Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод заасан стратегийн зорилтуудыг хэрэгжилтийн явц, байдал хэнтий аймаг



бет4/5
Дата25.07.2016
өлшемі423 Kb.
#221200
1   2   3   4   5
4.4. Нийгмийн халамж, хөдөлмөр






Ядууст чиглэсэн, харьцангуй чинээлэг дунд давхаргыг төлөвшүүлэх эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, орлогын өсөлтийг хангах замаар ядуурлыг хоёр дахин бууруулна 4.1.

Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс 2009 онд явуулсан хүн амын ядуурлын түвшинг тогтоох судалгаанд аймгийн хэмжээнд 19511 өрх хамрагдаж, 7261 өрх буюу нийт өрхийн 37,2 хувь нь ядуу гэсэн дүн гарсан бөгөөд 2008 онд ажилгүйдлийн түвшин 3,9 хувь байсан бол 2009 онд 3,3 хувь болж 0,6 хувиар буурсан байна.


10






Ядуурлыг бууруулахад бүхий л хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоог хангасан зохицуулалтыг бий болгож, ядуурлын түвшинг эрчимтэй бууруулна 4.1

2009 онд нийт 363 өрхийг ядуурлаас гаргахад бодит дэмжлэг үзүүллээ. Энэ зорилтын хүрээнд төсвийн болон,олон улсын хөтөлбөр,төсөл, аж ахуй нэгж байгууллагуудын дэмжлэгтэйгээр амьжиргааны түвшин доогуур өрхийн ажилгүй иргэдийг "Нэг өрх-нэг ажлын байр" хөтөлбөрт хамруулан байнгын болон түр ажлын байранд зуучлах, ахуйн үйлчилгээ, зочид буудал, цайны газар, оёдолын чиглэлээр мэргэжлийн сургалтанд хамруулах, бичил зээл олгох,хүнсний ногоо тариалахад нь зориулж ногооны үр олгох зэргээр 18,4 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Мөн 31 өрхөд 1,6 сая төгрөгийн эсгий туурга олгов. Аймгийн хэмжээнд "Тогтвортой амьжиргаа-2" төслийн хүрээнд байгалийн гамшигт өртөж малгүй болсон 8 сумын 420 өрхөд 300,6 сая төгрөгийн 10020 толгой мал олгоод байна. Италийн төрийн бус Аифо байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн хүрээнд Баянхутаг,Мөрөн,Биндэр,Хэрлэн сумын Тахилгат тосгоны хөгжлийн бэрхшээлтэй болон ядуу 35 өрхийг малжуулах төсөлд хамруулсан.

30






Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг үндэсний соёлын дэвшилтэт уламжлал, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололттой хослуулан төлөвшүүлнэ 4.2

Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх 20 заалт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.2009-2010 оны хичээлийн жилд статистик мэдээллээс үзвэл IX ангид суралцагчдын 49.2%, X ангид суралцагчдын 54.3%, XI ангид суралцагчдын 55.4%-ийг эмэгтэй сурагчид эзэлж байна. Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа нийт сурагчдын хүйсийн тэнцвэржилтийн байдал 2005 онд 52.2%, 2006 онд 53.4%, 2007 онд 50.7%, 2008 онд 49.7%, 2009 онд 49,1%-тай байна.Сүүлийн жилүүдэд суурь боловсрол олгох ангид суралцагчдын дотор хөвгүүдийн эзлэх хувь нэмэгдэж сургууль завсардалт буурсан байна. Удирдах болон шийдвэр гаргах түвшинд ажиллагсадыг хүйсээр харьцуулан авч үзэхэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 20% эмэгтэйчүүд, 80 %-ийг эрэгтэйчүүд эзэлж байна.Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын 85.4%, удирдах ажилтнуудын 82.1%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Боловсролын салбарт ажиллаж байгаа нийт багш нарын 81.3%-ийг, удирдах ажилтнуудын 68.5%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна.Сумдын Засаг дарга нарын 20%, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын 11,7%, орлогч дарга нарын 33%, Засаг даргын Тамгын газрын дарга нарын 27,2%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын 30%-ийг эмэгтэйчүүд,төрийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа удирдах ажилтнуудын 75,3%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна.

30






Гэр бүлийг хүний аж төрөх таатай орчин болгоход чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлнэ 4.3

Хүн ам, гэр бүлийн хөгжлийгдэмжих чиглэлээр 2009 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжинд 28009 хүүхэд хамрагдаж 940,1 сая төгрөг,шинээр гэр бүл болсон 754 өрхөд 376,6 сая төгрөг,шинээр төрсөн 1901 хүүхдэд 190,0 сая төгрөг, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тусламжид 3429 эх хамрагдаж 256,8 сая төгрөг,жирэмсэн хөхүүл нярай хүүхэдтэй 2670 эхэд 393,7 сая төгрөг олгосон байна.

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэдийн хэрэгцээнд тулгуурлан зөвлөгөө өгөх,сургалт зохион байгуулах үйлчилгээнд 280 иргэн хамрагдаж 22.5 сая, орлогын эх үүсвэртэй болоход нь туслах үйлчилгээнд 25 иргэн хамрагдаж 4,5 сая төгрөг, сэргээн засах үйлчилгээнд 50 иргэн хамрагдаж 7,7 сая төгрөг,түр байршуулан асрамжлах үйлчилгээнд 18 иргэнд 5,0 сая төгрөг нийт 39,8 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн.Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймаг, сумдын ахмадын байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоотой хамтран нийгмийн хамгааллын талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилтийг хангахад хамтран ажиллаж байна.



30






Хүн амын эмзэг бүлгийн хөгжлийг дэмжих хүний эрхэд суурилсан гэр бүл төвтэй төрийн цогц бодлого хэрэгжүүлнэ 4.3

2009 онд ажлын байранд зуучлах үйлчилгээний хүрээнд 1471 иргэн зуучлагдаж хамрагдсан иргэдийн 956 буюу 65 хувь нь байнгын ажлын байртай болж 6,1 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.Нийтийг хамарсан ажилд 1042 хүн хамрагдаж 120,9 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж хамрагдагсдын 70 хувь буюу 730 иргэн эмзэг бүлгийн иргэд бөгөөд түр ажлын байраар хангагдсан. Мөн "ХААН", "Монгол шуудан" , "Хас" банкаар дамжуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 164 иргэнд 161.3 сая төгрөгийн бичил зээл олгож шинээр 249 ажлын байр бий болсон.2009 онд нийт 363 өрхийг ядуурлаас гаргахад бодит дэмжлэг үзүүллээ.“Нэг өрх-нэгээс доошгүй ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянмөнх сум талх нарийн боовны үйлдвэрлэл эрхлэх 2 иргэнд, Биндэр суманд гагнуур,машин засвар ажиллуулах 1 өрх 3 иргэнд, Батширээт суманд зочид буудал ажилуулах 1 өрх 3 иргэнд, Мөрөн суманд хүнсний ногоо тариалах 1 өрх 4 иргэнд дэмжлэг үзүүлэх төслийг дэмжиж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 14,5 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Улаанбаатар хотын сургалтын төвүүдтэй хамтран сантехник,хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа,касс худалдагч,гар урлал,үсчин,мужаан,гар утасны засвар,нарийн боов,оёдол зүймэл, нарийн боовчин,байгууллага дээрх сургалт,малчдын болон аж ахуй эрхлэлтийн сургалт, үйлчилгээний ажилтан, бизнесээ хөгжүүл, агропарк ногоочдын сургалт, нийгмийн хамгаалал, бизнесийн хөгжлийг дэмжих сургалт, мэдээлэл зөвлөгөө өгөх сургалтанд 746 иргэн хамрагдаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 53.9 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.

30






Эцэг, эх үр хүүхдээ эрүүл, саруул өсгөн бойжуулж, боловсрол хүмүүжлийн зөв төлөвшилтэй болгон хөгжүүлэхэд чиглэсэн гэр бүлийн таатай орчныг бүрдүүлэхийг төрөөс дэмжинэ. Төрөлтийг дэмжих замаар хүн амын жилийн дундаж өсөлтийг нэмэгдүүлж, улмаар хүн амаа өсгөх бодлого баримтална 4.3

“Хүүхдийн хөгжил хамгаалыг сайжруулах” хөтөлбөрийг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлснээс гадна НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Хэрлэн суманд "Хүүхдийн гэмт хэргийн асуудал хариуцсан хороо"-г байгуулан ажиллуулж байна. Нийгмийн болон гэр бүлийн дунд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх өрөөг тохижуулан ажиллуулж 40 гаруй эцэг эх, хүүхдэд зөвөлгөө өгч ажилласан. Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах салбар төв 2009 оны 2-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Хүчирхийлэл, дарамтанд өртсөн хүүхдэд нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, улмаар таслан зогсооход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг уг төрийн бус байгууллага нь Хэрлэн сумын 5 баг дээр зохион байгуулагдсан Хамтарсан багийн бүрэлдэхүүнд орж ажилладаг бөгөөд олон нийтэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар сургалт сурталчилгаа хийх мөн тодорхой кейс дээр хамтарсан багийн гишүүдтэй хамтран ажиллаж байна. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн Хүүхдийн төлөө хэлтсээс 800,0 мянган төгрөгийн хөрөнгө зарцууллаа. 2009 оны байдлаар 1560 эх төрсөн нь 2008 оны мөн үеийнхтэй харьцуулахад 7,62 хувь буюу 119 төрөлтөөр өссөн байна. Жирэмсний хяналтанд 1636 эхийг хяналтанд авснаас 83,0 хувь нь эхний 3 сартай хяналтанд орсон байна.

30






Хүүхэд эхээс төрсөн цагаасаа зургаан нас хүртэл гэр бүл, эсхүл түүнтэй дүйцэх орчинд өсөж торних, зөв хүмүүжил, ёс суртахуунтай болох, сургуулийн өмнөх боловсрол олгоход төрөөс онцгой анхаарна 4.3

2009-2010 оны хичээлийн жилд 6 настай нийт хүүхдийн 93,4 хувийг ЕБС-д хамруулан сургаж байгаа ба үлдсэн хувь өөр аймаг, хотод суралцаж байгаа болно. 2009-2010 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны 5237 хүүхдээс 4112 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, хамран сургалт 78,5%-д, бага боловсролын хамран сургалт 97%, суурь боловсролын хамран сургалт 99,7%-д байгаа нь аймгийн Засаг даргын БСШУ-ны сайдтай байгуулсан гэрээний зорилтыг хангалаа.

30






Гэр бүл, нийгэм, хамт олонд тулгуурласан халамжийн тогтолцоог төлөвшүүлж, халамжийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэж хөгжүүлнэ 4.8

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд зөвлөгөө өгөх,сургалт зохион байгуулах үйлчилгээнд 280 иргэн хамрагдаж 22.5 сая төгрөг,хөдөлмөр эрхэлж, орлогын эх үүсвэртэй болоход нь туслах үйлчилгээнд 25 иргэн хамрагдаж 4.5 сая зарцуулагдсан байна.Мөн сэргээн засах үйлчилгээнд 50 иргэнд 7.7 сая төгрөг, түр байршуулан асрамжлах үйлчилгээнд 18 иргэн хамрагдаж 5.0 сая төгрөг нийт 39.8 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн.

2009 онд 28009 хүүхдэд 940,1 сая төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж сангаас мөн 28009 хүүхдэд 2688,1 сая төгрөгийг хүүхдийн хөгжил сангаас тэтгэмжийг цаг хугацаанд нь олгосон.



30






Иргэний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, бүтээмж, ур чадварыг хөгжүүлэх үндсэн дээр цалин хөлсийг нэмэгдүүлэх, бизнесийн орчин, ажлын байрны тогтвортой байдлыг дэмжих, нийгмийн түншлэлийг төлөвшүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогоор дамжуулан хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтыг оновчтой, үр ашигтай болгож, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ 4.8

Аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа иргэдээс 1471 иргэнийг байнгын болон түр ажлын байранд зуучилсан. “Нэг өрх-нэгээс доошгүй ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 4 сумын 4 өрхийн 12 иргэнд ажлын байрны төслийг санхүүжүүлэх зорилгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 14.5 сая төгрөг олгосон.



30






Хүн амын бүлгүүдийн зохистой хөдөлмөр эрхлэлт, түүний дотор нийгмийн эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ 4.8

Аймгийн хэмжээнд нөхөрлөл,бүлгийг дэмжих арга хэмжээний хүрээнд 140 иргэн хамрагдаж 15,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна."Нэг өрх-нэг ажлын байр" хөтөлбөрийн хүрээнд 5 сумаас ирүүлсэн төслүүдэд 17,5 төгрөгийг олгосон.Мөн "Ногоон ажлын байр" хөтөлбөрт 10 сумаас ирүүлсэн төслүүдэд 16,2 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж 155 иргэн хамрагдсан байна.2009 онд нийтийг хамарсан ажилд 1042 хүн хамрагдаж 12,9 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж, нийт хамрагдагсдын 70 хувь буюу 730 эмзэг бүлгийн иргэд түр ажлын байраар хангагдсан.

30






Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно 4.8

2009 онд нийгмийн даатгалын сангуудад нийт 61055845.9 мянган төгрөгийн шимтгэл төвлөрүүлэхээс 5704051.7 мянган төгрөг хуримтуулан орлогын төлөвлөгөөний биелэлт 93.4 хувьтай байна.Нийгмийн даатгалын байгууллага нь 580 ажил олгогч,10371 заавал даатгуулагч,1637 сайн дурын даатгуулагч,10 эмнэлэг, 2 рашаан сувилал,19 эмийн сантай хамтран ажилласан.

30




5.0. Бусад чиг үүргийн салбар




5.1. Хууль зүй






Төрийн институцүүдийг чадавхжуулж, төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй болгох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно 7.1

Төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй болгох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд “Төрийн байгууллагын шударга ёс, ил тод байдлын үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах ажлын хэсгийг байгуулж авлига хүнд суртлын шалтгаан нөхцлийг судлан тогтоох зорилгоор нийт 1475 иргэнээс санал асуулга, судалгаа авсан бөгөөд дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж, 11 заалт бүхий албан даалгавар гарган холбогдох албан тушаалтнуудад хүргүүллээ. Төлөвлөгөөний төслийг олон нийтийн оролцоонд тулгуурлан боловсруулж, АТГ-аас санал авч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 103 тоот тогтоолоор батлуулан, хэргжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн 35% болох 8.0 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцуулах шийдвэр гаргуулан ажиллаж байна. Монгол улсын Засгийн газраас баталсан “Нэг цонхны үйлчилгээ” байгуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 2009 оны 4 сарын 27-нд “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийг нээж, төрөөс үзүүлж буй төрөл бүрийн үйлчилгээг нэг газраас олон төрлийн хэлбэрээр буюу “нэг цонх”-ноос үзүүлж, үйл ажиллагаа нь тогтмолжоод байна.

30






Хүний эрхийг баталгаатай хангана 7.1

Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн аймгийн салбар хороог аймгийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 123 дугаар захирамжаар шинэчлэн байгуулан, 21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Хүний эрхийн салбар хорооны хуралдаанараа 2009 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөгөө батлан орон нутгийн төсвөөс 2.105.000 төгрөгийг төсвийн ерөнхийлөн захирагч багцаасаа батлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа. Монгол улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны ажлын алба, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 12 дугаар сарын 21-ний өдөр Сумдын ХЭХҮХСХорооны дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа.



Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг нь дэмжин идэвхижүүлэхэд ажлын хүрээнд “Монгол улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт чуулга уулзалтанд Төрийн бус байгуулагаасаа нэг төлөөлөгч оролцуулсан. Аймгийн прокурор, шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч шүүхийн шийдвэр биелүүлэх албаны ажилтан нарт “Хүүхэд ба хууль ёс сургалт”-г Хүүхэд хамгааллын хорооноос мэргэжлийн сургалтын баг урьж, 2009 оны 11 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

30






Нийгэм дэх аюулгүй орчныг бий болгох эрх зүйн орчинг боловсронгуй болгоно 7.1

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 06 сарын 02-ны өдрийн 50 дугаар тогтоолоор “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сангийн дүрмийг, 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор “Мал, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх журам”-ыг, 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор “Иргэдээс гэмт хэргийн тухай мэдээллийг төлбөртэй авах журам”-ыг тус тус батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд 2009 оны 12 дугаар сарын 4-нд РС тогмоомын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирал, МХГ,Цагдаагийн алба хаагчид, төрийн захиргааны ажилтнууд оролцсон уулзалт ярилцлага хийж аймгийн хэмжээнд цахим тоглоомын ажиллах журамын төсөл танилцуулан, санал авсан. Аймгийн Засаг даргын 2009 оны 322 дугаар захирамжаар Цахим тогмоом ажиллуулах нийтээр дагаж мөрдөх журам батлан гаргалаа.

30






Улс төрийн тогтолцоог боловсронгуй болгож, ардчилалыг гүнзгийрүүлэн хөгжүүлнэ 7.1

Хэнтий аймгийн төрийн бүх шатны байгууллагууд,төрийн албан хаагчид үйл ажиллагаандаа шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэн зөвхөн хууль ёсонд захирагдаж, төрийн албаны болон иргэдийн нийтлэг ашиг сонирхлын төлөө ажиллахаа мэдэгдэж, улсын хэмжээнд анх удаа уриалга гаргалаа. Энэхүү уриалгыг хэрэгжүүлэхийн тулд аймгийн ИТХТ-ээр "Төрийн байгууллагын шударга ёс, ил тод байдлын төлөвлөгөө" -г батлуулан мөрдөж ажиллаж байна. Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд ажиллаж байгаа ТЗАХ болон төсөвт байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг авч АТГ-т хүргүүлэн ажиллаж байна. 2009 онд сум, байгууллагуудын удирдлагуудад 2 удаа сургалт семинар өгч, гарын авлага, сурталчилгааны материалаар хангав. АТГ-ын аймаг хариуцсан ажилтантай байнгын харилцаатай, хамтран ажиллаж байна. Төрийн албаны тухай хуулийн 10.6 дахь заалтыг биелүүлэх ажлыг зохион байгуулж сум, албан байгууллагуудад албан тоот хүргүүлж, судалгааг гарган Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын дарга нар болон ЗДТГ-ын нийт албан хаагчдын улс төрийн намаас түдгэлзсэн тухай өргөдөл, намын хороодоос ирүүлсэн түдгэлзэн тухай баримтыг хувийн хэрэгт хавсаргав.

30






Парламентын тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлж, төрийн бодлогын тогтвортой байдлыг хангана 7.2

Аймгийн хэмжээнд явуулах эрх зүйн сургалт сурталчилгаа, мэдээллийн ажлын хөтөлбөрийн хүрээнд Эрх зүйн туслалцааны төв, УИХ-ын үйл ажиллагааг сурталчилах төвийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, УИХ-ын үйл ажиллагааг ард түмэнд сурталчилан таниулах, иргэдийг эрхзүйн мэдээлэлээр хангах, тэдэнд эрхзүйн туслалцаа үзүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Төвийн эрх зүйн лавлагааны санд төрийн мэдээлэл болон хууль зүйн мэдээлэл сэтгүүлийг тогтмол захиалан ашиглаж байгаа бөгөөд эрхзүйн бүртгэл лавлагааны цахим сангаас шинээр батлагдсан хууль, хуулинд орсон нэмэлт өөрчлөлт, хүчингүй болсон хууль болон УИХ-ын тогтоолуудыг иргэдэд мэдээлэх, сурталчилах бүрэн боломжтой болсон. 2009 онд Засгийн газрын тогтоол-50, Ерөнхий сайдын захирамж-4, Албан даалгавар-4, Хурлын тэмдэглэл-12, УИХ-ын тогтоол-2 ирсэн байна.Тус төвөөр үйлчлүүлэх, мэдээлэл авч байгаа иргэдийн тоо сүүлийн үед тогтмол өсч байна.

Шинээр батлагдсан хууль тогтоомж, нэмэлт өөрчлөлт, хөдөлгөөнийг мэдээлэх сурталчилах ажлыг сум, байгууллагын мэдээллийн цаг хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байгаагаас гадна мэргэжлийн байгууллагууд, агентлагуудаас зохион байгуулж байгаа сургалт, семенарын төлөвлөгөөнд “эрхзүйн орчны шинэчлэлт” гэсэн сэдэвийг заавал оруулж, тухайн салбарын хууль тогтоомж,өөрчлөлт хөдөлгөөний талаар мэдээлэлийг өгч байгаа нь үр дүнтэй ажил болж байна. Зарим албан газар, байгууллагууд Хууль зүйн хэлтэстэй хамтран албан хаагчдынхаа эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт, семенарын жилийн төлөвлөгөөндөө эрхзүйн сургалтын 1-3 сэдвийг тусгаж хэрэгжүүлж ажиллаж байна.


30






Төрийн удирдлагын шийдвэр гаргах үйл явцын ил тод байдал, түүнд иргэд оролцох боломжийг хангана 7.2

Шударга ёс ил тод байдлын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж төлөвлөгөөний төслийг олон нийтийн оролцоонд тулгуурлан боловсруулж 2009 оны 9 сарын 30 ны өдөр ИНБС, ИТХ-ын төлөөлөгчид, иргэний зөвлөлийн гишүүд 36 хүн оролцсон хэлэлцүүлгийг ИНБС-тэй хамтран зохион байгуулж, 2009 оны 12-р сарын 10-11 өдрүүдэд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид,иргэдийн дунд ярилцлага зохион байгуулж тэдний гаргасан саналыг Шударга ёс ил тод байдлын үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд тусгаж, АТГ-аас санал авч аймгийн ИТХТ-ийн хуралдаанаар батлуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Засаг дарга бүх сумаар 1-3 удаа явж ажил байдалтай газар дээр нь танилцаж асуудлыг шийдвэрлэж ажилласан ба оны эцэст өөрийн хийсэн ажлын тайлан болон тухайн сумын Засаг дарга нарын тайланг иргэдэд танилцуулж, нийтдээ 2000 гаруй иргэдийг хамруулан зохион байгууллаа. Аймаг орон нутагт тулгамдсан асуудлаар Засаг даргын зөвлөл 18 удаа хуралдаж, 34 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, хуралдааны бүх үйл ажиллагааг аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр иргэдэд дамжуулж, ил тод нээлттэй байдлыг хангаж ажиллав. Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах зорилгоор аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын бүрэлдэхүүнд Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээний тэргүүнийг оролцуулан бүх хуралдаанд идэвхтэй хамрагдаж ажиллаа.

2009 онд Засаг дарга агентлагийн дарга нартай 3 удаа, сумдын Засаг дарга нартай 3 удаа, аймгийн бүх 83 багийн Засаг дарга нартай 1 удаа ажил хэргийн уулзалт зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уг уулзалтуудын үйл ажиллагаа, шийдвэрийг иргэдэд мэдээллээ.



Иргэдийн санал хүсэлт хүлээн авах шууд утсаар 29 иргэний 32 гомдол хүсэлт хүлээн авч шийдвэрлэсэн ба иргэдээс аймгийн Засаг даргад хандан уулзалт хурал дээр болон бичгээр ирүүлсэн нийт 475 өргөдөл гомдол хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, 2009 онд аймгийн Засаг дарга захирамжаар 46 хүнд 2 сая 130 мянган төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламж үзүүллээ.

30






Шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус, шударга үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг бүрдүүлнэ 7.2

Шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус, шударга үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд аймгийн Прокурорын газрын тохижолт, техник хэрэгсэл худалдан авахад нь зориулж 1.0 сая төгрөгийн туслалцаа үзүүлж ажиллалаа.

30






Засаг захиргаа, нутаг дэвсгэрийг эдийн засгийн чадамж, хүн амын нөөцөд тулгуурлан томсгоно 7.2

Орон нутгийн түвшинд гарах боломжгүй

-






Орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэн бэхжүүлнэ 7.6

Орон нутгийн хамгаалалтанд тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхэд нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг 2010 оны 3-р сарын 3-аас 13-ыг хүртэл хугацаанд 60 хүнийг сургалтанд хамруулаад байна. Үүнээс 20 хүнийг Инженерийн тагнуулчин, 20 хүнийг Химийн цэвэрлэгч, 20 хүнийг Жаргалтхаан суманд Дизельчин гэсэн 3 төрлийн мэргэжлээр сургалт явууллаа.

10






Зэвсэгт хүчний ерөнхий удирдлага, иргэний хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, олон талт үүрэг гүйцэтгэх чадамж бүхий мэргэшсэн болгон хөгжүүлнэ 7.6

Дадал суманд байрлах Хилийн цэргийн 287 дугаар ангид гэрээт хилчин 3 байгаа ба 2009 онд 1 хүн гэрээт цэргийн албанд орох хүсэлтээ гаргаад байна. Гэрээт цэргийн тоог нэмэгдүүлэх зорилгоор сонирхогч иргэдэд энэ чиглэлийн мэдээлэл өгч, зар хүргэж байгаа боловч зохих шаардлага хангасан иргэд ирэхгүй байна.

10






Зэвсэглэл, техникийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлнэ 7.6

Зэвсэглэл техник байхгүй тул аймгийн хэмжээнд биелэлт тооцох боломжгүй

-




5.3. Гадаад харилцаа






Энхийг эрхэмлэсэн, идэвхтэй гадаад улс төрийн бодлогыг хэрэгжүүлнэ 7.5

Хил залгаа БНХАУ, ОХУ болон тэдгээрийн муж хотуудтай эдийн засаг, нийгэм, хөдөө аж ахуйн салбаруудад хамтран ажиллаж байна. 2009 онд гадаад харилцаагаа өргөжүүлэн ӨМӨЗО-ны Хөх хоттой хамтран ажиллахаар санал солилцож, санамж бичигт гарын үсэг зурлаа.

30






Эдийн засгийн үр ашигтай гадаад харилцааг хөгжүүлнэ 7.5

2009 онд ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын засгийн газраас Дадал суманд аялал жуучлал хөгжүүлэхэд 10,0 мянган долларын дэмжлэг үзүүлсэн.

30






Бусад салбарын гадаад харилцааг эрчимжүүлнэ 7.5

Цаашид гадаад харилцааг харилцан ашигтайгаар хөгжүүлэх зорилт тавьж, Бүгд Найрамдах Унгар улсад суугаа элчин сайд О.Эрдэнэчимэгт тус улсын аль нэг муж, хоттой хамтын ажиллагаа эхлүүлэх санал, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Гадаад Хэрэг эрхлэх газрын дарга Жан Вэйд хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд, биеийн тамир, спорт, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагаа эхлүүлэх санал тус тус хүргүүлээд байна.

10




5.4. Удирдлагын ерөнхий чиг үүргийн салбар




5.4.1. Гүйцэтгэх засаглал






Төрийн албаны стратегийн төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын чадамжийг хөгжүүлнэ 7.3

Удирдах албан тушаалтны сул орон тооны сонгон шалгаруулалтыг иргэдэд ил тод нээлттэй байлгах үүднээс зарыг орон нутгийн телевиз, FM радиогоор тухай бүр явуулж хэвшсэн. 2009 онд 17 удирдах албан тушаалтны сул орон тоо нийтэд зарлагдсан бөгөөд үүнд 42 иргэн өрсөлдөж 35 иргэн тэнцэж 7 иргэн тэнцээгүй.Сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авсан 17 иргэн тухайн албан тушаалд томилогдон ажиллаж байна.Төрийн жинхэнэ албан тушаалын 64 ажлын байрны 89 сул орон тоон дээр 593 хүн бүртгүүлж 587 хүн шалгалтанд орсноос 146 хүн тэнцсэн байна. Сул ажлын байранд 52 хүн томилогдон ажиллаж байна.

30






Төрийн албаны бодлого, дүн шинжилгээний болон төрийн албан хаагчийн манлайллын чадамжийг шинэ түвшинд хүргэнэ 7.3

Хөтөлбөрийн хүрээнд Төрийн албаны зөвлөл дээр сургагч багшаар бэлтгэгдсэн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга , Мэргэжлийн хяналтын газрын дарга , Тэмүүжин цогцолбор сургуулийн захирал нар 2007 оны 9 сараас -2009 оны эхний хагас жилийн байдлаар 17 сумын 90 төсвийн байгууллагын ерөнхий менежер, Засаг даргын дэргэдэх агентлагуудын ерөнхий менежерүүдэд 3 үе шаттай сургалтыг зохион байгуулж, 2010 онд бүрэн хамруулж дуусгах зорилт тавин ажиллаж байна.

30






Төрийн албаны оновчтой хэмжээг хангаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ 7.3

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, ил тод, иргэд байгууллагад хүртээмжтэй болгох зорилгоор Монгол улсын Засгийн газраас баталсан “Нэг цонхны үйлчилгээ” байгуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 2009 оны 4 сарын 27-нд “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийг нээж, төрөөс үзүүлж буй төрөл бүрийн үйлчилгээг нэг газраас олон төрлийн хэлбэрээр буюу “нэг цонх”-ноос үзүүлж байна. Уг төв иргэдэд нийгмийн даатгал, хөдөлмөр халамж, иргэний бүртгэл, мэдээлэл, газрын харилцаа, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, зөвлөмж, мэдээлэл өгөх, банк, нотариат гэх мэт олон чиглэлээр нэг дор үйлчилгээ үзүүлж байгаа нь иргэдийн талархлыг хүлээсэн арга хэмжээ боллоо. Нэг цонхны үйлчилгээнд 2009 онд нийтдээ 24921 иргэн хамрагдаж төрийн үйлчилгээг нэг дороос авсан байна. Үйлчлүүлэгчдээс авсан санал асуулгаар 88% нь нэг цонхны үйлчилгээний төвөөс хүссэн үйлчилгээгээ авч чадсан байна.

30






Олон улсын чанартай уламжлалт бус аюулаас урьдчилан сэргийлэх болон байгалийн гамшиг ослоос хүн амыг хамгаалахад чиглэсэн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлнэ 7.4

ОХУ-ын Эрхүү мужид гал унтраах ангийн салаан захирагчийн 14 хоногийн сургалтанд 1 албан хаагч, ОХУ-ын гал эсэргүүцэх албаны академи, цагдаагийн академийн галын техникчийн ангид нийт 5 албан хаагч суралцаж байна.

30






Эдийн засгийн эрчимтэй хөгжил, улс төр, нийгмийн тогтвортой байдлыг хангах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлнэ 7.4

Байгаль орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх хяналтыг сум, багийн түвшинд хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий идэвхтэн байгаль хамгаалагч 2009 онд Хэрлэн суманд 8, Дадал суманд 5 шинээр томилсон. Байгаль хамгаалагчдын ажлын нөхцөлийг сайжруулж дуран, бороохой, мотоцикль, дүрэмт хувцасаар хангасан.

10






Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын тухай, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай зэрэг хууль тогтоомжийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтуудтай уялдуулан өөрчилж, эдгээр хууль тогтоомж, үзэл баримтлалын хэрэгжилт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн гүйцэтгэлд хяналт тавих, биелэлтийг дүгнэх цэгцтэй тогтолцоог бүрдүүлнэ 7.4

Монгол улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Монгол Улсыг хөгжүүлэх цогц бодлого батлагдаж түүний хэрэгжилтийг шалгах шалгуур 67 үзүүлэлтийг 2008 оны 13 дугаар тогтоолоор батлан мөрдөж байна. Үүнтэй уялдуулан аймаг өөрийн онцлогт тохирсон “Хэнтий аймгийн хөгжлийн цогц хөтөлбөр” /2008-2021 он/-ийг Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ШУА-ын үндэсний хөгжлийн хүрээлэнтэй хамтран боловсруулах ажлыг хийж, аймгийн Засаг даргын зөвлөл, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Дээрх хөтөлбөр түүнтэй уялдан гарсан аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг үндэслэн аймаг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ боловсруулах, дунд болон урт хугацааны төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалтыг хийн ажиллаж байна.

30




5.4.2. Санхүү






Төсвийн төлөвлөлтийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд нийцүүлэн боловсронгуй болгоно 5.1.1

Хэнтий аймаг нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого-д тулгуурлан “Хэнтий аймгийн хөгжлийн цогц бодлого, төлөвлөгөө (2009-2021 он)”-г боловсруулан аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болоод байна.

Дээрх аймгийн хөгжлийн цогц бодлого болон аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх дунд хугацааны үндсэн чиглэлд тулгуурлан тус аймгийн улсын болон орон нутгийн төсвийн төлөвлөлтийг боловсруулж байна. Манай аймаг 2009 онд орон нутгийн төсөвтөө 4390.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлэн, төлөвлөгөөг 441.6 сая төгрөгөөр буюу 11.2 хувиар давуулан биелүүлж, төсвийн тэнцлээр улсын УТТ-т 470.8 сая төгрөгийг төвлөрүүлсэн. Төсвийн төлөвлөх, мэдээлэх, тайлагнахтай олбогдсон үйл ажиллагааг ил тод байлгах зарчмыг баримтлан ЗДТГ-аас гаргаж буй мэдээлэл сэтгүүл, байгууллагын мэдээллийн самбараар иргэд хөдөлмөрчдөд шаардлагатай мэдээллийг хүргэн ажиллаж байна.



10






Төсвийн хөрөнгө оруулалтыг Мянганы хөгжлийн зорилтуудтай оновчтой уялдуулан нэмэгдүүлж, урт, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, төслүүдэд суурилан хэрэгжүүлнэ 5.1.1

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 624.4 сая төгрөгийн, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 152,8 сая төгрөгийн, зүүн бүсийн "Бүс нутгийн хөрөнгө оруулалтыг дэмжих" хөрөнгө оруулалтаар 366.5 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олголоо. Орон нутагт хэрэгжиж буй засаглалыг дэмжих ,ядуурлыг бууруулах хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж орон нутгийн төсвөөс 38.0 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлээд байна.


30






Хүн амын орлого багатай ядуу болон дундаж орлоготой хэсэгт түлхүү хандсан төсвийн зарлагын бодлого хэрэгжүүлнэ 5.1.1

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу аймгийн орлого багатай ядуу болон дундаж орлоготой хэсэгт анхаарсан төсвийг батлан тодорхой хэмжээний хөнгөлөлт, буцалтгүй тусламж үзүүлж байна. Тухайлбал: Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаагүй 125 өрхөд 200 куб. Метр түлээний мод олгосон. Мөн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүхий өрхийн 200 хүүхдэд 3850.0 мянган төгрөгийн дүрэмт хувцас олгон, 5 хүүхдийн их дээд сургуулийн сургалтын төлбөрийг орон нутгаас бүрэн хариуцсан.

Ажилгүйдэл ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд 2009 оны эхний хагас жилийн байдлаар ХААН, Монгол шуудан , Хас банкаар дамжуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 184 иргэнд 110.0 сая төгрөгийн бичил зээл олгож шинээр 104 ажлын байр бий болгоод байна. Мөн нийтийг хамарсан ажил, ажил олгогчийн урамшуулал,сургалт,зөвөлгөө өгөх,үйлчилгээнд давхардсан тоогоор 1126 хүнд 69643,2 мянган төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулаад байна.



30






Төрөөс стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудыг ашиглан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн механизмуудыг хэрэглэн хуримтлал бий болгож, “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-д төвлөрүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад зохистой ашиглана. “Ашигт малтмал” үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ

Орон нутгийн түвшинд биелэлт гарахгүй.

-






Экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээ, импортыг орлох зарим үйлдвэрлэлийг татварын оновчтой бодлогоор дэмжинэ 5.1.2

Энэ ажлын хүрээнд хийгдсэн ажил байхгүй бөгөөд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгогдож байгаа, мөн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

10






Экологийн татварыг бий болгож, татварын суурийг өргөтгөн татвар хураалтыг сайжруулж, төсвийн орлогыг зохистой нэмэгдүүлнэ 5.1.2

Татварын бааз суурийг өргөтгөн, орлогын албан татварын хувь хэмжээг бууруулсанаар ААН-үүдийн борлуулалтын орлого өнгөрсөн оноос 3.0 тэрбум төгрөгөөр, төлбөл зохих татварын хэмжээ 40.1 сая төгрөгөөр нэмэгдсэн. Хөрөнгийн татвар төлөгчдийн тоо өмнөх оноос 1298 иргэнээр буюу 24.9 хувиар, төсөвт оруулж буй орлогын хэмжээ 35.3 сая төгрөгөөр буюу 16.4 хувиар өссөн. Хэрэглээний татварын хувьд НӨАТ төлөгчийн тоо өмнөх оноос 24.1 хувиар төсөвт оруулсан орлогын хэмжээ 69.8 сая төгрөгөөр буюу 40.7 хувиар өссөн. Газрын төлбөр өнгөрсөн оныхоос 12.1 сая төгрөгөөр буюу 17.8 хувиар нэмэгдсэн нь газар өмчлөгч, эзэмшигчдийн тоо нэмэгдсэн, Атрын 3 аяны хүрээнд газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ААН, иргэдийг дэмжих бодлого явуулж байгаатай холбоотойгоор орлогын хэмжээ нэмэгдсэн.

30






Бүс нутгийн хөгжлийг татварын бодлогоор оновчтой дэмжинэ 5.1.2

Орон нутгийн түвшинд биелэлт гарахгүй.


-






Инфляцийг оновчтой удирдан, төгрөгийн ханшийг зохистой түвшинд байлгана 5.1.3

Орон нутгийн түвшинд биелэлт гарахгүй.

-






Банк, санхүүгийн тогтолцоо, үйлчилгээг боловсронгуй болгоно 5.1.3

Хэнтий аймгийн төв болон сум орон нутгийн иргэдэд Монголбанк Хэнтий аймаг дахь салбараараа, Хэнтий ХААН банк нь Хэрлэн суман дахь 1 салбар 2 тооцооны төв, мөн Өлзийт тосгоноос бусад 20 сум сууринг хамруулан, нийт 23 нэгжээр, Хас банкны тооцооны 04-р төв нь Хэрлэн суманд 1 тооцооны төв, 1 өргөтгөл, Бор-Өндөр хотод 1 тооцооны төв, 6-н суманд явуулын зээлийн бүтээгдэхүүнээр, МонголШуудан банкны 115-р салбар нь Хэрлэн суманд 1 салбар, сумдын 9 тооцооны төвөөрөө дамжуулан банкны үйлчилгээг хүргэж байгаагаас гадна Хас банкны Бага-Нуур дахь тооцооны төв нь Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдад банкны зээлийн явуулын үйлчилгээг үзүүлж байна. Мөн Хэрлэн суманд 1 банк бус санхүүгийн байгууллага, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адрага сумдад Хас банктай хамтарсан 3 хадгаламж зээлийн хоршоо нь банктай адилтгах үйлчилгээг иргэдэд хүргэдэг. 2009 оны санхүүгийн хямрал банк санхүүгийн салбарт ч мөн адил нөлөөлж арилжааны банкууд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ цар хүрээг нэмэгдүүлэхээсээ илүү бууруулж, зарим нэг үйлчилгээг бүрэн зогсооход хүрсэн. Үүнтэй уялдуулан зээлийн хүүг бууруулахаасаа илүүтэйгээр хадгаламжийн хүүг бууруулах чиглэл баримталж ажилласан. 2009 онд Хэнтий аймаг дахь банкны систем өөрийн кассаар 5055.6 сая төгрөгийн орлогын, 3472.3 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж орлогоороо зарлагынхаа 145.6 хувийг хангаж ажилласан. Арилжааны банкууд хадгаламжийн 24 нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж 9531.5 сая төгрөгийг татан төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 110 хувиар биелүүлэв. Мөн зээлийн 27 нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж, зээлийн өрийн үлдэгдлийг 17575.7 сая төгрөгт хүргэж, төлөвлөгөөгөө 97 хувиар биелүүлсэн.

30






Зээлийн хүүг бууруулж, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлнэ 5.1.3

2009 оны жилийн эцэст Хэнтий аймгийн хэмжээгээр 15468 зээлдэгчийн 17575.7 сая төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан. Мөн онд Хэнтий ХААН банкны хувьд ХАА, хөрөнгө оруулалт, орон сууц, бизнесийн зээлүүдийн хүү дунджаар өмнөх оноос 6.6 /жилээр/ хувиар, ХАС банкны хувьд ХАА, хөрөнгө оруулалт, орон сууц, бизнесийн зээлүүдийн хүү дунджаар өмнөх оноос 6.45 /жилээр/ хувиар тус тус буурсан. Монгол шуудан банкны хувьд 2009 онд зээл үйлчилгээг бүрэн зогсоосон тул зээлийн хүүнд ямар нэг өөрчлөлт гараагүй. Орон сууцны болон ипотекийн зээл 696.5 сая төгрөгийг иргэдэд олгож, төлөвлөгөөгөө 93 хувиар биелүүлсэн.

30






Гадаад зээлийн хэмжээг зохистой түвшинд байлгаж, өрийн эрсдэлийг бууруулна 5.1.4

Орон нутгийн түвшинд биелэлт гарахгүй.



-






Өрийн удирдлагыг сайжруулан боловсронгуй болгоно 5.1.4

Орон нутгийн түвшинд биелэлт гарахгүй.



-






Монгол хүнийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлнэ 5.1.5

Орон нутгийн түвшинд биелэлт гарахгүй.

-






Үйлдвэрлэл, үйлчилгээнд өндөр технологийг нэвтрүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ 5.1.5

Аймгийн ДНБ-ний өсөлт 2008 онд 1,2 хувь байгаа боловч цаашид уул, уурхай, барилга, боловсруулах аж үйлдвэр, худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагааны өргөжилт, жонш, төмрийн хүдэр, нүүрс зэрэг эрдэс түүхий эдийн олборлолтын өсөлтөөс шалтгаалан эдийн засгийн бодит өсөлт нэлээд өндөр байхаар байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд барилгын материалын үйлдвэрүүдийг шинээр байгуулах ажил эхлэлийн шатандаа байна. Өндөрхаан хотод "Ганцог" ХХК БНХАУлсад үйлдвэрлэсэн хоногт 50 000 шахмал тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай, автомат удирдлагатай иж бүрэн үйлдвэрийг оруулж үйлдвэрлэлээ эхлэн 2009 онд зах зээлийн эрэлтээс шалтгаалан 150 000 ширхэг тоосго үйлдвэрллээ.2009 онд Хэнтий аймагт орчин үеийн технелогиор тоноглогдсон хоногт 20тн мах боловсруулах махны үйлдвэр ашиглалтанд ороод үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн хоногт 2000 л сүү боловсруулах сүүний үйлдвэр тоног төхөөрөмжөө суурилуулан үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.

30






Бизнесийн орчинг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ 5.1.5

Орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажилд орон нутгийн компаниудыг түлхүү оролцуулан төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан ажиллаж байна. Тухайлбал: Орон нутагт барилга угсралтын ажил хийж гүйцэтгэдэг компаниудад орон нутгийн барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж буй компаниудаас барилгын материалаа авч, орон нутгаас ажиллах хүчнээ авч ажиллуулсан тохиолдолд тендер шалгаруулахдаа орон нутгийн давуу эрхийг олгох замаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

30




5.4.3. Худалдаа






Экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг зохистой өсгөнө 5.1.6

Тус аймгийн Хэрлэн суманд "Мах экспорт" ХХК-ний салбар хоногт 120 бод, 250-300 бог нядлаж боловсруулах хүчин чадалтай махны анхан шатны боловсруулалт хийх үйлдвэр барилга болон тоног төхөөрөмжийн угсралтын ажил дуусч, үйл ажиллагаа нь 2009 оны 8-р сараас ажиллан өдөрт 100 бод нядлаж боловсруулаад байна. Тус үйлдвэр экспортод нийлүүлэх 250 гаруй тн мах боловсруулан байна. Энэхүү үйлдвэр нь 52 ажлын байрыг бий болгоод байна.

30






Импортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг эдийн засгийн хөгжлийн хэтийн чиг хандлагатай оновчтой уялдуулан сайжруулна 5.1.6



Эсгий, эсгий гутал үйлдвэрлэх 2 төсөлд 30 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл, оёдлын үйлдвэрлэл эрхлэх 3 төсөлд 75.0 сая төгрөгийн зээлийг олгосоны дагуу үйл ажиллагаа тогтмолжин бүтээгдэхүүний үйлдвэрдлэж элээд байна.

Батширээт сумын "Гурван нэртэй" хоршоо нь монгол үнээний сүүгээр Словак технологийн бяслагийг гар аргаар үйлдвэрлэн зах зээлд борлуулж байна. Цэнхэрмандал сумын "Нугаар хайрхан" хоршоонд Гауда бяслагны үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэн 12.0 сая.төг, "Мөнхийн дуурлиг" ХХК-нд гурилын үйлдвэрлэлээр 10.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон.



30




5.4.4. Боловсон хүчин






Байгууллагын болон хүний нөөцийн хөгжлийг хангана 7.3

Төсвийн байгууллагын ерөнхий менежерүүдийг манлайлах ур чадвар дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийн хүрээнд 2009 онд орон нутагтаа 2 удаагийн сургалтыг зохион байгуулсан бөгөөд үүнд 10 сумын төсөвийн байгууллагын 40 ерөнхий менежер хамрагдсан. 2009 он Засгийн газрын тэтгэлэгт сертификатын сургалтанд 2 албан хаагч хамрагдаж төгссөн. Төрийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын "Улирал"-ын сургалтанд 2 албан хаагч суралцаж байна. ."Бодлого боловсруулах, хэрэгжилтэнд хяналт шинэжилгээ үнэлгээ хийх" сургалтанд 3 албан хаагч, Төрийн бодлого, бодлогын шинжилгээ сургалтанд аймгийн Засаг даргын орлогч,ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, төрийн захиргааны удирдах албан тушаалтны манлайлал, удирдах эв дүй сэдэвт сургалтанд аймгийн Засаг дарга, шинээр сонгогдсон сумдын Засаг дарга нар тус тус хамрагдсан. Төрийн жинхэнэ албан тушаалын мэргэшлийн шалгалтыг 2 удаа зохион байгуулсан ба нийт 64 ажлын байрны 89 сул орон тоон дээр 593 хүн бүртгүүлж 587 хүн шалгалтанд орсноос 146 хүн тэнцэж, 52 сул ажлын байранд 52 хүн томилогдон ажиллаж байна

30






Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн болон цалин хөлс, хангамжийн тогтолцоог төгөлдөржүүлнэ 7.3

Аймаг, Сумын Засаг даргын Тамгын газрын бүтцийг Засгийн газрын 2008 оны 67-р тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2009 оны 40-р захирамжаар зохион байгуулалтын бүтцийг шинээр болон шинэчлэн баталж мөрдүүлэх замаар ажил үүргийн давхардал, хийдлийг арилгах, төсвийн зардлыг хэмнэх арга хэмжээ авч ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 170 байгууллагад 3827 төрийн албан хаагч ажиллаж байгаа дүн мэдээ төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлангаар гарсан бөгөөд үүнээс 8 хүн давхар ажил эрхэлж байна. “40000 айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 9 төрийн албан хаагчийг хөнгөлттэй үнээр орон сууцаар хангах эрхийн бичиг олгож материалыг орон сууц, санхүүжилтийн корпарацид хүргүүлээд байна.

10




5.5. Салбар дундын чиг үүргийн салбар






Бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, удирдлагыг боловсронгуй болгож, бүс нутгийн хөгжлийг түргэсгэнэ 5.4

Зүүн бүс нутгийн хөгжилд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор Хөрөнгө оруулагчдын уулзалт форумыг 2009 оны 8 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулсан ба уг уулзалтаар Хэнтий аймгийг зүүн бүс нутгийн аялал жуулчлалын гол бүс нутаг болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд аялал жуулчлалын аймгийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байна.

10






Баруун, Хангайн, Төвийн, Зүүн, Улаанбаатарын бүсийн эдийн засгийн өсөлтийг хөгжлийн хүчин зүйл болгож, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлнэ. “Хөдөөгийн хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ 5.4

Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран аймгийг бүсчилэн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх судалгааг хийж дуусган ерөнхий чиглэлийг гаргасан бөгөөд улмаар орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийг боловсруулан аймгийн Засаг даргын зөвлөл, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр оруулж хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Мөн "Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр"-ийг орон нутагт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна. “Хөдөөгийн хөгжил” үндэсний хөтөлбөр боловсруулагдаагүй болно.

10






Бүс нутгуудад мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавина

Аймгийн хэмжээнд гаргах боломжгүй.

-






Хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг эрс багасгаж, бүс нутгуудад мэдлэгт суурилсан эдийн засгийг эрчимтэй хөгжүүлнэ 5.4

Хэнтий аймаг нь Баг бүрийг 1,0 саяас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй, эргэн төлөгдөх нөхцөл бүхий хөгжлийн сантай болгох ажил судалгааны шатандаа байна

10






Хувийн хэвшил, Засгийн газрын байгууллагуудын түншлэлийг дэмжин хөгжүүлж, бэхжүүлнэ 5.1.7

Хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах 3 талт хэлэлцээрийн төслийг боловсруулж ажил олгогч, үйлдвэрчний байгууллагаас саналыг аваад байна.

10






Бизнесийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд оролцох Засгийн газрын оролцоог зохистой түвшинд хүртэл хязгаарлана 5.1.7

Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зохион байгуулсан "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй" сургалтанд хамрагдсан. 3 дугаар сарын 15-ны өдөр буюу Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөрт зориулан аймгийн банкны бүхий л салбаруудад хэрэглэгчдэд мэдлэг, мэдээлэл олгох, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ сурталчилах ажлыг зохион байгуулж Дөлгөөн Хэрлэн FM-106.2 радиогоор мэдээлэл хийлээ. Аймгийн тариаланчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд уг зөвлөгөөнд үр тарианы үйлдвэрлэл эрхлэдэг аж ахуйн нэгж, ногоочдын төлөөлөл 110 хүн ирж оролцсон. Зөвлөгөөнөөр тариаланчид, ногоочдын гаргасан саналыг шийдвэрлэж аймгийн Засаг даргын шийдвэрээр тариаланчдын ажлыг дэмжиж "Тариаланг дэмжих сан"-г байгуулж 20тн санте сортын төмсний үрийг худалдан авахад шаардагдах 16.0 сая төгрөг, төмс, хүнсний тариалж байгаа 2 иргэнд үр болон тоног төхөрөмж худалдан авахад дэмжлэг болгон нийт 9.5 сая төгрөрийг тус тус шийдвэрлэж дэмжлэг үзүүллээ. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Бизнес эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн"-ийг Өндөрхаан хотноо зохион байгуулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, “FPM” ХХК-ниас болон орон нутгийн бизнес эрхлэгчид 192 төлөөлөгч оролцож аймгийн хэмжээнд бизнес эрхлэхэд төр засгийн дэмжлэг оролцоо, хүндрэл бэрхшээлийн талаар зөвлөлдлөө.

10




Дундаж үнэлгээ

25,9




АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА А.ГАНТӨМӨР



Хэнтий аймаг

Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет