Байгаль орчин, аялал жуулчлалын яам илтгэх хуудас



Дата04.07.2016
өлшемі89.19 Kb.
#176738
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
ИЛТГЭХ ХУУДАС
№.....
2009 оны 12 дугаар сарын 20 Уур амьсгалын өөрчлөлтийн

асуудлаарх НҮБ-ын бага



хуралд оролцсон тухай
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Суурь конвенцид оролцогч талуудын 15 дугаар бага хурал 12 дугаар сарын 7-19-ны өдрүүдэд Данийн нийслэл Копенгаген хотноо болж өнгөрөв.
Бага хурлын нээлтэд Данийн Ерөнхий сайд Ларс Расмуссен, Копенгаген хотын захирагч Рит Биергард, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооны дарга, доктор Р.Пачаури, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Суурь конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Иво дэ Боер нар оролцож үг хэлэв.
Тэд хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх цаг мөч олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгараад байгааг тэмдэглэж, энэ удаагийн бага хурлаар шинэ хэлэлцээр байгуулахын чухлыг тэмдэглэв. Бага хурал эхлэхээс өмнө уур амьсгалын өөрчлөлтөд голлон нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар дэлхийн улс орнууд, тухайлбал АНУ, Бразил, Хятад, Өмнөд Солонгос, Өмнөд Африк, Сингапур, Япон зэрэг улс орон улс төрийн мэдэгдэл хийгээд буйг ажил хэрэг болгож, эрх зүйн хувьд шинэ хэлэлцээрээр баталгаажуулах асуудал хамгийн чухлаар тавигдаж байв. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүгийн механизмыг бүрдүүлэх зэрэг Конвенцтэй холбоотой олон асуудлаар өргөн санал шүүмжлэл явагдав.
Нэг. Өндөр түвшний хуралдааны тухай
Бага хурлын өндөр түвшний хуралдаан 12 дугаар сарын 15-нд эхэлсэн бөгөөд түүнд сайд нар өргөнөөр оролцож, Конвенци болон Киотогийн протоколын хүрээнд явагдаж байгаа яриа хэлэлцээрийг дуусгах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байв.
Энэхүү хуралдаанд дэлхийн 130-аад улс орны төр, засгийн тэргүүн нар оролцов. Хуралдааныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нээв. Мөн Данийн Ерөнхий сайд Ларс Локке Расмуссен, Уэльсийн Хунтайж Чарлз зэрэг нэр хүнд бүхий хүмүүс үг хэлэв. Уг хуралдаанд оролцож буй улс орнуудын төр, засгийн тэргүүн нар энэ сарын 16-17-ний өдрүүдэд бага хуралд хандан үг хэлсэн бөгөөд өглөөний 03.00 цаг хүртэл үргэлжèлж байв.
Дээр дурдсан конвенци болон протоколд өөрчлөлт оруулж, шинэчлэх зорилгоор тус бага хурлын үеэр байгуулагдсан нээлттэй ажлын хэсгүүд ажлаа 12 дугаар сарын 15-нд дуусгаж, өндөр түвшний хуралдаанаар зохих шийдвэрүүдийг гаргуулах талаар талууд, ялангуяа бага хурлын даргын зүгээс õ¿÷èí ÷àðìàéëò ãàðãàæ байгаа боловч, зөвшилцөлд хүрэхэд амаргүй байна. Иймд нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй асуудлуудаар бага хурлын хүрээнд яриа хэлэлцээ үргэлжлэн явагдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 12 дугаар сарын 17-ны өдрийн үдээс хойш өндөр түвшний хуралдаан дээр үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад, ялангуяа малчдын амьдралын хэв маяг, экологид хэрхэн нөлөөлж байгаа, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Монгол Улсын оруулж болох хувь нэмрийн талаар байр сууриа илэрхийлэв. Байгаль орчныг хамгаалах үйлсэд уул уурхайн салбарын орлогын 10-15 хувийг зарцуулах, цөлжилттэй газар нутагт Засгийн газрын хуралдаан хийх саналтай байгаагаа илэрхийлэв.
Хоёр. Хоёр талын уулзалтуудын тухай
Урьдчилан тохиролцсоны дагуу бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Германы Канцлер А.Меркельтэй уулзаж ярилцав. Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан илгээлт ирүүлсэн А.Меркельд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, 2010 онд үргэлжлүүлэн тэмдэглэх ардчилсан хувьсгалын ойд түүнийг хүрэлцэн ирж оролцохыг урив. Түүнчлэн Конрад Аденауэрийн сангаас Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг тэмдэглэж, уг сангийн үйл ажиллагааг Канцлер тууштай дэмжиж байгааг Ерөнхийлөгч сайшаав. Монгол Улс ардчилсан хөгжлийн замаар тууштай замнаж байгаад А.Меркель талархаад хоёр талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн төлөө байгаагаа, мөн Холбооны Канцлерийн хувьд Монгол Улсад айлчлах бодолтой байгаагаа илэрхийлэв. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаар Монгол Улс хүчин чармайлт тавьж байгааг Канцлер Меркель сайшаагаад Копенгагений бага хурлыг амжилтад хүргэх талаар ЕХ, ялангуяа ХБНГУ-ын зүгээс баримталж байгаа байр суурийг тайлбарлан ярихын сацуу тус бага хурлыг амжилттай болгохын төлөө 77-ийн бүлгийн хүрээнд Монгол Улс идэвхтэй ажиллаж, БНХАУ-ын байр суурьт нөлөөлөх боломж бололцоог эрэлхийлэхийг хүсэлт болгов.
Уулзалтын төгсгөлд Европын Комиссын дарга Х.М.Баррозо, Австралийн Ерөнхий сайд К.Рад нар нэгдэн оролцов. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар 2009 оны 9 дүгээр сард Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын өндөр түвшний хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтран хурал удирдсанаа Х.М.Баррозо эргэн дурсаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажилд биечлэн идэвхтэй оролцож байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлýí, 77-ийн бүлгийн байр суурийг нэгтгэх, ЕХ-ны байр суурийг дэмжиж ажиллахыг манай талд хүсэлт болгов. Хятадын зүгээс Копенгагений яриа хэлэлцээнд оролцож буй арга барилын талаар Австралийн Ерөнхий сайд К.Рад товч мэдээлэл хийв.
Бага хурлын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэгийн Ерөнхий сайд, Тайландын Ерөнхий сайд, Индонезийн Ерөнхийлөгч, Албанийн Ерөнхийлөгч, Хорватын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Ерөнхий сайд, Францын Ерөнхийлөгч, Люксембургийн Ерөнхий сайд, Британийн Ерөнхий сайд нартай тус тус товч уулзаж ярилцав. Албанийн Ерөнхийлөгч Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлыг хөндөж, Хорватын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж байснаа дурсаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг хариу айлчлах урилгатайг нотлов.
Дээд хэмжээний уулзалтад оролцсон төр, засгийн тэргүүн нарыг хүндэтгэн Данийн Хатан хаан хоёрдугаар Маргрете оройн зоог барих үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Данийн угсаа залгамжлах ханхүү Фредерик, Японы Ерөнхий сайд Хатаяама болон түүний гэргий, Түркийн Ерөнхийлөгч Гул, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон нартай хамт нэг ширээнд хамт суув. Зоогийн үеэр Копенгагений бага хурлын үйл явц, олон талт хамтын ажиллагаа болон бусад хобби, гэр бүл, хүүхэд зэрэг гол төлөв хувийн шинж чанартай асуудлаар яриа өрнүүлсэн байна.
Бага хурал өндөрлөсний дараа Копенгагений онгоцны буудлын өндөр зочин төлөөлөгчийн өрөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Бан Ги Мүнтэй уулзаж ярилцав. Копенгагений бага хуралд дэлхийн 129 орны төр, засгийн тэргүүн оролцож, НҮБ-ын түүхэнд хамгийн том хурал боллоо гэдгийг ЕНБД хэлээд бага хурлаас эрх зүйн заавал биелүүлэх үүрэг хүлээсэн баримт бичиг гаргаж чадаагүй ч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн тэмцэлд чухал алхам болсон бага хурал боллоо хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Бага хурлын төгсгөлийн баримт бичиг болох Копенгагений тохиролцоонд улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтаа сайн дураараа гаргаж өгөхөөр болж байгааг тэрээр мөн тэмдэглэв. НҮБ-ûí шинжээчдийн тооцоолсноор эдүгээ хүлэмжийн хийг 1990 оны төвшинтэй харьцуулахад 19 хувиар бууруулах зөвшилцөлд хүрч болохоор байна. Гэвч энэ нь äýëõèéí дулаарлыг 2 градусаас хэтрүүлэхгүй байх ерөнхий тохиролцоонд нийцэж байгаа эсэхийг тооцон үзэх шаардлагатай бөгөөд НҮБ-ын хувьд эн тэргүүний зорилт бол 2010 онд багтаан эрх зүйн хувьд заавал биелүүлэх үүрэг хүлээсэн баримт бичиг байгуулах ÿâäàë áºãººä ýíý íü түүхэн үүрэг хэмээн үзэж байгаагаа ЕНБД хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд уур амьсгалын өөрлөлтийн эсрэг хийх тэмцэлд идэвхтэй байр суурианаас хандаж, Копенгагений бага хуралд Ерөнхийлөгчийн түвшинд оролцохоо эртнээс мэдэгдэж, хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсонд ЕНБД талархал илэрхийлэв. Түүнчлэн Ãерманы талаас санал болгосны дагуу 6 сарын дараа буюу 2010 оны 7 дугаар сарын эхээр Боннд болох сайд нарын түвшний уулзалтаар тодорхой ахиц гарна хэмээн итгэж байгаагаа илэрхийлээд 2010 оны 12 дугаар сард Мексикт болох дараачийн бага хурлын үеэр дээд түвшинд гарын үсэг зурахаар ажиллах болно гээд уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийг оролцохыг урив. Мөн 2010 оны 9 дүгээр сард Нью-Йорк хотноо болох Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянах НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьж байгаагаа дахин нотлов.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕНБД-ын мэдээлэл болон дээр дурдсан 2 арга хэмжээнд оролцохыг урьсанд талархал илэрхийлээд, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол Улсад хуурайшилт, цөлжилт нэмэгдэж буй, улмаар монголчуудын нүүдлийн мал аж ахуйн хэв маягт нөлөөлөх төвшинд хүрч буйг товч мэдээлэв. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Зүүн Хойд Азийн дээд хэмжээний уулзалт хийх Монгол Улсын санаачлагыг 2010 онд хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаа хэлэв. Копенгагений бага хурлаас гаргасан бас нэг шийдвэр бол уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих чиглэл мөн гэдгийг Бан Ги Мүн нотлоод Монгол Улсад хийх дээд хэмжээний уулзалтыг дэмжиж ажиллах талаар БНСУ-ын удирдлагатай удахгүй уулзахдаа ярина гэв. Таван толгойн цэргийн сургалтын баазын энхийг сахиулах үйл ажиллагаанд бэлтгэх бүс нутгийн сургалтын бааз болгон өргөтгөхөд НҮБ-ын зүгээс дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлт болгоход ЕНБД дэмжихээ амлав. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй сайн анд найзаас гадна Харвардын их сургуулийг төгсөгчдийн хувьд ойр дотно хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, сургууль төгсөгчдийн холбооны үйл ажиллагааны зохицуулалтын талаар санал солилцож ярилцав. Уулзалтын төгсгөлд тэд ММ агентлагийн сурвалжлагчид товч ярилцлага өгөв.
Бага хурлын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Түркийн Байгаль орчин, ойн сайдтай уулзаж, “Орхон говь” төслийн талаар санал солилцов.
Гурав. Бага хурлын дүнгийн талаар
Бага хурлаас “Копенгагений Тохиролцоо” нэртэй улс төрийн төгсгөлийн бичиг баримт гаргав. Энэхүү баримт нь эрх зүйн хувьд заавал дагаж мөрдөх баримт бичиг биш боловч улс төрийн хувьд чухал ач холбогдолтой элементүүдийг агуулж байгаа юм. Түүнчлэн улс орнуудын яриа хэлэлцээг цаашид ахиулах эрмэлзлийг тусгаж байгаа юм. Баримт бичиг дараах чухал элементүүдийг агуулж байíà. Үүнд:

  • Дэлхийн агаарын температурын дундаж өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхтэй харьцуулахад 20С-ээс бага байлгах зорилтыг зааж өгөв.

  • Хөгжилтэй орнуудын хувьд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах 2020 он хүртэлх амлалт зорилтын жагсаалт, харин хөгжиж байгаа орнуудын хувьд 2020 он хүртэлх хугацаанд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн арга хэмжээний жагсаалт тус тус гаргахаар болов.

  • Санхүүжилтийн хувьд богино хугацааны яаралтай арга хэмжээнд зориулж 2012 он хүртэл 30 тэрбум ам. долларыг гаргах, урт хугацааны санхүүжилтэд зориулж 2020 он хүртэл жил тутам 100 тэрбум ам доллар гаргахаар тохиролцов.

  • Технологи дамжуулах, ойжуулалтын арга хэмжээг дэмжих механизмыг зааж өгөв.

Дараагийн шатíû çîðèëò áîë энэхүү улс төрийн баримт бичигт зөвшилцсөн зүйлсийг нэг жилийн дараа Мехсикт болох бага хурлаар хууль эрх зүйн баримт бичиг болгон гаргах явдал юм.

“Копенгагений Тохиролцоо”-г цөөн улс орон, тухайлбал, АНУ, Хятад, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар нөлөө бүхий улс орнууд хийсэн гэсэн шүүмжлэл гарч байна. Бага хурлын дарга Дани óëñûã НҮБ-ын дэгийг алдагдуулан ийм баримт бичиг гаргалаа хэмээн Куба шүүмжлэн дургүйцлээ илэрхийлээд байна.

Мөн Конвенцийн хүрээнд óäààí õóãàöààãààð хамтран ажиллах баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн àæèëëàõ хугацааг сунгаж, энэ удаагийн бага хурал дээр хүрсэн зөвшилцөл, дүнг дараачийн бага хуралд оруулах, түүнчлэн Киотогийн Протоколын хүрээнд өндөр хөгжилтэй орнуудын хүлээх үүргийн асуудлаар яриа хэлэлцээ явуулах ажлын хэсгийн ажиллах хугацааг сунгаж, энэ удаагийн бага хурлаас батлан гаргасан шийдвэрт агуулагдсан баримт бичиг боловсруулан дараачийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр тохиролцов.

Дөрөв. Дүгнэлт, санал
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын энэ удаагийн бага хурал нь 2009 оны хувьд төдийгүй, НҮБ-ын түүхэнд болсон дэлхийн хамгийн том үйл явдалд тооцогдож байна. Тус бага хуралд нийтдээ 15000 хүн оролцоно хэмээн бага хурлыг хүлээн авч зохион байгуулсан Данийн Засгийн газар тооцоолж байсан ч, бүртгэл хийгдсэн оролцогчдын тоо 40,000 давж, бага хурлын зохион байгуулалтад нэлээд хүндрэл учруулав.
Бага хуралд манай улс анх удаа төрийн тэргүүний түвшинд оролцсон нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд манай улс урьдаас илүү анхаарал хандуулж байгааг, дэлхийн хамтын нийгэмлэгийн хүрээнд эл асуудлаар өөрийн дуу хоолойг илэрхийлж, хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэйгээ илтгэн харуулав.
Бага хуралд Байгаль орчин, аялал, жуулчлал яам, ГХЯ-наас гадна Эрдэс баялаг, эрчим хүч, ХХААХҮЯ-наас төлөөлөл оролцсон нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудал салбар дундын асуудал гэдгийг үндэсний түвшинд цаашид авч үзэж байхад ач холбогдолтой болов. Иймд эл асуудлыг эрхлэн явуулах үндэсний нэгжийг байгуулан ажиллах шаардлага гарч байна. Бага хурлын мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг хавсаргав.
Манай улс хөгжиж байгаа орны хувьд 2020 он хүртэлх хугацаанд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийн æàãñààëòàà ãàðãàæ Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт 1 дүгээр сарын 31-нээс өмнө хүргүүлэх учиртай болж байна.
Бага хуралд оролцсон манай төлөөлөгчдийн нийт зардал 100 орчим сая төгрөг болов. Манай 6 төлөөлөгч, 2 сурвалжлагчийн зардлыг НҮБ-аас даасан бөгөөд энэ зардал ороогүй болно.
Эцэст нь бага хурлын зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангахад Брюссель дэх ЭСЯ, Дани улсад суугаа манай улсын өргөмжит консул Сөрен Хаслунд-Кристенсен дэмжлэг туслалцаа үзүүлснийг сайшаан тэмдэглэмээр байна.
Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал, жуулчлал яам

2010 оны 1 дүгээр сар





Достарыңызбен бөлісу:




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет