“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”



бет5/10
Дата27.06.2016
өлшемі0.67 Mb.
#162071
1   2   3   4   5   6   7   8   9   10

Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолоор ”Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай” асуудлыг шийдвэрлэв. Энэхүү тогтоолоор төрийн өмчийн их сургуулиудад зарим сургалтын байгууллагыг нэгтгэх, их сургуулийн харъяа сургуулиудыг тухайн их сургуулийн салбар болгон өөрчлөх, шаталсан сургалттай зарим коллежийг МСҮТ болгон өөрчлөн зохион байгуулах, зарим сургуулийг татан буулгах арга хэмжээг мөн оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Энэ тогтоол хэрэгжсэнээр төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын тоо 42-оос 16 болж цөөрөх юм. Энэхүү тогтоолоор Цагдаагийн академи, Батлан хамгаалахын их сургууль, Хилийн цэргийн дээд сургууль, Үндэсний тагнуулын академийн хэв шинжийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах асуудлыг судлан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг холбогдох яам, газарт үүрэг болгосны дагуу хамтарсан ажлын хэсэг байгуулж, эдгээр сургуулийн бүтцийн асуудлаар хэд хэдэн удаа санал солилцоод байна. Бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан Ховд аймаг дахь “Хөгжил” МСҮТ, Дархан-Уул аймаг дахь АУК, Техникийн коллежийн өмчийг орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх асуудлыг боловсруулж, холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэв. Түүнчлэн төрийн өмчийн их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгууллаа.
“Дээд боловсролын байгууллагын ангилал тогтоох журам”-ыг боловсруулан БСШУ-ны сайдын 2010 оны 26 дугаар тушаалаар батлан, улсын бүргэлд бүртгүүллээ. Энэ журамд дээд боловсролын сургалтын байгууллага нь коллеж, дээд сургууль, их сургууль гэсэн үндсэн 3 ангиалалтай байхаар заасан бөгөөд их сургууль нь эрдэм шинжилгээ- сургалт, үйлдвэрлэлийн их сургууль байж болох талаар тусгай нэмэлт шалгуур тогтоов.
Багшийн хичээлээс гадуур гүйцэтгэж байгаа бүтээлч ажил үйлчилгээг танхимын бус цагт хамааруулан, нэмэгдэл хөлс олгохоор “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-д тусгалаа. Танхимын бус сургалтын багц цагийг тооцсоноор албан тушаалын зэрэглэлээс хамааруулан танхимын болон танхимын бус багц цагийг ялгавартай тогтоох, багш хийж байгаа ажлаа зөв үнэлүүлэх, хийснээрээ нэмэгдэл хөлс, урамшуулал хүртэх, багш, сургалтын байгууллага хамтдаа хөгжих нөхцөлийг бүрдүүлэх боломж бий болно.
Дээд боловсролын сур­галтын байгууллагууд хөтөл­бөрөө олон улсын эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлэл хийлгэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхэд зориулан 200.0 сая төгрөгийн зардлыг төсөвт тусгав.

Америкийн Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн холбоо, Монгол Улсын Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Санхүү, эдийн засгийн дээд сургууль хамтран “Олон улсын магадлан итгэмжлэл” сэдэвт олон улсын семинарыг Улаанбаатар хотноо БСШУЯ-ны ивээл дор зохион байгуулав.



Энэ арга хэмжээний үр дүнд МУИС-ийн Эдийн засгийн сургууль хөтөлбөрүүдээ тус байгууллагаар магадлан итгэмжлүүлэх бэлтгэл ажилд орж, тэнхимийн эрхлэгчид орсон нийт 12 хүнийг АНУ-ын Лос-Анжелест болох Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн холбооны жил бүр болдог уламжлалт хуралдаанд оролцуулах, уг холбооны гишүүн сургуулиуд дээр очиж туршлага судлах асуудлыг шийдвэрлүүлээд байна.
Байгууллага, иргэдээс Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байгуулах 19 өргөдөл хүсэлт хүлээн авч шинжээчийн хэсэг байгуулж, газар дээр танилцах арга хэмжээ авч “Алтангорхи” ХХК, ХААИС-ийн Булган дахь МСҮТ /ХААИС-н Биологийн нөөцийн менежментийн сургуулийн дэргэдэх “Малчин” үйлдвэрлэл сургалтын төв/, Онцгой байдлын ерөнхий газар, “Асгат сервис” ХХК, “Санко” коллежид урьдчилсан зөвшөөрөл олгох дүгнэлт гаргаад байна.
2010 оны эхний хагаст 26 сургууль 96 чиглэлээр бакалаврын, 8 сургууль 10 чиглэлээр магистрын, 4 сургууль 5 чиглэлээр докторын сургалт эрхлэх хүсэлт ирүүлснийг хүсэлт тавьсан мэргэжил тус бүрээр хэлэлцэн, нийт 18 сургуулийн шинэ мэргэжлийг нээх хүсэлтийг судлан дүгнэлт гаргах 4 комиссыг байгуулан ажиллуулав. Эдгээр комиссын дүгнэлт, нэгжийн дарга нарын зөвлөлийн хурлын зөвлөмжийг үндэслэн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, МУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, “Этүгэн” дээд сургууль, “Соёмбо”, “Сэрүүлэг”, “Тэнгэр”, “Хүрээ”, “Түшээ” дээд сургууль, “Монфрэш” коллежид сайдын 2010 оны 128 дугаар тушаалаар тусгай зөвшөөрөл олгов. Мөн сайдын 2010 оны 238 дугаар тушаалаар Этүгэн, Хүрээ, Сэрүүлэг дээд сургуулиудад инженер технологи, уул уурхайн мэргэжлээр сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
2010-2011 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэгчдийн хяналтын тоог тогтоохдоо шинээр элсэгчдийн дотор хүмүүнлэгийн болон нийгмийн ухаан, үйлчилгээний салбарын чиглэлээр элсэгчдийн хувийн жинг 0.4 хувиар бууруулж, техник, технологи, байгалийн ухааны мэргэжлээр элсэн суралцагчдын хувийн жинг 0.3 хувиар нэмэгдүүлэв.
Оюутан элсүүлэх ажлын бэлтгэлийг хангах ажлыг зохион байгууллаа. Тухайлбал, 2010 онд оюутан элсүүлэх хяналтын тооны дагуу Үнэт цаасны газраар эрхийн бичиг хэвлүүлж, их, дээд сургууль, коллежид хуваарилан тараасны гадна Монголын их, дээд сургуулийн консорциумын шугамаар 2010 оны элсэлтийг орон нутагт зохион байгуулах комисст элсэлтийн ажлыг зохион байгуулахад анхаарах зарим асуудал /Бүтцийн өөрчлөлттэй холбоотой/-аар зөвлөгөө өгч, нэгдмэл ойлголт өгөв. Монголын их, дээд сургуулийн консорциумын “Аймаг, орон нутгаас Монголын их, дээд сургуулийн консорциумын гишүүн их, дээд сургууль, коллежид 2010 онд оюутан элсүүлэх журам”-ыг яамны вэб-д тавьж, нийтэд түгээв.
Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш нарыг сургах зүйн боловсрол олгох, үндсэн мэргэжлээр нь мэргэшлийг нь дээшлүүлэх, шинэ техник технологитой танилцуулах ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ МСС-ийн “Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл”-өөр багш нарыг гадаадад урт, богино хугацаагаар сургах ажлыг эхлээд байна. Тухайлбал, Монголын мянганы сорилтын сангийн “Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл”-өөс хүнд машин механизмын жолооч-оператор бэлтгэж байгаа 22 сургалтын байгууллагын багш нарт “Вагнер-Ази” компанийг түшиглэн сургалт явуулж, энэ сургалтад нийт 29 багш хамруулав. Эдгээрээс 6 багшийг АНУ-д сургалтад хамруулаад байна.
Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох уул уурхай, барилгын чиглэлээр сургалт эрхэлдэг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад ММСС-ийн МБС-ын төслийн хүрээнд томоохон хөрөнгө оруулалт хийгдэх, ялангуяа сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэхтэй холбогдуулан “Техникийн англи хэлний эрчимжүүлсэн сургалт”-ыг зохион байгуулж эхлээд байна. Энэхүү сургалтад уул уурхай, барилгын чиглэлээр сургалт эрхэлдэг мэргэжлийн боловсролын байгууллагуудын хүнд машин мехнизмын оператор, барилгын мужаан, гагнуур болон англи хэлний мэргэжлийн 30 багш Говьсүмбэр аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв дээр зохион байгуулж байгаа сургалтад хамрагдана.
Энэ оны эхний хагас жилд дотоодын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцаж байгаа 142 магистрант, 120 докторантыг Сургалтын төрийн сангийн зээл, тусламжид хамруулаад байна.
Соёл, урлагийн талаар
“Зөөврийн номын сан ажиллуулах журам”-ыг төсөл боловсруулсан бөгөөд БСШУ-ны сайдын 2010 оны 158 дугаар тушаалаар “Зөөврийн номын сан ажиллуулах аргачлал”-ыг баталж, төв, орон нутгийн номын сангуудад хүргүүлээд байна.
Монгол орны улс төр, эдийн засгийн амьдралд гарч буй түүхэн онцгой үйл явдлыг баримтжуулах, архивлан хадгалах зорилгоор бүтээж буй “Түүхийн хүрд” баримтат киноны хэмжээ, чанар, агуулгад үзлэг хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг ажиллуулж, дүгнэлт гаргаад байна.
Засгийн газрын 1998 оны 234 дүгээр тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлыг тэмдэглэх төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстэнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажлыг зохион байгуулах журам”, Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” (Тэмдэглэлт өдрүүдийн жагсаалт, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх журам)-ыг нэгтгэж, "Түүхэн үйл явдал, ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах журам" болгон боловсруулаад байна.
Эх орончдын өдрийг тэмдэглэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын “Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, Төрийн шагналт, гавьяат багш, академич Ш.Лувсанванданы мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай, нийслэлийн Баянгол дүүргийн герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийг Германы алдарт эрдэмтэн Александр фон Хумбольдтын нэрэмжит болгох зэрэг асуудлыг тус тус боловсруулан шийдвэрлэлээ.
Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад нэмэлт оруулах саналыг боловсруулан Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв. Мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газрын 2010 оны 103 дугаар тогтоолоор Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад нэмэлт оруулж батлууллаа. Ингэснээр Монгол Улсын хэмжээгээр 593 түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлтэй боллоо.
“Монгол гэрийн урлал”, “Монгол хувцасны уламжлалт урлал”, “Монгол цам”, “Лимбэ, бишгүүрийн битүү амьсгаа”, “Монгол уран бичлэг”, “Уран нугаралт” зэрэг 10 төрөл, зүйлийг соёлын биет бус өвд бүртгүүлэхээр өргөдөл, баримт бичиг, материалыг бэлтгэж ЮНЕСКО-д хүргүүллээ.
Төв, орон нутгийн соёл, урлагийн 7 байгууллагад ажлын хэрэгцээний УАЗ-1206 маркийн автомашин олгосноос гадна БСШУ-ны сайдын багцаас 145.0 сая төгрөг гаргаж төв, орон нутгийн зарим номын санг шинэ номоор баяжуулсны зэрэгцээ Азийн сантай хамтран 6 аймгийн 100 орчим сумын номын санг 120 нэрийн 20.0 мянган /англи хэл дээр/ хүүхдийн болон шинжлэх ухааны номоор баяжуулав.
Архангай аймгийн Хашаат суманд Хөшөө Цайдам музей байгуулах тухай асуудлыг Засгийн газрын 2010 оны 32 дугаар шийдвэрлэв. Хөшөө Цайдамын музейн нь 16 хүний орон тоотой бөгөөд захирлын сонгон шалгаруулалтыг зарлаад байна.

БСШУ-ны Сайдын 2010 оны 182 дугаар тушаалаар “Хархорум музейн Үндэсэн чиглэл”-ийг, 2010 оны 268 дугаар тушаалаар “Хөшөө Цайдам музейн Үндсэн чиглэл”-ийг тус тус батлаад байна.

Хархорум музейн Үндсэн чиглэлийн дагуу хөшөө дурсгалуудыг музейд зөөж авчрах ажлыг зохион байгуулж байна. Уг ажлын хүрээнд “Зөвшөөрөл олгох тухай” сайдын 2010 оны 298 дугаар тушаалаар Өвөрхангай аймгийн Хархорин суманд орших Бага эрээний хүн чулуу, Шар бүрдийн хүн чулуу, Эрдэнэ зуу музейн хэрмэн хашаанд буй перс бичигтэй хөшөө, Хөшөө дэнжийн хүн чулууг унаган газраас нь, мөн Үндэсний музейд хадгалагдаж буй Герман Улсаас бэлэглэсэн “Хархорум хотын макет” тус бүрийг Хархорум музейд авчирах шийдвэрийг гаргалаа. Хархорум музейн захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж, сонгох ажлыг зохион байгуулаад байна.

Түүнчлэн Хархорум музейд суурилуулах сэргээн засварлах ажлын тоног төхөөрөмжийг Японоос хүлээн авч, сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.


Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн боловсруулж сайдын 2010 оны 136 дугаар тушаалаар баталлаа. Мэргэжлийн зөвлөл 4 удаа хуралдаж улсын хил дээр хураагдсан болон хувь хүнд хадгалагдаж байгаа эд өлгийн зүйлийг үзэж, түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээг тодорхойлоод байна.
Уран зургийн галерейг дохиолол хамгаалалтын системээр тоноглох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулж, уг тендерт шалгарсан “Таван од” ХХК нь Уран зургийн галерейд 33.4 сая төгрөгийн дохиолол хамгаалалтын тоног төхөөрөмж суурилуулах ажлыг гүйцэтгээд байна.
Дорноговь аймгийн музей-сургалт судалгааны төвийг Засаг дарга шийдвэрээр Данзанравжаа музей, Дорноговь аймгийн музей болгон салгасан бөгөөд аймгийн музейн захирлыг томилоод байна. 2010 онд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, дохиоллын зардалд 100.0 сая төгрөгийг улсын төсөвт тусгасан бөгөөд Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейн цахилгааны монтажийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэв.
Монгол Улсын соёл, урлагийг гадаад орнуудад сурталчлах үзэсгэлэнгийн 2010-2013 оны нэгдсэн төлөвлөгөөний эхний хувилбарыг боловсруулаад байна.

Бельги Улсын Брюссель хотод болох Ази, Европын Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр зохион байгуулагдах “Сүсэг бишрэл ба худалдаа” сэдэвт үзэсгэлэнд Монгол Улсаас оролцох 23 үзмэрийн тодорхойлолт, танилцуулгыг бэлтгэлээ.

АНУ-д зохион байгуулж буй “Чингис хаан” үзэсгэлэнг 5 дугаар сард Сан Хосе хотын Техникийн музейд гаргахаар үзмэр шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны хооронд байгуулсан “Соёлын салбарт хамтран ажиллах тухай” гэрээг үндэслэн 2010 онд Монгол Улсын соёлын өдрүүдийг БНХАУ-ын ӨМӨЗО-д зохион байгуулахаар БСШУ-ны сайдын 2010 оны 14 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн.

Монголын соёлын өдрийн арга хэмжээг 5 дугаар сарын 2-9-ний өдрүүдэд Хөх хотноо зохион байгуулсан бөгөөд Монгол орон, монголчуудын аж байдлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, Монголын кино өдрүүд, зохиолчдын уулзалт, хил залгаа аймгуудын урлагийн тоглолт, хүүхдийн урлагийн өдрүүд, уран зургийн үзэсгэлэн, соёл, урлагийн мэргэжлийн багш нарын туршлага солилцох өдрүүд болон нээлт, хаалтын тоглолт бүхий 10 гаруй төрлийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.


Монгол Улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан 2010 онд Солонгосын соёлын жилийг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нээлтийн ажиллагааг 3 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотноо эхлүүлж, Солонгосын талаас 30 гаруй уран бүтээлч, техникийн ажилчдаас бүрдсэн баг хүрэлцэн ирж уг ажиллагаанд оролцлоо.
Шинжлэх ухаан, технологийн талаар
“Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталлаа. Энэ журмыг шинэчлэн баталснаар эрдэм шинжилгээний ажлын захиалгыг оновчтой болгох, сонголтыг сайжруулах, гүйцэтгэлийн чанар, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсөл захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгчдийн хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой юм.
Шинжлэх ухааны салбаруудаар жил бүр зохион байгуулагдаж олон арван залуу судлаачдыг хамардаг Хүрэл тогоотын семинарыг өргөтгөн, зохион байгуулалтыг сайжруулж, уг семинарт оролцон шалгарсан судлаачдад Сайдын нэрэмжит грант олгож байх зарчмыг баримтлан одоо мөрдөгдөж байгаа Монголын залуу эрдэмтэн, судлаачдын “Хүрэл тогоотын семинар” ЭШ-ний бага хурал зохион байгуулах журам, Эрдэм шинжилгээний залуу ажилтан нарт сайдын нэрэмжит судалгааны грант олгох журмыг нэгтгэн “Залуу судлаачдад БСШУ-ны сайдын нэрэмжит грант олгох журам” болгон боловсруулж, батлав. Энэхүү журмыг мөрдөж эхэлснээр грантад нэр дэвшигчдэд тавигдах шаардлага нийтлэг болж, шалгаруулалтын шат дамжлага цөөрч, олгох грантын тоо нэмэгдэх ач холбогдолтой юм.

2010 онд БСШУ-ны Сайдын нэрэмжит грант авах залуу судлаачдыг сонгон шалгаруулах комиссыг сайдын тушаалаар байгуулж, Хүрэлтогоотын семинарт илтгэл тавьж шалгарсан 14 судлаач, их сургуулиудаас нэр дэвшүүлсэн 6 залуу эрдэмтэн, нийт 20 залуу судлаачын илтгэлийг сонсож хэлэлцэн, комиссын өгсөн үнэлгээнд үндэслэн 10 залуу эрдэмтэнд сайдын нэрэмжит грант олгохоор шийдвэрлэв.


“Шинжлэх ухаан, технологийн гадаад харилцааг хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор 20 гаруй оронтой хамтран ажиллаж байгаа бөгөөд 2010 оны байдлаар ОХУ, БНХАУ, Беларус, Тайвань зэрэг оронтой хамтран 84 төсөл, судалгааны ажил хэрэгжүүлж байна.

БСШУЯ-наас ОХУ-ын Суурь судалгааны сантай хамтран 2010 оноос эхлэх 15 төсөл, ОХУ-ын Хүмүүнлэгийн шинжлэх ухааны сантай хамтран 11 төсөл хэрэгжүүлэх, мөн онд ЭШ-ний 3 хурал зохион байгуулах, 5 хайгуул, судалгаа хийх болон 1 бүтээл туурвихаар харилцан тохиролцсоныг БСШУ-ны сайдын 2010 оны 220 дугаар тушаалаар баталгаажуулан, эдгээр ажлыг хэрэгжүүлэх гэрээг байгуулсны дүнд хамтарсан судалгааны ажлууд хэрэгжиж эхлээд байна. ШУТС-гаас 2010 онд эдгээр төсөлд 100.0 сая төгрөгийн санхүүжилт олгох юм.


“Монгол Улсын нутагт археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх журам”-ын дагуу археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл авахаар 36 экспедици материалаа ирүүлснийг Мэргэжлийн зөвлөл хэлэлцэж БСШУ-ны Сайдын 2010 оны 254 дүгээр тушаалаар археологийн 31, палеонтологийн 3 экспедицид зөвшөөрөл олгосон бөгөөд экспедицүүд судалгааны ажлаа эхлээд байна.
ШУТ-ийн салбарт 2010 онд хийгдэх 300.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг Модны даацын бат, бэхийг шалгах төхөөрөмж, Имульсийг өндөр даралтаар жигдрүүлэгч аппарат, Хүнсний биотехнологийн инкубаторын тоног төхөөрөмж, Пробиотик судалгааны иж бүрэн лабораторийн төхөрөөмж, Цусны ДНХ-н нуклеотидийн дараалал тодорхойлох тоног төхөөрөмж гэсэн 5 багцад хуваарилсан бөгөөд худалдан авах үйл ажиллагаа хэрэгжилтийн шатандаа явж байна.
2010 оноос хэрэгжүүлэхээр ирүүлсэн 12 зэхэц ажлын саналыг хүлээн авч БСШУ-ы сайдын 2010 оны 261 дүгээр тушаалаар томилсон шинжээчийн хэсэг 7 ажлыг шалгарууллаа. Эдгээр ажлын санхүүжилтэд ШУТС-гаас 305.0 сая төгрөгийн санхүүжилт хийхээр шийдвэрлэсэн болно. Шалгарсан зэхэц ажил, гүйцэтгэгчдийн нэрс, зардлын хуваарилалтыг БСШУ-ны сайдын 2010 оны 273 дугаар тушаалаар баталгаажуулсны дагуу ШУТС зэхэц ажлын гүйцэтгэгчидтэй гэрээ байгуулан ажиллаж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан зарим технологийн инкубаторуудын үйл ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээ авав. ШУТИС-ийн Хүнсний технологийн инкубатор, ХААИС-ийн МЭХ-гийн пробиотикийн цех, ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны төвд үйлдвэрлэл, туршилтын чиглэлээр 140.0 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, шинэ төрлийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл явуулах нөхцөлийг бүрдүүлэв. Үйл ажиллагааныхаа менежментийг сайжруулах замаар туршин нэвтрүүлэх төрөл, хэлбэрийг олшруулах талаар ахиц гарч байна. Тухайлбал, ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэн “Сүлжээ” ХК-тай хамтран сүлжих, нэхэх чиглэлээр инновацийн төв байгуулан ажиллаж байна.
ШУТС-гаас 2 удаа зэхэц ажлын санхүүжилт авч, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа “МонХимо” ШУҮ-ийн компани өөрийн үйл ажиллагааны орлогоос 34.0 сая төгрөгийг ШУТС-д шилжүүлсэн нь судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн бодит үр ашгийг харуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ШУА, ХХААХҮЯ, МҮХАТ-тай хамтран “Оюуны чадамж-хөгжлийн түлхүүр” үндэсний технологийн форумыг 2010 оны 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулж, уг арга хэмжээнд 60 гаруй төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд амжилттай оролцов. Энэ үеэр ХХААХҮЯ үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон 5 инновацийн төслийг шалгаруулан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгохоор шийдвэрлэлээ.
БСШУ-ны салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаар
БСШУЯ-д улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх 42,270.1 сая төгрөгийн 101 барилга угсралт, ажил үйлчилгээ батлагдсан. Үүний 49 барилга угсралт, ажил үйлчилгээг гүйцэтгэх гүйцэтгэгч урьд онуудад сонгогдсон тул барилга угсралтын ажил хийгдэж байна.

Энэ онд нийт 52 барилга угсралт, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгохоос 12 ажлыг орон нутагт шилжүүлсний дагуу орон нутаг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Харин яаман дээр нийт 40 ажил зохион байгуулахаас гүйцэтгэгч тодорч гэрээ байгуулан ажлаа эхлэх шатандаа байгаа 25, гүйцэтгэгч сонгох үнэлгээний хороо байгуулсан 3, ажлын гүйцэтэгчийг сонгох тендер зарлагдсан 4 байгаа бөгөөд 3 ажлын тендерийг үнэлж, бусад 5 нь зураг төсөв, техникийн нөхцөлийн бүрдэлтэд байна. Бараа худалдан авалтын хувьд нийт 30 багц тоног төхөөрөмжийн төсөл арга хэмжээг шалгаруулахаас 29 гүйцэтгэгчийг тодруулан гэрээ байгуулж, 1 тендерийн үнэлгээ хийгдэж байна.


Салбарын хэмжээнд 142 их засварын ажил хийгдэх бөгөөд эдгээрийг худалдан авах ажиллагааг орон нутагт эрх шилжүүлсний дагуу хийгдэж байна.
2010 онд тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт өмнөх оныхоос бараг 2 дахин нэмэгдсэн байна.

Энэ онд 18 сургуулийн хичээлийн байр барьж суудлын тоог 6400-аар, 10 дотуур байр ашиглалтад оруулж орны тоог 1600-аар, 46 цэцэрлэг ашиглалтад оруулж орны тоог 4220-аар нэмэгдүүлэхээс гадна 13 спорт заалыг барих болно.

Энэ онд 27 соёлын төв ашиглалтад орж үзмэрийн суудлын тоог 5500-аар нэмэгдүүлнэ. Эдгээрийг шаардлагатай тавилга тоног төхөөрөмжөөр хангахын зэрэгцээ 2009 онд ашиглалтад орсон боловч 10-аад цэцэрлэгийн 1500 ор, 4 дотуур байрны 400 ор, 4000 суудалтай 10-аад Соёлын төвийн тавилга, тоног төхөөрөмжөөр дутуу нийлүүлснийг 2010 онд нөхөж олгохоор худалдан авах төлөвлөгөөнд тусган худалдан авах ажлыг зохион байгуулж байна.
Гадаад хамтын ажиллагааны талаар
“Монгол Улс, Бүгд Найрамдах Португал Улс хооронд боловсрол, шинжлэх ухаан, технологи, дээд боловсрол, соёл, залуучууд, спорт, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг Бүгд Найрамдах Португал Улсын Гадаад хэргийн сайд, ноён Л.Амадогийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр үзэглэн, Засгийн газрын энэ оны 135 дугаар тогтоолоор Хэлэлцээрийг батлуулах ажлыг гүйцэтгэв.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын үнэмлэх, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцах хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийг сэргээж, түүнд нэмэлт, өөрчлөх тухай протоколыг байгуулсан. Протоколд Монголын талыг төлөөлж БСШУ-ны Ё.Отгонбаяр, Хятадын талыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Юу Хун Яо нар гарын үсэг зурав. Протоколыг байгуулснаар хоёр тал ерөнхий боловсролын гэрчилгээ, тусгай мэргэжлийн дунд сургууль, дээд боловсролын сургуулиас олгосон үнэмлэх, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөөд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 5 дугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд 2010-2013 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурах ёслолыг зохион байгуулав.

2010-2013 онд Хятадын талтай хамтран ажиллах төлөвлөгөөнд номын сан, музей, театр, цирк, балет, кино зэрэг соёл, урлагийн байгууллага хоорондын солилцоо, хамтын ажиллагааг харилцан дэмжих, соёл, урлагийн салбарын мэргэжилтэн, уран бүтээлчдийг харилцан солилцох, соёлын үнэт зүйлсийг хадгалах, сэргээн засварлах чиглэлээр Хятадын талтай хамтран ажиллахаар тохиров. Мөн Монголын Соёлын өдрүүдийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад, Хятадын Соёлын өдрүүдийг Монгол Улсад зохион байгуулах боломжийг судалж, харилцан Соёлын өдрүүдийг зохион байгуулах талаар Санамж бичиг байгуулахаар болов.

Мөн айлчлалын үеэр “Соёлын төв харилцан байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газар, Румын Улсын Засгийн газар хоорондын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт 2009-2012 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурах ёслолыг зохион байгуулав. Хөтөлбөрийн хүрээнд хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа идэвжиж, жил бүр илгээгч талын сонирхолд нийцүүлэн бакалаврын сургалтад 2, дипломын дараах сургалтад 2 хүртэл оюутныг харилцан сургаж, тэтгэлэг олгож байхаар болов.

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамтай 2010-2013 онд боловсрол, шинжлэх ухааны салбар болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолыг БНЧУ-ын Ерөнхий сайд ноён Ян Фишерийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр зохион байгуулав. Энэхүү Хэлэлцээрийн хугацаанд хоёр тал боловсролын тогтолцоо, боловсролын салбарт хийгдэж байгаа өөрчлөлт, шинэчлэл, болон өөрийн орны түүх, газар зүй, эдийн засаг, соёлын талаарх мэдээллийг харилцан солилцохоор тохироод байна. Мөн боловсрол, шинжлэх ухааны салбарын шинжээчдийг жил бүр 15 хоногоос хэтрэхгүй хугацаагаар хоёр орны сургууль, боловсрол, шинжлэх ухааны асуудлыг судлах зорилгоор харилцан солилцож, Монгол, Чехийн их сургуулийн багш нарыг жил бүр нийт 2 сарын хугацаатайгаар судалгааны ажилд харилцан илгээж байхаар Чехийн талтай тохирон, энэхүү Хэлэлцээрт тусгаад байна.

Монголын тал монгол судлалын шинжилгээний ажлыг дэмжих, Монгол хэл болон Монгол соёлын мэдлэгийг түгээх үүднээс жил бүр зохиогддог монгол хэл, уран зохиолын зуны сургалтад Чехийн З оюутныг суралцуулж байхаар тогтов.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яам хооронд Соёлын салбарт 2010-2012 онд хамтран ажиллах тухай хэлэлцээрт БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Вацлав Йилек нар гарын үсэг зурав.
Монгол-Энэтхэгийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны II хуралдааны үеэр БНЭУ-аас олгох 20.0 сая ам. долларын төслийн зээлийн нөхцөлийг тохирч, Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийг Улаанбаатар хотноо байгуулахад Энэтхэгийн талаас хөрөнгө гаргах тухай тохиролцоог хийн, англи хэлний монгол багш нарын мэргэшлийг дээшлүүлэхэд хоёр тал хамтарч ажиллахаар боллоо. Мөн хуралдааны үеэр Монгол Улсын БСШУЯ болон БНЭУ-ын Урлаг, соёлын өвийн үндэсний сан хооронд соёлын дурсалт зүйлсийг хамгаалах, хадгалах, сурталчлах чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЧИГЛЭЛЭЭР
Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр
“Эрдэс баялгийн салбарын талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичиг, “Эрдэс баялгийн салбарыг 2012 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулаад байна.
Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай асуудлаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбоотой асуудал, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг УИХ-ын холбогдох Байнгын хороогоор асуудлыг хэлэлцүүлэв.

Мөн Эдийн засгийн Байнгын хороонд Бичил уурхайн эрх зүйн орчны төслийн талаар, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсэгт Оюутолгойн ордын техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцсэн тухай танилцуулга хийв.


Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулав.
Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх зардлын үнэлгээ тооцох аргачлалыг боловсруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, ЭБЭХ-ний сайдын 2010 оны А-132/112 дугаар хамтарсан тушаалаар батлав.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны 85 дугаар тушаалаар уурхай болон уулын үйлдвэрийг хүлээн авах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан. Комиссоос “Тэн Хун” ХХК-ийн Төв аймгийн Жаргалант сумын нутагт орших Нарантолгойн алтны далд уурхай болон баяжуулах үйлдвэр, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Төмөртолгойн төмрийн хүдрийн ил уурхай, “Гео Эрэл” ХХК-ийн Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт орших Худгийн амны алтны шороон орд болон баяжуулах төхөөрөмж, “Монгол Металл Майнинг” ХХК-ийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Худаг байшинтын төмрийн хүдрийн ил уурхай, баяжуулах үйлдвэр, “Дадизи Юань” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших Хар ямаатын алтны шороон ордын ил уурхайн үйл ажиллагаатай танилцаж, ашиглалтад хүлээн авав.
Ашигт малтмалын ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхайн нээлт болон хаалтын горим зэрэгт тавигдах шаардлага, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсад танигдсан компанийг шалгаруулах ажлын даалгаврыг боловсруулж “Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл”-д хүргүүлсэн. Уг ажлын даалгаврыг Дэлхийн банк зөвшөөрч зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтыг зарласан болно.
Ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах шалгуур үзүүлэлт, шалгаруулах аргачлал боловсруулах ажлын хэсгийг ЭБЭХ-ний сайдын 2010 оны 83 дугаар тушаалаар байгуулж, төслийг 2 хувилбараар боловсруулаад байна.
“Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-т тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах боломжийг судлах ажлын хэсгийг ЭБЭХ-ний сайд, Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын 129/124/319/51 дугаар хамтарсан тушаалаар байгуулав.

Мөн алт олборлож угаах, хүлээлцэх, хадгалах, хамгаалах, тээвэрлэх, улсад тушаах үлгэрчилсэн дүрмийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг ЭБЭХ-ний сайдын 2010 оны 120 дугаар тушаалаар байгуулаад байна.


ЭБЭХ-ний сайдын 2009 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 248 дугаар тушаалаар зэс хайлуулах үйлдвэрийн талаар санал боловсруулах, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан.
УИХ-ын 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай” 21 дүгээр тогтоолыг баталж, үйлдвэр байгуулах оновчтой хувилбарыг сонгож, саналаа УИХ-д 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Засгийн газарт даалгасан. Үүний дагуу ЭБЭХ-ний сайдын 2010 оны 162 дугаар тушаалаар шинэчилсэн ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Түлш, эрчим хүчний чиглэлээр
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс хуулийн төслийг боловсруулж, үзэл баримтлалыг батлуулахаар ХЗДХЯ-нд хүргүүлэв.
Хийн хангамжийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ЭБЭХ-ний сайдын 2010 оны 100 дугаар тушаалаар байгуулж, хуулийн төслийг эхний байдлаар боловсруулаад байна.

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, ЭБЭХ-ний сайдын дэргэдэх Эрчим хүчний бодлогын зөвлөл болон сайдын зөвлөлийн хуралдаанаар тус тус хэлэлцүүлэн, хуралдаанаас гарсан саналыг тусган “Түлш, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах” үүрэг бүхий УИХ-ын даргын 2009 оны 204 дүгээр захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн хамтарсан уулзалтаар хэлэлцүүлж, хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байна.


Нүүрс олборлогч тусгай зөвшөөрөл эзэмшигч нүүрс экспортлогч компаниудын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх хүрээнд зарим тодорхой арга хэмжээнүүдийг авлаа. Үүнд: Гашуун сухайт, Шивээхүрэн боомтуудыг 2010 оноос 24 цагийн үйл ажиллагаатай болгох, улмаар олон улсын чанартай болгож өргөтгөх, хилийн боомтуудын нэвтрэх чадварыг дээшлүүлэх зорилгоор нүүрсний гарцыг нээх, улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд оногдуулж байгаа бүх төрлийн албан татвар, хураамж, төлбөрийг чирэгдэл багатай хураах, авто пүү, рентген болон шалган нэвтрүүлэх бусад тоног төхөөрөмж суурилуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн пункт байгуулах, төрийн байгууллагуудын орон тоог нэмэх, хот суурин, дэд бүтцийг байгуулах, эдгээр арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэв.
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа 90 хүртэл октантай автобензинд онцгой албан татвар “0” байсныг 120 000 төгрөг болгож, 90 ба түүнээс дээш октантай автобензинд 80 000 төгрөг байсныг 90 000 төгрөгөөр нэмэгдүүлж, дизелийн түлшинд 30 000 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээж, гаалийн албан татвар “0” байсныг 5 хувь болгон 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ногдуулахаар, бусад алслагдсан боомтоор орж ирж байгаа дизель түлшинд 49 000 төгрөг байсныг “0” болгох, бусад автобензинд ногдох онцгой албан татваруудыг мөн “0” болгохоор Засгийн газрын тогтоол гаргав. Тогтоол гарснаар үнэ огцом өсөх үед Засгийн газраас татвараар зохицуулах боломжийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн орон нутагт өвөлжилтийн байдал хүндэрсэн үед алслагдсан боомтоор орж ирж байгаа автобензин, дизель түлшийг онгой албан татвараас чөлөөлсөн нь орон нутагт шатахууны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг бууруулах чухал арга хэмжээ болсон.
Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн гэрээт Тосон-Уул XIX талбайн хайгуулын хугацаа дуусч байгаатай холбогдуулан газрын тосны нөөцийн тооцоо, тайлан шинжээчийн дүгнэлт гаргаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Т19-24-р блокийн нөөцийг (Т19-20, 22-р блокийн нөөцөөс хасаад) батлагдсан нөөц 118,54 сая тонн, тосонд ууссан хий 2,59 тэрбум м3 үүнээс ашиглалтын нөөц 13,79 сая тонн, тосонд ууссан хий 0,296 тэрбум м3 хүлээн авахаар шийдвэрлэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны 41 дүгээр тушаалаар Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэн авлаа.
Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн нүүрсний чийглэгийг бууруулах, дотоод тээврийн автотээвэр болон конвейерийн систем тавих асуудлыг судлан, санал дүгнэлт өгч ЭБЭХЯ-ны ШУТЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн батлуулав.

Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах уурхай цахилгаан станцын төслийн асуудлыг Хятадын талтай хэлэлцэн шийдвэрлэх үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, ажлын хэсгийн хурлаар цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна.


Эрчим хүчний зориулалтаар нийлүүлэгдэж байгаа нүүрсний үнийг хянаж, “Багануур” ХК-д 12.3 хувь, “Шивээ-овоо” ХК-д 22.4 хувь, “Шарын гол” ХК-д 5.9 хувиар тус тус нэмэгдүүлж, 2010 оны 01 дүгээр сарын 15-аас 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөхөөр зөвшөөрөв.
Могойн голын ДЦС төслийн хүрээнд Могойн голын нүүрсний уурхайн нөөц, станц барих газрын геологи, геодези, усны нөөцийн судалгаа хийж, ТЭЗҮ болон станцын зураг төслийг боловсруулж байна.

Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5   6   7   8   9   10




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет