Авилгалын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенц


дугаар зүйл. Төрийн албан тушаалтан эд хөрөнгө завших, ашиглан шамшигдуулах буюу бусад аргаар зориулалтын бусаар зарцуулах



бет2/4
Дата21.06.2016
өлшемі0.98 Mb.
#152735
1   2   3   4

17 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан эд хөрөнгө завших, ашиглан шамшигдуулах буюу бусад аргаар зориулалтын бусаар зарцуулах


 

Төрийн албан тушаалтан албан тушаалынх нь дагуу өөрт нь итгэж хариуцуулсан аливаа эд хөрөнгө, төрийн буюу хувийн мөнгө эсхүл үнэт цаас, аливаа бусад үнэ бүхий зүйлийг өөрийн эсхүл өөр этгээд буюу байгууллагын ашиг тусад завших, ашиглан шамшигдуулах буюу бусад аргаар зориулалтын бусаар зарцуулах үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг оролцогч улс бүр авна.

 

18 дугаар зүйл. Эрх нөлөөг нь урвуулан ашиглуулах



 

Оролцогч улс бүр санаатайгаар үйлдсэн дараахь үйлдлийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ:

 

1.      ийм үйлдлийг анхлан эхлүүлэгч буюу аливаа бусад этгээдэд зориулж оролцогч улсын захиргаа буюу төрийн эрх бүхий байгууллагаас зүй бус давуу тал олж авах үүднээс төрийн албан тушаалтан буюу аливаа бусад этгээдийг өөрийн бодит буюу байгаа гэх эрх нөлөөгөө урвуулан ашиглуулахын тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээдэд шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох;



 

2.      оролцогч улсын захиргаа буюу төрийн эрх бүхий байгууллагаас зүй бус давуу тал олж авах үүднээс төрийн албан тушаалтан буюу аливаа бусад этгээдийг өөрийн бодит буюу байгаа гэх эрх нөлөөгөө урвуулан ашиглуулахын тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээдэд шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олгохыг шаардаж хясан боогдуулах эсхүл давуу тал авах.

 

19 дүгээр зүйл. Чиг үүргээ урвуулан ашиглах



 

Оролцогч улс бүр төрийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олгох зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашиглах, өөрөөр хэлбэл, аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ.

 

20 дугаар зүйл. Хууль бусаар баяжих



 

Хууль бусаар баяжих санаатай үйлдлийг, өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтан хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг өөрийнхөө хууль ёсны орлоготой холбогдуулан үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй байгаа бол ийнхүү хөрөнгө нь нэмэгдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг оролцогч улс бүр үндсэн хууль болон эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авч үзнэ.

 

21 дүгээр зүйл. Хувийн хэвшил дэх авилгал



 

Оролцогч улс бүр санаатайгаар үйлдсэн дараахь үйлдлийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ:

 

1.      хувийн хэвшлийн байгууллагад аливаа үүрэг гүйцэтгэн удирдаж буюу ажиллаж буй аливаа этгээдийг албан үүргээ зөрчин аливаа үйлдэл хийлгэх эсхүл хийлгэхгүйн тулд тухайн этгээдэд өөрт нь эсхүл өөр этгээдэд шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох;



 

1.      хувийн хэвшлийн байгууллагад аливаа үүрэг гүйцэтгэн удирдаж буюу ажиллаж буй аливаа этгээд албан үүргээ зөрчин аливаа үйлдэл хийх эсхүл хийхгүйн тулд өөртөө эсхүл өөр этгээдэд шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олгохыг шаардаж хясан боогдуулах эсхүл давуу тал авах.

 

22 дугаар зүйл. Хувийн хэвшлийн эд хөрөнгийг завших



 

Хувийн хэвшлийн байгууллагад аливаа үүрэг гүйцэтгэн удирдаж буюу ажиллаж буй аливаа этгээд албан тушаалынх нь дагуу өөрт нь итгэж хариуцуулсан аливаа эд хөрөнгө, хувийн мөнгө буюу үнэт цаас, аливаа бусад үнэ бүхий зүйлийг завших үйлдлийг эдийн засаг, санхүү буюу худалдааны үйл ажиллагааны явцад санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг оролцогч улс бүр авч үзнэ.

 

23 дугаар зүйл. Гэмт хэргээс олсон орлогыг угаах



 

1. Оролцогч улс бүр санаатайгаар үйлдсэн дараахь үйлдлийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн авна:

 

(а) (i) тухайн эд хөрөнгө нь гэмт хэргээс олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус гарлыг нуун дарагдуулах буюу өөрчлөн хувиргах эсхүл суурь гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд үйлдсэн хэргийнхээ хууль зүйн үр дагавраас зайлсхийхэд нь туслах зорилгоор уг эд хөрөнгийг өөрчлөх буюу шилжүүлэх;



 

(ii) тухайн эд хөрөнгө нь гэмт хэргээс олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний жинхэнэ мөн чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулалт, хөдөлгөөн буюу өмчлөл эсхүл түүн дэх эрхийг нуун дарагдуулах буюу өөрчлөн хувиргах;

 

(b) өөрийн эрх зүйн тогтолцооны үндсэн ойлголтоос хамааран:



 

(i) тухайн эд хөрөнгийг хүлээн авч байх үед гэмт хэргээс олсон орлого гэдгийг нь мэдсээр байж түүнийг худалдан авах, эзэмших буюу ашиглах;

 

(ii) энэ зүйлийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт оролцох, холбогдох, түүнийг үйлдэхэд хуйвалдах, үйлдэхийг завдах, мөн ийм гэмт хэрэг үйлдэхэд туслах, хатгах, дэмжих буюу зөвлөх.



 

2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгжүүлэх буюу хэрэглэх зорилгоор:

 

1.      оролцогч улс бүр энэ зүйлийн 1 дэх хэсгийг суурь гэмт хэргийн аль болох өргөн хүрээнд хэрэглэхийг эрэлхийлнэ;



 

2.      оролцогч улс бүр суурь гэмт хэрэгт наад зах нь энэхүү конвенцийн дагуу тогтоосон бүх эрүүгийн гэмт хэргийг оруулсан байна;

 

3.      дээрх (b) дэд хэсгийн зорилгоор суурь гэмт хэрэгт тухайн оролцогч улсын шүүхийн харьяаллын хүрээнд буюу уг харьяаллаас гадуур үйлдсэн гэмт хэргийг оруулна. Гэхдээ оролцогч улсын шүүхийн харьяаллаас гадуур үйлдсэн гэмт хэрэг нь зөвхөн тухайн гэмт хэрэг гарсан улсын дотоодын хуулиар гэмт хэрэгт тооцогдож буй бөгөөд энэ зүйлийг хэрэгжүүлж буюу хэрэглэж буй оролцогч улсын дотоодын хуулиар, хэрэв уг гэмт хэрэг тухайн улсад гарсан бол, эрүүгийн гэмт хэрэгт тооцогдох тохиолдолд суурь гэмт хэрэг болно.



 

4.      оролцогч улс бүр энэ зүйлийг хэрэгжүүлэх өөрийн хууль тогтоомж, түүнд оруулсан цаашдын өөрчлөлтийн хуулбарыг, эсхүл тэдгээрийн талаархи танилцуулгыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлнэ;

 

5.      оролцогч улсын дотоодын хууль тогтоомжийн тулгуур зарчмуудаар шаардагдаж байгаа бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь суурь гэмт хэргийг үйлдсэн этгээд хамаарахгүй гэж зааж болно.



 

24 дүгээр зүйл. Нуун дарагдуулах




Достарыңызбен бөлісу:
1   2   3   4




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет