Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод заасан стратегийн зорилтуудыг хэрэгжилтийн явц, байдал хэнтий аймаг



бет1/5
Дата25.07.2016
өлшемі423 Kb.
#221200
  1   2   3   4   5
МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГОД

ЗААСАН СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУДЫГ ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ, БАЙДАЛ
Хэнтий аймаг



Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод заагдсан стратегийн зорилтуудын нэр, заалтын дугаар

Хэрэгжилт

Биелэлтийн хувь




0

1

2

3




1.0. Байгаль орчны салбар






Байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлан зогсооно 6.0

2009 онд Хэрлэн суманд хог хаягдал зайлуулах түр цэгийг 8 газарт байгуулаад байна. Аймгийн хэмжээнд хог хаягдал цэвэрлэх, дарж булах ажилд 78 машин техникийг хамруулан 24,9 сая төгрөг зарцууллаа.

2009 онд Өндөрхаан хотод агаарын чанарын хяналтын харуулыг 160 орчим сая төгрөгийн өртөгтэй хоногт 3 удаа агаарын чанарын ажиглалт судалгаа хийж байна. Мөн 120,0 сая төгрөгийн өртөгтэй шар шороон шуурганы мониторингийн автомат станцыг байгууллаа.



30






Газар, газрын хэвлийн баялагийг зохистой ашиглах нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ 6.0

Байгалийн унаган төрхийг хадгалах,түүний нөөц баялагийг хамгаалах,түүх соёлын дурсгалт зүйлсийг нь хадгалж хамгаалах, мөн аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд нийт 9 газрын 50887 га, сумын хэмжээнд 66 газрын 447056 га-г тусгай хамгаалалтанд авснаар аймгийн нийт нутгийн 0.06 хувь нь тусгай хамгаалалттай газарт бүртгэгдээд байна. Хэнтий аймагт ашигт малтмалын хайгуулын 255 тусгай зөвшөөрөл, ашиглалтын 55 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа нийт газар нутгийн 13,6%-ийг эзэлж байна. 2009 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 65 өргөдөл ирснээс 10 өргөдөлд дэмжсэн хариу, 55 өргөдөлд татгалзсан хариуг өгч Ашигт малтмалын газарт хүргүүлэн ажилласан.

10






Усны нөөцийг бохирдол, хомсдолоос хамгаалах, зохистой ашиглах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах нөхцөлийг бүрдүүлнэ. “Ус” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 6.0

2009 онд улсын төвсийн хөрөнгө оруулалтаар бэлчээр усжуулах арга хэмжээнд зориулж 80 сая төгрөгөөр 5 суманд 6 худаг, ХЯБХ-ийн хөрөнгөөр 5 худаг, малчид өөрсдийн хүчээр 2 худаг, Хэрлэнбаян-Улааны отрын нөөц нутагт 2 худаг, нийт 16 худаг шинээр гаргаж 45,5 мянган га бэлчээрийг усжуулсан байна. Малчид иргэдийн оролцоотойгоор нийт 38 энгийн уурхайн худаг гаргаж 76,0 мянган га бэлчээрийг нэмж усжуулсан байна.

30






Ойн нөөцийг тогтвортой ашиглаж, ой хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэрийг хадгалах нөхцөлийг хангана 6.0

2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 277 га талбайд ойжуулалт, 100га-д байгалийн сэргэн ургалтанд туслах ажлыг хийж улсын комисст 75,8%-ийн амьдралттайгаар хүлээлгэн өгсөн байна. Уг ажилд нийт 49.5 сая төгрөг зарцуулагдаад байна.

30






Амьтан, ургамлын аймгийн нөөцийн хомсдолыг хязгаарлаж, тэдгээрийг байгалийн жамаар нөхөн сэргэх, тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ 6.0

2009 онд ахуйн зориулалтаар агнах, барих ан, амьтаны дээд хязгаарыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009.03.06-ны өдрийн 18 дугаар тогтоолын 2-р хавсралтаар баталсан. Цагаан зээр-155 толгой, Бор гөрөөс 20 толгой, Загас 150, 2009 оны 6-8 сард тарваганы тоо толгой, тархалт, биологи, экологийн судалгааг хийх зорилгоор тодорхой тооны тарвагыг агнасан. Дэлгэрхаан суманд тусгай зориулалтаар гадаадын жуулчдад 2 аргаль агнуулж зөвшөөрлийн хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна.

10






Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд дасан зохицож, сөрөг үр дагаврыг бууруулах чадавхийг бүрдүүлж хэрэгжүүлнэ 6.0

Аймгийн хэмжээнд бэлчээрийн даац, элсний нүүлт,цөлжилтийн төлөв байдлын тойм судалгааг хийх аргачлалыг боловсруулан баталгаажуулж сумдад хүргүүлэн судалгаа хийж үнэлгээ дүгнэлт гарган Галшар, Дархан сумдыг цөлөрхөг бүсэд хамруулах саналыг БОЯ, “Цөлжилтийн үндэсний хөтөлбөр”-ийн газарт, энэ бүс нутагт бэлчээрийн усан хангамж болон усжуулалтыг бодлогоор дэмжлэг үзүүлэх саналыг Усны хэрэг эрхлэх газарт тус тус хүргүүлж “Цөлжилтийн үндэсний хөтөлбөр”-ийн газраас төсөл ирүүлэх саналыг хүлээн аваад байна. Хэрлэн голын орчмын доройтсон 14000га газрыг орон нутгийн хамгаалалтад авч 1га талбайд 2500 мод, бутыг шинээр тарилаа.Үлийн цагаан оготно тархсан нөхөн сэргээх шаардлагатай талхлагдаж доройтсон бэлчээр 101 мянган га байна гэсэн судалгаа гарсан ба энэ онд Галшар, Баянмөнх, Дархан, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Хэрлэн сумдын 30 мянган га бэлчээрт 46 сая төгрөгийн санхүүжилтээр устгалын ажил хийгдээд байна.

10




2.0. Үйлдвэрлэлийн салбар






Стратегийн орд газруудыг ашиглана. Улсын зардлаар геологийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн орд газруудад төрийн мэдлийн хувийг 51-ээс дээш байлгах бодлогыг баримтална 5.2.1.1

Стратегийн орд газар байхгүй тул биелэлт гарах боломжгүй.

-






Уул уурхайн салбарт байгаль орчныг хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хадгална 5.2.1.1

Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа "Баян-Эрдэс"ХХК, "Бэрх уул "ХХК, "Бор-Өндөрийн" УБҮ-ийн үйл ажиллагаанд хамтарсан шалгалт хийж, "Бор-Өндөрийн" УБҮ-ийн 2009 онд олборлолтонд өртсөн 1 га, Техникийн нөхөн сэргээлт 1га, Биологийн нөхөн сэргээлт 0.5 га нөхөн сэргээлт хийсэн. 2009 оны нөхөн сэргээлтийн тайланд дүгнэлт гаргасан. Баян-Эрдэс ХХК 2009 оны Байгаль хамгаалах төлөвлөгөөнд 20 га талбайд нөхөн сэргээлт хийх ажил хийгдээгүй байна, Бэрх уул ХХК Байгаль хамгаалах төлөвлөгөөнд 17 га нөхөн сэргээлт хийхээс 20 га талбайд нөхөн сэргээлт хийсэн.

30






Стратегийн орд газруудыг ашиглах ажлыг эрчимжүүлнэ. Уул уурхай, ашигт малтмалын салбарт тэргүүний техник, технологийг эрчимтэй нэвтрүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлнэ 5.2.1.1

“Бичил уурхайг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд гар аргаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах журам дэд хөтөлбөрийг бүх сумд, төрийн бусад байгууллагуудад хүргүүлж 5 суманд хууль бусаар гар аргаар алт, жонш, вольфром, цагаан тугалгыг олборлож байсан иргэдийг таслан зогсоох үйл ажиллагааг холбогдох байгууллагын ажилтнуудтай хамтран зохион байгуулсан. Цагдаагийн газрын Эдийн засгийн албанаас хууль бусаар жонш олборлосон 2 иргэнийг эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр МБТ-д шилжүүлж, ашигт малтмалын тухай хуулийн дагуу зөрчил гаргасан 2 иргэнийг 1100.0 төгрөгөөр торгуулж, 12 тн орчим жоншийг хуулийн дагуу хурааж улсын орлого болгуулан, орон нутгийн төсвийн орлогод 3.2 сая төгрөг оруулав. Бор-Өндөр хотын Төмөр зам, Гаалиар ачигдаж гадагшаа экспортонд гаргаж байгаа 7000 орчим тн жонш, 4.000 орчим тн төмрийн хүдрийн гаалийн бүрдүүлэлт, татвар төлөлтийн байдалд хяналт тавьж ажиллаж байна. Дэд хөтөлбөрийн дагуу 2 суманд 5 нөхөрлөл байгуулагдан хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.

30






Гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ 5.2.1.2

"Хэнтий сүү" хоршоо нь ариун цэврийн шаардлага бүрэн хангасан 14 хоногийн хадгалах хугацаатай сүү, сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

Хэрлэн суманд "Мах экспорт" ХХК-ний салбар махны анхан шатны боловсруулалт хийх үйлдвэр 2009 оны 8-р сараас үйл ажиллагаа нь эхлэн 3 сарын хугацаанд 250 гаруй тн мах боловсруулаад байна.



30






Бүс нутгуудын хөгжлийн дотоод, гадаад нөөц боломжтой оновчтой уялдуулан үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж хөгжүүлнэ 5.2.1.2

Хэнтий аймаг 2009 онд малын тоо 2251074 толгойд хүрч 320618 ширхэг арьс, шир, нэхий түүхий эд бэлтгээд байна. Үүний 60.4% буюу 193810 ширхэг хонины нэхий, 27.9% буюу 89535 ширхэг ямааны арьс, 6.2% буюу 20114 ширхэг үхрийн шир, 5.3% буюу 16658 ширхэг адууны шир, 0.2% буюу 501 ширхэг тэмээний шир эзэлж байгаа бөгөөд 810 тн ноос бэлтгэн зах зээлд нийлүүлсэн байна

30






Оюуны шингэц бүхий, өндөр технологт суурилсан үйлдвэрлэлийн эзлэх байр суурийг бэхжүүлж, өсгөнө 5.2.1.2

Манай аймгийн хувьд одоохондоо ийм үйлдвэрлэл байхгүй

-






Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ 5.2.1.3

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Бизнес эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн"-ийг 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Өндөрхаан хотноо зохион байгуулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, “FPM” ХХК-ниас болон орон нутгийн бизнес эрхлэгчид 192 төлөөлөгч оролцож аймгийн хэмжээнд бизнес эрхлэхэд төр засгийн дэмжлэг оролцоо, хүндрэл бэрхшээлийн талаар зөвлөлдлөө. Уг зөвлөгөөнтэй холбогдуулан БНХАУ-ын ӨМӨЗОрны "Хөлөнбуйр хотын өдрүүд" үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан.

30






Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгоно 5.2.1.3

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан-д 773.5 сая төгрөгийг төвлөрүүлэн, салбар комиссыг байгуулан зээл олгох ажлын чиглэл, хэмжээ, бүрдүүлэх материалын талаар олон нийтэд цацаж, төсөл хэрхэн боловсруулах сургалтыг 2 удаа зохион байгуулж, төсөл хэрхэн боловсруулах зөвлөмж, загвар төслүүд зэрэг гарын авлага материалыг тарааж зөвөлгөө өгч ажиллаа. Үүний дүнд 131 иргэн, аж ахуй нэгжүүдээс 2 тэрбум 600 гаруй сая төгрөгний санхүүжилт хүссэн төсөл хүлээн авч салбар комиссын хурлаар хэлэлцэж шалгаруулан 58 төсөлд 773,5 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байна.

Зээлд хамрагдсан иргэд, аж ахуй нэгжүүдийг салбараар нь ангилж үзвэл Хөдөө аж ахуйн чиглэлээр 21 төсөлд 208 сая төгрөг, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 8 төсөлд 119,5 сая төгрөг, барилгын материалын үйлдвэрлэлд 4 төсөлд 101 сая төгрөг, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр 10 төсөлд 136 сая төгрөг, ахуй үйлчилгээний чиглэлээр 13 төсөлд 135,9 сая төгрөгний хөнгөлөлттэй зээлийг тус тус олгоод байна.



Үүний дүнд орон нутагт 2009 онд шинээр 10 үйлдвэр бий болж, 174 хүний ажлын байр үүсэж жилдээ 900 гаруй сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломж бий болж байна.

30






Үйлчилгээний зарим үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, эдийн засагт эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлнэ 5.2.1.3

Дадал суманд 5 бүл зөгийний аж ахуй байгуулагдан энэ жил 35 кг бал аваад байна. Дэлхийн Зөн ОУБ-аас Дадал, Биндэр суманд зөгий үржүүлэх нөөц боломжтой газарзүй, цаг уурын нөхцөлтэй тул 50 бүл зөгийг нутагшуулан үржүүлэх ажлыг 2010 оноос эхлэн зохион байгуулахаар төлөвлөн Дадал, Биндэр сумдаас 15 хүнийг Сэлэнгэ аймгийн Шаамарт зохион байгуулагдсан "Зөгийг үржүүлэх, арчлах" сэдэвт сургалтанд хамруулсан. Мөн 100 бүл зөгий хадгалах зоорийг Биндэр сумаас хойш 15 км Зүүн мухар гэдэг газар 2.0 сая төгрөгөөр барьсан.

30






Бүс нутгийн онцлогыг харгалзан бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, халдварт өвчний гаралт, тархалтыг эрс бууруулан малыг эрүүлжүүлж, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ 5.2.1.4

Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2004 оны 04 сарын 15-ны өдрийн аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж загвар аж ахуй байгуулах сумд, аж ахуйн газар, нутгийг тогтоож шийдвэрлэсэн билээ. Тус аймгийн Баян-Адарга суманд саалийн үхрийн, үхрийн бордооны аж ахуй, Дадал суманд зөгийн аж ахуй, Хэрлэн сумын 2-р багт үхрийн болон шувууны аж ахуй, мах-ноосны чиглэлийн хонины аж ахуй, Мөрөн суманд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуй эрхлэхээр газар нутгийг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар Хэрлэн суманд 24 үнээний зогсоол бүхий сүүний үхрийн болон тахианы аж ахуйг “Хэнтий сүү” нэртэйгээр байгуулан үйл ажиллагаа явуулж байна. “Хэнтий сүү” хоршоо зайрмагны цех, сүү хөргөж ариутгах, савлах жижиг цех ажиллуулан аймгийн иргэд хөдөлмөрчдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж байгаа юм. Мөн Хэрлэн сумын 3-р багийн нутагт иргэн Л. Гансүх “Ундрах бүл” нэртэй бүл байгуулан зайрмаг, тарга үйлдвэрлэж савлан худалдаанд гаргаж байна. Хэрлэн суманд 8-р баг буюу Тахилгат тосгоны нутаг дэвсгэрт аймгийн Цөм сүргийн үржлийн төвд мах-ноосны чиглэлийн Тал нутгийн цагаан үүлдрийн хонь цэврээр үржүүлэгдэж байна. 2008 онд ХХААЯам, Францын хүнсний тусламжийн хамтарсан хороотой хамтран зарласан төслийн сонгон шалгаруулалтанд манай аймгаас 3 төсөл шалгаран нийт 22 сая төгрөгийн зээл олгогдон Баян–Адарга суманд гахайн аж ахуйн, Өмнөдэлгэр суманд махны үхрийн үржлийн аж ахуй эрхлээд байна. Түүнчлэн жил бүр эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөрт иргэдийг хамруулан улмаар үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа иргэн, аж ахуй нэгжүүдийн тоо нэмэгдэж байна. Мөн 2009 онд Халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 6 нэр төрлийн/боом, галзуу, бруцеллёз,цусан халдвар, дотрын халдварт хордлого,хонь, ямааны цэцэг/ тарилгыг 2121.7 мян.толгой малд тарих төлөвлөгөөтэйгээс 2102.8 мян.малд вакцинжуулалт хийгдэж төлөвлөгөө 99.1%-н биелэлттэй байна.

Шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 2 сумын 6 багийн 1577 шувуунд тарьсан болно.

Паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх даалгавар, санхүүжилт байхгүй ч мал эмнэлгийн аж ахуй нэгжүүд өөрсдийн хөрөнгө хүчээр туулгалтанд 398.7 мянган мал, угаалганд 330.0 мянган мал, боловсруулалтанд 141.7 мянган мал, нийт 871.1 мянган малыг паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд хамруулсан.


10






Газар ашиглалтыг сайжруулж, ­усалгаатай тариаланг хөгжүүлэн, биотехнологи нэвтрүүлэн газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

5.2.1.4


“Атрын гурав дахь аян”-ны зорилтын хүрээнд 2 суманд нийт 12300 га атаршсан тариалангийн талбайг дуудлага худалдаагаар эзэмшүүлэн эргэлтэнд оруулсан байна.

Энэ онд аймаг 13600 га-д уриншийн боловсруулалт хийхээр төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ба аж ахуйн нэгж, иргэд 15000 га-д хүргэж уриншийн боловсруулалт хийж дараа оны тариалалтандаа бэлтгэх төлөвлөгөөтэй ажилласнаас 2010 онд 10300 га- талбайд тариалалт хийхээр уриншийн боловсруулалт хийж бэлтгээд байна.



Нийт 7660 га-д үүнээс улаанбуудай 6420 га, рапс 240 га-д тус тус тариалж улаанбуудай 10300 тн буюу нэгжээс 13.9 цн, төмс 382.2 га-д тариалж 4614 тн буюу нэгжээс 120.7 цн, хүнсний ногоо 180.1 га-д тариалж 2574 тн буюу 143 цн ургац тус тус хураан авсан. Төлөвлөгөөний биелэлт 99.2 хувьтай байна. 2010 онд тариалалтын хэмжээг өмнөх оноос 2633га-аар нэмэгдүүлэн шаардагдах үрийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн төсвөөс 100тн улаан буудайн үрийг нөөцөлж аваад байна. 2009 онд улсын төвсийн хөрөнгөөр болон өөрийн хөрөнгөөр Дэлгэрхаан суманд 200га, Хэрлэн суманд 100га, Цэнхэрмандал суманд 10га, Бор-Өндөр хотын Захирагчийн ажлын алба 29,4га нийт 339,4 га талбайд 1493,5 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр услалтын систем шинээр барьж ашиглалтанд оруулсан.

30






Хүнсний үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулна 5.2.1.4

"Сүү” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮЯамны ”Сүү“ төслөөс "Хэнтий сүү" хоршоо болон Дадал сумын иргэн н. Даваасамбуу нарт 5.9 сая төгрөгийн үнэ бүхий сүүг халааж ариутгах, хөргөх, савлах зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжийг 2 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгоод байна. Тус аж ахуйн нэгж ариун цэврийн шаардлага бүрэн хангасан 14 хоногийн хадгалах хугацаатай сүү, сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Батширээт суманд 10 тн сүү худалдан авч боловсруулах хүчин чадалтай "Сүү" ХК-ний салбар сүү боловсруулах цех, Биндэр суманд иргэн Б.Баатар хоногт 1 тн сүү худалдан авч боловсруулах цехийг ашиглалтанд оруулан үйл ажиллагаагаа явуулж байна. Батширээт сумын “Гурван нэртэй” хоршоо нь монгол үнээний сүүгээр импортыг орлох бүтээгдэхүүн болох Словак технологийн бяслагийг үйлдвэрлэн зах зээлд борлуулж байна.

30






Газар тариалангийн болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулж, хөдөөгийн хүн амын ундны усны хэрэгцээ, шаардлагад тохирсон усны нөөцийг нэмэгдүүлнэ 5.2.1.4

Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах чиглэлээр ЭМСХ-2 төслийн санхүүжилтээр 4 сумын эмнэлэгт тус бүр 12.5 сая төгрөгийн өртөгтэйгээр гүний худаг ашиглалтанд орсон. ДЭМБ-ын хөрөнгө оруулалтаар Цэнхэрмандал сумын эмнэлгийг гүний худагтай болгож цэвэр бохир усны холболтыг хийж эрүүл ахуйн шаардлага хангасан орчинг бүрдүүлсэн. Мөрөн сумын 1 худагт усны хатуулгыг зөөлрүүлэх төхөөрөмжийг тавьж өгсөн. ДЗОУБайгууллагатай хамтран 3 суманд шинээр гүний худаг гарган тохижуулсан, 3 суманд 3 худгыг засаж сайжруулсан .

10






Малын тэжээлийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлж, тэжээлийн шимт чанар, тэжээллэг байдлыг сайжруулах, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ 5.2.1.4

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 48 дугаар тогтоолоор “Малын тэжээл аймгийн дэд хөтөлбөрийг батласан. Түүнчлэн хөтөлбөрийн эхлэлийн семинар болон ХХААХҮЯам, ХААИС-тай хамтран зохион байгуулсан сургалтанд холбогдох албан тушаалтнуудыг хамруулан мэдээллийг тухай бүр сумдад өгч ажилласан болно. Мөн шимт чанар сайтай тэжээлийн ургамлыг хадаж өвс, өвсөн дарш, гар тэжээл бэлтгэх гарын авлагыг 17 сум 5 тосгонд тараасан. 2009 онд аймгийн хэмжээгээр 91218,7 тонн байгалийн хадлан хураан авч, малчин өрх, аж ахуйн нэгжүүд өөрсдийн нөөц боломжийг ашиглан 104,1 тонн гар, 35.7 тонн үйлдвэрийн тэжээл, 208.5 тонн ногоон тэжээл бэлтгэсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 182 дугаар тушаалаар батлагдсан “Хадлан тэжээл-2009 “уралдааны болзлыг аймгийн бүх сум, тосгодод хүргүүлж, хадлан тэжээл бэлтгэх ажилд малчид, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд идэвх санаачлагатай оролцлоо.

10






Хөрсийг эвдрэлээс хамгаалах, үржил шимийг хадгалах, чийгийн ууршилтыг багасгахад чиглэсэн дэвшилтэт технологийг газар тариаланд нэвтрүүлнэ 5.2.1.4

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэдэг 17 аж ахуйн нэгжүүд хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах зорилгоор цомотгосон технологи буюу тэг элдэншүүлэгт боловсруулалт хийж уриншийг бэлтгэж байна. Хөрсийг эргүүлэхгүйгээр хаван сийрүүлэх боловсруулалтыг нийт аж ахуйн нэгжүүд хийж хэвшиж байгаа. 2010 онд 10300га-д үр тариа тариалахаар уриншийн боловсруулалтыг хийж бэлтгээд байна. 2009 онд ХХААХҮЯаманд газар тариалангийн техникийн парк шинэчлэлт хийгдэхэд шаардлагатай техникийн захиалгыг өгч ажилласнаар 170 м/хүчтэй трактор 3, 120 м/хүчтэй трактор 1, Т-150К- 3, хор цацагч 3, будаа цэвэрлэгч 1, ачигч 1, үрлэгч 3, дунд оврын трактор 3-ыг хөнгөлөлттэй үнээр олгоод байна.

30






Биотехнологийг нэвтрүүлж, малын үүлдэрлэг чанарыг сайжруулан, тарималын ургацыг нэмэгдүүлнэ 5.2.1.4

Тал нутгийн цагаан үүлдрийн хонины удмын санг хамгаалах, тоо толгойг олшруулах, үйл ажиллагааг тогтмолжуулах үүднээс ХХААХҮЯам, Улсын мал эмнэлэг үржлийн газар, Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран уг хонийг үржүүлж буй ЦСҮТөвд хяналт шалгалтыг зохион байгууллаа.Тоо толгой нь цөөрөөд байгаа мах-ноосны чиглэлийн ТНЦ үүлдрийн хонийг өсгөх, уг хонийг үржүүлж байсан Баянхутаг, Хэрлэн, Дадал сумдаас буцсан хонийг худалдан авч эрлийзүүлгийн ажлыг зохион байгуулах, нарийн ноост цэвэр үүлдрийн хээлтүүлэгчээр сайжруулах, дээрх сумдад зохиомол хээлтүүлгийн суурин болон явуулын цэгийг байгуулан ажиллуулах зэргээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаад байна. Дархан –Уул аймгаас Орхон үүлдрийн нарийн ноост 8 толгой хуцыг сайжруулагчаар авчирч үржилд ашиглаж байгаа бөгөөд 1-р үеийн эрлийзээс өсвөр хээлтүүлэгч бойжуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн Хэрлэн суманд Хэнтий сүү хоршоо, ЦСҮТөв тус бүр зохиомол хээлтүүлгийн байнгын цэг, ХЯБХөтөлбөрийн дэмжлэгээр Биндэр суманд 2 явуулын цэг, Өмнөдэлгэр суманд ХЯБХөтөлбөрийн хөрөнгөөр, Батширээт суманд ХЯБХНэгжээс 6.0 сая төгрөгийн дэмжлэг авч байнгын цэг тус тус шинээр байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

10





Достарыңызбен бөлісу:
  1   2   3   4   5




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет