Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 6 дугаар сарын 04-ний өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдаан 10 цаг 15 минутад Төрийн ордны уих-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд эхлэв


Д.Дэмбэрэл: Ламбаа сайдад баярлалаа. Илтгэлтэй холбогдуулаад асуух асуултыг Д.Батбаяр гишүүнээр тасаллаа. Б.Бат-Эрдэнэ



бет6/12
Дата29.06.2016
өлшемі0.67 Mb.
#165309
1   2   3   4   5   6   7   8   9   ...   12

Д.Дэмбэрэл: Ламбаа сайдад баярлалаа.
Илтгэлтэй холбогдуулаад асуух асуултыг Д.Батбаяр гишүүнээр тасаллаа.
Б.Бат-Эрдэнэ: Баярлалаа. Биеийн тамир, спортын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа юм. Гэхдээ Ламбаа сайдаас асуухад хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа цогцоор нь хэд хэдэн өөрчлөлт оруулмаар юм. Ялангуяа биеийн тамирын салбарын санхүүжилттэй холбоотой. Тухайлбал энэ санхүүжилтийн асуудлыг нийт төсвийн хөрөнгийн тодорхой хувиар санхүүжүүлэхээр хуульчлаад өгчихвөл их чухал болмоор байгаа юм.
Өнөөдөр бид нар Зар сурталчилгааны тухай хууль хэлэлцсэн. Тэгэхээр энэ Зар сурталчилгааны хуулиар хэвлэлийн газрууд чинь орлого олохоор архи, тамхийг сурталчилаад мөнгө олохоор ийм хууль гаргалаа шүү дээ. Тэгэхээр энэ олж байгаа орлогынх нь 60-70 хувийг нь жишээлбэл биеийн тамирын салбарыг санхүүжүүлэхээр хуульчлаад, давхар үүнийг уяж холбож өгөөд хэлэлцээд явах юм бол болмоор санагдаж байгаа юм. Өөр бид нар нийтийн биеийн тамирыг хөгжүүлье гээд том зорилт тавьж байна. Энэ хүрээнд жишээлбэл, 2003 онд Биеийн тамир, спортын хууль батлуулахад чинь бид нар зүдэрч байж батлуулсан шүү дээ. Хөрөнгө мөнгөтэй холбоотой юм оруулбал Их Хурал батлахааргүй байсан учраас бид жишээлбэл сумын биеийн тамирын арга зүйчийг орон тооны бусаар гээд хуульчлаад өгсөн байгаа. Тэгэхээр зэрэг одоо энэ сумдын биеийн тамирын арга зүйчийг орон тоогоор ажиллуулах, хоёр орон тоотой. Нэг нь үндэснийхээ спортыг хариуцсан, нөгөө дэх нь нийтийн биеийн тамирыг хариуцдаг ийм хоёр орон тоотой арга зүйчтэй ажиллуулахыг хуулиар оруулаад өгвөл нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд их том түлхэц болохоор байгаа юм.
Бид энэ Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулаад хөдөөгийн сумдын соёлын төвийн орон тоог 5 орон тоотойгоор батлаад өгчихсөн шүү дээ. Биеийн тамирын арга зүйчийн орон тоог ингээд оруулаад өгвөл болмоор санагдаад байгаа юм. Багш, дасгалжуулагчийг шагнал, урамшуулалд хамруулъя гэж байгаа бол болж байна. Тамирчдын шагнал, урамшуулалд хамруулж байгаа бол их сайн байна. Гэхдээ үүнийг бусад улс орнуудын жишгээр энэ тамирчид, залуучуудын хүмүүжил, ёс суртахуунтай нь давхар холбож өгмөөр байгаа юм. Бид нар чинь спортын амжилт гаргаж байвал тэр тухайн хүний боловсрол, хүмүүжил, сахилга батыг огт хайхрахгүй явж ирлээ шүү дээ бид чинь 30-40 жил. Яагаад гэвэл энэ хоёр лагерын үзэл суртлын тэмцлийн зэвсэг энэ биеийн тамир спорт байсан учраас зөвхөн түүндээ хандуулж ирсэн.
Уг нь бол энэ их спорт гэдэг бол нийтийн биеийн тамирынхаа дээд талд нь байж байж, уриа дуудлага үлгэр жишээ нь болж байх ёстой юм. Тэгэхээр чинь зэрэг манай их спортын тамирчид, дадлагажуулагч нар чинь тэр үлгэр жишээ болох энэ ажлаа хийж чадахгүй байна шүү дээ. Үүнтэй нь уяж өгмөөр байгаа юм. Одоо бусад улс орны тамирчид чинь жишээлбэл ямар нэгэн тэмцээн уралдаанд орж байгаа багийн тамирчид нь ёс зүйн зөрчил гаргах юм бол тэр багийн гүйлгээгий нь бууруулдаг, тэр дасгалжуулагчийн үнэлгээг бууруулдаг. Үүнтэй нь холбож өгөхгүй бол тэгээд нэгэнт л амжилт гаргасан бол мөнгөө авдаг ийм л юманд ороод байна шүү дээ. Тэгэхээр чинь бид нар нөгөө нийтийн биеийн тамирыг татаж, хөгжүүлж, бүх нийтийн хүртээл болгож чадахгүй яваад байгаа юм. Их спортынх нь үлгэр жишээ болох түүнд нь төрөөс үзүүлж байгаа дэмжлэг, шагнал урамшууллыг холбож өгмөөр байгаа юм. Тэгээд тэр их спортоо үлгэр жишээ байлгаж байж нийтийн биеийн тамирыг холбож хөгжүүлэхгүй бол нийтийн биеийн тамирыг нь тусад нь авч үзээд энэ ерөөсөө огт явахгүй ийм ажил болно. Энэ дээр анхаарч байгаа юм байна уу гэдгийг асууя.
Хамгийн сүүлд хэлэхэд, биеийн тамирын салбарын боловсон хүчний асуудал байхгүй болсон учраас энэ биеийн тамир гэдэг чинь явахаа болилоо шүү дээ. 60-70 онд цэргийн биеийн тамирын маш их өндөр боловсролтой хүмүүс энэ улс ардын аж ахуйн энэ амьдралд гарч ирсэн учраас хаа л бол волейболын сейтик, турник, айл болгон хашаандаа турниктай байлаа шүү дээ. Биеийн тамир бол бүх нийтийн үйл хэрэг болж байсан.
Д.Дэмбэрэл: Тодруулаад асуух гэж байна.
Б.Бат-Эрдэнэ: Тэгэхээр зэрэг Ламбаа дарга минь та их сайн санаачлагатай ажиллаж байгаа. Засгийн газар биеийн тамир, эрүүл мэнд гээд бүхэл бүтэн жилийн ажил болгоод зарлачихаад ажил явж байна. Тэр бол маш баяр хүргүүштэй ийм ажил. Тэгэхээр зэрэг боловсон хүчнийг нь нэлээн сайн анхаарахгүй бол одоо ямар байна вэ гэхээр биеийн тамирын багш нар амьдрал сургууль дээр, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч хүмүүстэй харьцаж чаддаггүй, ажлаа ойлгуулж, танилцуулж чаддаггүй. Өмнө нь 20 жилийн өмнө жишээлбэл би сонгон суралцах цаг нь 6 цаг байсан бол одоо ганцхан цаг болсон шүү дээ. Биеийн тамирын хичээл явагдахгүй байгаатай адилхан байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ биеийн тамир, спортын салбарын багш, боловсон хүчнийг бэлтгэж байгаа энэ тогтолцоон дээрээ онцгой анхаарахгүй бол биеийн тамирын салбарыг хичнээн мөнгө гаргаад, төчнөөн дэмжих гээд тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Тэгээд их спорт, энэ нийтийн биеийн тамир хоёроо хооронд нь холбох хэрэгтэй, тус тусад нь авч явах гээд болмооргүй байна. Ийм санал, асуулт хоёр байна.
Д.Дэмбэрэл: Би ажлын хэсгийг танилцуулъя. Цолмон-Эрүүл мэндийн дэд сайд, Сүрэнхорлоо-Биеийн тамир, спортын хорооны дэд дарга, Төгсдэлгэр- Эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн бодлогын мэргэжлийн зохицуулах газрын дарга, Мөнгөнцэцэг- Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, Байгальмаа- Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн нар чуулганы хуралдаанд оролцож байна.
С.Ламбаа: Баярлалаа. Бат-Эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. Биеийн тамир, спортын санхүүжилтийн тодорхой хувиар тогтоох, сум болон аймаг, орон нутгийн биеийн тамир, спортын арга зүйчийн орон тоог нэмэгдүүлэх, Төсвийн хуулиар зохицуулалт хийх гээд энэ бүхэн бол яг энэ хуулиар зохицуулагдахгүй л дээ. Ер нь бид нар жишээлбэл тэр соёлын төвийн асуудлыг Монгол Улсын төсвийг хэлэлцэх явцдаа шууд хийсэн асуудал шүү дээ. Тийм учраас Төсвийн хуулиар зохицуулагдаж байгаа учраас энэ Төсвийн хуулийн нэмэлт, өөрчлөлт, ялангуяа Удирдлага, санхүүжилтийн хуулийн өөрчлөлтүүд явагдаж байгаа тохиолдолд энэ дээр онцгой анхаарч ажиллана гэж бодож байгаа. Яг энэ хуулиар зохицуулагддаггүй, санхүүгийн асуудлууд бол.
Харин таны тэр түрүүний их спорт тэр юмнуудыг хооронд нь уялдуулан зохицуулах энэ бүхний талаар таниас би санал авч байгаад яагаад вэ гэвэл энэ 7.1.4 чинь бас шууд хийчихэж байгаа юм. Шагнаж урамшуулах болон үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, олгох журмыг батлах хэргийг Эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний мэдэлд өгч байгаа юм л даа. Тийм учраас тэр журманд энэ бүх асуудлууд нь маш нарийвчилан тусгагдах ёстой юм билээ гэж үзэж байгаа. Энэ дээр таньтай хамтарч ажиллана гэж бодож байна.
Биеийн тамирын багшийн талаар таны ярьж байгаа бол үнэхээр үнэн л дээ. Жишээлбэл, би хуулиа боловсруулахдаа энд гишүүддээ гэж хэлэхэд бол энэ бүх шатны сургуулиудын биеийн тамирын тэнхим, багш нарыг арга зүйн удирдлагаар хангах асуудлыг Биеийн тамир, спортын газраас арга зүйгээр хангах үүргийг тэнд өгсөн өгүүлбэр байсан юм. Түүнийг жишээ нь, байгууллага харъяалдаг болоод манай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хасчих жишээтэй байгаа юм.
Уг нь бол Монгол Улсын биеийн тамир, спортыг зохицуулж байгаа агентлаги байж байхад бүх шатны сургуулийн хоёр талаасаа хөрөнгө мөнгөө төвлөрүүлээд зарцуулах юм бол үнэхээр ашигтай вариантууд гарах юм билээ. Манай яамны сайдын багц дээр хэдхэн төгрөг, нөгөөдүүл нь Боловсролын сайдын багц дээр байж байгаа. Тэгэхээр үүнийг зохицуулдаг газар нь Биеийн тамир, спортын газар дээр төвлөрүүлээд, арга зүйн удирдлагаар хангах тэр бүхий л юмыг хэлж өгдөг тогтолцоонд орчихвол яг зөв гольдрилдоо орох гээд байгаа юм, уг нь бол. Тэгээд болохгүй л хасагдаад ороод ирсэн л дээ.
Ж.Энхбаяр: Ламбаа сайдаас асуулт байна. Сая Монгол Улсын архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг, энэ хуулийн архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх гол харилцааг зохицуулж байсан хуулийг архидан согтуурахтай бид зөөлөн архи, дарс, пивоор зөөлөн хэрэглээгээр сольсон ийм хуулийн үзэл санааг хэлэлцэхээр болчихлоо л доо. Үүнтэй Эрүүл мэндийн яам нэгдүгээрт бодлогыг нь дэмжиж байна уу гэж асуумаар байна.
Хоёрдугаарт, танай энэ оруулсан санал дээр эдийн засгийн хямралтай холбоотойгоор зөвхөн мэргэжлийн спортод шагнал, урамшууллыг олгох асуудлыг төвлөрүүлэхээр тусгасан гэсэн санаа явж байна. Өнөөдөр бид нийтийн спорт, нийтийн эрүүл мэндийн асуудал үндсэндээ уналтын байдалд, энэ бодлого маань мэргэжлийн түвшиндээ гараад өвдсөний дараа өвчлөх талдаа бид илүү мөнгө зараад, урьдчилан сэргийлэх талдаа үнэхээр мөнгө, хөрөнгө гаргахгүй байна. Урьдчилан сэргийлэх гол үндэс бол нийтийн эрүүл мэнд, нийтийн спорт. Тэгэхээр энэ дээр ямар санаа хэлэх гэж байна вэ? гэвэл, сая Зар сурталчилгаан дээр архи, пиво, дарсны зар сурталчилгааг үндсэндээ бид Монгол даяар нээлттэй хийх боллоо. Бүх хэвлэл мэдээллээр. Үндсэндээ Монгол Улсын 75 хувь болсон шинэ залуу, хойч үеэр энэ зах зээлийг тэлэхийг Улсын Их Хурал дэмжиж байна. Ийм бодлого хийхээр болж байна. Энэ дээр би та бүхнээс хүсэхэд бид тамхин дээр импортын татварын онцгой татварын хоёр хувийг эрүүл мэндэд зориулагдах гэсэн асуудал байдаг. Энэ хэрэгжиж байна уу? энэ сан бүрдэж чадаж байна уу? үүнийг таниас асууя.
Хоёрдугаарт, Эрүүл мэндийн хуулийн өөрчлөлтөнд саяны Зар сурталчилгааны хуультай хамт хэлэлцэх явцад Эрүүл мэндийн яам өөрийн албан ёсны байр сууриа тэр зар сурталчилгаанд зарцуулж байгаа аж ахуйн нэгж болох реклам өгч байгаа төлбөрийн 50 хувийг компани нь нийтийн эрүүл мэнд, спортонд зарцуулах ийм санд төвлөрүүлэхийг хуульчилж өгмөөр байна.
Нөгөө талаасаа энэ зардлыг хүлээж авч байгаа тэгээд нийтийн хэвлэл мэдээллээр цацаж буй хэвлэл мэдээллийн компаниуд энэ олсон орлогынхоо бас 50 хувийг нийтийн эрүүл мэнд, спорт, хүүхдийн төлөө зарцуулмаар байна. Сая Хүүхдийн баяр болоод өнгөрлөө. Өнөөдөр Монгол оронд хүүхдийг баярлуулах газар алга байна шүү дээ, очих газар байхгүй. Бүгдийг нь хашиж аваад 4-5 жил боллоо. Сайхан цэцэрлэгт хүрээлэн хийнэ гэж худлаа ярилаа. Түрээчээс нь газрыг нь өмчлөөд өм цөм аваад хувийн хэвшилд өгөөд, шилжүүлээд байгаа. Тэнд нь өөр зориулалтын юм явагдаад, баригдаад байгаа. Тэгээд энэ асуудлыг хариуцаж байгаа Эрүүл мэндийн сайдын хувьд та ямар байр суурьтай байна вэ?
Дахин хэлэхэд Зар сурталчилгааны орлогыг, зар сурталчилгаа явуулж байгаа компаниудын нийт зардлын 50 хувийг нь эрүүл мэнд, хүүхэд, спортын салбарт оруулж байж эрүүл мэндийн энэ спортын тухай хуулийн юм чинь илүү үр дүнтэй болно. Та нар хямралаас гарах, хямрал хүндрэлтэй үед зардлыг танах гэж ярих юм. Нөгөө талаараа олон тэрбум төгрөгийн зах зээлийг чөлөөтэй болгочихлоо. Тэгэхээр эндээс олсон орлогын 50-иас доошгүй хувь нь энэ салбарт заавал шингэх ёстой. Энэ дээр та байр сууриа хэлэхгүй юу?
С.Ламбаа: Энхбаяр гишүүний асуултанд хариулъя. Маш чухал асуудал хөндлөө. Яг та энэ зөөлөн хэрэглээгээ сурталчилгаанд ямар байр сууринаас хандаж байна вэ гэвэл Эрүүл мэндийн сайдын хувьд нийгмийн эрүүл мэндийн асуудлын талаас нь аваад үзвэл үүнтэй санал нэгдэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл би ямар саналтай байна вэ гэвэл, хэрвээ ингэж хийдэг юмаа гэхэд, үүнээс учирч байгаа эрүүл мэндийн хохирлыг нөхөн төлөх эмчилгээний зардлыг ялгаагүй байхгүй энэ зар сурталчилгааны зардлын тодорхой хувийг энэ сан руу төвлөрүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхдээ төвлөрүүлэхдээ өнөөдрийн энэ хэлэлцэж байгаа хуультай хамааралгүй учраас би энэ хуулийг батлахдаа тэр юмнаас нь тодорхой хувийг, эртүүд бол УИХ-ын уулзалт болсон. Архины онцгой татварын 2 хувийг эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэх асуудлаар санаачилга гаргаж Эрүүл мэндийн яам, УИХ-ын гишүүдийг урьсан, цөөхөн гишүүд ирсэн л дээ. Ирсэн бүх гишүүд үүнийг дэмжсэн. 2006 онд миний бие өөрөө санаачилж, энэ тамхины хяналтын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар баталсан. Энд тамхины импортын татварын 2 хувийг эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлж байгаа. 2009 онд 600 гаруй сая төгрөг энэ санд байсан. Харамсалтай нь 2009 оны төсвийн тодотгол дээр хасаад 230 хэдэн сая болгож бууруулсан. Өөрөөр хэлбэл, яг энэ юмнаас нь орж ирж байгаа тэр зардлыг Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн явцад хасагдчихсан. Би жаахан харамсдаг юм. Өөрөөр хэлбэл тэр бол дэмжих сангийн мөнгийг уг нь хасах ёсгүй. Тэр дэмжих санд төвлөрүүлсэн мөнгийг 400 саяар бууруулсан. Эдийн засгийн хямралтай холбогдуулаад. Тэгэхээр би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр, таны энэ гаргалгаа эцсийн эцэст Зар сурталчилгааны хуулийг хэлэлцэх явцад л түүний тодорхой хувийг эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлнэ гэж.
Эрүүл мэндийг дэмжих санд ер нь энэ Тамхины хяналтын хуулийн 2 хувь төвлөрлөнө гэдэг нь 232-оос 600 хэд болж өсч яваа гэсэн үг шүү дэ. Анх батлагдсан жилээ 234 сая төгрөг дэмжих санд орж ирсэн. Бүгдийг нь зарцуулсан. Тэгэхдээ төрийн тусгай сангийн хуулиндаа тамхины хяналтын хоёр хувийг архитай нь хольчихсон. Бас архитай холбоотой бүх юманд зарцуулахаар хийчихсэн учраас ганцхан тамхины хоёр хувь, архи, тамхи хоёулан дээр нь зарцуулж байгаа учраас хүрэлцэхгүй байгаа юм.
Тийм учраас би тамхиныхаа хоёр хувийг архинд өгөхгүй гээд архины импортын татварын хоёр хувийг эрүүл мэндийг дэмжих сан руу оруулъя гэдэг хууль санаачлаад байгаа нь энэ юм. Тэгээд төвлөрүүлээд авчихбал. Тэр Зар сурталчилгаанаас тодорхой юм орчихвол, ер нь бол манай эрхэм гишүүд надад хэлдэг л дээ. Би ч ийм саналаар ажиллаж байгаа. Ер нь эрүүл мэндийн төсөв гэдэг чинь гэнэтийн юмнаас маш их алга болох юм байна шүү дээ. Жишээлбэл, Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр 4О-өөр авчраад тавьж байгаа шүү дээ, аваараас. Гэтэл тэр сарын бүх зардал байхгүй болчихно. Ресторанд 200 хүн хордлого аваад Халдварт өвчин судлалын төвд 200 ор тавиад зүтгүүлж байгаа шүү дээ. Гэтэл зардал нөгөө муу эмнэлгийн зардал тэр чигээрээ л алга болно. Тийм учраас одоо хуулиндаа яаж оруулах гэж байна вэ гэхээр түрүүний хэлээд байгаа хуулиудад энэ буруутай этгээдүүдийн юмнаас болсон бүх зардлыг нөхөн төлүүлдэг тогтолцоо руу орохгүй бол төсвөөр батлагдсан мөнгө хаана ч хүрэхгүй юм байнаа, энэ гэнэтийн юмнууд дээр. Би гишүүддээ сонирхуулаад хэлэхэд, манай Эх нялхсын эрдэм шинжилгээний төв дээр хүүхдийн ходоодыг дурангаар мэс засал хийдэг аппарат аваачаад тавьчихад л ходоодонд нь залгисан юмыг л түүж байна шүү дээ, одоо. Ямар ч үнэ төлбөргүй. Маш өндөр технологиор мэс засал хийж түүнийг чинь авч байгаа шүү дээ. Зүү залгичихаж байна, товч залгичихаж байна. Түүгээр нь манай эмч нар үзэсгэлэн гаргачихсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхэнтэй уялдуулаад би Энхбаяр гишүүндээ санал болгоход, тэр хуулийг хэлэлцэх явцад, тэгээд тэр мөнгөө бид нар ёстой нөгөө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орчихсон байгаа аймаг бүрт усан бассейн байгуулна, хүүхдийн парк байгуулна гэсэн ийм юм руугаа зарцуулмаар байна шүү дээ. Энэ бол маш зөв санал, тэгэхдээ энэ хуультай яг авцалдуулж болохгүй байгаа юм.
Д.Дэмбэрэл: Энхбаяр гишүүн тодруулъя.
Ж.Энхбаяр: Их Хурлын даргад хандаж асуух гэж байна. Энэ Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зорилт маань архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх харилцааг зохицуулна гэж байгаа юм. Сая бид зөөлнөөр архидан согтуурахыг дэмжсэн хууль хийчихээр энэ хуулийн зорилтыг яаж эргэж харах вэ гэдэг нэг асуулт байна, энэ зайлшгүй.
Хоёрдугаарт, Ламбаа сайдад хэлэхэд, сая Өмнөговь аймагт явсан, ургаас гарч байгаа төрөлхийн гажигтай хүүхдийн төрөлтийн тоо эрс өсч байна, 100, 100 хувиар. Энэ дээр та нар мэдээлэл байна уу? очиж учир шалтгааныг тодруулсан зүйлүүд байна уу? Сая Өмнөговь аймагт Монгол даяар замбараагүй хэрэглэсэн мөнгөн ус, цианитын хордлогоос, үүний учир шалтгаанаар ийм төрөлтүүд бий болоод байна уу. Жилээс жилд эрс нэмэгдлээ. Зөвхөн оны эхний 4 сарын байдлаар ноднин жилийнхээсээ өнгөрсөн хоёр жилийнхээсээ нэг дахин даваад тийм төрөлхийн гажиг согогтой, бид нарын ойлгодог согог биш шүү дээ. Дотоод эрх зүй нь биенийхээ гадна талд гарчихсан тэгж төрж байгаа хүүхэд байна.
С.Ламбаа: Үнэхээр наад дээр чинь асуудал байгаа. Энэ асуудлаар Ерөнхий сайдын эрүүл мэндийн талаар авч байгаа арга хэмжээ, цаашид тавих зорилт гэсэн сэдвээр мэдээлэл орно. Тэр Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж Эрүүл мэндийн салбар дээр учирч байгаа энэ асуудлаар их өргөн дэлгэр ярилцлага болох байхаа. Дараагийн долоо хоногт байна уу? орох ёстой. Бид бэлдээд өгчихсөн, Ерөнхий сайдын мэдээлэл Их Хуралд графикийн дагуу орно. Энэ Өмнөговийн асуудлыг бүгдийг мэдэж байгаа. Тийм учраас бид өнөөдөр наад зах нь бид ургийн оношлогооны төв байгуулах тухай асуудал гараад ирлээ.
Д.Дэмбэрэл: Бадамсүрэн гишүүн асуултаа асууя.
Х.Бадамсүрэн: Баярлалаа. Би Ламбаа сайдаас хоёр, гурван зүйл тодруулж асуумаар байна.
Нэгдүгээрт, биеийн тамир, спортын асуудалд цогц байдлаар хандаж, ийм төлөв байдал хандлага бий болж байгаад талархаж байна. Энэ бол Эрүүл мэндийн яамны шинэ удирдлага спортыг ойлгож, дэмжиж ажиллаж байгаа нь сайшаалтай. Тэгэхээр энэ оруулж байгаа асуудалтай холбогдож, асуудалд их цогц байдлаар хандаж байгаа гэдэг утгаараа энэ нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байна.
Хоёрдугаарт нь, бид бас энэ олимп, тив, дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа урамшуулж байгаа нь амжилт гаргах үндэс болсон гэж ойлгож явдаг. Энэ тамирчдынхаа асуудлыг зөв зүйтэй шийдчихээд, дасгалжуулагч, багш нарынхаа асуудлыг орхигдуулсан байсныг нэмж оруулж байгаа нь зөв зүйтэй. Бас энд мэдрэмжтэй хандсанд талархаж байна.
Харин бид энэ шагнал, урамшлын асуудлаас хэвийн зэрэглэлийн тэмцээнд амжилт гаргасан энэ тамирчдаа хасч байгаа нь зөв юм уу? хэдийгээр бид олимпийн аваргатай боллоо, олон жил хүсэн мөрөөдсөн. Тэгэхдээ энэ чинь нэг удаа болчихлоо, ер нь бид тивдээ нэлээн гайгүй болчихлоо гэсэн цаг арай болоогүй юм биш үү. Тэгээд энэ шагнал урамшлаа бид хасчихаар ухралт болох вий дээ гэж бас санаа зовинож байна. Тийм учраас үүний гол таны хэлээд байгаа үндэслэл, саяны гаргасан яриа бол нэг л их итгэл үнэмшил төрүүлэхгүй байна.
Тийм учраас үүнийгээ та бүхэн эргэж харвал яасан юм бэ гэж бодож байна. Сүүлд нь өөрөө урт хугацааны бодлоготой болох шаардлагатай гэж хэлсэнтэй санал нэг байна. Гэхдээ хууль гарчихвал энэ бодлогоо гаргана гэсэн логикийг арай бас сайн ойлгохгүй байна. Үнэхээр энэ урт хугацааныхаа бодлогыг цогц байдлаар гаргаж, төрийн бодлогоо шинэчилж, гаргачихаад, тэр бодлогоо хэрэгжүүлэх эрх зүйн орчноо нэлээн олон талаас нь аваад энэ нэмэлт, өөрчлөлтийг ч гэсэн түүнийхээ дараа хийвэл илүү байсан юм биш үү гэдгийг тодруулж өгнө үү. Магадгүй өөр илүү үндэслэл байхыг би үгүйсгэхгүй байна. Баярлалаа. Тэгээд энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй.
С.Ламбаа: Ганцхан эмзэглэж байгаа асуудлыг л асуулаа л даа Бадамсүрэн гишүүн. Өөрөөр хэлбэл энд тивийн наадам нь орно, тивийн зэрэглэлийн наадмууд нь байхгүй болж орж ирж байгаа юм. Эрүүл мэндийн яам бол анх боловсруулсан хууль нь яг хэвээрээ тивтэйгээ л байсан. Тэгээд яамдуудаар тойрч яваад янз бүрийн санал авч явсаар байгаад ингээд эцэстээ тивийн зэрэглэлийн тэмцээнүүд нь хасагдчихаж байгаа юм. Энэ хасах үндэслэлийг юу гэж тайлбарлаад байна вэ гэхээр, хуучин бол яагаад энэ тивийн аваргад өгч байсан бэ? З-4 улс ороод тэгээд З дугаар байранд ороход л шагнал авч байгаа шүү дээ. Яагаад өгч байсан бэ гэхээр нөгөө спортын холбоод тамирчдынхаа зардлыг дандаа даадаг байсан. Тэгэхээр нь төр дандаа урамшуулж өгч байсан байгаа юм. Одоо яаж байна вэ гэхээр Ерөнхий сайдын барьж байгаа бодлого, Олимпид бэлтгэх Үндэсний спортын хорооны даргын хувьд төр нэгэнт тивийн бүх аваргуудад явдаг зардлыг нь дааж байгаа тохиолдолд давхар шагнах хэрэггүй. Тэр зардал эдэлж явсан хүн дэлхийн аварга руу л орох ёстой. Тэр дэлхийн аваргаас Олимп руугаа орох ёстой. Одоо түвшин өөрчлөгдсөн гээд байгаа юм. Одоо нэг тивийг урамшуулдаг түвшингээсээ өөрчлөгдсөн. Төр ерөөсөө мөнгө өгч тивийн аваргад явуулдаггүй байснаа одоо бүх зардлыг нь төр даадаг болгоод байна шүү дээ. Энэ спортын зардлыг. Тэгэхээр тивийн аваргад 4 орон ороод тэгээд З дугаар байранд ороод бас шагнал авах гэдэг. Зардлыг нь төр гаргаад байдаг. Хэрвээ тивийн аваргад зардлыг нь даахгүй тохиолдолд шагналаа өгч болох юм гэдэг энэ асуудлаас болоод хасагдсан юм. Зарчим нь энэ л яваад байгаа юм. Тэгэхээр энэ хэлэлцүүлгийн явцад явж байгаад нэмчихэд, жишээлбэл 2008 онд 880 сая . . .
Их Хурал дээр яаж шийдэх нь хамаагүй. Бид бол тийм л бодлого барьж байгаа. Төр зардлаа дааж байгаа учраас тивийн аваргад урамшуулал олгох шаардлага байхгүй гэж үзэж байгаа юм. Тэр зарчмыг л барьж байна шүү дээ. Би дэмжинэ гэж хэлээгүй байна. Та нарын санал хураалтаар асуудлыг шийднэ шүү дээ. Санал хураагаад л шийднэ. Энэ хүн санал гаргахад санал хураалгана. Би зарчмаа л хэлж байна. Төр зардлаа дааж байгаа үед бид үүнийг өгөх шаардлага байхгүй, нэгдүгээрт.
Хоёрдугаарт, олимпийн бус төрөл гээд ялгаснаас болоод цэцээр ороод, одоо бид нар чинь шүүхээр ороод л мөнгө төлөөд байгаа шүү дээ. Тийм учраас энэ энэ ялгаагий нь алга болгоод, ерөөсөө л тэр тив, дэлхий хоёрыгоо л авч явъя гэж байгаа юм. Энэ зарчмаа би бол барьж байна шүү дээ.
Д.Дэмбэрэл: Ганбямба гишүүн асуултаа асууя. Тивийн асуудал ойлгомжтой.
Н.Ганбямба: Би бас энэ асуудлыг хөндөх гээд байсан юм. Уулын бугыг харж унасан морио тавьж тууна гэдэг шиг. Яахав З сайхан олимпийн аваргатай болсон нь сайхан амжилт боловч тивийн аваргуудыг шагналаас хасах нь тиймхэн харагдаад байгаа юм. Тэгэхээр тивийн аваргуудыг шагнал урамшуулалд орох юм бол тооцоогоор, санхүүжилтийн хувьд хэдий багцааны юм орохоор хасагдаад явж байгаа юм бол?
Нөгөөтэйгүүр, олимпийн аварга, дэлхийн аварга болсныг урамшуулж байгаа маань цаашдаа тамирчдынхаа амжилтыг ахиулах гэж байгаа нэг үндэслэл гэж ойлгож байгаа шүү дээ. Энэ урамшууллын нэг л хэлбэр юм.
Ер нь цаашдаа төсвийн мөнгөөр янз янзын арга хэмжээ, гал унтраах арга хэмжээ гэж явсаар байтал төсөв бол нэг их айхтар гадаадын жишгийг дагах юм бол төсвийн мөнгө хаана нь ч хүрэхгүй л дээ. Гадны жишгүүд чинь Монголын хөрсөнд буухаар тийм хэлбэрүүдийг сонгож болох уу гэж асуух гэж байна. Тухайлбл, мэргэжлийн энэ спортууд дээр клубын хэлбэрт орсон ийм өрсөлдөөний хэлбэр зонхилоод байх шиг байна, гадаадад. Түүний санхүүжилт нь асар их өндөр орж ирдэг. Тэр улсын төсвийг харах юм байхгүй. Одоо энэ Англид болж байгаа хөл бөмбөгийн лигийн аварга бол зөвхөн тэр клубуудын санхүүжилтээр бие биенээс ямар ч аймшигтай өндөр тоонууд байдаг юм бэ? бид нарын толгойд багтахгүй том том тоонуудаар санхүүжилт хийгдээд, иймэрхүү л клубын хэлбэрт шилжих тийм юмнуудыг Биеийн тамир, спортын хуульд ямар эдийн засгийн механизм байвал зүгээр байдаг юм бэ? эдийн засгийн механизм байж байж энэ клубын хэлбэрүүдийг оруулж ирэх байх л даа. Санхүүжилтийг ийм хэлбэрээр явуулах юм бол зөвхөн төсвийн мөнгөний хүрээнд эргэлдэхгүй. Олимпийн аварга, Дэлхийн аваргууд дахиж олноор төрнө гэдэг бол гадны жишгээр бол асар их өндөр санхүүжилт гардаг юм байна. Тэгэхдээ төсвөөс биш шүү дээ. Энэ өрсөлдөөний зарчмууд нь бий болчихсон, тэр клубүүдээс нь, тэр мэргэжлийн байгууллагуудаас нь өрсөлдөөн дундаасаа гарч ирдэг. Тэр хэмжээгээрээ асар их мөнгийг хувийн хэвшлээс голдуу өгөх юм л даа. Арга ядрахдаа бид зар сурталчилгаанаас бас биеийн тамир спорт руу зарцуулъя гэж ярьж байна. Энэ бол зөвхөн нэг л хэлбэр. Хамгийн гол хэлбэр дэлхийн жишгийг харах юм бол янз янзын мэргэжлийн клубүүдийг дэмжих тийм эдийн засгийн механизмуудыг хуульд суулгаж өгвөл зөвхөн төсвийн мөнгө харж байхаар арай дээр юм болов уу гэж.
Самбо бөхийн дэлхийн аваргууд их олон байдаг. Орос, Монгол, Болгар гурав голдуу оролцоод нэг нь алт, нөгөө дэх нь мөнгө,үлдсэн нь хүрэл авч явж байсан л даа. Тэгэхдээ энэ гурван орон дээр самбо бөхөөр 10-20-иод орон болж нэмэгдсэн байх. Гэлээ гэхдээ яг нарийндаа самбын дэлхийн аваргаас дутуугүй, жүдогийн тивийн аварга гэдэг бол аймшгийн хүнд нөхцөл дундаас гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тивийн аваргын урамшууллыг уг нь оруулах боломж байгаагүй юм болов уу? Хэдий хэмжээний санхүүжилт шаардаад байгаа юм бол гэж асуумаар байна.
С.Ламбаа: Би маш товчхон хэлэхэд, саяны тайлбар мөн л дөө. Баримталж байгаа зарчим нь бол Засгийн газрын баримталж байгаа байр суурь нь тэр. Яг одоо бол шигшээ багаар хичээллэж байгаа, клубүүдийн системээр хичээллэж байгаа шүү дээ Монгол Улс. Бид ярьж байгаа юм нь юу вэ гэхээр энэ тивийн аваргууд бодоод ирсэн, тивийн тэмцээнд амжилт гаргаад ирсэн улсуудыг шагнаж урамшуулдаг юмыг тэр журмаараа хийгээд, өөрөөр хэлбэл энэ аж ахуйн нэгж байгууллагууд чинь маш их урамшуулал өгдөг болчихоод байгаа шүү дээ, одоо бас. Тэгэхдээ таны хэлж байгаа тэр том том дэлхийн акулууд шиг санхүүжилт хийх компаниуд одоо алга л даа. Энэ клубүүдийг санхүүжүүлэх юм.
Хамгийн гол нь шигшээ багуудаа байгуулаад Улсын Их Хурал зардал, төсөв мөнгийг нь батлаад өгчихөж байгаа. Сая дасгалжуулагч нарыгаа цөмийг нь сонгож аваад, бүх улсын шигшээгийн тамирчдыг нь сонгон шалгаруулалтаа хийгээд авчихаж байна шүү дээ, 2012 оны олимпийн бэлтгэлд. Тэгээд энэ улсуудаа л тив, дэлхийн аварга, тэр бүхий л юманд явуулж, оролцуулах тухай асуудал өнөөдөр яг төр өөрийнхөө үүргийг гүйцэтгэж байгаа гэж ингэж үзэж байна.
Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн санал гарч болно. Миний хэлж байгаа юм бол одоо жишээлбэл, манай тивийн аваргаас авсан шагнал, нийт зардлыг нь бодохдоо 58-70 хувийг эзэлж байгаа. Ерөөсөө л тив дийлэнх мөнгийг нь авдаг. Дасгалжуулагч нарыг нэмчихээр та нар яагаад мөнгө оруулж ирэхгүй байгаа юм бэ гээд байгаа нь тэр тивийн аварга, тивээс шагнал авсан улсуудад олгож байгаасан мөнгө дасгалжуулагч руугаа гүйчихэж. Тийм учраас нэмэгдэл зардал энэ онд гарахгүй гэж үзэж байна.

Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5   6   7   8   9   ...   12




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет