Аж ахуйн нэгжид олгох журам



Дата29.06.2016
өлшемі113.17 Kb.
#165297
Сангийн сайдын 2006 оны 320 дугаар тушаалын хавсралт

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДЭГ ЗАХИАЛАХ, ХЭВЛҮҮЛЭХ,

ТАТВАРЫН АЛБАДАД ХҮРГҮҮЛЭХ, ХАДГАЛАХ, БҮРТГЭХ,

АЖ АХУЙН НЭГЖИД ОЛГОХ ЖУРАМ



Нэг. Нийтлэг зүйл.


  1. Энэхүү журмын зорилго нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэд /цаашид “аж ахуйн нэгж” гэх/-ээс эх орны үйлдвэрийн болон импортын архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдэг /цаашид “тэмдэг” гэх/-ийн захиалга авах, хэвлүүлэх, хэвлүүлсэн тэмдгийг орон нутгийн татварын албадад хүргүүлэх, үндэсний татварын албаны төв, орон нутгийн татварын албадад хадгалах, бүртгэх, аж ахуйн нэгжид олгох үйл ажиллагааг зохицуулахад оршино.




  1. Архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдэг нь эх орны үйлдвэрийн болон импортын гэсэн 2 төрөлтэй байна. Монгол улсад үйлдвэрлэсэн архи, дарс, тамхинд эх орны үйлдвэрийн онцгой албан татварын тэмдэг, импортоор оруулж байгаа архи, дарс, тамхинд импортын онцгой албан татварын тэмдэг наана.


Хоёр. Эх орны үйлдвэрийн архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдгийн захиалга авах, хянах, хэвлэх үйлдвэрт захиалга өгөх


  1. Үндэсний татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс, газар /цаашид “татварын албад” гэнэ/ онцгой албан татварын тэмдгийн захиалгыг хагас жил тутамд авна.




  1. Эх орны үйлдвэрийн архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдэг захиалах аж ахуйн нэгжүүд дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:




  1. Онцгой албан татварын тэмдэг захиалах тухай бичиг;

  2. Архи, дарс, тамхины үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийн нотариатаар батлуулсан хуулбар;

  3. Дараагийн жилд үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ;

  4. Худалдан борлуулах гэрээ;

  5. Худалдан авахаар гэрээлэгдсэн спиртийн хэмжээ;

  6. Импортоор оруулах тамхины түүхий эдийн тоо хэмжээ, түүнийг худалдан авахаар хийгдсэн гэрээ;

  7. Бүтээгдэхүүнээ савлах лонх, хайрцагны тоо, түүнийг худалдан авахаар хийгдсэн гэрээ;

  8. Өөрт байгаа онцгой албан татварын тэмдгийн үлдэгдлийн тоо хэмжээ.




    1. Архи, дарс, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь энэхүү журмын 4-д заасан материалуудыг бүрдүүлэн, дараагийн хагас жилд хэрэглэх онцгой албан татварын тэмдгийн хэрэгцээт тоо хэмжээний захиалгаа дараагийн хагас жил эхлэхээс 2 сарын өмнө /11 дүгээр сарын 1, 5 дугаар сарын 1-ний дотор/ харилцагч татварын албанд өгнө.

    2. Татварын албад нь аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн онцгой албан татварын тэмдгийн захиалгыг дараахь тохиолдолд буцаана. Үүнд:




    1. Энэхүү журмын 2.4-д заасан материалуудыг бүрдүүлээгүй буюу дутуу бүрдүүлсэн;

    2. Урьд оны өр болон тайлант онд ногдуулсан онцгой албан татварын 90-ээс доошгүй хувийг төлөөгүй, их хэмжээний өртэй;

    3. Архи, дарс, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй;

    4. Архи, дарс, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн эрхийн хугацаа дууссан, уг эрхийг нь төрийн эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн.




  1. Татварын албад нь аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн дараагийн хагас жилийн онцгой албан татварын тэмдгийн захиалгыг хянаад, тэмдэг хэрэглэх аж ахуйн нэгжүүдийн бодит хэрэгцээг үндэслэлтэй тогтоож, захиалгыг нэгтгэн, дараагийн хагас жил эхлэхээс 45 хоногийн өмнө /11 дүгээр сарын 15, 5 дугаар сарын 15-ны дотор/ Үндэсний татварын ерөнхий газар /цаашид “ҮТЕГ” гэнэ/-т хүргүүлнэ.




  1. Архи, дарс, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг шинээр авсан болон урьд нь тусгай зөвшөөрөл нь түдгэлзсэн байгаад сэргээсэн аж ахуйн нэгжүүд нь онцгой албан татварын тэмдгийн захиалгыг үйл ажиллагаагаа эхлэхээс 2 сарын өмнө харилцагч татварын албанд өгнө.




  1. ҮТЕГ-т ирүүлсэн онцгой албан татварын тэмдгийн захиалгын үнэн зөв байдлыг татварын алба хариуцна.




  1. ҮТЕГ нь татварын албадаас ирүүлсэн дараагийн хагас жилийн онцгой албан татварын тэмдгийн захиалгыг үндэслэлтэй эсэхийг шалган шаардлагатай гэж үзвэл өөрчлөлт оруулж, нэгдсэн захиалга бэлтгэн, дараагийн хагас жил эхлэхээс 30 хоногийн өмнө /12 дугаар сарын 1, 6 дугаар сарын 1-ний дотор/ хэвлэх үйлдвэрт өгнө.


Гурав. Импортын архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдгийн захиалга авах, хянах, хэвлэх үйлдвэрт захиалга өгөх


  1. Импортын архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдэг захиалах аж ахуйн нэгжүүд нь дараах бичиг баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:




    1. Онцгой албан татвар тэмдэг хүссэн тухай албан бичиг;

    2. Үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан архи, дарс, тамхи импортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

    3. Импортоор оруулах архи, дарс, тамхи худалдан авах тухай гадаад худалдааны гэрээ, гэрээний монгол хэл дээрх орчуулгын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

    4. Импортлох архи, дарс, тамхины дээжийг эрүүл ахуйн мэргэжлийн хяналтын байгууллагаар урьдчилан шинжлүүлсэн дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

    5. “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн 4.4 дэх заалт, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль”-ийн 16.1, 16.2 дахь заалт, Засгийн газрын 2003 оны 222 болон 2005 оны 127 тоот тогтоолоор баталсан “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журам”, “Тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-д заасны дагуу стандартын шаардлага хангасан, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан тохирлын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

    6. Харилцагч татварын албаны татвар төлөлтийн байдлын тухай тодорхойлолт;

    7. Онцгой албан татварын тэмдгийн үнийг төлсөн баримт.




  1. Архи, дарс, тамхи импортоор оруулах аж ахуйн нэгжүүд энэхүү журмын 11-д заасан материалыг бүрдүүлэн, онцгой албан татварын тэмдгийн захиалгаа ҮТЕГ-т ирүүлнэ.




  1. ҮТЕГ нь аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн онцгой албан татварын тэмдгийн захиалгыг дараахь тохиолдолд буцаана. Үүнд:




    1. Энэхүү журмын 11-д заасан материалуудыг бүрдүүлээгүй буюу дутуу бүрдүүлсэн;

    2. Татварын их хэмжээний өртэй;

    3. Архи, дарс, тамхи импортлох тусгай зөвшөөрөлгүй;

    4. Архи, дарс, тамхи импортлох тусгай зөвшөөрлийн эрхийн хугацаа дууссан, уг эрхийг нь төрийн эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн.




  1. ҮТЕГ нь аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн импортын архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдгийн захиалгыг хянаад, тухай бүр захиалга бэлтгэн ажлын 3 хоногийн дотор тэмдэг хэвлэх үйлдвэрт өгнө.




  1. Хэвлэх үйлдвэр нь ҮТЕГ-аас хүргүүлсэн захиалгын дагуу хэвлүүлж, нийлүүлнэ. Захиалгад дурьдсанаас өөр сари, дугаар бүхий тэмдэг хэвлэх, захиалсан тооноос илүү буюу дутуу хэмжээгээр хэвлэхийг хориглоно. Мөн ҮТЕГ-аас бусад аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар хэвлэхийг хориглоно.




  1. Эх орны үйлдвэрийн болон импортын архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдгийг захиалгыг үйлдвэрлэгчид өгөх, хэвлүүлэх, үйлдвэрлэгчээс хүлээн авах, төлбөр тооцоо хийх асуудлыг ҮТЕГ-аас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу сонгон шалгаруулсан хуулийн этгээдтэй байгуулах гэрээгээр зохицуулна.


Дөрөв. Татварын албадад эх орны үйлдвэрийн архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдгийг хүлээн авах, бүртгэх, хадгалах


  1. ҮТЕГ болон орон нутгийн татварын албад нь эх орны үйлдвэрийн архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдгийн захиалга хийх, тэмдгийг хүлээн авах, бүртгэх, хадгалах, аж ахуйн нэгжид олгох, тайлан гаргах үүргийг хариуцуулсан ажилтантай байна.




  1. ҮТЕГ нь эх орны үйлдвэрийн архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдгийг хэвлэх үйлдвэрээс хүлээн авч татварын албадад баталгаат шуудангаар хүргүүлэх буюу албан ёсны бие төлөөлөгчид олгоно. Улсын төсвийн орлого, хяналтын газартай харьцдаг аж ахуйн нэгжийн хувьд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шууд олгоно.




  1. Тэмдгийн захиалга хийх хүлээн авах, бүртгэх, хадгалах ба архи, тамхи үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид олгох, тайлан гаргах, ажлыг хариуцсан эрх бүхий этгээд нь тэмдгийг хүлээн авах үедээ сав баглааны бүрэн бүтэн байдал, дагалдах баримт бичигт тусгагдсан мэдээлэл хоорондоо нийцэж байгаа эсэхийг шалгаж, хүлээн авна. Тэмдгийг хүлээн авахдаа орлогын падаан бичиж гарын үсэг зурна.




  1. Татварын албад нь ҮТЕГ-аас хүлээн авсан болон татвар төлөгчдөд олгосон онцгой албан татварын тэмдгийн тухай мэдээллийг онцгой тэмдгийн бүртгэлийн мэдээллийн санд оруулна.

  2. Татварын албад нь онцгой албан татварын тэмдгийг үнэт цаасанд тооцож, бүртгэнэ.




  1. Тэмдгийг хүлээн авах үед тэмдэг дутсан, илүү гарсан буюу сав баглаа нь задарсан, тэмдэг нь гэмтсэн гэх мэт аливаа зөрчил гарсан тохиолдолд уг зөрчлийг бүртгэн, гэмтэлтэй тэмдгийг актлах тусгай комиссийг Төв, орон нутгийн татварын албаны даргын тушаалаар томилно.




  1. Комисс нь тэмдгийг хүлээн авах үед илэрсэн зөрчлүүдийг протоколд тусган, гэмтэлтэй тэмдгүүдийг нийт хүлээн авсан тэмдгийн тооноос хасахаар акт үйлдэнэ. Комисс нь актаа 3 хувь үйлдэн 1 хувийг өөртөө авч, 1 хувийг ҮТЕГ-т, үлдсэн хувийг тухайн нутаг дэвсгэрийн хууль хяналтын байгууллагад танилцуулахаар татварын албанд хадгалуулна.




  1. Комисс нь аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн актлагдсан тэмдгүүдийн тухай материал, энэхүү журмын 23-д заасны дагуу үйлдсэн акт, холбогдох материалаа нэгтгэж, зөвхөн хэвлэлийн гологдолтой тэмдгүүдийн материалыг тэмдгүүдийн хамт ҮТЕГ-т хүргүүлнэ.




  1. Хэвлэлтийн гологдлоос бусад шалтгааны улмаас гэмтсэн тэмдгүүдийг комиссын актыг үндэслэн тухайн татварын албаны даргын шийдвэрээр, комиссын гишүүдийг байлцуулан шатааж устгана.




  1. ҮТЕГ нь хэвлэлтийн гологдолтой тэмдгүүдийн материалыг нэгтгэн хэвлэх үйлдвэрт хүргүүлж, гэмтэлтэй тэмдгийн тоогоор тэмдэг нэмж хэвлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.




  1. Татварын албад нь ҮТЕГ-аас хүлээн авсан тэмдгүүдийг тусгай тоноглосон байр, тасалгаанд, тусгай төмөр шүүгээнд хадгална. Байр, тасалгаа нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:




    1. Тэмдгүүдийг хадгалах болон тэдгээрийг үйлчлүүлэгчдэд олгох байр, тасалгаа нь тусдаа байх;

    2. Тэмдэг хадгалах өрөөний цонх нь бат бөх төмөр хаалттай байх;

    3. Албаны бусад өрөөнүүдээс тусгаарлагдсан, бат бөх хаалга, тааз, шал, ханатай, хаалга нь найдвартай цоожтой;

    4. Харуул хамгаалалттай, хамгаалалтын болон галын дохиоллын систем, гал унтраагч төхөөрөмжөөр тоноглогдсон байх.




    1. Ажлын цаг дуусмагц эрх бүхий ажилтан нь тэмдэг хадгалдаг өрөөний хаалгыг түгжиж, лацдаад хамгаалалтын албаны мэдэлд шилжүүлнэ.




    1. Эрх бүхий ажилтан нь дохиоллын систем, цоож ба лацанд аливаа эвдрэл гэмтэл учраагүй, бүрэн бүтэн байгааг нотолсоны дараа онцгой албан татварын тэмдэг хадгалдаг өрөөг нээнэ. Дохиоллын систем, цоож ба лацанд аливаа эвдрэл гэмтэл учирсан нь илэрвэл тухайн татварын албаны даргад нэн даруй мэдэгдэж, түүний зааврын дагуу ажиллана.


Тав. Эх орны үйлдвэрийн болон импортын архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдгийг аж ахуйн нэгжид олгох


  1. Аж ахуйн нэгжүүдэд онцгой албан татварын тэмдэг олгох үйл ажиллагааг зөвхөн ҮТЕГ болон төв, орон нутгийн татварын албад гүйцэтгэнэ.

  2. ҮТЕГ-ын Улсын төсвийн орлого, хяналтын газар /УТОХГ/-аас бусад ҮТЕГ-ын харьяа татварын албад нь эх орны үйлдвэрийн архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдгийг ҮТЕГ-аас хүлээн авч аж ахуйн нэгжүүдэд олгоно. УТОХГ-тай харьцдаг архи, дарс, тамхи үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ҮТЕГ-аас шууд олгоно.




  1. Импортын архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдгийг ҮТЕГ-аас аж ахуйн нэгжүүдэд шууд олгоно. ҮТЕГ нь аж ахуйн нэгжүүдэд олгосон импортын архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдгийн сери дугаар, тоо хэмжээний талаархи мэдээллийг уг аж ахуйн нэгжийн харьцдаг татварын алба болон УГЕГ-т хүргүүлнэ.




  1. Аж ахуйн нэгждүүдэд эх орны үйлдвэрийн архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдгийг өмнө нь авсан тэмдгийн үлдэгдлийг бодолцон нэг сарын хэрэгцээний хэмжээгээр олгоно. Нэг сарын хэрэгцээнээс илүү олгохыг хориглоно.




  1. Аж ахуйн нэгжүүд нь онцгой албан татварын болон тэмдгийн тайланг тогтоосон хугацаанд тушаагаагүй буюу тайланг буруу гаргасан, мөн онцгой албан татварын өртэй, шалгалтаар тэмдгийн зөрчилтэй гарч байсан бол тухайн аж ахуйн нэгжид уг зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд онцгой албан татварын тэмдэг олгохгүй.




  1. ҮТЕГ болон орон нутгийн татварын албад нь аж ахуйн нэгжүүдийн тэмдэг хүлээн авахаар томилогдсон эрх бүхий итгэмжлэгдсэн этгээдэд тэмдгийг олгоно. Аж ахуйн нэгжүүд нь тэмдэг хүлээн авахаар томилогдсон этгээдийн талаарх мэдээллийг татвар албанд өгсөн байна.




  1. ҮТЕГ болон орон нутгийн татварын албад нь аж ахуйн нэгжүүдэд онцгой албан татварын тэмдэг олгохдоо аж ахуйн нэгжээс урьд өгсөн тэмдгийн захиалгыг харгалзан үзнэ. Захиалсан тооноос илүү, эсвэл өөр сери, дугаар бүхий онцгой албан татварын тэмдгийг олгохыг хориглоно.




  1. Аж ахуйн нэгжүүд нь эх орны үйлдвэрийн архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдгийг хүлээн авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:




  1. Тэмдэг авахыг хүссэн албан бичиг;

  2. Архи, дарс, тамхи үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

  3. “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн 4.4 дэх заалт, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль”-ийн 16.1, 16.2 дахь заалт, Засгийн газрын 2003 оны 222 болон 2005 оны 127 тоот тогтоолоор баталсан “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журам”, “Тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-д заасны дагуу стандартын шаардлага хангасан, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан тохирлын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

  4. Импортлох архи, дарс, тамхины дээжийг эрүүл ахуйн мэргэжлийн хяналтын байгууллагаар урьдчилан шинжлүүлсэн дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

  5. Аж ахуйн нэгжээс тэмдэг хүлээн авахаар томилогдсон этгээдэд олгосон итгэмжлэл.




  1. ҮТЕГ нь импортын архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдгийг энэхүү журмын 11-д заасан бичиг баримтыг үндэслэн аж ахуйн нэгжүүдэд олгоно.

  2. Тэмдгийг олгохдоо зарлагын падааныг 2 хувь үйлдэх бөгөөд нэг хувь нь архи, дарс, тамхи үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид, 2 дахь хувь нь татварын албанд тус тус хадгалагдана.


Зургаа. Архи, дарс, тамхи үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжид онцгой албан татварын тэмдгийг хүлээн авах, хадгалах


    1. Экспортод гаргаж буй архи, дарс, тамхинд онцгой албан татварын тэмдэг наахгүй.




    1. Аж ахуйн нэгж нь харилцдаг татварын албадаар дамжуулан онцгой албан татварын тэмдгийн хэрэгцээт захиалгаа өгч, тэмдгээ авна.




    1. Аж ахуйн нэгж нь өөртөө байгаа тэмдэг наах машин, тоног төхөөрөмжийн техникийн боломжоос хамааруулан, тэмдгийн хэмжээг өөрчлөх саналаа харилцдаг татварын албанд тавьж болно. Аж ахуйн нэгжийн харилцдаг татварын алба нь уг саналыг ҮТЕГ-т хүргүүлэн шийдвэрлүүлнэ.




    1. Аж ахуйн нэгж нь тэмдгийг харилцагч татварын албанд буцаан өгөхөөс бусад тохиолдолд бусдад шилжүүлэх, худалдахыг хориглоно.




    1. Аж ахуйн нэгж нь татварын албанаас олгосон тэмдгийг хүлээн авахдаа тэдгээрийн сав, баглаа боодол болон дагалдах бичигт заасан тоо, хэмжээ, сери, дугаарын дагуу шалгаж хүлээн авна.




    1. Аж ахуйн нэгж нь харилцдаг татварын албанаас тэмдэг хүлээж авах ажлыг тусгайлан томилогдсон эрх бүхий хариуцлагатай хүнээр гүйцэтгүүлнэ.




    1. Аж ахуйн нэгж нь хүлээж авсан тэмдгээ үнэт цаасаар тооцон орлогод авч бүртгэн, тусгай тоноглогдсон байранд хадгалж, хэрэглэнэ.




    1. Монгол Улсад үйлдвэрлэсэн архи, дарс, тамхины лонх, хайрцагт тэмдэг наах үүргийг уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч аж ахуйн нэгж хүлээнэ.




    1. Тэмдгийг архи, дарс, тамхины лонх, хайрцагт наахад дараахь шаардлагыг хангана. Үүнд:




  1. Тэмдгийг лонхны таг буюу хоолой, тамхины хайрцагт нягт тогтохоор, лонх хайрцгийг онгойлгох үед тэмдэг нь гэмтэж, дахин ашиглах боломжгүй болохоор наах;

  2. Тэмдгийн төв хэсгийг архи, дарсны лонхны тагны төв хэсэгт тааруулж, 2 тал руу нь лонхны хоолойг даган наагдсан хэлбэртэй байх. Тамхины хувьд хайрцагыг онгойлгох хэсгийг холбож наах.




  1. Тэмдэг наах байрлалыг үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа тэмдэг наах машины онцлог, тэмдгийн хэмжээнээс хамааруулан харилцдаг татварын албанаас зөвшөөрөл авч, өгсөн чиглэлийн дагуу өөрчилж болно.




  1. Аж ахуйн нэгжүүд нь татварын албанаас хүлээж авсан тэмдгүүд дотор хэвлэлийн гологдолтой тэмдэг илрэх, мөн үйлдвэрлэл, борлуулалтын явцад тэмдэг гэмтэх тохиолдол гарвал комисс томилон 2 хувь акт үйлдэн энэ тухайгаа харилцдаг татварын албанд мэдэгдэнэ.




  1. Аж ахуйн нэгж нь үйлдсэн актын 1 хувийг өөртөө үлдээн, 1 хувийг харилцдаг татварын албанд хэвлэлийн гологдолтой болон гэмтэлтэй тэмдгүүдийн хамт хүргүүлнэ.




  1. Үйлдвэрлэл, борлуулалтын явцад гэмтсэн тэмдгүүдийг цаасан дээр дараахь шаардлагын дагуу наана. Үүнд:




    1. Тэмдгүүд нугалаасгүй тэгшхэн байх;

    2. Тэмдгүүдийг түүний тоон мэдээллүүд ба төвийн хэсэг нь ил тод харагдаж байх;

    3. Тэмдэг урагдаж тасарсан тохиолдолд түүний тасархай хэсгүүдийг хооронд нь нийлүүлж наасан байх;


Долоо. Бусад зүйл


  1. Энэхүү журмын холбогдох заалтыг зөрчсөн тохиолдолд “Онцгой албан татварын тэмдгийн тухай” хуулийн 6 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.

___ oOo ___

Достарыңызбен бөлісу:




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет