“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”



бет7/10
Дата27.06.2016
өлшемі0.67 Mb.
#162071
1   2   3   4   5   6   7   8   9   10

Сүү бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлж, үйлдвэрийн аргаар боловсруулах сүүний хэмжээг нэмэгдүүлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг зорилтуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор сүү үйлдвэрлэл эрхлэгчдэд 450,0 сая төгрөгийн хүүгүй хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж байна.
Монголын хоршоологчдын II чуулганыг зохион байгуулсан бөгөөд уг чуулганд аймаг, нийслэл, төрийн болон төрийн бус байгууллагын 140 гаруй төлөөлөгчид оролцов. Мөн 2012 оныг “Олон улсын хоршооллын жил” болгон НҮБ-ын ерөнхий ассемблейгаас зарласан бөгөөд уг арга хэмжээг угтан Монголын хоршооллын үндэсний II чуулганаар хоршооллын салбарын хөгжлийн дунд хугацааны стратегийг баталсан нь ихээхэн ач холбогдолтой боллоо.
“Түрээсийн бүтээмжийг өсгөх нь” сэдэвт бага хурлыг Олон улсын санхүүгийн корпораци, Хас лизингтэй хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Хас лизингтэй 2010 онд санхүүгийн түрээсийн үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулав.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн Сургагч багшийн мэргэшил дээшлүүлэх сургалтыг Мерси Кор Олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж, 5 аймаг, Улаанбаатар хотын 10 багшийг хамруулж, мэргэшил дээшлүүлж, зэрэг дэвийг нь ахиулав.
Архангай, Баян-Өлгий, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгуудад хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг дамжуулан зээл олгох арилжааны банкийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж ХААН, Хас, Хадгаламж банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Төсвөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зориулалтаар 30.0 тэрбум төгрөг олгосноос аймаг, нийслэлийн дэд сангуудад зээл хэлбэрээр 15.5 тэрбум төгрөг байршуулж, санхүүгийн түрээст 5.0 тэрбум төгрөг, бүс, нутгийн чанартай үйлдвэрийн зээлд 9.0 тэрбум төгрөг, ХАА-н гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны ажилд 500.0 сая төгрөг хуваарилж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна.

2010 оны 6 сарын 17-ны байдлаар аймаг, нийслэлийн төсөл сонгон шалгаруулах дэд комисст 119.6 тэрбум төгрөгийн 4250 төсөл ирснийг сонгон шалгаруулж 64.6 тэрбум төгрөгийн 2069 төслийг банкинд шилжүүлсэн бөгөөд банкнаас 701 аж ахуйн нэгжид 11.3 тэрбум төгрөгийн зээлийг олгосон бөгөөд зээл олголт 56 хувьтай явагдаж байна.

Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”-ийн хүрээнд бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц болохуйц төсөл, санаачилгыг хүлээн авч төсөл сонгон шалгаруулах комиссын хуралдааныг зохион байгуулж нийт 96 төсөл, санаачилгыг дэмжин 6 дугаар сарын 17-ний өдрийн байдлаар 34 аж ахуйн нэгжид 7.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдож, зээл олголт 33 хувьтай тус тус явагдаж байна.


Япон-Монгол төв, МУИС, Европын сэргээн босголт банктай хамтран зохион байгуулж буй “Үндэсний бизнесийн зөвлөх бэлтгэх сургалт”-ын 2 дахь удаагийн сургалтыг эхлүүлээд байна. Сургалтад нийт 40 оролцогч оролцож, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг шинжлэх, түүнд зөвлөгөө өгөх арга зүйг Монгол, Япон мэргэжилтэн багш нараар онолын мэдлэг заалгаж байна. Тус сургалтын ахих шатны сургалтыг 2010 оны 9 дүгээр сард зохион байгуулахаар хамтрагч талтай харилцан тохиролцоод байна.
“Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2010” олон улсын үзэсгэлэн, яармаг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Мишээл экспо төвд зохион байгуулав.
“Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 3 дахь үе шатны төлөвлөгөөг ХХААХҮ-ийн Сайдын 2010 оны 100 дугаар тушаалаар батлав.
Европын сэргээн босголтын банктай хамтран ажиллах тохиролцооны үндсэн дээр орон нутгийн бизнесийн зөвлөхүүдэд болон бизнес эрхлэгчдэд зориулсан “Америк болон Япон менежментийн арга техникээс” сэдэвт сургалт зохион байгуулж эхлээд байна.
Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд зээлийн дэмжлэг авахаар төсөл ирүүлсэн 35 иргэн, 17 аж ахуйн нэгжийн төслийг сонгон шалгаруулж 3 жилийн хугацаатай, жилийн 3.6%-ийн хүүтэй 300.0 сая төгрөгийн зээлийн дэмжлэг олгох ажил хийгдэж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гадаад хамтын ажиллагаа болон дотоод ажлын талаар
Японы Гадаад худалдааг дэмжих агентлагын дэмжлэгтэйгээр Токио хотод зохион байгуулагдсан Олон Улсын Загварын үзэсгэлэнд ноолуурын үйлдвэрүүдийг оролцуулах ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд Японы зах зээлд худалдаалагдаж байгаа 100 хувийн ноолууран бүтээгдэхүүнд баталгаажуулалт хийдэг ТAG системийг хэрэгжүүлэгч байгууллагатай уулзаж монголын үйлдвэрүүдийг хамруулах талаар санал солилцлоо.
БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамтай хамтран “Монгол-Солонгосын Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтарсан хорооны 4 дүгээр уулзалт”-ыг Сөүл хотноо зохион байгуулав. Хуралдаанаар Солонгос улстай цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлийг тохиров.
БНСУ-ын “Азийн улс орнуудын Хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санаачилга” байгууллагаас хэрэгжүүлэх “Монгол орны нөхцөлд хүлэмжинд лоолийн гетерозис үр үйлдвэрлэл” төслийн судалгааны багийг хүлээн авч холбогдох уулзалтуудыг зохион байгуулж хамтран ажиллав.
Оманы Султант Улсаас Монгол Улсыг хамааран БНХАУ-д суугаа Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч хамтран ажиллаж “Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Оманы Султант улсын Хөдөө аж ахуй, загасны аж ахуйн яам хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Дорнод аймгийн Халхгол, Матад сумдад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч оношлогдсон тухай Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад мэдээлж, ОХУ-ын Владимир хот дахь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын шүлхий өвчний лавлагаа лаборатори ВНИИЗЖ төвд дээжийг илгээн, оношийг баталгаажуулж, үүсгэгчийн удам зүйн мэдээллийг тогтоолгов.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР
Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн төсөл, тэдгээртэй холбогдох 7 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж Засгийн газрын хуралдаан, намын бүлэг, Байгаль орчин, хүнс, ХАА-н болон Төсвийн байнгын хороогоор тус тус дэмжүүлэн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Ан агнуурын тухай, Байгалийн ургамлын тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, “Ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасгасан, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэн ажилласан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах журам”, “Байгаль орчны мэдээллийн сангийн журам”-ыг баталлаа.
“Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны А-132/112 дугаар хамтарсан тушаалаар баталж улсын бүртгэлд бүртгүүлэв.

Зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хүнд суртал, шат дамжлагыг арилгах зорилгоор “Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр нь урамшуулах журам”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-115 дугаар тушаалаар шинэчлэн баталж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүллээ.


Монгол Улсад 2010 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, тэдгээрийг хэрэглэх хэмжээ, мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт хэрэглэх хэмжээ, газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт хэрэглэх хэмжээ болон ахуйн хортон шавж, мэрэгч устгалын олон ариутгал халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох химийн бодисын жагсаалт хэрэглэх хэмжээг Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны А-66/52/85 дугаар хамтарсан тушаалаар, “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдаалах журам”-ыг шинэчлэн боловсруулж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан 334/104 дүгээр тушаалаар тус тус батлан нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэв.

“Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-156 дугаар тушаалаар баталгаажуулав.


Бодлогын хэрэгжилтийн талаар
Монгол элс орчмын болон Улаагчны хар нуур, түүний орчмын газар нутгийг байгалийн цогцолбор газрын ангиллаар, Алтан хөхий уул түүний орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Хүрэн бэлчир түүний орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар /нийт 600 мянган га орчим газар/ улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-ын чуулганаар батлууллаа.
Түүнчлэн Говьсүмбэр, Дорноговь аймгийн зарим сумын нутгийг хамран орших Чойрын Богд уул, Бүрдэнэ булаг, Арван наймын Богд уул, Дундговь аймгийн Дэлгэрхангай уул, Сүхбаатар аймгийн Онгон таван булаг, тэдгээрийн орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Дундговь аймгийн зарим сумдын нутгийг дамнан орших Бага газрын чулуу түүний орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд байна.
Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн бүртгэлийг шинэчлэн баталлаа. Одоо 16.31 сая га талбай бүхий 911 газар орон нутгийн тусгай хамгаалалтад хамрагдаад байгаа нь Монгол Улсын нийт газар нутгийн 10.3 хувийг эзэлж байна.
УИХ-ын шалгалтын ажлын хэсгээс өгсөн зөвлөмж, төлөвлөгөө, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсэд газар ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг зөрчил бүрээр гаргаж 71 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцлаад байна.

Богдхан уулын дархан цаазат газар, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт газар ашиглагчдын кадастрын зураглалыг хийж, мэдээллийн санд бүрэн оруулаад байна.


Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхлэхээр Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө батлуулсан 95 аж ахуйн нэгж, байгууллагын 2009 оны ажлын тайланг хүлээн авч нэгтгэн, 2010 онд олборлолт явуулах 98 аж ахуйн нэгж, байгууллагын 2010 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг батлав.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-108 дугаар тушаалаар “Онон голын сав газрын зөвлөл”-ийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байхаар батлав. Сав газрын зөвлөл нь УИХ-ын гишүүн, Усны газар, Дорнод, Хэнтий аймгийн зарим сумдын ИТХ, төрийн болоод төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдэж байна.

“Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох” ажлыг зохион байгуулж үйл ажиллагаа нь гол мөрний урсац бүрэлдэх эх, томоохон голуудын сүлжээтэй давхцаж буй 16 аймгийн 134 сумын 645 тусгай зөвшөөрөлтэй талбайг тогтоогоод байна.

Байгаль орчны стратеги үнэлгээний ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд Цогтцэций сумын нутаг Таван толгой Оюу толгойн орд газар дээр ажиллаж орд газрын усны нөөц, гадаргын болон газрын доорхи ус, усанд туршилтын стратеги үнэлгээ хийж тайлан хэлэлцүүлэгт оруулахад бэлтгэв.
Цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнтэй хамтран арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийн технологич, инженерүүдэд зориулан цэвэр үйлдвэрлэлийн талаархи эрх зүйн орчин, төрөөс баримталж буй бодлого, эко дизайны талаархи олон улсын чиг хандлага, зарчим гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулав.

Нийслэлийн Агаарын чанарын албатай хамтран Баянгол дүүргийн 9, 10, 11, 16 дугаар хорооны гэр хорооллын айл өрхүүдэд “Шинэ-Ханбүл” ХХК-ий үлдвэрлэсэн 12.0 мянган ширхэг гал ноцоогчийг тараан хэрэглүүлэх ажлыг зохион байгуулав.


Улаанбаатар хотын агаарын чанарын хяналт шинжилгээний сүлжээг өргөтгөх зорилгоор Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр орчны агаарын чанарыг тодорхойлох хяналтын харуулыг Баруун 4 зам, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн Хархорин захын урд, Байгаль орчны төв лабораторийн хашаа, Баянзүрх дүүргийн “Ургах наран” хороолол зэрэг 6 газарт байрлуулаад байна. Эдгээр хяналтын харуулууд нь бүрэн автомат ажиллагаатай бөгөөд энгийн утсан холбоо болон GSM системээр мэдээлэл дамжуулах юм.
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд болон дулааны цахилгаан станцуудад өргөн хэрэглэгддэг Налайх, Багануур, Шивээ овоогийн нүүрсэнд цэвэршүүлэгч шингэн “Clean-Coal” хэрэглэснээр СО-угаарын хий, үнс, тоосыг бууруулах туршилт шинжилгээний ажлыг хийгээд байна. Энэ оны 3 дугаар улиралд багтаан дулааны цахилгаан станц болон нам даралтын халаалтын зуухан дээр туршилт шинжилгээний ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, менежментийг сайжруулах ажлын хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, ландфиллийн аргад түшиглэсэн хог хаягдлын төвлөрсөн цэгийг барьж байгуулахаар Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь аймагт тус бүрт 130.0 сая төгрөгийг олгож, мэргэжил арга зүйн зөвлөгөө хүргүүлээд байна.
Зэрлэг амьтанд зориулсан биотехникийн арга хэмжээ авах тухай БОАЖ-ын сайдын А-16, А-70 тоот тушаалуудыг батлуулж давхардсан байдлаар 14 аймгийн 32 сумын нутагт, Улсын тусгай хамгаалалттай 16 газрын зарим хэсэгт аргаль хонь, янгир ямаа, халиун буга, цагаан зээр, бор гөрөөсөнд нэмэлт өвс тэжээл тавьж өгөхөд зориулан 53.1 сая төгрөгийн санхүүжилтийг хийж байна.
Үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар 2010 онд түүж бэлтгэх байгалийн ургамлын дээд хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-145 дугаар тушаалаар батлан хэрэгжүүлж байна.

Биологийн олон янз байдлын Олон улсын өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн газар, Алтай Соёны экобүсийг хамгаалах төсөл, МУИС, Эко-Ази байгаль орчны дээд сургууль, Байгалийн түүхийн музейтэй хамтран уг өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулав.


Мазаалай баавгай хамгаалах” талаар Олон улсын бага хурлыг зохион байгуулж 2004 оны хурлаас хойш мазаалай баавгай хамгаалах талаар хийсэн ажлын үр дүнг дүгнэн хэлэлцэж, цаашдын стратегийг тодорхойлох, авч хэрэжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмжийг боловсруулав.
Өндөр уулын болон тайгын бүслүүрийн ашиглалтад өртөмтгий ургамлууд, Монгол орны идлэг шонхор, ховор шувуудын тархац, нөөц, Улаанбаатар хотын хөрсний бохирдлын суурь судалгаа явуулах, Монгол Улсын зарим аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд уул уурхайн олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон газрын тооллого хийх ажлын гэрээг байгуулан эхлүүлээд байна.

Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын байгаль орчныг хамгалах талаар хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хийх улсын нэгдсэн үзлэгийг 7 чиглэлд явуулахаар төлөвлөн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Хөвсгөл, Завхан, Булган аймгийн зарим сум, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Ховд, Өмнөговь, Дундговь аймгийн нутгуудад эхлүүлээд байна.


Хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн 47 зөрчил илрүүлэн 659366 м3 мод хурааж, 148008009 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ хийсэн байна. Үүнээс Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зөвшөөрөлгүйгээр 313 м3 мод бэлтгэж ойн санд 114993600 төгрөгийн хохирлыг учруулсан байна.

Хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж 876619 м3 модны ойн санд учруулсан хохирлын хэмжээ, 274,386.849 төгрөгний экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоосон.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 63 тоот зарлигийн дагуу бүх нийтээр мод тарих өдрийг улсын хэмжээнд зохион байгуулж,Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүд орон даяар өрнөж улсын хэмжээгээр 500.0 мянган мод сөөг тарьж, 5799 албан байгуулллага аж ахуйн нэгж 93.0 мянган иргэн оролцсон байна. Мод тарьсан аймгуудын дүнгээс харахад Өмнөговь аймаг тэргүүлсэн байна.
“Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний 2010 оны зардлын хуваарь”-ыг батлан энэ ажлыг голын урсац бүрэлдэх эх, экологийн доройтолд орсон ойн санг сэргээхэд, “Ногоон хэрэм”-ийн ойн зурвас байгуулах ажлыг цөлжилт нэн хүчтэй, хүчтэй илэрсэн газруудад төвлөрүүлж, эцсийн бодит үр дүн гаргах бодлого чиглэлийн дагуу зохион байгуулж байна.

Баянзүрх, Туул голын эхэнд нийт 409 га талбайд ойжуулалтын ажил гүйцэтгэж байна.


Монгол орны ойн сан бүхий газрын хилийн заагийг 1725237 цэгийн солбицлоор гаргаж, "Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий  газрын хилийн заагийг тогтоох" 10840 хуудас буюу 39 дэвтэр хэвлэмэл хувь болон цахим хэлбэрээр гаргав.
“Хуш модны самар бэлтгэх, боловсруулах эрх хүссэн хүсэлтүүд, Ойн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санал дүгнэлтийг үндэслэн 5 аж ахуйн нэгжид мэргэжлийн байгууллагын эрх олгож, 2010 онд түүж бэлтгэх хуш модны самрын хэмжээг тогтоон батлав.
Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд шаардлагатай багаж тоног төхөөрөмж нийлүүлэх болон онгоц түрээслэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, АН-2 агаарын хөлөг 3, Векас Х-32 онгоц 2, нийт 5 онгоцоор гүйцэтгэхээр гэрээ байгуулан хэрэгжүүлж, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлыг эхлүүлсэн. Онгоцоор тэмцэл явуулах аймаг, сум бүрийн онгоц буух, хөөрөх хээрийн нисэх буудлыг сонгох ажлыг зохион байгууллаа.
21 аймгийн 216 сумын 351 рашаан болон рашаан төст булгуудыг тоолон солбицол байршлаар тэмдэглэгээ хийн, усны хатуулаг, эрдэсжилт, температур, хувирамтгай элементүүдийг газар дээр нь шинжилсэн. 312 рашааны дээжид нарийвчилсан шинжилгээг Геокологийн хүрээлэн Рашаан судлалын төв, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн лабораторид хийлгэн рашааныг паспортжуулах ажлыг зохион байгуулан Рашааны мэдээллийн санг үүсгээд байна.
Монгол орны нийт 29 томоохон голын сав газрын зураг тус бүрийг GIS программ дээр хийсэн. Мөн 29 сав газрыг тус бүрээр хувааж нийгэм эдийн засгийн болоод хүн амын нягтаршлаар нь ангилан гаргаад байна.
Байгаль хамгаалагчдад эрх зүйн мэдлэг олгох сургалт явуулж 291 хүнийг хамруулан, Төрийн албаны шалгалт өгүүлснээр 287 нь буюу 98.6 хувь нь шалгалтанд тэнцэж, төрийн албаны тангараг өргөлөө. Ингэснээр орон нутаг болон тусгай хамгаалалттай нутагт ажиллаж байгаа бүх байгаль хамгаалагч төрийн жинхэн албан хаагч болж баталгаажлаа.
Иргэний нийгмийн зөвлөлөөс зарласан “Иргэний нийгмийн нөлөөллийн 7 хоногийг тусгай хуваариар зохион байгуулж, Төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын чиглэлийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн 2010 оны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

Гэрээнд 170.0 сая орчим төгрөгийн санхүүжилт бүхий 34 ажлыг Байгаль орчны иргэний зөвлөлөөр дамжуулан төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэхээр тусган, 30 шахам хувийг нь хэрэгжүүлээд байна. Мөн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн явцад хяналт шинжилгээ хийх бүх шатанд төрийн бус байгууллагыг оролцуулж байхаар шийдвэрэлээ.



Энэ онд 10 хуулийн төслийг шинэчлэн, 4 хууль, 14 журмыг шинээр боловсруулахад төрийн бус байгууллагуудыг оролцууллаа. Усны эх, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох 54 ажлын хэсэгт төрийн бус байгууллагын төлөөлөл бүрэн хамрагдлаа.

Аялал жуулчлалын талаар
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай харилцан хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ. Үүний үр дүнд Хархорин-13 дугаар зуун төслийн олон улсын тендер зарлах бичиг баримтыг боловсруулахад НҮБ-ын техникийн туслалцааг авахаар болж, тухайн байгууллагын веб сайтад Монголын Аялал жуулчлалын үзэсгэлэнгийн сурталчилгааг үнэ төлбөргүй тавиулав.
ХБНГУ-ын Берлин хотноо болсон АЙ ТИ БИ олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын 8 байгууллага 88 кв.м талбайд оролцож, Лондон хотноо болдог Даблью Ти Эм олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын 7 байгууллага 27 кв.м талбайд оролцохоор гэрээ байгуулан урьдчилсан төлбөрийг хийж баталгаажуулаад байна.
Францын ТиВи-Монде, Скай ТиВи телевизүүдээр 3 жилийн турш сурталчилгаа хийлгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Зураг авалт, сэтгүүлийн эх бэлтгэл зэргийг Францын тал хариуцах бөгөөд нийт зардлын 50 хувийг Францын талын тусламжаар гүйцэтгэж байна. Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайдын яамны байранд жуулчдад мэдээлэл өгөх үйлчилгээний цэгийг байгууллаа.
Монголын аялал жуулчлалын мэдээлэл бүхий жуулчдад зориулсан гарын авлагыг Англи, Герман, Франц, Япон хэл дээр тус бүр 800 ширхэг, “Дисковер Монголиа” сурталчилгааны сэтгүүл, хуурцгийг тус бүр 8000 ширхэг хэвлүүлэн сурталчилгаанд ашиглаж байна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Гадаад харилцааг эдийн засагжуулах Засгийн газрын хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах талаар идэвхтэй ажиллав.
Хөрш орнуудтай харилцсан талаар
ОХУ-тай: Ерөнхий сайд С.Батболд Европын зарим оронд айлчлах замдаа Москвад саатаж, ОХУ-ын Тээврийн сайд, ЗГХК-ын Оросын хэсгийн дарга И.Е.Левитин, “Росатом” корпорацийн Ерөнхий захирал С.Кириенко, Вена хотноо Оросын төмөр зам хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин нартай уулзаж, хоёр талын харилцаа, холбогдох салбаруудын хамтын ажиллагааны талаар ярилцав.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай үүрэг гүйцэтгэгч төлөөлөгч А.В.Гордеев манай оронд айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд нартай уулзаж төмөр зам болон стратегийн том ордуудад Оросын тал хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-д албан ёсны айлчлал хийж энэ оны 10 дугаар сард Сочи хотноо аюулгүй байдлын асуудал эрхэлсэн өндөр түвшний олон улсын төлөөлөгчдийн зөвлөлгөөн хийх Оросын талын саналыг дэмжиж, хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд тусгах саналаа илэрхийлэв.
ОХУ-ын БНБуриад Улсын Засгийн газрын даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, “Дэлхийн Монгол туургатны чуулган”-ыг зохион байгуулах хорооны Буриадын ажлын хэсгийн орлогч дарга Б.Г.Бальжиров тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчилж, 7 дугаар сард Улаан-Үд хотод зохион байгуулагдах “Дэлхийн Монгол туургатны IV чуулган”-ы бэлтгэл ажил, түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч болон ОХУ-ын төр, засгийн тэргүүнийг урьж оролцуулах талаар ярилцав.
БНХалимаг Улсын Ерөнхийлөгч К.Н.Илюмжинов, Свердловск мужийн Амбан захирагч А.С.Мишарин, ОХУ-ын БНХакаси Улсын Засгийн газрын орлогч дарга Е.М.Вагнер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад тус тус айлчиллаа.

Монгол, Оросын ЗГХК-ын ээлжит 14 дүгээр хуралдааныг энэ оны 7 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлийг хангаж байна. “Монголросцветмет” нэгдлийн зээлийн өрийн асуудлаарх хамтарсан Ажлын хэсгийн хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.


ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлийн хуралдаанд оролцохоор ирсэн Эрхүү мужийн Амбан захирагч Д.Ф.Мезенцев тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотын захирагч Б.Мөнхбаяр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчидтэй уулзав. Д.Ф.Мезенцевийн урилгаар Улаанбаатар хотын захирагч Б.Мөнхбаяр Эрхүү хотноо айлчлав.
Монголын ШУА, Оросын ШУА-ийн хооронд 2011-2015 оны эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны тухай протокол байгуулав.
БНХАУ-тай: БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр “Соёлын төв харилцан байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 2010-2013 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөө”-нд тус тус гарын үсэг зурав.
Айлчлалын хүрээнд “ЭКСПО-2010, Шанхай” дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцож, Жилинь муж, ӨМӨЗО-нд зочлов. Жилинь муж, Дархан-Уул аймгийн хооронд шууд харилцаа тогтоож, хамтран ажиллах баримт бичиг байгууллаа. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөх хотод анх удаа зохион байгуулагдсан Монголын Соёлын өдрүүдийн нээлтэд оролцов.
Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Бао-гийн чуулга уулзалтад оролцож БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, БНХАУ-ын Дэд дарга Си Жинпинь нартай уулзав. Тэрээр Засаг Захиргааны Тусгай бүс Гонконг-д ажиллах үеэрээ “Монголын компаниудын Гонконгийн зах зээлд гарах гарц” сэдэвт бизнес уулзалтад оролцож, илтгэл тавилаа.

Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5   6   7   8   9   10




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет