Монгол улсын их хурлын тогтоол



Дата17.06.2016
өлшемі125.93 Kb.
#142938
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2009 оны 12 дугаар Дугаар 87 Улаанбаатар

сарын 04-ний єдєр хот



Тєрийн албаны зєвлєлийн

їйл ажиллагааны дїрмийг

шинэчлэн батлах тухай

Тєрийн албаны тухай хуулийн 34 дїгээр зїйлийн 34.10 дахь хэсгийг їндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Тєрийн албаны зєвлєлийн їйл ажиллагааны дїрмийг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Тєрийн албаны зєвлєлийн дїрэм батлах тухай” Улсын Их Хурлын 2002 оны 11 дїгээр сарын 28-ны єдрийн 85 дугаар тогтоолыг хїчингїй болсонд тооцсугай.

ГАРЫН ЇСЭГ



Монгол Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар

тогтоолын хавсралт

ТЄРИЙН АЛБАНЫ ЗЄВЛЄЛИЙН

ЇЙЛ АЖИЛЛАГААНЫ ДЇРЭМ

Нэг. Нийтлэг їндэслэл
1.1.Энэ дїрмийн зорилго нь Тєрийн албаны тухай, Тєсвийн байгууллагын удирдлага, санхїїжилтийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн хїрээнд Тєрийн албаны зєвлєл (цаашид “Зєвлєл” гэх)-ийн їйл ажиллагааны зарчим, бусад этгээдтэй харилцах хэлбэр, бїрэн эрх, чиг їїрэг, зохион байгуулалтын бїтэц, Зєвлєлийн дарга, орон тооны гишїїдийн бїрэн эрхийг тодорхойлоход оршино.
1.2.Зєвлєл нь тєрийн албан хаагчийн стандартын удирдлагыг улсын хэмжээнд хэрэгжїїлэх тєрийн албаны тєв байгууллага мєн.

1.3.Зєвлєл нь Їндсэн хуулийн Нэгдїгээр зїйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чєлєє, тэгш байдал, їндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх тєрийн їйл ажиллагааны їндсэн зарчим болон Тєрийн албаны тухай хуулийн 4.2-т заасан захирах, захирагдах ёс, ил тод байх, ард тїмэнд їйлчлэх, иргэд хуульд заасан болзол, журмын дагуу тєрийн албанд орох адил тэгш боломжтой байх, тєрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, тєрийн албан хаагчаас бїрэн эрхээ хэрэгжїїлэх нєхцєл, баталгааг тєр хангах зарчмуудыг мєрдєж ажиллана.

1.4.Зєвлєл нь хамтын удирдлагын зарчмыг удирдлага болгон хараат бус, бие даасан байдлаар їйл ажиллагаагаа явуулна.
1.5.Зєвлєлийн їйл ажиллагааны зорилт нь тєрийн албаны шинэтгэлийн стратегийн тєлєвлєлт, тєрийн боловсон хїчний бодлогын удирдамжаар хангах, тэдгээрийг хэрэгжїїлэх їйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, тєрийн байгууллагын єєрчлєлт, хєгжлийн эрэлт, хэрэгцээнд нийцїїлэн Тєрийн албаны тухай хуулийн 10.1 дэх хэсэг, Тєсвийн байгууллагын удирдлага, санхїїжилтийн тухай хуулийн 5.1.3-т заасан тєрийн албан тушаалд тавих ерєнхий шаардлагыг хангасан боловсон хїчнээр тєрийн албыг бэхжїїлэх, тєрийн албан хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах замаар Монгол Улсын тєрийн албаны їйл ажиллагааны їр ашиг, їр нєлєєг дээшлїїлэхэд чиглэгдэнэ.
1.6.Зєвлєл нь Тєрийн албаны тухай, Тєсвийн байгууллагын удирдлага, санхїїжилтийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхїї дїрмийн хїрээнд їйл ажиллагаагаа явуулна.

1.7.Зєвлєл нь бїтээгдэхїїн нийлїїлэлтийн жилийн эцсийн тайлангаа дараа оны нэгдїгээр улиралд багтаан Улсын Их Хуралд хїргїїлнэ.



1.8.Зєвлєл нь гадаад улсын ижил тєрлийн болон олон улсын байгууллагатай єєрийн бїрэн эрхэд хамаарах асуудлаар харилцаа тогтоож хамтран ажиллана.

Хоёр.Зєвлєлийн бїрэн эрх
2.1.Зєвлєл нь дор дурдсан бїрэн эрхийг хэрэгжїїлнэ:
2.1.1.Тєрийн албаны тухай хуулийн 35 дугаар зїйлд заасан бїрэн эрх;
2.1.2.Тєсвийн байгууллагын удирдлага, санхїїжилтийн тухай хуулийн 44 дїгээр зїйлд заасан бїрэн эрх;
2.1.3.хууль тогтоомжид заасан бусад бїрэн эрх.
2.2.Зєвлєл нь энэхїї дїрмийн 2.1-д заасан бїрэн эрхээс гадна дор дурьдсан эрх, їїргийг хэрэгжїїлнэ:
2.2.1.тєрийн албаны тухай хууль тогтоомж, тєрийн албаны стандартын хэрэгжилтэд тєрийн захиргааны тєв, нутгийн захиргааны байгууллагад хяналт шалгалт, хяналт-шинжилгээ хийж, тэдгээрийн їр дїнг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон єєрийн цахим хуудсаар нийтэд мэдээлэх, тєрийн байгууллагуудын шилдэг туршлагыг нь харилцан солилцуулах арга хэмжээ авах, илэрсэн зєрчлийг арилгуулах їїрэг єгч, биелэлтийг хангуулах;
2.2.2.яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хїрээнд їйл ажиллагаа явуулдаг орон нутгийн захиргааны байгууллагын тогтолцоо, зохион байгуулалтын бїтцийг боловсруулан батлахад санал єгєх;
2.2.3.тєрийн алба, тєрийн албан хаагчтай холбогдол бїхий шаардлагатай мэдээ, судалгаа, материал, хїний нєєцийн бодлогын хэрэгжилтийн талаархи мэдээллийг яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагаас гаргуулж авах;
2.2.4.боловсрол, эрїїл мэнд, соёл, нийгмийн халамж, хамгаалал зэрэг тєрийн суурь їйлчилгээний чанар, хїртээмжид нийгмийн аудит хийх арга зїйг нэвтрїїлэх талаар тєрийн байгууллагад мэргэшил, арга зїйн зєвлєгєє, дэмжлэг їзїїлэх;
2.2.5.Удирдлагын академийн сургалтын урт, богино хугацааны жилийн тєлєвлєгєєг тєрийн байгууллага, албан хаагчдын сургалтын хэрэгцээнд нийцїїлэн хянан баталж, биелэлтийг нь зохион байгуулахад дэмжлэг їзїїлэх;
2.2.6.тєрийн албаны талаар?? судалгаа, шинжилгээний ажлын сэдвийг Зєвлєлийн хуралдаанаар хэлэлцэн баталж, тєрийн албаны шинэтгэлийн бодлого, стратегитай уялдуулан тодорхой тєлєвлєгєєний дагуу Удирдлагын академи болон сургалт, судалгааны бусад байгууллагатай хамтран хэрэгжїїлэх;
2.2.7.тєрийн захиргааны албан тушаалын тэргїїн тїшмэл, эрхэлсэн тїшмэл, тєрийн тусгай албаны тэдгээртэй адилтгах албан тушаалын зэрэг дэв олгох асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, саналаа эрх бїхий байгууллагад єргєн мэдїїлэх;
2.2.8.Авлигын эсрэг хуулийн 11.1.4-т заасны дагуу Засгийн газраас томилогддог албан тушаалтны хєрєнгє, орлогын мэдїїлгийг хуульд заасан хугацаанд хїлээн авч бїртгэх, хадгалах, зохих журмын дагуу холбогдох байгууллагад тайлагнах;
2.2.9.“Тєрийн албаны тэргїїний ажилтан” цол, тэмдгээр шагнах журмыг баталж, уг журамд заасан болзлыг хангасан тєрийн албан хаагчдыг уг шагналаар шагнаж урамшуулах;
2.2.10.Зєвлєлийн болон тєрийн албаны мэргэшлийн шалгалтын тєв комиссын хуралдаанд оролцсон орон тооны бус гишїїдийн урамшууллын хэмжээг санхїї, тєсвийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагатай зєвшилцєн тогтоож мєрдєх;
2.2.11.Тєрийн албаны тухай болон Тєсвийн байгууллагын удирдлага, санхїїжилтийн тухай хуульд заасны дагуу мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, ур чадвар, мэргэшсэн байх зэрэг ерєнхий шаардлагыг хангасан иргэнийг шударгаар, нээлттэй єрсєлдїїлэх замаар сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжїїлэх;
2.2.12.Тєрийн албаны тухай хуулийн 33.4-т заасны дагуу томилох эрх бїхий этгээдийн баталсан ажлын байрны тодорхойлолтыг Улсын Их Хурлаас баталсан тєрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагад нийцїїлэн хянаж шийдвэрлэх;
2.2.13.хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, їїрэг.
Гурав.Зєвлєлийн бїрэлдэхїїн, зохион байгуулалтын бїтэц
3.1.Зєвлєл нь Тєрийн албаны тухай хуулийн 34.3-т заасны дагуу орон тооны гишїїн бєгєєд дарга, 2 орон тооны гишїїн, 4 орон тооны бус гишїїний бїрэлдэхїїнтэй ажиллана.
3.2.Зєвлєл нь орон тооны болон орон тооны бус салбар зєвлєл (цаашид “салбар зєвлєл” гэх )-тэй байх бєгєєд орон тооны салбар зєвлєлийн зохион байгуулалтын бїтэц, орон тоо, тєсвийг Улсын Их Хурал батална.
3.3.Зєвлєл нь яам, аймаг, нийслэлд салбар зєвлєлтэй байх бєгєєд агентлагт салбар зєвлєл ажиллуулах асуудлыг тухайн салбарын болон байгууллагын тєрийн албан хаагчдын тоо, удирдлага, зохион байгуулалтын бїтэц, їйл ажиллагааны хамрах хїрээ зэргийг харгалзан Зєвлєл шийдвэрлэнэ. Салбар зєвлєлийн дарга, нарийн бичгийн даргыг Зєвлєл томилно.
3.4.Салбар зєвлєл нь орон тооны бус эсэхээс їл хамааран Зєвлєлийн бїтцийн нэгж байх бєгєєд Зєвлєлийн ажлыг аливаа байгууллага, албан тушаалтнаас хараат бус, бие даасан байдлаар явуулна. Салбар зєвлєлийн дарга нь тєрийн албаны тєв байгууллагын ємнє ажлаа хариуцах бєгєєд Зєвлєл нь албан їїргээ сайн биелїїлсэн салбар зєвлєлийн даргыг урамшуулахын зэрэгцээ албан їїргээ хангалтгїй биелїїлсэн тохиолдолд хуульд заасан їндэслэлээр хариуцлага хїлээлгэх тухай саналаа тїїнийг томилох эрх бїхий этгээдэд гаргаж болно.
3.5.Зєвлєл нь ажлын алба (цаашид “Ажлын алба” гэх )-тай байна. Ажлын албаны зохион байгуулалтын бїтэц, орон тоо, тєсвийг Улсын Их Хурал батална. Зєвлєл нь Ажлын албаны даргыг Тєрийн албаны тухай хуулийн 34.13-т заасны дагуу томилж, чєлєєлнє. Ажлын албаны дарга нь Тєсвийн байгууллагын удирдлага, санхїїжилтийн тухай хуулийн 16.3-т заасны дагуу ерєнхий менежерийн їїрэг гїйцэтгэх албан тушаалтны хувьд мєн хуулийн 17 дугаар зїйлд заасан бїрэн эрхийг хэрэгжїїлнэ.
3.6.Ажлын алба нь дор дурдсан чиг їїргийг хэрэгжїїлнэ:
3.6.1.Зєвлєлийн бодлого, шийдвэрийг хэрэгжїїлэх;
3.6.2.Зєвлєлийн дарга, гишїїдээс єгсєн їїрэг, даалгаврыг биелїїлэх;
3.6.3.Зєвлєлийн ажиллах хэвийн нєхцєлийг хангах;
3.6.4.Зєвлєлийн хууль тогтоомжид заасан бїрэн эрхээ хэрэгжїїлэхэд нь мэргэшил, арга зїйн зєвлєгєє єгєх.
3.7.Зєвлєл нь салбар зєвлєлтэй дор дурдсан чиглэлээр хамтран ажиллана:
3.7.1.салбар зєвлєлийг зохион байгуулалт, мэргэшил, арга зїйн удирдлагаар хангах, тусгай хєтєлбєр, тєлєвлєгєєний дагуу салбар зєвлєлийн чадавхийг сайжруулах арга хэмжээ авч, биелэлтийг нь тооцож ажиллах;
3.7.2.салбар зєвлєлгїй Улсын Их Хурлын Тамгын газар, Ерєнхийлєгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Їндэсний аюулгїй байдлын зєвлєл, Їндсэн хуулийн цэц, Улсын дээд шїїх, Шїїхийн ерєнхий зєвлєл, Улсын ерєнхий прокурор, Хїний эрхийн Їндэсний Комисс, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерєнхий хороо, Їндэсний аудитын газар, Санхїїгийн зохицуулах хороо, Їндэсний статистикийн хорооны ажлын албаны боловсон хїчний холбогдолтой асуудлыг Зєвлєл, Їндэсний аудитын газар, Їндэсний статистикийн хорооны харьяа орон нутгийн салбар байгууллагын боловсон хїчний холбогдолтой асуудлыг Зєвлєлийн тухайн аймаг дахь салбар зєвлєл хариуцах;
3.7.3.Тєрийн албаны тухай хуулийн 35, 39 дїгээр зїйл, Тєсвийн байгууллагын удирдлага, санхїїжилтийн тухай хуулийн 44, 65 дугаар зїйлд заасан бїрэн эрхээ салбар зєвлєлд шилжїїлж болох бєгєєд орон тооны болон орон тооны бус салбар зєвлєлийн бїрэлдэхїїн, эрх, їїрэг, їйл ажиллагааны хамрах хїрээ, ажиллах журмыг тогтоон мєрдїїлэх;
3.7.4.салбар зєвлєл нь Зєвлєлийн ємнє ажлаа шууд хариуцах бєгєєд Зєвлєл салбар зєвлєлийн жилийн ажлын тайланг дараа оны 1 дїгээр сард багтаан авч, хуралдаанаараа хэлэлцэн їнэлгээ дїгнэлт єгч, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэр гарган тїїнийг хэрэгжїїлэх ажлыг зохион байгуулах;
3.7.5.салбар зєвлєлийн ажилд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжлэг, туслалцаа їзїїлэх бєгєєд тэдгээрийн їйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай зардлыг тєсвийнхєє холбогдох зїйл, ангид тусган санхїїжїїлэх боломжийг бїрдїїлэх.
3.8.Зєвлєл нь дэргэдээ сургалт, судалгаа, зєвлєх їйлчилгээний нэгжтэй байна. Нэгжийн зохион байгуулалтын бїтэц, орон тоог Зєвлєл тогтоон, батлагдсан тєсвийн эх їїсвэрээс санхїїжїїлэх бєгєєд уг нэгжийн зарим їйлчилгээг єєрєє єєрийгєє санхїїжїїлэх зарчмаар їзїїлэх асуудлыг Зєвлєл шийдвэрлэнэ.
3.9.Зєвлєл тогтоосон журмаар їйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, салбар зєвлєл, Ажлын алба тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Дєрєв.Зєвлєлийн їйл ажиллагаа
4.1.Зєвлєл нь хамтын удирдлагын байгууллага бєгєєд тїїний їйл ажиллагааны їндсэн хэлбэр нь хуралдаан мєн. Тухайн хэлэлцэж байгаа асуудлын онцлогтой уялдуулан хуралдааныг єргєтгєсєн байдлаар хийж, уг хуралдаанд тєрийн болон бусад байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтан, хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтныг байлцуулж болох бєгєєд энэ талаар Хуралдааны дэгд тусгана.
4.2.Зєвлєлийн хуралдааныг Зєвлєлийн дарга, эсхїл гишїїдийн олонхийн саналаар зарлан хуралдуулах бєгєєд энэ дїрмийн 4.3-т зааснаас бусад асуудлаар Зєвлєлийн гишїїдийн олонхи нь хїрэлцэн ирснээр хуралдааныг хїчинтэйд тооцно.
4.3.Зєвлєлийн дарга, 2 орон тооны гишїїний бїрэлдэхїїнтэй хуралдаанаар дор дурдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бєгєєд ийм бїрэлдэхїїнтэй хуралдааны шийдвэр нь тэмдэглэлийн хэлбэрээр гарч, Зєвлєлийн даргын тушаалаар баталгаажна:
4.3.1.тєрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисс томилох, сонгон шалгаруулах хугацааны тов тогтоох, зарлан мэдээлэх;
4.3.2.маргаан хянан шийдвэрлэх болон бусад комисс томилох, ажлын хэсэг байгуулах;
4.3.3.Зєвлєлийн дотоод їйл ажиллагаанд мєрдєх заавар, журам болон тєрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжїїлэхтэй холбогдсон зєвлємж батлах;
4.3.4.хууль тогтоомжоор зєвшєєрєгдсєн Зєвлєлийн їйл ажиллагаатай холбогдсон бусад асуудал.
4.4.Хуралдаанаар Зєвлєлийн бїрэн эрхэд хамаарах ямар ч асуудлыг хэлэлцэж болно. Хуралдаанд Зєвлєлийн дарга, гишїїд таслах эрхтэй оролцох бєгєєд асуудлыг хуралдаанд оролцсон гишїїдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хуралдааны явцын талаар тэмдэглэл хєтєлж, Хуралдааны дэгд заасны дагуу тїїнийг баталгаажуулна.
4.5.Зєвлєл нь хуралдаанаараа хэлэлцсэн асуудлаар энэ дїрмийн 4.3-т зааснаас бусад тохиолдолд тогтоол гаргана. Зєвлєл нь тєрийн албаны тухай хууль тогтоомжийн хїрээнд нийт тєрийн албаны хэмжээний асуудлаар зєвлємж гаргаж болно. Зєвлєлєєс гаргах шийдвэрт Зєвлєлийн дарга гарын їсэг зурна.
4.6.Зєвлєлийн гишїїдийн ажил їїргийн хуваарийг Зєвлєлийн хуралдаанаар баталж мєрдїїлнэ.
4.7.Зєвлєлийн дотоод їйл ажиллагаанд мєрдєх заавар, журмыг Зєвлєлийн дарга, тїїний эрх олгосноор Ажлын албаны дарга баталж мєрдїїлнэ.
4.8.Зєвлєл нь хуульд заасан бїрэн эрхээ хэрэгжїїлэхдээ тєрийн бусад байгууллага, иргэдтэй дор дурдсан хэлбэрээр харилцана:
4.8.1.Улсын Их Хурал, Ерєнхийлєгч, Їндэсний аюулгїй байдлын зєвлєлєєс тєрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах болон холбогдох бусад асуудлаар єгсєн зєвлємж, чиглэлийг хэрэгжїїлж, биелэлтийг нь тогтоосон хугацаанд нь эргэж мэдээлэх, тэднийг тєрийн алба, тєрийн албан хаагчтай холбоотой шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах;
4.8.2.Тєрийн албаны тухай хуульд тєрийн албаны тєв байгууллагын саналыг їндэслэн Улсын Их Хурал, Засгийн газар шийдвэрлэхээр заасан асуудлыг боловсруулж, саналаа уламжлах;
4.8.3.тєрийн албаны хїний нєєцийн бодлогын хэрэгжилтэд хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, їнэлгээ хийхэд Улсын Их Хурлын Тєрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газар, Ерєнхийлєгчийн Тамгын газар, Хїний эрхийн Їндэсний Комисс, Авлигатай тэмцэх газар, Їндэсний аудитын газартай хамтран ажиллах;
4.8.4.яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, тєрийн бусад байгууллагатай салбар зєвлєлєєрєє дамжуулах буюу эсхїл шууд харилцаж, тєрийн албаны хууль тогтоомжийг биелїїлж байгаа эсэхэд хяналт тавих, мэргэшил, арга зїйн дэмжлэг, туслалцаа їзїїлэх, тєрийн алба, тєрийн албан хаагчтай холбоотой шаардлагатай мэдээ, мэдээлэл гаргуулж авах;
4.8.5.Улсын Их Хурлын Тамгын газар, Ерєнхийлєгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шїїхийн ерєнхий зєвлєлийн ажлын албатай шууд харилцаж, тєрийн албан хаагчтай холбоотой шаардлагатай мэдээ, мэдээлэл гаргуулж авах, тэдгээртэй холбоотой шаардлагатай мэдээллээр хангах;
4.8.6.єєрийн бїрэн эрхэд хамаарах асуудлаар иргэдээс гаргасан єргєдєл, гомдлыг Иргэдээс тєрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан єргєдєл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу хїлээн авч хянан шийдвэрлэх;

4.8.7.тєрийн албаны їйл ажиллагаанд дэмжлэг їзїїлэх чиглэлээр тєрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах.


Тав.Зєвлєлийн даргын бїрэн эрх
5.1.Зєвлєлийн дарга дараахь бїрэн эрхийг хэрэгжїїлнэ:
5.1.1.Тєрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;
5.1.2.Зєвлєлийн їйл ажиллагааны хэтийн зорилтыг тодорхойлох, биелэлтийг нь хангуулах;
5.1.3.Зєвлєлийн їйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж удирдахын зэрэгцээ Ажлын албаны їйл ажиллагааг ерєнхий удирдлагаар хангах;
5.1.4.Зєвлєлийн хуралдаанаар хэлэлцэх асуудал, тїїний дарааллыг тогтоож, хуралдааныг даргалан холбогдох асуудлыг хэлэлцїїлэх;
5.1.5.Зєвлєлийн тєсвийн ерєнхийлєн захирагч болохын хувьд Тєсвийн байгууллагын удирдлага, санхїїжилтийн тухай хуулийн 12.1-д заасан бїрэн эрхийг хэрэгжїїлэх;
5.1.6.дотоод, гадаадад болон бусад байгууллага, албан тушаалтантай Зєвлєлийг тєлєєлєн харилцах;
5.1.7.байгууллагын дотоод асуудлаар хууль тогтоомжид нийцїїлэн тушаал гаргах.
Зургаа.Зєвлєлийн орон тооны гишїїний бїрэн эрх
6.1.Зєвлєлийн орон тооны гишїїн дараахь бїрэн эрхийг хэрэгжїїлнэ:
6.1.1.ажил, їїргийн хуваариар ногдуулсан чиг їїргийг хэрэгжїїлэх;
6.1.2.Зєвлєлийн шийдвэрээр байгуулагдах ажлын хэсэг, комиссыг ахлан ажиллаж, ажлын їр дїнгээ Зєвлєлийн дарга болон Зєвлєлд танилцуулах;
6.1.3.Зєвлєлийн бїрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар санал боловсруулан Зєвлєлийн хуралдаанд оруулж хэлэлцїїлэх;
6.1.4.Зєвлєлийн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан холбогдох этгээдээс нэмэлт баримт материал шаардаж авах, єєрийн зарчмын зєрїїтэй саналыг хуралдааны тэмдэглэлд тусгуулах;
6.1.5.Зєвлєлийн аль нэг орон тооны гишїїн, Зєвлєлийн даргын эзгїйд тїїний їїргийг тїр орлон гїйцэтгэх;
6.1.6.Зєвлєлийн орон тооны гишїїн, Зєвлєлийн даргыг тїр орлон гїйцэтгэж байх хугацаандаа энэ журмын 5.1.6, 5.1.7-д заасан даргын бїрэн эрхийг хэрэгжїїлэх бол Зєвлєлийн даргаас зєвшєєрєл, чиглэл авсан байх.
------------------ о О о -------------------

Достарыңызбен бөлісу:




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет