Хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд
Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Засгийн газрын хуралдаанд 2010 онд оруулах асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан хууль тогтоомжийг боловсруулах, батлуулах чиглэлээр 2010 оны эхний хагас жилд дараахь ажлыг зохион байгуулсан байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай, Банкны (шинэчилсэн найруулгын) тухай, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Зээлийн болон санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Зээлийн гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай зэрэг 7 хуулийг шинээр батлуулж, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мянганы сорилтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг соёрхон батлах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авлаа.
Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, зарим хуулийн төслийг хэлэлцүүлж эхэлсэн байна.
Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр дээгүүр гүүрэн гарц барих төсөл”-ийн тухай, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай, Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай, Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэт-гэлийн тухай, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлангийн тухай зэрэг УИХ-ын тогтоолыг батлуулав.
Санхүү, эдийн засгийн бодлогын талаар
“Засгийн газрын үнэт цаас гаргах тухай” Сангийн сайдын 2010 оны 5 дугаар тушаалаар Төрийн банкинд Засгийн газрын үнэт цаасыг жилийн 10 хувийн хүүтэйгээр нэг жилийн хугацаагаар 20.0 тэрбум төгрөг, хоёр жилийн хугацаагаар 20.0 тэрбум төгрөг, гурван жилийн хугацаагаар 27.0 тэрбум төгрөгийг арилжаалах ажлыг зохион байгуулахыг зөвшөөрсөн байна.
“Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын 2009 оны 77 дугаар тогтоол, “Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2009 оны 321 дүгээр тогтоолыг үндэслэн Сангийн сайдын 2010 оны 50 дугаар тушаалаар барилгын салбарт үүсээд байгаа хүндрэлийг шийдвэрлэх, арилжааны банкуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор 80.0 хүртэл тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг үе шаттайгаар арилжаалахыг Санхүү, эдийн засгийн бодлогын газарт зөвшөөрлөө.
Улсын Их Хурлын 2009 оны 97 дугаар тогтоол, Засгийн газрын 2009 оны 378 дугаар тогтоолыг үндэслэн Сангийн сайдын 2010 оны 58 дугаар тушаалаар Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас Зоос банкинд олгосон 33.0 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрт зориулан Монголбанкинд 11.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 4 жилийн хугацаагаар, 11.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаагаар, 11.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 6 жилийн хугацаагаар тус тус арилжаалахыг зөвшөөрч, арилжаалсан үнэт цаасны үндсэн ба хүүгийн төлбөрийн зардлыг улсын төсөвт жил бүр тусган ажиллахыг даалгасан байна.
Засгийн газрын өргөн мэдүүлснээр Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан байна.
Улсын Их Хурлын 2009 оны 97 дугаар тогтоол, Засгийн газрын 2009 оны 378 дугаар тогтоолыг үндэслэн Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас Зоос банкинд олгосон 33.0 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрт зориулан Монголбанкинд 11.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 4 жилийн хугацаагаар; 11.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаагаар; 11.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 6 жилийн хугацаа-гаар тус тус арилжаалахыг зөвшөөрч, арилжаалсан үнэт цаасны үндсэн ба хүүгийн төлбөрийн зардлыг улсын төсөвт жил бүр тусган ажиллахыг даалгасан байна.
Тавантолгойн ордод хөрөнгө оруулан хамтран ажиллах компанийг сонгох урьдчилан сонгон шалгаруулалтын баримт бичгийн төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг тусган Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн байна.
-
-
-
-
-
Улсын төсөв, хөрөнгө оруулалт, татвар, гаалийн бодлогын талаар
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцэж баталсан байна.
Нийгмийн халамжийн тухай хуулийн (шинэчилсэн найруулгын) төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон.
Улсын Их Хурлын 2010 оны 40 дүгээр тогтоолоор “Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийн үзүүлэлт” болон “Монгол Улсын Засгийн газрын 2012-2013 оны дунд хугацааны зорилт”-ыг зөвшөөрсөн байна.
Энэ тогтоолоор Монгол улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдлийн болон 2012-2013 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг ДНБ-д харьцуулсан хувиар, төсвийн нийт орлогын доод хэмжээг 2011 онд 35.4, 2012 онд 35.4, 2013 онд 30.3, төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 2011 онд 40.4, 2012 онд 39.4, 2013 онд 32.3, төсвийн урсгал тэнцлийн доод хэмжээг 2011 онд 4.0, 2012 онд 4.5, 2013 онд 4.1, төсвийн алдагдлын дээд хэмжээг 2011 онд 5.0, 2012 онд 4.0, 2013 онд 2.0, хөрөнгийн зардлын доод хэмжээг 2011 онд 6.3, 2012 онд 6.0, 2013 онд 4.7 байхаар, ДНБ-ий бодит өсөлтийн доод хэмжээг 2011 онд 8.2, 2012 онд 7.8, 2013 онд 20.8 хувь байхаар тус тус зөвшөөрсөн байна.
Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголын хуулийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байна.
Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн орлого 2,645.7 тэрбум төгрөг (улсын төсвийн орлого 2,140.5 тэрбум төгрөг) буюу ДНБ-ний 36.9 хувь, нэгдсэн төсвийн зарлага 3,107.9 тэрбум төгрөг (улсын төсвийн зарлага 2,423.1 тэрбум төгрөг) буюу ДНБ-ний 43.3 хувь, төсвийн нийт алдагдал 462.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 6.4 хувь байхаар шинэчлэн тогтоосон байна.
Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголоор төсвийн орлогыг 397.4 тэрбум төгрөгөөр, төсвийн зарлагыг 1006.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна.
Төсвийн орлогын бүрдүүлэлт, санхүүжүүлэх эх үүсвэрт нийцүүлэн зайлшгүй гэж үзсэн дараахь арга хэмжээний зардлыг төсвийн тодотголд шинээр нэмж тусгалаа.
(1)Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх ашгийн үүднээс төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлэхэд 78.2 тэрбум төгрөг; (2)Байгаль, цаг уурын болзошгүй нөхцөл болон цаг үеийн зайлшгүй шаардлагатай зарлыг шийдвэрлэхэд зориулан Засгийн газрын нөөц санд 20.0 тэрбум төгрөг; (3)Эрчим хүч, халаалтын үнийн өөрчлөлтөд 20.9 тэрбум төгрөг; (4) Боловсролын салбарын нэг сурагчид ногдох хувьсах зардлын нормативыг нэмэгдүүлэхэд 7.4 тэрбум төгрөг; (5)Олон хүүхэд төрүүлэн өсгөсөн “Алдарт эх” одонтой эхчүүдэд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 8.5 тэрбум төгрөг; (6)Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн дагуу 2009 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр төсвийн хэмнэлт, давсан орлогоос төсөвт байгууллагуудад буцааж олгох хөрөнгөд 2.5 тэрбум төгрөг; (7)Хүүхдэд олгох мөнгөн тэтгэмж, шинэ гэр бүлд мөнгөн тэтгэмж, шинэ төрсөн хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийн 2009 оны үүссэн өглөгт 1.4 тэрбум төгрөг; (8) Төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад оронд төрийн албан ёсны ба албан ажлын айлчлалд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад арга хэмжээний зардалд 2.4 тэрбум төгрөг; (9)Улсын Их Хурал, Засгийн газраас 2010 оны төсвийн тодотголд тусгахаар шийдвэрлэсэн болон шинээр байгуулсан байгууллагын зайлшгүй шаардлагатай урсгал зардалд 11.9 тэрбум төгрөг (Монгол мал хөтөлбөрийн зардлыг 3.8 тэрбум төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу хохирогчдод олгох нөхөн олговрыг 5.0 тэрбум төгрөг, эрүүл мэндийн салбарын урсгал зардлыг 3.1 тэрбум төгрөг)-ийг тус тус нэмсэн байна. Харин Монгол Улсын төсвийн тодотголоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг 2010 онд 530.9 тэрбум төгрөгөөр тогтоож, өмнөх хэмжээг 83.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголын хүрээнд Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн орлогыг 525.5 тэрбум төгрөгөөр, зарлагыг 518.2 тэрбум төгрөгөөр шинэчлэн баталж, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн орлогыг 178.7 тэрбум төгрөгөөр, зарлагыг 27.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн байна.
Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн орлогыг 151.0 тэрбум төгрөгөөр, зарлагыг 334.9 тэрбум төгрөгөөр баталж, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн орлогоос давсан 183.9 тэрбум төгрөгийн зарлагыг Оюутолгой төслийн урьдчилгааг Засгийн газрын бондоор мөнгөжүүлсэн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тооцсон байна.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлээд байна.
Ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийн хувь хэмжээг ашигт малтмалын төрөл тус бүрээр өөр өөр хувь хэмжээтэй байхаар төсөлд тусгажээ. Тухайлбал, зэсийн баяжмалын үнэ 5000 ам. доллар хүртэл бол 5 хувь, 6000 ам. доллар хүрэхэд 6 хувь, 7000 ам. доллар хүрэхэд 7 хувь, 8000 ам. доллар хүрэхэд 8 хувь, 9000 ам. доллар хүрэхэд 9 хувь, 9000 ам. доллараас давахад 10 хувиар тогтоох; алтны үнэ унци нь 900 ам. доллар байхад 5 хувь, түүнээс дээш 100 ам. долараар өсөхөд 6 хувь, 1300 ам. доллараас давахад 10 хувь гэх зэргээр 5-10 хувиар тогтоохоор тусгажээ.
“Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
“Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 6 дугаар тогтоолоор экспортолж байгаа нүүрсний хэмжээ эрс нэмэгдсэнтэй холбогдуулан “Гашуун сухайт”, “Шивээ хүрэн” боомтыг ачаа болон зорчигчдын хөдөлгөөний урсгалыг төрөлжүүлэн саадгүй нэвтрүүлэх боломжтой, дэд бүтэц, суурин газар бүхий олон улсын жишигт нийцсэн хилийн боомт болгон өргөтгөх, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж “Гашуун сухайт”, “Шивээ хүрэн” боомтыг 2009 оны I улиралд багтаан 24 цагийн үйл ажиллагаатай олон улсын боомт болгох талаар арга хэмжээ авах, ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгөөр төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Тавантолгойн орд газраас “Гашуун сухайт” болон “Ханги” боомт хүртэл авто зам бариулах асуудлыг “Эрдэнэс МГЛ” компанид хариуцуулан авто зам барихтай холбогдсон ажлыг зохих хууль тогтоомжиийн дагуу зохион байгуулж хэрэгжүүлэх, энэ авто замыг барьж дуусах хүртэлх хугацаанд одоо ашиглаж байгаа замын тэмдэг, тэмдэглэгээ, замын засвар арчлалтын ажлыг ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын хүчээр хийлгэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Засгийн газрын 2010 оны 102 дугаар тогтоолоор “Булган” боомтыг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс байнгын, “Бургастай” боомтыг 2010 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хуваарийн бус үеэр нээн ажиллуулж 2011 оноос байнгын үйл ажиллагаанд шилжүүлэх талаар БНХАУ-ын талтай хэлэлцээ явуулахаар болов.
Газрын тосны бүтээгдэхүүний үнийг зохицуулах чиглэлээр дараахь зарим арга хэмжээг шуурхай авсан байна:
“Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 14 дүгээр тогтоолоор Сүхбаатар, Замын Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор импортолж буй 90 хүртэл октантай автобензинд онцгой албан татвар “0” байсныг 120,000 төгрөг; 90 ба түүнээс дээш октантай автобензинд 80.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 90.000 төгрөг; дизелийн түлшинд 30.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээж, гаалийн албан татвар “0” байсныг 5 хувь болгон 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ногдуулах; улмаар алслагдсан боомтоор импор-толж буй дизелийн түлшинд 49.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг “0” болгох; бусад автобензинд ногдох онцгой албан татварыг мөн адил “0” болгохоор шийдвэрлэсэн байна.
“Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай” Засгийн газрын Засгийн газрын 2010 оны 87 дугаар тогтоолоор ногдуулах онцгой албан татварын хэмжээг Сүхбаатар, Замын Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор импортолж байгаа авто бензинд 90 хүртэл октантай бол 120000 төгрөг, 90 ба түүнээс дээш октантай бол 170000 төгрөг; дизелийн түлшинд 30,000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 115,000 төгрөг болгон нэмэгдүүлж, бусад боомтоор импортолж байгаа авто бензин, дизелийн түлшинд тэг (0) байхаар тогтоож, 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээртэй холбогдуулан дараахь зарим арга хэмжээ авсан байна:
Төрийн албан хаагчдын үндсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 30 хувь нэмэгдүүлэх, Засгийн газраас санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хууль” батлагдсаны дараагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх асуудлыг гурван талт түншлэлийн хүрээнд шийдвэрлэхээр тохиролцсоны дагуу түүнд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах, улмаар цалин, тэтгэвэр нэмэхтэй холбогдсон шийдвэрийн төсөл боловсруулж төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэврийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэг-дүүлэх ерөнхий тохиролцоонд хүрч чадсан байна.
Үүнтэй холбогдуулан төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусган батлуулах арга хэмжээ авлаа.
Зээл, тусламж, хамтын ажиллагааны бодлогын талаар
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монголын ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих” төслийн Зээлийн болон санхүүжилтийн хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлаар соёрхон батлуулсан байна.
Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төслийн нэмэлт”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон батлууллаа.
Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай 43.1 сая ам. долларын, БНСУ-ын Экспорт, импорт банктай 23.9 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газартай 1.5 сая ам. долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг тус тус байгуулав.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл”-ийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, төслийн хэлэлцээ хийгдсэний дараа буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргах болсон байна. Буцалтгүй тусламжийн 21.9 сая ам.долларын нийт өртөг бүхий төслийг 2014 оны 12 дугаар сар хүртэл 4.5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд Азийн хөгжлийн банк 15.0 сая ам. Монгол Улсын Засгийн газар долларыг, 6.9 сая ам. долларыг санхүүжүүлэх юм.
Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан хоорондын зээлийн гэрээг Улсын Их Хурлын хуралдаанаар соёрхон батлуулсан байна.
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулах БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1993 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколын төслийг дэмжиж, эдгээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайдад олгох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтов.
БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй 300.0 сая ам долларын зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгах Харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Сангийн сайд, Хятадын Экспорт, импорт банкны Ерөнхийлөгч нар гарын үсэг зурж баталгаажуулав.
ъ\
Нягтлан бодох бүртгэлийн бодлогын талаар
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар батлууллаа. Энэхүү хууль батлагдсанаар төрөөс хөрөнгийн үнэлгээний талаар баримтлах нэгдсэн бодлогыг тодорхойлж, хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, хяналт тавих эрх зүйн үндэс тавигдлаа.
Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан байна.
“Монгол Улсын Засгийн газрын 2009 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлан”-г Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн.
Сангийн сайдын 2010 оны 52 дугаар тушаалаар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрнгөөр хэрэгжүүлж буй Чойр-Сайншанд-Замын Үүд чиглэлийн 434 километр авто зам барих 2087-МОН “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Багц Б1-ийн гүйцэтгэгч гүйцэтгэгч “China Geo-Engineering Corpation”, Багц NP1, AR2-ын гүйцэтгэгч “Shengli Engineering and Construction Company”-ийн 2010 онд гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх нийт 110 нэр төрлийн тоног төхөөрөмж, машин механизм, бараа, материал, Сангийн сайдын 2010 оны 91 дүгээр тушаалаар Арабын эдийн засгийг хөгжүүлэх Кувейтын сангийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Эрдэнэт-Булган-Уньтын авто зам барих төсөл”-ийн хүрээнд 2010 онд гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 103 нэр төрлийн тоног төхөөрөмж, машин механизм, бараа, материалыг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болов.
Хадгаламж, зээлийн хоршоодын үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлыг барагдуулах зорилгоор Сангийн сайдын 2010 оны 112 дугаар тушаалаар шүүхийн шийтгэх тогтоолоор хохирлынх нь бодит хэмжээг тогтоосон нэр бүхий 20 хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчдын хохирлын 20 хувтай тэнцэх хэмжээний 2,068,766,869 төгрөгийг улсын төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр Хууль зүй, дотоод хэргийн яамтай гэрээ байгуулсны үндсэн дээр зохих журмын дагуу олгохыг Төрийн сангийн газарт зөвшөөрсөн байна.
Зээл, тусламж, хамтын ажиллагааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах талаар
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2010 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ явуулах ажлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцээний явцад ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийт 21.4 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгохоор амласан байна. Ирэх 2011 оноос эхлэн ХБНГУ-ын Засгийн газраас техникийн хамтын ажиллагааны шугамаар буюу буцалтгүй тусламжаар нийт 12.9 сая еврогийн 8 төрлийн, тухайлбал, “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төслийн II үе шат” (1.5 сая евро), “Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн II үе шат” (4.5 сая евро), “Санхүүгийн кадастрын тогтолцоог бүрдүүлэх төслийн нэмэлт” (0.3 сая евро), “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх төсөл” (1.2 сая евро), “Эрчим хүчний сүлжээний үр ашиг төслийн III үе шат” (1.7 сая евро), “Хотын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн II үе шат” (2.5 сая евро), “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал төслийн III үе шат” (0.8 сая евро), “Уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийн төслийн III үе шат” (0.4 сая евро) зэрэг төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн ХБНГУ-ын санхүүгийн хамтын ажиллагааны шугамаар буюу хөнгөлөлттэй зээлээр “Эрчим хүчний үр ашиг 2” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хотын IY цахилгаан станцыг засварлан шинэчлэх төсөл” (8.5 сая евро)-ийг хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд 2006 онд амласан 4.5 сая еврогийн хөрөнгийг “Хэрэглээний талд тулгуурласан цахилгаан эрчим хүчний хэмнэлт” төсөлд олгохоор шийдвэрлэсэн байна.
БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2011-2013 онуудад үзүүлэх тусламжийн хэмжээг 50.0 орчим сая ам. доллар байхаар тооцов. Энэхүү тусламжийн хүрээнд нийгэм, эдийн засгийн үр ашиг сайтай төсөл, хөтөлбөрийг 2011-2012 онуудад хэрэгжүүлэх зорилгоор түүнд холбоотой байгууллагыг оролцуулсан Бодлогын уулзалтыг зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна.
Нордикийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөр”-ийн шугамаар “Пума” ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн төв биржийн барилгын ажлын гэрээг 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, түүний тусгай данс нээх, тусгай данснаас гүйлгээ гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг өөрчилсөн нэмэлтийг оруулсан.
Дэлхийн банкны 30.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2” хөтөлбөрийн зээлийн техникийн хэлэлцээрийн баримт бичиг, 10.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээр, 10.0 сая ам. долларын хөрөнгөөр хэрэгжих “Малын индексжүүлсэн даатгал төслийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Туршилтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн агентлагийн нийт 7.8 сая ам.долларын (үүнээс 5.0 сая ам.долларыг зөвхөн нөхөн төлбөрт олгох нөхцөлт зээл) зээл, түүнчлэн Япон Улсын Засгийн газраас (PHRD) олгож буй 1.3 сая ам.долларын болон Швейцарийн хөгжлийн агентлагийн 600.0 мянган ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 322.9 мянган ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлж байна.
Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах зорилгоор 12.0 сая ам. долларын өртөг бүхий “Эрчим хүчний нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрт” Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны төлөөлөл гарын үсэг зурсан байна. Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн нийгэмлэгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр түгээх сүлжээний алдагдал бууруулах “Эрчим хүчний төсөл”-ийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын гэр хороолол болон 9 аймгийн (Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл) төвийн цахилгаан түгээх сүлжээ хамруулсан байна.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаж байна.
“Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл–нэмэлт”-ийн санхүүжилтийн хэлэлцээр, “Зудын туслалцааны төслийн буцалтгүй тусламжийн хэлэлцээр”, “Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрт -т Сангийн сайд, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч нар гарын үсэг зурсан байна.
Монгол Улсын Сангийн сайд Азийн хөгжлийн банкны Ази, Номхон далайн гамшигтай тэмцэх сангаас Зуданд нэрвэгдсэн аймаг, сумын малчдад тусламж авах хүсэлт гаргасны дагуу Азийн хөгжлийн банкнаас Зудад нэрвэгдсэн зарим аймагт зориулан 2.5 сая ам. долларын буцалтгүй тусламжийг 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс олгосон байна.
Монгол Улс, Азийн хөгжлийн банктай 2010-2015 онуудад хамтран ажиллах стратегийн баримт бичгийг боловсруулж, Харилцан ойлголцлын санамж бичигт Сангийн сайд, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч (Адриан Руденберг) нар гарын үсэг зурж баталгаажуулав. Стратегийн баримт бичигт гол тэргүүлж ажиллах салбараар тээвэр, хот байгуулалт, боловсрол, эрүүл мэнд болон эрчим хүчний салбарыг тусгаж, улмаар 2010-2013 онуудад Азийн хөгжлийн банкнаас нийт 530.0 сая ам. долларын санхүүжилт олгох бөгөөд үүний 200.0 сая ам. долларыг Азийн хөгжлийн сангаас, 184.0 сая ам. долларыг Ердийн эх үүсвэрийн сангаас (2012 оноос эхлэн), 146.0 сая ам. долларыг Бүс нутгийн хөгжлийн сангаас тус тус олгохоор тохирч, жилд 6.0 сая ам. долларын техникийн туслалцаа үзүүлэхээр боллоо.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна:
АНУ-ын Засгийн газраас санхүүгийн хямралтай байгаа орнуудад тусламж олгож буй төслийн хүрээнд Монгол Улсын төсвийг дэмжих буюу нийгмийн халамжийг дэмжих зорилгоор олгож буй 10.0 сая ам. долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Сангийн сайд, Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд нар гарын үсэг зурсан байна. Буцалтгүй тусламжийн мөнгө Монгол Улсын төрийн сангийн дансанд (2010 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр) орсон байна. Гэрээний үүргийн дагуу манай тал холбогдох дүгнэлтийг гаргаж өгсний дараагаар нийгмийн халамжийн мөнгөн тусламжийн санхүүжилтийг 2010 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
АНУ-ын Засгийн газраас Төрийн сангийн департаментын техник туслалцааны шугамаар 2.0 сая ам долларын буцалтгүй тусламж олгох тухай шийдвэрийг цахим шуудангаар мэдэгдлээ.
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Яармаг, Нисэхийн цэвэрлэх байгууламжийг сайжруулах” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд Gitec компани Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны холбогдох ажилтан нар гарын үсэг зурсан байна. Зөвлөх үйлчилгээний зардал 362715 евро бөгөөд үүнийг ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны Сургалт, мэргэжилтний сангийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх боллоо.
Улаанбаатар хотын хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор “Бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төслийн 4.5 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн Санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны Монголын асуудал эрхэлсэн захирал нар гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын нийт 32.17 км авто замыг сайжруулах, эдгээр сумдын хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, ард иргэдийн эцсийн бүтээгдэ-хүүнийг Улаанбаатар хотод нийлүүлэх тээвэрлэлтийг нааштайгаар шийдвэрлэх боломж бүрдэх юм. ХБНГУ-аас авах хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацаа 40 жил, үндсэн өрөөс чөлөөлөх хугацаа 10 жил, жилийн хүү 0.75 хувь байхаар тохиролцсон ажээ.
Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд дараахь хамтын ажиллагаа өрнүүлж ажилласан байна:
Японы Засгийн газрын ерөнхий буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Нарны эрчим хүч үйлдвэрлэх замаар цэвэр эрчим хүчний технологи нэвтрүүлэх” төслийн судалгааны багтай уулзалт зохиож, төслийн саналыг хэлэлцсэний дүнд Үндсэн зураг төсөл боловсруулах тухай Протоколд Сангийн яам, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгч нар гарын үсэг зурлаа.
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 247.0 сая иенийн төсөвт өртөг бүхий “Хүний нөөцийн хөгжлийн тэтгэлэг”, 756.0 сая иенийн төсөвт өртөг бүхий “Цэнгэг усны нөөц, биологийн төрөл зүйлийг хамгаалах” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд Харилцан солилцох ноот бичигт, түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хооронд Тусламжийн хэлэлцээрт хоёр тал тус тус гарын үсэг зурсан байна.
Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл”-ийн төслийн хүрээнд Зуучлагч санхүүгийн байгууллагын нэг болох Анод банкинд санхүүгийн хүндрэл гарч дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу өмнө шилжүүлсэн 500.0 сая төгрөгийн зээлийн хөрөнгө түгжигдсэн учир төслийн зөвлөх нэгж, зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, Анод банк, Хас банктай хэлэлцсэний дүнд Сангийн яам, Анод банк, Хас банк хооронд төслийн зээлийн хөрөнгийг ашиглуулах, зээлийн багц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 500.0 сая төгрөгийн төслийн зээлийн хөрөнгийг Хас банкинд шилжүүлэв. Ийнхүү төслийн журмын дагуу энэ хөрөнгийг Хас банкны зээлдэгч аж ахуйн нэгжид зээлдүүлэх боломжтой боллоо.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна.
БНХАУ-ын Засгийн газраас олгосон 300.0 сая ам. долларын зээлийн хүрээнд хэрэгжих “Зам Үүдийн дэд бүтцийг хөгжүүлэх” дэд төслийн тендрийн үнэлгээг хийж, гүйцэтгэгчээр China CAMC Engineering компанийг сонгон шалгаруулах шийдвэрийг гаргасан байна.
Сангийн яам, Хятадын Экспорт, импорт банкны хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээ явуулж, Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд (Вень Зябао)-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Замын Үүдийн дэд бүтцийг сайжруулах” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт; “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт; БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Бээжингийн гудамж” төслийн Солилцох захидалд; БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй 300.0 сая ам. долларын зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгах Харилцан ойлголцлын санамж бичигт, БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг үндэслэн 50.0 сая юанийн буцалтгүй тусламж олгох эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрт, “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай Протоколд Монгол Улсын Сангийн сайд, Хятадын Экспорт, импорт банкны Ерөнхийлөгч нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаж байна.
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн буцалтгүй туслам-жийн хүрээнд “Булган аймгийн Баяннуур сумын нуурыг сэргээх” 1.5 сая ам. долларын өртөг бүхий 2010-2012 онд хэрэгжүүлэх төслийн хэлэлцээр, БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд 2.3 сая ам. долларын өртөг бүхий “Улаанбаатар хотын 1:1000 масштабын байр зүйн зураг зохиох төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Хэлэлцээр, мөн Монгол Улсын Засгийн газарт үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд 3.1 сая ам. долларын өртөг бүхий “Оюуны өмчийн салбарын автоматжуулалт” төслийг хэрэгжүүлэх тухай Хэлэлцээрийн протокол, 920.0 мянган ам.долларын өртөг бүхий “Монгол Улсын Их Хурлын цахим архив” төслийг хэрэгжүүлэх тухай Хэлэлцээрийн протокол, 3.5 сая ам. долларын өртөг бүхий “Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төслийг хэрэгжүүлэх Хэлэлцээрийн протокол, 5.0 сая ам. долларын “Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Дулааны цахилгаан станц байгуулах” төслийн Хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулав.
Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлж байна:
Эрдэнэт-Булган-Уньтын авто зам барих төслийн 1, 2 дахь хэсгийг 2007 онд барьж ашиглалтад оруулахад 288,172 ам.долларын хэмнэлт гарсныг 2010 онд гүйцэтгэж дуусгах 3 дахь хэсгийн 60 км авто замын барилгын ажлын зөвлөх үйлчилгээний төлбөрт зарцуулах тухай хүсэлтийг судлан үзэж, удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу зөвлөх үйлчилгээний төлбөрт 208,276 ам. долларыг хэмнэсэн хөрөнгөөс гаргах тухай албан захидлыг Кувейтийн санд хүргүүллээ.
Уньт-Мөрөнгийн чиглэлийн Уньт-Тариалангийн хэсгийн авто замын төслийн Зээлийн хэлэлцээрт Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын санг төлөөлж Кувейтын сангийн Дэд захирал (Хешам Аль-Вакаяан) нар гарын үсэг зурсан байна.
Достарыңызбен бөлісу: |