Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 6 дугаар сарын 04-ний өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдаан 10 цаг 15 минутад Төрийн ордны уих-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд эхлэв


Д.Дэмбэрэл:-Баярцогт сайд С.Баярцогт



бет12/12
Дата29.06.2016
өлшемі0.67 Mb.
#165309
1   ...   4   5   6   7   8   9   10   11   12

Д.Дэмбэрэл:-Баярцогт сайд
С.Баярцогт:-Чулуунбат гишүүн бол яг энэ амин чухал асуудлыг нь хөндөөд байгаа юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг Монголын хууль 3 хоног гэдэг шиг төсвийн хүрээний мэдэгдлийг анх 2003 онд батлаад удирдлага санхүүжилтийн хуулийг хэрэглэж эхлэхдээ төсвийн хүрээний мэдэгдэл УИХ-ын тогтоолоор батлагддаг юм. Тэгээд санкц байхгүй. Төсвийн хүрээний мэдэгдэл дээрээ сурилж төсвөө төлөвлөөд оруулж ирдэг. 2003, 2004 онд төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн төлөвлөлт, төсвийн гүйцэтгэл бол энэ параметрүүд нь их ойрхон барьж байсан юм. 5, 6 оноос эхлээд төсвийн хүрээний мэдэгдлийн ач холбогдол үндсэндээ алга болсон. Параметрүүд нь маш их хэмжээгээр зөрдөг. Зөрлөө гээд ямар нэгэн хариуцлага юмуу, хууль тогтоох парламент дээрээ ч хариуцлага байхгүй, Засгийн газар гүйцэтгэх засаглал дээрээ ч хариуцлага байхгүй болчихдог. Тайлбар хийгээд л явчихдаг. Ийм ийм нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас энэ хавар хэлэлцсэн параметрүүдийг ингэж ингэж өөрчиллөө гээд. Тэгээд төсвийн хуулиа батлахдаа хуулиар баталчихдаг учраас төсвийн хүрээний мэдэгдлээсээ давсан эрхтэй болчихоод байгаа байхгүй юу.
Тэгэхээр одоо бид нарын хийж байгаа төсвийн тогтвортой байдлын тухай хууль, хоёр төсвийн тухай хуулийг нийлүүлж байгаа хуулин дээр төсвийн хүрээний мэдэгдэл гэж байх л юм бол энэ өөрөө суурь нь болно гэх юм бол хэлэлцэхдээ ч хариуцах ёстой, төлөвлөхдөө ч хариуцах ёстой. Тэгэх юм бол намар төсөв орж ирэхэд энэ тооноосоо хязгаараасаа ерөөсөө гарахгүй байхгүй юу. Нэмэх, хасах тодорхой хувиар л хөдөлдөг. Тэгээд энэ ижилиэн хуулийн хүчинтэй баймаар байгаа юм. Тэгэхгүй бол төсвийн хүрээний мэдэгдлээ болохоор тогтоолоор баталчихаад төсвөө хуулиар батлчихдаг. Тэгээд төсөв бол өөрөө давуу эрх эдлээд явчихдаг. Санкц ерөөсөө байхгүй. Аль алин дээрээ. Ийм л юм байгаа.
Тийм учраас ер нь 40 гаруй орон төсвийн тогтвортой байдлын буюу төсвийн хариуцлагын тухай хуультай юм байна. Үндсэн төсвийнхөө тухай хуулин дээр бол парламентынхаа эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлачихдаг. Гүйцэтгэх засаглалынхаа эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлачихдаг юм байна. Тэгж байж энэ хариуцлагын тогтолцоо бий болдог. Тэгэхгүй бол манайд байгаа уламжлалаар юу гэж тогтсон гэхээр хууль тогтоох эрх нь парламент дээр байгаа юм чинь гүйцэтгэх засаглалын өргөн барьсан төсвийг яаж ч өөрчилж болно гээд ингээд өөрчлөөд байдаг. Манайд тийм судалгаа байгаа, өргөн барьсан хууль, батлагдсан төсөл батлагдсан хууль хоёрын хооронд хэр их зөрүү гарсан бэ гээд. Тэгэхээр хууль тогтоох эрх мэдэл нь хамаагүй их эрх мэдэлдээ нөлөөлдөг ийм байдал байгаа. Энийг л хязгаарлах ёстой болчихоод байгаа. Энийг л бид нар шинээр оруулж ирэх хоёр хууль юмуу, эсвэл нэгтгэсэн нэг хуулин дээрээ тусгаж өгнө гэсэн ийм л бодлого зорилт байгаа, энийгл гишүүд дэмжиж өгөөрэй гэж хэлмээр байна.
Д.Дэмбэрэл:-Гишүүд хууль санаачлагчийн илтгэлээс асуулт асууж хариулт авлаа. Энэ талаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны санал, д үгнэлт гарсан байна. Хамтарсан хуралдааны. Санал дүгнэлтийг сонсоё. УИХ-ын гишүүн Балдан-Очир санал, дүгнэлтийг танилцуулна. Балдан-Очир гишүүнийг индэрт урьж байна. /17.10-18.10 цаг. Ц.Нарантуяа/
Д.Балдан-Очир: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ.

 

Засгийн газраас Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.



 

Энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хамтарсан хуралдаанаар хэлэлцээд дараахь санал, дүгнэлтийг гаргаж байна.

 

Засгийн газраас “Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-ийг Монгол Улсын төсөв, төрөөс баримтлах мөнгөний бодлогын хамт Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцдэг байсныг өөрчилж Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн хамт хаврын чуулганаар хэлэлцүүлж байхаар өөрчлөх санал боловсруулжээ.



 

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүд “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”- ийн хэлэлцэх хугацааг ингэж өөрчилснөөр гарах өөрчлөлт, төсөв, мөнгөний бодлого, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хоорондын уялдаанд ямар өөрчлөлт гарах, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг иж бүрэн шинэчлэх асуудлыг хэрхэн хийж байгаа талаар асуулт асууж, хариулт авсан болно.

 

Хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Ц.Батбаяр намар хэлэлцдэг байсныг хавар хэлэлцэхээр болгох шаардлагагүй, энэ өөрчлөлтийг оруулаад баталвал хууль зөрчсөн асуудал болно, тэгээд ч манай эдийн засаг тогтворгүй байгаа үед хавар батлаад явахад хэцүү, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн бид хавар хэлэлцэх үед төсөөлөл гаргахад хэцүү, намар төрөөс баримтлах мөнгөний бодлого, төсөв хэлэлцэх үедээ хамт хэлэлцэж байх нь зүйтэй, энэ өөрчлөлтийг Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэн боловсруулахдаа хамтад авч үзэх талаар анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр энэ хуулийн төслийг одоо хэлэлцэх ямар ч шаардлагагүй, үндсэн чиглэлийг намар хэлэлцдэг байх нь оновчтой гэх зэрэг саналуудыг тус тус гаргаж байсан.



 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр, Д.Ганхуяг, О.Чулуунбат нар хуулийн төслийг дэмжиж Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналуудыг гаргаж байлаа.

 

Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулинд оруулах өөрчлөлтийг 2009 оны Улсын Их Хурлын намрын чуулганы эхэнд хэлэлцуүүлэхээр бодож ойрын үед Улсын Их Хуралд оруулах шаардлагатай байна гэсэн саналыг гаргасныг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн болно.



 

Иймд Засгийн газар шуурхай ажиллан уг хуулийн төслийг боловсруулах бэлтгэлийг яаравчлан хангаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хэрэгтэй байна гэж Байнгын хороод үзсэн болно.

 

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэх тухай асуудлаар санал хураахад Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.



Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодоос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.



Анхаарал тавьсанд баярлалаа.
Д.Дэмбэрэл: - Баярлалаа. Байнгын хорооны санал, дүгнэлтээс Д.Дондог гишүүн асуухаар байна. Л.Гүндалай гишүүн орлоо. Д.Дондог гишүүн асуултаа тавъя.
Д.Дондог: - Баярлалаа. Тэгэхээр Байнгын хорооны гишүүд энэ асуудлыг буцаая гэсэн саналтай байгаа юм байна. Тэгэхдээ энэ дотор Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг одоо намрын чуулганаар хэлэлцүүлье гэж гишүүд санал гаргасан юм байна. Тэгээд одоо энэ Байнгын хорооны даргаас асууя. Энэ хуулийн өөрчлөлтийг заавал намрын чуулган гэж хүлээх юм уу? Одоо хаврын чуулганаар хэлэлцэж гаргах ёстой юм уу? Яагаад гэвэл намрын чуулганаар хэлэлцэнэ гэвэл 2009-2010 оны төсөв мөн л бахь байдаг хуучнаараа явна шүү дээ. Яагаад гэвэл тэр хооронд хууль өөрчлөгдөөд, нөгөө өргөн барьсан төслийг нь засна гэж хэзээ ч байхгүй шүү дээ.
Үнэхээр одоо орон нутгийн төсөв, бие даасан эрхийг нь нэмэгдүүлэх чиглэлээр, Төсвийн удирдлага, санхүүжилтийн хуулийг боловсронгуй болгох чиглэлээр өөрчлөлт хийе гэж байгаа бол одоо нэн даруйхан хийгээд, бараг төсвийн тодотголоо энд тааруулж хийгээд, тэгээд шинэ хуулийнхаа төслийг төсвийнхөө хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй байх гэсэн саналтай байгаа юм. Тэгэхээр энэ талаар Байнгын хорооны зүгээс Байнгын хорооны дарга юу гэж үзэж байгаа юм бэ? Би уг нь түрүүн Засгийн газраас асууя гэж бодсон. Миний нэрийг ерөөсөө оруулахгүй байгаа учраас асууж чадаагүй. Засгийн газар ч гэсэн ямар байр суурьтай байгаа юм бэ гэж асуух гэж байсан юм.
Д.Дэмбэрэл: - Байнгын хорооны дарга хариулъя. Ц.Баярсайхан.
Ц.Баярсайхан: - Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2008 оны 12 сарын 15-ны өргөн барьсан юм. Тэгээд энэ бас хэлэлцэгдэхгүй нэлээд хугацаа алдчихлаа л даа. Тэгээд одоо ингээд бид хэлэлцэх эсэх асуудлыг шийдээд хэрвээ хэлэлцээд баталъя гэх юм бол хаврын чуулган одоо ингээд 7 сарын эхээр завсарлахаар зэрэг бид одоо ирэх оны, 2010 оны үндсэн чиглэлийн асуудлыг хэлэлцэж амжихгүй болж байгаа юм.
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуульд бид 10 сарын 01-н гэхэд өөрчлөлт нэн яаралтай оруулахгүй бол хуучин хуулиараа 2010 оны төсөв, үндсэн чиглэлээ бас ярихаар болж байгаа юм. Өөрчлөлт оруулчих юм бол шинэ хуулийн дагуу гэхээр дахиад төсөв төлөвлөгөөгөө боловсруулна гэхээр зэрэг 10 сарын 01-нд төсөл өргөн барих ёстой. Тэгээд 12 сарын 01-н гэхэд батлах эсэх асуудал бас эргэлзээтэй болоод байгаа юм. Тийм учраас бид хоёр Байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр ярьж байгаад ер нь төсвийн байгууллага, удирдлага санхүүжилтийн хууль, нэгдсэн төсвийнхөө хуульд нэн даруй өөрчлөлт хийе. Энэ өөрчлөлтийн хүрээндээ энэ одоо оруулах гэж байгаа энэ жижигхэн өөрчлөлтийг оруулах бололцоотой. Тэгэх юм бол хаврын чуулганаараа ирэх оныхоо төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэлийн гол параметрээ хэлэлцчихээд, энэ дагуу 10 сарын 01-нээсээ төсвөө хэлэлцээд явдаг энэ шинэ юмандаа орвол яасан юм бэ гэсэн ийм зүйлээр л одоо хэлэлцэх шаардлагагүй гэж, буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан юм.
Уг нь Засгийн газар одоо шуурхай ажиллах юм бол чуулганы завсарлага хороонд Байнгын хороод ажиллах бололцоотой. Бид 10 сарын эхний хоёр гурван долоо хоногт багтаагаад хуулиа шинэчлэн батлах юм бол төсвөө шинэ хуулиараа явуулчих бололцоотой.
Д.Дэмбэрэл: - Тэр Ч.Хүрэлбаатар даргад нэмэх юм бий юу? Санал нэгтэй байна уу. За Л.Гүндалай гишүүн асуултаа тавъя.
Л.Гүндалай: - Энэ Засгийн газраас орж ирж байгаа хуулийн төслийг уг нь манай Их Хурал аль болохоор анхааралтай авч үзэж болж өгвөл баталж баймаар байгаа юм. Яагаад гэхээр үнэхээр парламентын засаглалтай улс орон л юм бол гүйцэтгэх засаглал нь бид ийм зүйлийг хийе гээд бүх тэр яам, тамга, тэр мэргэжилтэн бүх л боломж нөхцөл хөрөнгө мөнгө байдаг энэ Засгийн газрынхаа оруулж ирж байгаа хуулийн төслүүдийг, шийдвэрүүдийг бид дор нь батлаад өгөх ийм л ёстой юм. Энийг хойшлуулж тавина гэдэг чинь уг нь чухал биш юм.
Ер нь манай УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхтэй, Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй. Гэхдээ л бидэнд тийм Засгийн газар шиг бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө мөнгө, хүн хүч юм байхгүй. Тийм учраас Засгийн газрынхаа оруулж ирж байгаа цөөхөн ч гэсэн элдэв хуулийн төсөл, тогтоол шийдвэрүүдийн төслүүдийг бид дор нь баталмаар байгаа юм. Өнөөдрийнх шиг ингэж буцаамааргүй байгаа юм. Хойшлуулмааргүй байгаа юм. Их Хурлын гишүүдийн оруулж ирж байгаа зүйлүүдийг ямар нэг байдлаар хойшлуулахад би энийг болох зүйл гэж үзээд байгаа юм. Бид үнэхээр хуулийн дорвитой төсөл, бүх юмыг оруулах тийм бодит хүч, нөөц бололцоо бидэнд байдаггүй. Засгийн газарт л энэ нь байгаа. Бусад улс оронд Их Хурлын гишүүд нь хууль санаачилдаггүй юм билээ шүү дээ. Засгийн газар нь санаачлаад Их Хурал нь батлаад явдаг, олонхиороо. Манайд болохоор Их Хурлын гишүүдээ хараад, Их Хурлын гишүүд нь хууль батлахгүй байна. Бидний төлөө сайн хууль ийм юм оруулсангүй гээд л ингээд Их Хурлын гишүүд рүүгээ хараад байдаг. Ийм жишиг манайд байгаад байгаа юм. Тийм учраас харин ч одоо манай Их Хурал, Засгийн газар үнэхээр энд чухал ач холбогдолтой хууль санаачлах субъект юм шүү.
Ер нь Монголд батлагдаж байгаа хуулиудын бараг 90.0, 95.0, 100.0 хувийг ер нь Засгийн газраас оруулж ирж байх ёстой юм байгаа юм. Гэтэл Засгийн газраасаа оруулж байгаа ганц нэг, цөөхөн ийм хуулийн төслүүдийг бид хойшлуулаад өөр юу хэлэлцэх гээд байгаа юм бэ? Их Хурал дээр бид бас их цаг алдаж байна шүү дээ, нарийн яривал. Тэр Засгийн газар зөв зүйтэй юмаа ийм эрх зүйн орчинг бүрдүүлэхгүй бол энэ энэ болохгүй байна гээд Засгийн газраас санаачлаад ороод ирж байгаа юмыг Их Хурал, тэр байтугай Их Хурал дотор байгаа олонхи энийг нь түргэн дэмжээд гаргах нь тэдний үүрэг гэж би бодоод байгаа байхгүй юу. Гэтэл тэгэхийн оронд хойшлуулаад байгааг би ер нь ойлгохгүй байна. Тийм учраас Засгийн газар бол энэ зөв зүйтэй юм оруулж ирж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Оруулж ирэх ч ёстой. Тийм бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө мөнгө тэдэнд байгаа. Цаашид ийм асуудлыг гаргамааргүй байна. Их Хурлын гишүүд бид хууль санаачлах эрхтэй боловч Засгийн газарт бүх яамд байгаа шүү. Эрүүл мэндийн талаар хууль гэвэл Эрүүл мэндийнх нь яам нь байна. Боловсрол байвал байна. Малчдын талаар Хүнс, хөдөө аж ахуй байна. Мөнгө төгрөг дутаад байвал Сангийн яам нь байна. Боловсрол гэвэл Боловсролын яам нь байна. Нийгмийн хамгааллын талаар Нийгмийн хамгааллын яам нь байна. Бүхэл бүтэн 13 яам ажиллаад байна шүү дээ. Эд нараасаа оруулж ирж байгаа эрх зүйн орчинг бүрдүүлэх гэсэн төсөв шийдвэрүүдийг бид хийхгүй юм бол өөр хэнээс оруулж ирж байгаа хуулийн төслийг бид хэлэлцэнэ гээд байгаад байх юм бэ.
Тийм учраас би Байнгын хорооноос асуугаад байгаа байхгүй юу. Засгийн газраас оруулж ирж байгаа юмыг энэ тэргүүнд шийдээд цаг алдахгүй хурдан явмаар байна. Тэгэхгүй юм бол Их Хурлын гишүүд бид том толгойтой, Их Хурлын гишүүд гэж нэг бөөн хөрөнгө мөнгөтэй, бөөн хүч бололцоотой ийм хууль санаачилдаг хүмүүс ажил хийхгүй байгаа юм шиг харагдаад байдаг. Энийг ч гэсэн бас энэ тал дээр хариулт өгмөөр байгаа байхгүй юу. Тийм учраас энийг хиймээр байна.
Д.Дэмбэрэл: - Байнгын хороо. Голдуу санал хэлэх шиг боллоо. Энийг буцаах шаардлагагүй гэдэг талд нь санал хэлчихлээ. Байнгын хорооноос хариулт байна уу? Ц.Баярсайхан гишүүн.
Ц.Баярсайхан: - Л.Гүндалай гишүүний санал бол их зөв санал л даа. Их Хурлын гишүүдийг хуулийн төсөл дээр ажиллуулахгүйгээр одоо Засгийн газраас орж ирсэн хуулиуд нэлээн олон л байх юм бол энэ чинь уг нь хамгийн зөв зүйтэй хувилбар гэж ойлгож байна. Тийм учраас би тэр Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох чиглэл дээр Их Хурлын гишүүдийн санаачилсан хуулийг оруулах шаардлагагүй. Засгийн газар ер нь өөрийнхөө хэр хэмжээндээ бүх хуулиудыг оруулж ирээч гэсэн саналыг гаргаж байсан. Л.Гүндалай гишүүний саналтай ойролцоо.
Оруулж ирсэн төсөл болгон батлагдана гэвэл бас өрөөсгөл шүү дээ. Үнэхээр шаардлага хангахгүй, бас өөрсдөөрөө илүү ажил тарьсан, бас нэг удаа хийхгүйгээр ерөнхий бодлогын хүрээнд нэг мөсөн хийчихээр юмыг жижиг жижгээр салгах нь хэрэггүй байх л гэж үзээд байгаа юм. Тэгээд одоо гишүүд санал хураалтаараа л шийдэх байх даа.
Д.Дэмбэрэл: - Ч.Хүрэлбаатар дарга нэмье. Л.Гүндалай гишүүний саналыг дэмжиж байгаа юм. Яг энэ оруулж ирж байгаа асуудлыг уг нь дэмжмээр байгаа юм. Буцаахгүй шаардлагагүй байгаа юм. Яагаад вэ гэхээр намар бид 10 сард, 10, 11 сард төсөв батлахдаа үндсэн чиглэлийг хамт баталдаг. Үндсэн чиглэл дээрээ их анхаарал бага тавьдаг. Үндсэндээ төсөв дээр гол ач холбогдол өгөгдөөд, тэр бодлогоо тодорхойлох, авч хэрэгжүүлэх, ирэх ондоо авч хэрэгжүүлэх арга хэмжээн дээрээ бага тавигддаг. Ингээд бодлого төсөв хоёрын хооронд зөрчилдөөн гардаг ийм асуудал байгаа.
Тэгэхээр бодлогынхоо асуудлыг тэр авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ асуудлыг хавар нь баталчихаад тэгээд 10 сарын 1-н хүртэл энэ дээрээ шаардагдах зураг төсвийг нь хийлгэх, төсвийг нь зөв тооцох, бэлтгэл ажлуудыг нь сайн хийх зэрэг ийм асуудлыг хийж байгаад дараа нь төсвөө баталж байвал илүү үр дүнтэй ийм зүйл болох юм. Тэгээд хоёр Байнгын хороон дээр хоёр гуравхан хүний саналаар энийг буцаая гэсэн ийм санал гарсан л даа. Тэгэхээр одоо чуулган дээр гишүүд минь энэ Засгийн газраас оруулж ирсэн саналыг дэмжиж өгөөчээ гэж би хүсмээр байгаа юм. Л.Гүндалай гишүүний саналыг яг энэ асуудал дээр дэмжиж байна. Бас санал хураалгахдаа гишүүд маань анхаарч өгөөчээ гэж хүсмээр байгаа юм.
Д.Дэмбэрэл: - Гишүүд асуулт асууж бас үгээ хэллээ. Санал хураалт явуулъя. Сая Байнгын хорооны зарим дарга нар энийг уг нь хэлэлцвэл зүйтэй байна гэсэн дэмжсэн саналууд бас хэлээд байх шиг байна.
Ингээд Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн томъёоллоор санал хураахаас өөр арга байхгүй. Энийг шаардлагагүй гэж үзэх юм бол дагаж бас хоёр хууль, нэг тогтоолын төсөл дагаж Засгийн газарт буцах ёстой. Байнгын хорооны саналаар санал хураая.
Төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн саналаа санал хураалт явж байна. Гишүүд бодож байгаад саналаа өгье.
59 гишүүн санал хураалтад оролцож, 12 гишүүн зөвшөөрч, 47 гишүүн татгалзаж, 79.7 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Ийм учраас Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо төслийг дараачийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болж байна. Дараачийн асуудал. Болоогүй ээ. Одоо нэг ганцхан асуудлаа яръя.
Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын

хэмжээ тогтоох тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй

болсонд тооцох тухай хуулийн төсөл

(анхны хэлэлцүүлэг)
Д.Дэмбэрэл: - Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийе. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулна.
Х.Баделхан: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хэлэлцэхээр шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн билээ


Төсвийн байнгын хороо 2009 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ .
Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед бохир ноолуурын экспортын татварыг чөлөөлснөөр үндэсний үйлдвэрүүд зогсож, ажилгүйдэл нэмэгдэх нөхцөл үүсэхийг харгалзан үзсэн эсэх, экспортын татварыг чөлөөлснөөр малчдын бодит орлого нэмэгдэх боломж хир байгаа, бохир ноолуурыг БНХАУ-д гаргах хилийн хорио цээрийн дэглэм өөрчлөгдсөн эсэх зэрэг асуудалд анхаарлаа төвлөрүүлж төсөл санаачлагч болон Засгийн газрын байр суурийг тодруулан асууж хариулт авсан болно.
Мөн хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ цаг үед малчдын гар дээр ноолуур бараг байхгүй болсон нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүд санал гаргаж байв.
Хуулийн төслийн талаар зарчмын өөр санал гараагүй тул Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар төслийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ч.Хүрэлбаатар нар хуулийн үйлчлэх хугацааг 2010 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн болно.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаас төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.



 

Анхаарал тавьсанд баярлалаа.


Д.Дэмбэрэл: - Х.Баделхан гишүүнд баярлалаа. Байнгын хорооны санал, дүгнэлтээс асуух асуулттай гишүүн байна уу? Х.Жекей, Энхболдоор тасаллаа. Х.Жекей гишүүн асуултаа тавъя.
Х.Жекей: - Баярлалаа. Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосонд тооцох тухай хуулийн төслийн талаар зарим саналын зөрүүтэй саналын томъёолол орж ирсэн байна л даа. Хуулийг 2010 оны 1 сарын 1-нээс эхэлж мөрдөнө гээд. Энэ яагаад ямар учраас ингээд хугацааг заавал ч үгүй 1 сарын 1-н гээд байгаа юм бэ? Сая дүгнэлтэд бас энэ малчдын гарт ноолуур байхгүй байна гээд яриад байна.
Энэ ийм шүү дээ. Эртээд нөгөө сонгуулийн үеэр ч гэсэн одоо хөдөө гадаа явж байхад малчид татваргүй болно, ноолуур. Тэгээд хилээр чөлөөтэй гарна гээд хадгалсан байж байгаа. Тэгэхээр энэ хадгалсан байгаа ноолуурыг энэ жил тээг хийж байгаад дараагийн жилийн 1 сарын 1-н гэж ноолуур дууссаны дараа энэ хугацааг хүчин төгөлдөр болгох талаар одоо юм орж ирсэн байна л даа. Тэгэхээр энэ санал гаргасан гишүүд яагаад ийм санал гаргасан юм бэ? Одоо малчдын гарт ноолуур байна шүү дээ. Тэрийг яагаад тооцоогүй, судалгаагүй, зүгээр тийм байж магадгүй гээд асуудалд хандаж болохгүй шүү дээ. Одоо малчид яг хүлээлгэнд байгаа. Өөрөөр хэлэх юм бол хилээр ноолуураа чөлөөтэй гаргана. Тэгээд одоо татвар чөлөөлөгдөнө. Тэр үед жаахан үнэ хүргээд зарна гэсэн байдалтай байж байгаа. Энэ хүндрэлийн үед малчдыг хуурч байгаа ийм шийдвэр Их Хурал батлах юм бол болохгүй. Тийм учраас энэ хугацааны хувьд яг өнөөдөр батлагдсан өдрөөсөө эхлээд хүчин төгөлдөр байхаар л байхгүй бол болохгүй гэдэг тийм санал хэлж байгаа юм.
Тийм учраас энэ санал оруулсан гишүүд, Байнгын хороо яагаад ингэж үзсэн юм бэ гэдэг дээр нэг хариу сонсъё.
Д.Дэмбэрэл: - Ч.Хүрэлбаатар дарга.
Ч.Хүрэлбаатар: - Х.Жекей гишүүний асуултад хариулъя. Төсвийн байнгын хороон дээр энэ 2010 оны 1 сарын 1-нээс энэ хуулийг хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй гэсэн санал олонхийн саналыг авсан. Яагаад ийм санал дэмжигдсэн юм бэ гэхээр үндсэндээ малчдад зориулж энэ хуулийн төслийн асуудлыг баталж байгаа. Гэтэл малчид бол дийлэнхи малчид нь бол ноолуураа зарчихсан байна. Тэгэхээр энэ татварын хөнгөлөлт, энэ татварын өөрчлөлтөөр малчид биш дунд байгаа ченжүүд завших нь гэсэн ийм зүйл яригдсан учраас энэ санал дэмжигдсэн юм гэдгийг хэлмээр байна.
Д.Дэмбэрэл: - Х.Жекей гишүүн тодруулъя.
Х.Жекей: - Энэ хариулт жаахан гэнэн хариулт байна л даа. Малчдын гарт ноолуур байхгүй байна гэдэг чинь одоо тийм юм, одоо үндсэндээ гэнэн тийм байдлаар, зүгээр хэн нэгэн хүний сонсголоор явсан тийм юм байна л даа. Одоо малчид бол мэдээж ийм шийдвэр гарна гэдгийг хүлээгээгүй. Ихэнхи нь одоо 30 орчим хувиа борлуулбал борлуулаад бусад нь гарт нь байж байгаа шүү дээ. Ийм байдлаар Их Хурал одоо ингээд судалгаагүй, тэгээд сэтгэлийн хөөрлөөр, тэгээд энэ хүндэрсэн байгаа малчдыг улам хүндрүүлэх гээд ийм шийдвэр гаргаж хүмүүсийг хуурах маягаар төрийн бодлого тодорхойлж болохгүй ээ. Тийм учраас энэ дээр гишүүд бас анхааралтай хандаасай гэж хүсэж байна.
Д.Дэмбэрэл: - Н.Энхболд асуултаа тавъя.
Н.Энхболд: - Би яг адилхан асуулт тавих гэж байсан юм. Тэгээд санал ч ер нь адилхан байна. Сая ингээд явахад бол малчдын гар дээр ноолуур байна. Хүлээгээд байгаа юм билээ. Ярьсан юм юу болж байна гээд. Тэгэхээр энийг хойш нь тавих хэрэггүй байхаа гэж бодож байна. Санал юу хоёроо давхар явчихъя. Саналаа хураагаад явчихвал яасан юм бэ?
Д.Дэмбэрэл: - Зүйтэй. Ойлголоо. Гишүүд асуулт асууж хариулт авлаа. Сонгууль болохоор амлачихаад, маргааш нь болохоор хойтон жил шүү гээд ингээд байж, тэгж ард түмнийг хуурч арай болохгүй байх аа. Санал хураалт явуулъя.
Зарчмын зөрүүтэй нэг санал байгаа юм байна. Саналын томъёоллыг уншаад өгье. Хуулийг 2010 оны 1 сарын 1-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөнө гэж. Н.Батбаяр, Ч.Хүрэлбаатар гишүүдийн гаргасан санал байна. Энэ саналаар санал хураая. Энд 61 хүн сууж байна шүү. Байнгын хорооноос оруулсан саналыг дэмжье гэдгээр санал хураалт явж байна.
Санал хураалтад 61 гишүүн оролцож, 9 гишүүн зөвшөөрч, 52 гишүүн татгалзаж 85.2 хувийн саналаар Байнгын хорооны санал дэмжигдэхгүй байна.
Ингээд анхны хэлэлцүүлгээр баталъя гэсэн юм байна уу, үгүй юу. Тэгвэл Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлье.
Гишүүдэд их баярлалаа. Энд их бүгчим асуудал хүнд байх шиг байна. Ингээд өнөөдөр та бүхэн цаг илүү хуралдлаа. Та бүхэнд баярлалаа. Маргааш 10.00 цагаас нэгдсэн чуулгантай. Өнөөдрийн хуралдаан завсарлалаа.

(18:10-18:30 Ц.Алтан-Од)
Хуралдаан 18 цаг 30 минутад өндөрлөв.

Соронзон хальснаас буулгасан:

ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ

ХӨТЛӨГЧ Ц.АЛТАН-ОД

Б.ЭНХМАА

Д.ЦЭНДСҮРЭН



Д.ЭНЭБИШ

Б.БАТГЭРЭЛ

Ц.НАРАНТУЯА




Достарыңызбен бөлісу:
1   ...   4   5   6   7   8   9   10   11   12




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет