Д.Дэмбэрэл: УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ч.Хүрэлбаатар нарын гаргасан, “Хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх.” гэсэн Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналыг дэмжье.
Зөвшөөрсөн 9
Татгалзсан 52
Бүгд 61
85.2 хувийн саналаар дэмжигдсэнгүй.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Бусад. Эцсийн найруулга.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай” хууль /10.56/, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоол /10.59/-ын эцсийн найруулгыг тус тус уншиж танилцуулав.
Эцсийн найруулгатай холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй болно.
УИХ-ын гишүүд дээрх хууль болон тогтоолын эцсийн найруулгыг сонсов.
Хуралдаан 18 цаг 30 минутад өндөрлөв.
Тэмдэглэлтэй танилцсан:
ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ШАРАВДОРЖ
Тэмдэглэл хөтөлсөн:
ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ
ХӨТЛӨГЧ Б.НАРАНТУЯА
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2009 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ
ЧУУЛГАНЫ 2009 ОНЫ 6 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДӨР
(ПҮРЭВ ГАРАГ)-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНЫ
ДЭЛГЭРЭНГҮЙ ТЭМДЭГЛЭЛ
Хуралдаан 10 цаг 15 минутад эхлэв.
Д.Дэмбэрэл: - Гишүүд чуулганы хуралдаанд ирэх бололцоотой байгаа шүү. УИХ-ын гишүүд ээ, та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Хуралдаан ирц 45.0 хувийн ирцтэй байна.
УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2009 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн нэгдсэн хуралдааныг нээснийг мэдэгдье.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулъя. Өнгөрсөн Баасан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар бид асуудлуудыг хэлэлцэж байгаад бас үлдээсэн шийдвэрлээгүй асуудлууд бий. Хоёр ч асуудал дээр дахин санал хурааж асуудал шийдэх журмаар цаашаа явна. Зар, сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх байгаа. Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Нийтээрээ тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байгаа. Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байна. Нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төсөл, анхны хэлэлцүүлэг. Монгол Улсын төрөөс цацраг ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, хэлэлцэх эсэх. Монгол Улсын 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2011-2012 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төсөл анхны хэлэлцүүлэг. Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, анхны хэлэлцүүлэг. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хэлэлцэх эсэх. Газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр байна. Энэ бол хэлэлцэх эсэх асуудал байгаа юм.
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудал ийнхүү нэлээд олон асуудлууд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудал бол Үндсэн хуульд заасан хоёр дахь шатны Ерөнхийлөгчийн сонгууль гэж үздэг. Энэ бол бас нэлээн томоохон хариуцлагатай асуудал. Ингээд хэлэлцэх асуудлууд руугаа оръё.
Өнгөрсөн Баасан хуралдаан дээр бид ярьж байгаад нэлээд хэдэн асуудлуудыг хэлэлцсэн байгаа. Энэ хэлэлцсэн асуудлын дотроос энэ Малчдын талаар төрөөс баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтад нийтдээ бид 97.0 хувийн санал өгсөн байна. Энэ оролцоогүй байсан гишүүдийн нэлээд дарагдаж энэ дээр бас эргэлзээ гараад байна. Тийм учраас энэ саналыг дахиад хураагаад, тэгээд энэ Зар, сурталчилгааны тухай асуудал руугаа оръё.
Эхлээд УИХ-ын гишүүд нэг санал хураая. Малчдын талаар төрөөс баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоолын төслийг дахин нэг баталгаажуулаад санал хураая. Энэ бараг 100.0 хувийн санал өгсөн. Энэ байхгүй хүмүүсийн дэндүү их дарагдсан байна. Тийм учраас энэ жаахан эргэлзээтэй байна. Гишүүд анхааралтай байя. Би саналын хэллээ.
Малчдын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн санал хураалтыг явуулъя. Тав дахь өдрийн хуралдааны үргэлжлэл.
Хуралдаанд 54 гишүүн оролцож, 52 гишүүн зөвшөөрч, 96.3 хувийн саналаар тогтоол батлагдаж байна. Хуучин хураасан саналынхаа түвшинд гишүүд санал өгч дахин баталгаажууллаа.
Ингээд Малчдын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоол УИХ-аар батлагдлаа. Тамгын газар энэ нэлээд тийм зузаан материал байгаа. Санал хэлсэн гишүүдтэй сайн саналыг нь асуугаад редакцийг их сайн болгоод гаргая. Редакцийг ойрын үед, гишүүдэд тараавал оруулж ирэх нь зүйтэй байна.
Нэг. Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай,
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах
тухай хуулийн төсөл (хэлэлцэх эсэхийг үргэлжлэн хэлэлцэнэ)
За асуудал Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг бид үргэлжлүүлж хэлэлцье. Энэ асуудлын талаар гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсоод хэлэлцэх эсэх асуудлаар 6 хүн үг хэлэх боломж байдаг. Энийг дэмжиж 3 хүн, эс дэмжиж 3 хүн.
Түрүүн бид яриад дэмжихгүй гэж 3 хүн санал хэлсэн байж байгаа. Энэ дээр одоо дэмжье гэж байгаа тийм гишүүн байвал үг хэлнэ. Тэгээд санал хураалт явуулна. Яг хуулийнхаа дагуу явъя. Тэр дэмжихгүй гэж байгаа гишүүд байгаа юм уу? Ийм олон хүн байхгүй. Одоо 3 хүн л үг хэлнэ. Дэмжихгүй гэж байгаа 3 хүн л үг хэлнэ. Ч.Сайханбилэг. Энэ нэр хамаагүй. Дэмжихгүй гэсэн 3 хүн үг хэлээд л санал хураана. Энэ .Алтай гишүүн түрүүн зүгээр хууль санаачлагчийн хувьд үг хэлсэн. Бусад үг хэлсэн гишүүд бол цөмөөрөө энийг дэмжихгүй байна гэж үг хэлсэн шүү. Дэмжихгүй гэж хэлсэн юм. Одоо дэмжинэ гэж 3 хүн үг хэлээд л санал хураалт явуулъя. Горимынхоо дагуу. Эхлээд Ч.Сайханбилэг гишүүн үг хэлнэ. Эндээс 3 гишүүн авна. Дэмжинэ гэж.
Ч.Сайханбилэг: - Баярлалаа. Асуудлаар үг хэлэхээс өмнө бас нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй. Надад ямар нэг архи, пивоны үйлдвэр байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлд хувьцаа эзэмшдэггүй. Тийм учраас ашиг сонирхлын зөрчил байхгүй шүү. Хоёрдугаарт энэ бүлгийн даргын хувьд биш зүгээр өөрийнхөө хувь гишүүнийхээ хувьд үг хэлж байгаа. Битгий буруугаар ойлгоорой.
Тэгээд энэ хуулийн төслийг манай гишүүд хэлсэн шүү дээ. Нэг зүйлийг үнэхээр анхаармаар байгаа юм. Хууль санаачлагч дээр энэ асуудлыг хэлэлцэж байхад ярьж байсан гишүүдийн байр суурь нь ч гэсэн тэр нэг зүйл нь таалагдахгүй байна. Юу вэ гэхээр зэрэг бид энэ архидан согтуурахтай тэмцэх хуулийг нэг тийм зөрчсөн юм оруулж ирээд, тэр зөрчсөн учраас нэг жаахан хязгаарлалт тавиад, ингээд энэ реклам сурталчилгаагаа хий гэдэг энэ байр сууриар асуудалд хандаад байгаа юм. Бид бол энэ төрийн бодлогодоо жаахан өөрчлөлт оруулмаар байгаа юм. Гурван асуудал дээр. Юу гэхээр зэрэг нэгдүгээрт энэ биеэ үнэлэгчидтэй хийх тэмцэл, хоёрдугаарт энэ казиногийн харилцааг зохицуулах харилцаан дээр, тэгээд архитай хийх тэмцэл дээрээ ч бид бодлогын хувьд жаахан өөрөөр хардаг, амьдралд жаахан ойрхон хууль хийдэг болмоор байгаа юм.
Ер нь асуудлыг маш сайн, одоо яг хариуцаж яаж байгаа. Энэ асуудлынх нь зовлонг ойлгодог, .Нямдорж сайд гээд тэгэхэд төсвийн асуудал орж ирж байхад асууж байсан л даа. Энэ архидалттайгаа яаж тэмцэх гэж байна вэ гээд. Тэгээд үнэхээр бас иймэрхүү журмаар хэрэглээн дээрээ өөрчлөлт гаргаад нэг тэмцээд үзэх юм бол асуудал өөр болж магадгүй гэсэн ийм байр суурийг хэлж байсан. Тэгээд Хууль зүйн сайдаар 4 удаа ажилласан хүн өөрөө ингээд асуудлынх нь мөр чанарыг нь ойлгоод, дандаа хатуу хориглосон, хязгаарласан энэ бүх юмнуудаа тавьж өгөөд, хэрэглээн дээрээ өөрчлөлт гараад явах юм бол бас өөр байна гэдгийг байгаа байхгүй юу. Тэгээд бид ч гэсэн гишүүд бас энэ хэмжээгээр ойлгох ёстой.
Далай лам ч гэсэн хүрч ирээд их уугаарай, архиа бага уугаарай гээд хэлээд явж байгаа шүү дээ. Тэр бол энэ хэрэглээн дээрээ зөв хандлага гаргаарай гэсэн үг гэж би ойлгодог. Тэгээд монголчууд бол ер нь уламжлалаараа хэдэн зуун жилийн хугацаанд монголчууд бол дандаа айраг уудаг, шимийн архи уудаг, зөөлөн хатуулагтай л ийм спиртийн төрлийн зүйл хэрэглэж ирсэн ард түмэн. Сүүлийн 70, 80 жил хойд хөршийнхөө нөлөөгөөр л гэсэн тэр хатуу юм руу нь ороод явсан болохоос биш. Тийм учраас уламжлалаа бодсон ч гэсэн энэ асуудлыг иймэрхүү байдлаар зохицуулах нь зүйтэй. Зүгээр цагийн хязгаарлалт тавиад, хэвлэлийн хуудасны хязгаарлалт тавиад явах юм бол энэ асуудал маань өөрөө, хууль маань өөрөө ерөөсөө бас дахиад бид хэрэгжихгүй хууль баталж байгаа юм. Яагаад гэхээр энэ телевизүүд бол бүгд хөтөлбөрийг бүгдийг нь багцлаад л маргааш өглөө нь тэр чигээр нь эргүүлээд тавьдаг. Орой 22:00 цагаас хойшоо явсан тэр бүх рекламууд өглөө дахиад явна. Тэгээд ийм амьдралд хэрэгжихгүй хууль гаргана гэдэг бол өөрөө буруу гэж үзэж байгаа.
Ер нь энэ рекламыг задгай тавьж өгөөд, зөөлөн энэ хатуулагтай оруулаад, дээрээс нь харин энэ реклам сурталчилгаанаас олсон орлогын 10.0 хувийг нь тэр архидалтын эсрэг хийх тэмцэлд, эсвэл тэр төвүүдэд нь өгдөг ийм зохицуулалт руу оруулбал илүү үр дүнд хүрэх ёстой юм.
Тэгээд бусад улсуудад бол энэ доор дандаа тавьж өгдөг. Англи хэлтэй улсуудад бол дандаа drink responsible гэсэн ийм санаа явдаг. Хариуцлагатай, хэтрүүлэхгүй хэмжээ хязгаартай ууя гээд. Оросууд ч гэсэн ер нь яг ийм төрлийн юм байнга явуулдаг. Тийм учраас энэ нь доор дандаа ийм хязгаарлалтуудыг нь тавьж өгч ингэж явах юм бол энэ асуудал өөрөө шийднэ.
Тийм учраас бодлогынхоо хувьд бүгдээрээ шал өөрөөр хардаг болъё. Энэ бол зөөлөн хатуулагтай архины төрлийн одоо энэ дарс, сурталчилж байна гэдэг маань өөрөө архидалттай хийх тэмцэлдээ төр шинэ бодлоготой, шинэ орж ирж байна. Хэрэглээнээсээ шалтгаалж бид энэ архидалттайгаа гэдэг энэ зүйл рүү орж байгаа гэдэг утгаар нь харж шийдэх ёстой.
Тийм учраас ер нь дэмжээд, яваандаа ер нь энэ хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг дээр ч гэсэн хязгаарлалтынх нь асуудлуудыг нь бас арай өөр өнцгөөр харж бид энийгээ хийх юм бол дээр болно гэдэг ийм санааг хэлэх гэсэн юм. Баярлалаа.
Д.Дэмбэрэл: - .Энхбаяр бол түрүүн дэмжихгүй гээд үгээ хэлсэн. Одоо болно. Одоо дэмжье гэж үг хэлэх гэж байгаа. Э.Бат-Үүл яаж хэлэх гэж байна. Дэмжье гэж байна уу? Э.Бат-Үүл үгээ хэлье. Одоо ерөөсөө хоёрхон хүн үг хэлнэ. Дэмжье гэж Э.Бат-Үүл үг хэлэх гэж байна.
Э.Бат-Үүл: - Өнгөрсөн хаврын УИХ-ын чуулган дээр гишүүд ер нь Монголын архины хэрэглэгээг, зөөлөн хатуулагтай архины хэрэглэгээ рүү шилжүүлэх нь зүйтэй гэсэн санаан дээр их нэгдэж байсныг би санаж байна. Яагаад вэ гэхээр тэр хаврын чуулган дээр олон гишүүд үг хэлсэн шүү дээ. Одоо энэ их өндөр хувь, хатуу архинаас зөөлөн энэ хэрэглэгээ рүү шилжих нь зүйтэй гэдэг ийм санаа бодол бол би Их Хурлын бодол гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ бол нэгдүгээр үндсэн учир шалтгаан байгаа. Одоо ер нь , хэрэглэгээг дэмжих нь зүйтэй л дээ. Тэгээд Ч.Сайханбилэг их тодорхой хэлчихлээ л дээ. Их Хурлын гишүүд ч гэсэн энийг их сайн хүлээж авч байгаа гэж ойлгож байгаа.
Хоёр дахь нь бол үнэндээ энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань сонгуулийн үед, эсвэл ямар нэгэн улс төрийн захиа даалгавраар хөдөлж байгаа явдал нь бол үнэн хэрэг дээрээ тэдний эдийн засгийн байгаа юм. Энэ эдийн засгийн нь сулдсан байдлаасаа болоод манай хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд бол тийм захиалгат, улс төрийн захиалгат үйл ажиллагаа явуулдаг ийм болж хувирах аюулд байгаа шүү дээ. Энийг бид сайн мэднэ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орлогоо олдог нэг юм нь сонгууль болж хувирсан. Ийм л болсон. Тэгэхээр ер нь дэлхийн практикт жишээ нь энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол зөөлөн , зөөлөн хатуулагтай энэ хэрэглэгээн дээрээс орлого олж авах явдал бол тэдний эдийн засгийн их бэхжүүлдэг юм байна гэж ингэж ойлгогдож байгаа. Тийм учраас энэ хоёр дахь учир шалтгаан, дэмжиж байгаа нь энэ.
Гурав дахь учир шалтгаан нь бол ер нь жишээ нь Европын холбоо, Хойд Америкийн улсуудад энэ пиво, сурталчилгаан дээрээс хөл бөмбөг, жишээ нь одоо масс хамгийн том орлого олдог эх үүсвэр болж байдаг. Манайд бол энэ спорт хөгжиж чадахгүй байгаа, спортын эдийн засгийн дэмжлэг явж өгөхгүй байгаа чинь энэ зөөлөн хатуулагтай өргөн хэрэглэгээний энэ бүтээгдэхүүний зар сурталчилгааг хориглосонтой холбоотой байгаа шүү дээ. Жишээ нь бид стадионд ямар нэгэн хөлбөмбөгийн тэмцээн явуулахад пивоны зар сурталчилгаа аваачаад тавих юм бол хориглоод хаачихна шүү дээ. Гэтэл энэ бол нөгөө масс том арга хэмжээний аягүй том орлогын эх үүсвэр болдог. Энэ дэлхий нийтийн жишиг байна л даа. Өөрөөр хэлбэл эдийн засгийн утгатай юм.
Тийм учраас энийг ер нь Их Хурлын гишүүд бид дэмжиж, ер нь Их Хурлын гишүүдийг би мэдэж байгаа шүү дээ. Ийм зөөлөн хатуулагтай соёлтой хэрэглээ рүү шилжье гэж байгаа шүү дээ.
Д.Дэмбэрэл: - Баярлалаа. Одоо дэмжье гэж үг хэлэх хүн. Н.Батбаяр дэмжих юм уу? .Энхтүвшин яаж үг хэлэх гээд байна. Дэмжиж үг хэлэх гэж байна уу? Сонсож байна уу, үгүй юу? Эсэргүүцээд 3 хүн үг хэлчихсэн байхгүй юу? Д.Загджав. За шударгаар явъя. Бид түрүүн хуралдаанаа үргэлжлүүлээд явж байгаа. Д.Загджав. Больсон уу? За Л.Гүндалай яаж үг хэлэх гэж байна. Л.Гүндалайгаар тасалж байгаа юм. Яагаад гэвэл ерөөсөө энэ нэлээн маргаантай явж байгаа учраас яг хуулийн дагуу явна. Одоо Л.Гүндалай үг хэлнэ.
Л.Гүндалай: - Тэгэхээр энэ бага градусын пиво, энэ соёлтой хэрэглэгээг дэмжих нь зөв юм. Энийг манай гишүүд нэг их юу гэдэг юм улс төржихгүйгээр шийдчих нь зөв зүйтэй юм. Ер нь цаашдаа Монгол Улс маань хөгжиж байгаа, ард түмэн маань энэ барууны хэрэглэгээ рүү их явж байгаа. Пивоны үйлдвэрүүд ихээр бий болж байна. , их хэрэглэдэг болж байна. Тэр Оросоос орж ирсэн хатуу архи, больж байгаа байх. Энэ айраг, энэ жижиг төрлийн ундаагаа ууж эхэлж байгаа. Тэгэхээр энийг бол дэмжих нь зүйтэй гэж үзэж байна.
Д.Дэмбэрэл: - Баярлалаа. Ингээд гишүүд дэмжиж 3 хүн үг хэллээ. Энийг дэмжихгүй 3 үг хэллээ. Хуулийнхаа дагуу явъя. Ингээд үг хэлэх асуудлыг тасаллаа. Гишүүд анхааралтай хандаад саналаа өгье. Санал хураалтаар асуудлыг шийддэг зарчимтай. Яах вэ янз янзын л байр суурь байх шиг байна. Одоо би саналын хэлье.
Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай , Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо хэлэлцье гэсэн санал оруулж ирсэн байна. Байнгын хорооны саналаар санал хураалт явуулъя. Хэлэлцье гэсэн санал хураалт явуулж байна.
Санал хураалтад 56 гишүүн оролцож, 45 гишүүн зөвшөөрч, 80.4 хувийн саналаар Байнгын хорооны санал дэмжигдэж энэ хуулийн төслийг хэлэлцье гэж гишүүд шийдлээ.
Энэ хуулийг хэлэлцье гэж байгаа юм бол тэр үнэхээр соёлтой хэрэглээ тал нь үнэхээр бас тэр зар сурталчилгаагаа соёлтой явуулах талаараа энэ хуулийн анхны хэлэлцүүлгийн үед их анхаарч сайн тал талаас нь ярьж гаргаарай. Ингээд энийг анхны хэлэлцүүлэг хийхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлье. Гишүүдэд баярлалаа.
Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн
бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох
тухай тогтоолын төсөл
Д.Дэмбэрэл: - Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх ёстой хуулийн төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх, тов тогтоох тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэх ажилд оръё. Сонгуулийн ерөнхий хороог уръя. Мөн Засгийн газрын гишүүдийг бид урьсан байгаа. Засгийн газрын гишүүд энэ хуралдаанд оролцоно. Бас одоо холбогдох улсуудыг урьсан. Та бүхнийг байраа эзлэхийг хүсэж байна.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 33.1-д Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалт дууссанаас хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хороо уг асуудлыг 2009 оны 5 сарын 29-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа.
УИХ-ын дэгийн тухай хуулийн 33.3.1-д Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнгийн тухай Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэлийг сонсоно гэж заасан байдаг. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.3.4-д гишүүд Сонгуулийн ерөнхий хороо илтгэл, Цэцийн дүгнэлт. Тэр Цэцийн дүгнэлт гарсан бол. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно гэж заасан байгаа. Эдгээр заасан заалтуудыг үндэс болгож энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэх юм.
Гишүүд суудлаа эзэлье. Хоорондоо ярих хэрэггүй. Энэ асуудлыг хэлэлцэх чуулганы хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга болон ажилтнууд, Засгийн газрын гишүүд, мөн Үндсэн хуулийн цэцийн дарга гадаадад ажлаар яваа юм байна. Дэд дарга нь оролцож байгаа. Үндэсний аудитын газрын дарга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, зөвлөхүүд, УИХ-ын даргын зөвлөх, Тамгын газрын удирдах албан тушаалтнууд оролцож байна.
Илтгэлээ сонсож байя. Гишүүдийн ирц 80.0 хувийн ирцтэй байгаа юм байна.
Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнгийн тухай Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэлийг . Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав таныг индэрт урьж байна.
Н.Лувсанжав: - УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,
Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнг УИХ-д илтгэж байна.
2009 оны 5 дугаар сарын 24-ний Ням гарагт санал хураасан Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох анхан шатны сонгууль хуулийн дагуу явагдаж өнгөрлөө.
Энэ сонгуульд УИХ-д суудал бүхий МАХН Намбарын Энхбаярыг, Ардчилсан нам Цахиагийн Элбэгдоржийг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулж, намууд нэр дэвшигчээ чөлөөтэй сурталчиллаа.
Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэх, сонгуулийг бүхэлд нь Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу явуулах зорилгоор хуульд заасан журам, заавар гарган мөрдүүлж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хуваарь гарган баталж сонгуулийн нутаг дэвсгэрийн болон салбар хэсгийн хороодын дарга, гишүүдийн нэгдсэн семинарыг нийслэл хот, аймгийн төв, сумдад зохион байгуулж, анхан шатны сонгуулийн бэлтгэлийг хангах ажлыг эхнээс нь цэгцтэй явуулах нөхцөлийг хангаж .
Нэгдсэн удирдамж чиглэлийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд аймаг, сум, баг, нийслэл хороодод хүрч ажилласан нь сонгуулийн бэлтгэлийг хангахад чухал нөлөө үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулах үүрэг бүхий сонгуулийн нутаг дэвсгэрийн 22 хороо, түүний салбар 338 хороо, хэсгийн 1698 хороог улсын хэмжээнд байгуулж, эдгээрт төрийн байгууллагын ажилтан, намуудын төлөөлөгчдөөс гадна нам бусчууд зэрэг 18363 хүн .
Сонгуулийн хороод хуулиар ногдсон үүрэгт ажлаа эрхлэн гүйцэтгэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангах, сонгогчдод сонгуулийн хууль, тогтоомж сурталчлан таниулахад үйл ажиллагаагаа чиглүүлж, энэ ажилд холбогдох байгууллага, албан тушаалтны дэмжлэг туслалцааг авч нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслэлийг өргөн ашиглалаа. Монголын радио, телевизээр сонгуульд бүрэн оролцохыг болон саналаа хэрхэн өгөхийг тайлбарласан уриа, зар сурталчилгаа, рекламыг байнга явуулж, Сонгуулийн хуулийн талаар цуврал нэвтрүүлэг хийж, сонгогчийн үнэмлэхийг индекс дугаартай хэвлэж, нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогч бүрт хүргэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн нэрийн жагсаалтад бичигдсэн 1 сая 493 мянга 217 сонгогчийн 73.59 хувь буюу 1 сая 98 мянга 875 сонгогч санал хураалтад оролцжээ. 13 мянга 522 саналын хуудас хүчингүй болсон нь санал өгсөн нийт хуудасны 1.23 хувь болж байна.
Монгол Улсын иргэний баримт бичиг, бүртгэл шилжих хөдөлгөөний асуудал бүрэн цэгцрээгүй байгаа нь сонгуулийн бэлтгэл ажилд болон сонгогч сонгох эрхээ эдлэхэд бэрхшээлтэй байдал үүсгэж байлаа. Эдгээр асуудлыг эдийн засаг, хууль зүйн арга замаар төрөөс гүйцэд зохицуулан шийдвэрлэх шаардлагатай байгаа нь харагдлаа. Зарим сум, баг, хорооны Засаг дарга нар хаягийн бүртгэлтэй сонгогчийг нэрийн жагсаалтад бүртгээгүй, дутуу гаргасан. Зарим сонгогч 3-аас дээш жил амьдарч байгаа газраа шилжих хөдөлгөөн хийлгээгүй. Сонгуулийн хэсгийн хороодод зарим сонгогчид саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхгүй, баримт бичиггүй байх. Саналаа өгөхдөө саналын хуудсаа хүчингүй болгох зэрэг зөрчил гарч байсныг тэмдэглэх хэрэгтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн ажлыг бүхэлд нь авч үзвэл сонгуулийн нутаг дэвсгэрийн болон салбар хэсгийн хороод эрх үүргийнхээ хүрээнд ажлаа хуулийн дагуу зохион байгуулсан нь сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.
Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн бэлтгэлийг хангахад бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга нар, Монгол Улсын Гадаад хэргийн яам, Монгол Улсын Үндэсний радио, телевиз, Цагдаагийн ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, цахилгаан холбоо болон нисэх компаниуд, Засгийн газрын үйлчилгээний авто бааз, Засгийн газрын 11 дүгээр байрны захиргаа зэрэг байгууллагууд ажиллаж сонгуулийн ажилд сайн тусалсныг зориуд талархан тэмдэглэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл хангах, санал хураах үйл явцыг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглан харж байлаа. ОХУ, АНУ, , Япон, ХБНГУ, Канад, БНСУ, Голланд, Австрали, Швед улсын 56 ажиглагчид, орчуулагчийн хамт ирж . Түүнчлэн гадаад орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид манай сонгуулийг сурвалжлалаа.
Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнг гаргахад МАХН-аас нэр дэвшсэн Намбарын Энхбаярт саналаа өгсөн нийт сонгогчийн 47.41 хувийн, Ардчилсан намаас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж 51.21 хувийн санал авсан дүн гарчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгууль аль ч талаараа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, олон улсын хэмжээнд тогтсон ардчилсан хэм хэмжээнд бүрнээ нийцэж явагдлаа. Анхан шатны сонгуулийн санал хураалт хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн санал авсан Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлснээ Их Хурлын чуулганы хуралдаанд илтгэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Д.Дэмбэрэл: - Н.Лувсанжав даргад баярлалаа. Сонгуулийн ерөнхий хорооны санал, дүгнэлттэй холбогдуулаад асуулт асуух УИХ-ын гишүүд байна уу? За асуух асуулттай гишүүн алга байна. Тэгвэл одоо УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг . Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга .Энхтүвшин танилцуулна. .Энхтүвшин даргыг индэрт урьж байна.
Достарыңызбен бөлісу: |