Засгийн газрын үндэсний хөТӨЛБӨРҮҮдийн хэрэгжилтэд хийсэн хяналт- шинжилгээ үнэлгээний дүнгийн танилцуулга


Манлай: Сумын хүн амын иодын хэрэглээг бүх айл өрхөөр явж хийхэд 100 хувь иоджуулсан давсыг хэргэлж байгаа нь тогтоогдсон. Энхийн хүслэн



бет6/8
Дата16.06.2016
өлшемі0.88 Mb.
#138896
1   2   3   4   5   6   7   8

Манлай: Сумын хүн амын иодын хэрэглээг бүх айл өрхөөр явж хийхэд 100 хувь иоджуулсан давсыг хэргэлж байгаа нь тогтоогдсон.

Энхийн хүслэн: Төрсөн ба жирэмсэн 17 эхэд иод дутлын эмгэгээс урьдчилан сэргийлье сурталчилгаа хийж, матеиал тараасан. 3-р 11 жилийн 168 хүүхдэд бахлуур илрүүлэх үзлэг хийж сурталчилгаа хийсэн. Харъяалалын 1444 өрхөөс 889 өрх иоджуулсан давс хэрэглэж байсан бол 3 улиралд шинээр 51 өрх иоджуулсан давс хэрэглэдэг болсон байна.

Өнө-Орших: Бүртгэл бүхий өрхүүдээс түүврийн аргаар 275 өрхийн хэрэглээний давсанд тест тавьж үзэхэд 263 өрх нь иодтой давс хэрэглэж байлаа. 4-р сургуулийн 132 хүүхдэд бахлуур илрүүлэх үзлэг хийж, 8 хүүхдийг нарийн мэргэжлийн эмчээр зөвөлгөө авахуулж, иоджуулсан давс тогтмол хэрэглэхийг зөвлөв.

Баяндалай: Сургууль цэцэрлэг эмнэлгийн гал тогоонд иоджуулсан давсыг тогтмол хэрэглэж хэвшсэн. Худалдааны 20 цагт иодны агууламжын үзлэг хийхэд 5 дэлгүүрт хангалтгүй байсан. 36 хүнд иодны агууламж өндөртэй давс борлуулах, иодтой давс хэрэглэхийн ач холбогдлын талаар зөвөлгөө өгсөн. Анхан шатны эмнэлгүүд давс худалдан борлуулдаг цэгүүд болон хэрэглэгчийн хүнсний давсанд судалгаа хийсэн байна. Зарим судалгаанаас:

Энхийн хүслэн: Төрсөн ба жирэмсэн 17 эхэд иод дутлын эмгэгээс урьдчилан сэргийлье сурталчилгаа хийж, матеиал тараасан. 3-р 11 жилийн 168 хүүхдэд бахлуур илрүүлэх үзлэг хийж сурталчилгаа хийсэн. Харъяалалын 1444 өрхөөс 889 өрх иоджуулсан давс хэрэглэж байсан бол 3 улиралд шинээр 51 өрх иоджуулсан давс хэрэглэдэг болсон байна.

Гурвантэс: Орон нутгийн давсны үйлдвэрт тестийн аргаар агууламжийг хянахад сул иод илэрч байсан ба хүн ардыг иоджуулсан давсны хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор худалдааны цэг салбарт зөвлөмжийг нааж 2 удаа ТВ нэвтрүүлгийг хийсэн.

Хэрэгжилт 90



7

“Малын тэжээл” үндэсний хөтөлбөр 2007.11.07 №283

2008-2011

2012-2015






Тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх зорилтыг тавьж, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх сонирхол бүхий иргэдийг төсөл хөтөлбөрт хамруулах замаар хэрэгжүүлэх арга замыг төлөвлөн ажиллаж байна.

Малын тэжээл үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн дэд хөтөлбөрийг төсөл байдлаар боловсруулан, бүх сумдаас санал авч байна. Малын тэжээлийн ургамал тариалах талбай авах ургацын төлөвлөгөөг сумдад өгөв.

Малын тэжээлийн ургамал тариалах сонирхолтой иргэдэд тэжээлийн ургамал тариалах чиглэлээр 5 сумын 25 малчинд зөвлөгөө, төсөл бичих зөвлөгөө өгч ажилласан.

Аймгийн Хүнс ХАА-н салбарын удирдах ажилтаны зөвлөгөөн болж сум бүрт 1 га бэлчээрийг хашиж хамгаалах төлөвлөгөө өгсөн. Үүний дагуу сум бүр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлээд байна. Сум орон нутаг өөрсдийн бололцоо нөхцөл болон Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд бэлчээр хашиж хамгаалах, малын тэжээлийн ургамал тариалах төсөлд хамрагдаж аймгийн хэмжээнд 24.7га талбайд малын тэжээлийн ургамал тариалж, 10 га бэлчээрийг хашиж хамгаалаад байна.

Мөн аймгийн жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сангаас малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн үйлдвэрлэл байгуулахад Номгон сумын Бат-Амгалан хөрх хоршоонд 20.0 сая төгрөг, Хүрмэн сумын иргэн Энхбатад 40,1 сая төгрөгний зээлд хамруулж дэмжлэг үзүүлээд байна.

Аймгийн хэмжээнд энэ жил 24.6 га-д тэжээлийн ургамал тариалсан.

30%


Тэжээлийн ургамлын үрийн ирэх жилийн тариалалтын нөөцийг бүрдүүлсэн.

24.6 га талбайд тариалалт хийсэн.

60.1 сая төгрөгний хөнгөллтэй зээл олгосон.

хэрэгжилт30%



8

“Атрын III аян” үндэсний хөтөлбөр

2008.02.27



2008-2010




ХХААХҮЯ-наас зарласан усалгаатай хадлан, тариалан эрхлэхэд тохиромжтой талбайн хайгуул судалгаа хийх, зураг төсөл зохиох, техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад шаардагдах төсвийн хуваарийн дагуу тендер зарлагдаж Даланзадгад сумын ЗДТГ-ын өмчлөл эзэмшлийн Даланбулагийн 36 га талбайг услах услалтын системийг сэргээн засварлах ажлын зураг төсөл зохиох, Ханхонгор сумын ЗДТГ-ын өмчлөл эзэмшлийн 54.0 га талбайг услах Нарийний услалтын системийг сэргээн засварлах ажлын зураг төсөл зохиох, Баяндалай сумын ЗДТГ-ын өмчлөл эзэмшлийн 30.0 га талбайг услах Баянгийн услалтын системийг сэргээн засварлах ажлын зураг төсөл зохиох тендерт Гео-Экологийн хүрээлэн шалгарч ХХААХҮЯам Гео-Экологийн хүрээлэнтэй эдгээр услалтын системийн зураг төсөл зохиолгох ажлын гэрээ байгуулсан.

Агропарк төслийн шугамаар хүлэмж барих ажил нийт 15 суманд хийгдээд байгаа бөгөөд хүлэмжийн 1800 м2 талбайд тариалалт хийгдсэн.

2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баяндалай, Хүрмэн, Гурвантэс, Булган, зэрэг 5 суманд 20-35 морины хүчтэй трактор зарим дагалдах агрегатын хамт, Номгон сумын “Бат-Амгалан Хөрх” хоршоо МТЗ-82 трактор, ПЛН-3-35 маркийн анжис, төмс үрлэгчийн хамт худалдан авч тариалалтанд ашиглан техникийн парк шинэчлэлийг хийсэн ба дахин 4 трактор шинээр авахаар ХХААХҮЯаманд хүсэлт гаргасан.

Ханхонгор суманд “АБЦА” ХХК 4 га, Номгон суманд “Бат-Амгалан Хөрх” хоршоо 2 га, Манлай суманд иргэн Б.Дүүбаатар 1.3 га, Даланзадгад суманд “Хүслэн Буянт” ХХК 0.7 га бүгд 8 га газар шинээр атар газар эзэмшиж газар тариалан эрхэлсэн.

Хэрэгжилт 50





9

Хүнсний баталгаат байдал 2009.02.04 №32

2009-2012

2013-2016






“Хүнсний баталгаат байдал” аймгийн дэд хөтөлбөрийг 2010 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулан хэрэгжүүлж байна.

Төлөвлөгөөний дагуу хүн амын ундны усны 117 цэгийг шинжилгээнд хамруулахаар тусган хэрэгжүүлж байгаа бөгөөд Чех улсын тусламжаар эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангахгүй хатуулаг ихтэй ундны устай Номгон, Цогт-Овоо, Цогтцэций сумдуудад ус цэнгэгжүүлэх тоног төхөөрөмж суурьлуулаад байна. Мөн аймгийн төвд нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгжүүдэд зэрэглэл тогтоож хаягийг шинэчлүүлэх гэсэн заалт байгаа. Үүний дагуу эхний ээлжинд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 16 зоогийн газар, бар, 43 хүнсний дэлгүүрээр аймгийн ЗДТГ, МХГ, ЦХ, СХХ, ХХААЖДҮГ хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтын явцад шинжилгээний бичиггүй архи, согтууруулах ундаа, хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй зөрчлүүд илэрч байсан. Гарсан зөрчлүүдэд холбогдох эрх бүхий байцаагч нар арга хэмжээ тооцон заавар зөвлөгөө өгч ажилласан. Одоогийн байдлаар ЖДҮДС-аас талх, шинээр нарийн боовны үйлдвэрлэл эрхлэх 2 төсөлд 12.7 сая төгрөг, үйлдвэрлэлээ өргөтгөх 1 ААН-д 35.0 сая төгрөг, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан орчин нөхцөлд мах худалдаалах 1 төсөлд 30.0 сая төгрөг, Зайрмагны үйлдвэрлэлийн 1 төсөлд 10.0 сая төгрөг, буюу нийт хүнсний салбарын 5 төсөлд 87.7 сая төгрөгний зээл олгоод байна. Аймгийн хэмжээнд хүн амыг боловсруулсан мах махан бүтээгдэхүүнээр хангах 2.3 тэр бум өртөг бүхий махны үйлдвэрийн ТЭЗҮ-г Шинэ агро ХХК-р гүйцэтгүүлэн үйлдвэрийг барих асуудлыг судлаж байна. Энэ оны хагас жилийн байдлаар аймгийн МЭАЦ-ийн лабораторид 12.8 тн мах махан бүтээгдэхүүний 326 дээжинд 673 удаа шинжилгээ хийж, 12.784 хэрэгцээ хангаж, 0.024 усгасан, 1.377 тн сүү, сүүн бүтээгдэхүүний 49 дээжинд 123 удаа шинжилгээ хийж 1.369 хэрэгцээнд тохирч, 0.008 усгасан, 6060 ширхэг өндөгний 49 дээжинд 41 удаа шинжилгээ хийж 6060 хэрэгцээнд тохирсон байна. “Хүнсний баталгаат байдал”үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах “Хүнсний аюулгүй байдал”аянг зохион байгуулах ажлыг нилээн урт хугацаанд буюу 7 дугаар сарын 05 өдрөөс эхлэн зохион байгуулахаар төлөвлөн төлөвлөгөө ажлын хэсгийг аймгийн Засаг даргаар батлуулан 7 дугаар сарын 05 өдөр нээлтээ хийж аянаа эхлүүлээд байна. Уг аяны хүрээнд ирүүлсэн чиглэл, удирдамжийн дагуу хүн амын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хэрэглээ, худалдан авахдаа юуг анхаарах, аймгийн хүнсний бүтээгдэхүүний хүрэлцээ хангамж, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал зэргээр орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр нээлттэй хэлэлцүүлэг, цуврал нэвтрүүлэг зэргийг хийхээр төлөвлөн төлөвлөгөөний дагуу Говийн долгион бүсийн радиогоор цуврал хичээл явагдаж байгаа.

Хэрэгжилт 50%





10

Төрөөс малчдын талаар баримтлах бодлого

2009.07.08 №208



2009-2015




Тус аймаг нь “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүх салбар, аймаг, сумын хурал өдөрлөгөөр сурталчлан малчид иргэдээс санал хүсэлтийг амаар болон бичгээр авч саналуудыг нэгтгэн аймгийн “Малчин” хөтөлбөрийг боловсруулан Засаг даргын зөвлөлөөр оруулж ИТХТэргүүлэгчдийн 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 137 тоот тогтоолоор батлуулан ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 2010 оны эхний хагас жилийн мал тооллогын ажлыг сум бүрт нэгдсэн зохион байгуулалтаар явуулж малчин өрх нэг бүрээр орж мал тоолох ажлыг явуулав. Тооллогоос тухайн аймаг сумын хэмжээнд хэдэн малчин өрх малгүй болсон, хэдэн малчин өрх малынхаа 50-иас дээш хувийг хорогдуулсан байна гэдэг тоог үндэслэн судалгаа дүгнэлт гарган цаашид авах арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.

Аймгийн малчдын зөвлөлгөөниийг 2010 оны 6 дугаар сарын 20.21-ны өдрүүдэд ХААН банкны санаачилгаар аймгийн Засаг даргын ивээл дор аймгийн төвд зохион байгуулав. Зөвлөлгөөнд 15 сумын Хоршоо фермерийн төлөөлөл, мянгат малчны төлөөлөл, малаа зудад хорогдуулаагүй болон хорогдуулсан малчны төлөөлөл, сумдын засаг дарга, ХАА-н асуудал хариуцсан түшмэл зэрэг 200 хүн оролцов.

Зөвлөлгөөнд МАА-н одоогийн байдал, хөгжүүлэх боломж, баримтлах бодлого сэдвээр аймгийн Засаг дарга Б.Бадраа илтгэл тавьж улсын их хурлын гишүүн Ц.Баярсайхан, Улсын мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга Р.Цогтбаатар нар оролцож төр засгаас малжуулах талаар баримталж буй бодлого шийдвэр, малыг эрчимжүүлэн хөгжүүлэх МУЗГ-ын бодлого чиглэл, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”,”Монгол мал” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв.

50%


Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан малчид иргэдэд сурталчилсан. Бүх сумдад “Малчин хөтөлбөр”-ийг хувилан хүргүүлэв. Сумдууд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна

Хэрэгжилт 30%



11

Монгол мал үндэсний хөтөлбөр

2010


2010-




Хөтөлбөрт тусгагдсаны дагуу сум бүрт мал эмнэлэг үржлийн ажил үйлчилгээний нэгжийг шинээр байгуулах болсонтой холбогдуулан сумдад ажиллах боломжтой мэргжилтнүүдийн судалгааг дэлгэрэнгүй гарган ХХААХҮЯаманд хүргүүлсэн бөгөөд судалгаагаар 5 малын их эмч, 10 малзүйч мэргэжилтэй боловсон хүчин байна.

-- Хээлтүүлгчийн хүрэлцээ хангамж муу байгааг харгалзан мал сүргийн чанар үүлдэр угсааг сайжруулах зорилгоор зохиомол хээлтүүлгийн ажлийг хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ ажлыг гүйцэтгэх мэргэжилтэн бэлтгэх “Бог малын зохиомол хээлтүүлэг”-ийн сургалтыг орон нутагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангуулаад байна.

Малчид мал аж ахуй эрхлэгчдэд зориулан уламжлалт болон орчин үеийн мал маллагааны арга технологийг нэвтрүүлэх сургалтын материал боловсруулан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон гарын авлага болгон түгээж байна.

Орон нутгийн мал сүрэгт үндсэн сайжруулагчаар ашиглах үүлдэр омгийн малын танилцуулгыг бэлтгэн малчид мал аж ахуй эрхлэгч, мал аж ахуйн мэргэжилтнүүдэд танилцуулхаар бэлтгээд байгаа бөгөөд эхний танилцуулгыг хийсэн.

Хэрэгжилт 10





Хөгжлийн бодлогын хүрээнд

1

Сум, суурин газрын дулаан хангамжийн хөтөлбөр

1999/147


1999-2010




2009 онд Цогтцэций, Баян-Овоо сумдын сумдын гадна дулааны шугам сүлжээг шинэчлэн засварлах ажлын зураг төслийг боловсруулан, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2010 оны үндсэн чиглэлд туссан боловч хөрөнгийн эх үүсвэрээс шалтгаалан хийгдээгүй байна

2, Аймгийн төв Даланзадгад хотын хөгжилтэй уялдан цахилгаан болон дулаан хангамжийн өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах зорилгоор Даланзадгадын Дулааны цахилгаан станцыг өргөтгөх асуудлыг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Эрчим хүчний газарт тавьж, станцын өргөтгөлийн ТЭЗҮ-г боловсруулж байна.

3, Сэврэй сумын хүн эмнэлэгийг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох ажлын зураг, төсвийг боловсруулахаар аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2010 оны үндсэн чиглэлд тусган, зураг төсвийг боловсруулахаар бэлтгэж байна.

4, Аймгийн төвийн айлыг өрхүүдийг айл өрх, орон сууц тус бүрээр шийдвэрлэх боломжийг судалж байна.

5, Аймгийн хэмжээнд сумдын дулааны эх үүсвэрийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн бөгөөд 2010 оныд Баян-Овоо, Цогтцэций сумдын гадна дулаан, уурын зуухыг шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд хөрөнгийн эх үүсвэргүйгээс шалтгаалан хойшлогдоод байна.

6, Даланзадгад сумын хэмжээнд дулааны томоохон хэрэглээтэй аж ахуй нэгжүүдэд дулааны тоолуураар төлбөр тооцоог хийж байна.



Хөтөлбөрийн хүрээнд Баян-Овоо, Булган, Гурвантэс, Мандал-овоо, Манлай, Ноён, Сэврэй, Ханхонгор, Ханбогд, Хүрмэн, Цогт-Овоо сумдын гадна дулааны шугам сүлжээний шинэчлэлт засварыг ажлыг гүйцэтгэсэн. 2009 онд Баян-Овоо, Цогтцэций сумдын гадна дулааны шугам сүлжээг шинэчлэн засварлах ажлын зураг төслийг боловсруулсан

2, Орон нутагт шинээр баригдаж байгаа барилгад дулааны алдагдал багатай, сүүлийн үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

3, Хөтөлбөрийн хүрээнд Баян-Овоо, Булган, Гурвантэс, Мандал-овоо, Манлай, Ноён, Сэврэй, Ханхонгор, Ханбогд, Хүрмэн, Цогт-Овоо сумдын гадна дулааны шугам сүлжээний шинэчлэлт засварыг ажлыг хүрээнд сумдын төсөвт байгууллагын гадна дулааны шугам сүлжээг шинэчилсэн. 2008 онд Даланзадгадын дулааны цахилгаан стацын .... 2009 онд дулаан хангамжийн шугам сүлжээг өргөтгөх ажлын хүрээнд Даланзадгад сумын төвд Дулаан түгээх төв 8-ийг шинээр барих ажилд орон нутгийн төсвөөс 350.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн 2009 онд дулаан түгээх төв 5-ийн бойлерийг шинэчлэх ажлыг орон нутгийн төсвөөс 25.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн гүйцэтгэсэн.

4, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2009-2012 оны мөрийн хөтөлбөрт аймгийн төвийн орон сууцыг хэрэглээний халуун усанд холбох ажил туссан бөгөөд суурь судалгааг хийж байна.

5, Сум суурингийн дулаан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд сумдад Сэврэй, Мандал-Овоо, Хүрмэн, Цогт-Овоо, “Одкон Холдинг0”ХХК-ний НРЖ-60, НРЖ-45 зуухыг сум тус бүрт 2 ширхэг зуухыг суурилуулсан

6, Даланзадгад сумын хэмжээнд дулааны томоохон хэрэглээтэй аж ахуй нэгжүүдэд дулааны тоолуураар төлбөр тооцоог хийж байна. Айл өрх, орон сууцны дулааны төлбөрийг талбайн хэмжээгээр тооцон хийж байна.



2

Арьс шир дэд хөтөлбөр

2001/114



2001-2006

2007-2010






Хасуулах саналтай




3

40000 орон сууц хөтөлбөр 2005/144

2005-2010




2010 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 20 айлын орон сууц барихаар төлөвлөсөн бөгөөд хөрөнгийн эх үүсвэрийг хайж байна. Мөн Ноён суманд 12 айлын орон сууц барихаар төлөвлөсний дагуу зураг төслийг боловсруулж байна.

Оюутолгой ХХК-ний хөрөнгө оруулалтаар Цогт-Овоо, Хүрмэн сумдад 2айлын эмчийн орон сууц барьж эхлээд байна.

Цаашид Даланзадгад суманд эмч, багш нарын 100 айлын орон сууц бариулах хүсэлтийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон Орон сууц санхүүжилтын корпарацид хүргүүлээд байна.

2, Мандал-овоо, Сэврэй сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг болосвруулах хүлээн авсан бөгөөд Манлай, Ноён, Номгон, Ханхонгор, Хүрмэн сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болосвруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаад байна. Сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд орон сууцны хотхонг тусган ажиллаж байна.

3, Иргэн бүрт газар эзэмшүүлэх тухай хуулийг хэрэгжүүлж, иргэн бүрт газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

2009 онд Аймаг сумдын Засаг даргын захирамжаар 8592 өрхөд 770.47 га газар өмчлүүлсэн. Үүнээс хуучин хашааны газраа эзэмшиж байсан 2573 өрхөд 228.12 га, шинээр газар өмчилж авахыг хүссэн 6019 өрхөд 542.35 га газрыг тус тус өмчлүүлсэн. Зөвхөн 2009 онд аймаг сумдын Засаг даргын захирамаар 596 өрхөд 47 га газрыг өмчлүүлсэн. Шинээр 578 иргэнд 45.6 га газрыг өмчлүүлсэн байна.

Гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох ажлын хүрээнд 2010 онд ерөнхий төлөвлөгөөний дагуу ЦДАШ-д холбох ажлын гүйцэтэгчийг сонгон шалгаруулж, зураг төслийг боловсруулаад байна.

-Даланзадгад сумын хэмжээнд шинэ Даланзадгадын ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн байгууламж, шугам сүлжээний зураг төсвийг хийлгэхээр аймгийн 2010 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаад байна. Орон сууцны анхан шатны дэд бүтцийг бий болгох ажлын хүрээнд Даланзадгад сумын төвд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Даланзадгад сумын төвд орон сууцны хороололд 1504 метр цэвэр бохир усны шугам шинээр тавьсан. Барилга байгууламж, хот байгуулалтын талаар мөрдөгдөж байгаа норм, дүрэм журмыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон холбогдох мэргэжлийн байгууллагад мөрдөн ажиллаж байна.

Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар энэ оны 2 дугаар улиралд байгууллагын авч хэрэгжүүлж байгаа үндсэн үйл ажиллагааны чиглэлээр нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангаж ажилласан. 2009 онд Барилга байгууламжийг паспортжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд хөрөнгийн эх үүсвэргүй байдлаас шалтгаалан хийгдээгүй.

2010 оны 1 дүгээр улиралд тендер зарлахаар бэлтгэж, тендерийн материал боловсруулсан боловч хөрөнгийн эх үүсвэрээс шалтгаалан хойшлогдоод байна.



“40000 орон сууц” 2006-2007 онд хөтөлбөрийн хүрээнд Оюу толгой төслийн дэмжлэгтэйгээр Ноён, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Булган, Цогтцэций, Мандал-Овоо, Баяндалай, Номгон, Гурвантэс, Сэврэй сумдад 2 айлын эмчийн орон сууц барьж ашиглалтанд оруулсан. Мөн 2008-2009 онд 64 айлын орон сууцын гүйцэтгэгчээр Гандирс ХХК, төрийн албан хаагчдын 20 айлын орон сууц, бага дунд орлоготой иргэдэд зориулсан 34 айлын орон сууцны гүйцэтгэгчээр Говь гурван сайхан ХХК, зэвсэгт хүчний албан хаагчдын 22 айлын орон сууцны гүйцэтгэгчээр БИТ ХХК ажиллаж ашиглалтанд оруулаад байна.

Орон сууц барихаар хүсэлт ирүүлсэн Гандирс ХХК, Орон сууц санхүүжилтын корпораци, зэсвэгт хүчний 167 дугаар ангид орон сууц барих газрыг эзэмшүүлээд байна.

2, Баяндалай, Булган, Баян-Овоо, Гурвантэс, Даланзадгад, Ханбогд, Цогт-Овоо, Цогтцэций сумдын ерөнхий төлөвлөгөөг 2006-2009 онуудад хийж батлуулаад байна. Сумдын ерөнхий төлөвлөгөөнд орон сууцны хотхоныг тусгасан. 2009 онд Шинэ Даланзадгад хотын ерөнхий төлөвлөгөөг хийсэн. Мөн хилийнбоомтуудын байнгын үйл ажиллагаатай болсонтой холбоотойгоор Гашуун сухайт, Шивээ хүрэн хилийн боомтын ерөнхий төлөвлөлөөг батлуулсан. 2006-2009 онуудад хот байгуулалт, газар зохион байгуулалтын сургалтыг жил бүр зохион байгуулан ажиллаж байна. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын мэргэжилтэн болон сумдын удирдлага, иргэдэд хот байгуулалт газар зохион байгуулалтын талаарх сургалт нээлттэй өдөрлөгийг жил бүр зохион байгуулж ажиллаж байна.

2009 онд хот, байгуулалтын газрын харилцааны сургалтыг зохион байгуулсан. Орон сууц барихаар хүсэлт ирүүлсэн Гандирс ХХК, Орон сууц санхүүжилтын корпораци, зэсвэгт хүчний 167 дугаар ангид орон сууц барих газрыг эзэмшүүлээд байна.

3, Гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гэр хорооллыг цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох ажлыг гүйцэтгэсэн. Уг төслийн хүрээнд онд Даланзадгад сумын Дунд сайхны 5,6,7,8,9,10 дугаар гудамжинд 904 метр цэвэр усны шугам, 97 ус түгээх цэг/усан сан/, амины орон сууц цэвэр усанд холбох 1573 м цэвэр, бохир усны шугам шинээр тавьсан.

Мөн төслийн хүрээнд “Гүний Ус” ХХК усан хамгамжийн 9.95 км, ариутгах татуургын 0.7 км шугам сүлжээнд шинэчлэлт засвар, өргөтгөлийг, гэр хорооллын зөөврийн 4 усан сангуудыг төвлөрсөн шугам сүлжээнд холбосон. 2008,2009 онуудад хотын доторхи ашиглалтгүй газруудад орон сууц шинээр барьсан бөгөөд энэ оны байдлаар хотын төвд ашиглалтгүй газар байхгүй тул газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ Даланзадгадад орон сууцны хотхон шинээр барихаар төлөвлөж байна. 2009 онд Даланзадгад сумын 24 дүгээр орон сууц, Зэвсэгт хүчний 167 ангийн албан хаагчдын орон сууц, төрийн албан хаагчдын орон сууцны гадна дулааны шинэчлэн засварласан. 2009 онуудад Даланзадгад сумын төвд орон сууцны гадна шугам сүлжээг шинэчлэх ажилд орон нутгийн төсвөөс 350.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ашиглалтанд оруулсан. Даланзадгад сумын Дунд сайхны 5,6,7,8,9,10 дугаар гудамжинд 904 метр цэвэр усны шугам, 97 ус түгээх цэг/усан сан/, амины орон сууц цэвэр усанд холбох 1573 м цэвэр, бохир усны шугам шинээр тавьсан. Гэр хорооллын айл өрхийг дэд бүтцэд холбох ажлын хүрээнд цэвэр болон бохир усны шугам сүлжээнд холбох ажлыг орон нутгийн өмчит компанийн дэмжлэгтэйгээр иргэд зохион байгуулсан ажиллаж байна. 2009 оны байдлаар Даланзадгад сумын Дунд сайхан, Баруун сайхан хороололд цэвэр усны шугам сүлжээ ороод байна. Мөн 2009 онд Баяндалай сумын төвийг цэвэр бохир усны шугам сүлжээнд холбосон. Баяндалай сумын төсөвт байгууллага болон төрийн албан хаагчдын 16 айлын 2 орон сууц цэвэр бохир усны шугам сүлжээнд бүрэн холбогдоод байна.




4

Чанарын болон байгаль орчны удирдлага менежментийг дэмжих үндэсний хөтөлбөр

2002/146


2002-2016




Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 187, 188-р тогтоолын дагуу ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн, бүх сумдад хүргүүлэн ажиллаа.

Байгаль хамгаалагч нарын чадварыг дээшлүүлэх ажлын хүрээнд 2010 оны ажлыг дүнэхэд 6 номинацаар шалгаруулж урамшуулах, шалгарсан 1 байгаль хамгаалагчыг БОАЖЯ-наас зарласан Лусын эзэд уралдаанд явуулах ажлыг хийлээ. Эхний хагас жилийн ажлыг 7-р сард дүгнэлээ. Эхний хагас жилийн байдлаар Цогтцэций, Ноён, Гурвантэс сумдын үзүүлэлт бусад сумдаас давуу байлаа. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гарган ажиллаж байна. Үйлдвэрлэл үйлчилгээнд гарч болох сөрөг нөлөөлийг бууруулахад МУ-д хэрэгжижи буй стандарт, дүрэм журмыг барьж ажиллах, ажиллагсадын эрүүл мэнд, галын аюул, хөдөлмөр хамгаалалын дүрмийг баримталж ажиллахыг Үнэлгээний нөхцөлд тусгаж байна.в Нөхцөл болзлын дагуу хийсэн ажлын тайланг жил бүр хяналтын болон үнэлгээ хийсэн байгууллагад гаргаж өгөх ба байнгын хяналтыг МХГ ханган ажиллаж байна.






5

Шингэрүүл

сэн шатдаг хий хөтөлбөр

2006/140


2006-2010










6

Ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөр

2006/246


2006-2010

2010-2015






Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр говийн бүсийн аймгуудын дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2010 оны 06 дугаар сарын 7-ний өдөр байгуулсан “Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл”-ийн гэрээний хүрээнд буцалтгүй тусламжаар Даланзадгад сумын ариутгах татуурга, усан хангамж, дэд бүтцийг сайжруулах төсөл хэрэгжихээр болоод байна.

2, Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 5 сум суурин газрууд ариун цэврийн байгууламжийн байгаль орчны үнэлгээг тогтмол хийлгэж ажиллаж байна.

Аймгийн мэргэжлийн хяналтын газар жилийн хяналт шалгалтын төлөвлөгөөнийхөө дагуу цэвэрлэх байгууламж бүхий сум суурин газруудад хяналтыг тогтмол хийж, гарсан алдаа дутагдагдлыг арилгуулах арга хэмжээг авч ажиллаж байна. Аймгийн мэргэжлийн хяналтын газраас үзлэг шалгалтыг тогтмол хийж байна.

Баяндалай суманд 2008 онд ашиглалтанд орсон цэвэр усан хангамж, ариутгах татуургын сүлжээнд тус сумын хүн эмнэлэгийг холбон, эмнэлэгийн доод тохижилт, болон бусад төсөвт байгууллагыг холбоход зориулж 40 сая төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас шийдвэрлэн худалдан авах ажиллагааны эрхийг сумын Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн эмнэлэгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хийсэн. Азийн хөгжлийн банк Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд, Цогтцэций сумдад дэд бүтцийн чиглэлээр буюу цэвэр бохир усны нэгдсэн шугам сүлжээнд холбох ажлын суурь судалгааг орон нутагт хийсэн , Уул уурхайн салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөрт оюутнуудыг Энержи ресурс ХХК, Оюу толгой ХХК-ний сургалтын алба Эрдэнэт хот болон Төв аймгийн МСҮТ-тэй хамтран Өмнөговь аймгийн иргэдээс 105 хүнийг сургалтанд хамруулах ажлыг амжилттай зохион байгуулж байна.Тус ажлын хүрээнд баяжуулалтын өргөн мэргэжлээр 40, уулын үйлдвэрийн цахилгаанчин мэргэжлээр 15 хүн, хүнд машин механизмын операторчин мэргэжлээр 15, хүнд машин механизмын засвар үйлчилгээ чиглэлээр 35 хзнийг элсүүлж сургахаар сонгон шалгаруулалт хийж байна.




Гэр хороололын тодорхой хэсгийг, амины орон сууцны хорооллыг ус хангамж, ариутгах татуургын ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Говь гурван сайхан” ХХК гэрээ байгуулан гүйцэтгэгчээр ажилласан. 2006-2008 онд Даланзадгад сумын Дунд сайхны 5,6,7,8,9,10 дугаар гудамжинд 904 метр цэвэр усны шугам, 97 ус түгээх цэг/усан сан/, амины орон сууц цэвэр усанд холбох 1573 м цэвэр, бохир усны шугам шинээр тавьсан.

Уг төслийн хүрээнд “Гүний Ус” ХХК усан хамгамжийн 9.95 км, ариутгах татуургын 0.7 км шугам сүлжээнд шинэчлэлт засвар, өргөтгөлийг, гэр хорооллын зөөврийн 4 усан сангуудыг төвлөрсөн шугам сүлжээнд холбосон. Мөн төслийн хүрээнд Даланзадгад сумын гүний худгуудад насос байрлуулах ажлыг Престик Инж ХХК гүйцэтгэгчээр ажиллаж ашиглалтанд хүлээлгэн өгсөн байна.

2, Даланзадгад сум, Баяндалай сум, Саусгоби сэндс ХХК-ний уурхайн ажилчдын хотгон, Энержи Ресурс ХХК-ний ажилчдын тосгон, Оюу толгой ХХК зэрэг 5 сум суурин газар цэвэрлэх байгууламжтай бөгөөд байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг тогтмол хийлгэж Байгаль орчин, аялал жуучлалын яамаар батлуулсны дагуу жил бүр төлөвлөгөөг орон нутгаар батлуулан ажиллаж байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа улсын хувийн 18, хувийн эмнэлэг 5 нийт 23 эмнэлэг байгаагаас 8 эмнэлэгийн байр цэвэр бохир усны нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон. Эрүүл мэндийн салбарыг ариун цэврийн байгууламжийг стандартын шаардлага хангасан хэмжээнд хүргэх ажлыг жил бүр улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна. 2007 онд аймгийн нэгдсэн эмнэлэгийн барилгыг шинээр барьж ашиглалтанд хүлээн авсан. 2008 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баяндалай суманд цэвэр бохир усны нэгдсэн шугам сүлжээ шинээр баригдснаар сумын эмнэлэг цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдоод байна. Аймгийн Засаг даргын тамгын газраас уул уурхайн салбарын хөгжилтэй уялдан мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор ШУТИС-ын салбар сургууль байгуулахаар барилгын зураг төслийг боловсруулан хүлээн авсан.


7

Нэг суурин-нэг бүтээгдэхүүн

2005/138



2005-2012




1.Бизнес эрхлэх сонирхолтой иргэдэд шинэ санаа төрүүлэх, шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн цуврал 12 бичлэгийг орон нутгийн Алтан говь телевизээр цацсан. Тухайлбал эсгий эдлэл, гутлын үйлдвэрлэл, гахай, тахианы аж ахуйг хөгжүүлэх заавар зөвлөгөө өгсөн юм. Үүний үр дүнд бизнес эрхлэх сонирхолтой аж ахуй нэгж, иргэд шинэлэг санаа авч эсгий, эсгий эдлэлийн чиглэлээр 1 аж ахуй нэгж шинээр үйл ажиллагаа эхлээд байна.

2, Орон нутгийн Монгол говь сонин, иргэний дуу хоолой, зөв эхлэл зэрэг хэвлэлээр 2010 онд шинэлэг үйлчилгээ, үйлдвэрлэл явуулсан аж ахуй нэгжүүдийг олонд таниулах нийтлэлийг гаргаж байна. Орон нутгийн шинээр үйлдвэрлэл явуулж буй аж ахуй нэгж, иргэдийг нийтэд мэдээлснээр бүтээгдэхүүн нь зах зээлд танигдах боломжийг нэмэгдүүлж байна.

3, Хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудаа иргэдэд тайлагнаж говийн долгион бүсийн радиогоор долоо хоног тутам тогтмол мэдээлэл хийж байна. Мөн зээл олголт, түүний үр дүнгийн талаар Хас банктай хамтарч орон нутгийн ТВ-ээр 3 удаа мэдээлэл хийсэн ба үүний зэрэгцээ сонинд 2 удаагийн мэдээллийг нийтэлж иргэдэд хүргээд байна.

4, “Говь фестиваль” үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон 5 дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаад байна.

5, Нэг суурин нэг бүтээгдэхүүн хөтөлбөрийн хүрээнд 2004 оноос эхлэн Говь фестиваль үзэсгэлэн худалдаа зохион байгуулж жил бүр уламжлал болгоод байна.

6, Говь фестиваль үзэсгэлэн худалдаа зохион байгуулснаар аймаг, сумдууд өөрийн брэнд бүтээгдэхүүнтэй болж үйлдвэрлэл нэмэгдэж, бизнес эрхлэгчдийн санаачлага идэвх нэмэгдэж байгаа ололтой талууд байна. Цаашид бүтээгдэхүүний чанар, савалгаа боодол, дэвшилтэт техник технологийн нэвтрүүлж хэрэглэгчдэд хүрэх зах зээлийг тэлэх шаардлагатай байна.

Аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, “Мерси кор” олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан цагаан идээний үзэсгэлэн худалдааг Даланзадгад суманд зохион байгууллаа. Хөдөөгийн иргэд, малчдын үйлдвэрлэсэн сүү цагаан идээ болон гар урлалын бүтээгдэхүүнийг ямар нэгэн шат дамжлаггүйгээр хүргэх зорилготой зохион байгуулж буй уг үзэсгэлэн худалдаанд 8 сумын 17 иргэн ингэний айраг, сүү, хурууд, аарц, шүүрмэг, өрөм, монгол архи, ээзгий, өрмөн тос, ингэний айраг, шар тос, эсгий эдлэл, хэвийн боов зэрэг сар шинийн баярт зориулсан бүтээгдэхүүнээр оролцож хэрэглэгчдэд 2 тонн айраг сүү, бусад цагаан идээ 1,5 тонн-ыг нийлүүлж 16,5 сая төгрөгийн борлуулалт хийгдлээ. Тэдгээрийн дотор аж ахуй нэгж 1, малчны нөхөрлөл, хоршоод оролцлоо.

7, Гурвантэс сумын “Говь зулганай” ХХК-ийн тэмээний ноосон бүтээгдэхүүн нь газар зүйн заалттай бүтээгдэхүүний тоонд ордог. Тус аж ахуй нэгж нь жижиг дунд үйлдвэрийн сангаас 20,0 сая төгрөгийн санхүүжилт авч үйлдвэрлэлээ өргөжүүлээд байгаа ба 7 хүн ажлын байраар хангагдаад байна.

8, Аймгийн төвд жилд 2,2 мянган тонн мах боловсруулах хүчин чадалтай үйлдвэр, 400 тонн мах, махан бүтээгдхүүн, 600 тонн хүнсний ногоо, жимс хадгалах орчин үеийн шаардлага хангасан хүнсний бүтээгдхүүний агуулах, 60 га усалгаатай талбайд тэжээлийн эрдэнэшиш тарих, 100 мэгжтэй гахайн аж ахуй байгуулах махны үйлдвэрийн цогц төслийн техник эдийн засгийн үндэслэлийг “Шинэ агро” ХХК-аар хийлгэж, махны үйлдвэр барих ажлын эхлэлийг хангуулаад байна.


1, “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” аймгийн дэд хөтөлбөр нь 2007 оны 05 дугаар сарын 24 ний өдрийн 48 дугаар тогтоолоор батлагдсан. Аймгийн энэхүү хөтөлбөр нь иргэдийн санаачлагыг өрнүүлж, ажлын байр нэмэгдүүлэх, шинэ төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгож хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой бөгөөд “Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр”, “Төвийн бүсийн хөгжлийн хөтөлбөр” болон Засгийн газраас баталсан бусад хөтөлбөрүүдтэй уяалдаатай хэрэгжиж байна.

2, Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчидийн эрэлт хэрэгцээг тодорхой хэмжээнд хангаж байна.

3, Орон нутгийн “Алтан говь”, “21” телевизүүдээр тус хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж иргэдэд хөтөлбөр хэрэгжсэнээр гарах үр дүнг сурталчилан ойлгуулж тэдний одоо эрхлэж буй бизнес бараа бүтээгдэхүүнийг дэмжин цаашид брэнд бүтээгдэхүүн болгох олны хүртээл болсон бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд сурталчилах ажлыг зохион байгууллаа

5, Нэг суурин нэг бүтээгдэхүүн хөтөлбөрийн хүрээнд 2004 оноос эхлэн Говь фестиваль үзэсгэлэн худалдаа зохион байгуулж жил бүр уламжлал болгоод байна.

Говь фестиваль үзэсгэлэн худалдаа зохион байгуулснаар аймаг, сумдууд өөрийн брэнд бүтээгдэхүүнтэй болж үйлдвэрлэл нэмэгдэж, бизнес эрхлэгчдийн санаачлага идэвх нэмэгдэж байгаа ололтой талууд байна. Цаашид бүтээгдэхүүний чанар, савалгаа боодол, дэвшилтэт техник технологийн нэвтрүүлж хэрэглэгчдэд хүрэх зах зээлийг тэлэх шаардлагатай байна.

6, Аймгийн ИТХ-ын 11 дүгээр тогтоолоор “Ингэний айраг”-г Өмнөговь аймгийн брэнд бүтээгдэхүүнээр баталсан. Ингэний айргийг брэнд бүтээгдэхүүн болгосонтой холбогдуулан жил бүр “Ингэний айраг”-ны баяр зохион байгуулж байхаар тогтоол гаргасан. Тэмээн сүргийн тогтвортой өсөлтийг хангах, сүү цагаан идээ, ноос ноолууран бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор зохион байгуулдаг “Ингэний айрагны баяр” арга хэмжээ 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

7, 2007 оноос эхлэн хөнгөлттэй зээлээр 2 аж ахуй нэгжийг 50,0 сая төгрөгөөр дэмжиж ажиллалаа. Тухайлбал гурвантэс суманд үйлдвэрлэл эрхэлдэг малчны нөхөрлөл нь Герман улсад ирвэс төслийн шугамаар гар аргаар ээрсэн тэмээний утсаа нийлүүлдэг болсон.

8, Энэхүү хүнсний үйлдвэр байгуулагдсанаар хүнсний бүтээгдхүүний хадгалалт, арилжааны орчин үеийн технологи нэвтрүүлснээр аймгийн хэрэглэгчдийг найдвартай хүнсний бүтээгдхүүнээр хангах нөхцөл бүрдэнэ. Зарим төрлийн хүнсний бүтээгдхүүний нөөц бүрдүүлэн борлуулж, орлого олно. Тэжээлийн таримал ургуулж сурснаар эрчимжсэн мал аж ахуйн аж ахуй хөгжүүлэх эхлэлийг тавина. Ажлын байр нэмэгдүүлж, хөдөлмөрийн хичээлийн талбартай болно.




8

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр

2007.01.01 №6



2007-2008

2009-2010






Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор 15 сумын Тамгын газрын дарга болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий нийт 40 хүнийг Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлогын газар, Мерси Кор Олон улсын байгууллагатай хамтран сургалтад хамруулж нйит 37 хүнийг А3 сертификаттай болголоо.

Сум байгууллагуудад эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудын хэрэгжилт үр дүн сайжирч байна

9

Ахуйн үйлчилгээ-ний салбарыг дэмжих үндэсний хөтөлбөр

2008.07.09 №288



2008-2016




Малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэх замаар ажлын байр, бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх боломж шаардлага бий болж байна. Үүнтэй холбоотой Өмнөговь аймагт мах боловсруулах үйлдвэр, хөргөх зоорь, гахайн аж ахуй байгуулах төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг гэрээний дагуу гүйцэтгээд байна. Махны үйлдвэрийн төсөл хэрэгжихэд 3,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй юм байна. Тухайн төслийг 4 сард болох олон улсын хөрөнгө оруулагч нарын чуулга уулзалтанд танилцуулж хөрөнгө татах ажил зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

Аймгийн төвд жилд 2,2 мянган тонн мах боловсруулах хүчин чадалтай үйлдвэр, 400 тонн мах, махан бүтээгдхүүн, 600 тонн хүнсний ногоо, жимс хадгалах орчин үеийн шаардлага хангасан хүнсний бүтээгдхүүний агуулах, 60 га усалгаатай талбайд тэжээлийн эрдэнэшиш тарих, 100 мэгжтэй гахайн аж ахуй байгуулах махны үйлдвэрийн цогц төслийн техник эдийн засгийн үндэслэлийг “Шинэ агро” ХХК-аар хийлгэж, махны үйлдвэр барих ажлын эхлэлийг хангуулаад байна. 2010 оны 06 дугаар сарын 22 ний өдрийн а/305 дугаар захирамжаар Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын нэр дээр 40000 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэхээр болоод байна. Энэхүү хүнсний үйлдвэр байгуулагдсанаар хүнсний бүтээгдхүүний хадгалалт, арилжааны орчин үеийн технологи нэвтрүүлснээр аймгийн хэрэглэгчдийг найдвартай хүнсний бүтээгдхүүнээр хангах нөхцөл бүрдэнэ. Зарим төрлийн хүнсний бүтээгдхүүний нөөц бүрдүүлэн борлуулж, орлого олно. Тэжээлийн таримал ургуулж сурснаар эрчимжсэн мал аж ахуйн аж ахуй хөгжүүлэх эхлэлийг тавина. Ажлын байр нэмэгдүүлж, хөдөлмөрийн хичээлийн талбартай болно.

30


Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой аж ахуй нэгж, иргэдэд санхүүгийн эх үүсвэр дутагдалтай зээлийн хугацаа богино байдаг нь хөгжих боломжийг хязгаарлаж байна. Одоогоор бээлий болон оймс нэхдэг жижиг оврын тоног төхөөрөмжийг БНХАУлсаас хямд үнээр “Галтууд” ХХК-ийн дэргэдэх худалдааг дэмжих төв нийлүүлж эхлээд байна.

Тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх байгууллага аж ахуй нэгжийг хөнгөлттэй зээлийн бодлогоор дэмжих бодлого барин ажиллаж байна. Гэсэн ч одоогийн байдлаар түрээсийн үйлчилгээг үзүүлэх аж ахуй нэгж байхгүй байгаа нь тоног төхөөрөмж оруулж ирэхэд татвар өндөр, гааль дээр тулгардаг хүндрэл бэрхшээл нөлөөлж байна.

30%


10

Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр

2009.09.30 №299



2009-2016




1, Тус хэлтсээс E standard, masm.gov.mn сайтуудын сурталчилгааг телевиз, сонингуудаар эхний хагас жилд Монгол говь сонинд 3 удаа, 21 дүгээр телевизээр 2 удаа явуулснаар хэрэглэгчид интернетээс өөрийн ажил үйлчилгээтэй холбоотой стандартын мэдээллээ авах боломжтой болсон. Ажилтнууд сургалтанд хамрагдан чанарын удирдлагын тогтолцооны дүрэм, журам, гарын авлагыг боловсруулах, сайжруулах, цоорхойг илрүүлэх, дотоод аудит хийх зэрэг ажлын шатанд явж байгаа.

“Чанарын удирдлагын тогтолцоо” MNS ISO 9000 бүлэг стандартын тухай цуврал мэдээллийг Монгол говь сониноор дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна.

2, Хөнгөлттэй зээлийг иргэддээ ашигтай хэлбэрээр зарцуулах, түүхий эдийн ханшийг өсгөхийн тулд ченжээр дамждаг тогтолцоог халж биржтэй болох, орон нутагтаа мах, сүү, ноос, ноолуурын үйлдвэр байгуулах нь чухал байна. Энэхүү жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн санхүүжилтийг сум болгонд 1-2 жижиг дунд үйлдвэр байгуулах бодлого барин ажиллаж байна.

3, Өмнөговь аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь уул уурхай, хүнд машин маханизм-н чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхлээд байна.

4, “Сэнзо констракшн” ХХК-аар Бизнес инкубатор төвийн барилгын ажлын зураг төслийг гэрээний дагуу гүйцэтгүүлэн хүлээн аваад байна. Барилгын ажлын нийт төсөвт өртөг нь 2,5 тэрбум төгрөг байхаар тооцоологдсон. Үүнээс орон нутгийн төсвөөс 481,0 сая төгрөгийг 2010 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан.

Энэхүү бизнес инкубатор төвийн барилгын ажлыг Концессийн зүйлийн жагсаалтад оруулахаар санлаа ХХААХҮЯаманд хүргүүлээд байна. Аймгийн эдийн засгийн бүтцийг өөрчилж, нэг салбараас хараат бус, тогтвортой өсөлт бүхий эдийн засгийг бий болгоход жижиг дунд бизнес чухал нөлөө үзүүлнэ.

5, Аймгийн төвд жилд 600 тонн хүнсний ногоо, жимс хадгалах орчин үеийн шаардлага хангасан хүнсний бүтээгдхүүний агуулах төслийн техник эдийн засгийн үндэслэлийг “Шинэ агро” ХХК-аар хийлгэж, махны үйлдвэр барих ажлын эхлэлийг хангуулаад байна.

6, Өмнөговь аймгийн Балгасан голд 60 га талбайд тэжээлийн ургамал тариалах төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын тендер зарлаж “Төгс шийдэл” ХХК шалгарч гэрээ байгуулан ажлаа эхлээд байна.

7, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд барилгын материал үйлдвэрлэдэг “Говийн их баян” ХХК нь баруун бүсийн сумдын хэрэгцээг хангахуйц хүчин чадал бүхий барилгын материалын үйлдвэр байгуулан ажлаа эхлээд байна. Тус аж ахуй нэгж нь хоногт 1400 ширхэг тоосго үйлддэрлэх хүчин чадалтай бөгөөд стандартын чанар сайтай тоосго үйлдвэрлэн гаргаж байна.


2, Стандарт хэмжил зүйн хэлтсийн лаборатори нь 1999 оноос хойш 3 удаа итгэмжлэлийн газраар итгэмжлэгдэн ажиллаж ирсэн бөгөөд 2010 оны 8 дугаар сард дахин итгэмжлэлийн газраар дахин үнэлгээ хийлгүүлэн итгэмжлэлээ сунгуулах бэлтгэл ажлаа хийж байна. Түүнчлэн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн шинжилгээг хийх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Лаборатори нь хүнсний бүтээгдэхүүнд физик химийн үзүүлэлтээс гадна эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтүүдийн шинжилгээг хийх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна.

2, Тухайлбал Сэврэй, Ханбогд суманд сүүний үйлдвэр байгуулахаар сүүний үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах тендер зарлаж 2010 оны 06 дугаар сарын 21 нд ирүүлсэн тендерийн санлуудыг үнэлж “Төгс шийдэл” ХХК-аар гүйцэтгүүлэхээр гэрээ хийгдэх шатандаа явна.

3, Уг хөтөлбөрт хамрагдан суралцсанаар Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн компаниудад дадлага хийсний дараа гэрээт ажилчин болж байгаагаараа онцлог юм.

4, Манай аймгийн хувьд уул уурхай, аялал жуулчлал давамгай хөгжиж өөрсдийн хүнс, барааны хангамжаа Улаанбаатар болон бусад зах зээлээс хангаж байгаа нь хүнсний барааны хадгалалт, хамгаалалт, орон нутгийн иргэдийн хөгжил, ажлын байрны хангамжид сайнаар нөлөөлөхгүй байна. Иймд бид орон нутгаас компаниудын эрэлт хэрэгцээг хангахуйц үйлдвэрүүдийг хөгжүүлэх бодлого явуулж, төрөл бүрийн аргаар дэмжиж байна.

5, Энэхүү хүнсний үйлдвэр байгуулагдсанаар хүнсний бүтээгдхүүний хадгалалт, арилжааны орчин үеийн технологи нэвтрүүлж аймгийн хэрэглэгчдийг найдвартай хүнсний бүтээгдхүүнээр хангах нөхцөл бүрдэнэ. Зарим төрлийн хүнсний бүтээгдхүүний нөөц бүрдүүлэн борлуулж, орлого олно.

6, Тэжээлийн таримал ургуулж сурснаар эрчимжсэн мал аж ахуйн аж ахуй хөгжүүлэх эхлэлийг тавина. Ажлын байр нэмэгдүүлж, хөдөлмөрийн хичээлийн талбартай болно

7, 2009-2010 онд жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас барилгын материалын чиглэлээр 7 аж ахуй нэгж иргэнд 180,0 сая төгрөгийн хөнгөлттэй зээлийг олгож 50 гаруй ажлын байр шинээр бий болоод байна.

Хэрэгжилт 70%



11

Төрийн албан хаагчдын орон сууц дэд хөтөлбөр

№ 221


2007-2015




Аймгийн Засаг даргын тамгын газарт орон сууцны зээлд хамрагдах 8 квот ирсэний дагуу төрийн албан хаагчдын материал бүрдүүлж байна. Даланзадгад 3 багийн 2,3 дугаар орон сууцны цэвэр бохир усны шугам сүлжээг засварлах ажлыг аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2010 оны үндсэн чиглэлд тусгасан бөгөөд уг ажлыг зохион байгуулах эрхийг Даланзадгад сумын Засаг даргын тамгын газарт шилжүүлэн гүйцэтгүүлж байна.

Мөн хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 368 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”ын дагуу 37 төрийн албан хаагч хөнгөлөлттэй зээлд хамрагдан орон сууцаар хангагдаад байна.

Хэрэгжилт 90%



12

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр

№ 10-64


1999-2005 2005-2010




Орон нутагт уул уурхай эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байна. Үүнийг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр мэргэжлийн сургалтын төвийг бүсчилж байгуулах талаарх ажлын судалгаа хийгдэж байна. Жижиг, дунд бизнесийн удирдах ажилтан, ирээдүйн зөвлөхүүдэд зориулсан “Орчин үеийн менежментийн дадлага олох” сургалтыг үндэсний зөвлөх мэргэжилтнүүдтэй хамтран 2010 оны 06 дугаар сарын 14-18 ний өдрүүдэд аймгийн жижиг, дунд бизнесийн байгууллагын удирдлага, менежерүүдэд зохион байгууллаа. Уг сургалтаар манай аймгийн 20 гаруй жижиг, дунд бизнесийн удирдлага 5 хоногийн сургалтанд сууж сертификат гардаж авлаа

  • Аймгийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд зарим хоршоо, нөхөрлөл, бүлэг , шинээр бизнес эрхлэгчдийг хамруулан зохих үр дүнг үзүүлэн ажиллаж байна. Цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

  • 2010 оны хагас жилийн байдлаар “Аж ахуй эрхлэх” болон “Төсөл хэрхэн бичих” гэсэн сэдвээр 3 удаагийн сургалтыг “Амжилтын томъёо” ТББайгууллагтай хамтарч 120 гаруй иргэдэд зохион байгууллаа. Үүний үр дүнд иргэд өөрсдөө төсөл бичих чадвартай болж ЖДҮ сангаас 6 иргэн хөнгөлттэй зээлэнд хамрагдаад байна.

Үүний үр дүнд уул уурхайн мэргэжлийн боловсон хүчинг орон нутгаас бэлтгэж ажилгүйдлийг бууруулахад ихээхэн ач холбогдол өгнө. Жижиг, дунд бизнесийн байгууллагын үйл ажилллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй сургалт нь хүний нөөцийн менежмент, санхүү, НББ, бизнес төлөвлөгөө, маркетинг чиглэлээр сургалт явууллаа. Цааш 1,5 өдөр 8 хүнийг сонгон авч зөвлөх багш, түүний үүрэг, арга техник, бизнес төлөвлөгөө чиглэлээр мэрэгшүүлэн сургаж зөвлөхийн сертификат олголоо.

  • “Төсөл шалгаруулах дэд комисс” нь 14 хоногт 1 удаа хуралдаж 2009-2010 онуудад санхүүжилт хүссэн нийт 160 төслүүдээс 12 удаагийн хурлаар 57 төсөлд 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгож 2010 оны байдлаар 18 аж ахуй нэгж шинээр үйлдвэрлэл эрхэлж 178 ажлын байр бий болоод байна.

  • 2005 оноос хойш бизнесийн чиглэлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулж давхардсан тоогоор 5000 гаруй хүнд сургалт зөвлөгөө өгч ажилласан байна

13

Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр

2008.02.27 №71



2008-2011

2011-2015






. Аймгийн Засаг даргын тамгын газраас уул уурхайн салбарын хөгжилтэй уялдан мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор ШУТИС-ын салбар сургууль байгуулахаар барилгын зураг төслийг боловсруулан хүлээн авсан.

Аймгийн хэмжээнд 2007-2008 онуудад нийт 663 иргэн хувиараа алт олборлож байсан судалгаа гарсан бөгөөд бүлэг нөхөрлөлийн журмаар ашигт малтмал олборлож байгаа иргэд байхгүй байна.

14

Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-II

2009.06.10

№ 173


2009-2013

2013-2017






Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 138 дугаар тогтоолоор аймгийн ”Хоршоолол, ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг батлуулан гаргасан. Хөтөлбөртэй уялдуулан аймгийн 2010 оны Үндсэн чиглэлд хоршооны сургалт, зөвлөгөө өгөх, туршлага судлах, тэргүүний хоршоо шалгаруулах зэрэг арга хэмжээнд нийтдээ 12,5 сая төгрөгийн хөрөнгийг тусгуулан ирэх 4 сараас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Баяндалай, Булган, Номгон, Ханбогд, Сэврэй зэрэг сумдаар орж малчид, хөдөлмөрчидтэй уулзлаа. Аймгийн хэмжээнд татварын бүртгэлтэй 46 хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрөгч 5, 6 сард аймгийн хоршооллыг дэмжих “Эрдэнийн говь” төвтэй хамтран 9 сумын нийт 16 хоршоогоор орж үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцаж 70 гаруй гишүүд, хоршооны удирдлага, сумын удирдлага болон давхардсан тоогоор 200 гаруй малчид, хөдөлмөрчидтэй уулзаж зөвлөх үйлчилгээ үзүүлж хоршооны талаар төрөөс баримтлах бодлого, ач холбогдолын талаар мэдээлэл хийн хоршоог цаашид яаж авч явах, ямар хэлбэрээр ажиллах тухай мэдээллийг өглөө. Үүний үр дүнд Номгон сумын Эмгэн булаг бригад багаараа хоршооны зохион байгуулалтанд орох бэлтгэл ажлаа хангаж энэ сарын 28 нд хоршооны дүрмээ баталж, үйл ажиллагаагаа эхлэх юм байна. Мөн Хармагтай сумын малчдын 50 хувь нь хоршоо болох саналаа нэгтгээд байна.

50%





15

Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр

2009.05.27 №157



2009-2014

2015-2020






Газар хөдлөлтийн хөтөлбөрийн хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг 15 сум, аж ахуйн нэгж, ггууллагын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймаг, сум, гамшгаас хамгаалах 'адын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт, тодотгол хийн ажиллаж байна. Даланзадгад сумын Засаг даргад барилга, байгууламжийн судалгааг гууллагын нэр, ашиглалтад орсон огноо, насжилт, материалын хийц, тэнцвэржилтийн зэрэг, тухайн барилга байгууламжид ажиллах, амьдарч байгаа хүний тоо , ажлын болон ажлын бус цагаар ажиллах хүний тоог нарийн гаргаж ирүүлэх онцгой байдлын хэлтсийн даргын 2010 оны 29/20 тоот албан бичиг хүргүүлсэн.

2010 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын агт 5.6 магнитудын, Аймгийн болон Даланзадгад сумын Засаг даргын, захирамжаар батлагдс 10 албадын дарга нарт тус аймгийн Мандал-Овоо суманд 2010 оны 01 дүгээр сар1 13-ны өдөр 4.3 магнитудын газар хөдөлсөн тухай мэдээлж, гамшгаас хамгаал төлөвлөгөөнд тодотгол хийлгэж, болзошгүй газар хөдлөлтийн аюулаас урьдчил сэргийлэх, томилгоот мэргэжлийн анги, бусад хүч хэрэгсэлийг тодотгон бэлтг: бэлэн байдлыг хангуулж, холбоо зарлан мэдээлэх хэрэгслийг байнгын бэлэн байда оруулж, орон сууц, онц чухал объектуудын барилга байгууламжийн тэсвэржилти судалгаа гаргуулж аюулгүй байдлыг шалган, ерөнхий боловсролын сургуу] цэцэрлэг, худалдаа үйлчилгээний газар зэрэг хүн ам олноор цуглардаг газрууд бол Улсын нөөцийн салбарт хадгалагдаж байгаа бараа материалын хадгалал хамгаалалт, харуул манааны сонор сэрэмж, байгаль цаг агаар, техник технологи болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сурталчилгааг хэвл мэдээллийн хэрэгслээр удаа дараа явуулж мэргэжил арга зүй, удирдлагаар ханга аймгийн Газар хөдлөлт бүртгэх станцтай хамтран зохион байгуулж ажиллав. 20 оны 1 дүгээр сарын 22-нд бэлтгэл бэлэн байдлыг^ шалгаж 1 удаа газар хөдлө; "Яаралтай цуглар" дохиогоор



Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5   6   7   8




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет