Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 6 дугаар сарын 04-ний өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдаан 10 цаг 15 минутад Төрийн ордны уих-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд эхлэв



бет4/12
Дата29.06.2016
өлшемі0.67 Mb.
#165309
1   2   3   4   5   6   7   8   9   ...   12

Су.Батболд: Ер нь 2 жил нэр нь хасагдаад, тэр улсууд бас 2 жил эмчлэх эрхтэйгээр, туслах маягаар ажиллаад явж болох юм байна. Тэгэхдээ ер нь цаашдаа Эрүүл мэндийн яам анхаараарай. Танай дээд сургууль төгсчихөөд, тэгээд магистр төгсчихөөд, тэгээд рецентур төгссөн эмч нар чинь өөр мэргэжил эзэмшээд байна. Би тэр эмч нартай уулзаад, чи ийм үнэтэй сургууль ийм олон жил явчихаад яагаад энэ эмчээс татгалзаад байна вэ гэхээр, би яаж энэ 200 хэдэн мянган төгрөгөөр амьдрах юм бэ гэж байгаа. Бид нар ингээд бэлдээд байдаг, энэ байдал дээрээ анхаарлаа хандуулахгүй бол болохгүй шүү. Наадах жижиг юмтай ноцолдох яахав, цаашдаа алиныг нь хувьчлах юм бэ гээд эрүүл мэндийн салбарыг өөрчлөхгүй бол ерөөсөө явахгүй байна шүү дээ.

С.Ламбаа: Батболд гишүүний саналтай яг санал нэг байна. Эрүүл мэндийн том хуулиа оруулж ирэхдээ энэ асуудлыг оруулж ирнэ. Ер нь бол сургалттай холбоотой маш их доголдол байгааг би хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл, сая тангараг өргөлөө шүү дээ. 1100 хүн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг төгсч байгаад, тангараг өргөдөг эмч нь 250 хүн төгсч байна шүү дээ. Бусад нь нийгмийн эрүүл мэнд, арай л халамж гээгүй байгаа даа. Ийм хачин хачин ангиудтай болчихсон.

Тийм учраас энэ эрүүл мэндийн сургалтыг зарчмын хувьд Эрүүл мэндийн хуулин дээр маш том өөрчлөлтүүд хийж оруулж ирнэ.



Д.Дэмбэрэл: Эмч нарт тавих, сургалтанд тавих шаардлагыг бид нар огт сулруулахгүй ээ. Тэр дадлагажигч гэдэг нь ямар нэгэн эмчилгээний ажиллаж байх үед будлиан үүсээд байх шиг байгаа юм. Ер нь эмч нарт тэр дадлагажигч хугацаа нь байх ёстой. Ер нь шаардлагыг харин бэлтгэж байгаа хугацаанд их өндөр түвшинд байх шаардлагатай. Түүнээс УИХ буцахгүй ээ.

Д.Дондог: Баярлалаа. Энэ хуультай холбогдуулаад би түрүүн ч Байнгын хороон дээр асууж байсан. Сайд байгаагүй учраас бүрэн дүүрэн хариулт авч чадаагүй юм.

Энэ хууль батлагдсанаар хүмүүсийн сэтгэл зүйд ч юм уу, ер нь яг бодит амьдрал дээрээ энэ анхан шатны эмнэлэг би үүнийг ингэж нэрлэе гэж байгаа юм. Тэгэхээр сум гэхээр чинь хүмүүс бүр их ялгаж байна гэж ойлгоно. Тэгэхээр энэ дээр чинь дандаа дөнгөж төгсч байгаа дадлагажигч эмч нар очих юм байнаа. Хэдийгээр эрхтэй очиж байгаа боловч дандаа тийм эмч ирдэг. Энэ жил оччихоод яваад өгнө, хойтон дахиад нэг дадлагжигч эмч очно. Тэгээд ийм маягаар яваад байхаар болох юм уу? эсхүл нэг суманд өөр хичнээн эмч байх юм бэ? Нэг нь дадлагажигч байгаад, нэг нь үндсэн эмч байнга байх юм уу? энэ талаар тодорхой биш байвал яг энэ ойлголтоор бол жил болоод л нэг хүн явчихдаг ийм л эмнэлэг болох гээд байгаа юм. Хэдийгээр анхан шатны үйлчилгээ үзүүлж байгаа ч гэсэн энд чинь мэдлэгтэй, туршлагатай, дадлагатай эмч байхгүй бол болохгүй шүү дээ. Хүн ухаан алдаад уначихдаг, эмч ирдэг, түүнийг яах юм бэ? амьдруулах, амьсгалуулах л хэрэгтэй болно биз дээ гэдгийг асуух гэсэн юм.

Хоёрдугаарт, энэ өрхийн эмнэлэг бас хяналтаас гарч байгаа юм. Төрд хамаагүй, та нар өөрсдөө аваад яв, цалингий чинь өгнө гээд хаячихаж байгаа юм. Үүнийг яах юм бэ? ингээд сумын болоод өрхийн эмнэлэг байхгүй, ингээд төрийн үйлчилгээнээс ийм хөнгөхөн гадагшаа хаягдсан маягтай, орхигдсон маягтай болоод байна гээд эмнэлгийн, эрүүл мэндийн салбарынхан өөрснөө орон нутгаар явахад шүүмжлээд байгаа юм. Ялангуяа өрхийн эмнэлэг дээр. Үүнийг давхар юу гэж тооцож үзэж байгаа юм бэ гэж хэлэх байна.

Гуравдугаарт, зам тээвэр хурдан босч байгаатай холбогдуулаад эмнэлгүүдийн шатлалыг өөрчлөхгүй бол хатуу хучилттай замаар чинь явахаар явж байгаа машины асар их аваарь гардаг болж. Түүний зэргэлдээ байгаа эмнэлгүүд дээр нөгөө дадлагажигч эмч ганцаараа байх юм бол ямар ч арга хэмжээ авч чадахгүй. Тэгэхээр үүнийг бас бодох цаг болсон байна гэж ингэж хэлэх байна.

Дараагийн дугаарт, энэ яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг механизм руугаа хурдан орохгүй бол бас энэ дадлагажигч эмч ганцаараа байгаад ямар ч нөлөө байхгүй байна гэдгийг хэлэх байна. Энэ хуулин дотор бас нэг ийм юм байгаа. Засгийн газрын гишүүний зөвшөөрлөөр эмчлэх эрхийг түдгэлзүүлнэ, хугацаагаар цуцална гэсэн байгаа юм. Энэ ингэж орох юм уу, эсхүл мэргэжлийн комисс, байгууллага ажиллаж байж, Эрүүл мэндийн яамны зөвшөөрлөөр гэдэг юм уу? Төв байгууллагын зөвшөөрлөөр гэсэн санал нь арай илүү оновчтой юм биш үү? Яагаад гэвэл энд чинь олон мэргэжлийн эмч нар байж түүний эмчлэх эрхийг цуцлахгүйгээр, тэгээд ганц хүн, тэгээд улс төрчид хөдлөхөд бүр хүнд байдалд орох юм байгаа гэдэг санаанаас хэлж байгаа юм. Тэгээд энэ хуулийг хэлэлцэх явцад нэрлээд байгаа эмнэлгүүдийг анхан шатны эмнэлэг гэж гаргах нь зөв байхаа, нэгд.

Хоёрдугаарт, яг энэ зарчмаар явах юм бол сумын, өрхийн эмнэлгүүд чинь туршилтын эмнэлэг болж ард иргэдэд жинхэнэ анхан шатны нэгж дээрээ туршилтын маягаар эрүүл мэнд нь явах нь ээ гэдэг ойлголт надаас ч бараг салахгүй байна шүү, иргэдээс ч салахгүй байна гэсэн асуулт байна.



С.Ламбаа: Баярлалаа, Дондог гишүүн ээ. Маш анхаарал татсан асуудлуудаа л асууж байгаа юм. Амьдрал дээр яг ийм л байгаа юм. Тэгэхдээ ер нь энэ хууль гарснаараа сумын болон өрхийн эмнэлгүүдийг дорд үзээд ч байгаа юм уу? байнга хөдөлгөөнд орох тухай асуудал байхгүй ээ. Энэ бол угаасаа тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр одоо бид эрүүл мэндийн том хуулиа оруулж ирэхдээ энэ заалтууд нь ороод ирнэ. Яг үүнийгээ холбоод бид хийсэн хуулинаасаа салгаад оруулаад ирж байгаа, энэ заалтаар. Энэ дээр гарахгүй байх.

Өрхийн эмнэлгийн тухайд үнэхээр таны ярьж байгаа үнэн. Өнөөдөр хүртэл 10-аад том хуульч оролцсон манай яамныхан оролцсон зөвлөгөөн хийж байна. Энэ өрхийн эмнэлгийн статусын тухай гэж. Яагаад гэвэл байрыг нь улс бариад өгчихсөн, цалингий нь төсвөөс өгчихсөн. Уг юу нь нөхөрлөлийн хуулиар зохицуулагдсан ийм зөрчилд ороолд байгаа юм. Тийм учраас хувийнх ч биш, улсынх ч биш, юу ч биш болчихсон. Тийм учраас Эрүүл мэндийн хуулиндаа бид тусгай заалтуудыг нь оруулж ирээд, өрхийн эмнэлгийн статусыг төрийн ажлыг гэрээгээр гүйцэтгэдэг эмнэлэг ямар статустай байхав гэдгийг энэ хуулиндаа оруулж ирнээ, одоо. Тэгэхгүй бол ямар ч хуульгүй явж байгаа гэдгийг би хэлье.

Таны саяны хурдны замтай болж байгаа тохиолдолд, үүнийг ямар барьж байна вэ гэхээр яг энэ хурдны замуудтай ойролцоо байгаа сумыг сум дундын л эмнэлэг болгох ёстой. Сум дундын эмнэлэг мэс засал хийх эрхтэй. Тийм учраас бид нарын бодлого бол одоо энд З янзын юм байгаа шүү дээ. Сумын эмнэлэг, сум дундын эмнэлэг, өрхийн эмнэлэг, тэр байтугай, орон нутгийн, Замын-Үүд чинь өөр статустай шүү дээ. Тийм эмнэлгүүдийг бий болгох тухай асуудлуудыг нэлээн дэлгэрэнгүй хуульчилж өгье л гэж байгаа. Тэгэх л юм бол бид энэ орчинтойгоо холбосон эмнэлгийн тогтолцоогоо өөрчилнө. Зүгээр нэгдүгээр шатлал бол анхан шатны тусламж гээд яваад байж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол энэ авто замын ослыг яаж ч чадахгүй байна шүү дээ. Үүнийг анхааралдаа авч байна.

Д.Дэмбэрэл: Дондог гишүүний асуугаад байгаа асуудал бол маш их ноцтой асуудал асуугаад байгаа. Сумын эмнэлгүүд гэж дадлагажигч, сургууль төгссөн нөхдүүд суугаад байдаг. Тийм байдал руу шилжих вий гэж. Харин тэгж ярих юм бол энэ хоёр жилийн хугацааны эхнийхийг нь тэр хоёр дахь жилдээ аймаг, хот, дүүрэг, нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношлогоо гэдэг дээрээ харин эхлээд том эмч нарын дунд дадлага хийгээд, дараа нь заавал сумын эмнэлэгт нэг жил очиж байж тэгээд наад эрхийг чинь өгнө гэдэг асуудлаа харин энэ орж ирсэн юмаа сэлгэж тавибал яасан юм бэ? Тэгэхгүй бол сумын эмнэлэг дээрээ нээрээ дандаа сургууль төгссөн, юу ч мэдэхгүй, аймгаас асуусан ийм хачин нөхөр, тэгээд ард иргэдийн дунд хамгийн эхлээд сумаа юмаа шийддэг газар нь мэдэхгүй чадахгүй хоёрын завсарт байж байгаа нэг нөхөр очно гэдэг чинь их эргэлзээтэй байгаа юм байна шүү. Үүний байрыг сольдог юм уу? яадаг юм бэ? хэлэлцүүлгийн явцад үүнийг анхаараарай. Дондог гишүүний хэлж байгаа, асууж байгаа асуулт үнэхээр эмнэлэг ийм байдалд шилжиж эхлэх вий.

Ц.Баярсайхан: Хөдөө орон нутагт сая зарим гишүүдийн ярьж байгаатай адилхан нөхцөл байдал үүсчихээд байгаа учраас энэ дадлагажигч эмчийн асуудал гараад байгаа шүү дээ. 1 жил болдог, нүүдлийн шувууд шиг буцаж байдаг. Тэгээд хуучин эмч нар нь, одоо бүр даже эмчлэх эрхгүй, дадлагажигч гэдэг нэрээр очихоор хөдөөгийнхөн ойлгохгүй байгаа юм. Ер нь энэ тогтолцоогоо Эрүүл мэндийн яам авч үзэх хэрэгтэй. Сургууль төгссөн, чадваргүй улсууд нь хөдөө орон нутагт очдог, эмнэлгийн нийтлэг нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа гэдэг. Гэтэл тэнд чинь бас л янз бүрийн хотод тохиолддог, том эмнэлгүүдээр тохиолддог хүндрэл бэрхшээлүүд тулгарч л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Оруулж ирснээр нь энэ эмч нарт эрх өгөх хэрэгтэй л дээ. Хуучин бол 6 жилээр төгсөөд шууд сумандаа очоод, ажиллаад, амьдраад болдог байсан бол өнөөдөр заавал эмчлэх эрхгүй, эрхийн зөвшөөрөлгүй тэгээд хүн амын дунд эмчлэх үйл ажиллагаа явуулахгүй, хүлээх хариуцлагагүй ийм хүн томилж явуулж болохгүй ээ.

Тийм учраас өөрчлөөд, эрхийг нь олгоод, хариуцлагыг нь үүрүүлдэг юм руугаа орох хэрэгтэй.

Хоёрдугаарт, энэ санхүүжилтийн механизм чинь бас болж өгөхгүй байнаа. Өөрөөр хэлбэл анхан шатны эмнэлэг буюу төсвөөс шууд санхүүжүүлдэг болоод хоёр дахь шатны эмнэлгийг даатгалаас гээд явсан юм чинь, тэнд нөгөө эмийн асуудал, тендерийн эм болохгүй байна гэдгийг бүх сумдад яригдаж байгаа шүү дээ, Эмийн үнэ өсчихсөн, төлөвлөсөн зардал нь хүрдэггүй. Тийм учраас бэрхшээл үүсч байна.

Гуравт нь, дадлагажигч эмчийн цалинг Эрүүл мэндийн яамнаас санхүүжүүлдэг гээд зарим аймгийн дадлагажигч эмч нарын цалин очоогүй тухай асуудал яригдаад байгаа юм. Үүнийг нэг тодруулж өгөх хэрэгтэй.

Ер нь бол одоо хуульд ганц нэг өөрчлөлт оруулж ирж, асуудал шийдэхээсээ илүү уг нь цогцоор нь бол хурдан л даа. Тэгээд манайхан цогцоор нь хийх гэж байгаа, бүхлээр нь шинэчлэх гэж байгаа гэсээр байгаад бараг үйл ажиллагааны чинь хугацааны гуравны нэг нь явчихлаа шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт санхүүжилтийн механизмыг зөв тогтоох хэрэгтэй. Даатгал ямар хувьтай байх юм, төсвөөс ямар хувьтай байх юм, өмчийн хэлбэрээ зөв тодорхойлохгүй бол өрхийн эмчийг тусад нь гаргах хэрэгтэй шүү дээ. Хувийн эмнэлэгт шилжүүлэх хэрэгтэй. Тийм юмаа хийж чадахгүй, нийслэл, дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд байна. Энэ өмчийн харилцааг шийдэхгүй бол тэгээд эмчлэх бүрэлдэхүүн нь өглөө тэнд, орой энд гэдэг шиг. Өглөө нь улсын эмнэлэг дээрээ байж байгаад, үдээс хойш нь хувийнхаа эмнэлэг дээр байдгийг өөрчлөх хэрэгтэй.

Дээр нь энэ тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой орхигдсон эмнэлгийн ажилчид байгаа. Эмч нар, техникийн ажилтнууд байна, үйлчилгээний ажилтнууд бол энэ 36 сарын тэтгэмжид огт хамрагдахгүй явж байгаа. Үүнийгээ цэгцлэх хэрэгтэй гэж бодож байгаа юм. Дээр нь энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орж ирсэн, тусгай зөвшөөрлийг Засгийн газрын гишүүн олгох буюу хүчингүй болгодог болох нь би зохимжтой биш гэж бодож байгаа юм. Ер нь тодорхой мэргэжлийн байгууллага, ёс зүйн хороо, агентлаги нь асуудлаа шийдээд явахгүй бол энэ дээр улс төрийн албан тушаалтныг ийм юм руу татаж оролцуулах, ямар нэгэн тусгай зөвшөөрөл дээр ёс зүйн хорооноос гарч ирсэн дүгнэлтийн дагуу Засгийн газрын гишүүн шийдэхгүй бол яах юм бэ? эсхүл эсрэг байр суурьтай байвал яах юм бэ? эндээсээ болоод өч төчнөөн зөрчил үүснэ. Үүнийгээ харж асуудлаа шийдсэн нь дээр байх гэж ингэж бодож байна.

Ерөнхийдөө тэр дадлагажигч эмчийн хувьд бол асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Харин цаашдаа бол аль болохоор тогтвор суурьшилтай ажиллуулах, тэр механизмыг нь бодохгүй бол болохгүй байна.

С.Ламбаа: Баярсайхан гишүүний ихэнх нь санал байна. Бид саналыг хэлэлцүүлгийн явцад эргэж харах байх. Тэгэхдээ ер нь бол сургууль төгссөн бакалаврын зэрэгтэй эмч нар төгсөөд хаана ч л очно шүү дээ. Очсон газраа миний үед сургууль төгсөөд очоод суманд ажиллаад, хүмүүсийгээ эмчлээд ирсэн шүү дээ. Бид л үүнийг ялгавартай тогтолцоо руу шилжүүлснээс болж хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулчихаад байна шүү дээ.

Тийм учраас бид үүнийг хэвийн журам руу нь буцааж оруулах ёстой. Сургалттай нь ч холбох ёстой. Тогтолцоогий нь ч жаахан өөрчлөх ёстой гэдэг дээр би санал нэгтэй байна.

Дараагийн нэлээн болж байгаа асуудал, энэ зөвшөөрөл олгодог, түрүүний Эрүүл мэндийн яам чинь анх удаа агентлагитай болсон. Энэ агентлагитай болонгуут нь Эрүүл мэндийн газар руугаа бүх юмаа шилжүүлсэн. Энэ шилжүүлсэнтэй холбогдуулаад ямар хүсэлт гараад байна вэ гэхээр үүнийг улс төрийн албан тушаалтан энэ эмчлэх эрх олгодог, эмчлэх эрхийг хасдаг тийм мэргэжлээрээ ажиллах гэж байгаа юм биш шүү дээ. Эмч хүн гэдэг бол нэр хүндийн асуудал. Монгол Улсын анагаах ухааны их сургууль төгсөөд, тангараг өргөчихөөд ирж байгаа хүн эрүүл мэндийн газар дээр очоод бүх материалаа өгөөд, бүх юмаа хийлгээд ирлээ гэхэд шийдвэрийг нь эрүүл мэндийн агентлагийн захирал гаргадаг биш, сайд тушаал гаргаад түүнийг нь олгодог болъё гэдэг асуудал тавигдаад байгаа юм. Түүнээс биш энэ бол ерөөсөө манай яаман дээр нэг ч бичиг баримт ирэхгүй. Эрүүл мэндийн газар ирнэ. Хасах эрхийг нь Эрүүл мэндийн сайд гаргалаа гэхэд, хасдаг юмыг нь хэн гаргадаг юм бэ гэхээр хуулиараа ёс зүйн хороо. Ёс зүйн хорооны хурал хийгээд энэ эмчийн эмчлэх эрхийг хаснаа гээд оруулаад ирэхэд сайд тушаалаараа тэр олгосон эрхээ л хүчингүй болгож байгаа юм.

Тийм учраас энэ бол яг мэргэжлийн байгууллагуудынх нь хийж байгаа ажлаа гэж ойлгоорой. Түүнээс биш би жишээлбэл Эрүүл мэндийн сайд мөнхийн биш шүү дээ. Мэргэжлийн бус улс төрч хүн эрх олгох гэлээ гэж. Би ямар түүнийг олгох биш, мэргэжлийн байгууллагуудынх нь оруулаад ирсэн юман дээр сайддаа мөнхийн энэ Засгийн газрын гишүүд нь гарын үсэг зурж, тушаалаа гаргаж, эрх олгоно гэдэг бол энэ бол хариуцлагыг нь чангаруулж байгаа хэрэг. Түүнээс энэ асуудалд нь орж байгаа юм бишээ гэдгийг манай эрхэм гишүүд ойлгоорой.



Би Баярсайхан гишүүний хэлж байгаа тэр тэтгэвэр, тэтгэмжид хамрагддаггүй, 6 сарын цалинд хамрагддаггүй, аймгийн эмч нар 6 сарын мөнгө авдаггүй гээд бөөн юм байгаа шүү дээ. Энэ асуудлыг Эрүүл мэндийн багц хуулиа оруулж ирэхдээ та бүхэнд зоригтойхон шиг оруулж ирээд шийдүүлнэ гэж бодож байгаа. Ялгаварлаад байх хэрэггүй гэж бодож байгаа.

Д.Дэмбэрэл: Багц хуулиа оруулж ирэхдээ анхаарна биз дээ. Эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн

С.Ламбаа: Дарга аа, дадлагажигч эмчийн цалинг яам гэдэг нь угаасаа дадлагажигч эмчийн 3.4 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн сайдын багц дээр баталж өгсөн байгаа. Тийм учраас ажиллаж байгаа улсуудынх нь мэдээ ирэхээр нь буцаагаад цалингий нь эндээс Эрүүл мэндийн газраар дамжуулж олгодог. Энэ чинь эмч биш учраас ингээд байгаа юм. Одоо хэрвээ эмчлэх эрхээ аваад явлаа гэхэд та сүлжээнийхээ зэрэглэлээр цалингаа шууд аваад өгнө. Тэр нь 229 мянган төгрөгийн цалинтай юм билээ, эмчлэгч эмч болоход, анхны жил нь. Одоо бид 208 мянгыг өгч байгаа. Тэгээд үүнийг зөрүү, тооцоонуудыг нь хийгээд үзэхээр өнөөдөр үлдэгдэл дадлагажигчийнхаа мөнгийг эмчилгээ рүүгээ шилжүүлчихээд, ямар нэгэн мөнгөний асуудал энэ онд гарахгүй. Бүх төгссөн улсуудаа эмчээр явуулахад цалингийн асуудал гарахгүй байгаа.

Ц.Баярсайхан: Цалин дээр байна. Одоо зөвшөөрөл гаргахаар дадлагажигчаараа явж томилогдсон хүмүүс чинь шууд эмчлэх эрхтэй болно. Цаашдаа төгсөлт нь эмчлэгч эмчээрээ явах нь байна. Тэгэхээр цалингийн хувьд тодорхой хэмжээнд асуудал үүснэ шүү дээ. Тэр асуудлыг шийдвэрлэх хэмжээний нөөц сан байна гэж үзэх үү.

С.Ламбаа: Цалин дээр ямар нэгэн асуудал байхгүй. Тооцоогий нь маш нарийн хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл одоо дадлагажигч эмчийн 3.4 тэрбум төгрөгнөөс одоо энэ 7 сарын 1-нээс хойш авахгүй болж байгаа тэр мөнгө, эмчийн цалин руу шилжүүлээд зарцуулна гэж Сангийн яамтай тохирч байгаа. Тэгэх юм бол нөгөө 229 мянгыг л өгнө шүү дээ, одоо төгсч байгаа эмч нарт.

Ц.Баярсайхан: Бишээ, биш. Тэр чинь Төсвийн хуулиар бол яг зүйлийг нь заачихсан байгаа шүү дээ. Сангийн яамтай тохирохгүйгээр төсвийн тодотгол дээр наадахаа оруулж ирэхгүй бол танд асуудал үүсч болно шүү дээ.

С.Ламбаа: Сангийн яамтай ярьсан л даа. Тийм учраас одоо төсвийн тодотгол хийх юм бол шууд оруулаад ирж болно. Ер нь цалин дээр ямар нэгэн асуудал гарахгүй л гэж тохирч байгаа, Сангийн яаманд санал авахад. Тэр хоцроод байгаа гэдэг нь үнэхээр гомдол гардаг юм. Өрхийн эмнэлэг, сумын эмнэлгүүд нь ажилласан эмчийнхээ, дадлагажигч эмчийнхээ тодорхойлолтыг ирүүлж байгаад Сангийн яамнаас мөнгөө аваад, яам мөнгөө шилжүүлдэг. Хачин хэцүү юм байдаг юм билээ. Тийм учраас энэ юм гараад тэгээд байхгүй болчихно гэсэн үг шүү дээ.

Д.Дэмбэрэл: Баярлалаа. Засгийн газрын гишүүн асуудлыг шийдэхдээ боловсон хүчнийх нь тухайд үгүй бол дадлагажигч ажлаа хийсэн үү? үгүй юу гэдэг тухайд, үгүй бол цалингийн асуудалтай холбогдуулж шийдэх нь зүйтэй л харагдаж байгаа юм. Тэгэхдээ тэр ёс зүй гэнэ үү? Хороо гэнэ үү? Мэргэжлийн талын асуудал нь ямар байх вэ гэдгийн том дүгнэлтийг авч байж шийддэг байдлын юмыг суулгах нь зүйтэй байхаа.

С.Ламбаа: Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн гэж.

Д.Дэмбэрэл: Тиймэрхүү маягийн мэргэжлийн талын юмыг тэр мэргэжлийн нөхдийн саналыг авсан байхаар анхны хэлэлцүүлгийн үед шийдээрэй.

Н.Ганбямба: Баярлалаа. Саяны асуудлаар цалин дээр асуудал гарах л юм шиг байна. Төсвийн хуулиар зохицуулалт хийхгүй бол нөгөө дадлагажигч эмчийн З тэрбум гаруй төгрөг чинь 7 сараас хойш байхгүй болоод, тэгэхээр нөгөө дэхийг чинь цалин болгохын тулд бас тодотголоор бас юм зохицуулахгүй бол болохгүй юм шиг байна.

Хоёрдугаарт, энэ асуудал өөрөө их проблемтой асуудал байна. Хөдөө уулзалт хийгээд явахаар манай орон нутагт сонгогчидтой уулзахад хамгийн их ярьдаг проблемуудын нэг нь энэ 6 жил сурчихаад дээрээс нь 2 жил хөдөө орон нутагт дадлагажигч хийж байж, 8 жилийн дараа мэргэжлийн чих, хамар хоолойн ч гэдэг юм уу? дотрын мэргэжлийн эмчийн курст сурч эхлээд ингээд 11 жилийн дараа л арай гэж эмч болдог айхтар том проблем яригддаг байсан. Одоо тэр л хөндөгдөж байна.

Хуучин хуульд бол мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, одоо энэ дадлагажигчаар ажиллуулах журмыг Эрүүл мэндийн сайд батална гэсэн ийм заалт байгаа юм байна. Тэгэхээр энэ бол хуульгүйгээр тэр төрийн захиргааны төв байгууллага маань өөрөө шийдээд явах боломжтой байж ээ дээ. Энэ хамгийн их том проблем чинь уг нь яаман дээр байсан юм байна шүү дээ. Хуулинд сайд нь шийднэ гээд заачихсан байсан хуультай юм байна.

Одоо таны оруулж ирж байгаа өөрчлөлт бол энэ их урт өгүүлбэр байна. 55 үгнээс бүрдсэн айхтар урт өгүүлбэр байна. Эхний шатанд гэснээ таслал тавиад хоёр дахь жилдээ гээд үргэлжлээд л яваад байгаа урт өгүүлбэр байнаа, энэ дотор уг нь дадлагажигч хийхээс 2 жилийн хугацаатай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно гэж зааж байгаа юм байна шүү дээ, одоо бид нарын өөрчлөх гэж байгаа юм. Заавал ийм айхтар хүнд суртал, хуулиар заавал хийх шаардлага байна уу? Төрийн захиргааны төв байгууллага дээр хийх боломж нь байсан юм байна шүү дээ. Хамгийн гол завхрал бол ерөөсөө л энэ яаман дээр яваад байдаг юм байна гэж олж хараад байгаа юм. Энэ хуулийн заалтан дотор бол яам шийдэх боломжтой, хуулин дотор заавал хоёр жилийн дадлагажигч хий гэсэн юм байхгүй байсан юм байна шүү дээ.

Энэ 17.4 дотор бол төрийн захиргааны төв байгууллага, сайд нь шийдэхээр заалттай юм байна шүү дээ. Одоо энэ заалтан дотор өөрчлөлт орж байгаа ар талын айхтар урт өгүүлбэр байгаа биз, 55 үгнээс бүрдсэн нэг их урт өгүүлбэр байна. Тэгээд, тэгээд, тэгж хувийн хэвшлийн эрүү нүүр, уламжлалт анагаах ухааны чиглэлээр, хувийн хэвшлийн эмнэлэгт ажиллах илгээмжит хоёр жилийн хугацаатай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно гэж төгсч байгаа ийм л урт өгүүлбэрээр нэг өөрчлөлт орох гэж байгаа юм байна.

Тэгэхээр энэ дотор би энэ урт өгүүлбэрээс харахад шууд лицензээ авчих юм байна. Бакалаврын зэрэгтэй төгсч, лицензээ авч байж хоёр жилийн дадлага хийх нь ээ дээ. Тэгээд 2 жилийн дадлага хийхдээ суман дээр очиж, сумын эмч хийх нь ээ дээ.



С.Ламбаа: Дадлага хийхгүй ээ.

Н.Ганбямба: Дадлага хийхгүйгээр шууд лицензээ авчихсан эмч маань, тэгэхдээ суманд ажиллах нь байна шүү дээ.

С.Ламбаа: Тэгнэ

Н.Ганбямба: Суманд ажиллана гэдэг чинь яг сайн дадлагажаагүй хүн маань лицензтэй суманд ажиллаж эхлэхээр ийм л дүр зураг харагдах гээд байгаа юм. Тэгэхээр үүнийг яаж зохицуулах вэ? Одоо хамгийн амархан зохицуулж байгаа юм бол суманд очоод чи дадлагажигч биш сумын эмч болно гэсэн логик л харагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр түрүүчийн Дэмбэрэл даргын хэлдэг л дээ. Ер нь яг нарийндаа суман дээр, анхан шатан дээр хамгийн халуун цэг дээр, энд чинь түргэн тусламж, айхтар хүнд хүнд ажилбарууд шаардагдсан юмнууд болдог шүү дээ. Тэгэхээр энэ дадлагажигчийг ерөнхий лицензтэй эмч болгоод суман дээр ажиллуулах нь хэр зөв юм бол доо. Энэ урт өгүүлбэрийг жаахан засч янзлах юм хэлэлцүүлгийн явцад гарах болов уу гэж бодоод байна. Тэгж байж дараагаар нь суманд мэдээж чи хоёр дахь жилдээ ажиллаж байж, нарийн мэргэжил рүү ор гэсэн зохицуулалт байхыг үгүйсгэхгүй л дээ. Тэгэхээр зэрэг энэ өгүүлбэр дотроо жаахан өөрчлөлт хийх боломж байна уу л гэж хэлмээр байна. 3 тэрбум гаруй төгрөгний асуудлыг бас зохицуулах зүйл байх шиг байгаа юм. Тэгээд яг нарийндаа одоо энэ улсын их, дээд сургуулиуд дотор чинь ядаж . . . /хугацаа дуусав/.

С.Ламбаа: Баярлалаа. Ганбямба гишүүний саналыг хэлэлцүүлгийн явцад нэлээн сайн ярина. Тэгэхдээ таны их урт өгүүлбэр гээд байгаа чинь хуучин хуулиндаа яг энэ чигээрээ байгаа юм. Наадах чинь биш л дээ, хуучин хуулин дээрээ өөр заалтаар байж байдаг юм. Яагаад гэхэрээр ганцхан тэр эмчлэх эрх олгоно гэдэг нь л орчихож байгаа болохоос бусад юм нь бүгдээрээ яг адилхан, дадлагажигч эмчийн тэр л үүргийг гүйцэтгэнэ гэдгээр байж байдаг. Одоо бол эмчлэх эрхийг нь. Тэгэхдээ яам бол тэр дадлагажигч эмчийн эрхийг олгоно гэдэг нь нөгөө хууль гарч байж тэр дадлагажигч болгосон байгаа шүү дээ. Одоо хууль гарч байж, эмчлэх эрх олгодог. Тэр эрхийг нь л ганцхан манай Эрүүл мэндийн яамны харъяа Эрүүл мэндийн газар тэр бүх баримт материалыг нь бүрдүүлж байж, тэр эрхийг нь олгодог тогтолцоотой. Хуучин ч тийм. 5 жилийн одоо өгч байгаа статус ч тийм байгаа. Дандаа хуулиар.

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн талаар гаргаж байгаа санал шүүмжлэлийг ойлгож байна. Тангараг өргөх ёслолд нь очсон чинь 1000 хэдэн зуун хүн төгсөнө гэж хэлээд байсан мөртлөө. Тэгээд танай зааланд чинь багтдаг юм уу гэсэн чинь тангараг өргөх нь 250 байгаа юм гэж. Бусад нь тангараг өргөдөггүй хүн л төгсч байгаа юм. Тийм учраас энэ сургуулиудын тогтолцоо, ер нь бол яг ний нуугүй хэлэхэд Эрүүл мэндийн яамандаа Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль хамаагүй учраас ямар ч хяналт тавих бололцоогүй юм билээ. Тийм учраас үүнийг тогтолцооны хувьд ч авч үзэх ёстой гэж ингэж ойлгож байгаа.



Д.Дэмбэрэл: Сэдванчиг гишүүн

Ц.Сэдванчиг: Баярлалаа. Энэ Эрүүл мэндийн салбар, яамны алдаатай бодлогоос болж энэ дадлагажигч эмч нэртэй хүмүүс нэлээн хохирч ирсэн байгаа юм. Хөдөөд иргэдтэй уулзаад явж байхад маш их гомдол, хүсэлт гардаг. Гол гомдол энэ цалингийн асуудал байдаг юм билээ. 170-аад мянган төгрөгөөр цалинжиж ирсэн. Одоо 200-аад мянга болох юм шиг байна. Энэ цалингаар хохирч ирсэн хохирлын хэмжээг энэ салбарын яам нөхөн олговор олгох уу гэсэн нэгдүгээр асуулт байна.

Хоёрдугаарт, 2001 онд Анагаахын их сургуульд спортын анагаахын анги гэж нээсэн байдаг юм. Тэгээд хэдэн ч хүн төгссөн юм бэ? 70-аад хүн байдаг юм уу гэж би ойлгосон. Манай Хөвсгөл аймгийн хэмжээнд. Тэгээд энэ хүмүүсийг их хохироосон байгаа юм. Дадлагажигч нэртэй хоёр жил явуулсан. Тэгээд мэргэжлээ дээшлүүлье гэхээр тэр боломжийг нь олгодоггүй. Тэр анги нээсэн нь бараг энэ ангид орж суралцаж төгссөн хүмүүсийн буруу юм шиг, тэр төгсөгчид рүү буруугаа хийдэг болсон. Энэ алдааг яаж засах юм бэ? сая Ганбямба гишүүн ч хэллээ. Энэ Анагаахын их сургуулийн энэ бодлогыг салбарын яам нь яагаад тодорхойлоод явж болдоггүй юм бэ?

Өрхийн эмнэлэгтэй холбоотой нэлээн том асуудал байгаа гэж боддог юм. Өрхийн эмнэлгийн статусын асуудал. Нэг агуулгаар төрийн үйлчилгээ явуулаад иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа төрийн байгууллага ч юм шиг, нөгөө талаасаа аж ахуйн үйл ажиллагаа явуулаад, аж ахуйн тооцоон дээр явдаг аж ахуйн нэгж ч юм шиг, ийм өөх ч биш, булчирхай ч биш хоёрын хооронд юм болгочихсон. Тэгээд энэ асуудлыг нэг мөр нэг тийш нь хэзээ шийдэх юм бэ? Гол нь энд ажиллаж байгаа хүмүүс хохироод байдаг юм билээ. Энд ажиллаж байгаа эмч, сувилагч нар төрийн албан хаагч ч юм шиг, биш ч юм шиг ийм хоёрын хооронд болгочихсон. Тэгээд төрийн хөнгөлөлт үйлчилгээг авч чаддаггүй, хүүхдүүдээ сургуульд сургадаггүй, төлбөрийг нь төсвөөс гаргуулж чаддаггүй наад захын жишээ шүү дээ, энэ.

Энэ өрхийн эмнэлгүүд бол нийгмийн хамгийн ядуу эмзэг хэсэгт үйлчилгээ явуулж байгаа юм. Ажилгүй, орлогогүй. Тэгэхээр энэ эмзэг хэсгийн хүмүүсийг энэ өрхийн эмнэлэгт нэг карт нээлгээд, наад захын эмнэлгийн үйлчилгээ үзүүлчихдэг ийм боломжоор нь хангаж өгөх ийм эрх зүйн орчныг энэ салбарын яам хэзээ яаж бүрдүүлэх гэж байна вэ? Өрхийн эмнэлгүүд болохоор өөрсдөө дур мэдээд санаачлаад картаа хийчихэж чаддаггүй. Яг иргэн талаасаа энэ хүмүүст гарцаагүй ийм үйлчилгээ хэрэгтэй байгаа юм. Энэ талаар сайд ямар бодолтой явдаг вэ?




Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5   6   7   8   9   ...   12




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет