“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”



бет6/10
Дата27.06.2016
өлшемі0.67 Mb.
#162071
1   2   3   4   5   6   7   8   9   10

Дэлхийн банкны 12.0 сая ам. долларын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын түгээх сүлжээний техникийн шинэчлэл, өргөтгөлийн ажлыг үргэлжүүлэн хийх нэмэлт санхүүжилтийн гэрээг УИХ-д өргөн мэдүүлээд байна.
“100000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд цахилгаан эрчим хүчний хангамжийг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотын 110 кВ-ын их тойрог дамжуулах сүлжээг барих талаар судалгааг хийв.
ЭБЭХ-ний сайдын 2010 оны 12 дугаар тушаалаар 40 сумын 0.4 кВ-ын шугам сүлжээг шинэчлэхээр шийдвэрлэсний дагуу ажиллаж байна.
Япон Улсын NEDO байгууллагатай Өмнөговь аймгийн Ноён сумын 200 кВт-ын нарны цахилгаан станцыг төвлөрсөн сүлжээнд зэрэгцээ ажиллуулах асуудлаар хамтран ажиллаж байна.

Мөн тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газарт эрчим хүчний сүлжээнд холбогдон ажиллах 300кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг байгуулах талаар хамтран ажиллах санамж бичигт ЖАЙКА /JICА/ байгууллага, Сангийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран гарын үсэг зурав.


Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн нөөцийн үр дүнгийн тайлан 104-ийг /давхардсан тоогоор/ хэлэлцсэнээс алтны 14, мөнгөний 1, төмрийн 2, холимог металлын 3, зэсийн 2, нүүрсний 5, газрын ховор элементийн 1, жоншны 3, шохойн чулууны 1, элс, хайрга, шаврын 24, давсны 1, вольфрамын 2, элсэн чулууны 1, гөлтгөнийн 1, нийт 61 нөөцийн тайланг батлав.

Мөн улсын төсвийн 1:50000-ны зураглалын 12, УГЗ-200-ийн 4, Монгол-Хятадын хилийн бүсийн геологийн 1:1000 000 зургийн 1, мэдээллийн сангийн 1, нийт 18 төслийн төсвийн тодотгол, 1:50000 зураглалын 4, Найрлагын стандарт загварын 1, Дархан-геоэкологийн 1 төсөл, нийт 6 төслийн үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авав. Түүнчлэн өргөтгөсөн хурлаар Тамсагийн Тосон уулын газрын тосны ордын нөөцийн тайлан, Оюутолгойн ордын ТЭЗҮ, Тавантолгойн Ухаа худгийн нүүрсний уурхайн баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хэлэлцэж тэмдэглэл, дүгнэлт гаргав.

Түлш, эрчим хүчний салбарын 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, бэлтгэл ажлын явцад хяналт тавьж ажиллах, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц байдлын талаар шуурхай мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг ЭБЭХ-ний сайдын 2010 оны 139 дүгээр тушаалаар байгуулсан.

Эрчим хүчний компаниудын дүнгээр 27 үндсэн тоноглолд их, дунд засвар, шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөснөөс ажлын явц 30 хувьтай байна.


Сумдын дулаан хангамжийн төслийн хүрээнд хэрэгжсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Төв аймгийн Заамар сумын халаалтын зуух, дулааны шугам сүлжээг шинэлэх гүйцэтгэгчийн ажилтай газар дээр нь танилцаж, улсын комисст хүлээн авав.

Дарханы хаалттай системийн 2 дугаар шатны ажлыг дуусган улсын комисс ажиллуулсан ба хаалттай системийг байнгын ажиллагаанд оруулах талаар “ДДС” болон орон нутгийн удирдлагад зөвлөмж, чиглэлийг өгч ажиллав.

БНСУ-ын СТХ хүнд үйлдвэрийн компанийн төлөөлөгчтэй Улаанбаатар хотын “Ургах наран” хорооллын дулаан хангамжийн системийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд шаардлагатай дулааны станцын техник, эдийн засгийн үндэслэлийг тус компанийн хөрөнгөөр хийлгэх, хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав.
Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд
Засгийн газрын 2009 оны 20 дугаар тогтоолын дагуу нүүрсний уурхай, дулааны станцуудын өвлийн их ачааллын үеийн найдвартай ажиллагааг хангах, тэдгээр байгууллагуудын эдийн засаг, санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэлтийн 4.9 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийг төрийн өмчит дулааны цахилгаан станцуудын нүүрсний төлбөрт зориулж төсвийн жилд багтаан эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр шийдвэрлэхээр “Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх” тухай Засгийн газрын тогтоол гаргав.

Үүний дагуу эрдэс баялаг, эрчим хүчний салбарын 2009-2010 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор төсвийн зээлээр хэрэгжих төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудад нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх тухай ЭБЭХ-ний сайдын тушаал гарч хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг авч ажиллаж байна.


Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны төсвийн багцад улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих 20, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлөөр хэрэгжих 22, нийт 42 төсөл, арга хэмжээ тусгагдсан.

Дээрх 42 төсөл, арга хэмжээнээс хуулийн дагуу 500.0 сая төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй нийт 11 төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах захиалагчийн эрхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 328, 329, 330, 331, 333 дугаар тушаалуудаар хэрэгжүүлэгч агентлагууд болох Эрчим хүчний газар, Ашигт малтмалын газар, мөн Завхан, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Налайхын Уул уурхайн аврах албаны дарга нарт тус тус шилжүүлж, үлдсэн 31 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг ЭБЭХЯам зохион байгуулж байна.


2010 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажил 28.2 хувьтай буюу 11.4 тэрбум төгрөгийн ажлыг санхүүжүүлээд байна.
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журам”-ыг Сайдын 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар тушаалаар, “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг Сайдын 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дүгээр тушаалаар тус тус батлуулав.
Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэлт саатаж, авиакомпаниудын гадаад, дотоодын нислэгийн үйл ажиллагаа зогсоход хүрч болзошгүй байсантай холбогдуулан улсын нөөцөөс ТС-1 маркийн 700 тонн онгоцны түлшийг нөхөн бүрдүүлэлт хийх нөхцөлөөр олгох асуудлыг “Улсын нөөцөөс онгоцны шатахуун олгох тухай” Засгийн газрын 2010 оны 29 дүгээр тогтоолоор шийдвэрлэв.
“Баруун бүсийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г Зам, тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 64 дугаар тушаалаар баталлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, гадаад улсын төрийн тэргүүн зэрэг төрийн өндөр албан тушаалтны зорчих “Тусгай галт тэрэгний аялах журам”, “Тусгай галт тэрэг аялуулах ажлын нэгдсэн заавар”-ыг боловсруулж ЗТБХБ-ын сайдын 2010 оны 140 дүгээр тушаалаар батлав.
Монгол-Сингапурын хамтарсан “Монголын хөлөг онгоцны бүртгэл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн болон Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг зохион байгуулж, Монголын талын хувьцааг хэлэлцээрийн дагуу 60 хувьд хүргэн баталгаажууллаа.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан 130/190 дүгээр тушаалаар баталсан “Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам”-ыг батлан улсын бүртгэлд бүртгүүлэв.
Осолд өртсөн агаарын хөлгийг эрэн хайх, агаарын хөлгийн бүхээг дэх хүний амь насыг авран туслах үйл ажиллагаа, холбогдох байгууллагуудын оролцоо, хариуцлагын заагийг тодорхой болгон зохицуулах Агаарын хөлгийн осол, сүйрлийн үед ажиллах журмыг Шадар сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 33/216 дугаар хамтарсан тушаалаар батлав.

Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.


Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах ажлыг ОССК-аар дамжуулан зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд 2010 оны 06 дугаар сарын 22-ний байдлаар 53 төсвийн ерөнхийлөн захирагч нарт 4200 квот хуваарилахаас 3806 квотыг албан ёсоор хуваарилсан бөгөөд 3228 төрийн албан хаагчийн нэрс тодорхой болоод байна.
2010 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг Засгийн газрын 2010 оны 134 дүгээр тогтоолоор тогтоов.
“Гэр хорооллыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх төсөл” болон Хот байгуулалтын салбарын төслүүдийн хүрээнд 2009 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өгч, 2010 оны төлөвлөгөөг батлав.
Гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа хэтэрсэн, хүлээлгэж өгөөгүй гэрээт ажилтай 30 нэр бүхий авто зам, барилга, угсралт, зураг төслийн аж ахуйн нэгжүүдийг гэрээт ажлаа хийж дуусган, ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл хугацаагаар улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр авч хэрэгжүүлэх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй байх арга хэмжээ авах тухай ЗТБХБ-ын Сайдын 2010 оны 79 дүгээр тушаалыг гарган мөрдөж эхлээд байна.
2010 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Зуунмод хотод баригдах цэвэрлэх байгууламж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын цэвэр, бохир усны шугамын шинэчлэлт, Дархан хотын үерийн хамгаалалтын далан барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулав.
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжигдсэн “Кадастрын зураглал ба газрын бүртгэл” төслийн хүрээнд хийгдсэн Үндэсний газрын мэдээллийн системийн туршилтын ажлыг хийж, баталгаат хугацаанд хийгдэх ажлын гэрээ байгуулж, системийг шаиглалтад хүлээн авсан.
Монголын Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт оролцож, ХБНГУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй ГТХАН-ийн “Газрын менежмент ба санхүүгийн кадастр” төслийг 2011 оны 6 дугаар сарыг дуустал үргэлжлүүлэхээр, “Хотын хөгжил, барилгын салбар болон мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих хөтөлбөр”-ийг 2012 оныг дуустал хэрэгжүүлэхээр тус тус шийдвэрлүүлэв.
Хөшигийн хөндийд баригдах олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган бий болох хотын суурь судалгаа, ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын зөвлөхийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо санхүүгийн саналыг нээн, зөвлөхийг сонгон шалгаруулав.
Барилгачдын нийгмийн асуудлыг 2010-2011 онд шийдвэрлэх талаар байгуулсан “Барилгын салбарын 3 талт хэлэлцээр”-т гарын үсэг зурж баталгаажуулав.
Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлэх “Өмнөговь болон Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл”-ийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг байгуулав.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлагдсантай холбогдуулан зарим суурин газруудад ерөнхий төлөвлөгөө хийх шаардлагатай болсон тул Засгийн газрын 2010.06.02-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар 3512.5 га, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгой орд газрын орчим 7736.1 га, Цогтцэций сумын Тавантолгойн орд газрын орчим 3661.3 га, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт 882.3 га, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг тус тус улсын тусгай хэрэгцээнд авлаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт, замын сангийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй барилга, зам, гүүрийн байгууламжийн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянаж, батлагдсан төсвийн дагуу 41 гүйцэтгэгчид 12.2 тэрбум, 21 гүйцэтгэгчид 30.5 тэрбум, засвар, арчлалтын зардалд 2.0 тэрбум, нийт 44.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЧИГЛЭЛЭЭР
Ноос, ноолуур, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, зөгийн балыг нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцож байх зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлж байна.
Засгийн газрын  2010 оны 142 дугаар тогтоолоор”Биокомбинат”  төрийн  өмчит  үйлдвэрийн  газар,  “Улсын  мал  эмнэлэг, ариун Цэврийн  төв   лаборатори”   улсын төсөвт  үйлдвэрийн  газруудыг  Цагдаа дотоодын  цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалтад нэмж оруулан  батлав.
Газар тариалангийн талаар
15 аймгийн 917 аж ахуйн нэгжийн тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авлаа. Нийт талбайн 32.6 мянган га буюу 15.4 хувь нь онц, 12.0 мянган га буюу 57 хувь нь сайн, 58.5 мянган га буюу 27.6 хувь нь дунд дүнтэй үнэлэгдэв. Үнэлгээнд хамрагдсан нийт талбайн 72.4 хувь буюу 44.6 мянган га талбай сайнаас онц дүнтэй үнэлэгдсэн байна.
“Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын 57 дугаар тогтоолоор батлуулж, ОХУ-аас буцалтгүй тусламжаар ирүүлж байгаа 56.8 мянган тн тэжээлийн буудайг тээвэрлэх, төмөр зам ашиглах, ачилт, буулгалт, лабораторийн шинжилгээ хийлгэх зэрэг үйл ажиллагаанд шаардагдах 311.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэв.
Чацаргана” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор батлав.

Хөтөлбөрийн хүрээнд тендер зарлан 206.0 мянган ширхэг чацарганы суулгацыг тендер зарлан нийлүүлж, 21 аймгийн 112 иргэн, аж ахуйн нэгжид төсөл шалгаруулан 5 жилийн хугацаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулав. Үүний үр дүнд 165 га чацарганы жимст шинээр нэмж цэцэрлэг байгуулагдаад байна.


ХХААХҮ-ийн Сайдын “Хүнсний буудайн үнийг шинэчлэн тогтоож, борлуулан өр барагдуулах тухай” 2010 оны 14 дугаар тушаалаар ТЭДС-ийн элеваторт хадгалагдаж байгаа 101.1 мянган тонн хүнсний улаан буудайн үнийг 270.000 /хоёр зуун далан мянган/ төгрөгөөр тогтоож, 690.0 тонн буудайг 186.3 сая төгрөгөөр, 6281 тонныг зээлийн гэрээгээр борлуулаад байна. “Алтан тариа” ХХК-тай гэрээг эцэслэн дүгнэж акт үйлдэн хуваарийн дагуу төлбөрийг барагдуулж байна. “Милл хаус” ХХК-аас 100.0 сая төгрөгийг нэхэмжлэн авч буудайн үнэнд шилжүүлэв.
Энэ онд 274.0 мянган га-ийн уринш боловсруулах төлөвлөгөөтэй бөгөөд химийн уринш бэлтгэхэд шаардлагатай ОПР-2000 маркийн хор шүрших машин 34 ширхэг, Лидер 6 сийрүүлүүр 24 ширхэг, раундап гербицид 250.0 мянган литрийг хүлээн авч аж ахуйн нэгжүүдэд уринш боловсруулах зориулалтаар хуваарилж байна. Уринш боловсруулахад шаардлагатай шатахууныг 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ, Хөтөл салбараас олгож байна.
Тариалалтад шаардагдах үр, бордоо, шатахууны тооцоог гаргаж хэрэгжилтийг зохион байгуулснаар нийтдээ 211 аж ахуйн нэгж, иргэнд 6.2 мянган тонн үрийн буудай, 585 аж ахуйн нэгжид 1.5 мянган тонн дизелийн түлш, 150 аж ахуйн нэгжид 4.3 мянган тонн үр ариутгалын бодисыг тус тус 15 хувийн урьдчилгаатайгаар олгож ажиллав.
Нээлттэй тендерээр 6 төрлийн 142 ширхэг техник, тоног төхөөрөмж, 100 тоннын багтаамж бүхий үрийн будаа хадгалах босоо төмөр агуулах нийлүүлэгчийг тус тус сонгон шалгаруулж, бараа нийлүүлэгдэж эхлээд байна.
“Ногоон хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд сургалт зохион байгууллаа. Гурил үйлдвэрлэгч тариаланчдын холбоо ТББ болон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран зохион байгуулав.
120 м2 талбай бүхий 230 ширхэг, 210 м2 талбай бүхий 30 ширхэг нийлэг хальсан хүлэмжийг тендер зарлан нийлүүлж Улаанбаатар, Дархан-уул, Говь-Алтай зэрэг 13 аймаг, нийслэлийн хүлэмжийн цогцолбор байгуулах, жимс жимсгэний суулгац үржүүлэх 116 иргэн, аж ахуйн нэгжид 50 хувийн хөнгөлттэй үнээр олгох ажлыг зохион байгуулав. Хүлэмжийн борлуулалтын орлогоор дахин 150 ширхэг хүлэмж авах тендер зарлан дүгнээд байна.
Услалтын систем шинээр барих, сэргээн засварлах ажлын төсөл сонгон шалгаруулж, төсөл сонгон шалгаруулалтаар 1296 га талбайг услах хүчин чадал бүхий 16 услалтын системийг шинээр байгуулахад улсын төсвөөс 1.5 тэрбум, 730 га талбайг услах хүчин чадал бүхий 4 услалтын системийг сэргээн засварлахад улсын төсвөөс 380.5 сая, 178 га талбайг услах хүчин чадал бүхий иргэний өмчлөлийн услалтын систем шинээр барих, шинэчлэхэд 504.0 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр тус тус гэрээ байгуулан ажиллаж, барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.
Бүх аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газарт шинээр барьж, сэргээн засварлаж байгаа услалтын системийн барилгын ажлын гүйцэтгэлийг 6 дугаар сарын 25-ны дотор газар дээр нь шалгаж биелэлтийг ирүүлэх үүрэг өглөө. Одоогоор 15 аймаг, нийслэлийн нийт 44 услалтын системийн барилга, угсралтын явцын тухай мэдээллийг авч нэгтгээд байна. Төв, Сэлэнгэ аймагт ажил нь удаашралтай байгаа 7 услалтын системийн ажилтай газар дээр нь очиж танилцахаар ажиллаж байна.
2010 оны намрын ургац хураалтын бэлтгэл ажилтай холбогдуулан газар тариалангийн бүс нутгийн хэмжээнд улаанбуудайн өөрийн өртгийг тогтоох, судалгаа хийх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг газар тариалан бүхий аймаг сумдын тариаланчидтай уулзаж, ярилцан санал, асуулга авч орон нутагт ажиллаж байна.
ХХААХҮ-ийн Сайдын 2010 оны А/117, А/119 тушаалаар тариалалт болон уринш боловсруулалтад зориулж газар тариалан эрхлэгчдэд алмазис 662.6 кг, пумасупер 5000 литр, 2.4 Д бутилийн эфир 40000 литр, булат 4390 литр, раундап 183000 литр, максим 132 литрийг 578 аж ахуйн нэгж иргэнд олгоод байна.
Элеваторуудын лабораторийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Бээжин хотын “Хуася Чиэн Руй” ХХК-тай байгуулах гэрээний төсөл хийж 3 лабораторид эхний ээлжинд шаардлагатай байгаа 11 төрлийн лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Улаан-Үд хотод зохиогдсон “Одоо үед Инновацийн болон нөөц хэмнэх технологийг газар тариаланд хэрэглэх” сэдвээр дугуй ширээний уулзалтад оролцон Кабаньскийн районд нөөц хэмнэх технологиор газар тариалан эрхэлж байгаа компаниуд, Улаан-Үд хотын элеватортай танилцаж шаардлагатай сэлбэг төхөөрөмжийг худалдан авах талаар тус элеваторийг эзэмшигч компанийн удирдлагуудтай ярилцаж тохиролцов. Мөн элеваторуудад шаардлагатай байгаа Норийний ремень, Сеператорын үйлдвэрлэгчидтэй нь холбоо тогтоон гэрээ байгуулахад бэлэн болгоод байна.
“Уринш боловсруулалтад дизель түлш олгох тухай” ХХААХҮ-ийн Сайдын 2010 оны А/62, А/161 дугаар тушаалыг хэрэгжүүлэхээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Сэлэнгэ, Хөтөл, Хархорин, Булган салбарууд дээр нийт газар тариалан эрхлэгч 305 аж ахуйн нэгж, иргэнд 1486.04 мянган тонн түлшийг 30 хувийн урьдчилгаатай гэрээ хийж олгон уринш боловсруулалтыг цаг хугацаанд нь эхлүүлэх ажлыг зохион байгуулаад байна.
Говьсүмбэр, Өмнөговь аймагт “Худгийн тоног төхөөрөмжийн ашиглалт”, “Хөдөө аж ахуйн бага оврын техникийн ашиглалт” сэдвээр сургалт зохион байгуулж нийт 45 хүн хамрагдав.
“Ургамал хамгааллын бодис, химийн уриншийн бодисыг хүлээн авч, хуваарилж олгох, хэрэглээний технологид хяналт тавих, химийн бодис хэрэглэх технологи, эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа” сэдвээр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд баруун бүсийн 8 аймгийн хөдөө аж ахуйн мэргэжилтэн, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн дунд сургалт, семинар зохион байгууллаа.
Үр тарианы хог ургамлыг устгах, Төмс хүнсний ногооны хог ургамлыг устгах, Химийн уринш боловсруулах гербицидүүдийг худалдан авах нээлттэй тендерийн баримт бичиг боловсруулан зарлаж, нийт 39 тендерт үнэлгээ хийж, 7 төрлийн гербицид нийлүүлэх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулав.
Бэлчээрт хөнөөл учруулж буй царцааны тархалт, хөнөөлийн тодотгох судалгааг Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Төв аймгийн царцаа тархсан сумдад 6 дугаар сард багтаан мэргэжлийн байгууллагаар хийлгэж холбогдох дүгнэлтийг гаргуулав. Судалгааны дүнг үндэслэн дээрх 5 аймагт нийт 147.0 мянган га талбайд царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэн хэрэгжилтийг зохион байгуулж байна.
ОХУ-аас хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлж байгаа буудайны 90 хувийг хүлээн авч, Засгийн газрын 57 дугаар тогтоолын дагуу Увс аймгаас бусад аймагт хуваарилан олгоод байна. Үлдэх 10 хувийг Засгийн газрын 113 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгч Улаанбаатар хот орчмын фермер, аж ахуйн нэгжүүдэд олгох арга хэмжээг зохион байгуулж байна.
Мал аж ахуйн талаар
Монгол мал” хөтөлбөрийг УИХ-аар батлуулж, уг хөтөлбөрийг хүлээн авах, сурталчлах зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Монгол мал хөтөлбөрийн анхдугаар зөвлөгөөн” зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан, Зөвлөгөөний бэлтгэлийг хангах ажлын төлөвлөгөөг хэлэлцэж эзэнжүүллээ.
Малын эмийн салбар зөвлөлийн ээлжит хуралдаан хуралдаж 3 багц 8 асуудлыг хэлэлцэн, малын эмийн улсын бүртгэлд шинээр 6 эмийг бүртгэж, 13 стандартын төслийг хэлэлцэн Стандартчилал хэмжил зүйн газраар нийт 12 стандартыг батлуулав.
Сүүний чиглэлийн үхрийн аж ахуй, махны чиглэлийн үхэр, хонины аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих зорилгоор төсөл сонгон шалгаруулж, зээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулав. Үүнд: Сүүний үхрийн аж ахуйд дэмжлэг үзүүлэх зорилгоор 5 аймаг, Улаанбаатар хотоос ирсэн нийт 97 төслөөс 24 төслийг сонгон шалгаруулж ХХААХҮ-ийн Сайдын 2010 оны А/123 дугаар тушаалаар 600.0 сая төгрөгийн зээлийн дэмжлэг, махны чиглэлийн үхэр, хонины төсөл сонгон шалгаруулалтад нийт 53 төсөл ирснээс ХХААХҮ-ийн Сайдын 2010 оны А/145 дугаар тушаалаар 15 иргэн, аж ахуйн нэгжид 245.0 сая төгрөгийн зээлийн дэмжлэг олгохоор тус тус шийдвэрлэн, хэрэгжилтийг зохион байгуулж байна. Мөн Мал хамгаалах сангийн санхүүжилтээр нийт 14 иргэн, 35 аж ахуйн нэгжид 300.0 сая төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлэв.
Дорнод Монголын улаан бух, Барга хуц, Өлгийн улаан ухныг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулж, арчилгаа, маллагааны нөхцөлийг сайжруулав. Удмын санг хамгаалах зорилгоор Булган аймагт махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн 6 бухыг шилэн сонгож, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд оруулан үр авч хадгалах бэлтгэлийг хангаж байна.
Дундговь аймгийн Мандалговь, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Эрсдэлгүй мал аж ахуй” төрийн бус байгууллагын шугамаар малын эмч нарт “Мэдээлэл дамжуулах, зөвлөгөө өгөх” сэдвээр таниулах сургалт хийлээ. Сургалтад Дундговь аймгийн 25, Өмнөговь аймгийн 23 Мал эмнэлэг, үржлийн нэгжийн эрхлэгч хамрагдав.
Бэлчээрт ашиглагдаж буй худаг, уст цэгийн тоог төрлөөр нь, сүүлийн 4 жилийн байдлаар мэдээллийн сангийн DEVINFO программд оруулж мэдээллийн сан үүсгэн ажиллаж байна. Мөн худаг, уст цэгийн тоог он тус бүрээр нь зураглалд оруулав.
Энгийн механик аргаар хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэх арга хэмжээг 2010 онд нийт 8 аймгийн 290.0 мянган га талбайд тэмцэхээр төлөвлөн, үүнээс эхний хагас жилд 2 аймгийн 11 сумын 50.0 мянган га бэлчээрт тэмцэх ажлыг зохион байгуулж байна.

Микробиологийн аргаар хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэх арга хэмжээг 2010 онд 100.0 мянган га талбайд тэмцэхээр төлөвлөн, үүнээс эхний хагас жилийн байдлаар 60.0 мянган га талбайд тэмцэх ажлыг 80-аас дээш хувийн техникийн үр дүнтэй гүйцэтгээд байна.

Бэлчээрт хөнөөл учруулж буй царцаатай химийн аргаар тэмцэх ажлыг 5 аймгийн 130.0 мянган га талбайд гүйцэтгэхээр төлөвлөн, холбогдох аймгийн ХХААЖДҮГазартай ажлын гэрээ байгуулан, шаардагдах ургамал хамгаалах бодис 13700 литр, шингэн хор шүрших техник 18 иж бүрдлийг хуваарилан олгож, нийт зардлын 90 хувийг санхүүжүүлэн, хэрэгжилтийг зохион байгуулж байна.
“Малын сэг, зэм устгах, ариутгал, халдваргүйтгэл хийх арга хэмжээний тухай” тогтоолын төслийг 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Засгийн газрын 52 дугаар тогтоолоор батлуулж, нийт 531.6 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэв.
Хүнсний болон хөнгөн үйлдвэрийн чиглэлээр
Монгол Улсад Хүнсний аж үйлдвэр салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой, “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Хүнсний аюулгүй байдал” аяныг орон даяар 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хуваарийн дагуу аймаг бүрт 30 хоног, Улаанбаатар хотын дүүрэг бүрт 21 хоногийн хугацаатайгаар тус тус зохион байгууллаа.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хүнсний үйлдвэрүүдийн түүхий эд материалын бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Монголын хүнсчдийн холбоотой хамтран зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, Стандартчилал хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Монголын хүнсчдийн холбоо болон хүнсний салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бүхий 50 гаруй хүн оролцож, салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, мэдээлэл солилцов.

“Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн дотоод хяналтыг сайжруулах зорилгоор дотоод хяналтын лаборатори байхгүй үйлдвэрүүдийг лабораторитой болоход нь дэмжлэг үзүүлэхээр төсөл сонгон шалгаруулах баримт бичгийг боловсруулан Төрийн нарийн бичгийн даргаар 2010 оны 02 сарын 19-ны өдөр батлуулж, 2010 оны 04 сарын 1-ний өдөр хүлээн авч ирүүлсэн төсөлд үнэлгээ хийж, сонгон шалгаруулалт нийт 7 хүнсний боловсруулах үйлдвэрүүдэд дотоод хяналтын лаборатори байгуулахад нь 250,0 сая төгрөгийн хүүгүй зээлийн дэмжлэг үзүүлэхээр ХХААХҮСайдын 2010 оны А/86 дугаар тушаал гарсан. Уг зээлийг ЖДҮХСангаар дамжуулан олгохоор зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ТНБД-аар батлуулж шалгарсан төслүүдийг ЖДҮХСанд шилжүүлэн өгснөөр аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулаад байна.


Мал, махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан “Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулан батлав.

Уг жагсаалтад Ховд аймгийн Ярант боомтын нэрийг “Булган” гэж өөрчилсний зэрэгцээ ургамлын үр, үрслэг, суулгац нэвтрүүлэх 2, үржлийн мал экспортлох 10, мах, дайвар бүтээгдхүүн экспортлох 5 боомтыг тус тус нэмж орууллаа.


“Мах” дэд хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайдын 2010 оны А/144 дүгээр тушаалаар байгуулан ажиллаж байна.
Монголд үйлдвэрлэв-2010”, “Баталгаат хүнс-2010” үзэсгэлэн, худалдааг “Мишээл экспо төв”-д зохион байгуулав. Эдгээр үзэсгэлэн, худалдаанд хүнсний салбарын 50 орчим аж ахуйн нэгж, металлург, хүнс, ноос, ноолуур, мод, хэвлэл, арьс шир, оёдол, эм гоо сайхны үйлдвэрлэлийн нийт 168 үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ дэлгэн оролцсон байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан “Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, сурталчилах, түүгээр үйлчилэх үйл ажиллагаа явуулж байгаа газруудад хийх шалгалт”-ын удирдамжийн дагуу Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа архины үйлдвэрүүдэд хамтарсан шалгалт хийв.
“Сүү” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2008 онд тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээл авсан Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, зээлийн зарцуулалтад хяналт, шалгалт хийв. Шалгалтын дүнг нэгтгэж байна.

Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5   6   7   8   9   10




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет