төсөл
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
/шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Цэргийн алба хаагч, түүний эрх зүйн байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилт оршино.
2 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж
2.1.Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Монгол Улсын иргэн цэргийн алба хаах тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Энэ хуулийн үйлчлэх хүрээ.
3.1.Энэ хууль нь Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд ажил, хөдөлмөр эрхэлж байгаа дор дурьдсан этгээдэд хамаарна:
3.1.1.цэргийн жинхэнэ алба хаагч;
3.1.2.дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн;
3.1.3.офицер, ахлагч нарын гэр бүлийн гишүүд;
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“цэргийн алба хаагч” гэж зэвсэгт хүчний төрөл, мэргэжлийн цэргийн анги, байгууллагын орон тооны албан тушаалд ажиллаж байгаа офицер, ахлагч, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагч, цэргийн сургуулийн сонсогчийг;
4.1.2.“цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал” гэж цэргийн албаны онцлогоос хамаарч цэргийн алба хаагч нарт эдлүүлэх хөнгөлөлт, даатгал, хангалт, нэмэгдэл, эрүүл мэндийн үйлчилгээ болон Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөг эдлэх үйл ажиллагааны зарим нэг хязгаарлалтыг;
4.1.3.“Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын онцлог” гэж нийгмийн хамгааллын зарим давуу байдал эдлэх, хуулийн хүрээнд зэвсэг хэрэглэх, хариуцлага хүлээхийг;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
5 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал
5.1.Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын агуулгад Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаар тогтоосон тэдний эрх, үүрэг, хууль зүйн хариуцлага болон эрх үүргээ хэрэгжүүлэх баталгаа багтана.
5.2.Цэргийн алба хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан иргэний нийтлэг эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг биелүүлэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний чиг үүрэг, цэргийн албаны онцлогтой холбогдуулан тэдэнд эрх зүйн байдлын зарим хязгаарлалт, хөнгөлөлт, давуу байдлыг хуулиар тогтоож болно.
5.3.Цэргийн албаны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон бусад харилцаа, цэргийн алба хаагчийн зэвсэг авч явах, хэрэглэх журмыг цэргийн дүрмээр зохицуулна.
5.4.Цэргийн алба хаагчийн эрх зүйн баталгаа нь түүний алба хааж эхэлсэн өдрөөс эхэлж, цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан өдрөөр дуусгавар болно.
5.5.Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа цэргийн алба хаагчийн эрх зүйн баталгааг олон улсын эрх зүйн баримт бичиг болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
5.6.Цэргийн алба хаагчид үнэмлэх олгоно. Үнэмлэх олгох журмыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
5.7.Цэргийн алба хаагч төрийн нууцыг задлахгүйгээр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж болно.
5.8.Цэргийн алба хаагч албан үүрэгтээ харшлахгүйгээр шашин шүтэх эрхтэй.
6 дугаар зүйл. Цэргийн тангараг
6.1.Монгол Улсын иргэн цэргийн жинхэнэ алба хаагч болохдоо: "Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая.
Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая.
Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангарагаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ." гэж цэргийн тангараг өргөнө.
6.2.Цэргийн тангараг өргөсөн баримт бичгийг албажуулан цэргийн алба хаагчийн хувийн хэрэгт хадгална.
7 дугаар зүйл. Цэргийн албан тушаал, цол
7.1.Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, цэргийн бусад албан хаагчийнхыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
7.2.Цэргийн алба хаагч, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн цэргийн цолтой байна. Цэргийн цолыг Монгол Улсын хуулиар бий болгож, олгох, хэрэглэх, бууруулах, хураан авах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтооно.
7.3.Дайчилгааны сургууль, цугларалт, хээрийн сургуульд оролцож цэргийн зохих мэргэжил эзэмшсэн цэргийн үүрэгтэнд цэргийн цол олгоно.
8 дугаар зүйл. Цэргийн алба хаагч, цэргийн үүрэгтний дүрэмт хувцас, цолны болон ялгах тэмдэг
8.1.Цэргийн алба хаагч цэргийн жинхэнэ алба хааж байхдаа, цэргийн үүрэгтэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцох үедээ дүрэмт хувцас, цолны болон ялгах тэмдэг хэрэглэнэ.
8.2.Цэргийн дүрэмт хувцас, цолны болон ялгах тэмдгийн загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлана.
8.3.Цэргийн бэлтгэл үүрэгтэнг дайчилгааны сургууль, цугларалтад оролцох үед нь нэг удаа цэргийн дүрэмт хувцас, цолны болон ялгах тэмдгээр хангах үүргийг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага хүлээнэ.
8.4.Цэргийн бэлтгэл үүрэгтэн олгосон дүрэмт хувцсыг дайчилгааны сургууль, цугларалтаар хэрэглэж нас хэтэрч бэлтгэл албанаас чөлөөлөгдөх хүртлээ хадгална. Хэрэв үрэгдүүлбэл зохих үнээр нь нөхөн олгоно.
8.5.Зэвсэгт хүчний цэргийн цол, ялгах тэмдэг, дүрэмт хувцсыг бусад байгууллага, иргэн хэрэглэх, тэдгээрийн загварыг ашиглахыг хориглоно.
9 дүгээр зүйл. Цэргийн бэлтгэл үүрэгтнийг чөлөөнд гаргах
9.1.Цэргийн бэлтгэл албанд байх нас хэтэрсэн, эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэхгүй гэж эмнэлгийн дүгнэлт гарсан бэлтгэл үүрэгтнийг чөлөөнд гаргаж, бүртгэлээс хасна.
10 дугаар зүйл. Цэргийн албан хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцох
10.1. Цэргийн алба хаагчийн ангидаа байх, ажилдаа ирэх, харих, ангийн байрлалын гадна албан үүргээ биелүүлэхийг цэргийн албаны үүргээ гүйцэтгэж байгаад тооцно.
11 дүгээр зүйл. Цэргийн алба хаагчийн эрх, эрх чөлөөний хязгаарлалт
11.1.Цэргийн алба хаагч цэргийн албаны үүргийн онцлог, түүнд тавих шаардлагаас үндэслэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
11.1.1.цэргийн алба хаагч улс төрийн зорилгоор эвлэлдэн нэгдэх, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг эвсэл, холбооны гишүүн байх;
11.1.2.төрийн бодлого, цэргийн удирдлагын шийдвэр, захирагч даргын тушаалыг эсэргүүцэх;
11.1.3.захирагч /дарга/-ийн зөвшөөрөлгүйгээр цэргийн дүрэмд зааснаас бусад жагсаал, цуглаан зохион байгуулах, түүнд оролцох;
11.1.4.хугацаат цэргийн алба хаагч алба хаах хугацаандаа цэргийн анги, байгууллагын зохион байгуулснаас бусад сургууль, дамжаанд суралцах;
11.1.5.анги, байгууллагын захирагч/дарга/-ийн зөвшөөрөлгүйгээр гадаад улсад зорчих;
11.1.6.цэргийн нууц баримт бичиг, зэвсэг, техниктэй холбогдох албан тушаалд ажиллаж байсан офицер, ахлагч цэргийн албанаас бэлтгэлээр халагдсаны дараа гурван жилийн дотор гадаад улсад байнга оршин суухаар явах.
11.2.Захирагч /дарга/-ийн тусгаарлан саатуулах эрх, цэргийн алба хаагчийг тусгаарлан саатуулах журмыг цэргийн дүрмээр тогтооно.
11.3.Цэргийн алба хаагчийг байлдааны жижүүрлэлт, харуул, манаанд гарах, хээрийн сургууль, цугларалтын үед болон хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актад зааснаар илүү цагаар ажиллуулж болно.
11.4.Анги, байгууллагын захирагч /дарга/-ийн шийдвэрээр цэргийн алба хаагчийн амралтын цагийг цэргийн дүрэмд заасны дагуу хязгаарлаж болно.
11.5.Цэргийн алба хаагчийн алба хааж буй ангийн байршлаас шалтгаалан түүний оршин суух газрыг тухайн ангийн захирагч тогтоож болно.
11.6.Цэргийн албаны үүрэг гүйцэтгэж байхдаа эд хөрөнгийн хохирол учруулсан цэргийн алба хаагчид хууль тогтоомжид заасны дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.
11.7.Цэргийн алба хаагчийг цэргийн дүрэмд заасан шийтгэл оногдуулах журмаар сахилгын хорих байранд тусгаарлан саатуулж болно.
11.8.Цэргийн алба хаагч цэргийн албаны үүргээ биелүүлэхдээ шашны учир шалтгаанаар татгалзах, өөрийн албан тушаалын байдлыг шашны сургаалыг сурталчилахад ашиглахгүй.
11.9.Цэргийн алба хаагч ажил хаялт, суулт зохион байгуулах, оролцохыг хориглоно.
Гуравдугаар бүлэг.
Цэргийн алба хаагчийн ажиллах нөхцөл баталгаа
12 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн баталгаа
12.1.Цэргийн алба хаагч дараахь баталгаагаар хангагдана.
12.1.1.цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцно.
12.2.Тайван цагт Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон энхийг сахиулагч, нисэх цагийн нормоо биелүүлсэн байлдааны сөнөөгч онгоц, байлдааны нисдэг тэрэгний нисэх бүрэлдэхүүн, хилийн суман, хороонд болон тэдэнтэй адил нөхцөлд байрлаж байгаа зэвсэгт хүчний анги, салбарын офицер, ахлагчийн алба хааж байгаа нэг жилийг 1 жил 4 сард дүйцүүлэн тооцно.
12.З.Офицер, ахлагч нь анги, байгууллагынхаа захирагч, даргын зөвшөөрснөөр албаны бус цагаар сурган хүмүүжүүлэх, зохион бүтээх, уран бүтээл, шинжилгээ, судалгааны ажлыг түр хавсран гүйцэтгэж болно. Түүний сурган хүмүүжүүлэх, шинжлэх ухаан, судалгааны үйл ажиллагааг олон улсын, гадаадын иргэн, байгууллага дангаар санхүүжүүлэхгүй.
12.4.Офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагч жил бүр ажлын 15 өдөр, сонсогчийн алба хаагч ажлын 25 өдрийн амралтыг биеэр эдэлнэ. Замд зайлшгүй шаардагдах өдрийг амралтын хугацаанд тооцохгүй.
12.5.Офицер, ахлагч нарт цэргийн жинхэнэ алба хаасан 5 жил тутамд ажлын хоёр өдрийн нэмэгдэл амралт олгоно.
12.6.Цэргийн анги, байгууллага офицер, ахлагчийг орон сууцаар хангана. Хэрэв цэргийн анги, байгууллага офицер, ахлагчийг орон сууцаар хангаагүй бол орон сууцны хөлслөх үнэлгээний З0 хүртэл хувьтай тэнцэх тусламжийг анги, байгууллага сар бүр олгоно.
12.7.Офицер, ахлагчид байнга оршин суух газартаа амины орон сууц барихад нь Монгол Улсын Засгийн газраас тогтоосон журмын дагуу хөнгөлөлт үзүүлнэ.
12.8.Офицер, ахлагч нь ажлын нөхцөл, албан тушаал, мэргэжил, мэргэжлийн зэрэг, цэргийн цол, алба хаасан хугацаа зэргийг үндэслэн тогтоосон дүрэмт хувцасны болон мөнгөн хангамжтай байхаас гадна байлдааны жижүүрлэлт хийх, харуул, манаанд гарах, хээрийн сургууль, дадлага хийх үедээ хүнсний болон эдийн хангамж “түүнчлэн аймгийн төв, нийслэлээс бусад сум, суурин газарт байрлаж буй радиотехник, радиолокаторын анги, салбарын офицер, ахлагч нар албан үүргээ гүйцэтгэж байгаа эсэхийг үл харгалзан хүнсний хангамж тус тус үнэгүй эдлэх эрхтэй.
12.9.Цэргийн алба хаагчийн хангалт, үйлчилгээний төрөл, тэдгээрийн хэмжээ, олгох журмыг Монгол Улсын Засгийн газар тогтооно.
12.10.Цэргийн алба хаагчийн цалин, бусад хангамжаас хууль тогтоомжид зааснаас гадуур өөрийн нь зөвшөөрөлгүйгээр суутгал хийхийг хориглоно.
12.11.Хугацаат албаны байлдагч, түрүүч, сонсогчийн эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг төр хариуцна.
12.12.Офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн үйлчилгээг Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн холбогдох хуулиар зохицуулна.
12.13.Офицер, ахлагч шилжин томилогдох, цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдах үед түүнийг гэр бүлийн гишүүд, ачаа тээшийн хамт оршин суух газарт нь хүргэх тээврийн хэрэгслийг анги, байгууллагаас гаргах буюу зардлыг автомашин, төмөр замын үнэлгээт хөлсөөр олгоно.
12.14.Офицер, ахлагч өөр анги, байгууллагад шилжин алба хаах болсонтой холбогдож эхнэр /нөхөр/ нь хөдөлмөрийн гэрээ цуцлахад хүрсэн бол тэдэнд нэг сараас доошгүй хугацааны дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан байгууллага олгоно.
12.15.Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах зардлыг төр хариуцах бөгөөд энэхүү зардлыг санхүүжүүлэх журмыг Засгийн газар тогтооно.
12.16.Хугацаат болон гэрээт цэргийн алба хаасан иргэн төрийн болон төрийн бус өмчийн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд элсэн суралцсан тохиолдолд тухайн сургууль сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлнө.
12.17.Цэргийн алба хаагч алба хаах гэрээний нөхцөл, ар гэрийн байдлаас хамаарч өөр цэргийн анги, байгууллагад шилжин ажиллаж болно.
12.18.Цэргийн эмч нарын дүгнэлтийг үндэслэн цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/ цэргийн алба хаагчид эмчилгээний чөлөө олгож болно.
12.19.Цэргийн алба хаагчийн эхнэр /нөхөр/, эхнэр /нөхөр/-ийн аав ээж, хүү /охин/, төрсөн ах /эгч/ хүндээр өвдсөн, нас барсан, гамшиг, осол нэрвэгдсэн үед цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/ 10 хүртэл хоногийн чөлөө олгоно.
12.20.Цэргийн алба хаагчийн эхнэр /нөхөр/-т өөрийн хүсэлтээр цэргийн алба хаагчтай хамтад нь амралтыг олгож болно.
12.21.Эмэгтэй цэргийн алба хаагчид хүүхэд төрүүлэх, асрах чөлөөг хуулийн дагуу эдлүүлнэ.
12.22. Цэргийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэхэд Монгол Улсын хууль, цэргийн дүрмээр эрх олгогдсон албан тушаалтнаас бусад хүмүүс оролцох эрхгүй.
12.22.1. цэргийн албаны гүйцэтгэл, үйл ажиллагааны үнэлгээ, мэргэжил боловсролыг харгалзан албан тушаалд томилогдох;
12.22.2 өөрийн сонголт, цэргийн албаны ашиг сонирхлыг харгалзан мэргэшүүлэх;
12.23.Алслагдсан цэргийн анги, салбарт ажиллаж байгаа офицер, ахлагчийн сургуулийн насны хүүхдийн боловсролыг дэмжих зорилгоор тухайн гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц мөнгөн тусламжийг жилд нэг удаа олгоно.
12.24.Алслагдсанд тооцох анги, салбарын жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар тогтоох бөгөөд тусламжид шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусгана.
12.25.Цэргийн алба хаагч эрдмийн, боловсролын зэрэг дэв, цолтой бол холбогдох зэрэг дэв, цолны нэмэгдлийг олгоно.
12.26.Цэргийн алба хаагч албан томилолтоор гадаад улсад болон дотоодоо явсан тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас тогтоосон
12.27.Цэргийн алба хаагч, цэргийн үүрэгтний тэтгэвэр, тэтгэмжийг хуулиар зохицуулна.
12.28.Цэргийн алба хаагч цэргийн сургууль, мэргэжлийн боловсролын сургуульд өөрийн мэргэжлийн бэлтгэлийг дээшлүүлэхээр суралцах эрхтэй.
12.29.Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан иргэн төрийн болон төрийн бус өмчийн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежид элсэн суралцсан тохиолдолд төрийн сангийн зээлд эхний ээлжинд хамруулах ба энэхүү зээлд хамруулах журмыг Засгийн газар тогтооно.
12.30.Цэргийн алба хаагч төрсөн нутагтаа амралтаар очих, буцаж ирэх зардлыг 2 жилд нэг удаа олгож байна.
12.31.Цэргийн алба хаагч нас барсан үед түүний шарилыг оршуулах газарт хүргэх зардлыг тухайн анги, байгууллага хариуцна.
12.32.Хугацаат цэргийн алба хаагч шуудангийн үйлчилгээг үнэ төлбөргүй авна.
13 дугаар зүйл. Цэргийн алба хаагч галт зэвсэг хэрэглэх
13.1.Цэргийн хүрээ, хотхон, ангийн захирагч /дарга/-ийн тушаалаар томилогдсон жижүүр, харуул, манааны бүрэлдэхүүн, тусгай үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагч, цэргийн тусгай ачаа хамгаалагч нь аливаа халдлага, гэмт этгээдийн үйлдэл, эсэргүүцлийг өөр арга, хэрэгслээр таслан зогсоох боломжгүй дараах тохиолдолд эцсийн арга хэмжээ болгон галт зэвсэг хэрэглэх эрхтэй:
13.1.1.цэргийн харуул хамгаалалтад байгаа объектод хүч хэрэглэн халдах;
13.1.2.байлдааны зэвсэг, техникийг булаан авахаар оролдох;
13.1.3.цэргийн алба хаагч болон иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болохуйц халдлага хийх;
13.1.4.оргон зугтсан онц аюултай гэмт хэрэгтэнг баривчлахад дэмжлэг үзүүлэх;
13.1.5.энхийг дэмжих ажиллагааны үед Олон улсын эрх зүй, дүрмийн дагуу өөрийгөө хамгаалах зайлшгүй шаардлага тулгарсан үед.
13.2.Боломжтой бүх тохиолдолд зэвсэг хэрэглэхийн өмнө заавал урьдчилан анхааруулна.
13.3.Цэргийн алба хаагч аюулын дохио өгөх, тусламж дуудах, араатан амьтнаас өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд зэвсэг хэрэглэж болно.
13.4.Цэргийн алба хаагчийн зэвсэг авч явах, хэрэглэх журмыг цэргийн дүрмээр тогтооно.
14 дүгээр зүйл. Цэргийн алба хаагчийн цалин хөлс
14.1.Цэргийн алба хаагчийн цалин нь түүний албан тушаал, цолны цалин болон бусад нэмэгдлээс бүрдэнэ.
14.2.Цэргийн алба хаагчийн цалингийн бусад нэмэгдэл гэж цэргийн цолны, удаан жилийн цалин, онцгой нөхцөлийн, цэргийн мэргэжлийн нэмэгдэл болон бусад хууль тогтоомжоор олгогдож байгаа нэмэгдлийг нэрлэнэ.
14.3.Цэргийн цолны цалинг дараах байдлаар тогтооно.
-
№
|
Цэргийн цолны
|
Үндсэн цалингийн хувь
|
Түрүүч
|
|
1
|
Дэд түрүүч
|
12
|
2
|
Түрүүч
|
14
|
3
|
Ахлах түрүүч
|
16
|
Ахлагч
|
|
4
|
Дэд ахлагч
|
18
|
5
|
Ахлагч
|
20
|
6
|
Ахлах ахлагч
|
22
|
7
|
Сургагч ахлагч
|
24
|
8
|
Тэргүүн ахлагч
|
26
|
Офицер
|
|
9
|
Дэслэгч
|
24
|
10
|
Ахлах дэслэгч
|
26
|
11
|
Ахмад
|
30
|
12
|
Хошууч
|
32
|
13
|
Дэд хурандаа
|
34
|
14
|
Хурандаа
|
36
|
15
|
Бригадын генерал
|
38
|
16
|
Хошууч генерал
|
40
|
17
|
Дэслэгч генерал
|
42
|
14.4.Цэргийн албан хаагчийн удаан жилийн нэмэгдлийг дараахь байдлаар тогтооно.
-
№
|
Цэргийн алба хаасан хугацаа
|
Үндсэн цалингийн хувь
|
1
|
5 жил
|
5
|
2
|
8 жил
|
8
|
3
|
12 жил
|
12
|
4
|
15 жил
|
15
|
5
|
18 жил
|
18
|
6
|
25 жил
|
25
|
7
|
30 жил
|
30
|
8
|
35 жил
|
35
|
14.5.Цэргийн алба хаагчийн онцгой нөхцөлийг нэмэгдэл үндсэн цалингийн 10 хувьтай тэнцүү байна.
14.6.Цэргийн алба хаагч цэргийн мэргэжлийн зэрэг эзэмшиж болно. Цэргийн мэргэжлийн зэргийг олгох журмыг Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага батална. Цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг дараах байдлаар тогтооно.
-
№
|
Мэргэжлийн зэрэг
|
Үндсэн цалингийн хувь
|
1
|
3 дугаар зэрэг
|
5
|
2
|
2 дугаар зэрэг
|
10
|
3
|
1 дүгээр зэрэг
|
15
|
14.7.Цэргийн алба хаагчийн цалин, бусад хангамжаас хууль тогтоомжид зааснаас гадуур өөрийн нь зөвшөөрөлгүйгээр суутгал хийхийг хориглоно.
14.8.Цэргийн алба хаагчийн цалингийн сүлжээ, доод жишгийн Монгол Улсын Засгийн газар тогтооно.
14.9.НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчийн цалин хөлсийг хуулиар зохицуулна.
14.10.Гадаадад цэргийн сургуульд суралцаж байгаа цэргийн алба хаагчийн цалин хөлсийг тусгай журмаар зохицуулна. Журмыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
14.11.Цэргийн алба хаагчийн цалин хөлсийг гадаад орны мөнгөн тэмдэгтээр хийсэн тохиолдолд олгосон тухайн өдрийн Монгол Банкны албан ёсны ханшаар тооцно.
Дөрөвдүгээр бүлэг.
Цэргийн анги, байгууллагад гэрээгээр ажиллагсад
15 дугаар зүйл. Цэргийн анги, байгууллагад ажиллагсад захирагч/дарга/-тай Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн бичгээр гэрээ байгуулна.
15.1.Анги, байгууллагын захирагч/дарга/ -ийн эрх, үүрэг:
15.1.1.гэрээ байгуулсан ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг хуулийн хүрээнд цуцлах;
15.1.2.ажил, амралтын цагийн горим тогтоох;
15.1.3.ажилтны мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх, түүнд шинэ мэргэжил эзэмшүүлэх болон ажлын байраар хангах;
15.1.4.ажиллахын зэрэгцээ суралцаж байгаа ажилтанд ажил олгогчийн зүгээс хөнгөлөлт үзүүлэх;
15.1.5.хээрийн сургууль, дадлага, цаг үеийн байдлаас шалтгаалж баяр амралтын өдрүүдэд болон илүү цагаар ажилласан ажилтанд нэмэгдэл цалин хөлсийг хуулийн хүрээнд олгож болно.
15.2. Гэрээгээр ажиллагчийн эрх, үүрэг:
15.2.1.гэрээгээр тохиролцсон нөхцөл, эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд санал бодлоо илэрхийлэх;
15.2.2.шагнал урамшил, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, нөхөх олговор авах;
15.2.3.төрийн болон цэргийн нууцыг чандлан сахиж, анги байгууллагын онцлог, үйл ажиллагааны талаархи мэдээ мэдээллийг гадгашаа тараахгүй байх;
15.2.4.цэргийн анги, байгууллагын дотоод журмыг хатуу баримтлана.
16 дугаар зүйл. Эд хөрөнгийн хариуцлага
16.1. Цэргийн албаны үүрэг гүйцэтгэж байхдаа эд хөрөнгийн хохирол учруулсан цэргийн алба хаагч, цэргийн үүрэгтэнд хууль тогтоомжид заасны дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.
16.2.Цэргийн алба хаагч, цэргийн үүрэгтэн төрийн ба нутгийн захиргааны байгууллагын зүгээс сэтгэл зүй, эд хөрөнгийн хохирол учруулсан бол нөхөн төлүүлэх асуудлаа хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрхтэй.
ТАВДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТУШААЛТАН ИРГЭНД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
17 дугаар зүйл. Албан тушаалтан, иргэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага
17.1.Албан тушаалтан, иргэн энэ хуулийн заалтыг зөрчсөн нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол түүнд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
18 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
18.1.Энэ хуулийг ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Достарыңызбен бөлісу: |