Авто замын нэмэлттэй битумын техникийн шаардлага



Дата30.06.2016
өлшемі44.64 Kb.
#167791
АВТО ЗАМЫН НЭМЭЛТТЭЙ БИТУМЫН ТЕХНИКИЙН ШААРДЛАГА” СТАНДАРТЫН ТАНИЛЦУУЛГА
Сүүлийн жилүүдэд авто замын чанарыг сайжруулахын тулд хучилтанд сайн чанарын асфальтбетон хольц хэрэглэх нь нэн чухал асуудлын нэг болж байна. Битумын чанарын асуудал бол авто замын хучилтын ажлын чанарт нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг юм.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихэсч байгаа болон цаг уурын нөлөөллөөс шалтгаалан асфальтбетон хольцонд уламжлалт нефтийн битум хэрэглэх нь замын хэрэглээний чанарын шаардлагын хувьд хангалтгүй болж байна. Чанарын энэ эрэлт хэрэгцээг хангахын тулд дэлхийн улс орнуудын полимер битумын хэрэглээ өсч байна. Нефтийн битум дээр нэмэлт сайжруулагч материал нэмж холих замаар битумын чанарыг сайжруулан авто замын асфальтбетон хольцонд хэрэглэдэг. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй, хүнд даацын болон өндөр динамик ачаалал авдаг зам, объектууд тухайлбал, нисэх онгоцны хөөрөх – буух зурвасын асфальтбетон хольцонд полимер битумыг хэрэглэдэг.

Авто замын барилгын ажлын чанарыг сайжруулахын тулд төрөл бүрийн нэмэлтээр сайжруулсан битум хэрэглэх нь чухал асуудлын нэг болж байгаа нь энэхүү “Авто замын нэмэлттэй битумын техникийн шаардлага” стандартыг боловсруулах үндэслэл юм.

Энэ стандартын төслийг боловсруулах ажлын хүрээнд бусад улс орнуудад мөрдөгдөж байгаа сайжруулсан битумын талаархи мэдээлэл-материал, стандартуудтай танилцаж судласны үндсэн дээр холбогдох стандартуудыг орчуулан боловсрууллаа. Тухайлбал, сүүлийн жилүүдэд ОХУ-д полимер сайжруулагч нэмэлт материал нэмэх замаар полимер битум үйлдвэрлэн холбогдох стандартыг мөрдөн авто замын ажилд хэрэглэж байна. Харин АНУ-д сайжруулсан битумыг хэрэглэх, турших Ашиглалтын үзүүлэлтийн ангиллын стандартыг мөрдөж байна.

Авто замын нэмэлттэй битумын техникийн шаардлага боловсруулах ажлын хүрээнд нийт 7 стандарт, техникийн шаардлагыг орчуулан боловсруулсан. Үүнд:

А. Монгол хэл рүү хөрвүүлсэн хувилбар:



  1. MNS AASHTO R 28-09 : 2013 Даралтаар өгөршүүлэх багаж (ДӨБ) ашиглан битумын өгөршлийг түргэсгэх арга

  2. MNS ГОСТ Р 52056 : 2013 Стирол-бутадиен-стирол хам полимероос бүрдсэн авто замын полимер-битум холбогч

  3. MNS AASHTO: T 313-09 : 2013 Гулзайгч Гулдмайн Реометр (ГГР) Багаж Ашиглан Битумын Гулзайлтын Хөшүүн Чанарыг Тодорхойлох

  4. MNS AASHTO Т 314-07 : 2013 Шулуун суналт (ШС) өгөх үеийн битумын тасралтын шинж чанарыг тодорхойлох

  5. MNS AASHTO M 316-06 : 2013 Эргэлдэгч вискозиметр ашиглан битумын зунгааралтыг тодорхойлох

  6. MNS AASHTO ТР 70-09 : 2013 Динамик Даралтын Реометр (ДДР) ашиглан битумын Олон Ачааллын Шилжилтийн Дахин Сэргэлтийг (ОАШДС) Тодорхойлох Туршилт

  7. MNS AASHTO 320–09 : 2013 Ашиглалтын үзүүлэлтээр ангилсан битумэн холбогч. Техникийн шаардлага

Б. Англи, Орос хэл дээрх эх хувилбар:

1. AASHTO R 28-09 : 2013 Accelerated Aging of Asphalt Binder Using a Pressurized Aging Vessel (PAV)

2. ГОСТ Р 52056 : 2013 Вяжущие полимерно-биумные дорожные на основе блок-сополимеров типа стирол-бутадиен-стирол

3. AASHTO: T 313-09 : 2013 Determining the Flexural Creep Stiffness of Asphalt Binder Using the Bending Beam Reometer (BBR)

4. AASHTO Т 314-07 : 2013 Determining the Fracture Properties of Asphalt Binder in Direct Tension (DT)

5. AASHTO M 316-06 : 2013 Viscosity Determination of Asphalt Binder Using Rotational Viscometer

6. AASHTO ТР 70-09 : 2013 Multiple Stress Creep Recovery (MSCR) Test of Asphalt Binder Using a Dynamic Shear Rheometer (DSR)

7. AASHTO 320–09 Performance-Graded Asphalt Binder
Дээрх орчуулж боловсруулсан 7 стандартын төслийг редакцийн хэсэгт өгч хянуулах ажлыг хийлгэсэн. Редакцийн хэсгээс нийт 7 стандартуудын техникийн нэр томъёо, үг хэллэг, найруулгыг сайжруулан боловсруулж дахин редакцийн хэсгээр хянуулах шийдвэрийг гаргасан. Үүний дагуу стандарт боловсруулах ажлын хэсэг эдгээр 7 стандартуудад редакцийн хэсгээс өгсөн санал шүүмжийг тусган дахин сайжруулан боловсруулсан. Мөн АНУ-ын AASHTO, ASTM болон ОХУ-ын ГОСТ зэрэг стандартуудыг нарийвчлан судалж танилцсаны үндсэн дээр боловсруулалтыг хийн редакцийн хэсгээр дахин хянуулсан. Редакцийн хэсэг хянаж үзээд зарим засварыг (хавсралт 1-ээс үзнэ үү) хийж дараагийн шатны хэлэлцүүлэгт оруулахыг дэмжсэн. Редакцийн хэсгээс өгсөн саналыг (хавсралт 1) тусгасан болно.

АЖЛЫН ХЭСЭГ

2013.11.27

Хавсралт 1

Автозамын нэмэлттэй битумын техникийн шаардлага боловсруулах ажлын хүрээнд боловсруулсан стандартуудын редакцийн дүгнэлт

Авто замын нэмэлттэй битумын техникийн шаардлага боловсруулах ажлын хүрээнд боловсруулсан 7 стандарт, техникийн шаардлагын дахин засварласан хувилбартай танилцлаа.





Стандарт, техникийн шаардлага

Дүгнэлт

1

MNS AASHTO R 28-09 : 2013 Даралтаар насжуулах багаж (ДНБ) ашиглан битумыг түргэвчлэн насжуулах


Даралтаар өгөршүүлэх багаж (ДНБ) ашиглан битумын өгөршлийг түргэсгэх арга гэж оновчтой болгох саналтай байна. Уг стандарт тусгасан насжилтын явцад битумын шинж чанар өгөршин хэврэгших, хатуурах процессыг өгөрших явц гэсэн нэр томьёоллоор илэрхийлэх нь зүйтэй байна.

Уг стандартад дээр үг хэллэгийн засварыг хийж, стандартын техникийн хороогоор хэлэлцүүлэх саналтай байна.



2

MNS AASHTO: T 313-09 : 2013 Гулдмайг Гулзайлгагч Реометр (ГГР) Багаж Ашиглан Битумын Гулзайлтын Хөшүүн Чанарыг Тодорхойлох


Гулзайгч гулдмайн реометр багаж ашиглан битумийн гулзайлтын хөшүүн чанарыг тодорхойлох арга гэж нэрлэх боломжтой байна.

Нэр томьёо, агуулгын засврыг хийсэн байна. Стандартыг дараачийн шатны хэлэлцүүлэгт оруулах саналтай байна.



3

  • MNS ГОСТ Р 52056: 2013 Стирол-бутадиен –стирол блок-сополиерт суурилсан автозамын полимер- битум

  • MNS AASHTO Т 314-07 : 2013 Шулуун суналт (ШС) өгөх үеийн битумын тасралтын шинж чанарыг тодорхойлох

  • MNS AASHTO M 316-06 : 2013 Эргэлдэгч вискозиметр ашиглан битумын зунгааралтыг тодорхойлох

  • MNS AASHTO ТР 70-09 : 2013 Динамик Даралтын Реометр (ДДР) ашиглан битумын Олон Ачааллын Шилжилтийн Дахин Сэргэлтийг (ОАШДС) Тодорхойлох Туршилт

  • MNS AASHTO 320–09 : 2013 Ашиглалтын үзүүлэлтээр ангилсан битумэн холбогч. Техникийн шаардлага


Нэр томьёо, агуулгын засварыг хийсэн байна. Стандартыг дараачийн шатны хэлэлцүүлэгт оруулах саналтай байна.

Редакцийн хэсэг

Достарыңызбен бөлісу:




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет