Ядуурлыг бууруулах стратегийн асуудлаарх бїсийн хэмжээний 2-р бага хурал 2003 оны 10 сарын 16-18 , Камбожийн Пномпень хот
Бангкок, 2003 оны 10 сарын 10 ? Ядуурлыг бууруулах стратегийн асуудлаарх бїс нутгийн хэмжээний 2-р бага хурлын ивээн тэтгэгчид болох Азийн хєгжлийн банк, Олон улсын валютын сан, НЇБ-ын Хєгжлийн хєтєлбєр, Дэлхийн банкнаас єнєєдєр мэдэгдсэний дагуу тус арга хэмжээ 2003 оны 10-р сарын 16-18-нд Камбожийн Пномпень хотод явагдана. Бага хурлыг Камбожи улсын засгийн газар зохион байгуулж байна.
Бага хуралд Камбожи, Индонези, Лаос, Монгол, Зїїн Тимор, Вьетнам зэрэг Зїїн Азийн 6 орны засгийн газар, парламент, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага болон хувийн хэвшлийн тєлєєлєгчид оролцоно. Бангладеш, Бутан, Балба, Пакистан, Папуа Шинэ Гвиней болон Шриланкийн тєлєєлєгчид ажиглагчаар оролцоно.
Бїс нутаг дахь эдийн засгийн єсєлт нэмэгдсэн нь Зїїн Азийг ядуурлыг бууруулах хурдцаараа дэлхийд тэргїїлэх хэмжээнд хїргэсэн ч Азийн бага орлоготой олон орны хувьд ядуурлыг тогтвортой бууруулж, Мянганы хєгжлийн зорилтуудыг (МХЗ)1 хангах явдал бэрхшээлтэй хэвээр байна. МХЗ нь дэлхийн удирдагчдын тодорхойлсон 8 бїлэг зорилтоос бїрддэг ба 2015 он гэхэд ядуурлыг хоёр дахин бууруулж, єлсгєлєнг устган, эрэгтэй эмэгтэй хїїхэд бїрийг сургуульд хамруулж, эрїїл мэнд, байгаль орчны їзїїлэлтїїдийг сайжруулахад чиглэсэн.
Дээрх бэрхшээлїїдийг даван туулж, ядуурлыг бууруулах зорилтоо хангах їїднээс бодлогын чанартай удирдамж болох Ядуурлыг бууруулах їндэсний стартегийг2 Ази болон бусад тивийн доогуур орлоготой орнууд боловсруулж байгаа билээ. Энэхїї стратеги нь ОУВС ба Дэлхийн банкнаас санхїїгийн дэмжлэг авах їндэс суурь болно. Їїнд тэдгээр орны олон нийт, бизнесийн бїлгїїд болон тєрийн бус байгууллагуудын оролцоотойгоор тодорхойлсон улс орны урт хугацааны ядуурлыг бууруулах хєтєлбєрийн чиглэл агуулагдсан. Стратегийг боловсруулсан энэхїї арга барил нь тїїнд тусгагдсан арга хэмжээнїїдийг засгийн газрын болон олон нийтийн сонирхлын бїлгїїд ижил тэгш хэмжээгээр дэмжиж, хэрэгжїїлэх магадлалыг нэмэгдїїлж байна.
Дээр дурдсан ядуурлыг бууруулах стратегийг амжилттай хэрэгжїїлэхийн тулд нэлээд хэдэн бэрхшээлийг даван туулах шаардлагатай. Эдгээрийг хэрэгжїїлэхэд ядуу орнуудын засгийн газарт санхїїгийн болон арга зїйн туслалцаа шаардагдана. Хандивлагч орнууд ба олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцаа чухал боловч эдгээр стратегийг боловсруулж, хэрэгжїїлэх тухайн орны хїчин чармайлт мєн ач холбогдолтой.
Хєгжиж буй орнуудын авч хэрэгжїїлж байгаа ядуурлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнїїдийн талаар мэдээлэл цуглуулах нь чухал бєгєєд энэхїї бага хурлын оролцогчид ядуурлыг бууруулах стратегийг бий болгосон туршлагаа бусадтайгаа хуваалцан, тэдгээрийг зохиож хэрэгжїїлэхэд тулгарч буй бэрхшээлїїдийг тодорхойлж, бусдын туршлагаас суралцаж, дээрх ёорилтуудыг даван туулах арга замуудыг хамтран боловсруулах бололцоотой юм.
Улс орнуудын Ядуурлыг бууруулах стратегийн баримт бичиг боловсруулсан туршлагыг голчлон хэлэлцэх энэхїї бага хурал нь 3 їндсэн сэдвийн хїрээнд явагдана – засаглал, ядуурлыг бууруулж, єсєлтийг хангах болон МХЗ-уудыг ядуурлыг бууруулах стратегитэй холбох. Эдгээр асуудал нь Азийн орнуудад ядууралтай тэмцэх ба ядуурлыг бууруулах їйл явцад єсєлтийг хязгаарлах асуудлыг зохицуулах гол хїчин зїйлс болно.
Туршлага судлах энэхїї уулзалтын їеэр дээрх 3 їндсэн сэдвийн хїрээнд дараах асуудлуудыг хэлэлцэх болно:
-
Оролцоо, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах;
-
Засаглалын сул бїтэц нь эдийн засгийн єсєлтийг хангах ба їндсэн їйлчилгээ їзїїлэхэд сєргєєр нєлєєлж буй бэрхшээлийг даван туулах;
-
Засаглалын їр єгєєж ба їйлчилгээний чанарыг сайжруулах;
-
Ядуучууд, эмэгтэйчїїд болон бусад эмзэг бїлгїїдэд їйлчилгээг хїртээмжтэй болгох їїднээс зах зээл, нэн ялангуяа худалдааг, дэмжих;
-
Єсєлтийг нэмэгдїїлэх ба ядуурлыг бууруулахад чиглэсэн бодлогуудыг хэрэгжїїлэх;
-
МХЗ-уудыг хэрэгжїїлэхэд Зїїн Азийн орнуудад шаардлагатай бодлого, санхїїжилт ба жендер зэрэг асуудлыг хєндсєн МХЗ-уудыг Ядуурлыг бууруулах стратегид тусгах.
Бага хурлын талаарх мэдээлэл, хєтєлбєр, илтгэлїїд зэргийг дараах хаягаар авч болно.
www.worldbank.org/asiapovertyconference
Зїїн Ази дахь ядуурал
Нэг тэрбум 800 мянган хїн амтай Зїїн Ази, Номхон далайн бїс нутаг нь хєгжиж буй хамгийн олон орон бїхий дэлхийн томоохон бїс нутаг юм. 2000 онд тус бїс нутагт єдєрт нэгээс доош ам долларын зардлаар 261 сая хїн аж тєрж байсан. Энэ тоо 2015 он гэхэд 8 саяд хїрч буурах ёстой. МХЗ-уудад тусгасан тус бїс нутагт туйлын ядуурлыг 2 дахин багасгаж, боловсролыг бїх нийтэд олгон, бага болон дунд сургуульд жендерийн ялгааг їгїй хийх зорилтууд хэрэгжих магадлал єндєртэй байгаа хэдий ч хїїхдийн эрїїл мэнд, эхийн эндэгдэл, жендерийн тэгш байдал болон байгаль орчны тогтвортой байдлын асуудлууд нэлээд бэрхшээлтэй хэвээр байна.
Зїїн Азийн ядуучуудын (єдєрт 2 ам. доллар хїрэхгїй зардалтай ) гуравны хоёр нь амьдардаг Хятад улсаас бусад оронд сїїлийн жилїїдэд нэлээд ахиц дэвшил ажиглагдсан. Жишээлбэл:
-
Тус бїс нутгийн ядуурлын тївшин хамгийн єндєртэй буюу хїн амын дєрєвний гурав нь єдєрт 2 ам доллар хїрэхгїй зардлаар амь зуудаг Лоас улсад ядуурлыг 39% (1997/1998 оны судалгаа)-аас 31% (2002/2003 оны судалгаа)-д хїргэж бууруулсан.
-
Вьетнамд 2002 онд явагдсан Єрхийн амьжиргааны тївшинг їнэлэх єргєн хїрээтэй судалгааны дїнгээс харахад амьжиргааны доод тївшнээс доогуур орлоготой хїн амын тоо 1993 онд 58% байснаас 2002 онд 29%-д хїрч буурсан ба хотын оршин суугчдын ядуурал 29%-аас 6%-д хїрч, хєдєєгийн хїн амынх 66-34 хувь болж багассан.
-
Санхїїгийн хямралын дараа 1999 онд Индонези улсад єдєрт 2 ам доллараас бага мєнгєєр амь зуудаг хїмїїсийн тоо 65% байсан бол одоо 50% байгаа нь хямралын ємнєх їзїїлэлтэнд дєхєж очиж байна.
Гэсэн хэдий ч дээрх ахиц дэвшил нь тогтворжиж хараахан амжаагїй тул Азийн хямралд тїлхэц єгсєн дараах хїчин зїйлийн нєлєєнд устаж їгїй болох аюултай. Їїнд: урт хугацааны єсєлт саарах, орлогын хуваарилалтан дахь тэгш бус байдал нэмэгдэх, гадны янз бїрийн хїчин зїйлїїд болон засгийн газрын сул дорой байдал зэрэг багтана. Тїїгээр ч зогсохгїй тус бїс нутгийн улс орнуудын болон нэг орны янз бїрийн мужуудын хооронд хєгжлийн тївшин ихээхэн зєрїїтэй байна. Зїїн Азийн хїн амын тал хувь нь єдєрт 2-оос доош доллараар амь зууж байгаа ба олон оронд, нэн ялангуяа їндэсний цєєнхийн хїрээнд, тэгш бус байдал, ядуурал газар авч байгаа нь сайтар тєлєвлєгдсєн, зардал хэмнэсэн Ядуурлыг бууруулах стратеги боловсруулахын ач холбогдлыг цохон тэмдэглэж байна.
Уригдсан орнуудын болон хандивлагч байгууллагуудын тєлєєлєгчид тус бага хуралд оролцоно. Хязгаарлагдмал тооны олон нийтийн тєлєєлєгчид ажиглагчаар оролцож болно. Дэлгэрэнгїй мэдээллийг дараах хаягаар авна уу: :dafzal@worldbank.org; kversak@worldbank.org. Оролцох тухайгаа бїртгїїлсэн хэвлэл мэдээллийн ажилтнууд бага хурлын бїхий л їйл ажиллагаа, нээлтийн ёслол болон хэвлэлийн бага хурлыг сурвалжлах боломжтой. Бїртгэлийн асуудлаар дараах хаягаар хандана уу:: sbou@worldbank.org; kversak@worldbank.org
Ивээн тэтгэгч байгууллагууд дахь харилцах хїмїїс
Азийн хєгжлийн банк: Omana Nair; onair@abd.org
|
Дэлхийн банк:
Kimberly Versak: kversak@worldbank.org (Washington)
Melissa Fossberg: mfossberg@worldbank.org (Bangkok)
Diana Chung, dchung1@worldbank.org (Bangkok)
Saroeun Bou, sbou@worldbank.org (Phnom Penh)
Selenge Nergui, snergui@worldbank.org (Ulaanbaatar)
|
ОУВС: Sabina Bhatia sbhatia@imf.org
Ghita Bhatt gbhatt@imf.org
|
НЇБХХ: Cherie Hart: Cherie.Hart@Undp.Org
Christelle Chapoy christelle.chapoy@undp.org
|
Достарыңызбен бөлісу: |