Засгийн газрын үндэсний хөТӨЛБӨРҮҮдийн хэрэгжилтэд хийсэн хяналт- шинжилгээ үнэлгээний дүнгийн танилцуулга



бет3/8
Дата16.06.2016
өлшемі0.88 Mb.
#138896
1   2   3   4   5   6   7   8

Боловсрол, соёлын хүрээнд

1

Зайн сургалтын үндэсний хөтөлбөр

2002/14


2002- 2010




Аймгийн хэмжээний 15 суманд дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг Гэгээрэл төвөөр дамжуулан15 багштайгаар явуулж байгаа ба сумдад амьдрах, амьжиргааны ухааны сургалтыг тухайн сумын ЗДТГ, ХХҮХ-тэй хамтран тогтмол явуулсаар байна.

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд АББ-нь ЗДТГ-ын 1 танхимд Даланзадгад сумын” Гэгээрэл төв” дүйцсэн хөтөлбөрийн сургалт, бичиг үсгийн боловсрол, боловсрол нөхөн олгох холимог бүлгийн сургалтыг 1арга зүйч -багш, цагийн багш нарын хамтаар сургалтын үйл ажиллагаа явагдаж байна.

Даланзадгад, Баян-овоо , Номгон, Хүрмэн, Ханбогд, Ханхонгор, Мандал-овоо, Булган сумдад Гэгээрэл төвүүдийн үйл ажиллагаа нь судалгаанд тулгуурлан тогтмол сайн явагдаж байна.


Зайны сургалтын төгсгөлийн үе шат явагдаж байгаа хэдий ч Өмнөговь аймгийн хувьд зайны сургалтаар бодлогын хүрээнд дорвитой ажил зохион байгуулагдаж чадаагүй .

Гэхдээ сум орон нутаг өөрийн нөхцөл бололцоогоо ашиглан тодорхой ажлыг зохион байгуулсаар байна.

АББ-ын багш нар “Боловсрол суваг”телевизээр заагдаж буй хичээлүүдийг үзэж арга туршлагаа солилцож, мэдлэг боловсролоо дээшлүүлж сургалтыг явуулж байна. Дүйцсэн хөтөлбөрийн сургалт танхимаар явагдахаас гадна зайны сургалтын хэлбэрийг сумдын багш нар ашиглан сургалтыг явуулж ирлээ. Аймгийн хэмжээнд зайны сургалтыг идэвхитэй зохион байгуулсан сумдаас дурдвал Булган сум зайны сургалтандаа Сидиг ашигладаг, Ханхонгор сум модуль сургалтын номыг ашигладаг ба интернетээр харьцаж шинэ мэдээллийг хүлээн авч нийт 24 сидиг авч 280 сурагчдад сургалтыг хүргэсэн. Даланзадгадын хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй гэрээр нь очиж ганцаарчлан ажилладаг ,ном сиди,телевизийн хичээлийг үзэж хамтран ажилладаг зэрэг ажлын сайн эхлэлүүд байна. Ноён сумандангл хэлний анхан шатны сургалтыг сургуулиас гадна байгаа ажилгүй 25 хүнд явуулж анхан шатны мэдлэг олголоо.

Хэрэгжилт 90%




2

Бичиг үсгийн боловсрол үндэсний хөтөлбөр.

2004 /244



2004- 2012




2010 оны 2-р улирлын байдлаар аймгийн хэмжээнд бичиг үсгийн сургалтанд 114 суралцагчийг хамруулан сургаж байна.

“Бүх нийтийн боловсролын 7 хоног” –ийг зохион байгуулж 100 гаруй багш, 160 эцэг эх, 1900 гаруй хүүхдийг хамруулан үйл ажиллагаа зохиолоо.

Сургууль завсардалт буурч, сургууль завсардсан хүүхдийг буцааж сургуульд оруулах, дүйцсэн хөтөлбөрөөр боловсрол нөхөн олгож байна.


Аймгийн хэмжээнд бичиг үсгийн боловсролыг олгохын тулд тухайн сум, орон нутгийн бичиг үсэг үл мэдэгч нарын судалгааг гаргаж, судалгааг түшиглэн дүйцсэн хөтөлбөрийн дагуу бага, суурь, бүрэн дунд боловсролыг 171 хүүхдэд олгох үйл ажиллагааг хэрэгжүүлж ирлээ.

2009 оноос эхлэн дүйцсэн хөтөлбөр, эчнээ сургалтанд хамрагдаж буй нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг АББ-ын төсөвт суулгаж өгсөн нь бичиг үсгийн боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй явуулах таатай орчныг бүрдүүлж өгсөн.

Сургалтын хөтөлбөр агуулга, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага

АББ,Зайны сургалтын Үндэсний төвөөс дүйцсэн хөтөлбөрөөр бичиг үсгийн боловсрол олгоход зориулж модуль сургалтын ном , сурах бичгээр ханган ажиллаж байна.

АББ-ын багшлах боловсон хүчин бэлтгэх, хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх

2010 оны хичээлийн жилд сургагч багшийг Улаанбаатар хотод АББ ,Зайны сургалтын Үндэсний төвд сургалтанд хамруулаад байна.

6-р сард АББ-ын” Эрүүл мэнд-амьдрах ухаан” сэдвээр сургалтыг сургуулиас гадна байгаа 15-24 насны 80 гаруй хүүхэд залууст зааж сургалтыг амжилттай явуулаад байна.

Бичиг үсэгт тайлах, бичиг үсэгт тайлагдсаны дараах тасралтгүй боловсролыг дэмжсэн ном хэвлэл, соёлын таатай орчинг орон нутагт бий болгох ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна.

Бүх шатны сургуулиудыг интернэт сүлжээнд холбох, мэдээлэл зүйн хичээлийн сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байна.

Хэрэгжилт 90%



3

Морин хуур, уртын дуу үндэсний хөтөлбөр. 2005/43

2005-2015




- Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг оны эхэнд гаргаж сум, байгууллага бүр хяналтанд авч хэрэгжилтийг тооцон ажиллаж байна.

-Хөтөлбөрийн үр дүнг чанаржуулах үүднээс соёлын байгууллагуудад болзолт уралдаан зарлаж сайн хэрэгжүүлж , үр дүнд хүрч байгаа сум байгууллагыг шалгаруулж байгаагийн дээр

* Шилдэг морин хуурч, уртын дуучин

*Өсвөрийн шилдэг морин хуурч, уртын дуучин

*Шилдэг сургалт / дугуйлан

*-Шилдэг морин хуур, уртын дууны багш

*Шилдэг морин хуур урлаач

* Хамгийн олон морин хууртай , уртын дуучинтай сум байгууллага гэх мэт төрлүүдээр хамт олныг шалгаруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна,

- Аймгийн хэмжээний морин хуурч, уртын дуучдын уралдааныг бүсчилэн зохион байгуулж нийт 421 хүн хамрагдлаа.

- Уран гартан бүсгүйчүүдийн дунд морин хуурч, уртын дуучдын гоёл өмсгөл,малгай дээл хувцасны урладааныг зохион байгуулж 12 хүн хамрагдав.

- Аймгийн хэмжээний хөгжмийн багш нарын дунд ” Морин хуур, уртын дуу хөтөлбөрийг хэрэгжилтийн байдал , иргэдийн хөгжим, дууны боловсрол “-д анхаарах асуудлаар сургалт семинарыг зохион байгуулж ,сургалт явуулах эрхийг олгов. / сертификат/ Төлөвлөсөн ажлаа 100% хэрэгжилттэй биелүүллээ.


  • “ Морин хуур, уртын дуу”- ны аймгийн хэмжээний Дэд хөтөлбөрийг ИТХ-р батлуулан хэрэгжүүлж 2 жилд нэг удаа тайланг тавьж ажиллаж байна.

  • Аймгийн хэмжээний морин хуур, морин хуурч, уртын дуучдын судалгаа гаргаж , цаашид сургах хөгжүүлэх сургалтын орчинг бүрдүүлэв.

  • Аймгийн төвийн ХЖТ, сумдын соёлын төвүүдийг түшиглэн “ морин хуур, уртын дууны сургалтын төвийг нээн хичээлүүлж одоогийн байдлаар 280 морин хуурч / сонирхогч / 164 уртын дуучинтай / сонирхогч / болоод байна.

  • Аймгийн хэмжээний бүх соёлын төвүүдийг морин хуур хөгжмөөр хангасны дээр аймгийн нийт өрхийн 75% морин хууртай болсон байна.

  • Ханхонгор сумын МСС-ийн дэргэд морин хуурын анги нээн хичээлүүлж 5 дахь төгсөлтөө хийж, анхны төгсөгчдөөс их дээд сургууль төгсөж ирээд сургуульдаа багшилж байна.

  • Аймгийн хэмжээнд насанд хүрэгчдийн морин хуурын хамтлаг сум бүрт, сурагчдын хамтлаг 8 ажиллаж байна

  • Шилдэг морин хуурч, уртын дуучин, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа сум, байгууллага хамт олныг шалгаруулах болзлыг аймгийн хэмжээнд гарган дүгнэж амжилттай хэрэгжүүлж байна.

  • “ Морин хуурч, уртын дуучдын өмсгөл хувцасыг хэн сайн урлах бэ” сэдвийн дор уран гартнуудын дунд уралдаан зарлаж дүгнэн иргэдийн талархалыг хүлээсэн

  • Аймгийн хэмжээний морин хуур, уртын дуучдын сургагч багш нарын дунд сургалт семинар зохион байгуулж, цаашид хамтран ажиллах сургалтын эрхийг олгов. / гэрээ хийсэн /

  • Хэрэгжилт 90%

4

“Монгол хөөмий” үндэсний хөтөлбөр

2007.06.26 №159



2008-2014




-Аймгийн хэмжээний “Хөөмий” сонирхогчдын чуулга уулзалтыг зохион байгуулж 32 хүн хамрагдсаны дээр энэхүү арга хэмжээнд тус аймгийн харьяат Монгол Улсын өргөмжлөлт хөөмийч Н.Наранбадрах оролцож хөөмийн урлагийг орон нутагт хэрэгжүүлэх үйлсэд бодьтой хувь нэмэр оруулахаа илэрхийлэв.

  • Эхний ээлжинд сум болгоноос 1 хөөмийчийг бэлтгэж / ХЖТ -т/ орон нутагт шавь сургалт явуулах боломжийг нээв.

  • Хөөмийч ННаранбадрахыг уран бүтээлийн 2 дахь цомогийг ивээн тэгэж орон нутгийн төсвөөс 2,5 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийв,

  • “ Хөөмийн урлагийн гайхамшиг “ сэдэвт цуврал нэвтрүүлгийг орон нутгийн телевизээр бэлтгэн иргэдэд хүргэж байна.

  • Ханбогд, Цогт-овоо, баяновоо, Номгон сумын соёлын төвөөс иргэдийнхээ дунд хөөмийн уралдааныг зохион байгуулсан.




- Аймгийн Засаг даргын захирамжаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар хороог аймаг сумын хэмжээнд байгуулжтусгай төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна.

- Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд сум баг бүрт хөөмийн сургалтыг зохион байгуулах сургагч багш нарыг бэлтгэж , сургалтын байр хэрэглэгдэхүүнээр хангалаа.

- Тус аймгийн харъяат улсын аврага хөөмийч Н.Наранбадрахын уран бүтээлийн 2 удаагийн хуурцгийг орон нутгийн дэмжлэгээр хэвлүүлж нийтийн хүртээл болгож байна

- Хөөмийн урлагийн талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр сургалт сурталчилгаа явуулж өвлөн тээгчдийг судлах сурталчилах арга хэмжээг аймаг сумын хэмжээнд зохион байгуулав.

Аймгийн хэмжээний Хөөмий сонирхогчдын чуулга уулзалтыг зохион байгуулсан.

Уран бүтээлчдийг дэмжиж уран бүтээлийн цомог гаргаж байна.

Иргэдэд хөөмийн урлагийн гайхамшигийн талаар цувралнэвтрүүлгүүдийг хүргэж, сонирхогчдын тоо өсөж байна.

Хэрэгжилт 90 %



5

“Түүх, соёлын үл хөдлөх дурс-галыг хамгаа-лах, сэргээн засварлах хөтөлбөр

2007.11.21

№303


2008-2015




- Аймгийн хэмжээний улс, аймаг, сумын хамгаалалтанд байгаа түүх соёлын дурсгалын судалгааг явуулж зурагжуулан баримтжуулав.

- Аймгийн Музейгээс улирал бүр соёлын өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажлыг иргэд, хүүхэд залуучуудын дунд зохион байгуулж , сумдаас тусгай хуваарийн дагуу явж сэргээн засварлах ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байна.

- Аймгийн Музейн дэргэд “ Тэмээний үзэсгэлэн “-ийн танхим шинээр тохижуулан дэглэж үйлчилгээнд гаргаад байна.

-Музейд аймгийн хэмжээний “ Амьд цэцэг “-ийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж 200 гаруй байгууллага 300 гаруй иргэд хамрагдав. Мөн энэ арга хэмжээний үеэр сургалт сурталчилгааны олон талт ажил зохион байгуулсан нь иргэдийн талархалын хүлээсэн байна.

- Монголын урлагийн зөвлөлтэй хамтран аймгийн музейд” Цаг хугацаа ба орон зай “ нүүдлийн үзэсгэлэн гаргаж сурталчилав. Уг арга хэмжээнд Япон, Солонгос, Монголын 10 гаруй уран бүтээлч оролцож уран бүтээлээ сурталчилав.

- “ Говь фестиваль-2009 “ арга хэмжээнд аймгийн болон сумын музейнүүд шилдэг бүтээлүүдээр оролцож, шашны эд зүйлсийн болон хувь хүмүүсийн хобби үзэсгэлэн худалдаа гарган, сурталчилж 200 гаруй иргэд хамрагдав.

- “ Монгол ёс заншлаа дээдлэе “ сэдийн дор үндэсний хувцасны үзэсгэлэн худалдааг зохион байгуулж нийтийн хүртээл болголоо Уг хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг жилээр гаргаж , улирал бүр дүгнэн хэрэгжилтийг тооцож байна.

-Соёлын өв, түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах ажлын хүрээнд 3 сарын бүтээлч ажлын аян зарлаж ажиллав.

-Эхний хагас жилийн байдлаар 14 сумын музей, соёлын өв хариуцсан ажилтнуудын сургалтыг улсын Төв музейтэй хамтран зохион байгуулж 28 хүн хамрагдав.

- 14 сумын 78 дурсгалыг сэргээн завварлаж эрдэм шинэжилгээний тодорхойлолт бичлээ.

- Аймгийн болон сумдын музейгээс давхардсан тоогоор 85 үзэсгэлэн худалдааг зохион байгуулж 965 иргэн хамрагдсан байна.

- Музейгээс зохион байгуулдаг сургалт сурталчилгээ мэдээллийн ажлыг 126 удаа зохион байгуулж, зурагжуулан баримтжуулсан.

-орон нутгийн төсвөөс 2,5 сая төгрөгөөр музейн соёлын өвийг хамгаалах сургалт сурталчилгааны ажилд зориулж иж бүрэн комьпютер шинэ дэлгэцийн хамт албан хэрэгцээнд олгов.


  • Өмнөговь аймгийн хэмжээний “ Түүх соёлын үл хөдлөх дурсгал “-ын судалгааг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж аймаг сумын хамгаалалтанд авч зурагжуулан баримтжуулав.

  • Соёлын өвийнаймгийн нэмжээний БМС-тай болсон.

  • Аймгийн музейн дэргэд соёлын өвийг сэргээн засварлах иж бүрэн кабинетыг тохьжуулан ажиллаж байна.

  • Сумдын орон нутгийг судлах кабинетуудыг аймгийн музейгээс арга зүйн удирдлагаар хангаж , үзмэр сэргээн засварлах ажлыг ээлж дараатайгаар хийж хэвшүүллээ.

  • Музейнүүдын сан хөмрөгийг баяжуулах, судлах сурталчилах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж ” Соёлын өвийг хамгаалах “ нээлттэй өдөрлөгийг аймгийн хэмжээнд зохион байгуулж иргэдэд сургалт сурталчилгаа явуулж гарын авлага материалаар хангав.

  • Монгол улсад жишиг музей байх, аймгийн Музейн шинэ барилгыг бариулах ажлын зургийг 30,5 сая төгрөгөөр гүйцэтгүүлж хөрөнгийн асуудлыг хөөцөлдөж байна.

  • Аймгийн Музей орчин үеийн техник хэрэгслэлээр бүрэн хангагдсан

  • Соёлын өвийг хамгаалах сэргээн засварлах үйл ажиллагаанд зориулсан авто машинтай болсон.

  • Музейн болон түүх соёлын дурсгалыг сэргээн засварлах ,ажилтнуудын сургалтын зохион байгуулж сертификад олгосон.

  • Хэрэгжит 90%

6

“Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх” үндэсний хөтөлбөр батлах тухай 2008.08.13 Дугаар 316

2009-2015




ММБА-гийн сургалтанд нийт 25 багш

Боловсролын хамтын ажиллагааны сургалтанд 30 багш

УБ хот дахь модуль сургалтанд 26 багш

Данида төслийн сургалтанд сургалтанд 6 багш

Сургалтын менежерийн бичиг хэргийн сургалтанд 20 хүн

Магистрийн сургалтанд 16 багш

Багшийн ёс зүйг дээшлүүлэх сургалтанд 17

Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй сургалтанд 18 багш

6 настны сургалтанд 6 багш

Англи хэлний сургалтанд 20 багш нарыг, тус хөтөлбөрийн хүрээнд сургалтанд хамруулж мэргэжил, туршлагыг дээшлүүлсэн байна.




Аймгийн хэмжээний төрийн өмчийн 18 цэцэрлэгийн 18 удирдах ажилтан буюу цэцэрлэгийн эрхлэгч нараас 15 нь сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их,дээд сургууль,коллеж төгссөн,ажлын туршлагатай эрхлэгч удирдаж байгаа бөгөөд Сургуулийн өмнөх хууль гарснаар орон нутагт мэргэжлийн удирдлагаар 100% хангах бодлого барин ажиллаж байгаа ба одоогоор мэргэжлийн удирлагын хангалт 83.3%-тай болж хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хэрэгжилт 90



7

“Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр” батлах тухай 2008.07.16 Дугаар 293

2009-2012

2013-2015

2016-2020





Англи хэлний боловсролын хөтөлбөрийн хүрээнд АЗДТГ-ын НХХэлттэсээс АНУлсын Небраска мужийн иргэн Ингрид Киммонс багшийг Даланзадгад суманд ажиллаж амьдрах бололцоог хангаж буюу орон сууц болон бусад асуудлыг нь шийдвэрлэснээр аймаг, орон нутагтаа америк багштай англи хэлний сургалтуудыг явуулж эхлээд байна.

Ингрид багшийн англи хэлний сургалт нь 3 хэлбэрээр явагдаж байна. Үүнд АЗДТГ, ДЗ сумын ЗДТГ-ын болон бусад байгууллагын төрийн албан хаагч нарт анхан болон дунд шатны, мөн Даланзадгадын ЕБ-ын 4 сургуулийн англи хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх дээд түвшиний сургалтыг явуулж байна.




-ЕБС-ын сургуулиудад хичээлийн хэрэглэгдэхүүн сургалтын үйл явцыг, цахим хэлбэрт шилжүүлэх елоктрон хичээлийг СD-р сургуулиудад өгч багш нарын сургалтын хэрэглэгдэхүүн болгоод байна.

Хэрэгжилт 70



8

“Монголын уламжлалт бий биелгээ” үндэсний хөтөлбөр

2009.01.14

№10


2009-2014




.ХЖТ-ын бүжгийн багш, бүх бүжигчдийн СУИС дээр мэргэшүүлэх сургалтанд

  • Сумдын соёлын төвийн бүжгийн багш нарыг СДэС дээр мэргэшүүлэх сургалтанд тус тус хамруулж орон нутгийн төсвөөс 2 сая иөгрөгний хөрөнгө оруулалт хийсэн. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд монголун уламжлалт бий, биелгээний төрөл хэлбэр хамрагдсан болно.

  • Орнон нутагт бий биелгээ хөтөлбөрийн шавь сургалт 2 удаа буюу давхардсан тоогоор 68 хүн хамрагдаад байна.

  • “Говийн жонон” бүжгийн наадмыг уламжлал ёсоор зохион байгууож 425 хамтлаг, бүжигчид оролцов.

Аймгийн хэмжээний сургагч багш нарыг бэлтгэж шавь сургалтууд хуваарийн дагуу хийгдэж байна. Одоогийн байдлаар 68 хүн хамрагдаад байна.

  • Аймаг бүсийн чанартай уралдаан тэмцээнийг зохион байгуулж, Хэнтий аймагт болсон улсын уралдаанд ХЖТ-ын бүжигчид , 1-р сургуулийн хүүхдийн “ Ботгохон “ чуулгын бүжигчид тус тус 3 байрын шагнал бүртэв.

  • Бий, биелгээ сонирхогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Сургалт сурталчилгааны ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тогтмол цацаж нийтийн хүртээл болгож байгаагаараа ач холбогдлоо өгч байна.

- Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн хэмжээний төлөвлөгөө, ажлын хэсгийг, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж байна.

2. МУГЖ , бий, биелгээний нэрт мастер Д.Нанжидын нэрэмжит “ Говийн жонон “ бүжгийн наадыг зохион байгуулж 30 гаруй хамтлаг, 300 гаруй хүүхэд залуучууд хамрагдав.

3. Мөн сумдын соёлын төвүүдийн дэргэдэх бүжгийн багш нарыг ХЖТ-ын бүжиг ангиас зохион байгуулж, “ Бий, биелгээ ”-ний сургалтанд хамруулж сургагч багш нарыг бэлтгэв.

- Сумдын Соёлын төвүүдийн бий, биелгээний бичлэг, гарын авлага материалаар хангав.

Уламжлалт бий, биелгээний дэг жаяг, уламжлалын талаар соёл, урлагийн ажилтнуудын дунд МУГЖ Д.Нанжидаар цуврал лекц уншуулав. Аймгийн Засаг даргын 2009 оны 488 тоот захирамжаар уг хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх аймгийн салбар хороог байгуулан, төлөвлөгөө боловсруулан хяналтанд авч хэрэгжүүлж байна. ХЖТ-ын бүжиг ангийг түшиглэн бүх сумын соёлын төвийн бүжгийн багш нарыг сургалтанд хамруулж, орон нутагт сургалт явуулах сургагч багш нарыг бэлтгэсэн. Одоогийн байдлаар 5 суманд ардын болон уламжлалт бий, биелгээний шавь сургалтыг зохион байгуулж 30 гаруй хүүхэд залуучууд хамрагдаад байна. Аймгийн Засаг даргын 2009 оны 488 тоот захирамжаар уг хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх аймгийн салбар хороог байгуулан, төлөвлөгөө боловсруулан хяналтанд авч хэрэгжүүлж байна. Сум бүр орон нутагт хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулан тусгай төлөвлөгөөний дагуу ажиллаж ирлээ.

- Монголын уламжлалт бий , биелгээ урлагийн талаар аймаг орон нутгийн түвшинд сургалт сурталчилгааны ажлыг тогтмолжуулж, суралцагчдыг бэлтгэх ажлыг эхлүүлээд байна.

- МУГЖ Д.Нанжидын нэрэмжит “ Говийн жонон” бүжгийн наадам”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж тодорхой үр дүнд хүрч байна.

- Ардын авьяастны ур чадвар дээшилж сонирхогчдын тоо жилээс жилд нэмэгдлээ.

- Уг наадмыг говийн бүсийн аймгуудын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

- Энэхүү арга хэмжээнд 2010 онд 460 гаруй хамтлаг бүжигчид хамрагдаж авьяас ур чадвараа сорьлоо.

Хэрэгжилт 70


9

Монгол бичгийн үндэсний хөтөлбөр

№ 196


2008-2015




1.Монгол бичгийн үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд МУ-ын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар “Үндэсний бичиг үсгийн баярын өдөр”-ийг жил бүрийн 5 сарын эхний долоо хоногийн Ням гаригт тэмдэглэж байхаар товлосны дагуу БСГ-аас тус арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний үйл ажиллагаанд Даланзадгадын сумын сургуулиуд, Цогтовоо Хүрмэн, Баяндалай, Мандаловоо, Сэврэй Ханбогд Ханхонгор, Булган сумын сургуулиуд идэвхтэй оролцож үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор бүтээлийн үзэсгэлэн гаргасан нь олны сайшаалыг хүртсэн байна. Арга хэмжээнд оролцогчид үндэсний хувцасаараа гоёж бичиг үсгийн баяртаа хүндэтгэл үзүүлэв.

Мөн эх хэлээ дээдлэн эрхэмлэе” илтгэлийн уралдаан зохион байгуулж эхний 3 байрын илтгэлийг уралдаан дээр сонсож 3 үндсэн санааг дэвшүүллээ.

Үүнд:1.монгол үгийн сандаа гадаад үг шинээр авч хэрэглэхгүй байх. 2 Монгол хэл соёлоо зав хэрэглэж эзэмших, 3.монгол хэл бичгийн хичээлээр эх хэл үндэсний бичиг үсгээ эрхэмлэн суралцах орчинг бий болгож чанартай сургалт явуулахыг энэ тэргүүний зорилт болгох

Тус арга хэмжээний үеэр “төсөлт ажилаар”-аар Монгол хэл уран зохиолын хичээлээр мэдсэн сурсанаа бие даан хэрхэн баяжуулсанаа тайлангийн уралдаан байлаа. Энэхүү үйл ажиллагаа нь багш нар бие биенээсээ суралцсан сайн үр дүнтэй ажил болжээ.

2.Сургуулиуд сурагчдынхаа дунд монгол бичгийн Хурдан уншигч Сайхан бичигтэн-ийг шалгаруулж ажилласан

3.Ноён сумын сургууль монгол бичгийн дугуйлан хичээллүүлж 29 сурагчийг хичээлээс гадуур сургасан байна.

4.Ханбогд сумын монгол хэлний багш нар мэдээлэл зүйн багштайгаа хамтран ахлах ангийн сурагчдад Компютер дээр монгол бичгийн фондоор бичүүлж сургажээ.


-ЕБС-ийн Монгол хэлний багш нарын мэдлэг чадвар, идэвхи, санаачлага дээшилж байна.

-Орон нутагт үндэсний бичиг үсгийн соёлоо түгээн дэлгэрүүлэх ухуулан суртачлах ажил эрчимтэй хийгдэж байна.

Эрдмийн гэгээ, 3-р сургууль, 1-р сургууль, Ханхонгор, Номгон сумын сургуулиуд монгол бичгийн кабинетаа баяжуулан тохижуулж кабинетад тавих шаардлагыг хангаж ажиллалаа. Төвийн сургуулиуд сургалтанд хэрэглэдэг компьютертаа монгол бичгийн программ суулгаж, сургалтын хэрэглэгдхүүнээ компьютер дээр бэлтгэдэг болсон.

Хэрэгжилүт 70



10

Боловсрол үндэсний хөтөлбөр

2010-2-3


№ 31

2010-2021




Хөтөлбөр төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

Хугацаа болоогүй






Эрүүл мэндийн хүрээнд

1

Амны хөндийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал

2006/150


2006-2015


1.Амны хөндийн ЭМ, шүд цоорох өвчин, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлээс у.сэргийлэх талаар хүн амд зөв дадал , зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах

- 2009.04-5 сард Даланзадгад сумын 2, 9 цэцэрлэгийн хүүхдийн шүд цооролтын у.сэргийлэх үзлэг хийж түвшин тогтоосон. Нийт 146 хүүхдэд үзлэг хийсэн. Хүүхэд бүрт “Шүд угаах арга”д сургаж багш нарт сургалтын материалаар хангалаа 2-р цэцэрлэгийн хүүхдийн дунд цооролтын эрчим 4.86%, тархалт 88.8%, 9-р цэцэрлэгийн цооролтын эрчим 3.9%, тархалт 74.2% байсан ба эмчилгээ хийсний дараа эрчим 0.55-1.3% буурч, тархалт 0.55-10.8% буурсан үр дүн гарчээ. Багш нарын мэдлэгийг дээшлүүлж, сургалтын материалаар хангалаа.

-2009.06.20-11.20 ны хооронд “Эрүүл шүдтэй анги” болзол удирдамжийг Эрдмийн гэгээ сургуулийн хүүхдийн дунд зарлаж болзлыг ангийн багш нарт хүргүүллээ. Болзолын дагуу удирдамжийг хүргүүлэн эхний үзлэгийг нийт ангиудын дунд хийж 12 сарын 25 нд СДАжилтан Зактай хамтран 2-5 ангийн хүүхдэд “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалт хийсэн. Сургалтанд 178 хүүхэд хамрагдсан.

- Болзлын 2 шатны үзлэгийг хийж эрүүл шүдтэй анги шалгаруулан болзлын дагуу урамшуулахаар бэлтгээд байна. Томуугийн А хүрээний халдварт өвчин гарсантай холбоотой шалгаруулалт 1 сараар хойшлогдсон. Бүх сумын эмнэлэг үдийн цай хөтөлбөрт хяналт хийж шүдэнд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх талаар тасралтгүй сургалт, мэдээлэл өгч сумын сургуулиуд 7 хоногийн 60 хувьд цагаан идээ хэрэглэж хэвшлээ.

- Ханхонгор, Баяндалай сумын эмнэлэг сургуулийн байгууллагатай хамтран гар зургийн уралдаан, АХА тэмцээн зарлаж нийт 150 гаруй хүүхэд оролцож шалгарсан хүүхдүүдийг шагнаж урамшуулсан. Энэ нь амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулсан арга хэмжээ болж чадлаа.



  1. Гурвантэс сумын эмнэлэг үзлэгт хамрагдсан сургуулийн 11 анги, цэцэрлэгийн 3 ангийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэнд хэрхэн сахих шүд яаж угаах, чихэр сахрын хэрэглээг багасгах, дулаан хувцаслаж өвчлөлөөс сэргийлэх талаар зөвлөлгөө өгч анги удирдсан багш нарт зөвлөмж материал хүргэв.

  2. Сумын эмнэлэгийн эмч нар, эцэг эхийн төлөөлөл бүхий хүмүүстэй хамтран үдийн цай хөтөлбөрийн хүнсний бүтээгдэхүүний чанар найрлагад хяналт хийж үзэхэд сүү цагаан идээ жимсний хэрэглээг боломжийн хувьтай байна гэж үзлээ. Энэ хичээлийн жилийн хугацаанд үдийн цай хөтөлбөрийн үйл ажиллагаанд сургууль эцэг эхийн төлөөлөл байнгын хяналттай ажиллаж ирсэн бөгөөд хоол хүнсний болоод гал зуухны орчны эрүүл ахуй, тогооч нарын хувийн эрүүл ахуйн талаас шаардлагатай хэмжээнд ажиллаж ирсэн гэж дүгнэж үзсэн.

  3. Амны хөндийн эрүүл мэндийн талаар “таньд л гэж хэлэхэд” гэсэн сэдвээр сумынхаа ард иргэдэд телевизээр МСС хийсэн. Мөн 12 сарын мал тооллогын дарга эмч нараар хөдөөний ард иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн тухай МСС-ны зөвлөмж тарааж өгсөн.

Заалтын хэрэгжилт 90%

1.Сургалт, суртачилгааг өсвөр насны хүүхдэд тасралтгүй хийж байгаа тул хүн ардын дадал хэвшилд өөрчлөлт гарч байна.

Хэрэгжилт 80%













2.Амны хөндийн ЭМ, шүд цоорох өвчнөөс сэргийлэх талаар ЕБС-ийн эрүүл мэндийн боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг эрчимжүүлэх,

багшлах хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх



  1. 2009.06.27 нд УБ хотын нарийн мэргэжлийн 5 эмч нартай хамтран 3 өдрийн сургалтыг Өмнөновь аймагт сум өрхийн эмч нарт сүүлийн үеийн эмчилгээ, оношлогоо сэдэвт сургалтыг з.байгуулан хийлээ. Сумын Эмч нарт 8 цагийн 2 багцын сургалтыг хийж мэргэжлийн ур чадварыг сайжруулсан. Сургалтанд бүх сумын их эмч, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн 42 , цэцэрлэгийн эмч, цэцэрлэгийн багш нар 16
    хүн нийт 58 хүн багш, эмч нар хамрагдлаа.

Заалтын хэрэгжилт 70%

Сургуулийн эрүүл мэндийн хичээлийг зааж буй багш нарыг чадваржуулах сургалтыг хийх замаар боловсон хүчнийг чадваржуулж, сумын эмч нарыг чадваржуулах сургалтыг нарийн мэргэжлийн эмч нарт жилд 1 удаа хийж байна. Хэрэгжилт 80%

3. Шүд цоорох өвчнөөс у.сэргийлэх НЭМ-ийн арга хэмжээ, амны хөндийн ЭМ-ийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх



  1. Оюу толгой төслөөр 76.5 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар АММИ компани шүдний иж бүрэн тоног төхөөрөмжийг суурьлуулан дадлагажуулагч эмчийн цалинг шийдвэрлэн ажиллуулж байна.Энэ улиралд энэ каб.р нийт 587 хүн үйлчилгээ эмчилгээ авч 48 хүүхдийг эрүүлжүүлсэн. 4 багийн 48 хүн амд сургалтыг хийж МСС мат.р тараасан байна. Ханбогд сумын шүдний нарийн мэргэжлийн эмч нар тойргын сумдын хүн амд хүрч үйлчилж байгаа нь хүүхдийн шүдний өвчлөл,тархалтыг бууруулах ач холбогдол гарч байна.

  2. Мандаловоо, Ханхонгор, Баяндалай, Хүрмэн сумдын эмнэлэг нийт хүүхдийн дунд у.сэргийлэх үзлэгийг хийсэн байна. Мандаловоо сум цэцэрлэгийн 266 хүүхдэд у.сэргийлэх үзлэг хийж , амаа хэрхэн зөв угаах талаар сургалт хийж, сургуулийн хүүхдүүдийн дунд “Шүд цэвэр бол бие эрүүл” гар зургийн уралдаан, зохин бичлэгийн уралдааныг хийж нийт 94 хүүхэд хамрагдаж 54 зураг, 40 зохион бичлэг ирж 1-р байрыг шагнаж урамшууллаа. 2009.12.14 сургуулийн 218 сурагчдад дахин үзлэг хийхэд тонзиллиттэй 35 хүүхэд, 30 шүдний өвчтэй хүүхдийг илрүүлэн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Нийт хүүхдийн 42% шүдний цооролттой байна. Бүх худалдааны байгууллагууд фтортой оо зарж байгаа тул хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөмжүүдийг өгч ажиллаж байна.

  3. 2009 оны 10 сарын 21-23 нд Булган суманд АХДХ –ийн дагуу нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Үзлэгт нийт 65 хүүхэд хамрагдсан ба 46 хүүхдэд ломбо, 3 хүүхдэд мышьяк, 20 хүүхдийг эрүүлжүүлсэн. Булган сумын хөтөлбөр хариуцсан эмчид арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

  4. Ноён сумын шүдний каб.т 4 сарын нээлттэй хаалганы өдрөөр 2 багийн хурлаар 300 гаруй хүнд у.сэргийлэх үзлэг, сумын төвийн албан хаагчдад 216 хүнийг үзлэгт хамруулсан байна. Сумын төвшинд нарийн мэргэжлийн их эмч ажиллаж эрүүлжүүлэлт хийсэн нь илүү үр дүнтэй болсон.

  5. Сэврэй сумын эмнэлэг Ноён сумын нарийн мэргэжлийн шүдний эмчийн ирүүлэн 400 хүүхдэд у.сэргийлэх үзлэг хийж 198 өвчтэй хүүхдийн 56 хүүхэд, насанд хүрсэн 10 хүний шүдийг эмчилсэн. Больницид 30 хүний шүдийг эмчилж эрүүлжүүллээ. Энэ үйл ажиллагаанд хөтөлбөрийн зардлаас 120,0 төгрөг зарцуулсан байна.

Ундны усны фторын агууламжинд хяналт тавих зорилгоор 2 худгийн усанд улирал бүр шинжилгээнд дээж явуулж байна. Өндөр настан 10хүнд халамжийн шугамаар шүд хийлгэсэн байна.

  1. Нарийн мэргэжлийн их эмч Баяндалай суманд 2009.05.18-20, , Номгон суманд 2 хоногийн үзлэг, эмчилгээг хийлээ. Мөн Ханбогд нарийн мэргэжлийн эмч нар тойргын сум Баяновоо суманд 2 өдөр ажиллаж 34 хүүхдэд эмчилгээ хийж зөвлөгөө өгч ажиллалаа. Нийт 154 хүүхдийг хамруулан эмчилгээ хийсэн ба “Шүдээ зөв угаах дадал олгож сурталчилгааны материал өглөө.

  2. Гурвантэс сум:

  • 2009 оны 1-р сард ЕБСийн 1-5 ангийн 385 хүүхдэд, цэцэрлэгийн 98 хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг хийхэд ЕБСийн үзлэгт хамрагдсан хүүхдийн 13% нь шүд цооролттой, 11.2% нь хоолой залгиурын үрэвсэлтэй, цэцэрлэгийн хүүхдийн 15.3 хувь амны хөндийн үрэвсэлтэй байлаа. Тухай бүр урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгсөн.

  • Цэцэрлэгийн 95 хүүхдэд амны хөндийн үзлэг хийхэд 43,3 %нь шүдний цооролттой үлдсэн 56,7 % нь эрүүл байв. ЕБС-ийн 5-10 р ангийн 163 н дунд сургал тэмцээн зохион байгуулахад 10а ангийн Ц. Оргил 6а ангийн Тэмүүжин нар тэргүүлэв. Сумын иргэдэд болон багийн эмч нараар дамжуулан мэдээ мэдээлэл сургалт сурталчилгааны материал түгээв. Сумын хэмжээний дэлгүүрүүд фтортой оогоор үйлчилдэг болсон.

  • 5 сарын 6-13 нд эмч Цэндсүрэн, Мөнхтүвшин, Оюунцэрэн, Дэлгэрмаа нар ЕБСургуулийн 588 хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг хийж сурагчийн хувийн хэргийн эрүүл мэндийн хэсэгт тэмдэглэл хөтөлж анги удирдсан багш нарт эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллах талаар зөвлөмж өгөв.

  1. Нийт сумдууд 2797 ЕБС-ийн хүүхэд 568 цэцэрлэгийн насны хүүхдэд у.сэргийлэх үзлэг хийж 633 хүүхдийн шүдний өвчлөлийг үлрүүлэн 484 хүүхдийг эрүүлжүүлсэн байна. Заалтын хэрэгжилт 90%

Нийт хэрэгжилт 85%

Анхан шатны эмнэлгийн эмч нарт багажийн хүртээмж бага байгаа боловч бүсчилсэн байдлаар зохион байгуулагдан нарийн мэргэжлийн эмч нарыг чадваржуулан эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж байна. Хэрэгжилт 75%

2

Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр

2002/129


2002-2010




Даланзадгад сумын 3 өрхийн эмнэлэг дээр Дархлаажуулалтын 10 хоногийн нээлтийн үйл ажиллагааг ,,Томуугийн H1N1 вирүсийн халдвараас сэргийлье,, уриан дор явагдаж 300 гаруй эцэг,эх, 100 гаруй хүүхэд оролцсон. Дархлаажуулалтын 10 хоногоор 4577 хүүхдэд витамин А амин дэм уулгасан байна. 4.5 сард төрсөн 197 хүүхдийн мэдээллийн баазад нэг бүрчлэн оруулж,сар бүрийн тарилгад хамрагдсан хүүхдийн шивж хянаж ажиллаж байна.

ХӨСҮТ-өөс Томуугийн цар тахлын эсрэг вакциныг 2000 хүн тун хүлээн авч 2010.04.15-30 ны хооронд сум өрхийн эмнэлэгт хувиарлан өгч,1-18 насанд 4819 хүүхэд, уушгины архаг өвчтэй 88, жирэмсэн 19, МСҮТ-ийн оюутан 276 бүгд 6196 хүнийг дархлаажуулалтанд хамруулж хамралт 100 хувьтай. Хамралтын мэдээ, хүндрэл, зарцуулалтын тайланг хугацаанд нь явуулав.

Хэрэгжилт 70



3

Рашаан сувиллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр

2002/251


2003-2006

2006-2010



1.Рашааны ашиглалт хамгаалалтыг сайжруулах

  1. Номгон сум “Сангийн далай” рашааныг хайсжуулж мод суулгац тарьж орчныг сайжруулсан байна.

  2. Ханбогд Хаалганы рашааныг хамгаалалтандаа авч 2 хүний эмчилгээнд хэргэлж, Цагаан толгой сувилал ажиллуулахаар бэлтгэж байна.

  3. Булган сум орон нутгийн Хадат рашааны эхийг цэвэрлэж, хамгаалалтыг сайжруулсан.

Заалтын хэрэгжилт 30%

Орон нутгийн рашаан булгийн судалгаа, шинжилгээ байхгүй байна. Бусад байгууллагын хамтын ажиллагаа, аймгийн удирдлагын дэмжлэг шаардлагатай.

Явц 50%












2.Хүн амд үзүүлэх рашаан сувилалын тусламж үйлчилгээний зохион байгуулалт, хүртээмжийг сайжруулах

  • Цогтцэций сум “Харцтай” сувилалд 25 хүнийг, оргил рашаан сувилалд 10 хүн, аймгийн ахмадын сувилалд 12 явуулав.

  • Ханхонгор сум Улаанбаатар сувилалд 6 хүнийг явуулж 54 хоног эмчлүүлсэн байна.

  • Баяндалай 38 хүнийг аймгийн ахмадын сувилалд явуулжээ.

  • Ханбогд сум Оргил сувилалд 2 хүн, Цагаан толгойн амралтанд 19 ахмадыг амрааж сувилуулсан байна.

  • Сэврэй сум халамжийн амралтанд 20 өндөр настанг хамруулж, ирэх, очих зардал 226,0 төгрөгнийг сумын ЗДТГ-аас хариуцсан байна. Мөн орон нутгийн Нөрөөт, Нэмэгт, Ямаат, Сэрүүн булгийн рашаанд 25 хүнийг явуулж ууж хэрэглүүллээ.

  • Булган сум 346 хүнд суртачилгааны материал тарааж, Шаргалжуут рашаанд 2, хужиртад 3 хүнийг явуулсан.

  • Аймаг, сумын худалдааны байгууллагаар рашаан усыг худалдаалж, худалдаалахад дэмжлэг үзүүлэн ард иргэдэд худалдааны байгууллагуудаар зарагдаж байгаа рашааны талаар суртачилгаа хийх замаар үйл ажиллагаа явуулж байна.

  • Мандаловоо сум улсын чанартай сувилалд 2, аймгийн

  1. Сэврэй сум халамжийн ахмадын сувилалд 25 ахмадад сувилал ажиллуулж бариа засал, зүү төөнүүр эмчилгээг хийсэн байна.

  2. Аймгийн хэмжээгээр хужиртад 68, оргил рашаан сувилалд 63, шаргалжуут рашаан сувилалд 82 хүний эрхийн бичгийг олгоод байна.

Заалтын хэрэгжилт 50%

Нийт хэрэгжилтийн хувь 40 хувь




Аймгийн ахмадын сувилал, улсын чанартай сувилалд явуулах үйл ажиллагаагаар хязгаарлагдаж байна.

Явц 50%


4

Нөхөн үржихүйн эрүүл мэнд хөтөлбөр

2007/52


2007-2011

1.Нөхөн үржихүйн ЭМХөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, салбар хоорондын уялдааг бэхжүүлж, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, түншлэгчдийн үр бүтээлтэй хамтын ажиллагааг өргөжиүүлэх

аймгийн нэгдсэн эмнэлгийн эхийн амрах байрыг Аймгийн Засаг даргын зүгээс 3 сая төгрөгний тусламж үзүүлж эхийн амрах байрны иж бүрэн засвар хийгдсэн ба 2009 оны байдлаар 249 эх 2056 ор хоног эзлэн амарсан байна.

НҮБ-ын ХАС-с НҮЭМ-ийн сонин 9000 ширхэгийг ирүүлсэн байна. Мөн НҮЭМ-ийн хөтөлбөрийн шугамаар багийн эмчийн сургалтын иж бүрэн цүнхийг өгсөн ба нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт ирж төрж буй эхчүүдэд зориулан сургалтын булан тохижуулан ажиллаж байна. Мөн МГБССНийн шугамаар 10 төрлийн санамж боршурыг 3500 ширхэгийг нийлүүлсэн байна. МГБССН-тэй хамтран НО, ГТ- сумдад сайн дурын үзлэг, зөвлөгөө, шинжилгээг з.байгуулахаар 3.0 сая төгрөгний тооцоо хийж хүргүүлээд байна. Санхүүгийн дэмжлэгийг авсан боловч хүний томуугийн А хүрээний вирүст халдвар гарч үзлэг түр хойшлогдоод байна.

Заалтын хэрэгжилт 80%


Эхийн эндэгдэлд хүргэж буй хожимдлыг арилгах, эхийн эндэгдлийн шалтгааныг судлан тогтоох, бууруулах талаар “Эх нялхсын эрүүл мэнд” аймгийн зөвөлгөөнийг 2009.03 сард зохион байгуулж зөвөлгөөнөөс гарсан уриалгыг бүх эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Мөн зөвөлгөөний дагуу үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн аймгийн эх барихын ерөнхий мэргэжилтний саналыг үндэслэн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт жижүүрт гардаг эмч нарт эх барихын яаралтай тусламж үйлчилгээний талаар 4 цагийн танхимын сургалт зохион байгуулсан байна. Мөн аймгийн нийгмийн хөгжлийн хэлтсээс бүх шатны засаг дарга нийгмийн ажилтан, эмнэлгийн удирдлагуудад хөтөлбөрийн хэрэгжилт эхийн эндэгдлийг бууруулах стратегийн талаар сургалт явуулсан байнаТөрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, хамтын ажиллагаа сайн байгаа ба аймгийн удирдлагуудын дэмжлэг их байна.

Явц 90%












2.Оношлогоо, эмчилгээний багаж, тоног, төхөөрөмж, эм, хэрэгслийн хангалтыг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, шаардлагатай мэргэжлийн эмч, мэргэжилтний хүрэлцээг нэмэгдүүлэх

ХҮ, ЦЦ, ГТ сумдын эмч нарт ЕБС-ын эрүүл мэндийн хичээлийн заах аргад үнэлгээ хийж зөвлөмж өгч ажиллаа.

Мөн эх барихын мэргэжлийн зөвлөлөөс ЭМШУИС-ын эх барихын тэнхимийн 2 багш ирж сумдын эх баригч нар болон сумдын залуу эмч нар нийт 50 гаруй эмч мэргэжилтэн хамрагдаж 3 хоногийн сургалтыг зохион байгуулсан нь их үр дүнтэй боллоо. Мөн сумдын шинээр төгсөж ирсэн залуу 8 эмч нарт эх барихын яаралтай тусламж, нярайн яаралтай тусламжийн талаар сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Аймгийн хэмжээгээр НҮБ-ын ХАС-аас гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн аргыг үнэ төлбөргүй нийлүүлж байгаа ба Өмнөговь аймгийн хэмжээнд нийт НҮНЭ-ийн 46.1 % нь ямар нэгэн ЖСА хэрэглэдэг ба 2009 оны байдлаар бүх нэгж байгууллагатаа 4 удаагийн хангалт хийн ажилласан байна. Мөн Channel программыг ашиглан НҮБ-ын ХАС-р нийлүүлэгдэж буй бүх эм


  1. хэрэгслүүдийг интернетийн сүлжээнд суурилуулж эм хэрэгслийг түгээх болон татан авахыг интернет ашиглан явуулж байна.

  2. Мөн хүүхдийн сангаас олгодог Вит А, Фолийн хүчлийг бүх жирэмсэн эмэгтэйчүүд, 0-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээнд хамрууллаа. Аймгийн хэмжээнд витаминжүүлэлт 96%тай байна.

  3. НҮБ-ын ХАС-аас НҮЭМ-ийн 3000 ш сонинг татан авч ЭМБ-дад хүргүүллээ.

  4. Хөтөлбөрийн шугамаар багийн эмчийн сургалтын иж бүрэн цүнхийг НЭ-ийн төрөх тасагт төрж байгаа эхчүүдэд зориулан сургалтын буланг тохижуулан ажиллуулж байна.

  5. Эхийн эндэгдлийн буурах албан даалгаврын хүрээнд 20 сая гаруй өртөг бүхийн багаж тоног төхөөрөмж аймгийн нэгдсэн эмнэлэгт нийлүүлэгдсэн.

Заалтын хэрэгжилт 70%

Мөн улсын хэмжээнд эх барихын ерөнхий мэргэжилтнүүдийн семинар болж түүний дагуу НҮЭМ-ийн үндэсний 3 дахь хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

  1. 2009 оны байдлаар Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх барих эмэгтэйчүүдийн 2 их эмч, нярайн 2 сувилагчийг 3 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.

Эх барихын 1 эмч Япон улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан байна. Сургалтанд хамрагдсан эмч сувилагч нар 3 дахь шатлалын эмнэлгээс шинээр эмчилгээ үйлчилгээний технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн мөрдлөг болгон ажиллаж байнаХүний нөөцийн чадавхийг сайжруулах зорилгоор сумын эмнэлгийн эмч нарыг шат дараатай эмэгтэйчүүдийн мэргэжил олгох сургалт, бага эмч нарыг тасралтгүй сургалтанд жилд 2-4 удаа зохион байгуулж байна. Нарийн мэргэжлийн эмч нарыг дотоодын болон гадаадын сургалтанд хамруулан чадваржуулж байна. Аймгийн эмнэлэгт нярайн инкубатор байхгүйгээс эмнэлгийн ТҮ-д нөлөөлж байгаа ба бусад багажийн хангалт сайн байна.

Явц 70%











3. НҮЭМ-ийн тусламж үйлчилгээг хүн ам, зорилтот бүлгийнхэнд цогц, тэгш, хүртээмжтэй үзүүлэх

Мандаловоо сум ахлах ангийн 72 охидод у. Сэргийлэх үзлэг 2 удаа хийж үтрээний үрэвсэлтэй 4, сарын тэмдгийн хямралтай 3 охинд эмчилгээ, зөвлөгөө өгч ажиллаа. Эмэгтэйчүүдийн каб.р 867 эмэгтэй үйлчлүүлж,БЗК-аар 606 хүнд үйлчилснээр 34 хүнийг хавьтагч 12 хүнтэй нь хамт эмчилж эрүүлжүүллээ.

  1. Бүх сумын эмнэлэг эхийн амрах байранд 154 эх амарч 996 ор хоногоор амарсан байна.

  2. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт 1047 эх амаржиж, сумын эмнэлгийн тусламж үйлчилгээгээр 233 эхийг амаржуулсан байна.

  3. МСҮТ-ийн 208 сурагчдыг у.сэргийлэх үзлэгт хамруулан сургалт хийсэн ба ЖСАХ-ыг үнэ төлбөргүй тараагаад байна.

  4. 0131-р цэргийн ангийн нийт бие бүрэлдэхүүн 256 хүнд Энхийн хүслэн өрхийн эмчтэй хамтран сургалт, суртачилгаа хийлээ.

Хүн амын эмзэг бүлэг, төрөх насны эмэгтэйчүүд, өсвөр үеийнхэнд чиглэгдсэн тусламж үйлчилгээг хүргэхэд анхаарч ажиллаж байна.

Заалтын хэрэгжилт 75%



Зорилтот бүлэгт хандсан эмнэлгийн тусламж үйлчилгээгтасралтгүй, хүртээмжтэй хийж шаардлагатай эхчүүдийг нарийн мэргэжлийн эмнэлэгт ирж төрүүлэх зарчим баримтлан тусламж үйлчилгээний чанар, үр өгөөж сайжирч байна. Явц 80%










4. НҮЭМ-ийн тусламж үйлчилгээнд орчин үеийн технологийг нэвтрүүлэх

  1. Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгэээний стандартын цогц тусламж үйлчилгээг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилласнаар үр хөндөлт эрс буурч 2009 оны байдлаар эрт үеийн үр хөндөлт, үр хөндөлтийн үеийн болон дараахи хүндрэл гараагүй байна.

Мөн монголын улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн эхчүүдийг төрөх орон дээрээс буулгахад зориулсан тэргэнцэрийг бэлгэлсэн байна.

Мандаловоо сумын нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмч сумандаа НҮЭМ-ийн тусламж үйлчилгээг үзүүлж 118 эмэгтэйд ЭХО –оор үзлэг хийж нийт 60 эмэгтэй төрсөнөөс 30 тус суманд төрж, 30 эмэгтэйг Аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж төрүүлсэн байна.

Орчин үеийн багаж тоног төхөөрөмжийн хангалт манай аймгийн хэмжээнд хангалтгүй байна.

Заалтын хэрэгжилт 60%



Эмч нарыг бүх түвшинд мэргэшүүлэх сургалтанд тасралтгүй явуулж орчин үеийн эмчилгээ, оношлогоог хийж байна. Хэрэгжилт 90%










5.ХДХВ/ДОХ/БЗДХ –аас у. Сэргийлэх өсвөр үеийнхэн, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн тархалтыг хязгаарлах

  1. Нийт төрж байгаа эхчүүдийг 100% ДОХ, тэмбүүгийн шинжилгээнд хамруулж чадаж байна. Эхийн эндэгдлийг бууруулах А/39 тушаалын дагуу жирэмсний анх хяналтанд орох болон 32 недельтэй үед нь ХДХВ,ДОХ,БЗДХ-ын шинжилгээг журмын дагуу шинжилгээг хийж байна. 2009 оны байдлаар 1000 жирэмсэн эхэд ногдох тэмбүүгийн өвчлөл 0.9% байна.

  2. Цогтцэций сум уул уурхайн компаны 180 ажилчдад ХДХВ/ДОХ,Тэмбүүгийн оношлогоог тестээр хийж 2 тэмбүүг илрүүлж эрүүлжүүлсэн байна.

Зарим нэг өвчнийг илрүүлэх шинжилгээг / Хламид илрүүлэх /бүрэн хийж чадахгүй байна. Аймгийн хэмжээгээр ДОХ, төрөлхийн тэмбүүгийн өвчлөл гараагүй.

Заалтын хэрэгжилт 80%



Бүх сумын эмнэлэг түргэвчилсэн оношлуураар хийж оношлогоог хийж байна.

Хэрэгжилтийн явц 90%












6. Зан үйлийг өөрчлөх мэдээлэл суртачилгааг явуулж, хувь хүн, гэр бүл, хамт олны оролцоог нэмэгдүүлэх

  1. Орон нутгийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр НҮЭМ-ийн талаархи мэдээлэлүүд цацагдаж НЭийн нярайн сувилагч Алтанговь телевизээр зөвөлгөө өгсөн байна.Мөн орон нутгийн бусад хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр нийт 8 удаа ярилцлага хийж зөвөлгөөг өгсөн байна. Мөн гахайн томуугийн өвчлөл ба жирэмсэн эхчүүд сэдэвт ярилцлага өгсөн. Мөн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нар өрхийн эмнэлгүүдтэй хамтран нийт 62 жирэмсэн эхчүүдийг гэрийн эргэлтээр үзлэг хийж газар дээр нь зөвөлгөөг өгч ажилласан байна.

НҮЭМ-ийн тусламж үйлчилгээг сайн дурын зөвөлгөө шинжилгээтэй уялдуулан МГБССН-тэй хамтран Булган сумын нийт хүн ам болон Жуулчны 5 баазын ажилчдад НҮЭМ-ийн сургалт зөвөлгөө үзлэг шинжилгээ хийж 760 хүнд НҮЭМ, СДЗШ_ний талаар МСС хийж 3615 хүнд /давхардсан тоогоор/ бэлгэвч болон 6 төрлийн санамж тараан 128 хүн СДЗШ хамрагдаж, БЗДХ 7 хүн илэрсэн бөгөөд 100 хувь эмчлэн эрүүлжүүлсэн. Мөн 42 хүнд АХА тэмцээн зохион байгуулж, 15-19 насны 20 залууст 4 цагийн танхимын сургалтыг зохион байгуулсан. Нийт МГБССН болон нэгдсэн эмнэлгийн төсвөөс 2,0 сая төгрөгний санхүүжилтийг хийсэн байна.

  1. МГБССН-ийн харьяа өсвөр үе –ирээдүй төвөөр дамжуулан нийт 15 сургагч багшийг бэлтгэн гаргасан ба тэдгээр хүүхдүүд өдрийн цагаар итгэлтэй утсыг тогтмол сайн ажиллуулан 2009 оны байдлаар МБ өртөө сургалтыг 25 удаа зохион байгуулж 187 өсвөр үеийнхэнд итгэлтэй утасны зөвөлгөө өгч ажилласан байна.

Дээрхи ажлуудыг зохион байгуулан хийснээр дараах үр дүнд хүрч ажиллаа.

  • Эрт болон хожуу үр хөндөлт багасаж байна

  • Эцэг эхчүүдийн хүүхдийн асаргаа сувилгаа сайжирсан

  • Жирэмсэн үеийн сургалтыг тогтмол хийж хэмшиж байна.

  • Эхчүүдийн амрах байрны ашиглалт сайжирсан

  • Мэргэжлийн эмч нар мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан ба бүх шатны эмч мэргэжилтэн нарыг урт, богино хугацааны тасралтгүй сургалтанд хамруулсанаар эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирч эхийн эндэгдэл дахин гараагүй

  • Бүх мэргэжил нэгт эмч, мэргэжилтэн нарыг ажлыг уялдаа сайжирч байна.

Заалтын хэрэгжилт 80%

Ард, иргэдийн дунд сургалт, суртачилгааг хангалттай хийж, гэр бүлд чиглэгдсэн зөвлөгөөг нэг бүрчлэн хийж хэвшсэн. Явц 70%

5

Орчны эрүүл мэнд

үндэсний хөтөлбөр

2005/245


2006-2010

1.Орчны эрүүл мэндэд тавих хяналт, тандалтын тогтолцоог боловсронгуй болгох


  1. “Орчны эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйл, ард иргэдийн оролцоо” сэдвээр Алтанговь ТВ, Өнөөдөр сонины сурвалжлагч нарт мэдээлэл өгч нийтлэл хэвлүүллээ. Асуудалд суурилсан сурвалжлагыг орон нутгийн ТВ-тэй хамтран нэвтрүүлэг хийж үлгэж жишээ орчин бүрдүүлж буй айл өрхийг иргэдэд сурталчилж, стандарт шаардлага хангасан жорлон, муу усны цооног байгуулах тухай мэдээлэл хийлээ.

  2. Хөрсний бохирдлын шинжилгээний хариу, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг судлан боловсруулан ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн албанд албан тоотоор хүргүүллээ.

  3. 2009 онд аймгийн хэмжээгээр Улсын Онцгой байдлын ерөнхий газраас хөрөнгө, хүн, хүч гаргаж аймгийн бүх сумын мөнгөн ус, цианитаар бохирлогдсон газар, шламыг зөөж тээвэрлэн хоргүйжүүлэх,саармагжуулах, булшлах ажлыг хийж дуусгасан.

Хяналтын үйл ажиллагаа муу, бусад байгууллагуудын хамтын ажиллагаа хангалтгүй байна. Цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, төрийн бус нөхөрлөл, ХХК-ын үйл ажиллагааг нэгтгэн удирдах талаар бодлого барьж байгаа мэргэжилтэн нарын ажлын санаачлага дутагдалтай байгааг анхаарах хэрэгтэй. Заалтын хэрэгжилт 50%

Хяналтын тогтолцоо муу, байгууллага хоорондын хамтын ажиллагаа хангалтгүйгээс үр дүнтэй ажлууд хийгдэж чадахгүй зөвхөн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаагаар хязгаарлагдаж байна. Явц 60%










2. Орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлд дүн шинжилгээ хийх, үнэлэх, хянах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх

Агаарын бохирдлын хэмжээг тогтоох байгууллага болох аймгийн ус цаг уурын эрдэм шинжилгээ төв аймгийн төвийн агаарын бохирдлыг хэмжигч багажийг 2007 онд аймгийн төвд байрлуулж бохирдол, утааг өдөр бүр хэмжилт хийж холбогдох байгууллагад явуулдаг. Энэ хэмжилтээр аймгийн агаарын бохирдол өвлийн улиралд бага зэрэг бохирдолтой байдаг ба энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээгээс бага байдаг гэсэн дүгнэлттэй байна. Харин зун, хаврын үед бохирдол багатай байдаг байна.

Орчны бохирдлыг хэмжих шаардлага хангасан багаж, мөнгөн усны хэмжээг тогтоох тоног төхөөрөмж байхгүй байгаа тул зөвхөн тоосжилтыг зөвхөн аймгийн төвд хэмжих боломжтой. Цаашид явуулын багаж, хэмжигч байх шаардлагатай.

Заалтын хэрэгжилт 50%


Агаарын бохирдлыг хэмжигч багаж хангалтгүй, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл судлагдаагүй байна.

Явц 40%











3.Орчны бохирдлыг бууруулан экологийн тогтвортой байдлыг хангах, орчны сөрөг хүчин зүйлээс шалтгаалах өвчнийг бууруулах арга хэмжээ авч, хэрэгжүүлэх

Бүх эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд стандарт шаардлага хангасан жорлон, шатаах зуух, эмнэлгийн хог хаягдлын /Эхэс, цус, бусад халдвартай материал/ зориулалтын цооногтой болсон.

Баяндалай сумын ЗДТГ, байгаль орчны байцаагч нартай хамтран БХСангаас 486.5 мянган төгрөгний зардал гаргаж 107 золбин нохой устгаж, сумын төвийн албан байгууллагууд цэвэр бохир усны шүлжээнд холбогдсон байна. Хөдөөгийн ард иргэдийн 30 хувь нь мууран жорлонтой болсон байна.

Гурвантэс сум 2 сарын 20-нд 4 багийн нэгдсэн өдөрлөгөөр Орчны эрүүл ахуй, Ундны усны эх булгийг хамгаалах хашаажуулах,Халдварт өвчнүүдээс сэргийлэх ард иргэд айл өрхөд зориулсан зөвлөмж тарааж мэдээлэл танилцууллаа. Нийт 160 гаруй иргэд хөдөлмөрчид хамрагдсан.

1 сарын 25,26 болон 2 сарын 14,15-нд сумын ЗДТГ,Эмнэлэг хамтран төвийн бүх өрхөөс хүн гаргаж сум тойрсон орчны хог гялгар уутыг түүж бөөгнүүлэн нийтийн хогийн цэгт хаяж цэвэрлэв.

Аймгийн Эрүүл мэндийн газрын зөвлөмжийн дагуу орчны эрүүл ахуй жорлон муу усны цооногт хлорын шохой , хлораминаар шавьж устгал хийх ажлыг бусад байгууллагатай хамтран зохион байгууллаа.

2009 оны 6 сарын 8-нд сумын засаг даргын захирамжаар Хүнсний хэрэглээнд тохиромжгүй, мөн байгаль орчныг бохирдуулж буй гялгар уутны хэрэглээнээс татгалзах хэрэглэхгүй байхаар Байгаль орчны байцаагч, Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн нар дэлгүүрүүдээр явж хяналт хийж гялгар уутыг хураан авч устгах ажил зохион байгууллаа. 2009 оны 6-р сарын 22-нд болсон 4 багийн нэгдсэн хуралд орчны эрүүл мэнд хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар болон байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдснаар хүний эрүүл мэндэд хэрхэн хор хохирол учруулж байгаа талаар мэдээлэл хийж тэднийг сумын төвийн эргэн тойронд байгаа хог хаягдал тэр дундаа гялгар уутыг цэвэрлэхийг уриаллаа. 6 сарын 26 ны өдөр нийтийн цэвэрлэгээнд гарч сумын төвийн эргэн тойронд 4 км талбайг цэвэрлэж эрүүлжүүллээ. Иргэдэд гялгар уут хэрэглэхийн хор холбогдол болон цаасан уут хэрэглэхийн ач холбогдлын талаар мэдээлэл хүргэж 200 ширхэг тараах материал бэлтгэн тараасан. Багийн эмч багийн дарга нар байгаль орчны байцаагч нартай хамтран анхаарал татсан 8 малчин өрхийн худагийг малчин иргэдтэй хамтран хамгаалалтын хашаа барьж хайс татав. Сумын төвийг ногоон байгууламжтай болгох хөдөлгөөн өрнүүлж өөрсдөө хошуучлан оролцож эмнэлэгийн гадаа талбайд 60 мод суулгав. Цэцэрлэгийн байгууллага гадаа талбайдаа 40 мод суулгаж 90% тай ургаж байна. Сумын нэгдсэн хог хаягдлыг цэгцэлж хуучин хогийн цэгийг нүүлгэн шилжүүлж цэвэрлэн 8 кмд байгуулаад байна. Эрүүл гэр бүл шалгаруулах болзлыг сумын НЭМСЗ-р батлуулан гаргаж иргэдэд тарааж мэдээлэл өгөн ажиллаж байна. Шалгаруулалтыг 12 сарын 15 нд дүгнэж хөтөлбөрийн зардалаас урамшуулна. Шинээр баригдаж байгаа барилга байгууламжийн хог хаягдалд байгаль орчны байцаагц хяналт тавьж хог хаягдлыг тухай бүр цэвэрлүүлж хогийн цэгт хаяж байна.

Тоосжилттой нөхцөлд ажилладаг уурхайн ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулахаар тохиролцож Саус говь сэндс ХХк-ны 33 ажилтаныг ӨМНЭ-т хүргэж эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамрууллаа. Цаашид бусад уул уурхаын ХХК-ыг энэ үйл ажиллагаанд уриалан оролцуулахаар төлөвлөөд байна.

Өмнийн говийн элс компани ажилчдынхаа эрүүл мэндийн үзлэгийг улиралд хийлгэж хэвшсэн байна.



7-8р саруудад нийтийн их цэвэрлэгээг 2 удаа хийж орчны хог хаягдлыг хогийн цэгт хаясан байна.

  • Мандаловоо сум гялгар уутны хэрэглээг бууруулах зорилгоор МСС-ны материалыг 200 ш оршруулан тарааж, Мөнгөн усны хор хөнөөл сэдэвт сургалтыг 187 иргэнд гаж хөгжлийн талаар зурагт үзүүлэн ашиглаж хийсэн нь үр дүнтэй боллоо. Эмнэлгийн хог хаядлыг сайжруулан өөрийн жорлон, муу усны цооногийг стандарт шаардлага хангасан байдлаар шинэчлэн хийлээ. 5 сард бүх айл өрхийн бохирсын цооногийг ариутгаж халдваргүйжүүлсэн ба хог ачигч бага оворын машинаар хатуу хогийг бүрэн зайлуулж байна.

Ноён сум нийтийн хог цэвэрлэгээг 2 удаа зохион байгуулж, сумын төвийн 54 бие засах газар, 42 бохирсын цэгт авгалдай устгал хийсэн байна.

  • Номгон сум орчны тохижуулалтанд анхаарч нийт 100 гаруй модыг шинээр тарьж ургуулсан ба хог ачдаг машинтай болж хогийг тогтмол ачиж хэвшжээ. Мөн сургуулийн хүүхдүүдийн оролцоотой орчны эрүүл мэндийн талаар суртачилгааг иргэдэд өгч албан байгууллагууд гаднаа зориулалтын хогийн савтай болсон байна.

  • Сэврэй сум Тогтвортой амжиргаа төслийн шугамаар 8,0 сая төгрөгний дэмжлэгээр 8 сая төгрөгний хөрөнгөөр хог ачигё машин авч сумын төвийн хогийг 14 хоногт тогтмол ачиж байна. Сумын төвийн 86 жорлон, 79 бохирсын цооногт ариутгал, халдваргүйжүүлэлт, авгалдай устгалыг хийлгэж, Томуу өвчин гарахаас у. Сэргийлж 14 хоног тутам бүх албан байгууллагууд ариутгал хийж хэвшсэн. Орчны ариутгал, цэвэрлэгээнд 214,0 төгрөг зарцуулсан. 2худгийн усан санг шинжилгээнд хамруулж, моторжуулан шүүх төхөөрөмж байргуулж, худгийн амыг хашаажуулалт хийж 500,0 төгрөг зарцуулсан.

  • Цогтцэций сумын албан байгууллагад ариутгалыг хийж, эмнэлэг бүр стандарт шаардлага хангасан жорлонтой болсон.

  • 4 сард Даланзадгад сумын хэмжээнд “Ундрах дэм”ХХК 220 айл , БГХӨСГ-тай хамтран нийт 457 муу усны цооногт авгалдай устгалын ажлын з.байгууллаа.

  • Ханбогд сум 150 золбин нохой устгаж сумын төвийн хогийн цэгийг өөрчилж шууж, хусаж цэвэрлэж нийтийн цэвэрлэгээг тогтмол хийж хэвшлээ.

  • Цогтовоо сум “Говийн нарны илч” ОНӨУҮГ-тай хамтран сард нэг удаа сумын хэмжээний хогийг ауулж хэвшсэн байна. Мөн улирал бүр ундны усыг шинжилгээнд явуулж хэвшжээ. Сумын 134 иргэнд орчны эрүүл мэндийг сайжруулах талаар 5 удаагийн мэдээлэл хийсэн ба сумын хэмжээний стандарт шаардлага хангасан жорлонгийн судалгаа гаргаснаас 11 жорлон шаардлага хангасан байна. Авгалдай устгалыг 5 сард бүх жорлонгуудад хийсэн.

  • Ханхонгор сум сумын төвийн 4 худгаас дээж авч шинжилгээний хариу шаардлага хангасан ба ундны усны амыг хашаажуулан хамгаалалтандаа авсан байна. Мөн ус түгээгч 3 хүнийг шинжилгээнд хамруулан 117 айр өрхийн ус зөөдөг саванд хяналт тавьж 285 хүнд суртачилгааны материал тараасан. Өрхүүдийн дунд шаардлага хангасан хогийн болон бохирсын цэгтэй болох ажлыг өрнүүлэн болзол хангасан айлуудыг шагнаж урамшуулжээ. Отор шүүдлийн үед хэрэглэх мууран жорлонгийн тухай мэдээллийг малчдад өгч загвар зургийн олшруулан өглөө. Үүнд 4 багийн 78 хүн оролцсон. Сумын төвд 49 золбин нохой устгал хийж, хог цэвэрлэгээг тогтмолжуулан 215 хүн оролцож 276 тн хогийг ачиж төвлөрсөн хогийн цэгт хуримтлуулсан байна. Мөн жорлонд судалгаа гаргаж нийт 83 шаардлага хангасан бохирсын цэгтэй болж нэмэгдсэн байна.

  • Хүрмэн сум ЕБС-ын Аргаль” клубын гишүүдийн дунд “Хүүхэд- Байгаль” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж 24 хүүхэд идэвхтэй хамрагдлаа. Нийтийн хог цэвэрлэгээг тогтмол хийж цэвэрлэгээнд 265 хүн оролцож 8 га газрбг хамруулан 28 тонн орчим хогийг хогийн нэгдсэн цэгт хүргэж ачуулсан байна. Сумын төвийн УС 21 төслийн худгийг улирал бүр шинжилгээнд явуулж стандарт шаардлага хангасан усаар иргэдийг хангаж байна. Мөн гадаад үзэмжийг сайжруулан хашаажуулан будаж өнгө үзэмжийг сайржууллаа. Тогтвортой амжиргаа-2 төслийн хүрээнд 1.8 сая төгрөгний төсөвт өртгөөр бүр албан байгууллагыг гадна 13 ш хогийн савийг байрлуулж 1ш хог шатаах зориулалтын бункертай болсон.

  1. Даланзадгадын хэмжээгээр гялгар уутны хэрэглээг зогсоож шийдвэрийг гаргуулан бүх худалдаа, дэлгүүрүүдэд шаардлага хангасан уут, торыг худалдаалахад дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

  2. Мөнгөн усны хор хөнөөл, хор уршгийн талаар мэдээллийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Аймгийн МХГ-тай хамтран хийсэн. Үүний үр дүнд мөнгөн усны хэрэглээг бууруулах боломжтой.

Заалтын хэрэгжилт 90%

Сумын хэмжээнд хогийг зайлуулах, устгах ажлууд хийгдэж байгаа ба ундны ус, булаг шандыг хамгаалалтандаа авах ажлууд дорвитой хийгдэхгүйгээс гэдэсний халдварт өрчин гарах эрсдэл байсан байна. Явц 80%










4. Хүн амд орчны эрүүл мэндийн талаар зохистой мэдлэг, дадал, зан үйл хэвшүүлэх замаар орчны эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх


  1. Эрүүл мэндийн яамнаас зарласан суртачилгааны материалын уралдаанд “Мөнгөн ус яагаад анхаарал татах болов” санамж бичиж оролцож шагналт байранд орж тус материалыг 1500 ш олшруулан бүх сумын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, ард иргэдэд тарааж өглөө.

  2. Алт олворлогч 15 хүнд “Мөнгөн усны хэрэглээ, хордлого” сэдэвт 4 цагийн сургалт, 40 эмч мэргэжилтэнд 2 цагийн сургалт хийсэн.

  3. УБ хотын хордлогын төвөөс нарийн мэргэжлийн эмч нарыг ирүүлэн нийт 70 эмч, мэргэжилтэн нарт “Мөнгөн усны архаг, хурц хордлого, эмчилгээ” сэдэвт сургалт хийлээ.

Дээрх ажлын үр дүнд:

  • Нийтийн их цэвэрлэгээг бүх сум, албан байгууллагууд тогтмол хийж орчны хог хаягдлыг хогийн цэгт хаясан, сумын нэгдсэн хогийн цэгийг цэгцэлж хуучин хогийн цэгийг шилжүүлж нь эрүүл цэвэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн байна.

  • Орчин эрүүл байж хүний өвчлөл буурч халдварт өвчний гаралт буурсан байна.

  • Нийтийн үйлчилгээний газрын гадна талбайг хогийн савжуулах арга хэмжээг зохион байгуулж, ихэнх сумын албан байгууллага бүр гадна талбайдаа 2-с доошгүй хогийн савтай болсон.

  • Орчны бохирдол багассан.

  • Иргэн хүний оролцоо нэмэгдсэн.

  • Бүх сумдууд орчны хог хаягдлыг иргэдийн оролцоотойгоор тогтмол цэвэрлэж хэвшсэн. Эрүүл, цэмцгэр сум, өрх болох боломжтой.

Өмнөговь аймгийн орчны бохирдол, эрүүл мэндийн нөлөөлийн хүчин зүйлийн талаарх мэдээлэл сайжирч иргэдийн оролцоог сайжруулах, дээд шатны байгууллага манай аймгийн Эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулах хандлагыг өөрчилж чадлаа.

Заалтын хэрэгжилт 80%



Сургалт, суртачилгааг иргэдэд хангалттай өгч байгаа ба санхүүгийн дутагдлаас тараах материал, зөвлөмжийг хэвлүүлэх боломжгүй байна

Явц 60%


6

Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр.

2005/246


2006-2013




  • Даланзадгад сумын НЭМСЗөвлөл 2010 онд Эрүүл мэндийг дэмжигч байгууллага 10-н байгууллагыг шинээр бий болгох зорилгоор сумын Засаг даргатай сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын байгуулсан үр дүнгийн гэрээний Тусгай захиалгат ажил үйлчилгээнд 2010 онд Эрүүл мэндийг дэмжигч байгууллага болно гэсэн заалтыг тусгуулан, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэгүүд зэрэг нийт 25-н байгууллагад Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 тоот тушаалыг хүргүүлэн ажиллаж байна.

  • Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулах, эрүүл дадал хэвшил буй болгох үйл ажиллагааг дэмжих чиглэлээр анхан шатны эмнэлүүд болон аймгийн ЭМГ-аас зохистой хоололт дасгал хөдөлгөөний чиглэлээр идэвхтэн бэлтгэх сургалтад 19 байгууллагаас, дасгал хөдөлгөөнийг дэмжих сургалтанд 16 байгууллагаас тус төлөөлөл ирж сургалтанд сууж, ажлын байрны дасгал хөдөлгөөн, зохистой хоолллолтын талаар хамт олонд мэдээлэх мэдлэгтэй болсон байна. Дасгалын CDI хувилж тараасан байна.

  • Даланзадгад сумын нэр бүхийн 35 албан байгууллагын дарга эрхлэгч нарт “Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих үндэсний стратеги”-ийг танилцуулж хэрэгжүүлэх мэдлэг хандлагын сургалт хийсэн.

  • Халдварт бус өвчний хяналт тандалт , сэргийлэлтийг сайжруулах 45 хоногийн аяны удирдамжийг боловсруулан /2010.04 сарын 1-нээс 45 хоногийн/ удирдамжийг бүх эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна.

  • Эмч нарын эрхийг хамгаалах баярын хөтөлбөрийн хүрээнд ХБӨ хариуцсан мэргэжилтэн Ц.Шарохин “Цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл нас баралт”-ын сүүлийн 3 жилийн судалгаа хийж илтгэл тавьж эмч мэргэжилтэн нарт цаашид анхаарах асуудлыг тодорхойлон өгч дүгнэлт, судалгаатай ажиллаж байна.

  • Даланзадгад сумын тамгын газартай хамтран 5 багийн иргэдийн оролцуулсан “Архи, тамхины хэрэглээг бууруулах” сургалтын хөтөлбөрийг хамтран гаргаж 2 цагийн сургалтыг ХБӨ, Сургалт хариуцсан мэргэжилтэнтэй хамтран хийлээ.

  1. 2010. 06 сарын 17 нд анхан шатны эмнэлгүүдийн ХБӨ-нөөс сэргийлэх хянах хөтөлбөр хариуцсан эмч мэргэжилтэнг ЭМГ-ын даргын тушаалаар батлан дасгал хөдөлгөөн зохистой хооллолт, хавдрын эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэлт, Тархины цус харвалт өвчний хүндрэлийн үед үзүүлэх тусламж үйлчилгээ сэдвээр 1 өдрийн сургалтыг хийж тэдэнд арга зүйгээр ханган ажилласан.

  2. ХБӨ, осол гэмтлийн урьдчилан сэргийлэлт сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон мэргэжилтнүүдийн тавигдсан илтгэл туршлагыг сум, өрх, амйгийн НЭ-ийн- эмч нарт үе шаттайгаар зохион байгуулж байна.

  3. ЦЭТӨ, Хавдрын скрининг хийх талаар анхан шатны эмнэлгүүдийн их эмч эрхлэгч эмч нарт 1,5 цагийн сургалт хийлээ.

  4. Ноён сумын эмнэлэг Эрүүл ажлын байрны болзлын 3 байгууллагад хүргүүлэн, тойргийн суманд у.сэргийлэх үзлэг хийж овоот, 5, 6, 7-р заставаар хийж 585 км, 200 хүнийг хамруулан ЭХО-д 79 хүнийг үзэж шаардлагатай 5 хүнийг дараагийн шатны эмнэлэгт шилжүүлсэн байна.

  5. 2010. 06 сарын 17 нд анхан шатны эмнэлгүүдийн ХБӨ-нөөс сэргийлэх хянах хөтөлбөр хариуцсан эмч мэргэжилтэнг ЭМГ-ын даргын тушаалаар батлан дасгал хөдөлгөөн зохистой хооллолт, хавдрын эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэлт, Тархины цус харвалт өвчний хүндрэлийн үед үзүүлэх тусламж үйлчилгээ сэдвээр 1 өдрийн сургалтыг хийж тэдэнд арга зүйгээр ханган ажилласан.

  6. ХБӨ, осол гэмтлийн урьдчилан сэргийлэлт сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон мэргэжилтнүүдийн тавигдсан илтгэл туршлагыг сум, өрх, амйгийн НЭ-ийн- эмч нарт үе шаттайгаар зохион байгуулж байна.

  7. ЦЭТӨ, Хавдрын скрининг хийх талаар анхан шатны эмнэлгүүдийн их эмч эрхлэгч эмч нарт 1,5 цагийн сургалт хийлээ.

  8. Ноён сумын эмнэлэг Эрүүл ажлын байрны болзлын 3 байгууллагад хүргүүлэн, тойргийн суманд у.сэргийлэх үзлэг хийж овоот, 5, 6, 7-р заставаар хийж 585 км, 200 хүнийг хамруулан ЭХО-д 79 хүнийг үзэж шаардлагатай 5 хүнийг дараагийн шатны эмнэлэгт шилжүүлсэн байна.

Хэрэгжилт -85%

  1. Тамхи татахгүй дэлхийн өдрийн хүрээнд 1,2,3,4, сургууль, МСҮТ-ийн сурагчдад “тамхины хор хөнөөл, тамхинаас татгалзах аргууд” сэдвээр 2-3 цагийн сургалтыг 246 хүүхдийг хамруулан зохион байгуулсан байна.

  2. Эрүүл ажлын байр шалгаруулах болзлыг сургалтанд ирсэн 19 байгууллагад тоотоор хүргэж, хөтөлбөр төлөвлөгөөтэй ажиллуулж байна.

  3. МУ-ын Ерөнхийлөгчийн “ Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх” 2010 оны 53 дугаар зарлиг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 23 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2010 оны а/138 дугаар захирамжийн хүрээнд 2010 оны 4-р сарын 17-нд “Нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн өдөрлөг” –ийг Даланзадгад хотын Нутгийн удирдлагын ордоны урд талбайд зохион байгууллаа. Өдөрлөгт Даланзадгад хотын ард иргэд, 20 гаруй аж ахуй, байгууллага, хамт олон оролцож, байгууллага бүр хөдөлгөөний ид шидийг сурталчилсан самбар, хулдаасан хэвлэл уриа барьж жагссан өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон. Нийтийн биеийн тамирын талаар авах арга хэмжээг сайжруулах зорилгоор Явган алхагчдын клуб, Дугуйчдын клуб, Инээмсэглэл –Зөв хоололтын клуб байгуулагдан нээлтээ зохион байгуулж уг нээлтийн арга хэмжээнд 742 иргэн хамрагдлаа.

  4. Өдөрлөгийн хүрээнд төв гудамжинд автомашины хөдөлгөөнийг зогсоож, дугуйн “ Хулан” клубын гишүүд дугуйн аялал, “ 6-7 алхам” явган аялал , “Зохистой хооллолтын инээмсэглэл” клуб нээлтээ хийлээ.

  5. Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар нь Даланзадгад сумын төрийн болон хувийн хэвшлүүд, сумдын нийт удирдлагуудад “Хөдөлгөөний ач холбогдлыг сурталчилсан сурталчилгааны мессежийг 400 гаруй хүнд, өдөрлөгт оролцож хүмүүст “ Зохистой хооллолт, хөдөлгөөний тухай 500 ш санамж, материалыг тараав.

  • Аймгийн 11р цэцэрлэг ЗДТГ, МХГ, НДХ, Цагдаа, Татвар, ӨГТХГ, СТХЗгазар , халамж үйлчилгээний , ОБХ зэрэг 10 байгууллагын хамт 2 цагийн сургалт хийж ажлын байрны дасгалыг байгууллагын компьютерт суулгаж өгсөн байна. Оролцогчдын тоо 345




7

Монгол улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого

2008.03.19 №111



2008-2015




Аймгийн ИТХ-аар Хүмүүнлэгийн хөтөлбөрийг хэлэлцэн баталж, бүх сум тодорхой зардлыг санхүүжүүлж, хамтран ажиллах талаар тогтоол гарч хэрэгжиж байна. 2010 он гарсаар Аймгийн НЭ-ийн эмэгтэйчүүдийн 1 эмчийг Цусны банкны эмчээр бэлтгэж, резиденсийн сургалтанд, бага эмч, лаборантуудыг мөн сургалтанд тус тус хамруулан сургалтын зардал 800,0 төгрөгийг аймгийн Засаг даргын шийдвэрээр орон нутгийн төсвөөс зарцуулаад байна. УИХ-ын гишүүдийн хуваарилсан 500 сая төгрөгний хөрөнгөөр иж бүрэн цусны багаж тоног төхөөрөмжийг татан авч суурилууллаа. Цусны банкны байрыг иж бүрэн засвар хийн хүлээн аваад байна. 6-р сард Цусны донорын хөдөлгөөнийг өрнүүлэх чиглэлээр Худалдааны төв дээр өдөрлөг зохион байгуулж, МСС-ны материал тарааж, нийт 500 гаруй хүн хамрагдав. Аймгийн УЗХ-оос ЭНЭРЭЛ, АЧТАН донорууд мөн Хүндэт донлр шалгаруулан алдаршуулж, орон нутгийн ХМХ-ээр Цусны донорын хөдөлгөөнийг өрнүүлэх цусны аюулгүй байдлын талаар МСС –г хийж, Цусны донор самбар хийж, аймгийн НЭ дээр байрлуулав. 2010 онд 9 донор нэмэгдэж, 2 донор хасагдаж, одоо нийт 98 донортой. 21 удаагийн цус авалтаар 7,49 л цус үйлдвэрт тэнцсэн. 7,8л цус цуглуулсан. ЦЦБ-ийн өтгөрүүлэг 1,49л шингэн сийвэн 2,15л, даршилсан цус-2,5л, даршилсан улаан эс 2,51л бэлдлээ, 21-р суваг ТВ-ээр МСС мэргэжилтэнүүд оролцон хийсэн Энержи ресурс, Цогт-овоо сумдад аймгийн НЭ-ээс мэргэжилтэн ажиллаж, 20 гаруй хүнийг ЦЦБ чиглэлээр сургаж бэлтгэн, 40 хүний цусны бүлгийг тогтоолоо. Хэрэгжилт 80%

Аймгийн ИТХ-аар бодлогы баримт бичиг болох Хүмүүнлэгийн хөтөлбөрийг боловсруулан батлуулж нэгжүүдэд хүргэн ажиллаж байна.

Хүний нөөцийг чадавхжуулах хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулж ажилласны дүнд эмчгүй байсныг орон нутгийн төсвөөс зардлыг дааж бэлтгээд байна.

Хэрэгжилт -70%


8

Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр

2009.09.09

№279


2010-2012

2013-2016






  1. Осол гэмтэл, хүчилхийллээс сэргийлэх аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулахаар бүх шатны засаг дарга, холбогдох байгууллагын мэргэжилтэн нараас санал авч боловсруулан аймгийн Засаг даргын захирамжаар төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна.

  2. Сэврэй сумын эмнэлэг нь зам тээврийн ослоос сэргийлэх сэрэмжлүүлгийг 10 удаа өөрийн сумын мэдээллийн хэрэгслээр явуулж, хөлдөлт, осголтын үед авах арга хэмжээний талаар анхан шатны мэдлэг олгох сургалтыг сургуулийн 340 хүүхдэд мэдээлэл хийсэн байна. Мөн Цагдаагийн ажилтантай хамтран хамгаалах малгай өмсүүлэх, гэмт хэргээс у. Сэргийлэх байнгын эргүүлийг ажиллуулж эхэлсэн байна.

  3. Ханбогд сум Тогтвортой амжиргаа төслөөр орон нутгийн захиалгаар сумын төвд 4 чиглэлд 5 гэрэлтүүлгийг байрлуулсан нь иргэдийг ахуйн болон замын осолоос сэргийлэх үр дүнтэй хөрөнгө оруулалт боллоо.

  4. Гурвантэс сум уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа газарт хяналт тавьж осол гэмтлийг бууруулах, түүнийг гаргахгүй байх зөвлөмжөөр хангаж ажиллаж байна. SGS компани аюулгүй ажиллагааны дүрмийн сургалтын тогтмол хийж УБ хотоос мэргэжлийн багш ирүүлэн ажилчдад сургалт хийж, үр дүнг тооцон мэдлэгийг сайжруулан ажиллаж байна.

Хэрэгжилт -40%

Осол гэмтэл сүүлийн үед уул уурхай хөгжсөнтэй холбогдон ихэсч байгаа нь анхаарал татаж дахин хөтөлбөр боловсруулах шалтгаан болсон бөгөөд дахин хөтөлбөрийн үндэслэл шалгууо үзүүлэлт, төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна.
Нийт хэрэгжилт -30%

9

Сэтгэцийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр

2009.09.30№303



2010-2014

2015-2019






Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөрийг боловсруулан хэлэлцүүлж, батлуулаад байна. ЭМГ –ын хөтөлбөрийн зардалд Сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах ажилд 900,0 төгрөийг тусган 300,0 т өгрөг зарцуулсан, Сэтгэцийн эрүүл мэндийн сургалтыг УБ-ын СЭМҮТ-ийн мэргэжилтэнүүдтэй хамтран бүх сумын төвийн эмч мэргэжилтэнүүдэд нийт 60 хүн оролцуулан 3 өдрийн сургалтыг / 1,5 сая төгрөгний / зохион байгууллсан нь зудаас болж, малчдын сэтгэцийн эрүүл мэндэд гарах өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхэд арга хэмжээг зохион байгуулахад чухал арга хэмжээ болсон юм. Нийт 1,8 сая төгрөийг зарцулаад байна.

Аймгийн ИТХ-аар аймгийн дэд хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж ажиллаж байна.

Хэрэгжилт -30%



10

“Зайлсхийж болох сохрол ба хараа сулралаас сэргийлэх, хянах стратеги” ЭМС-ын 2006 оны 229 тушаал

2006-2010он

1.Нүдний өвчнүүдээс у.сэргийлэх, оношлох, эмчлэх, лавлагаа тусламж үзүүлэх, хүний нөөцийн чадавхийг бүх шатлалт сайжруулах

2009 оны 12 сард 3-р шатлалын эмнэлгээс өндөр, нарийн мэргэжлийн нүдний эмч нар ирж саймгийн хэмжээний сахарын өвчтэй 25 хүний нүдний угийг шинжилгээ хийж ретиноскопийн дежитал аппаратаар нүдний угийн зураг авч тухайн хүмүүст зөвлөгөө өгч ажиллуулсан нь хүндэрлээс сэргийлэх ач холбогдолтой ажил боллоо.

Нарийн мэргэжлийн эмч гадаадын эмч нартай хамтран орон нутагтаа хагалгаа хийж өөрийн ур чадвар, сүүлийн үеийн оношлогоо, эмчилгээний мэдлэгээ сайжруулсан ажлын байран дээрх сургалт боллоо.

Сумын эмч нарыг чадваржуулах сургалтыг хөрөнгий дутагдалаас хийж чадсангүй. Нүдний нарийн мэргэжлийн бага эмч давтан сургалт, мөн англи хэлний 2 сарын сургалтанд хамрагдлаа. Заалтын хэрэгжилт 80%


Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 4 жилийн хугацаанд мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулах сургалтанд тасралтгүй хамрагдсан. 90%




2. Нүдний ЭМТҮ-г ЭМ-ийн тогтолцооны бүх шатлалд үр дүнтэй үзүүлэх дэд бүтцийг бий болгон бэхжүүлэх

  1. 2009.08 сард “Action Mongolia France” төслийн шугамаар эмч Fritsch Rene, Chantal Novel нартай хамтран 215 хүнд үзлэг хийж нийт 22 хүнд газар дээр нь мэс заслын хагалгааг үнэ төлбөргүй хийж, мэргэжлийн эмчийн ур чадвар дээшиллээ.

  2. Нэгдсэн эмнэлгийн нүдний тасагт орчин үед нүдний практикт хэрэглэж байгаа тоног төхөөрөмж болох Noncontact tonometer. Autorefractometer зэрэг 2.6 сая төгрөгний багаж нийлүүлэгдлээ.

  3. Аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч амбулатороор нийт 4888 хүнд үзлэг хийж 2387 хүнийг у.сэргийлэх үзлэгт хамруулан нийт үзлэгийн 48.8% эзэлж байна. Үйлчлэх хүрээний ард, иргэдээс гадна түр оршин суугч, явуулын 142 хүнд нүдний тусламж үйлчилгээ үзүүлсэн.

  4. Мэс заслын тасагт нүдний тусламж үйлчилгээг 66 хүнийг хэвтүүлэн эмчилсэнээс 55 хүнд нүдний нарийн мэс заслын хагалгааг хийсэн байна. Нийт хэвтүүлэн эмчилсэн хүний 83.3% эзэлж байна. Энэ нь өвчтөнг хараа сулрал, сохролоос сэргийлэх нэг арга хэмжээ юм.

  5. 2009 онд 23 хүнд болорын хагалгааг /Аймгийн нарийн мэргэжлийн эмч /хийсэнээс 21 хүнд хиймэл болор суулгасан байна.

  6. ЭХМК-ийн хуралд харааны улмаас 109 хүнийг оруулж 7 хүнийг шинээр, 7 хүний групп цуцлалт, 57 хүний групп сунгалт, 3 хүнийг хөдөлмөр зохицуулалт, 21 хүнийг 3-р шатлалын эмнэлэгт явуулж, 4 хүнийг үнэгүй эмийн хөнгөлөлтөнд оруулсан байна.

Заалтын хэрэгжилт 100%

Хөрөнгө оруулалт тасралгүй хийгдэж, у.сэргийлэх үзлэгийг хөдөө орон нутагт явуулаар жил бүр хийж байна.

Шалгуур үзүүлэлт улсын дундажаас доогуур хэрэгжилтийн явц 90 хувь












3.Зайлсхийж болох сохрол, хараа сулралаас сэргийлэх, тэдгээрийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн эрт илрүүлэлт, оношлогоо, эмчилгээ, хяналтыг сайжруулах

  1. Гурвантэс сум хараа сулралтай хүмүүсийн судалгааг дахин шинэчилж, иргэдийн дундах мэдлэг, хандлагын талаарх судалгаа хийсэн байна. Сохрол сул хараанаас урьдчилан сэргийлэх нүдээ хэрхэн хамгаалах талаар 40 н хүнээс судалгаа авав. Нүдний даралт, болорын бүдэгшил, харааны эмгэг, харааны эрхтний гэмтэл, сэдвээр зөвлөмж материал олшруулж багийн иргэдэд тараалгав. Нүдээ хайрлая сэдэвт тараах материал олшруулж 62 хүнд тараан эмнэлэгийн мэдлэгийн самбарт байрлуулав.

  2. Ханбогд сум 612 хүүхдийг нүдний үзлэгт хамруулж нийт хүүхдийн 85 хувийг хамруулсан байна.

  3. Баяновоо сум ахлах ангийн хүүхдийн дунд “Хараа амьдралын гэрэл гэгээ” сэдвээр 108 хүүхдэд зохион бичлэгийн уралдаан зарлан 43 хүүхэд хамрагдсан байна. Мөн 265 хүүхдэд у.сэргийлэх үзлэг хийж 6 хүүхдийг хяналтандаа аваад байна.

  4. БДалай сум нүдний нарийн мэргэжлийн эмчид 2 хүнийг явуулж хяналтанд авч 21 хүнд халамжийн шугамаар шил олгуулсан. Мөн ЕБС-ын хүүхдиын дунд АХА тэмцээн зохион байгуулж 74 хүүхдийг хамруулж мэдлэг хандлагыг сайжрууллаа. “Нүдний гэмтлээс сэргийлье” гарын авлага боловсруулан бэлдэж олшруулан 950 ш айл өрхүүдэд тарааж өгсөн байна.

  5. Мандаловоо сум иргэдийн судалгааг сайжруулан хийж сул хараатай 58 хүнийг хяналтандаа авч, 11 хүнийг халамжийн шугамаар нүдний шил олгох ажлыг хийсэн байна. Мөн иргэдийн дунд нүдэнд өт цацсан тохиолдолд та яах вэ гэсэн мэдлэгийг шалгасан асуумж, судалгаа авахад 4,5% зөв, 95,5, буруу ойлголттой байсан тул мэдлэг сэргээх сургалт, зөвлөмжүүдийг өгсөн байна.

  6. Сэврэй сум хараа сулралтай 21 хүнээс 11 хүүхдүүд хяналтанд байдаг Францын эмчийн үзлэгт 8 хүнийг эмнэлгийн машинаар ирүүлэн 3 хүнийг эмчилгээнд хамруулсан ба 5 хүнийг нарийн мэргэжлийн эмчийн заавраар эмнэлэгт хэврүүлэн эмчилсэн. 5 нас хүртэлх хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд нийт 178 хүнийг витаминжүүллээ.

  7. Бүх сумдууд Вит А амин дэмийг 99% уулгасан.

  8. Цогтцэций сум эмнэлгийн ажилчдын дунд 1 удаа, цэцэрлэгийн багш нарт, сургуулийн 125 хүүхдэд нүдээ хайрлах талаар, нүдний эрүүл ахуйн сургалт, мэдээллийг өглөө. Сумын хэмжээнд 18 хүн хараа суларалтай, хяналтанд байдаг ба мэргэжлийн эмчийн хяналтанд байна.

  9. Ханхонгор сум харааны өөрчлөлтэй хүний судалгааг сайжруулан сул хараатай 55 хүнээс гэмтэл 5, төрөлхийн сул хараатай 10 өвчний улмаас 12 бусад шалтгааны улмаас 28 хүн байсан ба нийт ЕБС-ийн 235 хүүхдэд у.сэргийлэх үзлэг хийснээс харааны өөрчлөлттэй 49 хүүхдийн илрүүлэн 3 хүүхэд гэмтлийн улмаас нэг нүд нь огт хараагүй болсныг мэргэжлийн эмчийн хяналтанд оруулж 2 хүүхдийн болор суулгах мэс заслын хагалгаанд оруулж хяналтанд байна.

Стратеги хэрэгжсэнээр:

  • Нүдний даралт ирсэлтийн улмаас хараа сулрал, сохролтой болж

  • байгаа хүний тоо багассан

  • Ард иргэдийн нүдний өвчлөлийн талаарх мэдлэг сайжирсан

  • Өрх, сумын эмч нарын анхан шатны тусламж үйлчилгээ сайжирч, у.сэргийлэх үзлэгийг анхан шатанд хийж шаардлагатай, хяналтанд авах хүнийг дээд шатлалын эмнэлэг, нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг хугацаа алдахгүй авах, хүндрэлээс у, сэргийлэх боломжтой байна.

  • Нүдний өвчний улмаас хүндрэл үүсэх нь багасаж байна

Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч бусад эмч нар болон гадаадын өндөр чадвартай эмч нартай хамтран 2 шатлалд мэс заслын хагалгаа, үзлэгийг хийж байгаа нь энэ хөтөлбөрийн давуу тал, ард ирэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжрах боломтой болж байна.

Заалтын хэрэгжилт 100%



Сохролын шалтгаан нөлөөлөх хүчин зүйлд судалгаа, шинжилгээтэй ажиллаж, оношлогоог мэргэжлийн түвшинд хийгдэж хөтөлбөр хариуцсан эмч тогтвор суурьшалтай ажиллаж байна.

Сохролын шалтгаан болсон А дуталыг бууруурах зорилгоор 0-5 насны бүх хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг А витамжуулалтанд бүрэн хамруулж чаддаг боллоо. Хэрэгжилт 90





Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5   6   7   8




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет