Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 6 дугаар сарын 04-ний өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдаан 10 цаг 15 минутад Төрийн ордны уих-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд эхлэв



бет5/12
Дата29.06.2016
өлшемі0.67 Mb.
#165309
1   2   3   4   5   6   7   8   9   ...   12

С.Ламбаа: Баярлалаа, Сэдванчиг гишүүнд. Ер нь бол дадлагажигчаар ажилласан 2006 оноос хойш 4 жил шахуу дадлагажигч нар ажиллаж байгаа шүү дээ. Хуучин дадлагажигч байсныг бид нар туслах эмч болгох гэж нэг оруулж ирээд, түүнийг нь болиулаад дадлагажигчаар яваад дууссан.

Дадлагажигч эмч нарт нөхөн олговор олгох тухай ойлголт бол байхгүй. Харин бид нар одоо дадлагажигчийнх нь хугацаа дуусч байгаа болон нэг жил дадлага хийсэн улсуудын дараагийн шатны сургалтанд хамрагдах нөхцөлийг хөнгөвчилнө гэж ингэж ойлгож байгаа, миний хувьд.

Саяны Ганбямба гишүүний яриад байгаатай адилхан л даа. Үнэхээр спортын анагаах ухааны анги нээгээд хүмүүс төгсгөчихсөн юм билээ. Ер нь бол хэцүү байдалд байгаа гэдгийг гишүүд яриад байна. Үүнийг нэг зохицуулахгүй бол болохгүй. Одоо нийгмийн ажилтан бэлтгэчихээд, эрүүл мэндийн сайдыг эмнэлгүүдэд нийгмийн ажилтантай болгож өг гэж шахаад байгаа шүү дээ. Ийм л байдалтай байгаа. Тийм учраас үүнийг цаашид нь бид нар харин тогтолцооных нь хувьд янзлах учраас Отгонбаяр сайдтай ярилцаад хоёр яам хамтарсан ажлын хэсэг байгуулаад хоёр талаасаа ажиллаж байгаа. Энэ Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн асуудлаар.

Өрхийн эмнэлгийн асуудлаар таны ярьж байгаатай санал нэг байна. Өрхийн эмнэлэг статусын хувьд ямар ч, юу ч биш болсон. Өөх ч биш, булчирхай ч биш болсон, үнэн. Хөдөөгийн манай орон нутгаас сонгогдсон гишүүд их сайн мэдэж байгаа. Хөдөөгийн өрхийн эмнэлгийнхэн бол хурдхан шиг сумын эмнэлгийн статустай болоод, төрд очъё гээд байгаа шүү дээ. Улаанбаатарын 116 өрхийн эмнэлэг бол тийм юм байхгүй ээ. Яг төрийн ажлыг гэрээгээр гүйцэтгэдэг хувийн хэвшлийн шинж чанараараа байнаа гэж байгаа.



Миний өөрийн бодож байгаа баримталж байгаа байр суурь бол 1998 онд гарсан чиглэлийг нь өөрчлөхгүй гэж үзэж байгаа. Төрийн ажлыг гэрээгээр гүйцэтгэдэг хувийн хэвшлийн байгууллага байх энэ статус дээр нь янзална. Гомдол, санал юунаас гарч байгааг мэдэж байгаа шүү дээ, манай гишүүд. 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө авахгүй, тэтгэвэрт гарахдаа ямар нэгэн хөнгөлөлт байхгүй. Хүүхэд нь төрийн албаны тэр статусаар нэг хүүхэд нь сурдаг байсан нь больчихож байгаа юм. Өрхийн эмнэлэг чинь өөр статус руу шилжсэн учраас. Энэ бүхнийг нь бид Эрүүл мэндийн хуулийн одоо энэ шинэчилсэн найруулгаар орж ирэх үед бүх асуудлаа нэг мөсөн болгож орж ирнээ. Тэгээд гишүүддээ асуудлаа тавина даа.

Ц.Сэдванчиг: Ламбаа сайд аа, өрхийн эмнэлгүүдэд нийгмийн хамгийн эмзэг ажилгүй, орлогогүй иргэдэд үйлчилгээ үзүүлэх, карт нээлгүүлээд, наад захын эмнэлгийн үйлчилгээ авах боломжоор нь хангаж өгөх ийм бололцоог хууль эрх зүйн талаас нь бүрдүүлэх боломж байна уу? энэ тал дээр юу гэж бодож явдаг юм бэ?

С.Ламбаа: Боломж байгаа.

Ц.Сэдванчиг: Одоо бол боломж байхгүй юм гэж ойлгосон шүү дээ.

С.Ламбаа: УИХ-аас баталсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суучихсан байгаа. Өөрөөр хэлбэл, энэ эмзэг бүлгийн ядарсан, зүдэрсэн улсуудыг картаар үнэ төлбөргүй үйлчилдэг тэр тогтолцоонд шилжүүлэх гээд орчихсон, тэр асуудал боловсрогдож байгаа.

Д.Дэмбэрэл: Баярлалаа. Гүндалай гишүүн асуултаа асууя.

Л.Гүндалай: Баярлалаа. Энэ дадлагажигч эмч гээд хоёр жил хүүхдүүдийг ажиллуулчихаад байгаа юм. 6 жил ажиллаад дараа нь эмчийн мэргэжлээр төгсөөд, тэгээд хоёр жил ажиллаад тэгээд эмчлэх эрхийг өгдөг. Энэ бол үнэндээ хүний эрхийг зөрчсөн асуудал гэж би үзэж байгаа юм. Үүнтэй манай Ламбаа сайд санал нийлж байна уу? Өөрөөр хэлбэл 6 жил эрдэм номыг нь сурлаа, эмч болоод гарлаа. Энэ хүүхдүүддээ яагаад шууд эмчлэх эрхийг олгоод, шууд бүх юмыг нь өгч болдоггүй юм бэ? үүнийг би чухал гэж бодож байна. Заавал ч үгүй дадлагажигч эмч гэдэг маягаар ч юм уу? тэр энд тэдэн жил ажилла гэж. Тэр тусмаа хөдөө ажилла гэж захиргааны аргаар хөөж явуулах нь зөв зүйтэй биш байхаа. Энэ асуудлыг 2006 онд Их Хуралд санаачилж оруулсан юм билээ. Тэгэхэд би сайд байгаагүй. Өмнө нь санаачилсан, Засгийн газраар орчихсон байсан юм билээ. Тэгээд 2007 оноос намайг огцорсны дараа хэрэгжиж эхэлсэн юм. Би яг энэ дунд үед нь ийм асуудал үүсэх юм байна гэдгийг тухайн үед харж ажиглаж байсан. Тэр үед хүмүүс ч ярьж байсан. Үнэхээр энэ болохгүй, бүтэхгүй юм гэдгээ анхнаас нь бид алдаа гаргаж оруулж ирж хийсэн. Одоо үүнийгээ эргүүлж засч байгаа юм байна. Тэгэхээр их бага засалт орж байна гэж би үзэж байна, Ламбаа сайд аа. Үүнийг шууд өөрчилчихмөөр байгаа юм. Шууд л нэг жил хөдөө ажиллуулна, дараа нь дахиад суманд ажиллуулсныхаа дараа, дараа нь аймгийн төв, аль эсхүл дүүргийн эмнэлэгт ажиллуулах болж байгаа нь сайжирч байна. Дадлагажигч эмч гэдгийг хасч байгаа нь бас сайжирч байна. Би бол сайжирч байгаа гэж байгаа боловч бүрмөсөн сайжруулахын тулд анхнаас нь авч хаях хэрэгтэй. Тэртэй тэргүй эмч хүн 6 жил суралцаж төгсчихөөд хувийн эмнэлэгт ажиллаж болохгүй болчихлоо. Захиргааны аргаар заавал улсад ажилла, заавал хөдөө ажилла, заавал дүүрэгт ажилла гэж чихээд нэг тийш нь явуулаад байдаг. Хүнийг эрхийг аймшигтай зөрчиж байна. Бусад мэргэжил ч гэсэн хөдөөд зөндөө л дутаж байгаа шүү дээ. Ийм аргаар хөдөө рүү явуулдгийг дараагийн хуулийн өөрчлөлтөөрөө та оруулж ирэх үү? Сургуулиа төгссөн бол дипломоо аваад, эмчлэх эрх нь нээгддэг байх хэрэгтэй. Тэгээд тэр хүн хувийн эмнэлгээ байгуулна уу? хувийн эмнэлгийн дарга болно уу? аль эсхүл ямар нэгэн эмнэлэгт ажиллана уу тэр эрх нь нээгдэх нь л чухал гэж би бодож байгаа юм. Манайд чинь сургуулиа төгсөөд заавал тийм бакалавр байвал тэгнэ, мастер байвал тэгнэ ч гэдэг юм уу? доктор болбол ингэнэ, тэгнэ гээд яриад байдаг. Үнэн хэрэг дээрээ баруунд бол эмч л бол эмч шүү дээ. Сургуулиа төгссөн л бол эмч. Хувийн эмнэлэгтээ гарна уу? хаанаа ажиллах нь тэр хүний л эрх. Тэндээ очоод нь маргаашнаас эхлээд тэр хагалгаанд нь орно уу? эсхүл жаахан харж, мэдэж тэр эмнэлгүүд дээрээ жаахан дадлагажиж байгаад тэр нарийн мэргэжлийн янз бүрийн юмнуудыг хийнэ үү? Тэр хүнийх нь эрх байдаг шүү дээ. Бид энэ жишиг рүү хэзээ явах гэж байна вэ гэсэн ийм л асуултууд байна.

С.Ламбаа: Гүндалай гишүүнд баярлалаа. Хүний эрхийн тухай асуудал зөрчигдөөгүй гэдгийг Үндсэн хуулийн цэц тогтоосон л доо. Дадлагажигч эмч хүний эрх зөрчиж байна гээд ороод хүний эрх зөрчөөгүй гээд цэц тогтоосон байгаа. Яагаад гэвэл яаж хүнээ бэлтгэж, яаж хүнээ сургаад, яаж ажиллуулахаа бас энэ төр засаг нь мэдэх ёстой л доо. Тэр утгаар хийгдсэн учраас үүнийг зөрчөөгүй гэж хэлсэн байх.

Би Гүндалай гишүүнтэй нэг их сайн санал нийлэхгүй байна. Анхны хэлэлцүүлгийн үед санал хураалтаар шийдэх байх. Ерөөсөө боогдуулж байгаа юм бол байхгүй. Одоо өнөөдөр анагаахын боловсрол эзэмшээд төгсөөд гарч байгаа улсуудыг цөмийг нь авчраад нэг нэгээр нь нэрийг нь бичээд, чи Завхан аймгийн тийм суманд оч гэж хуваарь хэн ч хийхгүй. Аймгуудаас ирсэн захиалгыг л зөвхөн анагаахын боловсрол эзэмшсэн бүх хүмүүст танилцуулна. Тэр газруудад очиж саналаа өгсөн улсууд л очиж ажиллана шүү дээ. Одоо өнөөдрийн дадлагажигчийн хүрээнд ч гэсэн дадлагажигчаар хуваарилагдсан улсууд хуваарьтай газраа 180 гаруй хүн очоогүй л байгаа юм. Тэгэхээр энэ бол та өөрийнхөө дуртай газраа ажилла гэдэг нь нээлттэй.

Хэрвээ та төрийн цалин аваад ажиллах гэж байгаа юм бол та өнөөдөр анхан шатнаас нь эхэлж бүгдийг нь хийгээд, тэгээд мэргэжлийн жинхэнэ эмч болоо гэдэг шаардлагыг төр тавих гээд байгаа юм. Түүнээс энэ яахав дээ, хуучин сум дундын эмнэлэг гээд нэрээр орчихсон учраас хүмүүс ингэж ойлгоод байгаа болохоос биш, анхан шатны тусламж үйлчилгээн дээрээ сургууль төгссөн хүн эхэлж ажиллах ёстой гэсэн зарчим л бариад байгаа юм шүү дээ. Тэгтэл нөгөө анхан шатны эмнэлэг гэдэг нь сум, өрх хоёр л байгаа юм. Өөр хаана ч байхгүй шүү дээ. Тэр утгаараа л байгаа юм. Цаашдаа бид нар Эрүүл мэндийн тухай хуулийг орж ирэхдээ сум, тосгон, баг, аймаг, дүүрэг гэдэг юмаа болиод анхан шатны, хоёрдугаар шатлалын, гуравдугаар шатлалын төрөлжсөн нарийн мэргэжил гээд хуульчлах юм бол энэ сум, тосгон гэсэн энэ аймаг, захиргааны нэгжийн байгууллагууд алга болчихно. Тэр үед тэртэй тэргүй шинэчилсэн найруулга батлагдах үед энд орж ирж байгаа сум чинь алга болчихно шүү дээ.

Хэрвээ бид нар тэр хуулиа анхан шатны, хоёрдугаар шатлалын, гуравдугаар шатлалын гээд хийчихвэл байхгүй болчихно. Ийм л юм. Тийм учраас ер нь хаа дуртай газраа явахаар хийе гэвэл Байнгын хороон дээр санал хураалтаар л шийдэх байх. Ерөөсөө суманд гэхгүй, ерөөсөө төгсөөд эмчлэх эрхийг нь олгоод. Тэгтэл одоо бол захиргааны аргаар хуваарилдаг тогтолцоо байхгүй шүү дээ.



Л.Гүндалай: Ийм л дээ. Яг үнэндээ хөдөө ажилла гэж байгаа чинь сум, өрхийн эмнэлэгт ажилла гэдэг чинь ерөнхийдөө л чи заавал тэнд ажилла. Эсхүл хоёр жил ингэж ажилласныхаа дараа бүх зөвшөөрлөө ав гэж байгаа нь захиргаадаад л байгаа юм л даа, яг үнэнийг хэлэхэд. Үндсэн хуулийн цэц дээр ийм асуудал орсон шүү дээ. Ингэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байнаа, бидний эрхийг зөрчиж байна гэж дадлагажигч эмч нар маань асуусан юм билээ. Цэц болохоор Үндсэн хуулийн ямар үг, өгүүлбэр юмыг зөрчиж вэ гэж хайгаад тэд нарын юмыг олоогүйдээ л Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг шийдвэр гаргачихаад байгаа юм. Түүнээс яг үнэндээ хүний эрхийг хаана ажиллаж, амьдрах эрхтэй гэдгийг нь зөрчөөд байгаа юм. Анх эд нар Анагахын сургуульд орохдоо би сургууль төгсөөд заавал тэнд ажиллах ёстой гэж ерөөсөө гэрээ хийгээгүй орсон хүмүүс. Тэгээд сургуулиа төгсөнгүүт нь чи тэгвэл хоёр жил тэнд ажилласны дараа тэгж байж бид нар юмыг чинь өгнө гэж бариад суучихаад байгаа юм.

С.Ламбаа: Санал байна.

Д.Дэмбэрэл: Санал хэлж байна. Үүнийгээ анхны хэлэлцүүлгийн үедээ та нар сайн ярилцаарай. Д.Батбаяр гишүүн

Д.Батбаяр: Баярлалаа. Би өөрөө Үндсэн хуулийн цэц дээр дадлагажигч эмч нараас гомдол гаргаад тэр гомдлын дагуу УИХ-аас итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцсон. Энэ оролцох хугацаандаа нэлээн олон энэ дадлагажигч эмч нартай уулзалт хийж, санал, хүсэлтийг нь авч нэлээн ярьсан. Энд ерөөсөө Үндсэн хуулийн цэц дээр хоёрхон л юм яригдсан. Үндсэн хууль зөрчсөн гэх тухай ямар ч юм байхгүй байнаа, зөрчөөгүй гэж гарсан.

Хоёрдугаарт, энэ эмчлэх эрхийг УИХ-аас олгож өгөх талаар бас хүсэлт тавьсан. Нэг ёсондоо хөдөөд явах, сум руу явуулах нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж гарсан гэж би ойлгож байгаа.

Урд талын хуулин дээр ч тэр, одоо энэ хуулийн өөрчлөлт дээр орсон нь ч тэр, хувийн эмнэлгүүд дээр ямар нэгэн заалт байхгүй байна. Зөвхөн улсын эмнэлгүүд дээр тулгуурлаж ажиллах ёстой юм уу? хувийн эмнэлэг дээр анхаарч болох уу? хувийн эмнэлэг чинь бидний араас гарсан юм уу? та энэ хувийн эмнэлэг дээр анхаарахгүй байна вэ гэдгийг л асууя.

С.Ламбаа: 17.4 дээр чинь анагаах ухааны чиглэлээр хувийн хэвшлийн эмнэлэгт ажиллах гээд байж байгаа. Би түрүүн хэлсэн. Тухайн тэр хүн жишээлбэл өөрийнхөө л санал санаачилгаар л анхан шатны эмнэлгүүдэд ажиллана гэж байгаа тохиолдолд нэг хэсэг нь аав, ээжийнхээ хувийн эмнэлэгт ажиллаад явахыг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ. Нэгэнт бид нар Доржийг Завханы Улиастайд хуваарилна гэсэн юм байхгүй юм чинь. Тийм учраас тэр эрх нь чөлөөтэй гэж хэлээд байна шүү дээ.

Хэрвээ та төрийн цалин аваад, улсын төсвөөс цалин аваад ажиллах гэж байгаа бол та өнөөдөр яг энэ хуулийн дагуу яв л гэж байгаа юм. Түүнээс ёстой хамаагүй шүү дээ. Жишээлбэл, одоо дадлагажигчаар ажиллаад дуусч байгаа хүмүүсийг ч би хэлж байна шүү дээ, 200 орчим хүн байхгүй л байгаа. Тэд нар чинь мэдээжийн хэрэг хаанаа эмчээ хийгээд явж байгааг бид мэдэхгүй шүү дээ, энэ чинь хүний эрхийн асуудал.



А.Тлейхан: Миний асуултуудыг урьдах гишүүд асуучихлаа. Тэгэхдээ тодруулж ганц хоёр зүйл асууя.

Өнгөрсөн жилийн 12 дугаар сард Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос гарсан ажлын хэсэг эрүүл мэндийн байгууллагын ажилтай танилцах ёстой энэ асуудал яригдсан юм. Тэгээд түрүүн Ламбаа сайд ч хэллээ. Байнгын хорооноос өгсөн чиглэл, даалгаврын дагуу энэ дадлагажигч гэдэг асуудлыг эргэж авч үзэж, хуульд хуульчилж оруулж өөрчлөлт хийх гээд байгаа юм. Ийм учраас гишүүд ойлгож, өнөөдрийн байдлаар 1370 хүн байдаг юм байна, урьд төгссөн. Энэ жил 700 гаруй хүн төгсөх юм байна. Нийтдээ 2000-аад хүний асуудал энд байгаа юм гэж. Энэ асуудлыг дэмжихийг гишүүдээс хүсч байна.

Хэлэлцэх явцад түрүүн ч асуулаа. Хуулийн 17.4-д оруулсан нэмэлтийг эргэж харах боломж байгаа байх гэж байна. Түрүүн ч Гүндалай гишүүн асуугаад байна. Заавал тэр сум, өрх дээр очих биш, дуртай газраа ажиллах боломжтой болгох нь зүйтэй гэдэг саналтай байгаа юм.

Хоёрдугаарт нь, Ламбаа сайд хэллээ. Сургууль төгсч байгаа учраас энэ хуулийг бид яаравчилж оруулж байгаа юм гэж. Энэ бол зөвөө. Нэгэнт 2000-аад хүний эрх нь хүлээгдэж байгаа учраас үүнийг шийдэх нь зүйтэй. Гэхдээ Эрүүл мэндийн хуульд бүхэлд нь шинэчилсэн найруулга, томоохон өөрчлөлт орж ирэх юм байна. Энэ асуудлын хүрээнд түрүүн хүмүүс ярьсантай холбогдуулж хэлэхэд зөвхөн сум биш, багын эмнэлгийн асуудал бас хүнд байгаа юм. Багын эмч гэдэг хүмүүс байдаг юм байна. Сая бид хөдөөд багуудаар очсон. Үнэхээрийн өнөөдөр ажил явуулах боломж муу байна. Унаа ч байдаггүй юм байна. Наад захын багаж алга байна. Зүгээр л улаан гартай хүн л байдаг юм байна. Монгол Улсын хэмжээнд байдаг 1500-аад багын ихэнх нь хөдөөд байна. Тэр хөдөөгийн хүн амд үйлчлэх эмнэлгийн үйлчилгээг шинэчилсэн хуулийн найруулгандаа илүү тусгаач ээ гэж хүсэх байна.

Ер нь хөдөөд ажиллах хүмүүсийг заавал дадлагажигч биш, хөдөөд ажиллах хүмүүс тусдаа байх ёстой. Тийм учраас энэ ажиллаж байгаа хүмүүсийн нэмэгдэл урамшил, бусад цалин хангамжийг илүү анхаарсан асуудлыг оруулж өгөөч гэж хэлэх байна. Ингээд энэ хуулийг дэмжиж өгөхийг дахин гишүүдээс уриалж, хүсч байна.

С.Ламбаа: Баярлалаа, санал байна. Саналыг хүлээж авна.

Д.Дэмбэрэл: Санал голдуу хэллээ, төслийг Тлейхан гишүүн дэмжиж байгаа юм байна.

Гишүүд асуулт асууж хариулт авлаа. Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсоё. Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Тлейхан гишүүн танилцуулна. Тлейхан гишүүнийг индэрт урьж байна.


А.Тлейхан: Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Засгийн газраас 2009 оны 5 дугаар сарын 5-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, дараахь санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж байна.
Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль төгсч буй оюутнуудад эмчлэх эрх олгох, хуулийн төслийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалтыг хасах, УИХ-ын гишүүн Д.Очирбат, эмчийн мэргэжил эзэмшиж төгсөнгүүт, хөдөө орон нутагт 2 жил ажиллуулж, тэдний сурч боловсрох, хөгжих эрхийг хасч байгааг зогсоох, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Х.Бадамсүрэн, А.Тлейхан, Ц.Дашдорж нар, баг, сум, өрхийн эмчийн асуудлыг онцгой анхаарч, нэн ялангуяа хөдөөгийн иргэд, мэлчдад хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн сургалтын чанарыг сайжруулж, суралцах явцад нь дадлагажуулах, УИХ-ын гишүүн Д.Дондог анхан шатны эрүүл мэндийн тусламж, шинжилгээний стандарт, эмчийн цалин, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр оюутнуут суралцах хугацаандаа дадлагажиж байгаа тул хөдөө орон нутагт дадлагажигчаар явуулах нь буруу, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн асуудлаар бодлого боловсруулахдаа тооцоо судалгаа, үндэслэлтэй цогц байдлаар нь хэлэлцүүлэх, эмч бэлтгэх одоогийн тогтолцоог сайжруулах, нарийн мэргэжлийн эмч нарыг өндөр хөгжилтэй орнуудад суралцуулах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргалаа.
Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 2006-2007 онд уг хуульд хийсэн хуулийн өөрчлөлт зөв, хөдөөгийн эмч нарын хангалт, дадлага туршлагатай эмч бэлтгэх асуудал яригдаж байгаа тул энэ төслийг хэлэлцэх шаардлагагүй. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Эрүүл мэндийн яам асуудлыг шийдвэрийнх нь хувьд өөрчлөх байдлаар оруулж дадлагажигч эмч гэсэн үгийг хуулиас хассанаар энэ асуудлыг шийдвэрлэхгүй тул төслийг буцаах гэсэн санал гаргаж байлаа.

Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, С.Бямбацогт нар энэ асуудлаар цөөнх болсон.

УИХ-ын эрхэм гишүүд ээ

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.


/11.15-12.15 цагт Б.Энхмаа /

Д.Дэмбэрэл: Тлейхан гишүүнд баярлалаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулаад асуух асуулттай гишүүн байна уу? Алга байна.

Асуух асуулттай гишүүн байхгүй бол санал хураалт явуулъя. Үг хэлэх гишүүн байвал хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэдгээр З, З зургаан хүн л үг хэлнэ шүү дээ. Баярсайхан гишүүнээр тасаллаа. Гүндалай гишүүн.



Л.Гүндалай: Энэ нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх нь зүйтэй юм. Одоо энэ дадлагажигч оюутнууд маань өчнөөн олон асуудалтай тулгарчихаад байгаа учраас хэлэлцэх талаар Байнгын хороон дээр ярьж тохирсон юм. Гишүүдийг энэ асуудлыг дэмжих байх гэж найдаж байна.

Нөгөө талаар дадлагажигч эмч болчихлоо шүү дээ, одоо оюутан биш. Энэ эмч нарын маань хөдөө явуулж ажиллуулж байгаа энэ асуудал үнэхээр төрийн байгууллагын зүгээс учруулж байгаа хүнд суртал байгаа юм. Одоогоор манай хөдөө орон нутаг ихэнх газруудад улсын эмнэлгүүд ноёлж байгаа. Хувийн эмнэлгүүд хөдөө орон нутагт ховор байдаг. Тийм учраас ер нь ихэнх сургууль төгсч байгаа улсууд бол улсын эмнэлэгт ажиллах тийм л орон тоо гардаг. Нэгэнт улсын эмнэлэгт ажиллах болонгуут заавал ч үгүй хоёр жил тэнд энд ажилла гээд байгаа асуудал байна. Үүнийг цаашдаа болиулж, сургуулиа төгсөнгүүт дуртай газраа ажилладаг, улсын эмнэлэгт ажиллах болсон ч гэсэн заавал ч үгүй энд тэнд цөлөгддөг баймааргүй болмоор байна.

Нөгөө талаар хэрвээ хөдөө орон нутагт эмч нарыг ажиллуулъя гэж бодож байгаа бол цалингий нь л өндөр өгмөөр байгаа юм. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч нарын цалинг 400-500 мянган төгрөг доод тал нь хүргэж байж, ингэж сонирхлыг нь татаж ажиллуулахгүй юм бол захиргааны аргаар оюутан сурагчдыг тийшээ сургуулиа төгсөнгүүт нь явуулдаг ийм маягаар хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч нарынхаа орон тоог бид нар гүйцээж өгч чадахгүй юм. Тэгэхээр миний бодлоор цаашдаа Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт, шинэчилсэн найруулга оруулах гэж байгаа бол ер нь энэ цалингийн асуудлыг хүчтэй тавьж, тийм л хөшүүрэг хэрэглэж, эмч нарыгаа хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой болгомоор байгаа юм. Тэгэхгүй болохоор сургууль төгсч байгаа эмч нарыгаа хөдөө рүү энэ зориулалтаар хөөж явуулаад байгаа нь амжилтгүй, зохимжгүй байна гэсэн ийм саналтай байна.

Д.Дэмбэрэл: Баярлалаа, дэмжиж үг хэллээ. Ц.Баярсайхан

Ц.Баярсайхан: Төслийн хувьд тодорхой зарим нэмэлт өөрчлөлтийг би дэмжиж байгаа юм. Хөдөөгийн ялангуяа сонгогдсон тойргийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзахад энэ хөдөөгийн эрүүл мэндийн үйлчилгээ, ялангуяа малчдад хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна. Хөдөөгийн эмнэлгүүдийг анхан шатны эмнэлгийн тоног төхөөрөмж, эм урвалжаар хангах зайлшгүй шаардлагатай байна гэсэн ийм зүйлийг маш их хэмжээгээр ярьж байгаа. Ялангуяа 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчид, манай иргэд бол энэ дадлагажигч эмчийн асуудлыг шийдэх талаар олон зүйлийг бидэнд хандаж тавьж байсан.

Тийм учраас энэ асуудлыг шийдэхийн тулд хуулийн төсөл оруулж ирж байгааг дэмжиж байна. Ер нь хөдөөгийн иргэдийн дунд тогтвор суурьшил муутай, дээр нь ажиллаж байх хугацаадаа эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, эмчлэх үйл ажиллагааны зөвшөөрөлгүй учраас хүлээх хариуцлага нь тодорхой бус ийм эмч нарыг ажиллуулна гэдэг бол болохгүй гэдэг нь харагдаж байна. Тийм учраас бакалавраар төгсгөж байгаа хүмүүсийгээ эмчлэх эрхтэй, хүлээх хариуцлагатай, ёс зүйтэй ийм л хэмжээнд нь бэлтгэж ажиллуулах зайлшгүй шаардлага байна.

Тийм учраас энэ нэмэлт, өөрчлөлтийг бол дэмжиж байгаа юм. Цаашдаа энэ хүмүүсийг харин тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд тодорхой хэмжээнд эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, шаардлагатай эм урвалжаар хангах талд нь бодолцоно биз.

Ер нь эрүүл мэндийн салбар, цаашдаа Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга оруулж ирэхдээ энэ салбарын санхүүжилтийн механизмаа зөв тогтооё. Ингэхгүй бол төсвөөс ч, эрүүл мэндийн даатгалын сангаас өгч байгаа хэмжээ хаана өгөх ёстой нь ойлгомжгүй, хялбарчилсан аргаар шийдсэн нь үйл ажиллагаандаа зөрчилдөж байгаа энэ зөрчлийг цэгцлэх зайлшгүй шаардлага бий болсон байна.

Тийм учраас эрүүл мэндийн даатгалын сангаас түлхүү санхүүжүүлэх тэр механизмыг бид нар оновчтой тогтоох хэрэгтэй. Үүнтэйгээ уялдуулаад өмчийнхөө хэлбэрийг зөв тогтооё. Хэрвээ эрүүл мэндийн салбарт хувийн өмчийн хэлбэрийг дэмжье гэж байгаа бол аль хэсэг нь хувийн байх юм бэ гэдгийг тодорхой хэмжээнд шийдэх ёстой. Өрхийн эмнэлгийн статусыг тодорхой болгож хэрэгжүүлэхгүй бол хувийн ч биш, хувьсгалын ч биш дунд нь хаяж болохгүй гэж үзэж байгаа юм.

Дээр нь эрүүл мэндийн салбарын ажиллагсдын хувьд энэ тэтгэмжүүд, тэтгэвэрт гарсны дараа олгодог тэтгэмжүүдийн хувьд ялгавартай байдлыг бий болгож болохгүй юм. Тийм учраас цаашдаа энэ эмнэлгүүдэд ажиллаж байгаа, ялангуяа аймгийн төвүүдэд ажиллаж байгаа хүмүүс, инженер, техникийн ажилчид, үйлчилгээний хүмүүсийг эмнэлгийн бусад ажилтнуудтай адилхан нийгмийн халамжийн тогтолцоондоо хамруулдаг байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр хуулийн төсөл удахгүй өргөн баригдах нь ээ гэж ингэж ойлгож байна.

Харин эмчлэх эмчийн зөвшөөрлийг олгох, эмчлэх эрхийн зөвшөөрлийг хасах асуудлаа үндсэндээ мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг тэр байгууллагуудад нь илүү түлхүү хандуулахгүй бол эндээс үүдсэн зөрчлийг шийдэх асуудал тодорхойгүй байгаа учраас их төвөгтэй байдал бий болох байх. Ялангуяа эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслээд Эрүүл мэндийн сайд хүчингүй болгох асуудал тавитал ёс зүйн хорооны дүгнэлтийг үнэн, зөв гарсан гэдэг дээр хэрвээ маргаан үүсэх нөхцөлд бас л төвөгтэй байдал бий болж байгаа юм.

Тийм учраас шат дамжлагагүйгээр шууд ёс зүйн хорооныхоо дүгнэлтээр шийддэг байх нь илүү оновчтой болов уу гэж бодож байна. Үүнийг хэлэлцүүлгийн явцад анхаарах нь зүйтэй болов уу гэж бодож байна.

Төслийг хэлэлцэхийг дэмжиж байна.

Д.Дэмбэрэл: Баярсайхан гишүүний тэр хэлээд байгаа саналыг анхны хэлэлцүүлэгт харгалзая. Сая хоёр гишүүн дэмжиж үг хэллээ. Цөөнх болсон гишүүн татгалзах үг хэлэх үү? Ойлгомжтой хоёр цөөнх болсон байна гээд явах юм уу? Бямбацогт гишүүн.

С.Бямбацогт: Сая ерөнхийд нь Баярсайхан гишүүн гол үлдэж байгаа асуудлуудыг ярилаа. Эхний ээлжинд дадлагажигч эмч гэдэг нэр томъёог аваад, энэ төгсөгчдөд цаашдаа ажиллах боломжийг бүрдүүлээд, удахгүй Ламбаа сайд бас Эрүүл мэндийнхээ хуульд цогцоор нь өөрчлөлтийг оруулж ирэх санхүүжилтийнх нь асуудлыг, дээрээс нь сумуудад, багуудад, хөдөө орон нутагт тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх асуудлыг цогцоор нь оруулж ирнэ гэж хэлсэн учраас татгалзсан саналаасаа татгалзъя. Тэгээд дэмжиж байна.

Д.Дэмбэрэл: Ингээд гишүүд үгээ хэллээ. Одоо санал хураалт явуулъя.

Нийгмийн бодлогын байнгын хороо асуудлыг хэлэлцээд, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг оруулсан байна.

Хэлэлцье гэсэн саналаар санал хураалт явуулъя.

64 гишүүн санал хураалтанд оролцож, 50 гишүүн зөвшөөрч, 78.1 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд анхны хэлэлцүүлэг хийлгэхээр шилжүүлье.

Дараагийн асуудалд оръё.



Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцье.

Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Ламбаа танилцуулна. Ламбаа сайдыг индэрт урьж байна.



С.Ламбаа: Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ

2003 онд УИХ-ын чуулганаар батлагдсан Биеийн тамир, спортын тухай хууль хэрэгжсэнээр биеийн тамир, спортын бодлого, үйл ажиллагаа хэрэгжих хууль эрх зүйн таатай орчин бүрдэж, биеийн тамир, спортын төсөв хөрөнгө оруулалтыг нэмэх, төрийн болон төрийн бус байгууллагууд үүсч хөгжих, үндэсний шигшээ баг байгуулан ажиллуулах, тив, дэлхийн тэмцээнээс медаль авсан тамирчдын амжилтыг үнэлж, урамшуулах, спортын тэмцээн, уралдаан, наадмуудыг уламжлал болгон зохион байгуулж, хүн, амын биеийн тамир, спортоор хичээллэх идэвх, сонирхол, оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах нөхцөл бүрдсэн билээ.



Үүний үр дүнд Монголын тамирчид анх удаагаа Бээжингийн олимпийн наадмаас 2 алт, 2 мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын баг тамирчид 204 орноос 31 дүгээр байранд, параолимпийн 13 дугаар наадмаас 1 алтан медаль авч 147 орноос 52 дугаар байранд орж Монгол Улсынхаа нэр алдрыг дэлхий дахинд дуурсгасан сайхан үйл явдлууд болж өнгөрлөө.
Биеийн тамир, спортоор хичээллэгсдийн тоо ч нэмэгдлээ. Үүнтэй холбогдуулан биеийн тамир, спортын удирдах ажилтан, мэргэжилтэн, дасгалжуулагчид, эрдэмтэн, судлаачид, тамирчдын улсын зөвлөгөөний зохион байгуулж, хүрсэн амжилтаа дүгнэж, цаашид тавих зорилтоо тодорхойлсон болно.
Монгол Улсын Засгийн газар нийтийн биеийн тамир, спортын талаар авах арга хэмжээний тухай томоохон тогтоол гаргаж, орон даяар мөрдүүлж байна.
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор сар бүр тодорхой уриан дор биеийн тамир, спортын арга хэмжээг яам, агентлаг, бүх шатны Засаг дарга нар хариуцан зохион байгуулдаг боллоо.
Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар гаргасан санал, спортын амжилтын хүрсэн түвшин, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалтай уялдуулан, биеийн тамир, спортын тухай хуульд дараахь нэмэлт, өөрчлөлтийг оруулж УИХ-д өргөн барьсныг та бүхэнд танилцуулж байна.
Нэгдүгээрт, Биеийн тамир, спортын тухай хуулийн дагуу Засгийн газраас олимп, тив, дэлхийн чанартай тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдын хөдөлмөрийг үнэлж, урамшуулах тогтолцоо бий болгосон нь спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, спортын клуб, холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, тамирчдын бэлтгэл, сургуулиулалтыг эрчимжүүлэхэд зохих хувь нэмэр оруулж байна.
Гэвч зөвхөн тамирчдыг шагнаж урамшуулахаар хуульчилсан нь тэдний дасгалжуулагчдын хөдөлмөрийг үнэлэмж боломжийг алдагдуулж байна.
Нөгөө талаар 2005 оноос хойш өгсөн шагналыг тэмцээний зэрэглэл талаас нь авч үзвэл дийлэнх хувийг тивийн тэмцээнд үзүүлсэн амжилтаар, эсхүл олимпийн бус төрлөөр авсан шагнал эзэлж байна.
Тиймээс дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралаас үүдсэн хүндрэл бэрхшээлийг даван туулах талаар Засгийн газраас баримталж байгаа бодлогын хүрээнд зөвхөн олимп, тивийн наадам болон дэлхийн зэрэглэлтэй тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчид, тэдгээрийн дасгалжуулагчдад Засгийн газрын өмнөөс мөнгөн шагнал олгох нь зүйтэй гэж үзлээ.
Тивийн аваргын зэрэглэлийг хасах болсон нь хэд хэдэн хүчин зүйтэй холбоотой гэж бид үзэж байна. Юуны өмнө манай тамирчдын амжилт олимпийн түвшинд хүрч, бас дэлхийн болон олимпийн наадамд тамирчдыг сойх бэлтгэлийг базаах бүх зардлыг төр засаг дааж байгаа тохиолдолд тивийн аваргын тэмцээнээс медаль авсан тамирчдад шагнал олгох шаардлагагүй гэж үзэж байгаа юм.
Хоёрдугаарт, Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн чиглэлээр ажил, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагааны чанар, үр ашгийг сайжруулах зорилгоор биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн болон энэ төрлийн ажил үйлчилгээ эрхэлдэг бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс мэргэжлийн үнэлгээ хийх, улмаар магадлан итгэмжлэлд хамруулах нь зүйтэй гэж үзэж хуулийн төсөлд энэ асуудлыг тусгалаа.
Гуравдугаарт, хүн амын өсөн нэмэгдэж байгаа бие бялдрын соёл, эрүүл аж төрөх хэв маягийн хэрэгцээ, биеийн тамир, спортын хөгжлийн түвшинг харгалзан биеийн тамир, спортын чиг хандлагыг тодорхой болгосон дэлхий нийтийн хөгжлийн хандлагатай уялдсан Биеийн тамир, спортын хөгжлийн асуудлыг цогцоор нь авч үзсэн урт хугацааны төрийн бодлоготой болох шаардлагатай байгаа юм.
Дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Биеийн тамир, спортын тухай хуулийн 4.1 дэх заалтыг хасч, энэ хууль батлагдсаны дараа биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн барихаар бэлтгэлээ.
Хуулийн төслийг Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзсэн болно.
Хуульд дээрх нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хүрээнд бий болсон эдийн засгийн хямралыг эрсдэл багатай даван туулах ажлын хүрээнд хязгаарлагдмал төсвийн зарцуулалтыг оновчтой болгох, тамирчдын амжилтын чанарыг илүү ахиулах зорилгоор дэлхийн чанартай тэмцээнд оролцохыг дэмжиж, тухайн спортын хөгжих эрмэлзлийг нэмэгдүүлэх, шилдэг дасгалжуулагч, тамирчдын хамтын бүрэлдэхүүнд чухал ач холбогдол бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ
Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, баталж өгөхийг та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.

Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5   6   7   8   9   ...   12




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет