийн багажаар 17 цэгт хэмжилт хийхэд 5 газар мөнгөн ус илэрч зааварчилгааны дагуу аймгийн ОБГазар саармагжуулалтыг хийж орчныг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж холбогдох эздэд эрүү үүсгэн шалгаж байна. Мөнгөн ус, цианидын хор аюулын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээ, мэдээлэл, шторкийг хийж байна
|
Засаг даргын захирамжаар иргэд гар аргаар алт олборлоход Химийн хорт бодис хэрэглэж байгаатай холбогдуулан ажлын хэсэг байгуулагдсан. Мөнгөн ус, Цианидаар бохирдсон шламыг тээвэрлэх, саармагжуулах ажил 6-р сараас эхлэсэн. Одоогийн байдлаар зүүн сумдын бохирдсон хөрсийг бүрэн саармагжууулж шламыг Буман трейд ХХК-д тээвэрлэн булшлах ажлыг хийлээ.
Хэрэгжилт 30%
|
9
|
Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах хөтөлбөр
2008.03.05 №84
|
2008-2010
2011-2015
|
|
Гэр хороололд 784 м шугам татаж 17 хэрэглэгчийг цэвэр усны шугамтай холбосноос Даланзадгад сумын Баруун сайхан, Дунд сайханд 1780м шугам шинээр татаж 2 усан сан байгуулан ажиллаж байна. Төв суурин газруудын ундны усны эх үүсвэрүүдэд энгийн болон эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг тогтоож, усны шинжилгээнд хамруулан ажиллаж байна.
|
|
10
|
Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр
№ 163
|
1996-2016
|
|
2010 оны Биологийн олон янз байдлыг хамгаалах өдрийг угтаж даланзадгад сумын II, III жилийн сургуулийн халах ангийн сурагчидад Өмнөговь аймагт байгаа ховор нэн ховор амьтан ургамал, CITES-конвенцийн талаар хичээл заалаа. Сумдын байгаль хамгаалагч нарт орон нутагт байгаа ховор ургамал, шавьжаар гербар хийж мониторинг хийж ажиллах талаар заавар өгч энэ ажил хийгдэжэхэлсэн.
|
|
11
|
Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах хөтөлбөр
2006.12.20
№309
|
2007-2008
2008-2010
|
|
Ашиглалты лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн Байгаль орчны ажилтаны аймгийн анхдугаар зөвлөлгөөнийг зохион байгуулж аж ахуйн нэгж байгууллагууд Байгаль орчны талаар хийж байгаа ажлаа суртачлах, туршлага солилцох , үзэсгэлэн гаргах зэрэг ажлуудыг хийлээ. Зөвлөлгөөнөөс хамтарч хийх уриалга гаргасан. Байгаль орчны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг МХГазар болон сумын байгаль орчны ажилтнуудтай хамтран шалгаж зөвлөлгөө өгч ажиллаж байна.2010 оны 7-р сард экологийн хохирлыг тооцох аргачлал батлагдсаны дагуу сургалтанд хамрагдлаа
Аймгийн хэмжээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж 400 гаруй, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 40 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Энэ оны хувьд цаашид ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл олгохгүй газрын судалгааг сум тус бүрээр гаргуулахаар бэлтгэж байна.
|
2005 оны 05-р сард зохион байгуулсан Байгаль орчны хуулийн хэрэгжилтэнд аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгээр тус аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул хийж буй лиценз эзэмшигч нарын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах үүрэг чиглэл өгч ажиллав.
2005 оны 5-р сарын байдлаар 11763.0 мянган га-д ашиглалтын болон хайгуулийн 298 лиценз олгогдсоныг 80 гаруй иргэн, аж ахуйн нэгж эзэмшиж байна
2008 оны 3-р сарын байдлаар 10680,8 мянган га-д ашиглалтын болон хайгуулийн 395 лиценз олгогдсоныг 147 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Тэдгээрээс гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай 10 хүрэхгүй аж ахуйн нэгж олборлолт, хайгуул өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, холбогдох хуулийн дагуу нөхөн сэргээх барьцаа хөрөнгийг тухайн сумын тусгай дансанд төвлөрүүлэн ажиллаж байв. Бусад аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулаагүй байсан байна.
2010 оны 02-р сарын 25-ны байдлаар тус аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын 457 тусгай зөвшөөрөл олгогдсон нь хүчин төгөлдөр байна.
Үүнээс:
-
49 нь ашиглалтын
-
408 нь хайгуулын лиценз байна.
Эдгээр лицензийг 228 орчим аж ахуй нэгж эзэмшиж байна. Нийт 257,2 мянган га талбайд 49 ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдоод байгааг 25 аж ахуй нэгж эзэмшиж байна.
|
12
|
Ус цаг уур, орчны шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр
2002/182
|
2002-2015
|
|
Ус цаг уурын аюултай үзэгдэл орчны бохирдол, цацраг идэвхжил, хүн малын гоц халдварт өвчлөл гарсан, ургамлын өвчин, хортон тархсан хилийн хорт бодис алдагдсан тухай мэдээг ус цаг уурын харилцаа холбооны сүлжээгээр дамжуулан ажлыг шуурхай зохион байгуулна. Орчны ажиглалтыг 2 өртөөнд хийж мэдээг 7 хоног бүрийн 2 дахь өдөр, тайланг сард 1 удаа хийж хүргэдэг Ус цаг уур орчны хяналт шинжилгээний мэдээллийг ус цаг уур орчны хяналт шинжилгээний сүлжээний нэгжүүдээс үндэсний төвд хүлээн авах хугацааг богиносгох арга хэмжээг тухайн нэгжийн ажиглалтын хөтөлбөр, зэрэглэл мөн МУ-ын харилцаа холбооны салбарт технологийн шинэчлэлтэй нягт уялдуулан хийж ажиглалт, хэмжилт хийснээс хойш 5-15 минутын дотор төвд хүлээн авч 20 минутын дотор ДЦУБ-ын бүсийн төвүүдэд гаргаж байна. VSAT сүлжээнд холбогдож бүх аймаг хоорондоо үнэгүй ярьдаг болсон.
|
Дотоод сүлжээ интернетийн орчинд ажиллах нөхцөл бүрдсэн. Ус цаг уурын холбооны үндэсний төв аймгийн төвүүдийн хооронд өндөр хурдаар мэдээлэл солилцох технологи /VSAT систем, ТСР/IP протокол/-д шилжиснээрдэлхийн хиймэл дагуулын болон цаг уурын радарын тоон мэдээлэл, цаг агаарын зураг, гадаад дотоодын мэдээлэл боловсруулах төвүүдэд хийсэн тоон анализ, прогнозын үр дүнг түргэн шуурхай хүлээн авч ашиглаж байна. Цаг уурын үндсэн элемент /даралт, геопотенциал өндөр, температур, салхи, чийгшил/-ийг 6-144 цагийн урьдчилалтай прогнозлох гидродинамик тоон загварыг үйл ажиллагаандаа явуулж байна
|
13
|
Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр
2000/120
|
2000-2015 оноос цааш
|
|
|
|
14
|
Агаарыг хамгаалах хөтөлбөр
1999/82
|
1999-2010
|
|
Өмнөговь аймагт 2008 оны 11 сард Агаарын бохирдолыг хянах харуул үйл ажиллагаа явуулж байна. Хоногт 3 удаа ажиглалтыг хийж 10 хоног тутамд мэдээг сүлжээгээр бохирдолтыг хянах төв лабараторид хүргэдэг.
Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа агаар бохирдуулагч суурин эх үүсгэвэр, хөдөлгөөнт эх үүсгэвэрийн тооллогыг БОХ-9 тайлангийн маягтаар 15 сумаар гаргаж БОТЛабараторид хүргүүлдэг.
100%
|
|
15
|
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл
хөгжүүлэх хөтөлбөр
|
ЗГ-ын 2007 оны 96 дугаар тогтоолын хавсралт
|
|
ЦАЗН-х үйл ажиллагааг аюулгүй арга хэмжээний заавар, дүрэм, журмын дагуу ямар нэгэн зөрчилгүй явуулж байна
- Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын газар нутагт үүлний эрчимшил, услагийн хэмжээ, шилжилт хөдөлгөөн зэргийг 724 XD хөдөлгөөнт радараар тодорхойлж ажиллаж байна
- Өмнөговь аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 171 тоот захирамжаар Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх өмнөд бүсийн төвийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
2010 оны 6 дугаар сарын 1-нээс Гурвантэс суманд хур тунадас нэмэгндүүлэх экспедицийг шинээр байгуулж одоо үйл ажиллагаагаа явуулж байна.
|
-
|
|
Достарыңызбен бөлісу: |