Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 6 дугаар сарын 04-ний өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдаан 10 цаг 15 минутад Төрийн ордны уих-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд эхлэв


Д.Дэмбэрэл: -Бат-Үүл гишүүнд микрофон өгье. Э.Бат-Үүл



бет10/12
Дата29.06.2016
өлшемі0.67 Mb.
#165309
1   ...   4   5   6   7   8   9   10   11   12

Д.Дэмбэрэл: -Бат-Үүл гишүүнд микрофон өгье.
Э.Бат-Үүл: -Тийм цөмийн зэвсэгтэй бусад улс орны зүгээс энд юу гэж хандах юм бэ? Яагаад гэвэл цөмийн эрчим хүч ашиглах төвшинд очно гэдэг бол цөмийн эрчим хүчний түүхий эд үлдэнэ л гэсэн үг биз дээ. Цөмийн зэвсгийн түүхий эдийг боловсруулалтад оруулна гэсэн үг шүү дээ. Энийг юу гэж үзэх юм бол? Яагаад гэвэл одоо цөмийн зэвсгийг яг зэвсгийг өөрийг нь үйлдвэрлэхийг хянаж чадахаа болиод олон улсын хэмжээнд түүхий эд дээр хяналт тогтоох гээд байгаа шүү дээ. Түүхий эдийн нийлүүлт дээр. Энэ дээр л анхаарлаа хандуулж байна гэж ойлгоод байгаа юм. Энэ хэр боломжтой юм бэ? Хэрвээ боломжтой зөв бол ёстой л бөөн баяр болох гээд байна, асар их баярлах гээд байна.
Д.Дэмбэрэл: -Нэлээн том асуудлууд тавилаа. Б.Долгор сайд боломжийнхоо хэрээр хариулъя.
Б.Долгор: -Э.Бат-Үүл гишүүний асуултад хариулъя. Гадаад бодлоготой холбоотой асуудал дээр С.Батболд сайд хариулж болох байх. Цөмийн энергийн болон цөмийн ашигт малтмалыг ашиглахтай холбоотой асуудал дээр Хятад улсын хувьд оролцох сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлж байгаа. Тэгэхдээ мэдээж хэрэг Монгол Улсын Засгийн газрын хувьд ялангуяа хөрш орнууд, бусад гадаад улс орнуудын хувьд ашигт сонирхлыг тэнцүүлэх, олон тулгуурт байх тэр бодлогыг л барьж явж байгаа. Тэр үүднээсээ хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал дээр урд хөршийн оролцоо нэлээн байгаа дээр тодорхой хэмжээний дүгнэлт хийж, хойд хөрш болон бусад улс орнуудын хөрөнгө оруулалт, оролцоог нэмэгдүүлэх бодлогыг барьж явж байгаа гэдгийг хэлэх байна.
Цөмийн эрчим хүчийг бид ашиглах буюу цөмийн атомын цахилгаан станц барьж байгуулах асуудлыг энэ бодлогын үндсэн нэг том зорилго нь энд байгаа гэдгийг та бүхэн уншсан байх. Энд үнэхээр ийм станц барьж байгуулах судалгаа, тооцоо, бүх асуудлыг юуны өмнө судалж үзэн, судалгаа шинжилгээ, эрэл хайгуулын чиглэлээр тусгай асуудал, хэсэг байгаа. Энэ хүрээндээ судалж шинжилсний үндсэндээр цахилгаан станц барьж байгуулах асуудлыг зорино, хийнэ гэсэн маягаар бодлого хөтөлбөрт туссан байгаа. Энэ асуудлын хувьд нэгэнт бид энхийн зорилгоор энэ асуудлыг ярьж байгаа учраас цөмийн зэвсэгтэй 5 орон ч гэсэн ялгаагүй, энэ станцын асуудал дээр дэмжсэн байр сууриудтай байгаа. Хамтарч ажиллахад ч бэлэн гэсэн байр сууриа илэрхийлж байгаа.
Таны түрүүний хэлснээр үнэхээр цөмийн зэвсэгтэй холбоотой асуудал дээр түүхий эд дээр нь хяналт тавьж байгаа. Техник, технологийн хувьд хяналт тавих боломж байхгүй гэж үзэж байгаа учраас энэ чиглэлээр олон улсын хэмжээнд явж байгаа, дэлхийн хэмжээний бодлогод нийцүүлж энэхүү бодлого, хөтөлбөрийг оруулж ирж байгаа гэж үзэж байна.
Д.Дэмбэрэл: -Гадаад харилцааны сайд нэмэх үү?
-Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсъё. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Одхүү танилцуулна. Одхүү гишүүнийг индэрт урьж байна.
Д.Одхүү: -УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ.
Монгол Улсын төрөөс Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газраас 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдөр УИХ-ыд өргөн мэдүүлсэн билээ. Уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд гаргасан дараахь санал, дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.
Монгол Улсын Засгийн газар нь төрөөс атомын эрчим хүчийг ашиглах, цөмийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, хяналтын цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэх зорилт тавьж, энэхүү зорилтын хүрээнд цаашид цацраг идэвхт ашигт малтмал болон атомын эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах, цацраг идэвхт ашигт малтмалыг нөөцийг өсгөн олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулжээ.
Монгол улсын төрөөс Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Д.Дамба-Очир нар “олборлосон түүхий эдийг тээвэрлэх, худалдаалах эрх зүйн харилцааны нарийвчилсан зохицуулалт хэрэгтэй байгаа”, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Ц.Дашдорж нар “тусгай зөвшөөрлийн лицензийг хязгаарлах, хяналтыг өндөржүүлэх”, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Д.Одхүү нар “найруулгын болон нэр томъёоны ойлголтыг тодорхой болгоход анхаарах”, УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Цөмийн энергийн хуультай уялдуулж хамтадган хэлэлцэх”, УИХ-ын гишүүн А.Тлейхан “боловсон хүчнийг сургаж, бэлтгэх арга хэмжээ авах” талыг төсөлд тусгах зэрэг саналыг тэмдэглэн хэлж байлаа.
Мөн тогтоолын төслийн 2 дугаар хавсралтаар батлах Монгол улсын төрөөс Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг УИХ батлах шаардлагагүй, харин Засгийн газрын эрх хэмжээнд үлдээх нь зүйтэй гэсэн УИХ-ын гишүүн Д.Одхүү, Ц.Баярсайхан нарын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж байсан болно.
Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэх ажлын хэсгийг Байнгын хороонд байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг уламжилъя.
УИХ-ын эрхэм гишүүд ээ. Монгол улсын төрөөс Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.
Д.Дэмбэрэл: -Д.Одхүү гишүүнд баярлалаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуух асуулт байна уу?
Э.Бат-Үүл: -Уг нь Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр энэ цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн эрчим хүчний энэ зориулалтаар хэлэгдэх ашигт малтмалыг Үндэсний аюулгүй байдлын онцгой сэдэв гэж үзсэн байдаг юм. Энэ бол тусдаа асуудал гэж үзсэн байдаг. Харин бид Ашигт малтмалын хууль хэлэлцэж байх явцдаа стратегийн ашигт малтмал гэдэг юм орж ирэхээр нь, тэр бол уг нь тоо, хувь хэмжээгээр ярьсан ийм стратегийн ойлголт гэж орж ирэхэд нь бид Ашигт малтмалын хууль хийх үедээ ердийн ашигт малтмалын төвшинд аваачаад тавьчихсан ийм гажуудал гарчихсан юм. Үүнийг үнэндээ Үндэсний аюулгүй байдлын хуульд нийцүүлэн тусад нь гаргаж, ялгаж ярихгүй бол болохгүй юм байна гэдэг асуудал ажлын хэсэг дээр ч яригдаж байсан. Энэ талаар Байнгын хороон дээр яригдсан уу? Өөрөөр хэлбэл, уран, цацраг идэвхт бодисын хайгуул, ашиглалттай холбогдсон энэ зүйл Үндэсний аюулгүй байдалтай холбогдсон ойлголт гэж Аюулгүй байдлын хууль дээр хийчихсэн байдаг юм.
Гэтэл бид зүгээр нүүрс, зэс гэдэгтэй адилхан төвшинд аваачаад нэг хуулинд оруулчихсан юм л даа. Үүнийг ингэж болж байгаа юмуу, үгүй юу гэж ажлын хэсэг дээр ярьж байсан. Байнгын хороон дээр энийг ярьсан уу?
Д.Дэмбэрэл: -Байнгын хорооны дарга Ц.Баярсайхан хариулъя.
Ц.Баярсайхан: -Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол улсын төрөөс Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх явцад саяын Бат-Үүл гишүүний гаргасан саналын талаар төдийлөн ярилцаагүй.
Ер нь стратегийн орд гээд 15 ордын жагсаалт баталсан УИХ-ын тогтоол бий. Ашигт малтмалын хуулинд Ц.Дамиран нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслөөр уран болон газрын ховор элементийн асуудлыг стратегийн ордод оруулахаар заасан байсан нь, одоогийн Ашигт малтмалын хуульд ороогүй явж байгаа юм. Гишүүдээс ер нь энэ бодлогын бичиг баримтыг хэлэлцэхдээ Цөмийн энергийн хуультай нь хамтруулж хэлэлцье гэсэн саналууд гарч ирсэн. Энэ хууль дээр хэлэлцэх үед тодорхой зүйлүүд бас яригдах.
Энэ бодлогын бичиг баримттай хамт Ашигт малтмалын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулж ирсэн. Ашигт малтмалын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ удаа хэлэлцэх шаардлагагүй. Цөмийн энергийн хуулийг өргөн баригдаад, хэлэлцэх үед нь хамтад нь хэлэлцье гэсэн энэ санал Байнгын хороон дээр дэмжлэг авсан.
Д.Дэмбэрэл: -Баярлалаа. Уран, цацраг идэвхт, цөмийн энергийн асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан, дэд хэсгийг Э.Бат-Үүл гишүүн ахалж байгаа. Анхны хэлэлцүүлгийн үед ажлын хэсэг саналын томъёолол гаргаж, маш сайн ажиллаарай. Үүнийг бид гаргах ёстой байх. Одоогийн салбарын хувьд Монголчууд энэ чиглэлд ихээхэн ажиллах шаардлага гарч ирж байгаа. Энэ бол манай орны хөгжил, өнөөгийн нөхцөл байдлууд ингэж шаардаж байгаа зүйл юм.
Д.Энхбат гишүүн асуултаа тавья.
Д.Энхбат: -Цацраг идэвхт ашигт малтмалын нүүрснээс гол ялгааг бид мэднэ. Ердөө үндсэн ялгаа бол эрсдэл шүү дээ. Өөрөөр хэлбэл, цацраг идэвхт бодис, атомын эрчим хүч бол ердийн ажиллаж байх үедээ маш цэвэрхэн. Осол гарвал мянган жил арилгаж болохгүйгээр хорддог. Хүн төрөлхтнийг генетикийн төвшинд хүртэл хордуулдаг. Тэгэхээр асуулт бол ердөө ганцхан байгаа юм. Атомын цахилгаан станц, цөмийн эрчим хүч зэргийг ашиглах нь эдийн засгийн хувьд ашигтай. Ганцхан Монгол улс эрсдлийн одоогийн ашигт малтмалаас зуу дахин өндөр, мянга дахин өндөр эрсдлийг даах санхүүгийн, технологийн, боловсон хүчний потенциал бий юу гэдэг асуудал байгаа юм. Товчоор хэлбэл, атомын цахилгаан станц, ураныг ашиглах асуудал бол тэртэй тэргүй технологийг нь экспортолж оруулж ирээд, экспертизийг нь оруулаад хийчихнэ. 2 миллиард долларын үнэтэй атомын цахилгаан станц гэмтэхэд магадгүй 10 мянган долларын цэвэрлэгээний ажил явагдана. Тийм учраас би Байнгын хорооноос асуух гэж байгаа юм. Өнөөдрийн Монгол улсад аюулгүй ажиллагаа ямар байгаа билээ. Ер нь энэ /эрсдлийн дэд бүцийг/ эрсдлээс хамгаалах дэд бүтцийн асуудлыг тусад нь авч үзсэн үү? Магадгүй жишээлбэл, атомын цахилгаан станц гэмтэхэд санхүүгийн эрсдэл гэхэд жилд 1 миллиард долларын резервтэй байж л түүнийг цэвэрлэх ажиллагаа явуулна шүү дээ.Тэгэхээр энэ эрсдлийн хүчин чадлыг бий болгох талаар ямар бодлого явуулахаар ярьсан юм бэ?
Д.Дэмбэрэл: -Байнгын хороо бас үүнийг сайн бодолцох ёстой нь үнэн шүү. Эрдслийн асуудал нэг тал. Ц.Баярсайхан дарга.
Ц.Баярсайхан: -Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын хэлэлцэх эсэх асуудлыг бид ярьж байна. Гол нь Засгийн газар төрөөс атомын эрчим хүчийг ашиглах, цөмийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, хяналтын цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилгын хүрээнд цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах, Монголдоо байж байгаа цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийг тодорхой хэмжээнд ашиглах, олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх ийм л үндэслэлээр энэ бодлогын бичиг баримтыг өргөж барьсан.
Бид бодлогын хувьд нь дэмжиж, Их Хурлын тогтоолыг баталсан нөхцөлд цаашдаа цөмийн энергийг хэрхэн ашиглах вэ, энэ талын хууль зүйн тогтолцоог бүрдүүлж Цөмийн энергийн хуулийг Засгийн газраас өргөн барьж, хэлэлцүүлэх байх. Энэ үед нь саяын Д.Энхбат гишүүний гаргасан саналын дагуу аюулгүйн ажиллагаа, тодорхой хэмжээний эрсдлийн асуудал зэрэг олон зүйл яригдана гэж ойлгож байна.
Сая хэлэлцэх эсэх асуудлыг ярихад ерөнхий бодлогын хүрээний асуудал дээр голлон анхаарсан. Технологийн нарийн асуудалд нь хуулийн төсөл өргөн баригдахад үед илүү тодорхой яригдах байх гэж бодож байна.
Д.Энхбат:-Тодруулъя. Монгол улсад эрдслийн дэд бүтцийн асуудлын талаар ярьсан уу? Яагаад гэвэл энэ маш том, зуу дахин өндөр эрсдэлтэй шүү дээ. Энэ бол өөрөөр хэлбэл, онгоцоор нисэх сайхан, гэхдээ маш өндөр эрсдлийг даах нисгэгч, технологи, газрын алба байхгүй бол нисэж болохгүй шүү дээ. Тийм учраас атомын цахилгаан станцыг онгоц шиг яриад байгаа юм. Газрын эрсдлийн дэд бүтэц /микрофон хаагдав/ /16.10-17.10, Б.Батгэрэл/
Д.Дэмбэрэл:-Эдийн засгийн байнгын хороо бас сайн судлаг л даа. Мэдээлэл гүйцэд аваагүй байх. Эрсдэл бол шилдэг технологи л юм дарах болов уу даа. Та нар тэндээс хариулах уу? энэ асуудал ер нь хэр бодолцож байгаа, хууль орж ирэхэд цаана нь та нар юм та нар бодож байна уу, үгүй юу. Энэ бодлогын баримт бичгүүдэд эрсдлийн асуудалдаа сайн тусгагдахгүй байгаа асуудлыг.
Долгор сайд хариулах гэж байна уу? за нэмээд хариулчихъя, уг нь ингэж хариулах ёсгүй юм л даа.
Б.Долгор:-Эрсдэл болоод түүнээс сэргийлэх даван туулах арга замын талаар гээд бас тусгай хавсралт энд хавсрагдаж, энд та бүхэнд бас тараагдсан байгаа л даа. Тэр дотор бас тохиолдож болох эрсдэл, түүнийг яаж даван туулах юм бэ? түүнээс сэргийлэх талаар ямар бодлого үйл ажиллагаанууд явуулах юм бэ? гэдэг бол энэ тухайн бодлого дээр байгаа. Ялангуяа энд аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа гэсэн ийм 5 дахь хэсэг байж байгаа. Энэ дээр энэнтэй холбоотой асуудлууд нь бүхэлдээ тусгагдсан байгаа. Дэд бүтэц болоодо хяналтын тогтолцоо, урьдчилан тооцоолох механизмууд, хамгаалалтын найдвартай байдал гэх мэтчилэнгийн ийм олон зүйлүүд энд туссан бий. Ер нь орчин үед яг атомын цахилгаан стан дээр осол гарах тийм нөхцөл боломжийг нэлээд хаасан тийм өндөр технологи бүхий ийм станцуудыг байгуулах ийм үедээ орсон байна.
Яг давтамжийн хувьд гэдэг юмуу авч үзэхэд 100 мянган реактор жилд нэг удаа осол тохиох ийм боломжтой гэсэн ийм зүйлүүдийг хүртэл гаргасан байгаа юм. Тийм учраас энэ асуудал дээр яг осол гарах эрсдэл гэдгийн хувьд ийм байдалтай байгаа. Өөр бусад гэдэг юмуу ер нь энэ атомын цахилгаан станц байгуулахыг сэтгэл зүйн хувд бэлэн биш ч байдаг юмуу, иргэдийн зүгээс эсэргүүцэх ч байдаг юмуу, иймэрхүү асуудал гарахыг үгүйсгэхгүй. Энэ дээр зөв сурталчлах, нийгмийн сэтгэл зүйг зөв бүрдүүлэх гэх мэтчилэнгийн асуудлууд хийгдэх шаардлага гарах байхаа гэж бодож байгаа.
Д.Дэмбэрэл:-Чулуунбат асуултаа тавья.
О.Чулуунбат:-Хөтөлбөр бодлогыг бид хэлэлцээд батлах л байх л даа. Батлах шаардлагатай. Гэхдээ хуулийг дараа нь цөмийн энергийн хуультай хамтруулаад хэлэлцье гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр замаар явбал дээр байх.
Энэ хөтөлбөр бодлого дээрээ жаахан өөрчлөлт оруулж болохгүй юу? бид нар чинь үндсэн зарчмаасаа зах зээлийн эдийн засаг сонгож авсан зарчмаасаа ухарсан дандаа тийм өөрчлөлтүүд хийгээд байх юм. Хөтөлбөртөө, бодлогодоо. Ганцхан цөмийн зэвсгийн ч биш л дээ. Энэ урантай холбогдолтой ч биш. Бид зах зээлийн эдийн засаг, зах зээлийн зарчмыг сонгож авчихаад одоо дахиад дандаа төрийн оролцоог нэмэгдүүлэх гээд байх юм. Уул нь уул уурхай дээр, одоо энэ уран дээр эрэл хайгуул хийгээд,олзворлоод, зөвхөн тэр шар нь өөнтөг болтлоо энэ чинь зүгээр л төмрийн хүдэр, зэсийн баяжмалаас ялгаагүй эд шүү дээ. Тэрний дараа баяжуулсан уран болоод ирэхээрээ олон улсын стандартын дагуу ямар хяналтанд байх ёстой юм. Тэрний дагуу нь бид явуулах ёстой. Тэрнийг нь тэр дагуу бид нар бас шийдэх л байх.
Одоо ингээд ийм түүхий эд байгаа дээр нь төрийн өмчийг хэт их оруулаад, төрийн хоёр, гуравхан дарга нарын мэдэлд авааччихаар чинь бид нар дахиад л хүнд суртал, авлигал гэдгээсээ салахгүй шүү дээ. Төрийн өмчийн үйлдвэр компаниуд өнөөдөр ямар байгааг мэдэж байгаа шүү дээ. Төрийн өмчийн бүх компаниуд өнөөдөр хамгийн муу үйл ажиллагаатай л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаар жаахан өөрчилж, дараагийн хэлэлцүүлгүүдээр өөрчлөлт орох болов уу гэж би найдаж байна.
Энийг бас Аюулгүй байдлын байнгын хороогоор давхар хэлэлцүүлэх тийм саналтай байна.
Д.Дэмбэрэл:-Санал хэлчихлээ. За ингээд УИХ-ын гишүүд төсөл санаачлагчийн илтгэлээс асуулт асууж, хариултаа авлаа. Гишүүд санал хэлэх гишүүн байна уу? хэлэлцэх эсэх асуудлаар? Бат-Үүл орлоо.
Батболд саналаа хэлье.
Су.Батболд:-Хэдэн санал хэлье гэж бодож байна. Ер нь бид нарын олон жилийн турш яриад байсан Оюу Толгой эд нар маань бас л хэцүү болчихлоо л доо. Бид нар үр ашгийг нь хүртэхийн тулд 5-6 жил ч гэдэг юмуу иймэрхүү байдалтай болж байх шиг байна. Манайд энэ зэс, алтны дараа орох ашигт малтмалын томоохон баялаг бол энэ ураны орд байх шиг байна. Олон улсын хэмжээнд ч гэсэн, цөмийн эрчим хүчний асуудлаар ажилладаг улс орнууд, олон улсын байгууллагын хэмжээнд ч гэсэн манай ураны баялгийг нэлээн сонирхож байна л даа. Тийм учраас энэ рүүгээ маш хурдан орох хэрэгтэй байгаа юм. Энэ бол манай бас нэг хөгжлийн томоохон гарц болох учиртай.
Тийм учраас бодлогын шинж чанартай баримт бичгүүд, гарах ёстой хуулиудыг нэн даруй гаргаж, одоо байгуулчихсан байгаа цөмийн эрчим хүчний агентлагтай мэргэжлийн байгууллагаа маш хурдан хугацаанд ажиллаад оруулах нь УИХ-ын шууд үүрэг гэж би бодож байгаа юм. Тийм учраас УИХ-аар орж ирсэн бодлогын шинж чанартай баримт бичгүүдийг яаралтай гаргах нь зүйтэй байхаа гэж бодож байна. Энэ нь нэг хоногийн өмнө ч гэсэн асуудлаа шийдэхэд хэрэгцээтэй зүйл гэж.
Хоёрдугаарт, бид нар гадныхантай хэлэлцээр хийгээд ураны салбарт хамтарч ажиллая гээд асуудлаа яриад байгаа. За тэгье танайтай хамтарч ажиллая гээд яваад ирэхээр нь энэ манай гайгүй орд маань Канадын мэдэлд байгаа юм. Энэ нь Хятадын мэдэлд байгаа юм. Энэ нь Монголын мэдэлд байгаа юмаа гээд өөр хүн рүү заагаад Засгийн газар өөрөө юу ч мэдэхгүй, ямар ч эрх мэдэлгүй байгаад байгаа байдлыг даруйхан өөрчлөх хэрэгтэй. Уран бол өөрөө энэ цацраг идэвхт ашигт малтмал бол бас онцгой анхаарлын төвд байх ёстой ашигт малтмал учраас цөмийн энергийн тухай хуулиа даруйхан оруулж ирж, энэ лицензийн асуудлаа шийдэх зайлшгүй шаардлагатай. Засгийн газар өөрийнхөө гарт аваад тэгээд тэрнийгээ барьж байгаад бид нар гадныхантай ярихгүй бол өөрсдөө гарах мөнгө байхгүй. Тэгээд Засгийн газрын мэдэлд нь ямар ч орд байхгүй. Тэгсэн хэрнээ бид нар хамтарч ажиллана гэсэн байдлаар бичиг цаас барьж давхиад энэ дахиад л хичнээн жилийг алдах тийм юм болно гэж хэлж байгаа юм.
Гуравдугаарт, Япончууд нэлээд их сонирхоод байх шиг байгаа юм. Францууд ч гэсэн нэлээн сайн соноирхож байгаа. Аль болох зөвхөн Оросоос гадна 2, 3 улстай хэлэлцээрээ маш хурдан хугацаанд байгуулаад хамгийн тэргүүний техник, технологиор олон улс оронтой зэрэг ажиллаж эхлэх нь зүйтэй болов уу гэж бодож байгаа юм. Мэдээж эхлээд шууд манайх цөмийн эрчим хүчийг ашиглаад эхлэнэ гэж байхгүй байх л даа. Эхлээд түүхий эд бэлтгэх хэмжээнд ажиллаж эхлэх байх. Энэ рүүгээ хурдан орж тодорхой улс орны хөгжлийн гарц болсон цөмийн энергийн салбартаа зайлшгүй ахиц гаргах тэр шаардлагатай хууль эрх зүйн орчнуудыг Их Хурал даруйхан бүрдүүлж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.
Э.Бат-Үүл:-/Микрофонгүй ярив/ яагаад яаралтай хэлэлцмээр байна вэ гэхээр зэрэг асуудал Их Хурлаар бодлого нь тогтоогдоогүй учраас энэ асуудал ер нь эхлэлийг нь харж байхад их дураараа яваад байх шиг санагдаад байгаа юм. Тийм учраас Их Хурал бол энэ дээр бодлогоо барьж, шүүрч авах тийм боломж үүснэ гэж хувьдаа үзээд байгаа юм.
Бас нэг юм би дуулсан юм, үнэнийг худлыг нь мэдэхгүй. Монатом гээд ийм аж ахуйн нэгж байгуулаад энэ аж ахуйн нэгж нь зөвхөн Оростой хамтрах тухай яригдаж байгаа гэж дуулсан. УИХ бол ер нь олон улсад ойлгомжтойгоор шууд хэлэх хэрэгтэй. Яавч энэ асуудлыг бид нар аль нэг гүрэнтэй дангаар нь ярихгүй. Яагаад ч ярихгүй гэдгийг УИХ шууд хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Яагаад вэ гэхээр яг үнэндээ энэ цөмийнэ түлш олборлох, боловсруулах, түүний олон улс дээрх худалдаа, олон улсад энүүгээр далимдуулж хийдэг тоглоом, хуйвалдаан энийг бид нар ерөөсөө мэдэхгүй байхгүй юу. Бид А ч байхгүй энэ дээр. Бид жишээ нь, Оросын талтай ширээний хоёр талд суух юм бол бид ёстой юугаа ч мэдэхгүй, амыг нь ангайж харсаар байгаад л хамгийн сүүлд нь юу ч гэдэг юм аягүй хариуцлагагүй юм руу ороод явчихна. Гэх мэтчилэнгээр. Бид нар үнэндээ энэ дээр чадахгүй байхгүй юу. Яагаад ч чадахгүй. Тийм чадахгүй учраас бид түүнийгээ ойлгоод энэ дээр ерөөсөө л, нэн ялангуяа энэ асуудлыг сонирхож байгаа дор хаяж 3-аас доошгүй талтай ажиллах ёстой. Ийм чиг удирдамжийг Засгийн газарт өгөх ёстой гэж хэлэх гээд байна.
Энийг Их Хурал тов тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол аягүй бол дураараа нэг албан тушаалтан очоод одоо бол бас энэ яг энэ цөмийн эрчим хүчний агентлаг нь хаана харьяалагддаг юм, яг бодлого нь хаана яваа нь ч тодорхой биш байгаа шүү дээ. Одоо энд Зоригт сайд суух ёстой, яагаад Долгор сайд сууж байгаа юм? яагаад Энхбат сайд сууж байгаа юм гээд асуудал зөндөө байгаа юм. Бид хоорондоо ч учраа олохгүй.
Дээрээс нь ийм юм болохоор юу болдог билээ, нөгөө гадна дотнын бүлэглэлүүд, төр засаг, энэ бүгд чинь бидний толгойг эргүүлээд, худлаа яриад ингээд явдаг.
Хоёрдугаарт, би сая Энхбат гишүүний хэлж байгаа зүйл дээр нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй байгаа юм. Одоо ингээд бид нар энийг ашиглаж чадах уу, эрсдлийг нь дааж чадах уу гээд асуудал тавьдаг юм. Аюултай гэнэ лээ. Нөгөөдөх нь дэлбэрэх юм бол тэгээд л ерөөсөө дуусаа юм билээ гээд. Тэгвэл яагаад Францууд нутаг дээрээ 60 хэдэн атомын цахилгаан станцтай, бид яадаг ч үгүй гээд суугаад байдаг. Япон яахаараа тэгээд суугаад байдаг. Франц чинь манайхаас 3 дахин бага, тэнд нэг станц л дэлбэрэх юм бол бүр будаа болно. Манайхыг бодвол салхигүй газар тэр чинь. Тэгээд эрчим хүчнийхээ 70 хувийг үйлдвэрлээд. Бид хийх болохоор зэрэг мөн ч аюултай даа. Би энийг заримдаа их тийм, бусад эрчим хүчний салбар дээр тоглоод сурчихсан улсуудын явуулдаг бодлого юм болов уу гэж бодоод байдаг байхгүй юу. Ээ дээ энэ ч мөн аюултай гээд л ингээд. Бид аюултай юм билээ гээд өөрсдөө баларчихдаг. Тэгвэл Орос атомын цахилгаан станц заавал хэрэгтэй шүү дээ. Аюултай юм бол дэлхий нийт шууд конвенц гаргаад болиулах л ёстой шүү дээ, тэрнийг чинь, бүгдийг нь. Тэгэхгүй бол болохгүй юу.
Тэр битгий хэл дэлхийн дулаарал, нэн ялангуяа манайх шиг цөлжиж байгаа газар. Эрчим хүчний эх үүсвэр хомс газар. Эрсдэлтэй. Эрсдлээрээ биднийг айлгаад байдаг байхгүй юу. Францыг л бид нар оруулж ирье, Японыг оруулж ирье, тэгээд хэдүүлээ дагаад хамт ажиллая гэе. Хятад руу экспортлоё гэж ярья. Франц, Япон, Орос бүгдийг нь оруулаад ирье л дээ.
Тийм учраас энийг шууд бид нар батлаад, УИХ харин нэг зүйлийг хэлэх хэрэгтэй, энэ асуудал дээр хэрвээ манай Монатом эд нартай ярих гэж байгаа бол дор хаяж 3-аас дээшгүй орон орж ярих ёстой шүү дээ. Тэгж нэг оронтой суувал бид нар бүр баллуулна шүү. Чадахгүй бид.
Д.Дэмбэрэл:-Тлейхан гишүүн ярьчихъя.
А.Тлейхан:-Өнөөдөр бид Монгол Улсын хөгжлийн бас нэг гол чиглэл болсон цөмийн энергийг ашиглах тухай асуудал орж байна л даа. Нэгэнт олон улсын түвшинд цөмийн эрчим хүчийг ашиглаж байгаа туршлага бэлээхэн байгаа юм чинь энэнээс бид нар цоо шинэ юм хийх гэж айгаад суугаад байх цаг бишээ гэж хэлмээр байгаа юм. Өнөөдөр дэлхийд хичнээн атомын цахилгаан станц ажиллаж байгаа билээ, ямаршуу байгаа билээ, сая Бат-Үүл гишүүн хэлчихлээ. Би өөрийн биеэр Өмнөд Солонгосын тус бүр нь 1 мгвт-ын хүчин чадалтай 6000 мгвт-ын цахилгаан станцад ноднин очиж байсан. Өнөөдрийн Монгол Улсын эрчим хүчний нийт чадлаасаа бараг 6 дахин, 8 дахин илүү хэмжээний чадалтай станц. Тэр станцыг тэр байтугай жуулчдын маршрутанд оруулчихсан байна лээ. Гадаадын жуулчид тэрнийг очиж үзэж байдаг, жинхэнэ жуулчдын байдлаар гэдэг юмуу,аюулгүй байдлыг хангасан ийм станц тэнд ажиллаж байгаа. Тийм мэтээр цаашид юу гэж хэлэх гэж байна гэхээр, энэ Цөмийн энергийн агентлагаас атомын цахилгаан станц, эрчим хүчний ач холбогдлыг ойлгуулах талаар олон нийтэд маш том хэмжээний сурталчилгаа явуулах шаардлагатай байгаа юм.
Цахилгаан станц барьж, атомын цахилгаан станц барьснаар бид үнэхээрийн олон асуудлыг шийднэ. Өнөөдөр бид дулаанц цахилгаан станц буюу нүүрсээр ажиллах станцаас хэд дахин хямд эрчим хүчийг бид нар гаргаж авч ашиглана. Мөн байгаль орчны утаа гэдэг юмуу тэр юмыг бид шийдэх боломж гарна гэж бодож байгаа юм. Энхбат гишүүний хэлж байгаа нь зөв, тэр атомын цахилгаан станцыг ашиглахад аюулгүй ажиллагаанд онцгой анхаарах ёстой. Энэ бол нэг номерийн асуудал.
Засгийн газраас оруулж ирж байгаа энэ бичиг баримтын хавсралтан дотор байна лээ. Цөмийн энергийн аюулгүй байдлыг хангах, ослын үед авах арга хэмжээг боловсруулах гээд тодорхой заалтууд байна лээ. Тэрнийг мэдээж боловсруулж гарна гэж ойлгох ёстой юм гэж бодож байна. Хамгийн гол энэ цахилгаан станц маань орчин үеийн технологиор тоноглогдсон байх ёстой. Тэнд ажиллах хүмүүс маань үнэхээрийн дадлагажсан, тэр том цахилгаан станцад ажиллаж сурах, бэлтгэгдсэн ийм байдлаар бид хийх ёстой гэж бодож байгаа юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөр дотор 2017 он гэхэд цахилгаан станц барьж байгуулан ашиглахаар заалт байгаа харагдлаа. 8 жилийн дараа гэсэн үг л дээ. Тэгэхээр бид 8 жилийн хугацаанд энэ бүгдийг хийх боломжто йгэж бодож байгаа юм. Тийм учраас энэ асуудлыг цаг алдалгүйх элэлцэж, нийгэмд харин бид зөв ойлголт өгөх ёстой, ялангуяа Их Хурлын гишүүд өөрсдөө нийгэмд зөв ойлголт өгөх талаас нь анхаарах ёстой гэж бодож байгаа юм. Би энэ асуудлыг дэмжиж, цаашид энэ бодлогыг гаргаж, мөн хууль болон бусад хөтөлбөрүүдийг гаргах боломжоор хангах ёстой гэсэн байр суурьтай байгааг хэлье.

Достарыңызбен бөлісу:
1   ...   4   5   6   7   8   9   10   11   12




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет